Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2018/00020

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2018/00020 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Макадам ХХК/РД: /-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Зориглон /РД:/,

Зээлийн төлбөр 3 393 478 553.35 төгрөгийг гаргуулах, Барьцаа, батлан даалтын хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Угтаабаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, Х.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нэхэмжлэлдээ: Төрийн банк ХХК болон Макадам ХХК-иуд нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нийт 3,500,000,000 төгрөгийг, Шинэ Эрдэнэт хотхоны 180 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах зориулалтаар, 24 сарын хугацаатай, сарын 2,4%-ийн хүүтэй, зээлийг барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан хэсэгчлэн олгох, зээлийг гэрээний хавсралт №1-т заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцож, 23/15-20 дугаар Зээлийн гэрээ байгуулсан.

Төрийн банк ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлдэгчийн Төрийн банкин дахь 106000034697 тоот төгрөгийн дансанд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000,000 төгрөг нийт 2,500,000,000 төгрөг олгосон. Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөлгийн хуваарь-т заасны дагуу зээлийг буцаан төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 0 төгрөг, үндсэн хүүнд 270,293,939.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг буцаан төлсөн.

 

Нэхэмжлэл бичигдсэн өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч Макадам ХХК нь 23/15-20 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2,500,000,000 төгрөг, үндсэн хүүнд 865.925.238.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,553,315.07 төгрөг, нийт 3,393,478,553.35 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

 

Төрийн банк ХХК-ийн зүгээс хариуцагч Макадам ХХК-д үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснийг сануулж, гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч тодорхой үр дүн гараагүй учраас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 23/15-20 дугаар Зээлийн гэрээ-г цуцалж, гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа болно. Үүнд:

 

Үндсэн зээлд 2,500,000,000 төгрөг, үндсэн хүүнд 865.925.238.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27,553,315.07 төгрөг, нийт 3,393,478,553.35 төгрөг.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23/15-21 дугаар Зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Макадам ХХК болон тус компанийн захирал Г.Зориглон нь өөрийн өмчлөлийн УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай, нийт 5676,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаартай барилга, УБ хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын эзэмших эрх, Г.Зориглонгийн хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого, банкин дахь бусад харилцах, хадгаламжийн дансны орлого, Макадам ХХК-ийн Орхон аймагт хэрэгжүүлж буй 180 айлын орон сууцны барилгын борлуулалтын орлого зэргийг барьцаалсан.

 

Мөн 23/15-20 дугаар Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Төрийн банк ХХК, Энгүй тал ХХК, Г.Зориглон нар нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23/15-22 дугаар Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч Макадам ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нарын Төрийн банкин дахь төгрөг, валютын харилцах /хадгаламж/-ийн данс, бусад арилжааны банкин дахь төгрөг, валютын харилцах /хадгаламж/-ийн дансны 5,507,651,945 төгрөгтэй тэнцэх хэмжээний орлого, хувьцаа эзэмшигч Г.Зориглонгийн хувийн өмчийн орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн болон бусад орлого, батлан даагч нарын ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, бараа материал, бусад банкин дахь бусад харилцах, хадгаламжийн дансны орлогоор батлан даалт гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Макадам ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3,393,478,553.35/гурван тэрбум гурван зуун ерэн гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун тавин гурван төгрөг, гучин таван мөнгө/ гаргуулж өгнө үү.

Хариуцагч Макадам ХХК мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд дараахь барьцаа, батлан даалтын дараахь хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Үүнд:

- Г.Зориглонгийн өмчлөлийн УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, /14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай, нийт 5676,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаартай барилга;

-Г.Зориглонгийн УБ хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрын эзэмших эрх;

-Г.Зориглонгийн хувийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн орлого;

-Г.Зориглонгийн банкин дахь бусад харилцах, хадгаламжийн дансны орлого;

-Макадам ХХК-ийн Орхон аймагт хэрэгжүүлж буй 180 айлын орон сууцын барилгын борлуулалтын орлого;

-Г.Зориглон, Энгүй тал ХХК-ийн Төрийн банк дахь төгрөг, валютын харилцах /хадгаламж/-ийн данс, бусад арилжааны банк дахь төгрөг, валютын харилцах /хадгаламж/-ийн дансны орлого;

-Г.Зориглонгийн хувиын өмчийн орон сууц, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн болон бусад орлого;

-Г.Зориглон, Энгүй тал ХХК нарын ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, бараа материал, бусад банкин дахь харилцах, хадгаламжийн дансны орлого;

Улсын тэмдэгтийн хураамжид 3,393,478,553.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 17,125,342.77 төгрөг, барьцаа, батлан даалтын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад 140,400 төгрөг нийт 17,265,742.77 төгрөг төлсөн болно.

Энгүй тал ХХК болон иргэн Энхтайвантай холбоотой шаардлагаас татгалзаж байна. Зөвхөн Г.Зориглонтой холбоотой хэсгээ дэмжээд явъя. гэжээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 3,393,478,553 төгрөгийг гаргуулах, зээлийн хүүнд 865,925,238 төгрөгийг гаргуулах, нэмэгдүүлсэн хүүнд 27,553,315 төгрөг, нийтдээ 3,393,478,553 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн банк ХХК болон Макадан ХХК-ийн хооронд 2015 оны 8 сарын 26-ны өдөр байгуулагдсан 23/1521 тоот барьцааны гэрээ, мөн 23/1522 тоот батлан даалтын гэрээний дагуу батлан даалтын гэрээнд дурьдагдсан эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Төрийн банк ХХК болон Макадан ХХК-ийн хооронд 2015 оны 8 сарын 26-ны өдөр 23/1520 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ зээлийн гэрээгээр зээлдэгч нь шинэ Эрдэнэт хотхоны 180 айлын орон сууцыг санхүүжүүлэх буюу ашиглалтанд оруулах нөхцөлөөр Төрийн банкнаас 2 тэр бум 500 сая төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,4 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Төрийн банкны зүгээс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хавтаст хэргийн 34 дэх талд авагдсан Төрийн банкны мемориллингийн баримт байгаа. Уг баримтаар эхний ээлжинд 1 тэр бум төгрөгийг Макадан ХХК-ийн Төрийн банкны харилцах дансанд шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 тэр бум 500 сая төгрөгийг мөн харилцанд дансанд нь шилжүүлсэн байдаг. Энэ зээлийн гэрээгээр нийтдээ 2,5 тэр бум төгрөгийг Макадан ХХК-д бодитоор шилжүүлсэн нөхцөл байдал байгаа. Макадан ХХК-ийн зүгээс Төрийн банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийтдээ зээлийн хүүнд 270 293 939 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн зээлийн хүү төлөгдөж байгаа асуудал. Харин нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүүг ямар нэгэн байдлаар төлөөгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараалан албан бичгүүдийг мэдэгдлээр хүргүүлж байсан боловч Макадан ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг гаргах нөхцөл байдал үүссэн. Макадан ХХК болон захирал Зориглон нар нь 2,5 тэр бум төгрөгийг зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр зээлийн гэрээнд заасан үндсэн зээлээ эргэн төлж чадаагүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангана гэж өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж барьцааны гэрээ батлан даалтын гэрээ байгуулсан. Барьцааны гэрээнд нэр бүхий үл хөдлөх хөрөнгө зээлдэгч нарын арилжааны банкинд байгаа харилцах болон хадлагаламжийн дансны орлого зэрэг хөрөнгүүдээр батлан даалт гаргасан байдаг. Тийм учраас барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. гэв.

 

Хариуцагч Макадам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хэлэлцээд эхэлсэн учраас тайлбараа гаргая. 2,5 тэр бум төгрөгийг зээл олгосон. Хүү нэмэгдүүлсэн хүү, нийлбэр 3 393 000 000 төгрөгийг гаргуулъя гэсэн шаардлага явж байгаа, тус нэхэмжлэл өөрөө талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний асуудал яригдана.

 

Зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт 3 500 000 000 төгрөгийг зээлнээ гэдэг асуудал яригдаж байгаа. 3 500 000 000 тэр бум төгрөг зээлэх асуудал өөрөө тодорхой хугацаатай графиктай, гэрээ байгуулаад зээлийг бүрэн олгоно. Зээлээр Шинэ Эрдэнэт хотхоны 180 айлын орон сууцы барилгад зарцуулна гэсэн асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Үүний улмаас барилгын ажил зогссон. Ийм нөхцөл байдал үүсээд өөр эх үүсвэрээс санхүүжилт аваад одоо үргэлжлээд явж байна. Зээлийн гэрээний график дээр 3 500 000 000 төгрөгийг өгснөөс хойш эргэн төлөлтийн асуудал яригдаж байгаа. Эргэн төлөлтийн асуудал, график өөрөө гэрээтэйгээ зөрчилтэй. Гэрээгээр мөнгөө бүрэн олгоогүй байж, энэ графикийн дагуу хариуцагчаас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь буруу юм. Зээлийн гэрээ дээр Иргэний хуулийн 453-р зүйл, Банк эрх бүхий этгээдээс зээл олгох тухай хуулийн 24-р зүйлд нэмэгдүүлсэн хүү тооцож болно гэсэн байгаа. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс дүнгээс бодно гэж байгаа. Тэгэхээр энэ гэрээний 2.5 гэсэн заалт маань мөн Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн. Эрх бүхий этгээдээс зээл олгох тухай хууль, нийтэд илэрхий байдаг нотлох баримт юу вэ гэвэл Монгол Улсын төв банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр банк болон зээл олгох эрх бүхий этгээдээс нэмэгдүүлсэн хүү, хадгаламжийн хүү тооцох журам байгаа. Энэ хэрэгт авагдаагүй боловч энэ журмыг үнэлээд явах эрх зүйн акт байгаа. Энэ эрх зүйн акт дээр нэмэгдүүлсэн хүүг мөн үндсэн хүүнээс тооцно гэж байгаа. Тэгэхээр энэ журам, хууль тогтоомжийг зээлийн гэрээ зөрчсөн байгаа. Өөрөө үүргээ биелүүлээгүй байж хариуцагчаас олгосон зээлтэй холбоотой асуудлаар шаардана гэдэг нь үндэлслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Зориглонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Угтаабаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүйгээс үүссэн асуудал гэж бодож байна. Өөрийнх нь хувийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудал яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Макадам ХХК-д холбогдуулан үндсэн зээлд 2 500 000 000/хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг, үндсэн хүүнд 865 925 238.28/найман зуун жаран таван сая есөн зуун хорин таван мянга хоёр зуун гучин найман төгрөг хорин найм мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 27 553 315.07/хорин долоон сая таван зуун тавин гурван мянга гурван зуун арван таван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг, нийт 3 393 478 553.35/гурван тэрбум гурван зуун ерэн гурван сая дөрвөн зуун далан найман мянга таван зуун тавин гурван төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Макадам ХХК нь журам, хууль тогтоомжийг зээлийн гэрээ зөрчсөн байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Зориглонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Угтаабаяр нь нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүйгээс үүссэн асуудал гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 23/15-20 дугаар Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ болон 23/15-21 дугаар Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй 23/15-22 дугаар Батлан даалтын гэрээ/цаашид Батлан даалтын гэрээ гэх/ байгуулсан болох нь Гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь Шинэ эрдэнэт хотхоны 180/нэг зуун ная/ айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зориулалтаар 3 500 000 000/гурван тэрбум таван зуун сая/ төгрөгийг хэсэгчлэн, 24/хорин дөрөв/ сарын хугацаатай, сарын 2.4/хоёр аравны дөрөв/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээл, зээлийн хүүг Гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан мөнгөн хөрөнгөөс 1 000 000 000/нэг тэрбум/ төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 1 500 000 000/нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн болох нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Мемориалын баримтын хуулбар, Төрийн банкин дахь 106000034704 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн дансны хуулга, 106000034697 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Депозит дансны харилцагчийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр, зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь Хавсралт 1-т зааснаар хариуцагч нь зээлийн хүүг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн байх боловч нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийг хэсэгчлэн хариуцагчид шилжүүлэн зохигчид 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарьт өөрчлөлт оруулаагүй болох нь зохигчийн тайлбар, Зээл, хүүний тооцооны хуудсаар нотлогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон ... зээлийн үнэ нь зээлийн хүү болно., 30 дугаар зүйлийн 1-т Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцагч нь үндсэн зээл 2 500 000 000/хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг болон түүний 24/хорин дөрөв/ сарын хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Төрийн банкин дахь 106000034704 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн дансны хуулга, 106000034697 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Депозит дансны харилцагчийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигчид Гэрээний 2-ын 2.2.7-д зааснаар хариуцагчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгахаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байгаа болно.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.1.4-т зааснаар зээлийн хүүг сарын 2.4/хоёр аравны дөрөв/ хувиар тогтоосон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид сар тутам зээлийн хүүг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1 000 000 000/нэг тэрбум/ төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ашигласан хүүнд 11 835 616.44/арван нэгэн сая найман зуун гучин таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг дөчин дөрөв мөнгө/ төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 500 000 000/хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Төрийн банкин дахь 106000034704 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн дансны хуулга, Зээл, хүүний тооцооны хуудсаар нотлогдож байгаа болно.

 

Гэрээний 2-ын 2.1.4-т зааснаар хариуцагч нь 2 500 000 000/хоёр тэр бум таван зуун сая/ төгрөгийн сарын хүүнд 60 000 000/2500000000x2.4%=60000000/ /жаран сая/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт төлөлт хийгээгүй байх ба 2 500 000 000/хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 18/арван найм/ сар, 25/хорин тав/ хоногийн хүүнд нийт 1 130 000 000/60000000x18сар=1080000000, 60000000:30хоног=2000000, 2000000x25хоног=50000000, 1080000000+50000000=1130000000/ /нэг тэрбум нэг зуун гучин сая/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Төрийн банкин дахь 106000034704 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн хүүнд нийт 270 293 939/хоёр зуун далан сая хоёр зуун ерэн гурван мянга есөн зуун гучин ес/ төгрөгийг төлсөн байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрт нийт 859 706 060/1130000000000-270293939=859706060/ /найман зуун тавин есөн сая долоон зуун зургаан мянга жар/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Төрийн банкин дахь 106000034704 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн дансны хуулга, 106000034697 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Депозит дансны харилцагчийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2 500 000 000/хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт төлөлт хийгээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн үндсэн төлбөрт нийт 2 500 000 000/хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь Гэрээний хуулбар, Төрийн банкин дахь 106000034704 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн дансны хуулга, 106000034697 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Депозит дансны харилцагчийн дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс зөрчиж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн № 1 мэдэгдэл, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн № 12/3846, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12/4655, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 12-02/7885 албан бичгийн хуулбар, Төрийн банкин дахь 106000034704 тоот төгрөгийн дансны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээнд заасан сар бүр зээлийн хүүг төлөх үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүүг гаргуулах үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Гэрээг цуцлах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Гэрээг цуцалсан өдөрт тооцно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээг цуцалснаар зохигчид Гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй ба Гэрээг цуцлах хүртэлх Гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Гэрээнд зээл болон үндсэн хүүг төлөх хуваарийг тогтоогоогүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан зээл, үндсэн хүүг төлөх өдрийг хэтрүүлсэн гэж үзэн нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл 2 500 000 000/хоёр тэрбум таван зуун сая/ төгрөгийг, зээлийн хүүнд 859 706 060/найман зуун тавин есөн сая долоон зуун зургаан мянга жар/ төгрөгийг, бүгд 3 359 706 060/2500000000+859706060=3359706060/ /гурван тэрбум гурван зуун тавин есөн сая долоон зуун зургаан мянга жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 33 772 493.35/3393478553.35-3359706060=33772493.35/ /гучин гурван сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун ерэн гурван төгрөг гучин тавин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ., 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар Гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч өөрийн шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхийг хязгаарлахгүй ба Гэрээг цуцалсан нь Барьцааны гэрээний харилцаа дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд шаардлагаа хангуулах эрх нь барьцааны эрхтэй салшгүй холбоотой болно.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Зохигчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т .... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 3 359 706 060/гурван тэрбум гурван зуун тавин есөн сая долоон зуун зургаан мянга жар/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу/14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай нийт 5676.7 м.кв талбайтай барилга, 000515487 дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Батлан даалтын гэрээнд заасан батлан даагчид хариуцагч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй талаар мэдэгдэж, Батлан даалтын гэрээнд зааснаар батлан даагчид үүргээ гүйцэтгэх тухай шаардлага гаргаагүй байх тул Батлан даалтын гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

Шүүх Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Макадам ХХК-иас нийт 3 359 706 060/гурван тэрбум гурван зуун тавин есөн сая долоон зуун зургаан мянга жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 33 772 493.35/гучин гурван сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун ерэн гурван төгрөг гучин тавин мөнгө/ төгрөгийг, батлан даалтын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Макадам ХХК төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу/14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай нийт 5676.7 м.кв талбайтай барилга, 000515487 дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Макадам ХХК-иас нийт 3 359 706 060/гурван тэрбум гурван зуун тавин есөн сая долоон зуун зургаан мянга жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 33 772 493.35/гучин гурван сая долоон зуун далан хоёр мянга дөрвөн зуун ерэн гурван төгрөг гучин тавин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Макадам ХХК төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2203019076 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу/14200/, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаартай нийт 5676.7 м.кв талбайтай барилга, 000515487 дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороонд байрлах 1482 м.кв талбайтай контор, орон сууцны зориулалттай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн ид урьдчилан төлсөн 17 265 742.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Макадам ХХК-иас ид 17 026 680.3 ан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

4. 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Макадам ХХК энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ