Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2018/00944

 

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2018/00944

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй д И Н.Баярмаа ,

 

Б.Ө-ийн нэхэмжлэлтэй,

 

:Чингэлтэй , 6-р хороо, Их тойруу өөрийн байранд байрлах ОСНААУГхолбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хянан .

 

ؿ : Нч Б.Ө, хариуцагчийн төлөөлөгч П.А, Д.Г, ш рга Б.Оюун-Эрдэнэ нар .

:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Инженер-орчуулагч, аж үйлдвэрийн дулаан хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ 14 дэх жилдээ ажиллаж байна. Анх ажил хөдөлмөрийн гараагаа Орон сууц нйитийн аж ахуйн Санни хаус ХХК-аас эхэлж 3 салбарын даргаар ажилласан. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сараас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-ийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө.

Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг ажилд авах үед тус төвийн борлуулалтын орлогын төлөвлөгөө хангалттай биелэгддэггүй, хэрэглээний усны нэг хүний хоногийн хэрэглээ батлагдсан хэмжээнээс хэтэрдэг, усны алдагдал өндөртэй, ажлын байрны орчин нөхцөл хэвийн үйл ажиллагаа явуулахад хангалтгүй, нийт ажилтнууд хурал хийх заалгүй байсныг би ажил авснаасаа хойш байнгын засч залруулах, сайжруулах, өсгөн нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд дээр дурдагдсан ажлууд бүгд тодорхой түвшинд сайжирсан. Мөн түүнчлэн ажилтнуудад сар бүрийн ажлын үзүүлэлтээс шалтгаалан олгодог үр дүнгийн урамшуулал нь тогтмол бага хувиар бодогддог байсныг ажлаа сайжруулах замаар нэмэгдүүлж хамгийн өндөр хувь болох 40 хувь хүргэснээс гадна ажилчдад олгодог жилийн шагналт цалин бага хэмжээтэй байсныг нэмэгдүүлсэн. Улмаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөнүүдийн биелэлтийг тогтмол хангаж, тайлан мэдээг цаг тухайд нь хүргүүлж ажиллаж байлаа. Энэ мэтчилэн би ажил үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн байгууллагын үйл ажиллагааг хэвийн хангаж сайжруулахаас гадна ажилтнуудынхаа нийгэм ахуй, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тэдний эрх ашиг , хамт олны нэгдмэл байдлыг маань манай хамт олон үнэлж хүлээж авдаг тул ажлаас халагдсаны дараа удирдах байгууллагад өргөх бичиг хүргүүлж намайг ажилд буцаан томилуулахыг хүссэн байсныг шүүхэд хуулбарыг нь хүргүүлэх болно.

Мөн намайг нийтийн аж ахуйн салбарт ажилласан хичээл зүтгэлийг минь үнэлж олон шагнал, өргөмжлөлөөр шагнагдаж байсан ба зарим нэгийг дурдвал Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Хөдөлмөрийн хүний төлөө одонгоор, нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнаж байсан. Ажил олгогчийн зүгээс намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэх заалтыг удирдлага болгосон байх боловч бидний хооронд ямар ч харилцан тохиролцоо хийгдээгүй учраас би ажил олгогчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан бүх хугацааны цалинг нэг сарын 1,821,769 төгрөг, нэг өдрийн 82,807 төгрөгөөр тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ОСНААУГнь өөрийн эзэмшлийн ус дулаан дамжуулах төв болон инженерийн шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм.

Тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны онцлог шаардлагыг харгалзан ажилчдыг өөр хооронд нь шилжүүлэн ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ болон хэлцэлд үндэслэн байгууллагадаа өөр хооронд нь шилжүүлэн ажиллуулдаг ба Б.Өтай хөдөлмөрийн гэрээ болон хэлцлээр тохирсон үндсэн дээр 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар Төв түгээх төвийн ахлах инженерээр ажиллуулахаар тохиролцсон болно.

Иймд Б.Ө тохиролцсон тушаал гарсан хийсэн хэлцлээсээ буцаж байгаа нь буцааж ажилд тогтоох болон ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн ажлын байр болох төв түгээх төвийн ахлах инженерйин ажлыг өөрөө хийхээс татгалзаж байгаа учир ажилгүй хугацаан дахь цалин олгох боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч ОСНААУГхолбогдуулан тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаал хууль бус болсон, Хөдөлмөрийн хуулийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч миний хувьд ажил олгогчтой тохиролцсон зүйл байхгүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төв нь үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамардаг, томоохон төв бөгөөд Б.Ө даргаар томилогдсоноос хойш зохих хэмжээнд ахиц гарсан нь үнэн. Гэвч Б.Ө даргатай харилцан тохиролцож, өөр албан тушаалд сэлгүүлэн ажиллуулсан. Энэ тухай холбогдох дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээнд зохицуулсан гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.    Нэхэмжлэгч Б.Ө нь инженер орчуулагч, аж үйлдвэрийн дулаан хангамжийн мэргэжилтэй бөгөөд 2016 оны 04 дүгээр сараас Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн үйл баримтын талаар зохигчид харилцан маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Өыг ОСНААУГорон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ /хх-ийн 4-р тал/. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байдаг бол тус газрын дүрмийн 8.3.1-д газрын дарга нь батлагдсан бүтэц, орон тоо болон хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга болон холбогдох бусад ажилтнуудыг чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй гэж дурджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаагүй /хх-ийн 5, 6 дугаар талбайх бөгөөд уг гэрээг дуусгавар болгохдоо талууд харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, харин ийнхүү тохиролцсон болохыг хариуцагч талаас нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Өыг ажлаас чөлөөлсөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаалыг хууль бус гэж үзэж нэхэмжлэгчийг Хэрэглэгчдэд үйлчлэх 16 дугаар төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

2.    Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2018 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн дундаж 1,821,176 төгрөгөөр нэг сарын цалинг тодорхойлон, ажилгүй байсан 31 ажлын өдөр /2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал/-ийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2,626,723 төгрөг /1,821,176:21.5=84,73384,733*31/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэх үндэстэй байна.

3.    Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Өы н лгэ хариуцагч ОСНААУГ-т даалган шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 56,978 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэстэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаал хууль бус байх тул нэхэмжлэгч Б.Өыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16 даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,626,723 төгрөгийг хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Өд олгон, н лгэ хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-т асугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч ОСНААУГОНӨААТҮГ-аас 56,978 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА