Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/02028

 

 

 

 

 

 

2020оны 08сарын05өдөр

 

181/ШШ2020/02028

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр би,

 

Нэхэмжлэгч: Б.У /РД:/,

Нэхэмжлэгч: Б.Бт /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Т.Д ХХК /РД:/-д холбогдох

36,184,378.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгч Б.Бтын төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.Угийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч С.Сугардалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ААА тоотод оршин суух Боржигон овгийн Ц.Оээж маань 2019 оны 03 сарын 19-ний 6:35 цагийн үед Нарийн гэдэсний түгжрэл өвчний улмаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт нас барсан билээ. Бидний ээж Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн З-д 2003 оноос хойш өрөмчнөөр ажиллаж байсан. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчингүй байсан. Анх 2019 оны 03 сарын 11-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын сувиллын тасагт хэвтэн эмчлүүлж байх явцад гэнэт бие нь өвдөж мэс заслын тасаг болоод ЭХО-д хархад Хэвлий шингэнээр дүүрсэн, маш их хэмжээний дүүрэнгитэй болсон байна гэж эмч нар оношилж эмчилгээ хийж хагалгаанд оруулсан боловч ээж минь амь насыг аварч чадалгүй мөнх бусыг үзсэн юм. Бидний ээж гэнэтийн өвчний улмаас амь насаа алдаж бидэнд маш их гарз хохирол тохиож уй гашуудал учирсан билээ. Ээж маань Орхон аймаг дахь Хас банкны салбараас 2016 оны 07 сарын 06-нд 1130037544 тоот гэрээгээр 38,500,000 төгрөгийг 192 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээл авч зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6 д заасны дагууТ.Д ХХК-тай гэрээ байгуулж гэрээний үүргээ насан эцэс болтлоо биелүүлж зээл болон даатгалын хураамжаа цаг тухай бүрт нь төлж байсан тул төрсөн охин болох Б.У миний биеТ.Д ХХК-аас даатгалын гэрээний нөхөн төлбөр 33,869,825.83 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргаж нотлох баримтаа өгсөн боловч 2019 оны 04 сарын 22-нд нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргаж ирүүлсэн. Гэвч Ц.Оюун миний ээж худалдан авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор 2016 оны 07 сарын 06- нд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601281007302 тоот гэрээ-гТ.Д ХХК-тай 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 35,350,427.27 төгрөгөөр үнэлж, хураамжид 38,885.47 төгрөгийг тус тус сар бүр төлж байсан. Мөн даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасанд нийцсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байдаг. Мөн гэрээний хугацаанд буюу 2019 оны 03 сарын 19-ний өдөр даатгуулагч болох ээж минь гэнэтийн өвчний улмаас Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт амь насаа алдаж бидэнд маш их гарз тохиосон, энэ нь даатгалын гэрээний 1.3 дугаар зүйлийн 1.3.9-д заасан даатгалын тохиолдол бий болсон бөгөөд даатгуулагч Ц.Оюуны Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгч нь бид билээ. Даатгуулагчийн хууль ёсны өвлөгч бид Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаарТ.Д ХХК-аас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж нөхөн төлбөр болох 33,350,427.27 төгрөг, хүү 1,319,664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,888 төгрөг, замын зардал 1,000,000 төгрөг, нийт 36,184,378.39 төгрөгийг шаардаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.У, Б.Бт нарын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.Т.Д ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хас банк ХХК-ийн зээлдэгч Ц.Оюунтай 160128100730 тоот ипотекийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатайгаар, гэрээ дуусгавар болох үед талуудын аль нэг нь санал гаргаагүй бол тухайн гэрээ жил бүр шинээр сунгагдах нөхцөлтэй байгуулсан. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Ц.Оюуны даатгалын гэрээ нь жил бүрийн 07 дугаар сарын 06-ны өдөр сунгагдаж, даатгуулагч нь даатгалын гэрээний хураамжийг сар бүр хуваан төлж тодорхой төрлийн эрсдэл /гэнэтийн осол/-ээс хамгаалж даатгуулахаар харилцан тохиролцсон. ИнгээдТ.Д ХХК нь 160128100730 тоот даатгалын гэрээний сунгалтыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр даатгуулагч Ц.Оюунтай хийж 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-г байгуулан тодорхой төрлийн гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барсан нөхцөлд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалын нөхөн төлбөр олгохоор тохиролцож байгуулсан байдаг. Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр даатгуулагч Ц.Оюун нь өвчний улмаас нас барсан боловч 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүхий дараах нөхцөл байдал бий болсон. Үүнд: 1. Даатгуулагч Ц.Оюунтай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-г сунгаж байгуулагдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-д Зээлийн төлбөр тасалдлын хувьд дараах эрсдэлээс даатгана. Үүнд: гээд 2.1.2.1-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсаны улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэл гэж даатгалын гэрээний эрсдэлийг заасан бөгөөд энэхүү гэнэтийн ослын эрсдэл гэдэгт юуг хамааруулан ойлгож үзэхийг даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9-д Гэнэтийн осол гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй дараах хүчин зүйлийг ойлгоно. Үүнд: гэж тодорхойлоод дараах байдлаар нарийвчлан заасан: 1.3.9.1-д Ахуйн осол /гэр ахуйн болон гудамж талбайд явганаар зорчих, г.м үед тохиолдсон осол/; 1.3.9.2-д Зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол; 1,3.9.3-д Даатгуулагчийн ажлын байранд үүргээ гүйцэтгэх үед учирсан осол, гэмтэл; 1.3.9.4-д Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол; 1.3.9.5-д Гуравдагч этгээдийн буруутай үйлдэл гэж тус тус заажээ. Мөн даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.6-д Зээлийн төлбөр тасалдал гэж даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах... гэж заасан гэнэтийн ослын улмаас зээлийн төлбөр тасалдах эрсдэл үүсээгүй болно. Харин даатгуулагч Ц.Оюун нь Хэвлийн хөндийн наалдац, түгжрэл, мухар олгой, олон эрхтний дутагдал өвчний шалтгаантай нас барсан болох нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ипотекийн цогц даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт дахь Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Б.Батбаярын бичгээр гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн төрсөн охин Б.Угийн бичгээр өгсөн тайлбар, Орхон аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, даатгуулагчийн төрсөн охин Б.Угийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн бичгээр гаргасан өргөдөл зэрэг баримтаар нотлогддог. Нөхөн төлбөр шийдвэрлэлтийн явцад даатгуулагчийн охин Б.У нь даатгуулагчийг даатгалын гэрээний 1.3.9.1-1.3.9.5-д заасан ямар гэнэтийн ослын улмаас нас барсан болохыг нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл даатгуулагч Ц.Оюун нь өвчний улмаас нас барсан явдал нь даатгалын гэрээнд тухайлан заасан урьдчилсан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйл болох гэнэтийн осол (Даатгалын гэрээний 1,3.9.1-1.3.9.5-д нарийвчлан заасан)-ын эрсдэлд хамаарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өвчний улмаас нас барах тохиолдол нь даатгалын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.5-д Даатгалын тохиолдол гэж энэхүү гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгуулсан зүйлд учирсан хохирол, даатгалын гэрээнд тохиролцсон нөхцөл бүрдэхийг гэж заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй юм. Дээр дурдсан үйл баримтуудаас харвал даатгуулагч Ц.Оюун нь 1601281007302 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 2.1.2.1-д заасан гэнэтийн ослын эрсдэл болон 1.3.9.1-1.3.9.5-д заасан гэнэтийн ослын улмаас нас бараагүй харин өвчний улмаас нас барсан болох нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гээд 8.5.3- д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж болон даатгалын гэрээний 3.1.9-д Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол гэж тус тус заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан болно. Мөн 2016 онд даатгуулагч Ц.Оюунтай анх байгуулсан даатгалын гэрээний нөхцөл нь тухайн даатгалын гэрээ сунгагдах тухай бүр өөрчлөгдөж байгаагүй болно. 2. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.2.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид "гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэснээс харвал ердийн даатгалын компани нь даатгуулагчид учирсан зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгахаар журамлагдсан. Мөн журмын 2.2.2-д урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгаанаар нас барах эрсдэл буюу өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгахаар зохицуулсан. ХаринТ.Д ХХК-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 58 тоот тогтоолоор Ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах ТЗ 201/12 тоот тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагч юм. Мөн Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зохицуулах хороо урт хугацааны болон ердийн даатгалын үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй гэж заасны дагуу ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг компани нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа давхар эрхлэхийг хязгаарласан байдаг. Дээрхээс харвалТ.Д ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д нийцүүлэн ипотекийн зээлдэгчийн амь насанд гэнэтийн ослоос үүдэн учрах эрсдэлийг даатгаж ажилласан. 3.Талууд харилцан тохиролцож байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 160128100730 тоот Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 7 дугаар зүйлд гэрээний хугацаа, түүнийг сунгах, дуусгавар болох нөхцлийг дараах байдлаар зохицуулсан. Үүнд: Гэрээний 7.2-д Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах болон дуусгавар болгох талаар аливаа санал гаргаагүй тохиолдолд гэрээний хугацаа дахин 1 жилээр ижил нөхцлөөр сунгагдсан тооцно гэж; Гэрээний 7.3-д Энэхүү гэрээний 7.2-т зааснаар гэрээг хэдэн ч удаа сунгаж болно гэж, Гэрээний 7.4-д Даатгуулагч даатгалын хураамжийг зээлийн эргэн төлөлттэй хамт хэсэгчлэн төлж болно гэж тус тус заасан. Дээрх даатгалын гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгуулагч Ц.Оюуны даатгалын гэрээ жил бүрийн 07 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай, өмнөх гэрээтэйгээ ижил нөхцөлөөр сунгагдаж явсан байдаг. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ дуусах тухай бүр нь даатгагч болон даатгуулагч нарын аль нэг нь гэрээг дуусгавар болгох, өөрчлөх санал гаргаж байгаагүй бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1601281007302 тоот гэрээ нь энэхүү журмаар сунгагдаж байгуулагдсан. Мөн даатгалын гэрээг сунгах бүрт даатгуулагч нь даатгалын гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч даатгалын гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргалгүйгээр даатгалын хураамжийг үндсэн зээлийн төлбөртэй хамт сар бүр хэсэгчлэн төлсөн байдаг. 4.Санхүүгийн зохицуулах хороо нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9/2678 тоот албан бичгээр Даатгуулагчаар мэдүүлгийн маягт бөглүүлж сонголт хийх эрхийг даатгуулагчид олгоогүй гэж дүгнэсэн нь дараах үндэслэлээр үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Үүнд: Ердийн даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэйТ.Д ХХК нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2.1 -д заасан зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг даатгахаар журамласан бөгөөд харин журмын 2.2.2-д заасан урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас нас барах эрсдэлийг даатгахаар байна. Өөрөөр хэлбэл ипотекийн даатгалын үйл ажиллагаа явуулах журмын дагуу ямар ч тохиолдолдТ.Д ХХК нь гэнэтийн ослын эрсдэлээс өөр төрлийн (өвчний улмаас нас барах) үндсэн эрсдэлийг даатгах боломжгүй юм. Үүнээс харвалТ.Д ХХК нь өөрийн явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагааг явуулаагүйн төлөө даатгуулагчийн нөхөн төлбөрийг хариуцах үндэслэлгүй бөгөөд даатгуулагчийн өвчний улмаас нас барах эрсдэлийг даатгуулагчид санал болгож /сонголт олгох боломж бий болгох/ даатгах боломжгүй юм. Даатгагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах гэснийг хэрэгжүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь даатгуулагч нь Ц.Оюун, хамтран зээлдэгч Б.У нар нь 2016 оны 07 дугаар сарын 06-нд анх даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын гэрээний бүх нөхцөлтэй танилцсан гэдгээ илэрхийлж гарын үсгээ даатгалын гэрээнд зурсан байдаг. Тэрхүү байгуулагдсан даатгалын гэрээний нөхцөлийн дагуу даатгалын гэрээг 3 жил дараалан сунгах явцад даатгуулагч гэрээний нөхцөл, хугацаанд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй бөгөөд сайн дурын үндсэн дээр даатгалын хураамжаа даатгагчид шилжүүлэн даатгуулж байсан зэргээс харвал даатгуулагч Ц.Оюун нь даатгалын гэрээг өөрчлөх, дуусгавар болгох өөрийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан ч хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны 210 тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан Мэдүүлгийн маягтын загвар-ыг харвал агуулга нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд бүрэн тусгагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгалын зуучлагч нь энэхүү мэдүүлгийн маягтын дагуу даатгуулагчаас холбогдох мэдээллийг авсны үндсэн дээр даатгалын гэрээнд тусгаж даатгалын гэрээ байгуулагдсан байдаг. Тухайлбал даатгалын гэрээнд үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч, зээлийн мэдээлэл, ямар эрсдэл даатгагдсан, даатгалын хураамжийг хэрхэн төлөх нөхцөл зэрэг мэдээлэл бүрэн тусгагдсан. Иймээс даатгуулагчийн мэдээллийг аваагүйгээс даатгуулагчийн эрх ашгийг хохироосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Маргааныг урьдчилан шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9/2678 тоот албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Бүрэн эрхийнхээ хүрээнд Хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгохыг үүрэг болгох эрх хуулиар олгогдоогүй. 5.Нэхэмжлэгч нь зээлийн хүү 1,319,664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,888 төгрөг нэхэмжилсэн нь 1601281007302 тоот даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын дараахи тохиодлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд: гээд 3.2.13-д Зээлийн хүү, торгууль, алданги гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна. Мөн замын зардал 1,000,000 төгрөг нэхэмжилсэн нь даатгалын тохиолдолтой холбоо хамааралгүй зардал байна. Иймд даатгуулагч Ц.Оюун нь даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас нас барсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, мөн ердийн даатгалын компани нь аливаа өвчний улмаас үүссэн эрсдэлийг даатгах боломжгүй буюу хариуцах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.У, Б.Бт нарын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасанТ.Д ХХК-аас нөхөн төлбөр болох 33,350,427.27 төгрөг, хүү 1,319,664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,888 төгрөг, замын зардал 1,000,000 төгрөг, нийт 36,184,378.39 төгрөгийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.У, Б.Бт нар нь хариуцагчТ.Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 33,350,427.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,319,664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,888 төгрөг, замын зардал 1,000,000 төгрөг, нийт 36,184,378.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

ХариуцагчТ.Д ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ц.Оюун болонТ.Д ХХК нарын хооронд 2016 оны 07 сарын 06-ны өдөр №160128100730 дугаартай Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ нэртэй гэрээ /хх-57,58 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Оюун нь даатгалын хураамж төлөх,Т.Д ХХК нь даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирол буюу хэлэлцэн тохиролцсон нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах болон дуусгавар болгох талаар аливаа санал гаргаагүй тохиолдолд гэрээний хугацаа дахин нэг жилээр ижил нөхцлөөр сунгагдсанд тооцохоор тохиролцжээ.

Ц.Оюун нь 2019 оны 03 сарын 19-ний өдөр нас барсныг 2019 оны 03 сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, №0045 дугаартай нас барсны гэрчилгээ /хх-9 тал/-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон байна.

Ц.Оюуныг нас барах үед даатгалын гэрээ хүчинтэй хэвээр байсан бөгөөд Ц.Оюун нь даатгалын хураамж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байсан гэдэгт хариуцагч маргахгүй байна.

Ц.Оюун нь нарийн гэдэсний наалдац түгжрэлийн шалтгаант наалдац салгах, хэвлий угаах мэс засал эмчилгээ хийгдсэн боловч ерөнхий хордлогын улмаас амьсгалын дутмагшил давамгайлсан олон эрхтний дутагдлаар нас барсан гэсэн эмгэг судлал задлан шинжилгээний протокол /хх-133 тал/ гарсан байх бөгөөд Ц.Оюуны нас барах үеийн өвчний онош нь гэдэсний түгжрэл, биеийн ерөнхий хордлого болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ нэртэй баримт /хх-66 тал/, Ц.Оюуныг эмчилж, сувилж байсан эмч, сувилагч нарын мэдүүлэг /хх-156-167 тал/-ээр тогтоогдож байна.

Ц.Оюун болонТ.Д ХХК нарын хооронд байгуулагдсан Ипотекийн зээлдэгчийн төлбөр тасалдлын даатгалын гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.2.1 дахь заалтад зээлийн төлбөр тасалдал нь даатгалын зүйл байх бөгөөд даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барахыг даатгалын эрсдэл гэж үзэхээр заасан байна.

Мөн уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9 дахь заалтад Гэнэтийн осол гэдгийг тодорхойлохдоо даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйлийг ойлгоно гэжээ.

Ц.Оюун нь гэдэсний түгжрэл, биеийн ерөнхий хордлогын улмаас нас барсан нь даатгуулагчийн амь насанд хохирол учирсан, урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн шинжтэй хүчин зүйл байх бөгөөд даатгуулагч ийнхүү нас барсныг даатгалын эрсдэл бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс Ц.Оюуныг өвчний улмаас нас барсныг гэнэтийн ослын улмаас нас бараагүй өвчний улмаас нас барсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9 дахь заалтад гэнэтийн ослын тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд уг заалтад тухайлан нэрлэн заасан ахуйн осол, зам тээврийн болон бусад тээврийн хэрэгслийн осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн буруутай үйлдэл гэсэн тохиолдолд өвчний улмаас нас барсан тохиолдолд хамаарахгүй гэж маргаж байна.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9 дахь заалтад даатгуулагч гэнэтийн шинжтэй өвчний улмаас нас барсан тохиолдолд гэнэтийн осол буюу даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор, хохирол учруулсан урьдчилан мэдэх боломжгүй буюу гэнэтийн шинжтэй хүчин зүйлд хамааруулах эсэх талаар нарийвчлан тодорхой заагаагүй байх боловч гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт буюу нөхөн төлбөр олгохгүй тохиолдлуудын жагсаалтын 3.2.15 дахь заалтад даатгуулагч архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас барсан, зүрхний шигдээс, цус харвалтын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж зааснаас үзэхэд Ц.Оюун гэдэсний түгжрэл, биеийн ерөнхий хордлогын улмаас нас барсан нь даатгуулагчийн амь насанд хохирол учирсан, урьдчилан мэдэх боломжгүй, гэнэтийн шинжтэй хүчин зүйл мөн бөгөөд энэхүү тохиолдол нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд буюу даатгуулагч архаг болон хууч өвчнөөс үүдэлтэй нас барсан, зүрхний шигдээс, цус харвалтын улмаас хохирол учирсан гэх үндэслэлд хамаарахгүй байх тул даатгалын эрсдэл бий болсон, ийнхүү даатгуулагч гэнэт нас барснаас зээлийн төлбөр тасалдаж, даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх ба хариуцагчийн гаргасан даатгуулагч гэдэсний түгжрэл, биеийн ерөнхий хордлогын улмаас нас барсан нь даатгалын гэрээнд тухайлан заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй, даатгалын тохиолдол бий болоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчТ.Д ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр хариуцан төлөх үүргийг хүлээнэ.

Ц.Оюун болонТ.Д ХХК нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.3 дахь заалтад даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан эрсдлийн улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо банкнаас тогтоосон өрхийн орлогод эзэлж буй хувьд харьцуулан тогтооно гэж заасан байна.

Ц.Оюуны даатгуулсан ипотекийн зээлийн төлбөр тасалдал нь Хас банк ХХК болон Ц.Оюун, Б.У нарын хооронд 2016 оны 07 сарын 06-ны өдөр байгуулагдсан 1130037544 дугаартай Зээлийн гэрээ /хх-69-74 тал/-ний дагуу төлөх төлбөртэй холбоотой бөгөөд уг зээлийн гэрээний хамтран зээлдэгч нь нэхэмжлэгч нарын нэг болох Б.У байна.

Зээлийн гэрээнд зээлийн төлбөрийг Ц.Оюун болон Б.У нар хамтран хариуцахаар заасан тул Ц.Оюун болон Б.У нар нь Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргийг тэнцүү хувиар хариуцах учиртай тул даатгуулагч буюу хамтран зээлдэгч Ц.Оюун нас барснаарТ.Д ХХК-ийн хариуцах зээлдэгчийн төлбөр тасалдлын эрсдэл нь зээлийн үлдэгдлийн 50 хувь байна.

Ц.Оюуны нас барсан үеийн байдлаар зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 33,883,540.22 төгрөг байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь нэртэй баримт /хх-73,74 тал/-аар тогтоогдож байх тул уг үнийн дүнгийн 50 хувиар даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, хариуцагчТ.Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 16,941,770.11 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дахь заалтад зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дахь заалтад зааснаар бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд эдлэх, 443 дугаар зүйлийн 443.1 дахь заалтад зааснаар гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээх хуулийн зохицуулалттай тул хариуцагчТ.Д ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтад Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэж заасан, даатгуулагч Ц.Оюун нас барснаар даатгалын тохиолдол үүссэн, нэхэмжлэгч нар Ц.Оюуны хууль ёсны өв залгамжлагчид мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ц.Оюун нь Бямбацогтын Агиймаагийн эх мөн болохыг тодорхойлсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 112/004047 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Ц.Оюун нь Бямбацогтын Ундармаагийн эх мөн болохыг тодорхойлсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 112/004043 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Ц.Оюун нь Бямбацогтын Баярцогтын эх мөн болохыг тодорхойлсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 112/004045 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, нэхэмжлэгч нарын эцэг болох М.Бямбацогт нь 2015 оны 10 сарын 04-ний өдөр нас барсан тухай Баянзүрх эмнэлгийн 2020 оны 08 сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Б.Агиймаагийн 2019 оны 09 сарын 06-ны өдөр гаргасан өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт зэргээр тогтоогдсон тул хариуцагчТ.Д ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 16,941,770.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У, Б.Бт нарт олгож, нэхэмжлэгч нарын даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай шаардлагын үлдэх хэсэг буюу 16,408,657.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нь Хас банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 1,319,664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,888 төгрөг, замын зардалд 1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч эдгээр төлбөрүүд нь даатгагчийн олгох нөхөн төлбөрт хамааралгүй, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.13 дахь заалтад зээлийн хүү, торгууль, алдангитай холбоотой нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан, замын зардалд гаргасан гэх зардлын баримтууд нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны баримтууд байх ба дээрх зардлуудыг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан Хас банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 1,319,664.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,888 төгрөг, замын зардалд 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчТ.Д ХХК-аас 16,941,770.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У, Б.Бт нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19,242,608.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр үндэслэл бүхий болоогүй, санхүүгийн зохицуулах хороо даатгагчид нөхөн төлбөр олгохыг үүрэг болгох эрхгүй, тогтоол хэлбэрээр гаргах эрхийн агтыг албан бичгээр гаргасан нь хууль зөрчсөн гэх тайлбар нь иргэний хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч хариуцагчТ.Д ХХК-аас 16,941,770.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У, Б.Бт нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19,242,608.28 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нараас 2020 оны 02 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,890 төгрөгийн 338,872 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 18 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчТ.Д ХХК-аас 242,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У, Б.Бт нарт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР