Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 217

 

                                          Д.Х Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч Б.Байгалмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1720 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр магадлалтай Д.Х Т.Г нарт холбогдох эрүүгийн 1806000000172 дугаартай хэргийг шүүгдэгч Т.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Т-ийн Г,

2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 444 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Д-ийн Х,

Т.Г нь ганцаараа:

1. 2016 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” баарны хаалганд түлхүүр тааруулан орж, 2 ширхэг зурагт, зөөврийн компьютер, архи ундаа зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, нийт 1,232,180 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2017 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 31-166 тоотод оршин суух Б.Б-ийн гэрт нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн лсд зурагт, үнэртэй ус, мөнгөн ээмэг, товчнууд зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 683,400 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 6-1 дүгээр байрын гадаа зогсоол дээр байсан иргэн Н.Л-ын 38-79 УБС улсын дугаартай “Истана” загварын машинд түлхүүр тааруулан орж, эд зүйл хууль бусаар авч нийт 903,760 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2017 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхоны 1-23 тоотод оршин суух иргэн Д.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар цүнх, “Самсунг эс-3”, “Самсунг эс-4 загварын гар утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авч нийт 474,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Т-ийн “Саруул” супермаркетын цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, касснаас бэлнээр 998.910 төгрөг, 2 ширхэг вино хууль бусаар авч нийт 1,033,710 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уб” ХХК-ийн оффисын 103, 113 өрөөнүүдийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг зөөврийн компьютер, процессор зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 4,580,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 213 тоотод оршин суух иргэн А.Э-ийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, загвар тодорхойгүй 50 инчийн лед зурагт, бусад эд зүйлийг хууль бусаар авч, 750,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1 дүгээр давхрын 129 тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтэрч Э.М-ын “Сотрад” загварын зөөврийн компьютерыг хууль бусаар авч 220,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн байранд нэвтэрч “Делл” загварын 2 ширхэг зөөврийн компьютер хууль бусаар авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 8-1336а тоотод оршин суух иргэн М.О-ийн гэрт нэвтэрч, зурагт, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хууль бусаар авч нийт 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 3-51 тоотод оршин суух Д.А-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын 40 инчийн зурагт, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлийг хууль бусаар авч, 966,400 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 7 цаг 20 минутаас 19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 4-77 тоотод оршин суух иргэн Д.Б-ын гэрт нэвтэрч, 32 инчийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 470,000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 230б тоот хашаанд байрлах иргэн Б.О-ийн хүн байнга, амьдрах зориулалттай байшингийн хаалгаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, “Эйзер” загварын зөөврийн компьютер, зурагтын удирдлага, зөөврийн компьютерын цэнэглэгч зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16-390В тоот Д.Ч-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч, зөөврийн компьютер, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 816,400 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18-455а тоотод оршин суух иргэн Л.Б-ын хувийн сууцанд нэвтэрч, бага гарын ундрам хөөрөг хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9 цагаас 13 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 7-455 тоотод оршин суух иргэн Д.С-ийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж, бага гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, оюу шигтгээтэй алтан ээмэг, “Самсунг” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 1,783,000 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 16 дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн оффист хууль бусаар нэвтэрч “Делл” загварын зөөврийн компьютерыг хууль бусаар авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнтолгойн 3-10а тоотод оршин суух М.Б-ийн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж, хууль бусаар нэвтэрч “Самсунг загварын 42 инчийн зурагт, Ай пад зэрэг эд зүйлийг авч 493,000 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 70 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хаш чулуун бариа засал төвийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, Д.М-ийн эзэмшлийн зөөврийн компьютер, цүнх, хаш чулуу зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 685,000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 2-36 тоотод оршин суух иргэн Б.Т-ийн байшингийн цонхыг түлхэн нэвтрэн орж, “Монел” загварын 42 инчийн лсд зурагт, мэргэжлийн гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 548,000 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух иргэн А.Б-ын Монгол гэрийн ханын шийрийг хагалан нэвтрэн орж, “Т” загварын суурин компьютерыг хууль бусаар авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ми” хөгжмийн дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэн орж, гитар, цүнх, мөрөвч, гитарын утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 1,680,000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Э.О-ын эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжны 26 тоот хашаанд байрлах Монгол гэрийн хаалганы цүүг хөшин нэвтэрч, “Скайвот” загварын 32 инчийн лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В13-64 тоотод оршин суух Л.Б-ны эзэмшлийн Монгол гэрийн цоожийг хөшин нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, 1 ширхэг жижиг цөгц, том хэмжээтэй мөнгөн аяга 8 ширхэг зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 26-620 тоотод оршин суух О.Д-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйл хууль бусаар авч нийт 1,732,500 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 3-35 тоотод оршин суух иргэн Ш.Б-ын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхгийг нууцаар авч 490,000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14-17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгайд оршин суух Г.Ганзаяагийн эзэмшлийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, гуулин нуухтай, шүрэн толгойтой гартаам хөөрөг 1 ширхэг, “Эйзер” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, нийт 3,269,800 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13 дугаар гудамжны 341 тоотод оршин суух иргэн Л.М-ын өвлийн сууцанд нэвтэрч, зэс аяга 2 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг, хөөрөгний дайлан зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-943 тоотод оршин суух иргэн П.М-ын хувийн сууцны цонхоор нэвтрэн орж, “НР” загварын 8 гигабайт багтаамжтай, 1 терагийн хардтай компьютерын процессорыг хууль бусаар авч 470,000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн Ө.Г-ын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Самсунг” загварын 56 инчийн лед зурагт, хуучин цагийн дунд гарын хаш хөөрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч 1,349,940 төгрөгийн хохирол учруулсан,

31. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-883а тоотод оршин суух иргэн Ж.Ш-ын Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч “Леново ай-5” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Х нь Т.Г-тэй бүлэглэн:

32. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Н-ийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орон байранд хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “Скайвот” загварын зурагт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйлийг хууль бусаар авч, хохирогч Б.Н-д 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Х Т.Г нар нь бүлэглэн:

33. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 66 дугаар гудамжны 1055 тоотод оршин суух иргэн А.З-ын эзэмшлийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Шарп” загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авч 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1720 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Х-оог бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Т.Г-ийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Х-г 2 жилийн хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Т.Г-ийг 8 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 376 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нийт 9 жил 1 сар 24 хоногийн хорих ялаар тогтоож,     

мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Г-т оногдуулсан хорих ялыг хаалттай, Д.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Г-ийн цагдан хоригдсон 698 хоног, Д.Х-ийн цагдан хоригдсон 295 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэж 59 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Г гаргасан гомдолдоо: “Миний бие Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баян Төхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Б.Н-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1740 дүгээр шийтгэх тогтоолоор уг гэмт хэрэг дахин гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож миний гомдолд дурдсан асуудалд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа: Үйлчлүүлэгч  Т.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн дэмжиж оролцож байна гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Г-ийн хувьд ганцаараа 31 үйлдэл, Д.Г-той бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн, үүнийгээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Прокуророос Т.Г-ийн Д.Х-той бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 13-16 тоотод оршин суух иргэн Намжилмаагийн орон байранд нэвтэрч 450,000 төгрөгний эд зүйлийг хулгайлсан үйлдэлд гэм буруутайд тооцож, Т.Г-т ял шийтгэсэн байна. Гэтэл энэ хэрэгт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1720 дугаартай шийтгэх тогтоолоор дээрх үйлдэлд дахин гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д  “нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Харин бусад үйлдлийн хувьд бол гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, давтамж, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн гэм буруутайд тооцсон, иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтуудад зохих өөрчлөлт оруулах эрх нь хяналтын шатны шүүхэд байгаа учраас холбогдох өөрчлөлтүүдийг оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын яллах дүгнэлтэнд тусгасан Д.Х Т.Г нарт холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүднээс холбогдох бүх арга хэмжээг авч, эдгээр хэргүүдэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, хяналтын дүрс бичлэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалснаар прокурорын яллах дүгнэлтэнд тусгасан хэргүүдийг шүүгдэгч Д.Х Т.Г нар үйлдсэн болохыг хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын талаар шийтгэх тогтоол, магадлалд дэлгэрэнгүй байдлаар дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, Д.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл, шүүгдэгчдийн гэм буруу, тэдгээрт оногдуулах ялын төрөл хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэм, цагдан хоригдсон хугацааны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т.Г-тэй бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 2 удаагийн үйлдлээр (хохирогч Б.Н, А.З) 960,000 төгрөгийн,

Т.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Х-той бүлэглэн хохирогч А.Золбаярын орон байранд хууль бусаар нэвтэрч 510,000 төгрөгийн,

ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 31 удаагийн үйлдлээр бусдын 30,660,690 төгрөгийн, нийт 32 удаагийн үйлдлээр 31,170,690 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан болох нь нотлогдон тогтоогджээ.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт (хэргийн 12 дугаар хавтас, 45 дахь тал) хохирогч А.Золбаярт учирсан хохирлыг 720,000 төгрөгөөр, Т.Г-ийн бусдад учруулсан нийт хохирлын хэмжээг дээрх дүгнэлтийн хавсралт хэсэгт (мөн хавтас, 50 дахь тал) 31,476,290 төгрөгөөр, шийтгэх тогтоолд (мөн хавтас, 144 дэх тал) 30,316,090 төгрөгөөр тус тус тодорхойлж тооцооллын алдаа гаргасан байна.

Хяналтын шатны шүүх шүүгдэгч Т.Г-ийн бүлэглэн болон ганцаар үйлдсэн хулгайн хэргийн хохирлын хэмжээг дээр дурдсан байдлаар ийнхүү зөвтгөн дүгнэсэн нь түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн гэмт хэргийн зүйлчлэл оногдуулсан хорих ялын хэмжээнд нөлөөлөхгүй юм.

Тодруулбал, шүүгдэгчийн үйлдсэн хулгайн гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед эхэлж 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөнөөс хойш үргэлжилснээс гадна тэрээр нэг төрлийн хэргийг нэг жилийн хугацаанд тогтвортой байдлаар хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах байранд хууль бусаар нэвтэрч олон дахин үйлдсэн, ажил хөдөлмөр огт эрхлэхгүйгээр зөвхөн гэмт үйлдлийн замаар олсон хууль бус орлогоор өөрийн амьжиргааг залгуулах, өдөр тутмын хэрэгцээг хангах эх үүсвэрээ болгосон байх тул энэ шинжээр нь хоёр шатны шүүх эдгээр хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар зүйлчлэн ангилах нь зөв болох талаар шийтгэх тогтоол, магадлалд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад хэргийн зүйлчлэлийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор (хэргийн 6 дахь хавтас, 226-230 дахь тал) Т.Гийг ганцаараа 2017 оны 9, 10 дугаар саруудад 3 удаагийн үйлдлээр 2,994,000 төгрөгийн болон Д.Х-той бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.Н-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч 450,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, түүнээс 450,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн дээд шатны шүүхүүд хянан хэлэлцэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 507 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 363 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Т.Г-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн хорих ялыг түүнд шинээр оногдуулсан ял дээр нэмж нэгтгэсэн мөртлөө мөн хэсгийн 8 дахь заалтаар (хэргийн 12 дугаар хавтас, 147 дахь тал) шүүгдэгч Т.Г-ээс 225,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-д олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөхийн оронд шүүх хуралдааны явцад энэ талаар прокуророос тодруулсан атлаа (мөн хавтас, 185 дахь тал) түүнийг 33 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж магадлалд (мөн хавтас, 193 дахь тал) буруу дүгнэсэн нь  шүүгдэгчийг нэг хэрэгт хоёр удаа шийтгэсэн мэт эргэлзээ төрүүлэхүйц болсныг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн хохирогч Д.Т-д 1,033,710 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Т.Г нь нөхөн төлсөн төлбөргүй байхад анхан шатны шүүх түүнээс 34,800 төгрөгийг дутуу гаргуулсныг зөвтгөн шийдвэрлэхээр тогтоов.

Хоёр шатны шүүх нь дээр дурдсан техникийн шинжтэй алдаа, эргэлээ төрүүлэхүйц заалт, дүгнэлтээс бусдаар Т.Г Д.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүйн гадна Т.Г-ийн үйлдсэн нэг хэрэгт хоёр удаа ял оногдуулаагүй байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1720 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтын 2 дахь хэсгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Г-ийг ...” гэснийг “...мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар Т.Г-ийг ...” гэж өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын 8 дахь заалтын “...Т.Г-ээс 30,316,090 төгрөг гаргуулж ...” гэснийг “...Т.Г-ээс 30,125,890 төгрөг гаргуулж...”, “хохирогч Д.Т-д 998,910 төгрөг олгох” гэснийг “хохирогч Д.Т-д 1,033,710 төгрөг олгох” гэж тус тус өөрчлөн, уг заалтаас “хохирогч Б.Н-д 225,000 төгрөг олгох” гэснийг хассугай.

3. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч Б.Н-д учруулсан 450,000 төгрөгийн хохирлоос Д.Х нь 225,000 төгрөгийг (хэргийн 7 дугаар хавтас, 101 дэх тал) төлсөн тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Т.Г-ээс 450,000 төгрөг гаргуулж дээрх хохирогчид олгохоор шийдвэрлэснээс тэрээр одоо уг хохирогчид 225,000 төгрөгийг нөхөн төлөхийг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН