Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 149/ШШ2022/00167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 36-51 тоотод оршин суух, /*******, утас:99010937/ Түмэн овогт Шийнэнгийн *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1980 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 59-Г тоотод оршин суух, /*******, утас:80122008, 95443962/ Урианхай овогт Цэвхээний *******д холбогдох зээлийн төлбөр 43219000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ц.*******тэй сайн танил, хамт ажиллаж байсан тул 2015 оны үед мөнгө зээлэх хүсэлт тавихад нь зөвшөөрч Ц.*******д мөнгө зээлүүлж байсан. Тэр ч авсан мөнгөө хугацаанд нь төлж ямар нэгэн хэл ам гаргаж байгаагүй тул 2016 оноос эхлэн Ц.*******д нэлээд хэмжээний мөнгө зээлүүлдэг болсон юм. Учир нь тэр үед Ц.******* нь Монгол Хятадын хамтарсан төмрийн үйлдвэрт тогоочоор ажиллаж байсан ба хамт ажилладаг хүмүүст мөнгөний хэрэгцээ гарлаа мөн байгууллагадаа ч, өөрийн хамаатан садангуудад авч байгаа гэж хэлээд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд надаас нийт 13 удаагийн зээлийн гэрээ байгуулж нийт 34845000 төгрөгийг зээлж авсан юм. Энэ мөнгийг би зөвхөн Ц.*******д өөрт нь бэлнээр болон бэлэн бусаар өгч байсан ба шилжүүлгээр өгөхдөө Ц.*******гийн өөрийнх нь дансанд хийж өгч байсан нь баримтаар нотлогдоно. Би анхнаасаа л Ц.*******д энэ талаар ярьж тохирсон. Би янз бүрийн таних танихгүй хүнтэй уулзахгүй, би зөвхөн чамтай л харьцана, чи цаана аа хэнд өгч авдаг чинь хамаагүй гэж хэлсэн тул Ц.******* нь нэг хүний нэр хэлээд л надаас мөнгө авдаг. Гэрээн дээрээ хамтран зээлдэгч гэж хүний нэр, утас, хаягийг өөрөө бичээд л өгдөг байсан юм. Тухайлбал зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан Ли, Уртаа гэх хүмүүсийг би огт танихгүй. Надтай энэ хүмүүс уулзаж харьцаж байгаагүй. Харин Ц.*******гийн хүрэн гэх Нанзаддорж, дүү нь гэх Пүрэвжаргал гэх хоёр залуу Ц.*******тэй хамт ирж байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд Ц.******* нь бэлэн ба бэлэн бусаар нийт 6032000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 28813000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа ба үлдэгдэл мөнгийг чинь удахгүй төлнө өө. Та дүүдээ итгээд тайван хүлээж байгаарай. Санаа зоволтгүй шүү гэх мэтээр байнга итгэл төрүүлж хүлээлт үүсгэсээр ирсэн юм. Мөн энэ хугацаанд 2 жил гаруй үргэлжилсэн цар тахлын байдал нөлөөлж байсан. Хамгийн сүүлд Ц.******* нь самарт яваад мөнгийг чинь бөөнд нь өгнө, нэг ачаа хийсэн гэж ярьсан боловч нэг ч төгрөг төлөөгүй ба сүүлдээ утсаа авахаа больсон тул миний бие аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандахад хүрсэн. Одоо Ц.******* нь энэ мөнгийг аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх мэтээр ярьж байгаагаас үзвэл анхнаасаа л намайг залилж хугацаа хэтрүүлэх далд санаатай байсан нь тодорхой байна. Нэгэнт Ц.******* нь ийм зүйл ярьж байгаа болохоор би түүнд зээлийн гэрээгээр бэлэн ба бэлэн бусаар өгсөн 34845000 төгрөгөөс эргүүлж төлсөн 6032000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28,813,000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн алданги 50%-иар тооцоход 43,219,000 төгрөг болж байна. Иймд Ц.*******с 43,219,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... нэхэмжлэгч Ш.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.******* нь надаас 43219000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь би Ш.******* эгчээс урьд нь ганц нэг удаа мөнгө зээлж байсан. Гэтэл дараа нь Ш.******* эгч өөрөө надтай ирж уулзаад чи Төмөрийн үйлдвэрт ажилладаг юм чинь ажлынхаа хүмүүст болон хужаа нарт мөнгө хүүтэй зээлээд өгөөч би чамайг гомдоохгүй хувь өгье гэж хэлсэн. Ингээд Ш.******* нь надаар дамжуулан хужаа нарт 20 хувиар, монгол хүмүүст 10 хувиар мөнгө зээлдэг байсан ба тэр хүмүүс нь мөнгөө зээлээд буцаагаад өгөхөөр ******* эгч баярлалаа гээд надад хувь өгдөг байсан. ******* эгч дээрх хүмүүст мөнгө зээлэхдээ надыг дандаа зээлдэгчээр бичиж өгдөг байсан. Тэгэхээс нь би ******* эгчээс 34845000 төгрөг зээлээгүй. Дээрх мөнгийг авсан хүмүүс нь өөрсдөө мэдэж байгаа. Мөнгө зээлэхдээ ******* эгч хүнд битгий хэлээрэй. Хамт амьдардаг Машбатдаа ч бүү хэлээрэй гэж гуйж байсан. Дээрх хүмүүст зээлүүлсэн мөнгөө заримыг нь аваагүй болохоор надаас мөнгө нэхэж байна. Хүмүүст зээлсэн мөнгө нь ч 34845000 төгрөг болохгүй байхаа, ор үндэслэлгүйгээр ингэж гүтгэж ийм их мөнгө нэхэж байгаа нь арай дэндүү байна. Дээрх мөнгийг 2015, 2016 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надад мөнгө зээлсэн бол ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ингээд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Өмнө нь хамт ажиллаж байсан болохоор би Ц.*******г сайн танина. 2015 онд над руу залгаад дүүд нь мөнгө хэрэг байна та надад мөнгө зээлээч гэсэн. Тэгээд би бага хэмжээгээр мөнгө зээлүүлж эхэлсэн. Тэгээд авсан мөнгө цаг хугацаанд нь өгч байсан болохоор би итгээд 2016 оноос *******гийн хүссэн хэмжээгээр нь би мөнгө өгч эхэлсэн. Манай ажилчид найдвартай би цалингаасаа аваад өгнө та надад итгэ гэхээр нь би өөрт нь итгээд дээрээс нь ******* өгсөн авснаа яс тэмдэглээд байсан болохоор би итгээд өгөөд байсан. Би энэ олон баримтаар өгөхдөө чи өөрөө хариуцна шүү би чамд итгэж өгч байгаа шүү гэдгээ хэлж бид хоёр хоорондоо ярилцаж зөвшилцөж байж өгсөн. Тэгээд надаас бэлнээр болон дансаар авдаг байсан сүүлд ирэхдээ хятад хүүхэд дагуулсан ирж байсан. Би даргынхаа хүүхдийг давхар хардаг юм аа гээд надад гайгүй мөнгө өгдөг гэдэг байсан. ******* өөрөө өөрт нь найдаж өгч байсан өөрөө гуйж авч байсан болохоор үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Анхнаасаа энэ талаар ярьж тохирсон болохоор сүүлд ярихдаа өөр хүнд өгсөн хэрнээ дандаа надаар зуруулаад байсан гэсэн юм яриад байна. Ихэнх мөнгө дандаа *******гийн дансаар орж байсан өөрийнх нь хүссэнээр бэлнээр бас мөнгө өгч байсан. ******* гээд ард нь Ли гээд тодотгосон байгаа хэрнээ хоёр өөр тайлбар бичсэн байгаа байхгүй юу энийг тухайн үед бичээгүй дараа нь өөрөө бичээд надад авчирч өгөөд гэрээгээ хоёр хувь хийдэг байсан. 2015 онд өгч эхлээд 2016 оноос их хэмжээгээр өгч эхэлсэн. Би *******д 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг дансандаа авахгүй бэлэн авна гээд бэлэн авсан. Энэ мөнгийг 1 сарын хугацаатай 1 сарын 15 хувийн хүүтэй өгсөн. Тэгээд 3 дугаар сард хүү 750000 төгрөг, 4 дүгээр сард хүү 750000 төгрөг өгөөд 2500000 төгрөг хасуулаад 2500000 төгрөг үлдсэн байгаа. Дараа нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 сая төгрөгийг бас Ли гэсэн байна. 1 сарын хугацаатай, 15 хүүтэй өгсөн. Энэ дээрээ 3,4,5 саруудад 300000 төгрөгөөр 3-н сарын хүү төлөөд 1 сая төгрөг хасуулсан. Тэгээд 1 сая төгрөг үлдсэн. Дараа нь 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 3 сая төгрөгийг авсан 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй ард нь Уртаа гээд өөрөө гарын үсэг зураад авсан. Энэ дээр 7,8 сард 2 сарын хүү төлсөн. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй *******гийн дансанд хийсэн. Энэ дээр нэг ч хүү төлөгдөөгүй. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2500000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. Энэ дээр 7,8 сард хүү төлөөд 1500000 төгрөгийг хасуулаад үндсэн зээлээс 1 сая төгрөг үлдсэн. Би ингэж хүү өгөхөд нь *******д өөрт нь хэрэгтэй дандаа зовлон ярьдаг байсан болохоор амьдралд нь хэрэгтэй байх гэж бодоод өгсөн хүүнээс 100000 төгрөг, 200000 төгрөг, 300000 төгрөг өөрт нь өгдөг байсан. Гэртээ хоол унд аваарай гээд өөрөө тэрийгээ мэдэж байгаа байх. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5400000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй Пүрэвжаргал гэдэг хүний нэр дээр бичүүлж авсан. Нэг дор 5400000 төгрөг өгөөгүй ээжийгээ нүдний хагалгаанд оруулна гээд 1 сая төгрөг бас газрын гэрчилгээ тавьж авсан мөнгө. Энэ төлөгдөөгүй Пүрэвжаргал таны өрийг төлнө гэсэн гээд Пүрэвжаргал дээрээ бичүүлж авсан. Өөрийнхөөрөө хэрэгцээнд авсан мөнгөнүүдтэйгээ нийлүүлээд бичүүлсэн. Тэгээд дараа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахиад 2500000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй Пүрэвжаргал нэр дээр бичүүлээд өөрөө гарын үсэг зураад өөрийн дансандаа хийж авсан нэг ч төгрөг төлөгдөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нанзаддорж гээд хүргэнтэйгээ ирж авсан бас өөрөө гарын үсгээ зурж 5600000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. Үл хөдлөхийн гэрчилгээ тавиад өөрийнхөө дүү Цэцэгзулд авсан мөнгөө бас нийлүүлж бичүүлсэн нэг ч төгрөг төлөөгүй. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй эгчдээ авч өгч байгаа юм гээд авсан. Би эгчийг нь хараад танихгүй *******д итгээд өгсөн. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 300000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. Бас нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 600000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй өөрийнхөө дансанд авсан. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 410000 төгрөгийг үл хөдлөхийн гэрчилгээ тавьж 2 сарын хугацаатай хүүгүй өгсөн байна бас төлөгдөөгүй. Өмнөх мөнгөнүүдээ би аваагүй хэрнээ самарт яваад өгнө гээд байхаар нь би итгээд бага багаар нэмээд өгдөг байсан. ******* гэнэт миний өмнө сөхрөөд суучихсан тэгээд сөхөрч суугаад залбираад байхаар нь яаж ч чадахгүй тэгээд өгсөн. Ээжийгээ хагалгаанд оруулна гэж авсан. Яг тэгж шалсаар байгаад авдаг. Тэгээд би итгээд өгчих байх гээд өгдөг. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нанзаддорж дээр авсан 1500000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн нэг ч төгрөг өгөөгүй. Хариуцагчийн өмгөөлөгч хэлж байгаа зээлийн гэрээгүй, тэмдэглэлгүй баримт байна гэж яриад байна энэ 535000 төгрөг надаас самарт явах гээд мишок, тень, намайг вох гээд төхөөрөмж зарж байхад манайх зурагтаа үзэж чадахгүй байна та өгөөч дараа нь мөнгийг нь төлнө гээд, манайх хүйтэн байна гээд тень авсан. Авсан нь үнэн юм чинь төлөх нь зөв гээд би хавсаргасан байгаа. Хаанаас ч авсан байсан бай дэлгүүрээс ч авсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хүний юм өгөхгүй байж болохгүй шүү дээ. Банкны хуулгаа би тэмдэглээд өгсөн байгаа нийт 18950000 төгрөг 18 удаагийн гүйлгээгээр Цэцгээгийн дансанд орж байсан мөн бэлнээр 5 сая, 2 сая гэх зэргээр нийт 28813000 төгрөгийг надаас зээлсэн. Цэцгээ өөр хүнд өгсөн хэрнээ надаар зуруулаад авдаг гэж яриад байгаа дандаа өөрөө ирж гуйгаад авдаг байсан би ажил дээр нь очиж нэг ч удаа мөнгө өгч байгаагүй. Уртаа гэх хүнийг би огт танихгүй харьцаж байгаагүй. Би *******тэй яриад 25 сая төгрөг өгчих тэгвэл би чиний бүх өрийг хаая гэсэн чинь ******* зөвшөөрсөн юм. Тэгээд тэр 25 сая төгрөгийг өгнө гэсээр байгаад өдий хүрчихсэн. Гэтэл ******* хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хэрэгсэхгүй болгох гээд зүтгээд шүүхэд өгсөн учраас үндсэн зээл 28813000 төгрөг дээрээ 50 хувийн алданги 14406000 төгрөгийг нэмээд 43219000 төгрөгийг би Цэцгээгээс нэхэмжилж байна. Тэр 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5400000 төгрөгийг гэсэн байгаа хүү ерөөсөө бодогдоогүй 1032000 төгрөгийг хасуулаад 4368000 төгрөгөөр бодсон байгаа гэв.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Би 2016 онд ******* эгчийг таньдаг байсан. Намайг төмрийн үйлдвэрт ажиллаж байхад хувь амлаад найдвартай хүмүүст мөнгө зээлүүлнэ. Гаргасан мөнгөний 10 хувийг чамд өгнө амьдрал ахуйд чинь хэрэгтэй гээд би бага багаар мөнгө аваад өгдөг байсан. Сүүлд манай компани тогны мөнгө, зэрэг ойр зуурын мөнгө авдаг хужаа нарт бол 20 хувийн хүүтэй өгдөг, манай дүү нарт 10 хувийн хүүтэй өгдөг байсан. Манай хужаа нар 7 саяыг 20 хувиар аваад өгч байсан, 5 саяыг 20 хувиар аваад өгч байсан, 4 саяыг 20 хувиар аваад төлж байсан. Тэр хаагдсан мөнгөнийх нь 10 хувийг надад өгнө гэж өөрөө амлаж байсан. Тухайн үед би 10 хувийг нь авдаггүй байсан. Яагаад гэвэл би ******* эгчээс 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 500000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1 сарын хугацаатай хүүгүй 410000 төгрөг авч байсан. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 300000 төгрөг авсан, эгч Сарангэрэл гээд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. 535000 төгрөгийн барааны мөнгө энд 120000 төгрөгийн тень, 25000 төгрөгийн куртик, 90000 төгрөгийн тень, 20000 төгрөгийг гутал иймэрхүү бараа авч байсан. Би нэг очихдоо авсан барааны мөнгө гэж 350000 төгрөг өгч байсан тэгэхэд би 200000 төгрөгийг авъя чи 150000 төгрөгийг гэртээ юм ав тэртээ тэргүй танай компаниас 20 хувиар авч байгаа мөнгө чинь хаагдаж орж ирж байгаа учраас чамд 10 хувийг нь өгөх ёстой байгаа. Өгөхгүй ээ чи надаас авсан 500000 төгрөг, 400000 төгрөг, 300000 төгрөг зөндөө мөнгө байгаа тэрийг чинь хасаад 10 хувийг чинь өгөхгүй шүү гэж өөрөө надад хэлээд надад өгөөгүй. Би тухайн үед хаагдсан мөнгөнийхөө 10 хувийг нэхдэггүй байсан яагаад гэвэл өмнө нь 500000 төгрөг, 400000 төгрөг, 300000 төгрөг авчихсан байсан болохоор өр дарагдаж байна гэж бодсон. Пүрэвжаргал гэдэг нь манай бага дүү мөнгө авахдаа тухайн үед гэрт нь дагуулж очсон. Чи дүүгээ дагуулж ир гээд манай дүү Нанзаддорж хоёр гэрт нь очоод үүдэнд нь зогсож байгаад энэ мөнгөнүүдийг авсан. Гарын үсгүүдийг утасны дугаартай нь баримтын доор нь бичсэн байгаа. Пүрэвжаргал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2500000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай авсан. Тэгээд манай дүү 2016 оны 02 дугаар сараас 7-ны өдрөөс 3 дугаар сарын 7, 5 дугаар сарын 7, 6 сарын 07-н гээд 300000 төгрөг, 300000 төгрөгөөр хүүгээ төлөөд байсан. Хамгийн сүүлд 2016 онд 2150000 төгрөг шилжүүлсэн гээд би тэмдэглэсэн байна. Үлдэгдэл нь 1200000 төгрөг үлдсэн гэсэн баримт байна. Пүрэвжаргалынх ингэсэн юмаа гэр бүлийн данс 5400000 төгрөг гээд нэгтгэсэн дансанд нь Пүрэвжаргалын 2500000 төгрөг, 3 сая төгрөгийг нэгтгээд нэг болгоё гээд сүүлд намайг дуудаад нэгтгэж 5400000 төгрөг болгосон юм. Би тухайн үед өөрөөс нь асууж байсан та манай компанийнханд 15, 20 хувийн хүүтэй өгч байгаа юм чинь манай дүү нарт хүү бага өгөх боломж байна уу гээд тэгээд би 12 хувийн хүүтэй өгье чи хариуцлагатай авч өгөөрэй наад хүмүүсээ өөрсдийг нь дагуулж ир өөрсдөөр гарын үсэг зуруулж өгнө гээд манай дүү Пүрэвжаргал өөрөө очиж гарын үсэг зурж авч байсан. Пүрэвжаргал 2500000 төгрөгөөсөө 2017 онд 1320000 төгрөг хасуулаад 4368000 төгрөг үлдээсэн. 4368000 төгрөгөөсөө 300000 аар 4-н удаа сунгалттай 2150000 төгрөг шилжүүлээд 1200000 төгрөгийг үлдэгдэлтэй гээд бичсэн баримт байна. Нанзаддорж нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2300000 төгрөгийг газрын гэрчилгээгээ тавиад манай дүү Цэцэгзултай хамт очоод өөрөө гарын үсэг зураад авсан. Дараа нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тросс авна гээд өөрөө гарын үсэг зураад 600000 төгрөг авсан баримт наана чинь байгаа. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1500000 төгрөгийн нэмж авсан. Ингээд Нанзаддоржийг нэгтгээд 5600000 төгрөг болгосон. Нанзаддорж нь авсан мөнгөндөө 230000 төгрөгөөр 4 удаа сунгасан 920000 төгрөг хүүнд төлөөд 1700000 бэлэн өгсөн. Нийт 2622000 төгрөг хасуулаад үлдэгдэл 3 сая төгрөг үлдсэн байгаа би тухайн үедээ хүргэндээ хэлж байсан та нар авсан мөнгөө хэл ам хийхгүй өгөөрэй гээд дансны дугаарыг утастай нь өгч байсан. Манай төмрийн үйлдвэрийн мөнгө болохоор 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй 2500000 төгрөгийг Ли гэдэг хүн миний дансанд орж ирээд банкин дээр тэр хүнийг дагуулж очоод ******* эгч гэрээсээ ТЗ-н хойно Хаан банкин дээр ирж өгч байсан. Би баталгаажуулахын тулд чиний дансанд хийсэн чи данснаасаа аваад наад хүнийхээ гарын үсгийг зураад надад энэ баримтыг авчирч өгөөрэй гээд надад зээлийн гэрээ баримт өгсөн. Хужаа нарын баримт одоо надад гаргаад харуулчих юм байхгүй байна. Би ажлаасаа гарахдаа цаг хугацаанд нь өгөөрэй гээд өөрсдөд нь өгчихсөн байсан. Энэ 2500000 төгрөгөөс 1718000 төгрөгийг өгсөн гээд баримтад дээрээс би үзсэн үлдэгдэл нь 1000000 төгрөг гээд бичсэн байсныг би харсан. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5 сая төгрөг Улаанбаатарын салбар луу явуулсан. Энэ мөнгө бас миний дансанд орсон. Хужаа нарын авсан мөнгө дандаа миний дансаар ороод би аваад гарын үсэг зуруулаад баримтыг өгдөг байсан өөрсдөд нь байгаа. 7604000 төгрөг хассан гээд энэ одоо өгсөн юм уу, хүү бодож бичсэн юм уу тэрийг би мэдэхгүй байна. Тухайн үед мөнгө авсан хүмүүс өөрсдөө ирээд 5 сая төгрөг авсан хүн Төрийн банкин дээр ирээд гарын үсгээ зураад, утасны дугаараа зээлийн гэрээний баримтаа авдаг байсан. Энэ 3 сая төгрөг нь 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Уртаа гэдэг хүн бас миний дансанд ороод өөрөө банкин дээр ирж авсан. Энэ Ли гэдэг хүн ч бас банкин дээр ирж авдаг байсан. Энэ 3 сая төгрөг нь 3306000 төгрөг гээд Уртаа гээд бичигдсэн байсан. Өөрөө гарын үсэг зурсан байсан. Өөрийнх гарын үсэг байсан болохоор би энэ мөнгийг бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа. Би ингэж ******* гэж гарын үсэг зурж чадахгүй шүү дээ угаасаа. Хужаа нар хэдэн төгрөг өгч, авч байгааг би мэдэхгүй өөрийнх нь гаргаж өгсөн баримтад дээр байгаа байхгүй юу 7 хуудасны 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн баримтыг ярьж байна. Тэгээд дараа нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 хувийн хүүтэй 2 сая төгрөг Ли гэдэг хүн ТЗ-н хойд банкин дээрээс очиж авсан. Энэ мөнгөнөөсөө 1150000 төгрөгийг хасуулаад 1 сая төгрөг үлдсэн баримт нь байгаа эд нарын авсан мөнгө бүрэн гүйцэт хаагдсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15 хүүтэй 5 сая төгрөг бас миний дансанд орж ирээд энэ хүмүүс өөрсдөө банкин дээрээс ирж аваад гарын үсгээ зураад утасныхаа дугаарыг бичсэн байгаа. Би өөрт нь хэлж байсан. Надад мөнгө авах шалтгаан байхгүй. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрсдөө авч байгаа учраас өөрсдийнхөө нүүр царайг харуулаад АТМ дээрээс авдаг байсан. Өөрсдөд нь энэ мөнгөнийх нь баримтууд байгаа. Улаанбаатарын салбар руу явуулсан 7604000 төгрөг, 3306000 төгрөг, 1000000 төгрөгийн баримтад дээр ******* эгчийн өөрийнх нь гарын үсэг байсан учраас би энэ мөнгөнүүдийг тухайн үед нь хаагдсан гэж бодож байна. Авсан мөнгөнүүд дээрээ ******* эгч өөрөө гарын үсэг зурсан байгаа. Энэ авсан өгсөн хаагдсан мөнгөнүүдийн баримт ******* эгчид өөрт нь байгаа. Тэгээд би 2017 оны 08 дугаар сард би ээжийгээ харах гээд ажлаа өгсөн. Энэ компани хэдэн төгрөг орж, гарч байгаа хичнээн төгрөгийн армутор борлуулж байгаа компани орлого, зарлагыг би мэдэхгүй тухайн үед би эд нарт авч өгсөн өөрсдөө банкин дээр очиж миний дансаар дамжуулж авсан. Тухайн үед нь өгсөн, авсан, хүүнд хэдэн төгрөг өгсөн нь он сартайгаа ******* эгчид өөрт нь баримт болоод өөрт нь байгаа. Тухайн үедээ би наад хэд чинь 10 дугаар сард явах гэж байгаа үлдэгдэл мөнгөө та яаж авах юм бэ аль эсвэл армутор өгье гэж байна болохгүй бол та армутор ч хамаагүй ав гэж хэлж байсан. Тэгэхэд би байранд байдаг хүн өөрсдөө борлуулаад өгнө биз гэж хэлж байсан. Надад тэр компаний орлого, зарлага надад хамаа ч байхгүй. Миний хувьд хятад хүний хүүхэд хараад өндөр цалин авдаг зүйл байхгүй. Сардаа нэг удаа аав дээрээ ирдэг төмрийн үйлдвэрийн хашаанд хүүхэд байж болохгүй учир намайг өглөө оройдоо авч яваад ажил тарахаар авчирч бай гээд түр хугацаагаар өдрийн цагаар надаар харуулдаг. Тухайн өдөр харах хүнгүй байсан болохоор ******* эгчийнд дагуулж очсон. Би хүүхэд харж цалин авдаггүй. Төмрийн үйлдвэрт их хэмжээний орлого орж ирнэ тэр мөнгөнөөс аваад өгнө гэсэн гэж яриад байна. Төмрийн үйлдвэр хэдэн төгрөгийн борлуулалт хийдэг талаар мэдэхгүй надад ямар ч хамаагүй. Би тэр хужаа нартай хамаарал ч байхгүй би зүгээр тогоочийн үүрэг гүйцэтгэж байгаа хүн гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулж үндсэн зээл 28813000 төгрөг хүү, алданги хамт бүгд 43219000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана.

Нэхэмжлэгч Ш.******* нь үндсэн зээл 28,813,000 төгрөг, хүү 14,405,000 төгрөг нийт 43,219,500 төгрөг болон барааны үнэ 535000 гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Харин хариуцагч Ц.******* нь дээрх мөнгийг 2015, 2016 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надад мөнгө зээлсэн бол ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ингээд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана.

 

Хавтаст хэрэгт материалаас үзэхэд: бичгийн нотлох баримт болох Зээлийн гэрээ 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5,400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,600,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 410,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг /ХХ-ийн 5-18 дугаар хуудас/ нийт 39,010,000 төгрөгийн зээлийн гэрээ авагдсан байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн нэр дээрх ХААН банкны 5001565805 дугаарын дансны хуулгаар дээрх зээлийн гэрээгээр гаргасан мөнгөн дүн буюу 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 247-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 270000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 345000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 420000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,600,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 900,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг нийт 22,000,000 төгрөгийн гүйлгээнээс хариуцагч Ц.*******гийн ХААН банкны 5001303576 дугаарын дансанд 18 удаа 18950000 төгрөгийг шилжүүлсэн байна. /ХХ-ийн 50-55 дугаар хуудас/ шилжүүлсэн байна. Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд дээрх зээлийн гэрээнээс 13 гэрээс 9 гэрээг нотлох баримтаар гаргаж өгч ар талд тэмдэглэгдсэн мөнгийг төлсөн гэж тайлбарладаг ба нэхэмжлэгч Ч.******* нь Ц.*******с төлсөн 6032000 төгрөгийг үндсэн зээл 34845000 төгрөгөөс хасаж тооцсон гэсэн нотлох баримт тооцоог гаргасан.

 

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Ц.******* нар нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 13 удаагийн зээлийн гэрээгээр 1-2 сарын хугацаатай, 10-15 хувийн хүүтэй /ХХ-ийн 3-18/ зээлийн гэрээгээр бүгд 34310000 төгрөгийг зээлдүүлсэн ба хариуцагч Ц.*******гийн ХААН банкны 5001303576 дугаарын дансанд 18 удаа 18950000 төгрөгийг шилжүүлжээ /ХХ-3-18/, бусад зээлийн мөнгийг бэлнээр /өөрийн хүссэнээр/ зээлдүүлж, нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн нэр дээрх ХААН банкны 5001565805 дугаарын дансаар гаргадаг байсан /ХХ-50-55/ банкны дансны гүйлгээний хуулгууд, ХХ-19- талд Ц.*******д худалдсан 535000 төгрөгийн барааны нэр бүхий баримт, Хариуцагч Ц.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст 59-А тоот 1141 мкв талбайтай газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст 59-Г тоот 770 мкв талбайтай газар, Хариуцагч Ц.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст 59 тоот 972 мкв талбайтай газрын эрхийн бичгийг зээлийн баталгаа болгон барьцаалуулсан газрын гэрчилгээнүүд /ХХ-ийн 3-4 хуудас/, зохигчдын тайлбар мэдүүлгүүд зэргээр зээлийн гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.Талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурсан, зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэн зээлийн мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Зээлдэгч зээл, зээлийн хүүг эргэн төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч бэлэн болон бэлэн бус /данс/-аар 34219000 төгрөгийг өгсөн байна. Энэ үйл баримт дээр хэн аль нь маргаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.*******д 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд нэхэмжлэлийн талаарх шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг дэлгэрэнгүйгээр танилцуулсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нь өмгөөлөгч С.Баатартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ-г бичгээр байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцож эхэлсэн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 3 сар 20 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн талаарх татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаж байсан ба хариуцагч талын өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах боломжит хугацаа олгох хүсэлт гаргаж байсныг шүүх хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан бөгөөд зохигч нарт хэргийн оролцогчийн эрхийг шүүхийн зүгээс хангалттай эдлүүлж байсан болно. Хариуцагчийн өмгөөлөгчөөс зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хүсэлтийг шүүх хүлээж авах хуулийн үндэслэлгүй. Иргэний хуульд зааснаар гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, нэг талын хүсэл зоригийг нөгөө тал нь хүлээн авч мөнгийг нь шилжүүлсэн, нөгөө тал мөнгө хүлээн авч гэрээнд гарын үсэг зурсан,зохигчдын хооронд удаа дараа зээлийн гэрээ хийгдэж байсан зэргээс үзэхэд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.*******ээс зээлийн хүүг гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон нэхэмжилснийг бүрэн хангах боломжгүй ба гэрээндээ хүү тооцож хугацаа тогтоосон үүргийн гүйцэтгэлийг шаардах, хүү нэхэмжлэх үндэслэлтэй тул шүүх зээлийн хүүг багасгаж зээлийн хүүд 7000000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь үндсэн зээл 28278000 төгрөгт худалдсан барааны үнэ 535000 төгрөгийг оруулан тооцсоныг хасах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.*******с үндсэн зээл 28278000 төгрөг, хүү алданги 7000000 төгрөг бүгд 35278000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Хариуцагч Ц.*******гээс үндсэн зээл 28,278,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг нийт 35,278,000 төгрөг, барааны үнэ 535,000 төгрөг бүгд 35,813,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.*******т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлага 43219000 төгрөгийн шаардлагаас үлдэх 7406000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******гээс үндсэн зээл 28,278,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг нийт 35,278,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******гээс бараан үнэ 535000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 7406000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479481 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 337015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******т буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.А

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 149/ШШ2022/00167

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Ш.*******-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Ц.Цэцгээ-д холбогдох

34,993,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.*******-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Хариуцагч Ц.Цэцгээ-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ