Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2022/00029

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2022/00029

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 66 дугаар *******тэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь ******* ******* ******* ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45,778,727 төгрөг, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11,040,565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай

 

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

 

1...Эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45,778,727 төгрөг, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11,040,565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах

...******* *******үүдийн дагуу ******* ******* ажиллагаа явуулж Сэлэнгэ

аймгийн ******* сумын 1 дүгээр баг замчны 14 тоотод байрлах 121.4 мкв талбайтай, эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх хөрөнгийг эзэмших зохих гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөг, Сэлэнгэ аймгийн ******* сум, Ахуй үйлчилгээ тоот хаягт байршилтай эрхийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 80 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үнэлэгдсэнийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн.

Миний өмчлөл дээрх хашаа байшинг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 45.778.727 төгрөгөөр үнэлсэн байх тул ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдөр Шуудангаар хүргүүлэхээр хүлээлгэн өгсөн.

Гэтэл шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1248 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол шууданд хүргүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5. Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан байна.

Мөн нэхэмжлэгчийн нэрийг андуурч бичсэн нь хэлбэрийн төдий алдаа байсан бөгөөд нэхэмжлэлийн агуулагд Цэрэнхорол гэж бичсэн, нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, регистрийн дугаар, хаяг нь бүгд зөрүүгүй байсаар байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой байна. Энэхүү нэхэмжлэл нь хүний хувь заяа, аж амьдралтай холбоотой тул та бүхнийг миний гаргасан нэхэмжлэлд ач холбогдол өгнө гэдэгт итгэж найдаж байна.

Иймд Эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45.778.727 төгрөг, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11.040.565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасны дагуу гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа хариу тайлбартаа:

 

1.Гомдлын шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Шийдвэр ******* ажиллагаагаар төлбөр төлөгч *******ын өмчлөлийн эд хөрөнгүүдийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18340214/17, 18340214/18 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар битүүмжилсэн. *******ын өмчлөлийн эрхийн Улсын бүртгэлийн ******* дугаартай ******* сумын 1 дүгээр баг, замчны 14 тоотод байрлах хувийн сууц гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18340214/21 дугаар тогтоолоор тус тус хурааж, талуудаас үнийн санал авахад санал зөрсөн тул Ашид билгүүн ХХК -ий үнэлгээчин Ч.Жамъяанг 2021 оны 10 дугаар сарын 04-нд өдөр эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр томилсон. Улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 10 дугаар сарын 12-ны хүлээн авч 45.778.727 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Б.Цэрэнхоролд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 11.040.565 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгчид 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус танилцуулсан ба төлбөр авагчдад мөн танилцуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 02-

ны өдөр Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарган талуудад танилцуулж, дуудлага худалдааны зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуудлага худалдааны дэнчин хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдааны ялагч 24.500.000 төгрөгөөр худалдан авах эрх үүссэн. Бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгөнд дэнчин төлөгдөөгүй, оролцогч ирээгүй тул уг эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар тогтоол гарган зарыг нийтэд мэдээлсэн. Төлбөр төлөгч ******* нь эд хөрөнгөө хэт өндөр үнээр үнэлсэн, эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар гүйцэтгүүлсэн ба үнэлгээ бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 66 дугаартай *******ээр:

 

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1, ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг Замчны 14 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000112684, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 0,7 га хэмжээтэй, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45,778,727 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар баг, худалдааны гудамж, Ахуй үйлчилгээний 1-3 тоот хаягт байршилтай, 80мкв талбайтай, хувцас захиалга, засвар оёдол үйлчилгээний зориулалттай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-130700065 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 11,040,565 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Улсын төсөвт хэвээр үлдээж,

 

Энэхүү шүүхийн ******* хүчин төгөлдөр болзмогц *******д холбогдох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ******* ******* ажиллагааг сэргээн явуулахаар *******лэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаар *******ийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг замчны 14 тоотод байрлах 121.4 мкв талбайтай эрхийн гэрчилгээтэй газрын хамт 45,778,727 төгрөгөөр үнэлсэн байдаг. Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөхийг гэрчилгээ гаргуулснаас хойш нэмэлтээр 50 мкв талбай бүхий өргөтгөл хийж дулаан автограж болгосон байдаг бөгөөд энэ талаар ******* гүйцэтгэгч эд хөрөнгө хураах тогтоол болон тэмдэглэлд дурдсан атал эд хөрөнгийн үнэлгээнд оруулаагүй үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тодорхойлогддог.

Сэлэнгэ аймгийн ******* сум, Ахуй үйлчилгээ 1-3 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-130700065 дугаарт бүртгэлтэй 80 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газаргүйгээр 11,040,665 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 386

дугаар захирамжаар нэгж талбарын 18607414063363 дугаарт бүртгэлтэй 0,01 га газрыг 60 жилийн хугацаагаар Үйлчилгээ, Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх эрхийг 0306481 тоот гэрчилгээгээр олгогдсон байгааг ******* гүйцэтгэгч тодруулалгүйгээр буюу газаргүйгээр үнэлүүлсэн байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд тодорхой дүгнэлт өгөлгүйгээр шүүхийн ******* гаргасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон ******* болсон байна. Нөгөөтэйгөөр ******* ******* алба хэдийгээр албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдаж байгаа боловч гуравдагч этгээд буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан этгээд буюу худалдан авагчийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдан борлуулах үүрэгтэй.Энэ үүргийнхээ хувьд дээрх зөрүүтэй байдлыг тодруулах шаардлагатай байсаар байхад анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүйгээр *******лэсэн нь шүүхийн ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* тухай хуульд заасны дагуу манай байгууллагаас хуульд заасны дагуу төлбөр төлөгч болон авагч нар нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ талаар тохиролцоогүй тул мэргэжлийн байгууллагаар үнэлгээг хийлгэсэн. Мэргэжлийн шинжээч үнэлгээг хийсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч *******оос нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэлээр нийт 215.564.355 төгрөгийн төлбөрийг 2014 оноос хойш ажиллагаанд явж байгаа. Нийт хугацаанд төлбөр төлөгч ******* нь 2.274.360 төгрөгийг төлж барагдуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ******* ******* ажиллагааны тухайд хоёр үл хөдлөх эд хөрөнгө буюу Улсын бүртгэлийн ******* дугаартай, үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчнийг томилж, үнэлгээ тогтоолгосон байгаа. Үнэлгээ нь 45.778.727 төгрөг 11.040.565 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Шийдвэр ******* ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Учир нь төлбөр төлөгч болон төлбөр авагч тал хоёулаа үнийн санал зөрөлдсөн байгаа. Төлбөр төлөгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сум Замчны 13 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө 300.000.000 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Ахуй үйлчилгээний тоот үл хөдлөх хөрөнгөө 180.000.000 төгрөг гэж хэтэрхий өндөр үнэлсэн байдаг. Ингэж үнэлсэн нь шүүхийн ******* ******* ажиллагааг санаатайгаар удаашруулж, зайлсхийж байна гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

2.Нэхэмжлэгч буюу өмчлөгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь ******* Шийдвэр ******* ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдуулан Ашид Билгүүн ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлээс багаар үнэлсэн тул уг үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, шүүхийн ******* ******* ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж маргасан байна.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч буюу өмчлөгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэснийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо ...

3.1. ******* нь 2021 онд ашиглалтанд оруулж дараа нь 50м2 талбай бүхий өргөтгөл хийсэн байхад тухайн өргөтгөлийг оруулалгүйгээр зөвхөн гэрчилгээнд бичигдсэн хэмжээгээр барилгын талбайг үнэлж бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан мөн, газрыг үнэлгээг оруулахгүйгээр хөрөнгийг үнэлсэн,

3.2.Үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн газрын үнэлгээг оруулахгүйгээр үнэлгээ хийсэн нь бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн *******ийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулга бүхий гомдлыг хангах хангах үндэслэлтэй байна.

 

4.Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 205 дугаартай *******, 2015 оны 03 сарын 10-ны 65 дугаартай *******, 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 70 дугаартай *******ийн дагуу гомдол гаргагч *******д холбогдуулан ******* ******* ажиллагаа үүсгэгдсэн.

Улмаар ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах тогтоолуудыг үйлдэж ******* гүйцэтгэгч нь тэмдэглэл хөтөлсөн байна.

Төлбөр төлөгч ******* болон төлбөр авагч нараас битүүмжлэгдсэн хөрөнгийн талаар үнийн санал авсан байх ба талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас шинжээч томилсон байна.

Шинжээчийн дүгнэлт буюу хөрөнгийн үнэлгээг танилцуулж, талуудад мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авч нэхэмжлэгч буюу өмчлөгч ******* нь үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх гомдлыг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх гомдлыг хэлэлцээд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр үнэлүүлнэ гэсэн хуулийн заалт зөрчигдөөгүй, шүүхийн ******* ******* ажиллагаа нь хуульд заасан дараалал, үе шаттайгаар явагдсан гэсэн үндэслэлээр *******ын гомдлыг хэрэгсэхгүй болгож *******лэжээ.

 

5.******* ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т ... гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдана ...гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх *******ын гомдлын үндэслэлийг зөв тодорхойлоогүй өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргасан байхад шүүх гомдлыг хэлэлцэхдээ ******* гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол гэж буруу тайлбарлан *******лэсэн нь үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхээс *******ын гомдлын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүхийн *******т өөрчлөлт оруулж хэргийг хянан *******лэх нь зүйтэй гэж үзлээ.

 

6.Шийдвэр гүйцэтгэгч байгууллага нь төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох тогтоолдоо үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгох гэж байгаа зорилгоо тодорхойлоогүй, шинжээч нь энэ талаар тодруулалгүйгээр хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон байна.

Хөрөнгийн өмчлөгч ******* нь хувийн сууцаа эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд зааснаас 50м2 хэмжээгээр нэмэгдүүлсэн талаар тайлбарласан байхад шинжээчээр томилогдсон этгээд болох Ашид билгүүн ХХК-ний шинжээч нь энэ талаар тодруулаагүй, хөрөнгөд биет байдлаар үзлэг хийгээгүй, зөвхөн эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд заасан хэмжээгээр тооцон хөрөнгийг үнэлсэн, мөн үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ түүний газрыг үнэлгээндээ оруулсан эсэх нь тодорхой бус, хуульд заасан ямар аргуудыг ашиглаж үнэлгээг гаргасан нь тодорхойгүй, энэ талаар үнэлгээний тайланд дурдаагүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээг хэрхэн яаж тогтоосон үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Энэ нь шинжээчийн шүүхэд гаргасан ... үл хөдлөх хөрөнгүүдийг биечлэн очиж үзээгүй, улсын бүртгэлийн газраас олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслэн үнэлгээ хийсэн, манайх ******* гүйцэтгэгчийн тогтоолын дагуу үнэлгээ гаргадаг...гэсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.

Гэтэл шинжээч нь ...******* гүйцэтгэгч тогтоолдоо тодорхой заагаагүй... гэсэн үндэслэлээр хөрөнгийг үнэлэхдээ бодит байдалд нийцээгүй хөрөнгийн талбайн хэмжээ болон үл хөдлөх хөрөнгийн газрын үнэлгээг оруулахгүйгээр хөрөнгийг үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээ бодитойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй тул *******ын үнэлгээг хүчингүй болгох тухай гомдлыг хангаж *******лэх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагад

нийцсэн эсэх, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй тул ******* гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хуульд нийцээгүй гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, *******т өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай *******ийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг Замчны 14 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000112684, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 0,7 га хэмжээтэй, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар баг, худалдааны гудамж, Ахуй үйлчилгээний 1-3 тоот хаягт байршилтай, 80мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн Улсын бүртгэлийн Ү-130700065 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлсэн Ашид билгүүн ХХК-ны 2021 оны 10 сарын 08-ны өдрийн ҮХХ821-1960 дугаартай, 2021 оны 10 сарын 19-ны өдрийн ТХҮ-521/2029

 

дугаартай үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сум дахь ******* ******* ******* ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, *******ийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн

172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан *******лэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн *******т нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног

өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН