Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2019/00012

 

    Т.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00003 дугаар шийдвэртэй, Т.А-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 0 сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч Х.Б, гуравдагч этгээд М.А, түүний өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Тушаалыг хүчингүй болгох тухай” Б/02 дугаар тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/4 “М.А-ыг  ажилд томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай. 

 

Нэхэмжлэлд: “2007 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын 6 дугаар ахлах сургуульд дуу хөгжмийн багшаар, Өлгий сумын  бага сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор цагийн багш буюу түр ажилд шилжин ажиллах болсон. Миний бие  боловсролын салбарт 12 дахь жилдээ тасралтгүй, чин сэтгэлээсээ ажиллаж байгаад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түр ажилтан болсон тул Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт өргөдөл гаргаж ажил олгож өгөхийг хүссэн. Ингэснээр Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал Х.А 2018 оны 0 сарын 18-ны өдөр намайг тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тухай тушаал гаргаж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг тушаалын дагуу 2018 оны 0 сарын 25-ны өдрөөс эхэлж ажлаа хүлээн авч ажиллах ёстой боловч захирал Х.А-ийн хадам ээж 2018 оны 0 сарын 19-ний өдөр нас барсан тул захирал ажилдаа ирээгүйн улмаас ажлаа хүлээж авч чадаагүй. Улмаар 7 хоногийн дараа буюу 2018 оны 0 сарын 29-ний өдөр Х.А- захирал ажилдаа ирэнгүүт түүний ажлыг шинээр томилогдсон захиралд шилжүүлэн өгсөн. Тийм учраас би шинээр томилогдсон захирал Х.Б-той уулзаж, ажилд томилогдсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлж ажил хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл Х.Б захирал “чамайг ажилд томилсон тухай тушаалыг хүчингүй болгосон тул чамд ажил хүлээлцүүлэхгүй” гэж хэлсэн. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж, намайг тухайн байгууллагад гарч буй сул орон тоонд томилсон учраас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Шинээр томилогдсон захирал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үл тоомсорлож, ажил хүлээлгэж өгөхгүй, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож  өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Гуравдагч этгээдээр оролцож байсан К.А-ийн хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэвч тус сургуулийн захирал Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б/41 дугаар тушаал гаргаж М.А гэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон. Би уг тушаалыг хууль бус гэж үзэж байх тул Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “М.А-ыг ажилд томилох тухай” Б/41 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 0 сарын 19-ний өдрийн Б/05 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тооны багшаар ажиллаж байсан Т.А-ийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй. Учир нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь уг тушаалыг 2018 оны 0 сарын 19-ний өдөр үйлдсэн атлаа маргаан бүхий тушаалын өдрийг засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018 оны 0 сарын 18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гарган өгсөн.

Тус сургуулийн дуу хөгжмийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй К.А нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврийг тогтоолгоогүй зэрэг нөхцөл байдал нь түүний оронд Т.А-ийг шууд томилох хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Тухайн үед Т.А өөрөө  бага сургуульд цагийн багш, танай сургуульд орох гэж байна гээд учир байдлаа танилцуулаад ажилд орох хүсэлттэй байна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байсан бол тушаалыг хүчингүй болгохгүй, ажлыг нь хүлээлгэж өгөх байсан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд тус сургуулийн тэмдэг дарагдаагүй байгаа нь Т.А сүүлд уг гэрээг ажлаас чөлөөлөгдсөн Х.А-тэй хуйвалдан нөхөн хийсэн гэрээ гэж үзэж байна. Уг хэргээс анх би тамгагүй хөдөлмөрийн гэрээ харсан. Сарын дараа тамгатай хөдөлмөрийн гэрээ харсан. Хэрвээ уг хөдөлмөрийн гэрээг 2018 оны 0 сарын 18-ны өдөр байгуулсан бол ажил олгогч гэсэн хэсэгт байгууллагын тэмдэг дарагдах ёстой ба хөдөлмөрийн гэрээ хийсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Т.А-ийн байдлыг судлахад  өөр сургуульд ажилладаг, чөлөөлөгдөөгүй, хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, 17 цагтай, 2018 оны  сарын байдлаар жирэмсний амралттай багшийн цагийг нэмж аваад үндсэн багшийн цагтай ажиллаж байгааг нь мэдсэн. Хоёр орон тоонд нэг багш зэрэг ажиллах боломжгүй. Нэгэнт тухайн байгууллагаас чөлөөлөгдөөгүй байсан тул  бага сургуулийн хичээлийн хуваарь буюу Т.А-ийн 3 дугаар улирлын цагийн хуваарьтай танилцахад  Т.А-ийн 3 дахь өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цаг, К.А-ийн мөн өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цагтай давхцаж байсан. Т.А нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар нэг ч өдөр ажиллаагүй, албан ёсоор багшийн ажлыг хүлээн аваагүй, дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаал нь эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлууд нь түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна. Иймд нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

           

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А-ийн тайлбарт: Нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. К.А би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуульд 1980 оноос хойш 37 дахь жилдээ ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй гэснийг ажил олгогч зөрчсөн. Учир нь К.А би Боловсролын байгууллагад 40-өөд жил ажилласан учраас Боловсролын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар тэтгэмж авах ёстой. Би ажлаас чөлөөлөгдсөн өдөр хүртэл нэг ч төгрөгийн тэтгэмж аваагүй. Одоо хүртэл өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй тус сургуульд үндсэн багшаар ажиллаж байна. Би тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг огт мэдээгүй, надад ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардуулан өгөөгүй, урьдчилан мэдэгдээгүй. 2018 оны 0 сарын 22-ны өдөр ажлын байранд ажлаа гүйцэтгэж байхдаа үл таних нэг залуу ирж “Би таны ажлыг авахаар болсон” гэж хэлэхэд маш их гайхсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, ажлаас чөлөөлөгдөх үед улсаас олгох нэг удаагийн тэтгэмжээс нэг ч төгрөг аваагүй, захирал Х.А нь та 2017-2018 оны хичээлийн жилд ажиллана гэж хэлж байсан, би танд одоогоор ажил өгөх бололцоогүй гэж хэлсэн. Тэр залуу би аймагтай ярьж таны тэтгэмжийг яаралтай оруулж өгөх талаар арга хэмжээ авъя гэж эхлээд явсан. Нэхэмжлэгч Т.А нь одоо Өлгий сумын бага сургуульд багшаар ажиллаж байгаа, багшийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаагүй байгаа ба надаас ямар нэгэн ажил хүлээж аваагүй. Иймд түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй. Иймд Т.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А-ын тайлбарт: “Т.А нь өнөөдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бага сургуульд дуу хөгжмийн багшийн орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй ажиллаж төсвөөс цалин хөлс авч байгаа учраас түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь захирлын ажлыг өгөхийн  өмнө тус сургуульд гарсан сул орон тоо буюу орос хэлний багшаар Б.Е, физикийн багшаар Р.Б, монгол хэлний багшаар С.С нарыг сонгон шалгаруулалт явуулан шалгалт авч томилсон атлаа өөр сургуульд багшаар ажиллаж байсан Т.А-ийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж  үзэж байна. Гуравдагч этгээд М.А би тус сургуульд анх 2016 оны 1 сараас цагийн багш, өөр хүний оронд түр ажиллах зэргээр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Ингээд тус сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б\41 тоот тушаалаар тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд томилогдон одоо ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Иймд Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00003 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал /Х.Б/-д даалгаж, нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.А-ыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт” ... Нэхэмжлэгч Т.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бага сургуульд 12 дахь жилдээ цагийн багшаар болон жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллаж ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан тус сургуулийн захирлын тодорхойлолт, цалингийн цэс, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан бичгээр нотлогдож байгаа ба тэрээр мэргэжлээрээ цагийн багшаар бус 19 цагийн үндсэн багшаар тогтвортой ажиллах хүсэлтэй тухай өргөдөл гаргаснаар ажил олгогчоос түүний олон жил ажилласан мэргэшсэн байдлыг харгалзан өндөр насны тэтгэвэрт гарсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А-ийн оронд томилсон нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд түүнд шүүх хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай байна. Учир нь нэхэмжлэгч Т.А нь ажил олгогчийн 2011 оны 1 сарын 22-ны өдрийн 37 тоот тушаалаар тус сургуулийн дуу хөгжмийн багшийн бүр орон тооны ажилд томилогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нар нь Т.А-ийг 2017 оны 10 дугаар сард Өлгий сумын  бага сургуульд цагийн багшаар шилжүүлсэн ажил олгогчийн тушаал байгаа гэж хэлж байгаа боловч энэхүү тушаал нь шүүхээс бичгийн нотлох баримтыг шинжлэх үед хавтаст хэрэгт байхгүй байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Т.А нь 2017 оны 12 сард урдах саруудын үндсэн цалингийн зөрүүг нэмж авсан, 2018 оны 01 ба 02 дугаар сард үндсэн цалингаа бүтэн авч 2018 оны 3 дугаар сард цалин хөлс нь буурсан байна. Ажил олгогч нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Т.А-ийг цагийн багшаар шилжүүлсэн тухай 07 дугаартай тушаалыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сарын дараа гарсан эрхийн акт учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй. Т.А нь Өлгий сумын  бага сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот тушаалаар үндсэн багшийн ажлаас чөлөөлөгдсөн учраас уг маргааны хариуцагч нь Өлгий сумын Ерөнхий боловсролын  сургууль биш, одоо ажиллаж буй Өлгий сумын  бага сургуулийн захирал болох ёстой. Учир нь Т.А нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Өлгий сумын  бага сургуульд дуу хөгжмийн бүр орон тоонд ажиллаж байгаад мөн өдөр нь цагийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Т.А нь Өлгий сумын  бага сургуулийн багшийн ажлаас одоо хүртэл албан ёсоор чөлөөлөгдөөгүй. Иймд нэхэмжлэгч Т.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь захирлын ажлыг тус сургуульд шинээр томилогдсон захирал Х.Б-д хүлээлгэж өгөхөөс өмнө тус сургуульд гарсан сул орон тоо буюу орос хэлний багшаар Б.Е, физикийн багшаар Р.Б, монгол хэлний багшаар С.С нарыг сонгон шалгаруулалт явуулж шалгалт авч, тухайн өдөр буюу 2018 оны 0 сарын 18-ны өдөр томилсон атлаа өөр сургуульд бүр орон тооны багшаар ажиллаж байсан Т.А-ийг тус сургуулийн дуу хөгжмийн багшаар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд томилсон нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсгийг зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Гуравдагч этгээдээр татагдсан К.А нь тус сургуульд 30 дахь жилдээ багшаар ажиллаж байсан ба өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ гаргаагүй, маргаан бүхий тушаал гаргах үед дуу хөгжмийн багшийн ажлаа хүлээлгэн өгөөгүй, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгоогүй байхад ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг зөрчсөн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Иймд Баян Өлгий аймаг дахь сум дундын Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00003 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагч миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            1. Шүүх процессын эрх зүйн хэм хэмжээг чанд сахиж, тэдгээрийг агуулга, зорилгод нь нийцүүлэн зөв хэрэгжүүлсэн тохиолдолд шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр хариуцагчид хадгалагдаж буй зарим бичмэл баримтуудад шүүхээс үзлэг хийхдээ маргааны зүйл болсон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар тушаалын хуулбарыг хэрэгт хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан журмыг хэрэгжүүлээгүй байна.

            Хуулийн дээрх зохицуулалтаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх, хавсаргах ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг хариуцагчаас шаардан авах эрхтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг хэргийн оролцогчоос болон бусад этгээдээс шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад дурдаж буй нотлох баримтыг хариуцагчаас шаардан авахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдоогүй. Түүнчлэн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар маргааны зүйл болсон уг баримтын эх хувийг, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хувийг, эсхүл зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь үзлэг явуулах замаар (шүүх хуралдаанаар) шинжлэн судлаагүй байна.

 

            2. Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан баримтаар маргааны үйл баримтыг тогтоож, түүний хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэсэн шийдвэрийг үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаар “Тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан бөгөөд шүүх маргааны зүйл болсон уг тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан журамд нийцээгүй. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т зааснаар шийдвэрийг хэрэгт авагдсан буюу анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах ба хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасныг “шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлын талаар “Хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн Ажилд томилох тухай 06 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай Б/02 дугаартай тушаалыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангаж нотариатаар гэрчлүүлж ирүүлээгүй байгаа хэдий боловч нэхэмжлэгч талын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтээр тус сургуулийн захирлын 2018 оны тушаалд үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулж, уг тушаалыг хуулбарлаж хэрэгт хавсаргасан болно.” гэж дүгнэжээ. Уг дүгнэлт нь маргааны зүйл болсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулсны эцэст маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлэх тул маргааны үйл баримттай холбоотой, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдолд урьдчилан дүгнэлт хийх боломжгүй. Хариуцагч нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

  •  

С.ӨМИРБЕК