Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/59

 

 

 

 

 

 

   2021            01             12                                        2021/ДШМ/59

                                                       

Д.Х, Т.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1720 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Х, Т.Г нарт холбогдох 1806 00000 0172 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Дгийн Х, 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            2. Б овгийн Тийн Г, 1988 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Д.Х, Т.Г нар нь бүлэглэн:

            1. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Нгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “Skyworth” загварын зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйлийг хууль бусаар авч, хохирогч Б.Нд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух иргэн А.Зын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Sharp” загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Т.Г ганцаараа:

            3. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-883а тоотод оршин суух иргэн Ж.Шын Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч “Lenovo i5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 230б тоот хашаанд байрлах иргэн Б.Оийн хүн байнга, амьдрах зориулалттай байшингийн хаалгаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, “Acer” загварын зөөврийн компьютер, зурагтын удирдлага, зөөврийн компьютерын цэнэглэгч зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнтолгойн 3-10а тоотод оршин суух М.Бгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж, хууль бусаар нэвтэрч “Samsung загварын 42 инчийн зурагт, I Pad зэрэг эд зүйлийг авч, 493.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 3-35 тоотод оршин суух иргэн Ш.Бын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхгийг нууцаар авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-455а тоотод оршин суух иргэн Л.Бын хувийн сууцанд нэвтэрч, бага гарын ундрам хөөрөг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9 цагаас 13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7-455 тоотод оршин суух иргэн Д.Сгийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, бага гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, оюу шигтгээтэй алтан ээмэг, “Samsung загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 1.783.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар гудамжны 341 тоотод оршин суух иргэн Л.Мын өвлийн сууцанд нэвтэрч, зэс аяга 2 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг, хөөрөгний дайлан зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн байранд нэвтэрч “Dell” загварын 2 ширхэг зөөврийн компьютер хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 213 тоотод оршин суух иргэн Э.Аын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, загвар тодорхойгүй 50 инчийн лед зурагт, бусад эд зүйлийг хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 2-36 тоотод оршин суух иргэн Б.Тгийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Monel” загварын 42 инчийн лсд зурагт, мэргэжлийн гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 548.000 төгрөгийн хохирол учруулсан,

            13. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн Ө.Гын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Samsung” загварын 56 инчийн лед зурагт, хуучин цагийн дунд гарын хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1.349.940 төгрөгийн хохирол учруулсан,

            14. 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-943 тоотод оршин суух иргэн П.Мын хувийн сууцны цонхоор нэвтрэн орж, “НР” загварын 8 гигабайт багтаамжтай, 1 терагийн хардтай компьютерын процессорыг хууль бусаар авч, 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

            15. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 7 цаг 20 минутаас 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 4-77 тоотод оршин суух иргэн Д.Бын гэрт нэвтэрч, 32 инчийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

            16. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн А.Бын Монгол гэрийн ханын шийрийг хагалан нэвтрэн орж, “Toshiba” загварын суурин компьютерыг хууль бусаар авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

            17. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В13-64 тоотод оршин суух Л.Бы эзэмшлийн Монгол гэрийн цоожийг хөшин нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, цөгц 1 ширхэг жижиг, том хэмжээтэй мөнгөн аяга 8 ширхэг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

            18. 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн оффист хууль бусаар нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютерыг хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            19. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-51 тоотод оршин суух Д.Аын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 40 инчийн зурагт, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 966.000 төгрөгийн хохирол учруулсан,

            20. 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1 дүгээр давхрын 129 тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтэрч Э.Мын “Сотрад” загварын зөөврийн компьютерыг хууль бусаар авч, 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

            21. 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” хөгжмийн дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж, гитар, цүнх, мөрөвч, гитарын утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,

            22. 2017 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн оффисын 103, 113 өрөөнүүдийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг зөөврийн компьютер, процессор зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 4.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

            23. 2016 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” баарны хаалганд түлхүүр тааруулан орж, 2 ширхэг зурагт, зөөврийн компьютер, архи ундаа зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, нийт 1.232.180 төгрөгийн хохирол учруулсан,

            24. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 6-1 дүгээр байрын гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Лын 38-79 УБС улсын дугаартай “Istana” загварын машинд түлхүүр тааруулан орж, эд зүйл хууль бусаар авч, нийт 903.760 төгрөгийн хохирол учруулсан,

            25. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Тгийн “Саруул” супермаркетын цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, кассаас бэлнээр 998.910 төгрөг, 2 ширхэг вино хууль бусаар авч, нийт 1.033.710 төгрөгийн хохирол учруулсан,

            26. 2017 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26-620 тоотод оршин суух О.Дгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйл хууль бусаар авч, нийт 1.732.500 төгрөгийн хохирол учруулсан,

            27. 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхоны 1-23 тоотод оршин суух иргэн Д.Бийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар цүнх, “Samsung S3”, “Samsung S4 загварын гар утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, нийт 474.000 төгрөгийн хохирол учруулсан,

            28. 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хаш чулуун бариа засал төвийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Д.Мгийн эзэмшлийн зөөврийн компьютер, цүнх, хаш чулуу зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

            29. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 8-1336а тоотод оршин суух иргэн М.Оийн гэрт нэвтэрч, зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            30. 2017 оны 8 дугаар сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 31-166 тоотод оршин суух Б.Бийн гэрт нэвтэрч, “Samsung загварын 40 инчийн лсд зурагт, үнэртэй ус, мөнгөн ээмэг, товчнууд зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 683.400 төгрөгийн хохирол учруулсан,

            31. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14-17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд оршин суух Г.Ггийн эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, гуулин нуухтай, шүрэн толгойтой гартаам хөөрөг 1 ширхэг, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, нийт 3.269.800 төгрөгийн хохирол учруулсан,

            32. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Оын эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 26 тоот хашаанд байрлах Монгол гэрийн хаалганы цүүг хөшин нэвтэрч, “Skyworth” загварын 32 инчийн лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

            33. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16-390В тоот Д.Чийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, зөөврийн компьютер, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 816.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Т.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Дгийн Хг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Тийн Гийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Хг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Т.Гийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 9 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан 9 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Хд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 698 хоног, шүүгдэгч Д.Хгийн цагдан хоригдсон 295 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 18.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хуваан тус бүрээс 9.000 төгрөг гаргуулж хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гээс 30.316.090 төгрөг гаргуулж хохирогч Б.Н / /-д 225.000 төгрөг, хохирогч А.З / /-т 150.000 төгрөг, хохирогч Ж.Ш / /-т 510.000 төгрөг, хохирогч М.Б / /-д 493.000 төгрөг, хохирогч Ш.Б / /-т 490.000 төгрөг, хохирогч Л.Б / /-д 1.500.000 төгрөг, хохирогч Д.С / /-д 1.783.000 төгрөг, хохирогч Л.М / /-т 270.000 төгрөг, хохирогч “А” ХХК-д 420.000 төгрөг, хохирогч Э.А / /-д 750.000 төгрөг, хохирогч Б.Т / /-д 548.000 төгрөг, хохирогч Ө.Г / /-т 1.229.940 төгрөг, хохирогч П.М / /-д 470.000 төгрөг, хохирогч Д.Б / /-т 470.000 төгрөг, хохирогч А.Б / /-т 270.000 төгрөг, хохирогч Л.Б / /-д 1.090.000 төгрөг, хохирогч “М” ХХК-д 700.000 төгрөг, хохирогч Д.А / /-д 966.400 төгрөг, хохирогч Э.М / -д 220.000 төгрөг, хохирогч “М” хөгжмийн дэлгүүр /Б.Б/-т 1.680.000 төгрөг, хохирогч “У” ХХК /М.М/-д 4.580.000 төгрөг, хохирогч “А” баар /А.Ш/-д 1.232.180 төгрөг, хохирогч М.Л / /-т 903.760 төгрөг, хохирогч Д.Т / /-д 998.910 төгрөг, хохирогч О.Д //-д 1.732.500 төгрөг, хохирогч Д.Б / /-т 474.000 төгрөг, хохирогч Д.М / /-д 685.000 төгрөг, хохирогч М.О / /-т 400.000 төгрөг, хохирогч Б.Б / /-д 683.400 төгрөг, хохирогч Г.Г //-д 3.269.800 төгрөг, хохирогч Э.О / /-т 270.000 төгрөг, хохирогч Д.Ч / /-т 816.400 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох 170602682, 170602924, 170662245 тус тус дугаартай хэргүүд мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа. Т.Г миний бие Д.Х, түүний найзтай бүлэглэн Ө.Гын гэр рүү орсон нь үнэн болно. Дээрх хүмүүстэй нийлж хулгай хийснийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Чинзориг, ахлах дэслэгч Соронзонболд нар гэрчлэх болно. Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ талаар хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хулгайн 6 үйлдлээр шалгагдаж байгаа. Иймд хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө 6 удаагийн үйлдлээ шалгуулахаар нэг удаа буцааж байсан. Дахин 3 үйлдэл байгаа гэж хэлээд Баянзүрх дүүргийн үйлдэл нь прокурорын тогтоолоор хаагдсан байсан. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч Д.Хг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг ба шүүгдэгч Д.Х нь гэм буруу болон зүйлчлэлийн талаар анхнаасаа маргаагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх саналтай оролцсон байдаг. Д.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болох Б.Н, А.З нарт өөрт оногдох хохирлыг төлж барагдуулсан байдаг ба шүүхээс шүүгдэгч Д.Хг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 29 дүгээр хуудсыг харвал шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй үндэслэлийг тайлбарлахдаа хохирогч Б.Н, А.З нарт учирсан хохирол арилаагүй байгаа нөхцөл байдал, шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал нь хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэхгүй гэжээ. Мөн шүүхээс гарсан шийтгэх тогтоолыг даргалагч шүүгч танилцуулахдаа шүүгдэгч Д.Хтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Т.Г нь хохирогч Б.Н, А.З нарт төлөх төлбөрөө төлөөгүй байгаа нь шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байх үндэслэл болсон талаараа хэлсэн. Шүүхээс Д.Хг бусдад төлөх төлбөргүй талаар шийтгэх тогтоол дурдсан байдаг ба хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулаагүй нөхцөл байдал нь бусад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хор уршгийг арилгасан байдал, хүний хувийн байдлыг харгалзан үзэх талаар хуульд тусгасан байдаг ба гэмт хэрэгт хамтран оролцох, тэр дундаа бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь тус зүйлийг хэрэглэхэд харгалзан үзэх талаар хуульчлаагүй хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч Д.Хгийн ар гэрийн хувьд ээж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ба шүүгдэгчийн аав 65 настай, одоо ганцаараа амьдардаг. Шүүгдэгчийн ээж нас барж ажил явдал болж, шүүх хурал хойшилж байсан бөгөөд нас барсны гэрчилгээг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг дээд шатны шүүх хэрэглэх эрх хэмжээ байгаа учраас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д ялын доод хэмжээнээс нь хэрэглэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Х “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Гт холбогдох хэрэг байгаа эсэх талаар удаа дараа лавлагаа авч шалгаж байсан. Шүүгдэгч Т.Гийн хэлснээр түүнд холбогдох өөр хэрэг байсан бол шийтгэх тогтоол гарахаас өмнө нэгтгэж шалгах боломжтой байсан. Хэргийг удаашруулахын тулд зориудаар ийм зүйл хэлж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд Гын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлд бүлэглэсэн болон Д.Хтой холбоотой баримт байхгүй гэж хэлж байсан. Д.Х өөрт холбогдох хэргийн хохирлыг төлсөн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Х, Т.Г нар нь бүлэглэн:

1. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Нгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “Skyworth” загварын зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйлийг хууль бусаар авч, хохирогч Б.Нд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух иргэн А.Зын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Sharp” загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Г ганцаараа:

3. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-883а тоотод оршин суух иргэн Ж.Шын Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч “Lenovo i5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 230б тоот хашаанд байрлах иргэн Б.Оийн хүн байнга, амьдрах зориулалттай байшингийн хаалгаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, “Acer” загварын зөөврийн компьютер, зурагтын удирдлага, зөөврийн компьютерын цэнэглэгч зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнтолгойн 3-10а тоотод оршин суух М.Бгийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 42 инчийн зурагт, I Pad зэрэг эд зүйлийг авч, 493.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 3-35 тоотод оршин суух иргэн Ш.Бын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхгийг нууцаар авч, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-455а тоотод оршин суух иргэн Л.Бын хувийн сууцанд нэвтэрч, бага гарын ундрам хөөрөг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9 цагаас 13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7-455 тоотод оршин суух иргэн Д.Сгийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, бага гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, оюу шигтгээтэй алтан ээмэг, “Samsung” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 1.783.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар гудамжны 341 тоотод оршин суух иргэн Л.Мын өвлийн сууцанд нэвтэрч, зэс аяга 2 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг, хөөрөгний дайлан зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн байранд нэвтэрч “Dell” загварын 2 ширхэг зөөврийн компьютер хууль бусаар авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 213 тоотод оршин суух иргэн Э.Аын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, загвар тодорхойгүй 50 инчийн лед зурагт, бусад эд зүйлийг хууль бусаар авч, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 2-36 тоотод оршин суух иргэн Б.Тгийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Monel” загварын 42 инчийн лсд зурагт, мэргэжлийн гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 548.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн Ө.Гын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Samsung” загварын 56 инчийн лед зурагт, хуучин цагийн дунд гарын хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1.349.940 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-943 тоотод оршин суух иргэн П.Мын хувийн сууцны цонхоор нэвтрэн орж, “НР” загварын 8 гигабайт багтаамжтай, 1 терагийн хардтай компьютерын процессорыг хууль бусаар авч, 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 7 цаг 20 минутаас 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 4-77 тоотод оршин суух иргэн Д.Бын гэрт нэвтэрч, 32 инчийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн А.Бын Монгол гэрийн ханын шийрийг хагалан нэвтрэн орж, “Toshiba” загварын суурин компьютерыг хууль бусаар авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В13-64 тоотод оршин суух Л.Бы эзэмшлийн Монгол гэрийн цоожийг хөшин нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, цөгц 1 ширхэг жижиг, том хэмжээтэй мөнгөн аяга 8 ширхэг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2017 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн оффист хууль бусаар нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютерыг хууль бусаар авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-51 тоотод оршин суух Д.Аын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 40 инчийн зурагт, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 966.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1 дүгээр давхрын 129 тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтэрч Э.Мын “Сотрад” загварын зөөврийн компьютерыг хууль бусаар авч, 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” хөгжмийн дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж, гитар, цүнх, мөрөвч, гитарын утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 1.680.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2017 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн оффисын 103, 113 өрөөнүүдийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг зөөврийн компьютер, процессор зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 4.580.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2016 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” баарны хаалганд түлхүүр тааруулан орж, 2 ширхэг зурагт, зөөврийн компьютер, архи ундаа зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, нийт 1.232.180 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 6-1 дүгээр байрын гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Лын 38-79 УБС улсын дугаартай “Istana” загварын машинд түлхүүр тааруулан орж, эд зүйл хууль бусаар авч, нийт 903.760 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Тгийн “Саруул” супермаркетын цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, кассаас бэлнээр 998.910 төгрөг, 2 ширхэг вино хууль бусаар авч, нийт 1.033.710 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2017 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26-620 тоотод оршин суух О.Дгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйл хууль бусаар авч, нийт 1.732.500 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхоны 1-23 тоотод оршин суух иргэн Д.Бийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар цүнх, “Samsung S3”, “Samsung S4” загварын гар утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, нийт 474.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хаш чулуун бариа засал төвийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Д.Мгийн эзэмшлийн зөөврийн компьютер, цүнх, хаш чулуу зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 8-1336а тоотод оршин суух иргэн М.Оийн гэрт нэвтэрч, зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, нийт 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2017 оны 8 дугаар сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 31-166 тоотод оршин суух Б.Бийн гэрт нэвтэрч, “Samsung” загварын 40 инчийн лсд зурагт, үнэртэй ус, мөнгөн ээмэг, товчнууд зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 683.400 төгрөгийн хохирол учруулсан,

31. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14-17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд оршин суух Г.Ггийн эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, гуулин нуухтай, шүрэн толгойтой гартаам хөөрөг 1 ширхэг, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, нийт 3.269.800 төгрөгийн хохирол учруулсан,

32. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.Оын эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 26 тоот хашаанд байрлах Монгол гэрийн хаалганы цүүг хөшин нэвтэрч, “Skyworth” загварын 32 инчийн лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16-390В тоот Д.Чийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, зөөврийн компьютер, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 816.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н /хх 12-13/, А.З /1хх 136/, Ж.Ш /2хх 122-123/, Б.О /хх 187-188/,М.Б /2хх 246-247/, Ш.Б /3хх 46-47/, Л.Б /3хх 125/, Д.С /3хх 126-127/, хохирогч Л.М /3хх 197-198/, С.Б /4хх 144/, Э.А /4хх 185-186/, Б.Т /4хх 234/, Ө.Г /5хх 226-227/, П.М /6хх 64-65/, Х.Б /6хх 105-106/, А.Б /6хх 155-156/, Л.Б /6хх 209-211/, Э.Мөнхбаяр /7хх 160/, Д.А /7хх 204-205/, Э.М /8хх 22-23/, Б.Б /8хх 76-77/, М.М /8хх 115-116/, А.Ш /9хх 14-15/, Н.Л /9хх 81-82/, Д.Т /9хх 139-140/, О.Д /9хх 172-173/, Д.Б /9хх 221-222/, Д.М /10хх 49-52/, М.О /11хх 82/, Б.Б /10хх 224-225/, Г.Г /11хх 31-35/, Э.О /11хх 129-130/, Д.Ч /11хх 202-204/, гэрч И.Дашдорж /1хх 52/, А.Алтандөш /2хх 192-193/, Г.Алтансүх /7хх 162/, О.Ундармаа /8хх 24/ нарын мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-8, 114-116, 2хх 114-117, 169-172, 228-236, 3хх 23-29, 116-123, 116-123, 191-194, 4хх 129-134, 170-171, 222-226, 5хх 222-224, 6хх 60-62, 101-103, 180-182, 203-206, 7хх 199-201, 8хх 16-19, 63-67, 107-111, 9хх 2-7, 9хх 76-79, 9хх 122-126, 9хх 167-168, 9хх 216-218, 10хх 33-44, 11хх 78, 10хх 221-222, 11хх 23-27, 123-126, 190-195/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 118-119, 2хх 240-243, 3хх 38-41, 4хх 140-142, 4хх 180-182, 7хх 219-220, 11хх 134-139/, сидид үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 69-71/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 113/, “Дамно” ХХК-ийн /1хх 21-22, 139-140, 3хх 4-5, 65-66, 146-147, 150-151, 4хх 147-148, 198-199, 239-240, 5хх 235-236, 6хх 110-111, 159-160, 240, 211-212, 8хх 32-33, 10хх 18, 16, 20, 9хх 93-94, 182-185, 231-232, 11хх 88-89, 10хх 226-227, 11хх 43-44, 141-143, 212-214/, “Тод үнэлгээ” ХХК-ийн /2хх 198, 3хх 205, 10хх 14, 9хх 93-94/, “Ашид билгүүн” ХХК-ийн /7хх 214-216, 8хх 35, 10хх 60-61/ хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 175/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2хх 174/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Х, Т.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Гийг ганцаараа болон бүлэглэн 33 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, шүүгдэгч Д.Хг бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Т.Гийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон бөгөөд уг ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Т.Гийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 9 жил 1 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөргүй болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хүнд ял оногдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч А.Очбадралын “...Шүүгдэгч Д.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан ялын доод хэмжээг хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Г нь өөр дүүрэгт бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргүүдийг нэгтгэж шалгуулах хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2829, 2076, 2830 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /12хх 78-80/-оор 170602682, 170602924, 170662245 тус тус дугаартай хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр тус тус хаасан байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй бөгөөд тухайн хэргүүд нь шалгагдаж байгаа гэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Т.Гийн “...Надад холбогдох 170602682, 170602924, 170662245 тус тус дугаартай хэргүүд мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа. ...Иймд хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/1720 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ