Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2018/00226

 

 

 

 

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2018/00226

Орхон аймаг

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Согоот баг ******* тоотод барлах ******* ХХК-д холбогдох,

******* өр төлбөр 12,477,393 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь татварын хэлтэст 2003 онд 2803836 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтууд, татварын тайланд үндэслэн хяналт шалгалт хийж 200015591 тоот актын төлбөр 6,761,128 төгрөгийг татвар төлөгчид хариуцуулж гардуулан өгсөн байна. ******* улсын байцаагчийн актыг татвар төлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран гардан авсан байна. Тус актын төлбөрөөс тайлант хугацаанд хариуцагч нь 1,700,000 төгрөг төлж актын үлдэгдэл төлбөр 5,061,128 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна. ******* ерөнхий хуулийн 57.1.2 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2015 оны 5 сард 7,416,265.6 төгрөгөөр тайлан гаргасан байх боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. ******* ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч ******* ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 16.1-д албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана гэж заасан байдаг. ******* ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. ******* улсын байцаагч ******* ХХК-иар татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, албан шаардлага хүргүүлэх, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ХХК-ийн захирал *******аас 12,477,393 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн татварын хэлтэст ******* ХХК 2003 онд 2803836 тоот регистрийн дугаартайгаар бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. ******* хэлтсээс 2013-2015 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайланг үндэслэн хяналт шалгалт хийж 2015591 тоот актаар 6,761,128 төгрөгийг татвар төлөгчид хариуцуулж актыг гардуулж өгсөн. Татвар төлөгч хуульд заасан хугацаанд актыг гардаж авч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ******* тухай хуульд заасны дагуу татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийг хүртэл татвар төлөгч 1,700,000 төгрөгийг тус актын төлбөрөөс төлж барагдуулсан. Татвар төлөгч 2,069,083 төгрөгийг төлж, 6,761,128 төгрөгийн актын үлдэгдэл төлбөр 2,992,044 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй байна. ******* тухай хуульд актын төлбөрийг 15 хоногийн дотор төлж барагдуулах ёстой байдаг. 2016 оны 11 сарын актын үлдэгдэл төлбөр хугацаандаа төлөгдөөгүй байгаа учир нэмж нэхэмжлэл гаргасан. 2015 оны 5 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан 7,416,265 төгрөгийн тайлан гаргасан. 2015 оны тайланг мөн оны 5 дугаар сардаа багтаж төлсөн байх ёстой байсан боловч ******* ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Тус шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаснаас хойш татвар төлөгч 2,069,083 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 2,069,083 төгрөгийг хасч, үлдэх татварын өр 10,408,310 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас нэхэмжилж байгаа тул хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ХХК-н захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 05 сард гаргасан тайланд тусгагдсан 7,416,265 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 200015591 тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр болох 6,761,128 төгрөгөөс 3,769,083 төгрөгийн нөхөн татварыг төлнө. Харин 1,130,725 төгрөгийн торгууль, 1,861,319 төгрөгийн алдангийг төлөхгүй гэж бодож байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу торгууль, алдангийг төлөхөөс чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* хэлтэс нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, татварын өр төлбөр нийт 12477393 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж ******* ХХК-ийн татварын байгууллагад цахимаар тайлагнасан 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Орхон аймгийн Татварын ******* татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 200015591 дугаартай татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт, актын хавсралт, 2016 оны 11 сарын 14-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, ******* ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн татварын улсын байцаагчийн акт танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэлийн маягт, татварын улсын байцаагчийн татварын тооцооллын жагсаалт зэрэг нотлох баримтыг шүүхэд  гаргаж өгсөн.

Хариуцагч ******* ХХК-н захирал ******* нэхэмжлэлийн хувь гардаж аваад шүүхэд гаргасан тайлбараар 2015 оны 05 сард гаргасан тайланд тусгагдсан 7,416,265 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 200015591 тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр болох 6,761,128 төгрөгөөс 3,769,083 төгрөгийн нөхөн татварыг төлнө. Харин 1,130,725 төгрөгийн торгууль, 1,861,319 төгрөгийн алдангийг төлөхгүй хэмээн маргадаг.

 

******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар татвар төлөгч ******* ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг өөрөө төсөвт төлөх үүргийг тус тус хүлээнэ.

******* хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах талаар ******* ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2-т заасан ажиллагааг дарааллаар явуулсны дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

******* ХХК-ийн татварын байгууллагад цахимаар тайлагнасан 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 7416265 төгрөгийн татварын өртэй болох нь нотлогдож байх бөгөөд /хх 9-10-р тал/ Орхон аймгийн Татварын ******* ******* улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 200015591 дугаартай ******* ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт, актын хавсралт, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэлийн маягт, татварын улсын байцаагчийн татварын тооцооллын жагсаалт зэрэг баримтуудаар хариуцагч ******* ХХК нь нийт 12477393 төгрөгийн татварын өртэй болох нь нотлогдож байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч байгууллага 2069083 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 10408310 төгрөг болгож бууруулсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлдийн 90.1-д заасан шүүх хуралдааны нийтлэг журмыг зөрчиж, зөрчлийн улмаас түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, мөн хуулийн 90 дүгээр зүйллийн 90.5-д заасны дагуу түүнийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч ******* ХХК 10,408,310 төгрөгийг гаргуулах тухай Орхон аймгийн ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч байгууллага нь хуульд зааснаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлага болох 10,408,310 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас татварын өр төлбөрт 10408310 /арван сая дөрвөн зуун найман мянга гурван зуун арав/ төгрөгийг гаргуулан Орхон аймгийн ******* хэлтэст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181,482 /нэг зуун наян нэг мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.5-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ