Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/00728

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр Дугаар 181/ШШ2018/00728 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

: Хармагтайн гол ХХК/РД: 8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

НЬ:

 

Нэхэмжлэгч Хармагтайн гол ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор Хармагтайн гол ХХК-иас 760 800 276 төгрөгийг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот 220 мкв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшийг 880 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 24, 25 тоот авто зогсоолуудыг тус бүрийг нь 25 000 000 төгрөгөөр үнэлэн үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг манай компанид биш дээрх үл хөлдөх эд хөрөнгийн байгаа газрын хаягаар шууданд хийснийг манай компани 2017 оны 10 сарын 31-ний өдөр очиж шуудангаас утсаар мэдэгдсний дагуу хүлээн авсан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, энэ талаараа манай компаний албан ёсны хаягаар ирүүлээгүй, үнэлгээг танилцуулаагүйд гомдолтой байгаагийн зэрэгцээ дээрх нь үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрсөн байна.

Г.Алтанцэцэг гэдэг хүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Г.Алтанцэцэг гэдэг хүнд шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин зах зээлийн бодит ханшийг тогтоолгох хүсэлтэй байна. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хармагтайн гол ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэрээр Хармагтайн гол ХХК-иас 760 800 276 төгрөгийг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012012 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла Зайсангийн тойруу 62/6 байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ 880 000 000 төгрөгөөр, авто зогсоолын тус бүрийн үнэ 25 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Хармагтайн гол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболдод 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/23077 тоот албан бичгээр, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Алтанцэцэгт 2017 оны 09 дүгээр сарны 22-ны өдрийн 3/23078 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчийг эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнд тайлбар, асуулга гаргуулахаар шүүх хуралд шинжээчээр оролцуулж өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

:

 

Нэхэмжлэгч Хармагтайн гол ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 304 дугаар тогтоолоор Хармагтайн гол ХХК-иас 756 800 852/долоон зуун тавин зургаан сая найман зуун мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 3 999 424/гурван сая есөн зуун ерэн есөн мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан Капитал банк ХХК-д олгохоор, Хармагтайн гол ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн вилла/17027/, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот, зоорийн давхрын 24, 25 тоот зогсоол, нийт 220/хоёр зуун хорь/ м.кв талбайтай орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 8 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 7414 дугаар шийдвэр, 88 дугаар магадлал, 304 дугаар тогтоолын болон 113 дугаар захирамж, 8 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т .... эд хөрөнгийг битүүмжлэх хураах, худалдан борлуулах; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн вилла/17027/, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хураан авсан болох нь 153/55 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх болон 153/56 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 37.2.2.төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн № 05 хүсэлтийн хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон болох нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээч томилох тухай 167 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 330 дугаар Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн тухай тайлан гаргасан болох нь 330 дугаар тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 14 дүгээр зүйлийн 14.3Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах ... эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолын үнэлгээний тухай нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн болох нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн № 3/23077 мэдэгдлийн болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

 

Хариуцагч нь А5-101 тоот орон сууц болон зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолын үнэлгээний талаар нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч нь үнэлгээний талаархи нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолын үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Хармагтай гол ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 он/ 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот орон сууц, зоорийн давхрын 24, 25 тоот авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Хармагтай гол ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Хармагтайн гол ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

, С.ХИШИГБАТ