Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2017/00737

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2017/00737

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Т.Н

Хариуцагч: Р.Д

Зээлийн гэрээний үүрэг 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Н нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Р Д 8 000 000 төгрөгийг гуйгаад байхаар нь зээлж өөрийнх нь Хаан банкны № тоот дансанд шилжүүлж өгсөн. Зээлсэн 8 000 000 төгрөгөө түүнээс 4-5 удаа нэхсэн боловч элдэв худал, үнэн шалтгаан хэлсээр өдий хүртэл өгөхгүй, намайг хохироож байна. Би энэ талаар цагдаад хандахад шүүхэд ханд гээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй. Орхон аймгийн шүүхэд хандсан боловч шүүх хуралдаанд ирээгүй гэж хэрэгсэхгүй болгож намайг хохироосон. Одоо дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Р.Д өгсөн 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Р.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Д би 2013 оны 04 сараас 2013 оны 05 дугаар сарын 19-нийг хүртэл цэрэгт хамт байсан багын найз Т.М сар бүр мөнгө зээлж 7-14 хоногийн дотор буцааж өгөхдөө байнга 10 хувийн хүүтэйгээр мөнгийг гар гар дээрээ авч өгөлцөж байсан ба сүүлийн хэдэн сард Хаан банкны дансаар бие биедээ шилжүүлж өгч авдаг болсон юм. Сар бүр 10 хувийн хүү авдаг байсан болохоор миний санал болгосон мөнгийг дуртайяа өгдөг байсан. Т.Н бол Т.А  төрсөн дүү юм. 2014 оны 05 дугаар сарын 19-нд Т.Н  авсан 8 000 000 төгрөг бол Т.М Хаан банкны дансаар Т.Н шилжүүлсэн баримттай мөнгө болно. Би Т.Нансалмааг танихгүй, Т.М тай л харьцдаг байсан. Иймд нэхэмжлэгч нь Т.М юм. Би сүүлдээ өр ширэнд орж хашаа байшингаа зарж, ийм байдалтай амьдарч байна. Т.М Хаан банкны дансаа гаргаж өгөхгүй зэрэг шалтгаанаас шүүх хурал хотод 1 удаа хойшилсон. Удаа дараа мөнгө авсаар байгаад өрөнд орсондоо туйлын ихээр гэмшиж байна. Бага дээрээ зогсоосон бол ийм байдалд хүрэхгүй байсан байна. Миний бие жил гаруй хугацаанд өгсөн мөнгөнийхөө хүүгээр 5 790 000 төгрөг төлөгдсөн байна гэж үзэж байна.

2013 оны 08 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг аваад 8 дугаар сарын 28-нд 3 800 000 төгрөг,2013 оны 07 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөг аваад 8 дугаар сарын 07-нд 1 120 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 23-нд 3 800 000 төгрөг авч, 10 дугаар сарын 01-нд 4 000 000 төгрөг өгсөн, 2013 оны 12 дугаар сарын 23-нд 2 100 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 09-нд 2 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 08-нд 3 500 000 төгрөг авч 2014 оны 01 дүгээр сарын 18-нд 3 850 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 22-нд 1 200 000 төгрөг авч, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 1 300 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөг авч, 2014 оны 03 дугаар сарын 05-нд 4 400 000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 21-нд 6 500 000 төгрөг авч, 4 дүгээр сарын 07-нд 7 150 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 22-нд 8 000 000 төгрөг авч, 5 дугаар сарын 07-нд 8 000 000 төгрөг өгсөн, 5  сарын 08-нд 800 000 төгрөг бэлнээр өгсөн. 5 дугаар сарын 19-нд 8 000 000 төгрөг аваад өгч чадаагүй.

Бэлнээр авсан мөнгө:                                                            баримттай мөнгө

2013 оны 04 дүгээр сарын 23-нд 2 500 000 төгрөг,             3 500 000 төгрөг

5 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг                                 1 000 000 төгрөг

6 дугаар сарын 23-нд 3 500 000 төгрөг,                                3 800 000 төгрөг

7 дугаар сарын 22-нд 3 000 000 төгрөг-1 000 000                2 100 000 төгрөг

10 дугаар сарын 23-нд  4 500 000 төгрөг,                             3 500 000 төгрөг       

11 дүгээр сарын 23-нд 4 800 000 төгрөг,                              1 200 000 төгрөг       

12 дугаар сарын 22-нд 3 000 000+2 100 000төгрөг              4 000 000 төгрөг

Нийт 24 300 000 төгрөг, хүү 2 430 000 төгрөг,                      6 500 000 төгрөг

                                                                                                   8 000 000 төгрөг       

                                                                                                   Нийт 33 600 000 төгрөг,

Хүү 3 360 000 төгрөг

Хүүнд 2 430 000+3 360 000 нийт 5 790 000 төгрөг төлсөн байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, энэ хэргийн нэхэмжлэгч нь Т.Н биш гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Р.Д холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөлгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Р.Д 8 000 000 төгрөгийг түүний Хаан банкны № тоот дансаар шилжүүлж өгсөн. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөгний эргэн төлөлт хийгээгүй учраас хариуцагч Р.Д 8 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т.Н данснаас миний дансанд 8 000 000 төгрөг шилжиж ирсэн нь үнэн. Гэхдээ энэ 8 000 000 төгрөг Т.Н мөнгө биш. Энэ мөнгө бол Т.Н ах Т.М ийн мөнгө. 2013 оноос хойш найз Т.М мөнгө зээлж хүүтэй нь буцааж төлж байсан. Тэр өдөр мөн ярихад дүү Т.Н авчих гэсэн тул энэ хэргийн нэхэмжлэгч Т.Н биш гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Т.Н нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Р.Д 8 000 000 төгрөг зээлдүүлсэн ба мөнгийг түүний Хаан банкны № тоот дансанд шилжүүлсэн болох нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /хх-4/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.Н шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч Р.Д данснаар шилжүүлэн авсан 8 000 000 төгрөг бол Т.Н ах Т.М ийн мөнгө. Би тэр өдөр мөнгө зээлэхээр Т.Мөнх- тунгалагтай утсаар ярихад тэр гадагшаа явж байсан учраас 8 000 000 төгрөгийг дүү рүүгээ шилжүүлээд дүү Т.Н нь өөрийнхөө данснаас миний данс руу шилжүүлсэн. Энэ нь Т.Н Хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдно гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болохгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.Н Хаан банкны № тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т.М 8 000 000 төгрөг шилжиж ирсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа боловч энэ баримт нь Т.М Р.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотолж буй баримт биш юм. /хх 43/

Хариуцагч Р.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Т.Н данснаас шилжүүлэн авсан 8 000 000 төгрөгийг буцаан төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг Н бэлнээр өгнө гэсэн баримтыг няцааж чадахгүй байх тул хариуцагч Р.Д зээлийн гэрээний үүрэг болох 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н олгож шийдвэрлэв. /хх 8/

Зохигчид төлөөлөх эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасан хэлбэрээр олгосон бөгөөд хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Д 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                          ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Д 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Д 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.АРИУНЦЭЦЭГ