Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/01217

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/01217

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар д иргэний хэргийн анхан шатны Ч.Ичинхорлоо , шүүх хуралдааны :

нэхэмжлэгч  П.Н ийн ,

Хариуцагч: Х ХХК

зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай .

ؿ :нэхэмжлэгч П.Н , түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Э.Э

шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33-27 тоот, 1 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Хаан банкны Сонинохайрхан тооцооны төвөөс 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 222 тоот зээлийн гэрээ , мөн 222-2 тоот Барьцааны гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан.

Дээрх орон сууцыг Б гэдэг хүнээс авсан бөгөөд одоо ч үнийг нь бүрэн төлж дуусаагүй байгаа.

Би 2007 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Солонгос улсад амьдарч байгаад хууль бусаар оршин сууж байна гээд баригдаад ирсэн.

Эхнэр маань тэнд үлдсэн байсан юм, тэгээд би араас нь явах санаатай дүүгийнхээ гадаад паспортаар явах гэж байгаад хил гарч чадалгүй баригдсан.

Эхнэр Л.Г 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Солонгос улсад нас барж би бага насны охины хамт үлдсэн.

Тэгээд би хууль бусаар хил нэвтрэхийг завдсан, хуурамч бичиг баримт ашигласан гээд шүүхээс 2011 оны 01 дүгээр сарын 14-нд торгуулийн ял авсан. Торгуулийн ялыг биелүүлээгүй гээд 2012 оны 04 дүгээр сарын 13-нд торгох ялыг

-1-

1 жилийн хорих ялаар сольсон. Нэг жилийн хорих ялыг 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эдэлж дууссан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Тухайн үед банкны зээлийг төлчихсөн чамд хамаагүй болсон гэж эхнэр Л.Г хэлж байсан болохоор би банкинд зээлгүй гэж бодож явсан.

2014 оны намар үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авахдаа зээлийн асуудал байгааг мэдсэн. Тэгээд банкинд очих боломж олдоогүй бага насны охинтой хоёулаа үлдсэн болохоор харах хүн олдохгүй ажил хийх боломжгүй болсон.

Би хорихоос гарч ирээд Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 118 тоот хаягт байнга байсан. Энэ үед Хаан банк нэг ч удаа зээл төлөхийг шаардан ирж байгаагүй болно.

Банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа өнгөрөөд 10 жил болсон, хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагчийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд дээрх зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Н нь 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 222 тоот зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбайтай Ү-2201013781 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч зээл авснаас хойш 1 удаа зээл, зээлийн хүүд 523500 төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж оршин суугаа газар нь тодорхойгүй болсон.

Банк 2007 онд зээл төлүүлэхээр шүүхэд хандахад П.Н нь хаягтаа байхгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн шүүх 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 138 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.9.-д зааснаар зээлдэгч оршин суугаа газраа /хаягаа/ өөрчилсөн тохиолдолд Банкинд ажлын 5 хоногт багтаан мэдэгдэх үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлээ төлөөгүй , зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй, банкны зүгээс хаягыг нь тодруулж зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэх зорилгоор цаг үргэлж эрж хайж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, иймээс зээлийн гэрээ дуусгавар болох үндэслэлгүй юм.

П.Н хорихоос гарч ирээд Баянгол дүүрэг 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 118 тоот хаягт байнга байсан гэж худал ярьж байна. Банкны зээл хариуцсан тусгай активын газрын ажилтан очиход байдаггүй, оршин суудаггүй гэсэн байгаа юм.

Гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болгож, өмчлөх эрхийн гэрчилгээг өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Зээлдэгч П.Н нь 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банктай 222 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг жилийн 36%-ийн

-2-

хүүтэй, 9 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбайтай Ү-2201013781 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан. Зээл авсанаас хойш зээлийн төлбөрт 523.500 төгрөгийг төлсөн бөгөөд түүнээс хойш төлбөр төлөлгүй өнөөдрийн байдлаар 4190 хоногийн хугацаа хэтрүүлж байна.

Банкны зүгээс холбогдох ажилтнууд зээлийг төлүүлэхээр П.Н тэй удаа дараа уулзахад зээлийн төлбөрийг удахгүй төлнө, байраа зараад төлнө гэх хүсэлт, тайлбаруудыг 2005 оны 8 дугаар сарын 12-ноос 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ирүүлж байсныг тэмдэглэл үйлдэж байсан болно.

Банк 2007 оны 1 дүгээр сард шүүхэд хандахад П.Н нь хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. П.Н нь зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхээс зориудаар зайлсхийж, оршин суугаа хаягаа байн байн өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үедээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлийн гэрээг П.Н тэй хийсэн, эхнэр нь хамтран зээлдэгч юм. Энэ зээлийг манай банкны тусгай активын зээлийн байцаагч Д.Мөнхбат хариуцаж байсан. Д.Мөнхбат хамгийн сүүлд 2012 оны 2 дугаар сарын 15-нд хаягаар нь очиход П.Н гэдэг хүн байхгүй гэсэн байдаг юм.

Сүүлд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2012 оны 6 дугаар сард регистрээр нь сонгуулийн сайтанд нэвтэрч цахимаар хайж байгаад Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21-118 тоот хаягт байгааг мэдээд очиход бас байхгүй гэсэн.

П.Н ийн хаягыг тодруулахаар байнга эрж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу сэргээж өгнө үү.

П.Н нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүгээ төлөөгүй байх тул зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3.598.801,37 төгрөг, зээлийн хүүд 14.982.574,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.984.291,83 төгрөг, нийт 21.565.667,86 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 265779 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү. Зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 222-2 тоот барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр төлбөрийг хангуулж өгнө үү. Банкны зүгээс зээлийн хүүг 50 %-иар бууруулах боломжтой гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

П.Н миний бие 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хаан банктай 222 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбайтай Ү-2201013781 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан нь үнэн.

Дээрх зээлээр эхнэр Л.Г ын хамт бизнес хийсэн боловч дампуурсан. 2016 оны 9 дүгээр сарын 29-нд дээрх зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгон өмчлөх эрхийн гэрчилгээ г хариуцагчаас

-3-

 

 

гаргуулахаар шүүхэд хандсан.

2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаартай зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна, 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж зааснаар 2006 оны 5 дугаар сараас эхлэн тоологдсон байна.

Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоноос хойш 10 жил өнгөрсөн тул миний бие Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар зээл болон барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна.

Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дуусч зээлдэгч миний бие үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учир зээл, барьцааны үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-т зааснаар дуусгавар болсонд тооцогдох хууль зүйн үр дагавартай байна.

Хаан банк нь надад холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч гаргаагүй.

Намайг нэхэмжлэл өгсний дараа энэ асуудлыг хөндөж байна. Хаан банк өмнө нь шүүхэд нэхэмжлэл гарган, шаардах эрхээ хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх боломжтой байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй нь надаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй, миний бие энэ эрхийг нь хязгаарлаагүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгэсхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч П.Н нь Хаан банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Хаан банк нь зээлдэгч Д.Нямгэрэлийг зээл төлөхөөс зориуд зайлсхийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зээлдэгч Д.Нямгэрэл нь 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлдүүлэгч Хаан банктай 222 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг, жилийн 36%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн барьцаанд Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо Монгол тоосго ХХК-ийн 33 дугаар байрны 27 тоот, 18 м.кв талбайтай Ү-2201013781 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан болох нь Зээлийн болон Барьцааны гэрээ, зээл буцаан төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5-10,77- р хуудас/

Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий

-4-

этгээд гарын үсэг зурж баталгаажуулан мөнгийг зээлдэгчид шилжүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Хаан банк ХХК нь 4.000.000 төгрөгийг зээлдэгч П.Н д шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байх бөгөөд зээлдэгч П.Н нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч П.Н нь үндсэн зээлд 401.198,63 төгрөг, хүүд 122.301,37 төгрөг, нийт 523.500 төгрөгийг төлж гэрээний хугацаа 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дуусчээ.

П.Н нь:

а.2007 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Буянт ухаа агаарын замын боомтоор гарч БНСУ-ыг зорьж 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад ирсэн болох нь зохигчийн тайлбар, Хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар,/хх-ийн 91-96р хуудас/

б.Эхнэр Л.Г нь 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БНСУ-ын Пусан дүүргийн эмнэлэгт нас барсан болох нь 0046082 дугаартай нас барсны гэрчилгээгээр, /хх-ийн 101 р хуудас/

в.2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-руу явах зорилгоор өөрийн төрсөн дүү П.Цагаанцоожийн гадаад паспортыг хуурамчаар ашиглан Улаанбаатар Сөүл чиглэлийн ОМ-301 дугаар аялалын онгоцоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан үйлдэлдээ 8.640.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн болох нь Хан-уул дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор, /хх-ийн 102-103р хуудас/

г.Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, ялыг эдлээгүй тул 8.640.000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаатай хорих ялаар сольсон болох нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3А дугаартай шийтгэх тогтоолоор, /хх-ийн 104-105 р хуудас/

д.Дээрх ялыг биечлэн эдлэж 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 29 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байна./хх-ийн 106-р хуудас/

Хаан Банк ХХК нь зээлдэгчийн хаягаар удаа дараа очиж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад 2005 оны 11 дүгээр сарын 24-нд уг хаягт Нямдорж нарын 5 оюутан, 2006 оны 1 дүгээр сарын 04-нд иргэн Б амьдарч байсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн ажилтны тэмдэглэлээр, /хх-ийн 108-115 р хуудас/

П.Н ийн оршин суугаа хаягыг тогтоохоор 2012 оны 2 дугаар сарын 15-нд сонгуулийн сайтаар орж түүнийг Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 118 тоотод оршин сууж буй гэсэн хаяг олсон боловч уг хаягаар очиход оршин суудаггүй байсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн ажилтны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн107р хуудас/

-5-

Энэ бүхнийг дүгнэхэд зээлдэгч П.Н нь 2005 оны 11 дүгээр сарын 24-нд Банкнаас авсан зээл 4.000.000 төгрөгөөр байраа өргөтгөн засаж дуусаагүй тул уг байрыг зарж төлбөрөө барагдуулна гэсэн, 2005 оны 12 дугаар сарын 12-нд зээлийн төлбөрийг 1 сарын дотор төлж барагдуулна гэсэн тодорхойлолтуудыг тус тус гаргаж өгч байсан, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.9.-д зааснаар зээлдэгч оршин суугаа газраа /хаягаа/ өөрчилсөн тохиолдолд Банкинд ажлын 5 хоногт багтаан мэдэгдэх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, Хаан банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх зорилгоор 2007 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандахад П.Н хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, зээлийн ажилтан түүний хаягыг тодруулахаар эрэн сурвалжилж 2012 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21-118 тоот хаягыг олсон боловч уг хаягт П.Н оршин суудаггүй байсан тухай тэмдэглэл, П.Н нь Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ялыг биечлэн эдлэж 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон зэрэг байдлуудыг харгалзан Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудын улмаас хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар сэргээх нь зүйтэй.

Иймд зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хаан банк нь П.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.565.667,86 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Зээлдэгч П.Н нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зээлийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч П.Н нь зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу үндсэн зээлд 401.198,63 төгрөг, хүү 122.301,37 төгрөг нийт 523.500 төгрөг төлснийг хасаж үндсэн зээлийн үлдэгдэл 3.598.801,37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14.982.574,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.984.291,83 төгрөг, нийт 21.565.667,86 төгрөгийг зээлдэгч П.Н ээс гаргуулах нэхэмжлэлийг Хаан банк ХХК гаргасан боловч шүүх хуралдааны явцад зээлийн хүүгийн төлбөрийг 50%-иар бууруулж 14.074.380,53 төгрөг нэхэмжилсэн болно.

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлэхэд болон Хаан банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад зээлдэгч П.Н ийн оршин суугаа хаягаа өөрчилж байсан байдал, түүнд тохиолдсон үйл явдлууд, Хаан банкны зээл хариуцсан ажилтны хариуцлагагүй байдлууд харилцан нөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүүг 2.486.036 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцаан төлөх, 453 дугаар зүйлийн 453.1.-т зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол

 

-6-

хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй

Иймд зээлдэгч П.Н ээс үндсэн зээл 3.598.801,37 төгрөг, хүү 7.491.287,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 498.257 төгрөг, нийт 11.588.345 төгрөгийг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.486.036 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013781 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Монгол тоосго ХХК 33 дугаар байрны 27 тоот орон сууц барьцаалагдсан байх тул зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,115.2.3., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан зээлдэгч П.Н , Х ХХК-ийн хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай П.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, П.Н ээс 11.588.345 /арван нэгэн сая таван зуун наян найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөг гаргуулан Хаан банкинд олгож, үлдэх 2.486.036 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар П.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-220.... дугаарт бүртгэлтэй, ....дүүргийн 5 дугаар хороо, Монгол тоосго ХХК .... дугаар байрны .. тоот орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., зааснаар нэхэмжлэгч П.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79000 төгрөг, хариуцагч Хаан банкнаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265779 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 200363 төгрөг гаргуулж хариуцагч Хаан банкинд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО

 

-7-