Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02759

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч:

Хариуцагч:” ”

Ажилд эгүүлэн тогтоолгох, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., түүний өмгөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Анхбаяр, өмгөөлөгч Б.Норжинсүрэн, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. болон түүний өмгөөлөгч Г.Ууганбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Даваасамбуу овогтой  миний бие 2007 оны 4 сарын 9-ны өдрөөс эхлэн “” ХХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгээр ажилласан. Хөдөлмөрийн гэрээ одоог хүртэл бичгээр хийгээгүй ба миний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөн намайг ажиллуулсаар байсан билээ. Ингээд миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “” ХХК-ийн Улаанбаатар дахь Салбар газрын дарга Хөхбар уулзаж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай №383 дугаар тушаалыг гардуулан өгсөн. Энэ тушаалаа гаргахдаа намайг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралтаа авч 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох ёстой байсан боловч ажилдаа ирээгүй, тус компаний хүний нөөцийн хэлтсээс удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч огт хариу мэдэгдээгүй ажил тасалсан үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцалсанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гэтэл төлөөлөгчийн газрын дарга Хөхбар гэдэг хүн мэдээлэл надад өгч бай гээд хуулийн зөвлөхийн өрөөнд оруулан суулгасан. Ямар мэдээлэл гэхлээр төрөл бүрийн мэдээлэл гээд байдаг. Би ажил чиг үүргийнхээ дагуу бүх ажлаа цаг тухайд нь тайлагнадаг байсан. Кассын нярав гэх Улаан гэдэг эмэгтэй намайг ажилдаа битгий ир гээд хаалгаа дотроосоо түгжээд оруулдаггүй байсан. Мэдээлэл өгөөгүйн улмаас намайг ажлаас халах үндэслэл болсон гэж үзэж байна. Ажил олгогч тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг үндэслэлсэн байх боловч ажилтан сахилгын зөрчлыг давтан гаргасан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг шууд зогсоохын аль нь болох тодорхойгүй. Мөн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл огт байхгүй. Ажилдаа орохоор иртэл Хөхбар хөдөлмөрийн гэрээ цуцлах №383 тоот тушаалын хуулбарыг өгсөн. Ажилдаа эргэж ороогүй нь надаас шалтгаалсан нөхцөл биш юм. Чухам ямар үйлдэл гаргасан гэж ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Надад сахилгын шийтгэл оногдуулсан гэж гарын үсэг зуруулсан тушаал шийдвэр байхгүй. Иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Иймд “” ХХК-ийн захирлын 2017 оны 6 сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах №383 тоот тушаал нь хуульд нийцээгүй, ажилтан миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрсөн байна. “” ХХК-ийн захирлын 2017 оны 6 сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах №383 тоот тушаалыг хүчингүй болгуулах. Би цаашид өмнө хийж байсан ажлаа хийх хүсэлтэй байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч “” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөлөөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь “” ХХК-ийн Улаанбаатар хот дах Төлөөлөгчийн газарт Нарийн бичгийн ажилтнаар 2007 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн ажилласан. “” ХХК нь иргэн Д.тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу  ХХК-н захирлын “Ээлжийн амралт олгох тухай” тушаал гарч, 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс ээлжийн амралтыг биеэр эдлүүлсэн. 2017 оны 04 сарын 27-ны өдөр ээлжийн амралт дуусаж, ажилдаа орох ёстой байсан боловч ажилдаа тогтоосон хугацаанд ирээгүй. Иймээс бид Д. болон түүний гэр бүлийн хүнтэй нь удаа дараа холбогдох гэж оролдсон боловч холбогдож чадаагүй учраас бид бүхэн Дорнод аймагт оршин суудаг хамаатанд нь холбогдох мэдэгдлийг гардуулж өгсөн. Мөн гийн гэрийн хаягруу нь шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн боловч Монгол Шуудангаас дурдсан хаягт ийм хүн байдаггүй, холбогдох утас нь хаагдсан гэдэг үндэслэлээр шууданг буцаасан байсан. Иймээс ажил олгогчийн зүгээс тухайн ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байдаг. Гэтэл бид манай компанид олон жил ажилласан ажилтан болохоор шууд халах сэтгэл байгаагүй учраас ажилдаа ирэх тухай мэдэгдлийг 2017 оны 05 сарын 20, 2017 оны 05 сарын 30-ны өдөр тус тус хүргүүлсэн. Гэтэл тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш иргэн Д. нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “” ХХК-ийн Гүйцэтгэх захиралд хандан өргөдөл гаргасан байдаг. Мэдэгдлийг хүлээн авсан өдөр ажилдаа ирэлгүй бараг 14 хоногийн дараа манай компанийн захиргаанд хандан өргөдөл гаргаж байгаа нь өөрийн ажпын байраа мөн компанийн үйл ажиллагааг үл тоож байгаа хэмээн ойлгож байна. Манай компанийн зүгээс Д.д ажилдаа эргэн орох олон хоногийн хугацаа болон боломжийг олгосон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, ямар ч холбоо барилгүй олон cap болсны дараа ажлын байран дээрээ ирсэн нь Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан юм. Иймд манай компанийн зүгээс Д.гийн тус шүүхэд гаргасан “Ажилд эргүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Ш.Данзмаа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Жан жин пүй Хятадын коммунист намын дарга бөгөөд Монголд юу хийдгийг мэдэхгүй. 2004 онд Хятадын иргэн  ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан боловч дараа нь Хятадын төрийн өмчит ХХК болсон. Уурхайн ажилчидтай гарын үсэг зурахад гүйцэтгэх захирал гарын үсэг зурдаг. Жан жин пүй нь компаний тодорхой үйл ажиллагаанд оролцдоггүй, 2012 онд хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан Жан жин пуй биш, гарыг үсэг зурах ёсгүй хүн. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид зайлшгүй нарийн мэргэжлийн хүн ажиллах ёстой, хүний нөөц зурах уу, гүйцэтгэх захирал зурах уу гэдэг дээр гүйцэтгэх захирал зурах ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээ хууль зүйн дагуу хийгдсэн үү гэдэгт хийгдээгүй, Хятадууд нарийн зохион байгуулалт хийх тал дээр дутмаг байдаг. Үйлдвэрийн далан задраад химийн хорт бодисын талаар асуудал дэгдэхэд захирлууд бүгд урагшаа гараад явчихсан. Тэр үед би баримт бичиг хууль хяналтынханд шалгуулах гээд байж байхад  надтай хөдөлмөрийн гэрээ гэж 1 хувь юм байгуулчихлаа, би гарын үсэг зурчихсан зөв юм хийв үү, буруу юм хийв үү гэж асууж байсан. Тэр үед би буруу юм хийжээ. Гэхдээ хүчин төгөлдөр бус гэсэн бол яахав дээ гэж хэлсэн. Тэр үед Нийгмийн даатгалын газраас гэнэтийн шалгалт ирсэн. Хөдөлмөрийн гэрээний агуулгыг танилцуулж, уншуулаагүй, энэ одоо яах бол гэж байсан. Хөхбарыг төлөөлөгчийн газрын даргаар ирэхэд албан ёсоор улсын бүртгэлийн газарт бүртгүүл, бүх ажилчидтайгаа гэрээ хий гэдгийг би хэлдэг байсан.  ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг дуусгавар болсон. Тухайн үед манай хуулийн албаны дарга бүгд бултацгаасан. Тэрнээс хойш Хөхбар эрх мэдэл бүхий болсон. Өвөрмонгол хуульчидтай байж байхад  коридорт даараад байна гээд дээд талын өрөөнд ирж суусан боловч удахгүй гар гэсэн гээд коридорт гарч суусан. Тэр үед Улаан гэдэг эмэгтэй  ямар хэрэгтэй хүн бэ гэж надаас асууж байсан. Нэг өдөр  намайг мэдээлэл өгч бай гээд шахаж шаардаад байна гэж надад хэлсэн.  бол ажилдаа үнэнч хариуцлагатай л хүн.  компанид зохион байгуулалт байхгүй болсон. Мэдээлэл өг гээд байгаа талаар аавдаа хэл гэж би хэлсэн. гийн аав нь Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байсан. Тэр талаар аав нь Тагнуулын ерөнхий газар руу хэлсэн байсан чинь УБ хотын салбар руу за хэлье гэсэн юм байна лээ. Дараа нь г надтай хоолонд орсон болохоор ажлаас халагдсан гэж манай ажлын нэг залуу ярьж байсан. Хөхбар яам руу захирал гэж албан бичиг явуулсан. Тэгтэл яамнаас гүйцэтгэх захирал Дай шу гээд байхад Хөхбар гэдэг хүн гүйцэтгэх захирал гээд байна гэсэн. Хуулийн зөвлөх Хөхбар 2-ын хооронд үл ойлголцол гарсан. Энэ талаар дарга нарт хэлье гэхээр ажилдаа ирдэггүй. Хөхбар хятадаас ирээд хоолонд орьё гээд бид хоолонд орсны маргааш нь  надад мэдэгдэл өгсөн гээд уйлчихсан байсан. Тэр үед нь би Хөхбарт хэлсэн. Квотын асуудал ярихаар уурладаг. Хуурамч компани байгуулж ажилчдын квот авдаг. Илтэд энэ хүнийг мэдээлэл өгөөгүйн төлөө дарамталсан. Тэр мэдэгдлийг Дай шү мэдээгүй, Хөхбар Дай шугийн гарын үсгийг дуурайлгасан уу эсвэл гарын үсэгтэй бланк ашигласан уу.  бичгээ явуулахад Дорнодын өвөр Монгол ажилтан нь замаас нь задлаж уншаад цааш нь дамжуулж өгөөгүй байсан. Ер нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулдаггүй, хөдөлмөрийн дотоод журам танилцуулж гарын үсэг зуруулдаггүй, Монгол Улсын төрийн албанд чадвартай хүмүүс байдаггүй учир манайд чадвартай хүмүүс байх албагүй гэж  Хөхбар  хэлдэг. г маш их дарамталж байсан ажлаа хийе гээд очиход ажил үүргийг нь гүйцэтгүүлдэггүй байсан.  нь 2017 оны 4 сарын 27-нд ажилдаа очих боломжгүй яагаад гэвэл битгий ир гэдэг. Ерөнхий нягтлан бид 2-ын ажлыг авах зорилготойгоор компьютероо өөрсдөө хулгайлсан гэж сонссон. Өрөө нь битүү камертай компьютер энэ тэр юу ч байхгүй тал талаас харсан битүү камерууд л байдаг. Хөхбар захирал орж ирснээс хойш ийм үйл явдал болсон. Монгол улсын хуулийг мөрдөхгүй гэж ярьдаг хүн. Хөдөлмөрийн гэрээ ,  ХХК-ийн хооронд байгуулагдаагүй гэдгийг манай компани мэргэжлийн ажилтан авмааргүй байна бид нар том артай хүнтэй гэрээ байгуулмаар байна гэж Хөхбарын хэлж байснаар нь нотолж байна. Би одоо ч гэсэн ажиллаж байгаа, гийн болсон явдал миний нүдэн дээр болсон үйл явдал учир би сайн мэдэж гэрчилж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. хариуцагч “” ХХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал Д.тай хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тус харьяаллын дагуу шийдвэрлэнэ” мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэж хуульд заасан хугацааны дотор харьяаллын дагуу гомдлоо гаргасан байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д. нь 2007 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн “” ХХК-д бичиг хэргийн ажилтнаар ажиллаж эхэлсэн байх бөгөөд 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 383 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалт, Хөдөлмөрийн гэрээний 13.2.3.2 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2 дахь заалтуудыг үндэслэн түүнтэй байгуулсан  хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч буюу ажил олгогч “” ХХК-ийг хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ гэх баримт нь надтай албан ёсоор хийгээгүй, 2012 онд Нийгмийн даатгалын байгууллагаас нэг удаа шалгалт ирсэн үед хөдөлмөрийн гэрээ гэх зүйлийг надад албан ёсоор уншуулалгүйгээр зөвхөн гарын үсэг зуруулж авсныг надтай гэрээ хийсэн гэж тайлбарлан шүүхэд бичгийн баримтаар гаргаж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэх хариуцагч талаас шүүхэд бичгийн нотлох баримтаар гаргаж өгсөн “Хөдөлмөрийн гэрээ” нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэж заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, ажилтан Д.тай ажил олгогч буюу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэх “Хөдөлмөрийн гэрээ”-г хуульд заасны дагуу хийгээгүй, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг гардуулан өгөөгүй болох нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг зэргээр батлагдсан болно.

Зохигчдын хооронд хуульд заасан хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.г Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгон ...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн 2017 оны 06 сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байдаг. Тухайлбал, “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа  гаргасан байхыг, “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгодог. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

Гэтэл ажил олгогч “” ХХК нь ажилтан Д.тай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь тус хуулийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-ийн талаар харилцан тохиролцоогүй байх тул “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч нь тухайн маргааныг шийдвэрлүүлэхээр өмгөөлөгч сонгон авч “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэгт зөвхөн Д., өмгөөлөгч Г.Ууганбаяр нарын хооронд 2017 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” авагджээ.

Тухайн гэрээний 1.2-т “Талууд хууль зүйн туслалцааны төлбөрийг тусгай гэрээгээр зохицуулна” гэж заасан, мөн нэхэмжлэгч Д. нь өмгөөлөгчид 1.000.000 төгрөг төлсөн талаар бичгийн бусад нотлох баримт байхгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Д.г “” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын бичиг хэргийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ