Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2018/00729

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2018/00729

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй нийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Х-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Н С” ХХК-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, өмгөөлөгч М.Э /0368/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Хминий бие 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Н С” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, замын хөдөлгөөний хууль, дүрмийн багш-ийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зөрчил гаргасан гэх үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан гэсэн боловч ажлаас халсан тухай тушаал өгөөгүй, тушаалаа авах гэтэл захирал чиний 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалыг чинь төлсөн, 519,000 төгрөг төлөөд нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас халсан тушаалаа ав гээд өгөөгүй. Захиралтай уулзахаар хэд хэдэн удаа очиход захирал Чи өөрийн хүсэлтээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан гэж бич, 519.000 төгрөг төлөөд нийгмийн даатгалын дэвтэр, халагдсан тушаал 2-оо ав, үгүй гэвэл би чамд өгөхгүй, чи явдаг газраараа яв, бүх хүнийг би таньдаг, миний найзууд даргын том суудалтай, ... чи юм олж долоохгүй гэж хэлсэн. Сүүлд нь би аргаа бараад захирал н.Атэй утсаар хэд хэд холбогдоход чи миний ажлыг заахгүй, битгий олон юм хуц гэж загнаад надтай уулзахгүй болсон.

Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Жирийн иргэн би амьдралаа авч явахын тулд өөр ажилд орох гэхээр нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас халагдсан тушаал нэхдэг учраас 8 cap гаруй ажилгүй, мөнгө ч үгүй байгаа бөгөөд н.А захирлыг тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийг минь өгчих болов уу гэж хүлээгээд арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин 4,800,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1,384,000 төгрөгийг /8 сар/ нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлж, “Н С” ХХК-аас нийт 6,184,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Хтус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гэж тодорхойлжээ. Түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дор дурьдсан хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.

1.  Тус компанийн автосургуульд замын хөдөлгөөний дүрмийн багшаар ажиллаж байсан Б.Хнь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 10 өдөр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан.

2.  Мөн Б.Хнь 2017 оны зуны 08, 09 дүгээр саруудад ажилдаа огт ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажлаа 44 өдөр тасалсан зөрчил гаргасан бөгөөд компанийн захирлын хувьд эргээд ирэх болов уу гэж бодоод түүний уг сарууд дахь нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлсөн болно.

3.  Улмаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Б.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан болно.

4.  Б.Хтэй 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд тус хөдөлмөрийн гэрээний хугацаа 1 жил байсан. Гэвч 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар сарын дараа эргээд 2015 оны 07 дугаар сарын 20- ны өдрөөс ажилдаа орж ажиллаж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс манай компани бүх ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Б.Х-тэйч бас шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байсан.

5.  Б.Хийн ажлаа таслаад ирэхгүй байсан 2017 оны 07, 08, 09 дүгээр сарын хугацааны түүний ниймийн даатгалын шимтгэлийг компаниас төлж байсны хохиролд 378.000 төгрөгийг нөхөн төлөөд тушаалаа ав гэж хэлж байсан нь үнэн болно.

6.  Б.Хнь ажлаас халагдсанаа мэдэж байсан. Энэ нь түүний нэхэмжлэл дээрээ бичсэн ...намайг зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажпаас халсан гэсэн боловч ... гэдгээр тогтоогдож байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Тушаал нь бэлэн байсан. Өөрөө ирж гардаж аваагүй. Гэтэл бүтэн 4 cap гаруйн дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэж үзэж байна.

Түүний шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь дугааргүй, хууль ёсны хөдөлмөрийн гэрээ биш, өөрөөр хэлбэл хуурамч нотлох баримт байгаа юм. Харин 2015 оны 01 дүгээр сарын 14-нд Б.Х-тэй19 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж байсан, түүнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 33 дугаартай хөдөлмөрийн шинэ гэрээ байгуулсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Хгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ххариуцагч “Н С” ХХК-нд холбогдуулан ажлаас халагдсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэн, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад ”Н С” ХХК-нд замын хөдөлгөөний дүрмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаснаасаа татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч Б.Хнэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Н С” ХХК-ийн захирал н.А нь намайг хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байх хугацаандаа боомтын журам зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн тухайгаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Гэвч миний бие өнөөдрийг хүртэл ажлаас халсан тухай тушаал хүлээн аваагүй. Надад холбогдох 7, 8, 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага нэгэнт төлсөн учир энэ мөнгийг байгууллагад буцаан өгсөн үед тушаал болоод нийгмийн даатгалын дэвтрийг өгнө гэж хэлж байсан. Иймд өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдөх болсон хууль зүйн үндэслэлээ мэдээгүй байна гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нэхэмжлэгч Б.Хнь 7 дугаар сард 10 хоног, 8, 9 дүгээр сард 44 хоног ажил тасалсан зөрчил гаргасан тул захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаа тасалсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлснийг байгууллагад буцаан олгоод ажлаас халагдсан дээрх тушаал, болон нийгмийн даатгалын дэвтрээ авах талаар хэлж байсан. Зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж хариу маргаж байна.

 

Зохигчдын тайлбар хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтад суурилан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

1.  Нэхэмжлэгч Б.Хнь ”Н С” ХХК-нд анх жолооны багшаар ажилд орсон, дүрмийн багшийн эрхээ 2015-2016 оны заагаар авсан энэ ч агуулгаар миний цалин 2016 оноос 650,000 төгрөг болсон2015 оны 07 дугаар сард нэг сарын чөлөө авсныг минь ажлаас халагдсан гэж тушаал гаргасан байна. Ийм тушаал гардаж аваагүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч Б.Х-ийг ажлаас чөлөөлсөн тухай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот тушаал, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилд авсан тухай 15/110 тоот тушаал тус тус авагдсан байх боловч эдгээр тушаалыг нэхэмжлэгч Б.Хд гардуулж байсныг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй, харин нэхэмжлэгч Б.Хгийн нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээс үзвэл түүний үндсэн цалин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 650,000 төгрөг болж нэмэгдсэн байна.

 

Эдгээр баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Б.Хнь 2014 оноос хариуцагч “Н С” ХХК-нд жолооны багшаар ажиллаж, 2016 оноос замын хөдөлгөөний дүрмийн багшаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэстэй байна.

 

2.  Нэхэмжлэгч Б.Хнь 2017 оны 7 дугаар сарын эхний долоо хоногт томилолтоос ирсний дараа захирал н.А түүнийг ажлаас халагдсан талаар хэлсэн тул ажилдаа очоогүй, 7, 8, 9 дүгээр саруудад захиралтай уулзах, нийгмийн даатгалын дэвтрээ авах зорилгоор 2 удаа очсон, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажлаас халах тухай 12 тоот тушаалыг хэргийн материалтай танилцах үеэр анх удаа харсан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчБ.Хболон ажил олгогчийн хооронд 2017 оны 7 дугаар сард зөрчилдөөн гарч байсныг зөвшөөрч байх хэдий ч ажилтныг ажлаас нь халах үнэн хүсэл зориг байгаагүй тул Б.Хг ажлаа тасалсан гэж үзнэ гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.

Шүүх хуралдааны үед өрнөсөн талуудын мэтгэлцээн, асуулт хариултаас үзвэл нэхэмжлэгч Б.Хд 2017 оны 7 дугаар сард ажлаас халагдсан гэх итгэл үнэмшил бүрдсэнийг буруутгах боломжгүй байх ба энэ талаарх ажилтны ухамсрын байдлыг хариуцагч “Н С” ХХК 7, 8, 9 дүгээр сарын турш огт мэдээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна. Хариуцагч “Н С” ХХК нь 2017 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд нэхэмжлэгч Б.Хг хэвийн ажлаа хийх ёстой байсан гэх боловч ажил олгогчийн харилцааны улмаас энэ талаар ажилтанд төрсөн ташаа итгэл үнэмшлийг залруулах аливаа арга хэмжээ авч байгаагүй нь түүнийг халах хүсэл зориггүй байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал болж байна. ”Н С” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Хажилдаа өглөө 10 цагт ирж 17 цагт дууссан тухай цагийн бүртгэлийг баримтаар гаргасан байх боловч тус баримт дангаараа дээрх нөхцөл байдлыг үгүйсгэх эргэлзээгүй баримт болж чадахгүй байна.

 

Түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 тоот тушаалыг нэхэмжлэгч Б.Хд гардуулсан баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ тус тушаал, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг ажил олгогч ”Н С” ХХК нь нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ ажилтнаас буцаан шаардсан шаардлагадаа саатуулан барьж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ зөрчсөн хууль бус үйлдэл гаргажээ. Энэ нь ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт ажил олгогчоос хийсэн тэмдэглэлүүд үнэн зөв эсэхэд зүй ёсоор эргэлзээ үүсгэж байна.

Гэрч Д.Батбаатар нэхэмжлэгч Б.Х2017 оны 9 сард утасдан, түүнийг ажлаас халсан гэх боловч халсан тухай тушаалыг нь гаргаж өгөхгүй байгааг хэлж, зөвлөгөө хүсэж байсан талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байна.

Эдгээр нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан нэхэмжлэгч Б.Хд 2017 оны 07 дугаар сарын 6-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн гэх итгэл үнэмшил төрснийг буруутгах боломжгүй байх тул тэрээр 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 тоот тушаалд дурдсан ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3.  Ажилтан Б.Хд ажлаас халагдсан тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан хугацаанд гардуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж дүгнэв. Улмаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэрийг ажил олгогч бичгээр гаргаагүй, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 тоот тушаалд дурдсан ажил тасалсан гэх зөрчилд ажилтан гэм буруугүй байх тул тус тушаалыг хууль бус гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Хнь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан хэдий ч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагаа дэмжиж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу хөдөөнөөс томилолтоос ирсэн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан 9 сар 6 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,567,441 /(600.000*9)+(600,000:21.5*6)/ төгрөгийг хариуцагч ”Н С” ХХК-аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Хгийн 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны н шимтгэлийг нөхөн төлж, холбогдох лгэ хариуцагч “Н С” ХХК-нд даалган шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Н С” ХХК-аас 104,029 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох хууль зүйн үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,567,441 төгрөгийг хариуцагч “Н С” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Хгийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны  шимтгэлийг нөхөн төлж, холбогдох лгэ хариуцагч “Н С” ХХК-нд даалгасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Н С” ХХК-аас 104,029 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА