Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2017/02531

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 11 өдөр

  Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:

            Хариуцагч:

            Зээлийн гэрээний үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гансүрэн, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, хариуцагч Д., түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

            Д. нь өөрийн танил од 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 2 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр 14 000 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч зээлдэгч Д. нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Д. нь зээлийн хүүнд 2015 оны 07 дугаар сарын 11-нээс 2016 оны 02 дугаар сарын 11-нийг хүртэл нийт 8 сарын хүүнд 5 600 000 төгрөгийг төлсөн, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хүүний үлдэгдэл 2 800 000 төгрөгийг төлөөгүй, 2016 оны 06 дугаар сарын 23-наас хойш 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сарын хүүг 700 000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоны дагуу 4 200 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 23-наас хойш 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд 500 000 төгрөгөөр сарын хүүгээ төлөхөөр тус тус тохиролцсоны дагуу тооцоход 2 500 000 төгрөг, нийт 9 500 000 төгрөгийн хүүг төлөх ёстойг гаргуулах, мөн үндсэн зээлдүүлсэн 14 000 000 төгрөг, нийт 23 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 14 000 000 төгрөг, хүүнд 11 200 000 төгрөг, нийт 25 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг нь хэрэгт авагдсан баримтаар тооцоход 23 500 000 төгрөг авах тооцоолол гарч байх тул анхны нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хасаж тооцуулахыг хүсэж байна гэв.

            Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би гээс энэхүү 14 000 000 төгрөгийг зээлж аваагүй, надтай хамт ажилладаг гийн хамаатан болох Оюунтуяа нь өөрөө зээлтэй байсан учир миний нэрээр гээс уг мөнгийг миний дансанд хийлгэж зээлж авсан. Би 14 000 000 төгрөгийг нь данснаасаа Оюунтуяад авч өгсөн. Оюунтуяа авсан зээлийнхээ хүүг өөрөө, миний нэрээр төлдөг байсан. Хаяа надад мөнгөө өгөхөөр нь би төлдөг байсан. Би уг мөнгийг авч хэрэглээгүй тул гийн надаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг хийсэн гэж үзвэл хүчин төгөлдөр хэлцэл хийсэн байх ёстой. ын данс руу 14 000 000 төгрөгийг ороогүй гэж маргаагүй, ямар учраас түүний дансанд мөнгө орж ирээд яаж гарсаныг тодорхойлох ёстой. Нэхэмжлэгч талын гэрээ гэж яриад байгаа хэрэгт авагдсан баримтанд гэрээний талууд болох ын нэр байхгүй, уг мөнгийг Оюунтуяаг авсан гэдгийг  нь мэдсэн атлаа Оюунтуяагийн бичсэн бичгийг шүүхэд нотлох баримт болгож өгсөн байна. Энэ хэрэгт авагдсан хамгийн гол баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Гансүрэн мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь ахан дүүсээрээ нийлж залилангийн хэрэг үйлдэж байгаа мэт хүн чанаргүй байдал гаргаж байна. Нэхэмжлэгч талын тайлбарлан гэрээ гээд байгаа зүйл нь баримт юм. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Талуудын тайлбараар Оюунтуяа нь хоршоонд өртэй байсан учир ын нэрээр гээс мөнгө зээлээд уг өрөө төлсөн нь тодорхойлогдож байна. Иймд талуудын хооронд хуульд заасны дагуу гэрээ хийгдээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

            Шүүх зохигч талуудаас гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Д.од холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүүнд 9 500 000 төгрөг, нийт 23 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

             

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

            Хариуцагч Д. нь ХААН банкны 5495222218 тоот эзэмшлийн дансаараа 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөгийг, мөн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 13 000 000 төгрөгийг, нийт 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.гээс авсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй. /хх-ийн 5, 7, 9 дүгээр хуудас/

            Харин Д.гээс авсан уг мөнгийг Оюунтуяа зээлж авсан, би аваагүй, Оюунтуяа өөрөө хүүг нь төлдөг байсан учир би төлөхгүй гэж хариуцагч Д. маргаж байна.

            Хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан бичгийн баримтанд: “Д.гээс  2015.06.10-нд 14 сая төгрөгийг 5% хүүтэй авсан үнэн. Одоогоор хүүний зөрүү 2016.6.23-ны байдлаар 2800000 болсон. Сар бүр 23-нд 500.000 төгрөг хүү төлнө. Үндсэн 14 сая төгрөг, хүүний зөрүү 4200000 төгрөг хамт 2017.1.23-нд төлөхөөр гэрээ хийв. Нийт төлөх мөнгө 18200000 төгрөг болсон байгаа гэрээ хийсэн П.Оюунтуяа, Д.Өлзий” гэж бичигдэн гарын үсэг зурагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Д., Ө., П.Оюунтуяа нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаас үзэхэд хариуцагч Д.ын “Би уг мөнгийг аваагүй учир хариуцах үндэсгүй” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч буюу зээлдэгч Д., П.Оюунтуяа нар Д.гээс авсан 14 000 000 төгрөгийн зээлээ хугацаанд нь тохирсон хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүүнд 9 500 000 төгрөг гэж нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлага үндэслэлтэй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн “уг мөнгө миний дансанд орсон, би Оюунтуяад данснаас авч өгсөн, хүүнд нь 5 600 000 төгрөгийг төлсөн, хүүний төлөлтийг Оюунтуяа болон би хаяа төлдөг байсан“ гэсэн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан баримтыг үндэслэн зээлийн хүүг дараах байдлаар тооцоолон тодорхойллоо. Үүнд: 2015.06.11- 2016.06.10 хүртэл 12 сар х 700000 төгрөг = 8 400 000 төгрөг үүнээс 5 600 000 төгрөгийг төлсөн /талууд маргадаггүй/, үлдсэн 2 800 000 төгрөгийг 2016 оны 6 сарын 23-ны өдрийн байдлаар төлөөгүй байсан. 2016.06.23-ны өдрөөс хойш 2017.01.23-ны өдрийг хүртэл 6 сарыг х 700 000 төгрөг = 4 200 000 төгрөг, гэрээнд сар бүрийн 23-нд 500 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцсон байх тул 2017.01.23-наас хойш 2017.06.23-ныг хүртэл 5 сарыг х 500 000 төгрөг = 2 500 000 төгрөг, нийт /2.800.000+4.200.000+2.500.000/ 9 500 000 төгрөгийг хүүнд тооцож, үндсэн зээл 14 000 000 төгрөгийн хамт нийт 23 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр хариуцагч Д. нь ...би гээс 14 000 000 төгрөгийг аваагүй учир төлөх үндэсгүй... гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй ба татгалзаж буй үндэслэл, шалтгаанаа баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу хамтран хүлээх үүрэг гэрээний дагуу үүссэн байх тул хариуцагч Д.оос нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч Д. нь зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зээлдэгч П.Оюунтуяа гэгчээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг баримтлан хариуцагч Д.оос үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүүнд 9 500 000 төгрөг, нийт 23 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283950 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч Д.оос 275450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ