Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00553

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00553

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, засвар үйлчилгээний төлбөр нийт 6 634 600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байрны дэргэд байрлалтай Эрдэнэт булаг ХХК-ийн өмчлөлийн барилгын 366 м2 үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Энэ хугацаанаас хойш иргэн Галбадрахтай харилцан тохиролцож хэлцэл аман тохирооны дагуу 216 м2 талбайг интернет РС тоглоомын үйлчилгээгээр ажиллуулж байсан 2017 оны 6 дугаар сар хүртэл 1 300 000 төгрөгний түрээсийн үлдэгдэлтэй болсон тул хэлцэлийг баталгаажуулж бичгээр үйлдэж харилцан ярилцаж 6 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан боловч 2017 оны 6 сард 150 000 төгрөг, 9 сард 700 000 төгрөг, 10 сард 605 000 төгрөг, 11 сард 2 000 000, 12 сард 1 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 200 000 төгрөг тус тус дутуу төлсөн. Нийт 5 955 000 төгрөг болчихлоо гэхэд байраа хөлслүүлэх гэж байгаа бөөнд нь өгнө гэсэн. Мөн ажиллах хугацаанд зарцуулсан тог усны төлбөр 205 000 төгрөг, алданги 24 600 төгрөгийг -нд төлөөгүй. Иймд дээрхи төлбөрүүд дээр 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаар ороход тэмдэгтийн хураамж төлсөн 30 000 төгрөгийг нэмж нийт 6 214 600 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* би аас түрээсийн төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд барилгын цонх, цонхны тавцангуудыг эвдэж гэмтээсэн байгаа тул тус материалын үнэ болох 420 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх интернет РС тоглоомын байрыг барилга баригдаж дуусч ашиглалтанд бүрэн аваагүй байхаас эхлээд нартай 2013 оны 12 сарын эхээр харилцан тохиролцож түрээслэж авахаар ярилцсан. нар тохиролцож бид үйл ажиллагаа явуулах зээл авах, тоног төхөөрөмжөө суурилуулах гэх мэт бэлтгэл ажилаа хангаж дуусаад үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхлэн түрээслэж авч төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Гэтэл 2013 оны 12 сарын сүүлээр мөнгө хэрэг болоод байна гээд урьдчилгаа төлбөр өгөхийг хүссэн. Ингээд 2013 оны 12 сарын 25-ны өдөр гэрээгээ байгуулж 3 400 000 төгрөг урьдчилж өгсөн. Ингэхдээ гэрээнд 3 сарын 01-ний өдрөөс түрээслэж ажиллахаар бичсэн. Бид 3 сарын 01-нд эхэлж чадахгүй бол яах вэ гэхэд эхэлсэн өдрөөс чинь төлбөрөө тооцъё гэсэн. Ингээд урьдчилгаа мөнгө 3 400 000 төгрөг өгчихөөд бид сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл анх тохиролцсон тохиролцооноосоо буцаж төлбөрийг илүү тооцсон. Ингээд л энэ цаг мөчөөс эхлэн 2018 он хүртэл дарамттай явлаа. Ийнхүү 4 жил маш өндөр түрээс төлж нийтдээ 110 000 000 төгрөгийн төлбөр төлж ажиллажээ. Түрээсийг хөнгөлөх талаар удаа дараа хүсэлт гаргахад за за гэж тохиролцчихоод нэхэхээ болохоор тохиролцсоноосоо буцсан байна. Бидэнд түрээсийн төлбөрийн үлдэгдэл байхгүй. Харин ч илүү төлсөн байгаа. Хэрвээ үлдэгдэл байгаа гэж үзэж байгаа бол бид түрээсийн төлбөрийг сарын 600 000 төгрөгөөр ч тооцож тооцоо нийлнэ. Харин үүнийг зөвшөөрөхгүй гэвэл бид гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж харин ч илүү төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч ад холбогдуулан түрээсийн төлбөр 5 955 000 төгрөг, ус, цахилгааны төлбөр, алданги 229 600 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөг, гэрээний үүрэгтэй холбоотой цонхны шил, тавцанг засуулахад гарсан хохирол 420 000 төгрөг нийт 6 634 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

******* нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр талбайн түрээсийн гэрээ байгуулагдаж, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар 6, 7, 8 дугаар сард 1 300 000 төгрөг, 9 дүгээр сард 1 800 000 төгрөг, 10, 11, 12 дугаар сард 2 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн Хаан банкны 5120004310 дугаарын дансанд шилжүүлэхээр, цахилгаан, хэрэглээний усны төлбөрийг сар бүрийн 8-10-ны дотор төлөх, хугацаа хэтэрвэл Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ХХК-д алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрхи гэрээний хугацаа дууссан боловч түрээслэгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул үндсэн төлбөр болон гэрээгээр тохирсон цахилгаан хэрэглээний төлбөрийг алдангийн хамт, мөн гэрээний 4.3-д зааснаар хохирол болох хагарсан цонх, тавцангийн үнэ нийт 6 634 600 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэгч шаардаж байна.

Түрээслүүлж буй объект нь нэхэмжлэгч *******ын өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусад өмчлөгчид бэлэглэх гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчид аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох зорилгоор түрээсийн гэрээг бичгээр байгуулсан шинжээс нь тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан талбайн түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний төлбөр шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түрээсийн төлбөрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 1 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 4 655 000 төгрөгийг,

-гэрээгээр тохирсон, түүнчлэн нэхэмжлэгч цахилгаан, усны төлбөр, алдангид нийт 229 600 төгрөг төлсөн нь болох нь Төрийн банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул дээрхи 229 600 төгрөгийг,

-хариуцагч талбайг түрээслэж эхлэх үед цонхны шил болон тавцан бүрэн бүтэн эвдрээгүй байсан гэж хүлээн зөвшөөрч маргаагүй, дээрхи эд хөрөнгийг шинээр солиход 420 000 төгрөгийн зардал гарсан нь төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хохиролд тооцож 420 000 төгрөгийг нийт 5 304 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 06 дугаар сарын 01 хүртэлх түрээсийн төлбөр 1 300 000 төгрөгийг гэрээгүй учраас, 30 000 төгрөгийг нэхэмжлэгч сайн дурын үндсэн дээр эвлэрүүлэн зуучлалд хандсан тэмдэгтийн хураамж учир хариуцагч хариуцах үндэсгүй гэж үзэж тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч шүүх хуралдаанд ...манайхыг байрнаас гарах үед цонхны шил хагараагүй, тавцан бүрэн бүтэн байсан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин хариуцагчийг анх талбай түрээслэж эхлэхэд цонхны шил болон тавцан бүрэн бүтэн эвдрээгүй байсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4-т 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

Талууд гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй нь дээрхи гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэх үндэслэл мөн. Хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд түрээсийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан байдлыг түрээслэгч түрээслүүлэгчид биет байдлаар буцаах боломжгүй тул түрээсийн төлбөрт төлөгдөх ёстой байсан 4 655 000 төгрөг, засвар үйлчигээний зардал 420 000 төгрөг, ус, цахилгааны төлбөр 229 600 төгрөгийг тус тус түрээслэгчид өгөх ёстой гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 5 304 600 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 99 823 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч аас 5 304 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 330 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 500 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч аас 99 823 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА