Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/00888

 

 

 

 

 

 

 

 

2022 04 20

181/ШШ2022/00888

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцат 17-р гудамж 617 тоотод оршин суух Их Монгол овогт Цогтгэрэлийн Дэлгэрмөрөн /РД:УХ90020521/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хороолол, 15-р байр 57 тоотод оршин суух Аранзат овогт Чингисийн Тэлмэн /РД:УХ90051166/-д холбогдох

гэрээний үүргийн төлбөрт төлсөн 7,500,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 2,168,340 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, хариуцагч Ч.Тэлмэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Дэлгэрмөрөн миний бие Ч.Тэлмэнгээс Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 723 дугаар байрны 49 тоот, улсын бүртгэлийн Ү-2204077238 дугаартай, 112.4 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг 226,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл байгуулсан.

Орон сууцыг анх авахдаа барьцаа болгон 10,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Тэлмэнгийн Хаан банкны 5163258017 дугаартай дансанд шилжүүлэн өгсөн. Сар бүр түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг төлж байгаад бөөнд нь үндсэн төлбөрөө өгөөд үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар тохирсон.

Ингээд нэг жилийн хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөд орон сууцандаа сууж байхад Ч.Тэлмэн 2021 оны 11 дүгээр сарын эхээр над руу залгаад Байр үнэтэй болсон байна. Манай аав уурлаад байна. Гэрээгээ цуцалмаар байна чи байраа чөлөөлж өгөөч, эсвэл 2,800,000 төгрөгөөр бодож авах уу гэхээр нь би авахгүй гэхэд би 10 сая төгрөгийг нь буцаагаад өгнө чи байрнаас гарчихаач гэсэн. Намайг байрыг нь чөлөөлж гарахад 2 сая төгрөгийг над руу дансаар шилжүүлж өгсөн.

 

Би өөрөө 3 хүүхэдтэй ба миний өөрийн эгч нас бараад өнчин 1 хүүхдийг нь би өөр дээрээ аваад асардаг тул хуучин орон сууцанд нь нийт 6 сая төгрөгөөр засвар хийсэн. Хамгийн дээд давхар буюу 13 давхарт болохоор хүйтэн ус гоождог тул засвар хийсэн. Энэ талаар СӨХ нь ч сайн мэднэ. Би хэлцэлд заасан хугацаандаа үндсэн төлбөрөө төлж дуусгах болно гэдгээ удаа дараа утсаар ярьж хоорондоо тохиролцож байсан.

 

Ч.Тэлмэн бидний хооронд байгуулсан хэлцлийн дагуу барьцаа болгон төлсөн 10 сая төгрөгнөөс 8,000,000 төгрөг үлдсэн. Үүнээс сүүлийн сарын түрээснээс үлдсэн 500,000 төгрөгийг хасч нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч Ч.Тэлмэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ц.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Тэлмэн миний бие өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 723 дугаар байр, 49 тоот хаягт байрлах, 112.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар талаар Ц.Дэлгэрмөрөнтэй харилцан тохиролцож, бичгээр хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан.

Орон сууцны үнэ болох нийт 226,000,000 төгрөгийг 2021 оны 1 дүгээр улиралд багтаан 100,000,000 төгрөг төлж, үлдэгдэх төлбөрийг багтаан төлж барагдуулах, орон сууцны нийт үнийг төлж дуусах хүртэл орон сууцанд амьдрах хугацаандаа сар бүр 1,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Ц.Дэлгэрмөрөн нь 2021 оны 1 дүгээр улиралд багтаан эхний 100,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон.

Талуудын хооронд байгуулсан хэлцлийн 3 дугаар зүйлд заасны дагуу Ц.Дэлгэрмөрөн надад 10.000.000 төгрөгийн барьцааны мөнгийг шилжүүлэн өгсөн. Гэрээ цуцлагдсан тохиолдолд барьцааны мөнгийг буцаан олгохгүй байхаар талууд тохиролцож хэлцэлд тусгасан.

Ц.Дэлгэрмөрөн нь хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны үнийг тогтоосон хугацаандаа төлөөгүй. Орон сууцны үнээ төлөхийг шаардаж, түүнээс асуухаар...зээл хөөцөлдөж байна, удахгүй бүтнэ, дараа сард болно... гэж надад удаа дараа худал хэлсэн. Мөн байрны талбайн хэмжээг 80 м.кв болгон бууруулаад өгвөл зээл яг бүтэх гээд гэж хэлэхэд хүртэл би зөвшөөрч байсан.

Орон сууц худалдан авна гэж худал хэлж, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн Ц.Дэлгэрмөрөнгийн үйлдлийн улмаас миний бие орон сууцаа бусдад худалдан борлуулах, хөлслүүлэх, түрээслүүлэх, барьцаалах зэрэг байдлаар уг орон сууцаараа дамжуулан олох боломжтой байсан ашиг орлогоо алдсан.

 

Бидний хооронд байгуулсан хэлцэлд заасан орон сууцны үнэ төлж дуусах хугацаа дууссаны дараа миний бие аргагүй эрхэнд 2021 оны 11 дүгээр сарын эхээр Ц.Дэлгэрмөрөнтэй холбогдож, түүний хэлсний дагуу 2021.12.20-ны өдөр хүртэл сүүлийн хугацаа өгсөн боловч тэрээр орон сууцны төлбөрөө төлөөгүй тул орон сууцаа чөлөөлүүлж авсан.

Ц.Дэлгэрмөрөн нь миний орон сууцыг чөлөөлж өгөхгүй шинжтэй байхаар нь би аргагүйн эрхэнд барьцааны мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг нь түүнд буцаан өгсөн, талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор бол би барьцааны мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг нь буцаан өгөх ёсгүй.

Иймд Ц.Дэлгэрмөрөнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Ц.Дэлгэрмөрөнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Ч.Тэлмэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ц.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Тэлмэн миний бие өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 723 дугаар байр, 49 тоот хаягт байрлах, 112.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, уг орон сууцанд нүүн орсон.

Ц.Дэлгэрмөрөн нь миний орон сууцанд түрээсээр амьдрах хугацаандаа ашиглалтын бүх зардлыг хариуцан төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл Ц.Дэлгэрмөрөн нь өөрийн хэрэгслэсэн, орон сууцны ашиглалттай холбогдох төлбөрийг төлөөгүй.

Үүнд: Сөх-ийн 6 сарын төлбөр 275,040 төгрөг,орон сууц ашиглалтын зардал 293,300 төгрөг, 2020,2021 оны түрээсийн төлбөр нийт 1,000,000 төгрөг, нийт 1,568,340 төгрөг, мөн уг орон сууцанд амьдарч байхдаа гадна хаалганы цоож эвдэж 200,000 төгрөг, жижиг өрөөний цоож 200,000 төгрөг, том өрөөний цонх хагалсан 200,000 төгрөг нийт 600,000 төгрөг болсон.

 

Иймд 2,168,340 төгрөгийн төлбөр болон хохирлыг Ц.Дэлгэрмөрөнгөөс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

4. Ц.Дэлгэрмөрөн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,168,340 төгрөгөөс 568,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөс хасч тооцсон учраас 2021 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2020 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг Ч.Тэлмэн өөрөө хөнгөлсөн учраас 500,000 төгрөгийг төлмөөргүй байна. Хэрэв авна гэж хэлсэн бол тухайн үед нь өгөх байсан.

 

Гадна талд ухаалаг цоож хийсэн байсан нүүхдээ ухаалаг цоожоо тайлж аваад цоожны гол нь онгорхой үлдсэн байсан. Би тухайн үед өөрөө солиулаад өгье гэхэд яах юм бэ би дараагийн хүнээ оруулах гээд яарч байгаа учраас өөрөө солиулъя гэж хэлсэн. Өвөл том өрөөний цонхноос ус гоожиж хөшиг хамт хөлдсөн байсныг мэдэхгүй манай хүүхэд хөшгөө татсан чинь цуурсан. Үүнийг би 200,000 төгрөг болно гэж бодохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй хэмжээ нь жижиг порчик, зах зээлийн ханшаар 40,000-50,000 төгрөг л болох байх. Бүргэд хаалганы цоожны хувьд тухайн үед би 100,000 төгрөгөөр солиод өгье гэхэд яарч байна, дараагийн хүн орох гэж байна гэсэн.

Иймээс 200,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Модон хаалганы цоож зах зээлийн ханшаар 50,000 төгрөг л болно гэж бодож байна. Иймд эвдсэн гэх 600,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн Хэлцэл, Ү-2204077238 дугаартай гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн ХААН банкны хуулга, талуудын мессежний хуулбахууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлд гаргасан бичгийн тайлбар,

 

6. Хариуцагчаас нотлох баримтаар: иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт, бичгээр гаргасан тайлбар талуудын хооронд мессенжирээр харилцаж басйан баримтууд, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

7. Шүүх талуудын хүсэлтээр 2021 оны 11 сарын 13,14 өдрүүдэд зохигчдын хоорондоо чаталсан чатад үзлэг хийж, тэмдэглэл болон баримтаар бэхжүүлсэн зэргийг шинэчлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөн нь хариуцагч Ч.Тэлмэнд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Ч.Тэлмэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, орон сууц худалдан авна гэж худал хэлж, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн Ц.Дэлгэрмөрөнгөөс болж, олох боломжтой байсан ашиг орлогоо алдсан гэж маргасан.

 

4. Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөн хариуцагч Ч.Тэлмэн нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэлцэл-ийг бичгээр байгуулан орон сууц худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож талууд гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөн нь хариуцагч Ч.Тэлмэнгийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 723-р байр, 49 тоот, 112.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 226,000,000 төгрөгөөр худалдан авахаар төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар төлж барагдуулахаар тохиролцсон.

 

Орон сууцны үндсэн төлбөрийг сар бүрийн 06-нд 1,500,000 төгрөг төлөх ба 2021 оны 1 дүгээр улиралд 100,000,000 төгрөг А талд төлснөөр дараагийн түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр бууруулж төлөх, төлсөн түрээсийн төлбөр нь үндсэн төлбөрөөс хасагдахгүй, барьцаа болгон 10,000,000 төгрөг Ч.Тэлмэнд өгнө, уг барьцаа мөнгө нь үндсэн төлбөрөөс хасагдана. Гэрээ цуцалсан тохиолдолд уг мөнгө буцаан олгогдохгүй байхаар тохиролцон талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна. /х.х-ийн 5 хуу/

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

6. Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөн нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарлаг өргөө хотхон, 723-р байр, 49 тоот, 112.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд гэр бүлийн хамт нүүж орон амьдарч, түрээсийн төлбөрт сард 1,500,000 төгрөг төлж байсан нь талуудын тайлбараар тогтоогдоно.

Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөн нь гэрээнд заасан барьцаа болох 10,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр хариуцагч Ч.Тэлмэнд байрны урьдчилгаа гэсэн утгаар шилжүүлсэн энэ талаар хариуцагч маргаагүй. /х.х-ийн 7 хуу/

Ц.Дэлгэрмөрөн нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 723-р байр, 49 тоот орон сууцыг чөлөөлөн хариуцагч Ч.Тэлмэнд байрыг хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээнд ...2021 оны 1 дүгээр улиралд 100,000,000 төгрөг А тал болох Ч.Тэлмэнд төлснөөр дараагийн түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр бууруулж төлөх-өөр тохиролцсон боловч Ц.Дэлгэрмөрөн нь төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн Хэлцэл гэх нэртэй дээрхи орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс хариуцагч Ч.Тэлмэн татгалзсан гэж үзэв.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д ... талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж хуульчилсан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан дагуу Ц.Дэлгэрмөрөн нь гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу барьцаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэн шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ч.Тэлмэн нь барьцаа болох 10,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байхаар гэрээ байгуулсан би 2,000,000 төгрөгийг байраа чөлөөлүүлэхийн тулд төлсөн гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр барьцаа болгон 10,000,000 төгрөгийг 2020.10.20-нд Ч.Тэлмэнд өгнө, уг барьцаа мөнгө нь үндсэн төлбөрөөс хасагдана. гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох орон сууцаа Ч.Тэлмэн нь Ц.Дэлгэрмөрөнд худалдахаас татгалзсан тул Ц.Дэлгэрмөрөн нь барьцаа болгон төлсөн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэв.

7. Иймд хариуцагч Ч.Тэлмэнгээс худалдах худалдан авах гэрээний үүргийн барьцаа төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөнд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

1. Ч.Тэлмэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

2. Ч.Тэлмэн нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхон, 723-р байр, 49 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг Ц.Дэлгэрмөрөнд худалдахаар харилцан тохиролцон уг орон сууцанд орж амьдрах хугацааны СӨХ-ийн төлбөр 275,040 төгрөг, ашиглалтын зардал 293,300 төгрөг, 2020, 2021 оны 11,12 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, гадна хаалганы цоож эвдэж 200,000 төгрөг, жижиг өрөөний цоож 200,000 төгрөг, том өрөөний цонх хагалсан 200,000 төгрөг, нийт 2,168,340 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Ц.Дэлгэрмөрөн нь ашиглалт болон СӨХ-ийн зардал 568,340 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохирлоос 200,000 төгрөг, нийт 768,340 төгрөг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, 2021 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасаж нэхэмжилсэн, 2020 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг Ч.Тэлмэн өөрөө хөнгөлсөн учраас 500,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрхтэй боловч энэ эрхээ Ч.Тэлмэн нь хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй байна.

Орон сууцанд амьдрах хугацаандаа цонх хагалж, хаалганы цоож эвдсэн тул засуулсан Ц.Дэлгэрмөрөн нь түрээсийн төлбөр дутуу төлсөн гэх боловч Ч.Тэлмэн түүнийг баримтаар нотлоогүй, харин Ц.Дэлгэрмөрөн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ болон ашиглалтын зардал 568,340 төгрөг, цонх хаалганы цоож засуулахад 200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Ц.Дэлгэрмөрөнгийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж, үлдэх 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

4. Иймд Ц.Дэлгэрмөрөнгөөс 768,340 төгрөг гаргуулан Ч.Тэлмэнд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Тэлмэнгээс 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөнд олгож, Ц.Дэлгэрмөрөнгөөс 768,340 төгрөг гаргуулан Ч.Тэлмэнд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Тэлмэнгээс 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дэлгэрмөрөнд олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, Ц.Дэлгэрмөрөнгөөс 22,990 төгрөг гаргуулан Ч.Тэлмэнд олгож, Ч.Тэлмэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгнөөс 35,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 99,131 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Ч.Тэлмэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ