Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2022/00066

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 149/ШШ2022/00066

Сэлэнгэ аймаг

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, Төмөр зам,  тоотод оршин суух ******* ******* ******* ******* /РД:******* Утас:89005656/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох

Эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөг, Ү-1307000765 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11.040.565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, гэрч Ч.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар шүүгчийн захирамжаар Д.*******оос 12.000.000 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Засаг даргад, мөн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаар захирамжаар 25.674.355 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар захирамжаар 175.890.000 төгрөг гаргуулж Мандал сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг замчны 14 тоотод байрлах 121.4 м2 талбайтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ахуй үйлчилгээ 1-03 тоот хаягт байршилтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000765 дугаарт бүртгэлтэй 80 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үнэлэгдсэнийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн. Миний өмчлөлийн дээрх хашаа байшинг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 45.778.727 төгрөгөөр үнэлсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Шуудангаар хүргүүлэхээр хүлээлгэн өгсөн. Гэтэл шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1248 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол шууданд хүргүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5. Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан байна. Мөн нэхэмжлэгчийн нэрийг андуурч бичсэн нь хэлбэрийн төдий алдаа байсан бөгөөд нэхэмжлэлийн агуулагд ******* гэж бичсэн, нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, регистрийн дугаар, хаяг нь бүгд зөрүүгүй байсаар байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой байна. Энэхүү нэхэмжлэл нь хүний хувь заяа, аж амьдралтай холбоотой тул та бүхнийг миний гаргасан нэхэмжлэлд ач холбогдол өгнө гэдэгт итгэж найдаж байна. Иймд Эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөг, Ү-1307000765 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11.040.565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасны дагуу гомдлын шаардлагыг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1248 дугаар захирамжид дурдсан алдааг залруулан дахин гаргаж байна.... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:... Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Замчдын 14 тоот үл хөдлөх хөрөнгийн хувьд миний үйлчлүүлэгчийн надад хэлснээр бол 171.4 м2 талбай мөн юм байна лээ, тухайн үед гэрчилгээ нь 121.4 м2 талбай байж байгаад дээр нь авто граж барьсан юм байна лээ, тэр нь 50 м2 талбай байгаад байгаа, үүнийгээ гэрчилгээжүүлж чадаагүй юм байна лээ. Тухайн үед хурааж байгаа учраас тэнд байгаа бүх хөрөнгүүдээ үнэлгээнд оруулсан байдаг. Тэгээд Шийдвэр гүйцэтгэлийн тогтоол, үнэлгээний тогтоол 2 зөрүүтэй байгаа учраас үнэлгээ өөрөө үнэн зөв бодитой гарсан гэдэг дээр эргэлзээ асар их төрж байна. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн эд хөрөнгө хураах хоёр тогтоол байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д ...Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн байдаг гэтэл үнэлгээ нь энэ хуулийн хугацаа өнгөрөөд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэг үнэлгээний тайлан гарсан, нөгөөх нь 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гарсан байсан. Тэгээд мэдэгдэхдээ 1 сар буюу 30 хоногтоо багтах ёстой байтал манайд мэдэгдсэн хугацаа нь хуулийн хугацааг шийдвэр гүйцэтгэгч өнгөрөөсөн байгаа. Хууль зөрчсөн ажиллагаа явуулсан гэж үзэж байна. 2 дахь тайлангийн хувьд тэр бол газартай, шинжээч газаргүй гээд байна. Шийдвэр гүйцэтгэгч өөрөө тухайн дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хөрөнгийнхөө бодит байдлыг бүгдийг нь судлах ёстой, эрх нь байхад газрын алба, Улсын бүртгэл зэрэг газруудаас лавлагаа авах ёстой. Лавлагаа дээр газрын талаар гарч ирэх ёстой. Мандал сумын Баянсуудал 3 дугаар баг Ахуйн үйлчилгээний 1-03 тоот 2010 оны 06 дугар сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, гэрчилгээний дугаар 0306481, энэ газрын гэрчилгээ эзэмших эрхээрээ байдаг юм байна лээ. Эдгээрийг тодруулаагүй байж хүний үл хөдлөх хөрөнгүүдийг ингэж хямдханаар үнэлээд дуудлага худалдаанд оруулна гэдэг хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Дээрээс нь энийг худалдаж авсан этгээдүүд нь газаргүй авчихлаа гэж бодоход энэ хэдийгээр албадан дуудлага худалдаа боловч иргэний хуулиар худалдах, худалдан авах гэрээ гэдэг нөхцөлийг бүрэн биелүүлэх ёстой гэтэл шийдвэр гүйцэтгэх алба нь өөрөө эрхийн доголдолтой хөрөнгө зарчихаар нөгөө төрд итгэх итгэл байхгүй болно биз дээ. Энэ 2 дахь тайлангийн 11 саяар үнэлсэн үл хөдлөх хөрөнгө өөрөө газартай энийг дахиж тодруулж үнэлгээ тогтоох шаардлага гарч байна. Дээрээс нь энэ 50 м2 талбай газрын учрыг олоод үнэлүүлэх шаардлагатай. 2 дахь үлд хөдлөхийн хүн худалдаж авахад ******* газар нь минийх наад барилгаа нураагаад ав гэх юм бол тэр худалдаж авсан хүн эвгүй байдалд орно биз дээ. Энэ байдлыг шийдвэр гүйцэтгэх байгууллага анхнаасаа энэ ажиллагаагаар зөвтгөөд засаад явах ёстой гэж бодож байна. Энэ 2 үнэлгээ өөрөө эргэлзээтэй тэгээд дээрээс нь м2 хувьд зөрүүтэй. Хэрвээ шүүхээс үнэлгээ хүчинтэй гээд шийдвэр гарлаа гэхэд энэ үнэлгээгээр л дуудлага худалдаанд орж таарна. Тэгэхээр нэг нь газартай байхад газаргүй зарчихлаа, нөгөөх нь бүхэл бүтэн 50 м2 талбай тоосгоор барьсан гражны үнэлгээ байхгүй болчхож байна. Хүний хөрөнгийг ******* нураагаад аваад явах уу яахуу ийм байдалд орж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж аваад үнэлгээг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хугацаа хэтрүүлсэн гэдэг дээр би нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Миний хувьд 14-ний өдөр хүлээж аваад 21-ний өдөр шууданд хийсэн байдаг энэ нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д заасны дагуу хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх боломжтой гэж би ойлгож байгаа тиймээс нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгөөч гэсэн саналтай байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Гомдлын шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар шүүгчийн захирамжаар Д.*******оос 12.000.000 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Засаг даргад, мөн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаар захирамжаар 25.674.355 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар захирамжаар 175.890.000 төгрөг гаргуулж Мандал сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгохоор шийдвэрлэсэн. Тус хэлтсээс Д.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус тус үүсгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.*******ын өмчлөлийн эд хөрөнгүүдийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18340214/17, 18340214/18 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар битүүмжилсэн. Д.*******ын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай Мандал сумын 1 дүгээр баг, замчны 14 тоотод байрлах хувийн сууц гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18340214/19 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор, мөн түүний өмчлөлийн бүртгэлийн Ү-1307000765 дугаартай Мандал сумын 3 дугаар баг, Ахуй үйлчилгээний 1-3 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 18340214/21 дугаар тогтоолоор тус тус хурааж талуудаас үнийн санал авахад санал зөрсөн тул Ашид билгүүн ХХК-ий үнэлгээчин Ч.Жамъяныг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр томилсон. Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 45.778.727 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Б.*******д 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, бүртгэлийн Ү-1307000765 дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 11.040.565 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгчид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус танилцуулсан ба төлбөр авагчдад мөн танилцуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарган талуудад танилцуулж, дуудлага худалдааны зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуудлага худалдааны дэнчин хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын улсын бүртгэлийн Ү-1307000765 дугаартай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдааны ялагч 24.500.000 төгрөгөөр худалдан авах эрх үүссэн. Бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгөнд дэнчин төлөгдөөгүй, оролцогч ирээгүй тул уг эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар тогтоол гарган зарыг нийтэд мэдээлсэн. Төлбөр төлөгч Д.******* нь эд хөрөнгөө хэт өндөр үнээр үнэлсэн, эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар гүйцэтгүүлсэн ба үнэлгээ бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна...гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч талын ярьж байгаа Мандал сум 3 дугаар баг Ахуйн үйлчилгээний 1-03 тоотын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03 тогтоолоор өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан юм байна лээ, гэхдээ энэ дээр газар гээгүй 80 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг дундын өмчөөр өмчлүүлэх гэрчилгээ гарсан. Үүн дээр газар гэж байхгүй. Нэхэмжлэгч тал Д.*******ын талаар тайлбар хийхэд Д.******* нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаартай захирамжаар 12.000.000 төгрөг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газарт төлөх юм, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр уг ажиллагааг эхлүүлсэн байгаа. Д.******* 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаартай захирамжаар 12.000.000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай захирамжаар 25.674.355 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай захирамжаар 175.890.000 төгрөгийг нийтдээ 3-н удаагийн зээл маягаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэг болон, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газраас нийт 213.564.355 төгрөгийн зээл авсан. Уг асуудал явсаар байгаад 6-7 жилийн хугацаанд явахад Д.*******ын төлсөн төлбөр 1.685.532 төгрөгийг төлсөн. Эндээс харахад Д.******* Улсаас авсан мөнгөө төлөхгүй шууд болон шууд бусаар зайлсхийдэг, дээрээс нь өөрийнх нь эд хөрөнгөөр өөрийнх нь авсан мөнгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэтэл удаа дараа татгалздаг. Д.*******оос өөрөөс нь уг 2 хөрөнгө дээр үнийн санал авахад зах зээлийн үнийг хэт дээгүүр үнэлсэн байдаг. Тэр яриад байгаагаа ахуйн үйлчилгээний байраа 180.000.000 төгрөг, Замчдын 14 тоотыг 300.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ үнэ нь зах зээлийн үнэнээс хэт дээгүүр албаар хөрөнгийн үнийг хөөрөгдүүлж ажиллагааг удаашруулах үйлдэл гэж үзэж байгаа. Тэгэхээр уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж манай байгууллагаас үзэж байгаа...гэжээ.

Гэрч Ч.Жамъян шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Үнэлсэн 2 объектыг биечлэн очиж үзээгүй манай Зүүнхараа дахь төлөөлөгч үзсэн. Манайх Улсын бүртгэлийн газраас үнэлсэн албан ёсны баримт учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр үнэлдэг. Тогтоол дээр тодорхой тусгаагүй бол гэрчилгээгээр явдаг. Хэрвээ тогтоол дээр гэрчилгээ дээрх хэмжээнээс том байгаа шүү энийг тустаа хэмжих шаардлагатай гэсэн бол бид нар тусгай хэмжилтийн компаниар хэмжүүлж нэмэх шаардлагатай байдаг. Энд бол тогтоол дээр тийм зүйл байхгүй байсан учраас гэрчилгээний хэмжээгээр авсан байгаа. Манайх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу үнэлгээ гаргана. Энэ тал дээр хариуцагч өөрөө тогтоол дээрээ тусгуулах боломжтой байсан. Тэгвэл бид нар тусгай зөвшөөрөлтэй хэмжилтийн компаниар хэмжүүлж нэмж оруулах боломжтой байсан. Энэ бол өмнө нийтийн байр байсан газаргүй зөвхөн 2 талаараа тусгаарлагдсан хэмжээс бүхий талбай байгаа. Барилга нь өөрөө ашиглах боломжгүй байсан учраас бид нар жишиг үнийн хандлагаар үнэлсэн байгаа. Газар биш шүү, газрын эрх байхгүй учраас тэр хөрөнгийн өртгийг л тооцсон байгаа. Энэ хөрөнгийн өөрийнх нь зүйл, шинжээс нь хамаараад үнэлгээчин өөрөө аргаа сонгодог. Сүүлийн хөрөнгө болох Үйлчилгээний төв дээр бол жиших хөрөнгө олдохгүй өртгөөр үнэлэх боломжгүй өөрийнх нь өртгийг тооцох боломжгүй энэ ашиглалтад ороод элэгдээд дууссан тэгсэн хэдий ч бага хэмжээний өртөг тэнд байгаа үл хөдлөх хөрөнгө гэж явж байгаа учраас зах зээлийн жишиг хандлагаар үнэлсэн байгаа. Нөгөөх нь харьцангуй сүүлд баригдсан барилга учраас бид нар өртгийн хандлагаар үнэлсэн байгаа... гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Замчны 14 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000112684, эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаарын бүртгэлтэй 121.4 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 0.7 га хэмжээтэй, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Худалдааны гудамж, Ахуй үйлчилгээний 1-3 тоот хаягт байршилтай, 80 м2 талбайтай, хувцас захиалга, засвар оёдол үйлчилгээний зүриулалттай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000765 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11.040.565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар шүүгчийн захирамжаар Д.*******оос 12.000.000 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Засаг даргад, мөн шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаар захирамжаар 25.674.355 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар захирамжаар 175.890.000 төгрөг гаргуулж Мандал сумын Засаг даргын тамгын газарт тус тус олгохоор олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс Д.*******ын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг замчны 14 тоотод байрлах 121.4 м2 талбайтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ахуй үйлчилгээ 1-3 тоот хаягт байршилтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000765 дугаарт бүртгэлтэй 80 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 18340214/17, 18340214/18 дугаартай битүүмжлэх тогтоолоор 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус тус битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18340214/19, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 18340214/21 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар хураажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 2021 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу шинжээч нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлтээ гаргасан байх ба Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг замчны 14 тоотод байрлах 121.4 м2 талбайтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ахуй үйлчилгээ 1-3 тоот хаягт байршилтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000765 дугаарт бүртгэлтэй 80 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 11.040.565 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болохыг тус тус тогтоожээ.  

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг замчны 14 тоотод байрлах 121.4 м2 талбайтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ахуй үйлчилгээ 1-3 тоот хаягт байршилтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000765 дугаарт бүртгэлтэй 80 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээг одоогийн зах зээлийн үнэ ханшинд тулгуурлан судалгаа, харьцуулалт хийж үнэлээгүй буюу зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, талбайн хэмжээ зөрүүтэй хэмээн тайлбарлаж байх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй болно.

Иймд төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19340092/14 тоот тогтоолоор Арвижих-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл Хөрөнгө үнэлэх, 55 дугаар зүйлийн 55.2-д дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж тус тус заасан заасантай нийцэж байна гэж дүгнэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******оос Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1386 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар Д.*******д холбогдох үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах нь зүйтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Замчны 14 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000112684, эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000823 дугаарын бүртгэлтэй 121.4 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 0.7 га хэмжээтэй, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Худалдааны гудамж, Ахуй үйлчилгээний 1-3 тоот хаягт байршилтай, 80 м2 талбайтай, хувцас захиалга, засвар оёдол үйлчилгээний зориулалттай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-1307000765 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11.040.565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******оос Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Д.*******д холбогдох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБА