Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/02389

 

 

 

 

 

 

2020 09 21

181/ШШ2020/02389

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч:ж.г

хариуцагч: ж.г

86,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, гэрч *******-Утас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ж.г нь Хулж.гтай Их нүүдэл гэсэн онлайн хаягаар танилцсан. Тэрээр Төв аймгийн Борнуурт байдаг хаягдал төмрөөр арматур үйлдвэрлэдэг үйлдвэрийн хувьцаа эзэмшигч гэсэн тул арматур төмөр хэрэгтэй байгаа талаараа ж.гыг хэлэхэд манай үйлдвэр туршилтаа хийчихсэн удахгүй үйл ажиллагаа жигдэрнэ гээд нийлүүлэхээр болсон. Хулж.гын саналын дагуу 34800 кг барилгын арматурыг 1 тонныг нь 1,350,000 төгрөгөөр тооцож нийт 47,000,000 төгрөгийн арматурыг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж барилгын арматур буюу дан туйван авах гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулаад 47,000,000 төгрөгийг эхлээд 20 000 000 төгрөгийг дансаар шилжүүлээд, гэрч байлцуулж 27 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэрээ байгуулсан өдрөө өглөө нь, үдийн үед 2 хувааж өгсөн. Гэрээнд зааснаар арматурыг нийлүүлэх хугацаа болчихоод байхад удахгүй нийлүүлнэ гэж шалтаг хэлж явсаар байгаад 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүрсэн. Хулгабаатарыг чи луйварчин юм байна гэж хэлснээс хойш утсаа авахаа больсон. Хулж.г арматурыг хугацаандаа нийлүүлээгүйгээс болж төлөвлөсөн ажлаа хугацаандаа эхлүүлж чадаагүй. Мөн мөнгөө авч чадахгүй байснаас тухайн үеийн арматурын үнэ өссөн. Ийм байдлаар алдагдал хүлээж эхэлсэн. Тухайлбал Итгэлт бизнес ББСБ-аас хүүтэй мөнгө зээлж авсан. Хулж.г гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 47,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасны дагуу алданги болох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги 28,720,000 төгрөг, мөн мөнгө хүлээн авахдаа гэрээ биелүүлээгүй тохиолдолд ган туйвны үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар авч нийлүүлнэ гэж баталгаа бичиж өгч байсан тул гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас цаг алдаж, өөр арматур худалдаж авсан зөрүү болох 10,440,000 төгрөг нийт 86,160,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй.

Учир нь, хавсаргаж өгсөн депозит дансны хуулгуудаас харахад *******-Утас, Ууганбат гэж хүний нэр орж ирж байна. Энэ нь энэ хэрэгт хамааралгүй, тусдаа асуудал. Өөр асуудалтай холбож мөнгө өгөхгүй гэсэн санааг агуулж байна. Гэрээг нь харахаар арматур төмөр нийлүүлнэ гэсэн боловч нийлүүлсэн зүйл огт байхгүй. Тухайн үед энэ асуудлаар цагдаагийн байгууллагаар явсан.Цагдаагийн байгууллага иргэний хэрэг байна шүүхэд ханд гэсний дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан. Үндэслэлгүй тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлжээн аваад шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ж.гтай барилгын арматур буюу ган туйван худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу худалдагч талд 47,000,000 төгрөгийн үнэ бүхий 34,800 кг барилгын арматурыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр худалдан авагчид шилжүүлэн өгөх, худалдан авагч тал үнийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. ж.г 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг миний Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөн 7,000,000 төгрөг, гэрээний үнийн үлдэгдэл 20,000,000 төгрөгт тооцож 2007 онд үйлдвэрлэгдсэн форд транзит 15 хүний суудалтай, 3882 УНП улсын дугаартай микробус тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч ж.г шилжүүлэн өгөхгүй байсан тул гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардсан боловч тээврийн хэрэгслээ шилжүүлж өгөөгүй. Гэтэл ж.г гандан хавьд байрлалтай газар дээр барилгын ажил хийлгэх санал тавьж, бид зөвхөн ажилчдын цалингаа тооцож 1000 м.кв талбайтай зоорийн давхартайгаа 5 давхар барилгын ажил 40,000,000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцон ажлыг нь хийж дуусган 2019 оны 07 дугаар сарын эхээр хүлээлгэн өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу авсан 27,000,000 төгрөгийг суутган тооцоод нэмж 13,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан.

Гэтэл ж.г худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, тэр үнийн дүнгээ ажлын хөлсний үнэд шилжүүлэн тооцоо дууссан хирнээ одоо үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Тухайн үед компаниар ажил гүйцэтгэх гэрээ хийе гэхэд барилгын ажил эхлэх зөвшөөрөл гараагүй байгаа тиймээс амаар тохироод барилгын ажлаа хийлгэе гэсний дагуу би тэдний барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. ж.г ажил эхлэхэд 5,000,000 төгрөг, хүлээлгэн өгөхөд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг манай инженер Ууганбатад өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна гэжээ.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.ж.г нь хариуцагч Х.Хулж.гт холбогдуулан, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас өгсөн 47,000,000 төгрөг, гэрээний 3.6-д заасан алданги 28,720,000 төгрөг, өөр арматур худалдаж авсан зөрүү болох 10,440,000 төгрөг нийт 86,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ худалдах худалдан авах гэрээгээр тохирсон арматур/ган туйван/-ыг нийлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас өгсөн 47,000,000 төгрөг, мөнгөө авч чадахгүй байснаас тухайн үеийнхээс арматурын үнэ өссөн, бусдаас хүүтэй мөнгө зээлсэн, гэрээний 3.6-д заасан алдангид 28,720,000 төгрөг, мөн мөнгө хүлээн авахдаа гэрээ биелүүлээгүй тохиолдолд ган туйвны үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар авч нийлүүлнэ гэж баталгаа бичиж өгсөн тул цаг алдаж, өөр арматур худалдаж авсан зөрүүний 10,440,000 төгрөг нийт 86,160,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлан шаардлагаа дэмжиж оролцлоо.

Шүүх хуралдаанд хариуцагч тал хүрэлцэн ирээгүй ба гэрээний зүйл болох арматур/ган туйван/-ыг нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, харин гэрээний үнээс 27 000 000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 20 000 000 төгрөгт автомашин тооцож өгнө гэснээ өгөөгүй, 27 000 000 төгрөгийг хариуцагч Х.Хулж.г барилгын ажил гүйцэтгэж, ажлын хөлсөөр мөнгөө тооцохоор амаар тохирч ажлаа гүйцэтгэн тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн.

Шүүх 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлан танилцуулж,, нэхэмжлэлийн хувийг гардуулан, 2020 оны 04 сарын 20-ны өдрийн дотор хариу тайлбар болон холбогдох баримтыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэхийг даалгасан.

Хариуцагч Х.Хулж.г нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэрэгтэй танилцан, Сүхбаатар дүүргийн 10-р хороо 43б байрны 3 тоотод оршин суудаг гэж, харьяаллаар хэргийг шилжүүлэх тухай хүсэлт шүүхэд бичгээр гаргаснаар хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн.

Тус шүүх хэргийг хүлээн авснаар зохигч талуудад 2020 оны 5 сарын 06, 13-ны өдөр эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн болон хэргийн баримтуудтай танилцуулсан, хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар бичиж ирүүлсэн тул хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэж, 2020 оны 05 сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлэхээр хариуцагчийн шүүхэд өгсөн гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан ба хариуцагчийн шүүхэд өөрийнх нь бичиж өгсөн Сүхбаатар дүүргийн 10-р хороо 43б байрны 3 тоот хаягаар 2020 оны 5 сарын 15-ны өдөр хариуцагч болон нэхэмжлэгч талд Монгол шуудан компанийн шуудангаар /хэргийн 18, 19, 34-35, 38-39/ хүргүүлсэн.

2020 оны 05 сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүрэлцэн ирсэн ба хариуцагчид түүний хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь шуудангаас гардуулагдсан эсэх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгч тал нэг удаа хойшлуулая гэснээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

2020 оны 9 сарын 16-ны өдөр шүүх хуралдааныг товлож, хариуцагчид 2020 оны 9 сарын 11-ний өдөр мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд анх тодорхойлсон хаягаар шуудангаар хүргүүлэн, түүний гар утас руу удаа дараа залгахад холбогдоогүй, мэдэгдэх хуудсыг 2020 оны 9 сарын 11-ний өдрийн өглөө 9 цаг 33 минутад Монгол шуудан компани хүлээн аваад шууданч хариуцагчийн хаягаар удаа дараа очиход хүнгүй, мэдэгдэл үлдээхээр хүн авдаггүй, хариу өгөөгүй хяналтын хугацаа дууссан гэж тайлбарласан, хуралдааны өмнө түүний гар утас руу залгахад дуудаад аваагүй болох нь шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хуудас, шуудангийн болон шүүхийн ажилтны ажиллагааны тэмдэглэл баримтуудаар нотлогдож /хэргийн 45-48/, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж хуралдааныг дахин хойшлуулж шийдвэрлэсэн.

2020 оны 9 сарын 21-ний өдөр шүүх хуралдааныг товлож, хариуцагчид Сүхбаатар дүүргийн 10-р хороо 43б байрны 3 тоот хаягаар нь 2020 оны 9 сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг шуудан үйлчилгээгээр хүргүүлэхэд, энэ хаяг эзэнгүй, удаа дараа очсон, мэдэгдэх хуудас үлдээгээд хариу өгдөггүй, заасан хаяг дээр ийм хүн амьдардаггүй тул хүргэх боломжгүй байгаа талаар тайлбарлан тодорхойлж Сүхбаатар дүүргийн 10-р хорооны засаг дарга Х.Хулж.гыг дурдсан хаягт оршин суудаггүй, амьдардаггүй болохыг тодорхойлон ирүүлсэн, 2020 оны 9 сарын 18-ны өдөр шүүхийн ажилтан Хулж.гын гар утас руу залгахад авахгүй байсан, дахин залгахад таслаад байсан, мөн шүүхийн бичиг хүргэгчээр мэдэгдэх хуудсыг хариуцагчийн шүүхэд өөрөө бичиж өгсөн хаягаар дахин хүргүүлэхэд хаалгаа тайлаагүй ба энэ хаягаар холбогдох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны засаг даргад өөрт нь Х.Хулж.гын шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн, засаг дарга нь Х.Хулж.гыг уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тодорхойлсон болох нь шүүхийн ажилтны тэмдэглэл, мэдэгдэх хуудсуудаар /хэргийн 50-58/ нотлогдоно.

Иймд хариуцагч Х.Хулж.г шүүхэд бичиж өгсөн хаягтаа амьдардаггүй, хаягаа өөрчилсөн тухай шүүхэд мэдэгдээгүй тул түүний сүүлчийн мэдэгдэж байгаа хаягийн дагуу шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2020 оны 9 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны засаг даргад хүргүүлэн гардуулан өгсөн, шууданч заасан хаягт ийм хүн амьдардаггүй болохыг тодорхойлж ирүүлсэн/хэргийн 50-57/ байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.гэж зааснаар мэдэгдэх хуудасд нэхэмжлэлд дурдсан болон хариуцагч өөрийн гараар шүүхэд бичиж өгч харьяаллын дагуу хэргийг тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хаягаар нь хариуцагчийг дуудах ажиллагаа хийгдсэн, хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргэсэнд тооцох үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэлийг гардан аваад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг бичгээр шүүхэд 12 хуудас баримтын хамт ирүүлсэн тул талуудын мэтгэлцээнээр цугларсан хуулийн шаардлага хангасан нотлогооны хэрэгсэл, талуудын тайлбарыг тус тус үндэслэн, нэхэмжлэгч талын хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн тайлбар баримтуудтай танилцаад нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбар баримтыг үгүйсгэж,барилгын цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн төлбөрийн баримтгэсэн нэг хуудас баримтыг 2020 оны 5 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд ирүүлэн гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.гэж заасанд хамаарч байна.

Хариуцагчийг 2020 оны 4 сарын 06, 2020 оны 5 сарын 06-ны өдөр тус тус хэргийн баримтуудтай танилцуулсан ба 3 удаагийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, утсаа авахгүй, шүүхэд өгсөн хаягтаа амьдардаггүй, энэ талаар шүүхэд мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4.шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх, 76 дугаар зүйлийн 76.2.-т зааснаар хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс өөрөө лавлах хуулиар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэл болно.

Шүүх хэрэгт цугларсан баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдох үйл баримт, түүний эрх зүйн үндэслэлд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.., 40.2-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэг маргаанд хамааралтай, ач холбогдолтой байдлыг үнэлж дүгнэлт гаргах үндэслэл болгосон болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудад мэтгэлцэх боломжийг бүрэн олгосон ба нэхэмжлэгч талаас, хариуцагчийн нэхэмжлэлд гаргасан тайлбар, баримтуудыг үгүйсгэж, бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нэг хуудас гэрээ, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар ирүүлсэн иргэн Ц.*******-Утасын мэдүүлгийг тус тус хүлээн авч, талуудын тайлбар, хэрэгт цугларсан маргаанд хамаарал бүхий, бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан баримт нотолгоог үндэслэн үнэлж, дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Талуудын хооронд, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан, худалдагч Х.Хулганабаатар 34800 кг барилгын арматур буюу ган туйванг 1 тонныг нь 1,350,000 төгрөгөөр үнэлж нийт 47,000,000 төгрөгийн арматурыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр худалдан авагч Ж.ж.гын өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгөх, худалдан авагч Ж.ж.г төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр урьдчилан төлөхөөр тохиролцсон, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Талууд байгуулсан гэрээндээ маргаагүй, энэ гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан хэлцлийн агуулга шинж бүхий худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн, гэрээ хэрэгжиж эхэлсэн, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлсөн 47 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон алданги тооцон, мөн хохирол гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хариуцагч гэрээний зүйл болох барилгын арматур буюу ган туйванг худалдагч тал нийлүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, харин гэрээний үнэ 47 000 000 төгрөгөөс 27 000 000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх 20 000 000 төгрөгт тооцож 2007 онд үйлдвэрлэгдсэн форд транзит 15 хүний суудалтай, 3882 УНЛ улсын дугаартай микробус тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгнө гэчихээд өгөөгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутган, төлөгдсөн 27 000 000 төгрөгийг барилгын ажил гүйцэтгэж өгсөн ажлын хөлсөөр тооцон буцаан төлсөн гэж маргана.

Нэхэмжлэгчээс шаардлагаа нотлож ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээ-/хэргийн 4/-ний ар талд гэрээ биелэгдээгүй тохиолдолд ган туйвангийн үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар авч нийлүүлнэ тайлбаргүйгээр. 2018 оны 12 сарын 26-ны 12.00 цагт. дөчин долоон сая төгрөг хүлээн авав 47 000 000 Х.Хулганабаатар гэж бичээд гарын үсэг зурагдсан, гэрээний үнэн зөвийг нотариатч 2018 оны 12 сарын 26-ны өдөр гэрчилсэн байх ба талууд гэрээ болон гэрээнд бичигдсэн бичвэр, гарын үсэгт маргаагүй болно.

Хариуцагчаас ирүүлсэн Х.Хулж.гын ХААН банкны харилцах дансны хуулгад/хэргийн 22-25/ 5014152678 данснаас 2018 оны 12 сарын 26-ны өдөр армотура утга бичигдэн 20 000 000, 2019 оны 1 сарын 8-ны өдөр армотура гандан утга бичигдэн 7 000 000 төгрөгийн орлого орсон, иргэн Бямбадоржийн Ууганбатын 503721873 тоот харилцах дансанд 2019 он 4 сарын 19-ий өдөр барилга утга бичигдэн 5 000 000 төгрөгийн орлого/хэргийн 26/ тус тус орсон байна.

Хариуцагч 3 хуудас/хэргийн 27-29/ барилгын гэрэл зургийн хуулбар ирүүлсэн нь эх биш хуулбар, хаанахын ямар барилгын зураг нь тодорхойгүй тул үнэлэх боломжгүй.

Тайлбартаа хавсарган 3882 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт гэсэн дутуу хуулсан хуулбар болон гэрэл зургийн хуулбарууд ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаадлага хангахгүй тул үнэлэхгүй/хэргийн 30-33/.

Хариуцагчийн тайлбар болон ирүүлсэн баримтыг үгүйсгэж нэхэмжлэгчээс 2019 оны 7 сарын 8-ны өдрийн Барилгын цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн төлбөрийн баримт/хэргийн 40/ ирүүлсэн нь эх баримт байх ба нэг талаас Ц.*******-Утас, нөгөө талаас Сварасолюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Очирбаатар нар нь иргэн Ц.*******-Утасын өмч Баянгол дүүргийн 16-р хороо Орхоны 3-р гудамжны 23 тоот өмчлөлийн газар дээрх барилгын цутгалтын дараах ажлыг хийж гүйцэтгэн төлбөр тооцоо нь төлөгдөж дууссан болно. Үүнд:1. 4 давхар барилгын суурийн давхрын цутгалтын ажлын хөлс материал орсон нийт дүнгээр 80 сая төгрөгөөр, 2. 1-4 давхрын каркасын цутгалтыг 1 давхрыг нь 10 сая төгрөгөөр тооцож, нийт 40 сая төгрөгөөр тус тус хийсэн, 3. Ц.*******-Утас нь дээрх ажлуудын төлбөр тооцоог цаг тухайд нь бүрэн төлж дуусгасан.

Төлбөр тооцоог цаг тухайд нь төлсөн Ц.*******-Утас

Төлбөр хүлээн авсан Сварасолюшн ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Х.Очирбаатар, барилгын инженер Б.Ууганбат гэж бичиж гарын үсгүүд нь зурагдсан байгааг үнэлэх боломжтой байна.

Шүүх хуралдаанд оролцсон, нэхэмжлэгч талын гэрч Ц.*******-Утас, ..Би Ж.ж.гтай хамтран амьдардаг. ...Миний өмчлөлийн Ганданд байдаг газар дээр байшин буулгаад шинэ байшин барих ажлыг ж.г хариуцаж байсан. ...арматур худалдаж авах, барилгын юм авна гэж ж.г манай Итгэлт бизнес ББСБ-аас 50,000,000 төгрөгийн зээл 2018 оны 12 сард авсан, одоо ч төлөгдөөгүй байгаа. ...арматур худалдан авах гэрээг яг хэнтэй хийснийг нь мэдэхгүй. Ямар ч гэсэн хүнд өгөөд алдчихлаа гэж сонссон.

...Би Сварасолюшн гэж компанид барилын ажил хийгээд дууссаны дараа 2 хүнтэй жижиг хэмжээний тооцоо байсныг нь дуусгаад хөлс мөнгөний тооцоо хийж, ажил гүйцэтгэсэн гэсэн бичиг хийсэн. ...ж.гт санхүүжилт өгч байсан болохоор тэр тооцоо л байгаа.

...Би өөрөө барилга хийдэггүй учир ж.г санхүүжилт аваад цаашаа дамжуулаад ажил гүйцэтгэж байгаа хүмүүстэй гэрээ хийж явдаг байсан. Би санхүүжилтийг гаргаж өгдөг байсан.

...Миний Гандангийн барилга дээр Хулж.г гэдэг хүн ажилласан тухай сонссон зүйл надад байхгүй, ажил хийсэн компанийн хүмүүс над дээр ирж тооцоо дууссан бичгийг би хийж өгсөн...

...Х.Хулж.гыг танихгүй. Хараагүй. ...Би Х.Хулж.г гэдэг хүнтэй гэрээ, хэлцэл хийж үзээгүй. Би мэдэхгүй.

...Би хэнтэй ч гэрээ байгуулж байгаагүй. Би санхүүжилт өгч явдаг байсан. Над дээр ямар нэгэн барилгын ажил, гүйцэтгэл гэсэн зүйл гарахгүй.

...ж.г Арматур авахаар 47,000,000 төгрөгийн гэрээ хийж мөнгө өгсөн гэж хэлж байсан.

...Арматур нь орж ирээгүй болоод залилуулсан гэж байгаа байх.

...Миний Гандангийн барилгад нийт бохир тооцоогоор 400, 500 сая төгрөг орсон байгаа. Гүйцээгүй байгаа. Одоо карказны хэмжээнд явж байгаа.

...Миний гарын үсэгтэй баримтаар Сварасолюшн компанийн гүйцэтгэх захирал Очирбаатар, барилгын инженер Ууганбат хоёрт нийт 120,000,000 төгрөг өгсөн тухай баримт байгаа, энэ 2 хүнтэй тооцоогүй гэсэн баримт.

...Арматур авах гээд нөгөө хүн нь нийлүүлээгүй гэж сонссон. Тэр хүнтэй маргаантай зугтаагаад байгаа гэсэнгэсэн мэдүүлэг гаргасан.

Хэрэгт цугларсан эдгээр баримтууд, талуудын тайлбараас үзэхэд;

Хариуцагчийн маргаж буй худалдан авагч тал гэрээний үнийг бүрэн шилжүүлээгүй гэсэн тайлбарыг, түүний баримтууд нотлохгүй байна.

Хариуцагчийн дансны хуулгад байгаа 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талын гэрээ байгуулах өдөр 20 000 000 төгрөгийг нь дансаар шилжүүлсэн гэх тайлбарын дагуу нотлогдож байна.

Харин 2019 оны 1 сарын 8-ны өдөр армотура гандан утга бичигдэн 7 000 000 төгрөгийн орлого болон иргэн Бямбадоржийн Ууганбатын 503721873 тоот харилцах дансанд 2019 он 4 сарын 19-ий өдөр барилга утга бичигдэн 5 000 000 төгрөгийн орлого байгаа нь хэний данснаас яагаад оруулсан гэдэг нь тодорхойгүй, Бямбадоржийн Ууганбат маргаанд хамааралтай этгээд гэдэг нь нотлогдохгүй байна.

Барилгын цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн төлбөрийн баримт-аар, иргэн Ц.*******-Утасын Баянгол дүүргийн 16-р хороо Орхоны 3-р гудамжны 23 тоотод байрлах газар дээр 4 давхар барилгын суурийн давхрын цутгалтын ажлын хөлс материал орсон нийт дүнгээр 80 сая төгрөгөөр, 1-4 давхрын каркасын цутгалтыг 1 давхрыг нь 10 сая төгрөгөөр тооцож, нийт 40 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэн төлбөр тооцоо нь төлөгдөж дуусгасан байх ба гэрч Ц.*******-Утасын мэдүүлэгт дурдсан Ц.*******-Утас, Сварасолюшн ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Х.Очирбаатар, барилгын инженер Б.Ууганбат нарт дээрх барилгын ажлуудын төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан гэсэн мэдүүлэг давхар нотлогдож, гэрчийн мэдүүлэг нотлогоо болж байна.

Иймд Х.Хулж.г нь талуудын маргаагүй худалдах, худалдан авах гэрээний ар талд 2018 оны 12 сарын 26-ны 12.00 цагт. дөчин долоон сая 47 000 000 төгрөг хүлээн авав Х.Хулганабаатар гэж бичиж гарын үсэг зурсан болон гэрээний үнэн зөвийг нотариатч гэрээ байгуулсан өдөр гэрчилсэн байгаагаар, гэрээний үнэ 20 000 000 төгрөгийг Х.Хулж.гын дансаар, үлдэх 27 000 000 төгрөгийг Х.Хулж.г тус тус хүлээн авч 47 000 000 төгрөгийг бүрэн төлөгдсөн байна гэж үзэх үндэстэй, хариуцагчийн маргаж буй 20 000 000 төгрөгт тооцож 2007 онд үйлдвэрлэгдсэн форд транзит 15 хүний суудалтай, 3882 УНЛ улсын дугаартай микробус тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгнө гэчихээд өгөөгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх тайлбар нотлогдохгүй, мөн хариуцагчийн авсан 27 000 000 төгрөгийг барилгын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөөр тооцон буцаан төлсөн гэсэн тайлбар болон гүйцэтгэсэн барилгын ажил, ажлын хөлс олгосон үйл баримтад Х.Хулж.гт хамааралтай байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1.Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно.гэж зааснаар гэрээний үүргийг бүэлд нь биелүүлээгүй худалдан авагчаас Ж.ж.г гэрээгээр шилжүүлсэн 49 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Гэрээний 3.6-д худалдан авагч гэрээнд заасан хугацаанд бараагаа нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсны дагуу шүүхэд нэхэмжлэл ирүүлэх хүртэл 12 сар 24 хоногт тооцогдох алдангийг хуульд нийүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 23 500 000 төгрөгийг хариуцагчид харицуулах үндэстэй.

Нэхэмжлэгч бодит хохирол учирснаа баримтаар нотлоогүй тул 10 440 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэсгүй.

Ж.ж.гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн үүрэг 47,000,000 төгрөг, алданги 23,500,000 төгрөг, бүгд 70,500,000 төгрөгийг Х.Хулж.гаас гаргуулж олгохоор хангаж, нэхэмжлэлээс үлдэх 15,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тооцон зохигч талуудад хариуцуулах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 243 дугаар зүйлийн 243.1., 249 дүгээр зүйлийн 249.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Хулж.гаас 70,500,000/далан сая таван зуу/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.ж.гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 03 сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 510450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ