Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/01008

 


 

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/01008

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Геологи 1-1 тоотод оршин суух Жоохойн “““““““““““““““““““гийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, 41 дүгээр байрны 16 тоотод оршин суух Пүрэвдоржийн Бүрэнбаатар, “““““““““““““““““““гийн “““““““““““““““““““ нарт холбогдох Зээлийн төлбөрт 28 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.”““““““““““““““““““гийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэх 15 000 000 төгрөг зээлүүлэх тухай, мөн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэх 25 000 000 төгрөг зээлүүлэх тухай 2 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Д.”““““““““““““““““““, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж, гэрч П.Батцагаан, М.Оюунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -Би 2016 оны 08 сарын 22-ны өдөр зээлдэгч Бүрэнбаатар, ”““““““““““““““““““ нартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг авахдаа зээлдэгчид нь 2016 оны 08 сарын 22-ноос 2016 оны 09 сарын 10 хүртэлх 19 хоногийн хугацаанд 10 сая төгрөг болгон ашгаасаа нийт 25,000,000 төгрөг болгож өгөхөөр тохирсон. Ингээд надад үндсэн зээл 15,000,000 төгрөг түүний ашиг 10,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөг болгож өгөхөөр гэрээ байгуулсан. Мөн 25,000,000 төгрөгөө хугацаандаа өгөхгүй бол түүний хүүг өгөхөөр тохиролцсон. Түүний 26 хоногийн хүү нь 3.250.000 төгрөг болж байгаа Иймд зээлдэгч Бүрэнбаатар “““““““““““““““““““ нараас нийт 28.000.000 төгрөгийг гаргуулах.

Нэхэмжлэгч “““““““““““““““““““ би “““““““““““““““““““гийн удаа дараагийн гуйлтыг үндэслэн 2016 оны 08 сарын 22-ны өдөр түүүнд 15.000.000 төгрөгийг зээлүүлэхдээ доорх болзолтойгоор харилцан тохиролцож зээлүүлсэн. Үүнд: Зээлдэгч нар Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаас бэлтгэлийн хувцасны нийт 3000 ширхэг захиалга авсны 1,200 ширхэг хос хувцасны захиалгыг өөрсдийн мөнгөөр хийчихсэн.Одоо үлдсэн 1,800 хос бэлтгэлийг хувцасыг хийж өгөх гэсэн надад мөнгө байхгүй байна. Та надад хөрөнгө оруулаад өгчихөө би танд дээр 1,800 ширхэг хувцасыг нэг ширхэгийг нь 25,000 төгрөгөөр зарж борлуулсны 45,000,000 төгрөгний ашигаас зээлдүүлэгч надад 10,000,000 төгрөгийг 2016 оны 09 сарын 10-ны дотор бэлнээр надад 25,000,000 төгрөг болгож өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан.

Энэ гэрээнд гэрээгээр тохирсон хугацаагаа хэтрүүлбэл 25,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 0,5% ийн алдангийг зээлдэгч нар зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон. Иймд би зээлдэгч нараас 26 хоногийн алданги болох 3,250,000 төгрөгийг 25,000,000 төгрөг дээр нэмж Зээлдэгч нараас нийт 28,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уул нь Зээлдэгч нар тухайн үед сургуулиудтай хийсэн гэрээ үзүүлсэн учир би тэд нарт итгэсэн. Гэтэл тухайн үедээ намайг хуурч мэхлэн авсан гэж одоо үздэг. Мөн надад одоо болтол уг мөнгийг өгөхгүй. Өөдөөс чи чаддаг юм бол аваарай гэж намайг басамжилан доромжилж мессэж бичдэг болсон гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -Д.”““““““““““““““““““ нь 2016 оны 08 сарын 22-ноос 09 сарын 10-ны өдрийг хүртэл 10.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үедээ 15.000.000 төгрөг нэмж өгье гээд 25.000.000 төгрөгийн гэрээ болсон. Өдрийн алдангийг 0,5 хувь гэж тооцоод нийт 28.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -15.000.000 төгрөг авсан гэдэг дээр маргахгүй байгаа. Манай талаас зээлийн гэрээний үүргийн талаар нэхэмжлэл гаргасан. 15.000.000 төгрөгийн хүүг 10.000.000 гэж тооцоод 25.000.000 төгрөг болгон авъя гэж хэлээд хэрвээ зээлийн төлбөрөө төлөхгүй бол 0,5 хувийн алданги тооцно гэж яриад гэрээг хийсэн байдаг. Хүчин төгөлдөр бус гэдгээ нотлох нотлох баримт байхгүй амаараа яриад байдаг. Хамтран ажиллах гэрээ нь тодорхой нөхцлүүдтэй байдаг. Хамтран ажилласан гэдгээ цахилгааны төлбөрөөр 6,7 сард ажиллаагүй гэдгээ нотлох гэж байна. Хамтран ажилласан талаар нотлох баримт мөн адил байхгүй байна. Гэрээг нотариатаар баталгаажуулаагүй гээд яриад байна. Зээлийн гэрээг заавал нотариатаар ороод байх шаардлага байхгүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх хангалттай нотлох баримт байгаа. Хариуцагч хүсээгүй байхад гэрээ байгуулсан гэдгийг нотлох баримт байхгүй. Гэрээ хийсэн мөнгийг шилжүүлээд өгсөн нь тогтоогдож байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.”““““““““““““““““““ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -2016 оны 05 сараас сургуулиудтай тамирын хувцас хийнэ гээд гэрээ хийсэн. Тэгээд Зандантай хамтарч ажиллах байсан боловч мөнгө нь орж ирээгүй байхад “““““““““““““““““““ эгч хамтран ажиллъя гэдэг санал тавьсан. Гэтэл Зандангийн мөнгө ороод ирлээ гэсэн чинь наад мөнгө чинь хүрэхгүй шүү дээ гэсэн. Тэгээд гзэрээ хийхээр болоод нотариат ортол нотариатч та 2-н гэрээ хамтрах ажиллах гэрээ биш үү гэж байсан. Тэгээд бие биенээ таньдаг хүмүүс мэдэж байна гэж хэлээд зээлийн гэрээ хийсэн. Тэгээд өөр өөрсдийн оёдлын үйлдвэр дээрээ оёцгооё гээд 15 сургууль дээр таараад Гэрэлээ эгч 10.000 төгрөгөөр илүү шахаж байна гээд намайг болиулсан. Тэгээд 15 саяын гэрээг 25 гэж хийхэд нотариатч бас сануулж байсан. Тэгэхэд Гэрэлээ эгч бэлэн тоолоод авсан гээд зээлийн гэрээ хийлгэсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -”““““““““““““““““““ “““““““““““““““““““гийн гуйлтаар 2106.08 сарын 22-ны өдөр Драгон дээр очсон. Тухайн үед хамтарч ажиллах байсан Зандангийн мөнгө орж ирээгүй байсан. Тэгээд “““““““““““““““““““тай уулзаж байхад Зандан мөнгөө олсон гээд “““““““““““““““““““ рүү ярихад нь “““““““““““““““““““ наад хүнтэйгээ хамтрахаа боль гэж хэлээд хамтарч ажилласан. “““““““““““““““““““ өөрийн хувцсыг тус тусын үйлдвэрт хийж гүйцэтгэхээр тохиролцоод мөнгөө шилжүүлсэн. “““““““““““““““““““ энэ мөнгөөрөө хувцасны материалуудыг авсан байгаа. Үүнээс хойш биеийн тамирын хувцас олноор оёсныг гэрчүүд гэрчилсэн, цагдаагийн байгууллага шалгасан. Гэтэл хугацаандаа оёж чадаагүй. Оёж гаргасан бүтээгдэхүүнээ өөр өөрсдөө борлуулсан. Гэтэл “““““““““““““““““““ 10.000 төгрөгийн илүү үнээр борлуулж байсан. Үүнээс болоод хувцас борлогдоогүй. “““““““““““““““““““ 15.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг “““““““““““““““““““д олгоод биеийн тамирын хувцас үйлдвэрлэсэн. “““““““““““““““““““ үйлдвэртээ авч оёсон болох нь нотлогддог. Энэ хувцсыг өөр хувцас гэдгийг нотлож чадаагүй. Мөн гэрч “““““““““““““““““““ гэдэг хүн 2 удаа уулзсан гэдгийг гэрчилдэг. “““““““““““““““““““ 8 сарын 22-ны өдөр 25.000.000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хийдэг. Яг энэ өдөр 25.000.000 төгрөг зээлүүлээгүй. 19 хоногт яагаад хүүгүй зээлүүлдэг билээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийг эргүүлэн төлөх өдөр хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ хийсэн. Хамтран ажиллах гэрээ биш үү гэхэд бид бие биенээ сайна танидаг учраас гэд зээлийн гэрээ хийсэн. Мөн ахин 1 гэрээг 8 сарын 22-ны өдөр хийгдээгүй гэрээ энэ нь 10 дугаар сарын 08-ны өдөр хийсэн гэрээ юм. “““““““““““““““““““ дуудаад гарын үсэг зур гэж хэлээд зуруулж хуурч мэхэлсэн байдаг. Яагаад ингэж гэрээ хийж байгаа вэ ийм гэрээ хийх ёсгүй гэхэд 1-8-г ярьж тохироогүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд бичээд гарын үсэг зурсан. Мөн гэрээг нотариатаар оруулж батлуулаагүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус юм. 2 гэрээг ойлгомжгүй байдлаар хийсэн байна. Аль гэрээгээрээ нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна.

Тэгээд нэхэмжлэлийн шаардлагаас харахад 25.000.000 төгрөг гэрээгээр нэхэмжилсэн байдаг. Мөн энэ хооронд “““““““““““““““““““ мөн адил хохирсон. “““““““““““““““““““ зардлаа тооцоолон гаргаж нийт 15.000.000 төгрөгийн материалаар 558 ширхэг тамирын хувцасны материал авсан талаар нотлох баримтаар шүүхэд өгсөн байдаг. Гэрээгээр далимдуулж намайг залилсан. Цагдаагаар шалгуулахад өөр үйлдвэрийн газраас авчирсан уу гээд шалгатал үгүй гэдэг нь нотлогддог. Биеийн тамирын хувцасыг оёсон дутуу гэдгийг тоо баримтаар гаргаад ирсэн. Прокурорын тогтоолд тодорхой дурдсан байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаад Иргэний журмаар шийдвэрлэх хэрэг гэдгийг тогтоосон. Энэ гэрээ нь хууль бус хуурамчаар хийгдсэн гэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хамтран ажиллаад ашигаа хувааж авах талаар тохироод ажилласан байдаг. Энэ гэрээг хийхдээ “““““““““““““““““““ өөрөө тооны машин дээр тооцоолон бодож гаргаж ирээд хэн хэн нь 10.000.000 төгрөгийн ашиг олох юм байна гэж хэлсэн. 2 гэрээ нь хууран мэхэлж хийсэн гэрээ учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Зээлийн гэрээ гэдгээс харахад 10.000.000 хүүтэй мөнгө зээлүүлээгүй байна. Хамтран ажиллаад ашиг хүртэх нь гэрээнээс харагдаж байгаа. 15.000.000 төгрөг авсандаа 10.000.000 төгрөгний хүү өгнө гэж байхгүй. 15.000.000 төгрөгөөр биеийн тамирын хувцас үйлдвэрлээд хоёуулаа борлуулах үүрэгтэй байсан. “““““““““““““““““““ нь борлуулсан талаар нотлогддог. Зээлийн гэрээ нь ойлгомжгүй. Энэ гэрээ нь цаг хугацаандаа хийгдээгүй. Гэрээний нөхцлүүдийг тохироогүй гэдгийг хэлсэн. Тиймээс зээлийн гэрээ нь хүчингүй болж байгаа юм. Энэ гэрээний ерөнхий нөхцлийг өөрөө үгүйсгээд хойно нь бичсэн байдаг. Энэ зээлийн гэрээ юу, хамтран ажиллах гэрээ юу гэдгийг нотлох баримтаар авагдсан баримтуудаас харагдана. Үйлдвэрлэсэн бараанаас ашиг хүртэх гэж гэрээ хийсэн болохоор хамтран ажиллах гэрээ юм. Хуурч мэхэлж гарын үсэг зуруулсан байгаа. Бүх зүйл дууссаны дараа хийгдсэн гэрээ юм. Өмгөөлөгч нь хавтаст хэргээ судалсан байх гэж бодож байна. Зээлийн гэрээ хүү тооцдог. Ашиг авна гэдэг нь хамтран ажиллах гэрээ. Тиймээс зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хувцас хэзээ борлогдсон бэ гэхээр 9 сард хоёулаа 15 дугаар сургууль дээр таараад 10.000 төгрөгөөр илүү борлуулах гэж байгаад өөрсдийн борлуулалтаа алдсан. 2016 оны 09 дүгээр сард Баян суманд мөн очиж борлуулсан. Энэ нь Баян сумын тодорхойлолтоор харагддаг. Бүрэнбаатар энэ хэрэгт ямар ч холбогдолгүй. Оюу толгойд цаг завгүй ажилладаг хүн. Тухайн компанийг “““““““““““““““““““ ажиллуулдаг. Бүрэнбаатар өөрөө энэ хэрэгт ямар ач холбогдолгүй гэдгээ тайлбартаа бичсэн байгаа. Оёдлын үйлдвэрт нь мэдэх зүйл байхгүй. Ашигаа 50, 50 хувиар авна, тухайн өдөр жолоо бариад явж байснаа мөн болсон үйл явдлыг Бүрэнбаатар нотлож мэдүүлэг өгсөн байдаг. Тиймээс Бүрэнбаатар нь хариуцагч биш юм. Хэн хэн нь хохирох ёсгүй. Үлдсэн бараагаа зарж борлуулаад Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын хуульд заасан журмын дагуу гаргаж шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргийг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ нь 2016 оны 08 сарын 22-ны өдөр зээлдэгч Бүрэнбаатар, ”““““““““““““““““““ нартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг авахдаа зээлдэгчид нь 2016 оны 08 сарын 22-ноос 2016 оны 09 сарын 10 хүртэлх 19 хоногийн хугацаанд 25.000.000 төгрөг болгож 10 000 000 төгрөг ашгаасаа нэмж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. 25.000.000 төгрөгөө хугацаандаа өгөхгүй бол түүний алданги 0,5 хувиар тооцож төлөхөр тохиролцсон. 26 хоногийн алданги нь 3.250.000 төгрөг болж байгаа Иймд зээлдэгч Бүрэнбаатар “““““““““““““““““““ нараас нийт 28.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч П.Бүрэнбаатар нь ...эхнэр надад “““““““““““““““““““ эгч бид хоёр сурагчийн биеийн тамирын хувцас хамтран үйлдвэрлэхээр болж байна. “““““““““““““““““““ эгч мөнгийг нь гаргаад би хувцасыг нь үйлдвэрлэхээр боллоо, бид 2 хувцасаа хамтдаа борлуулж ашигаа 50, 50%-иар хуваахаар боллоо гэж ярьж байсан. Түүнээс би “““““““““““““““““““гаас мөнгө хэрэг болоод 15 000 000 төгрөгийг зээлээгүй юм. Харин энэ мөнгө нь биеийн тамирын хувцас үйлдвэрлэхээр түүнээс ашиг олж хуваахаар хөрөнгө оруулсан мөнгө нь юм...2015 оны 8 сарын 22-нд “““““““““““““““““““ эхнэр “““““““““““““““““““тэй утсаар яриад дуудаад хамт очиход ”““““““““““““““““““д одоо цаг нь тулаад байна, хурдан ажлаа эхлүүлье гээд 25 000 000 төгрөг зээлсэн гэсэн гэрээн дээр гарын үсэг зуруулна гэсэн. Тухайн үед “““““““““““““““““““ бичиг баримтгүй очсон учир намайг бичиг баримттай гээд миний иргэний үнэмлэхийг канондоод “““““““““““““““““““ бид хоёроор гарын үсэг зуруулж, нотариатаар батлуулсан. Нотариатын хүүхэн энэ чинь зээлийн гэрээ бие хамтран ажиллах гэрээ байна шүү дээ гэхэд “““““““““““““““““““ зүгээрээ зээлийг гэрээгээр хийчихье. Бид нэг нэгнээ сайн мэддэг хүмүүс юм аа гээд хийлгэсэн...Сүүлийн гэрээг 2016 оны 10 сарын 18-ны өдөр хийсэн түүнээс 2016 оны 8 сарын 22-ны өдөр хийгээгүй юм. Би “““““““““““““““““““гийн 15 000 000 төгрөгийг зээлээгүй, эхнэр “““““““““““““““““““, “““““““““““““““““““ нар хамтран хувцас үйлдвэрлэж, борлуулж, ашиг орлогоо хуваах тухай л тохирсон байсан. Одоо 15 000 000 төгрөгөөр үйлдвэрлэсэн сурагчийн биеийн тамирын хувцас нь тэр хэвээр хураалттай байгаа. Тийм учраас би 15 000 000 төгрөгийг хариуцаж төлөхгүй гэж,

Д.”““““““““““““““““““ нь ...би 2016 оны 5 дугаар сард Төв аймгийн Боловсрол соёлын газартай дунд сургуулийн хүүхдийн биеийн тамирын хувцас хийж нийлүүлэхээр ярьж тохиролцон гэрээ хийсэн ба энэ гэрээгээ үндэслээд Баянжаргалан, Цээл, Заамар,Угтаал гээд хэд хэдэн сумдуудын дунд сургуультай хувцас нийлүүлэхээр гэрээ хийсэн. Ингээд хувцасаа үйлдвэрлэхээр болтол санхүүгийн хувьд мөнгө дутагдсан. Тэгээд өөрийн ангийн хүүхний нөхөр Зандан гэж хүнтэй хамтарч ажиллахаар болоод Зандан 15 000 000 төгрөг нийлүүлэхээр тохиролцсон. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нөхөр бид хоёр хотод явж байтал “““““““““““““““““““ эгч залгаад манайх ажил муутай байна. Төмөр трейдээс авсан хэдэн цамц дуусч байгаа. Би чамтай сурагчийн хувцасыг чинь хамтарч хийе л дээ, адилхан жижиг үйлдвэрүүд нэг нэгнийгээ дэмжиж ажиллаж байж л амжилт олно шүү дээ чи хаана явна, яваад ир хоёулаа уулзъя гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би нэгэнт цаг нь тулсан, 2-т Зандангийн мөнгө нь хэзээ ч бүтээ билээ гэж бодоод “““““““““““““““““““тай уулзахаар болсон. Тэгээд Драгоны баруун талд очиж уулзахад “““““““““““““““““““ эгч надаас ямар хэмжээний ажил байгааг асуугаад хамтарч ажиллая эгч нь өөрийнхөө боломжоор мөнгө гаргая ашгаа хоёулаа 50, 50 хувиар хуваая гэж ярьсан. Яг энэ үед Зандан миний утас руу залгаад өнөөдөр 15 000 000 төгрөг бүтэж байна гэж ярьсан, тэгсэн “““““““““““““““““““ эгч энийг сонсоод наад хүнээ болиулчих эгчид нь 15 000 000 төгрөг бэлэн байна гээд дансан дахь мөнгөө утаснаасаа харуулсан, 17 сая орчим төгрөг харагдсан. Би наад 15 000 000 төгрөг чинь 1800 ширхэг хувцас үйлдвэрлэхэд хүрэхгүй шүү дээ гэхэд “““““““““““““““““““ эгч тооны машин гаргаж ирээд тооцоо бодож байгаад эхний оёсон түгээлтээр гарсан мөнгөөрөө дараа дараагийнхаа хувцсыг оёж эргэлдүүлж 1800 ширхэг хувцсыг оёж болох юм байна гэсэн...

...”““““““““““““““““““ эгч цаг нь тулсан зүгээр л хамтраад хийе миний дүү одоо мөнгөө ав гээд одоо гэрээ байгуулъя гэсэн. Би бичиг баримтгүй яваа гэхэд энэ гэрээ бол нэр төдий л гэрээ, юмаа хийгээд ашиг оруулсан мөнгөө нийлүүлээд 25 000 000 төгрөг хийе, нарийн тооцоогоо явцын дунд хийе гээд байсан. Тэгээд манай нөхөр Бүрэнбаатарын бичиг баримт байгаа биз дээ гээд Бүрэнбаатарын бичиг баримтаар гэрээ хийсэн. Нотариат дээр очиход нотариатын хүн та нарын энэ гэрээ чинь хамтран ажиллах гэрээ юм байына шүү дээ гэхэд “““““““““““““““““““ эгч зүгээрээ бид бие биенээ таньдаг хүмүүс байгаа юм гэж байгаад хийлгэсэн. Би “““““““““““““““““““ эгчээс 25 000 000 төгрөг зээлээгүй, 15 000 000 төгрөгийг хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан, хамтран ажиллах гэрээ хийсэн. Дараа нь дахиад 15 000 000 төгрөг зээлсэн гэсэн гэрээг дахин бичиж ирээд гарын үсэг зурчих гэхээр нь энэ чинь юун гэрээ вэ гэхэд түрүүчийн гэрээний задаргаа байгаа юмаа гээд байсан би гарын үсэг зурахгүй та бид хоёр ингэж тохироогүй гэсэн чинь за тэгвэл 1-8-ыг тохироогүй гээд бодчих гээд өөрөө гэрээний ард тэгж бичээд гарын үсгээ зурахаар нь нөхөр бид хоёр гарын үсгээ зурсан. Тэгээд хувцасаа оройтож оёсон болохоор хугацаандаа элэн болгож чадаагүй 8 дугаар сарын сүүл хүргэсэн. Би оёсон хувцасаа таньдаг Мөнхөө гэж багшаар яриулж хотод 115 дугаар сургуульд өгөхөөр яриулаад аваад очтол Мөнхөө эгч яг танайх шиг хувцас манай сургууль авчихсан, эрхлэгчийн өрөөнд зөндө байна гэсэн, тэгсэн “““““““““““““““““““ эгч манайхаас авч оёсон хувцасаа тэр сургуульд аваачиж өгөөд миний зарах үнэнээс 10 000 төгрөгөөр өгөхөөр тохирсон байсан. Ингээд би хувцасаа зарж чадаагүй, Одоо манай үйлдвэрт хураалгаатай байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хамтран ажиллаж ашгаа хуваана гэж гэрээ хийсэн болохоос мөнгө зээлээгүй. Энэ 2 зээлийн гэрээ намайг хуурч хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна гэж сөрөг нэхэмжлэл гарган тус тус маргажээ.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““, хариуцагч П.Бүрэнбаатар, Д.”““““““““““““““““““ нар нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг бэлнээр зээлүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 19 хоногийн дараа хүүхдийн бэлтгэлийн хувцас үйлдвэрлэж зарж борлуулсны ашгаас 10 000 000 төгрөгийг бэлнээр, үндсэн зээл 15 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр тус тус төлөх, гэрээгээр тохирсон хугацаа хэтэрвэл нийт 25 000 000 төгрөгийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алдангийг зээлдэгч нар төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ хийгдэж 15 000 000 төгрөгийг П.Бүрэнбаатар, Д.”““““““““““““““““““ нар бэлнээр хүлээн авчээ. /хх-н 70/

Уг гэрээнээс харахад Нэг буюу Ерөнхий зүйл нь 1.1-1.8 гэсэн 8 заалттай байх ба уг гэрээний арын хэсгийн доод хэсэгт 1-8 ярьж тохироогүй Гэрлээ гэсэн гарын үсэг зуржээ. /хх-н 70-н ард/

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ж.”““““““““““““““““““, П.Бүрэнбаатар, Д.”““““““““““““““““““ нарын хооронд 2016 оны 08 дүгээр сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг зээлэх тухай дээрхи гэрээнээс гадна мөн өдөр Ж.”““““““““““““““““““ нь 25 000 000 төгрөгийг П.Бүрэнбаатар, Д.”““““““““““““““““““ нарт шилжүүлэх, 19 хоногийн буюу 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлдэгч нар буцаан хүүгүйгээр төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ хийгдэж хоёр тал гарын үсэг зурж, мөн өдрөө нотариатаар гэрчлүүлжээ. /хх-н 71/

Зохигчдын тайлбараас үзэхэд хэн аль нь дээрхи 25 000 000 төгрөг зээлсэн тухай гэрээг үгүйсгэж 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч авалцаагүй, тухайн өдөр 15 000 000 төгрөгийг бэлнээр өгч авалцсан талаар ярьж байх ба бэлнээр өгсөн 15 000 000 төгрөгийн хувьд талууд маргаагүй ба нэхэмжлэгч нь эдгээр гэрээний 15 000 000 төгрөг бэлнээр өгсөн гэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзэхэд харицагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.”““““““““““““““““““ ...15 000 000 төгрөг зээлсэн гэсэн гэрээг дахин бичиж ирээд гарын үсэг зурчих гэхээр нь энэ чинь юун гэрээ вэ гэхэд түрүүчийн гэрээний задаргаа байгаа юмаа гээд байсан би гарын үсэг зурахгүй та бид хоёр ингэж тохироогүй гэсэн чинь за тэгвэл 1-8-ыг тохироогүй гээд бодчих гээд өөрөө гэрээний ард тэгж бичээд гарын үсгээ зурахаар нь нөхөр бид хоёр гарын үсгээ зурсан. гэж тайрбарлаж, нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ гэрээний 1-8 гэсэн заалтыг тохироогүй гэж гарын үсэг зурсан нь үнэн. Би зурсан гэж тус тус тайлбарлаж байна.

Хариуцагч тал дээрхи гэрээг хамтран ажиллахаар тохиролцсон гэж маргаж байгаа боловч гэрээний агуулгаас үзэхэд энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 000 000 төгрөг зээлүүлсэн гэх гэрээний гол буюу ерөнхий нөхцөл болох 1.1-1.8 дахь заалтуудыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэгч тал уг заалтуудыг тохиролцоогүй гэдгээ зөвшөөрч гэрээний ард энэ талаар тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурж баталгаажуулсан талаар тайлбарладаг ба нэхэмжлэгч тал түүнийг үгүйсгээгүй харин ч дээрхи үйлдэл хийгдсэнийг хүлээн зөвшөөрч байгаагаа тайлбараараа илэрхийлж байна. /шүүх хуралдааны тэмдэглэлд/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно. тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““ нь хариуцагч П.Бүрэнбаатар, Д.”““““““““““““““““““ нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг бэлнээр зээлүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 19 хоногийн дараа хүүхдийн бэлтгэлийн хувцас үйлдвэрлэж зарж борлуулсны ашгаас 10 000 000 төгрөгийг бэлнээр, үндсэн зээл 15 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр тус тус төлөх, гэрээгээр тохирсон хугацаа хэтэрвэл нийт 25 000 000 төгрөгийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алдангийг зээлдэгч нар төлөх нөхцөлтэйгөөр хийгдсэн гэх боловч эцсийн мөчид зээлдүүлэгч нь дээрхи гэрээний гол нөхцөл болох 1.1-1.8 дахь заалтуудаа үгүйсгэсэн болох нь зохигчдын тайлбараар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-н 70-н ар талд/

Иймээс зохигчдын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг бэлнээр зээлүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу 19 хоногийн дараа хүүхдийн бэлтгэлийн хувцас үйлдвэрлэж зарж борлуулсны ашгаас 10 000 000 төгрөгийг бэлнээр, үндсэн зээл 15 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр тус тус төлөх, гэрээгээр тохирсон хугацаа хэтэрвэл нийт 25 000 000 төгрөгийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алдангийг зээлдэгч нар төлөх нөхцөлтэйгөөр хийгдсэн гэх гэрээ нь Иргэний хуулийн 42 зүйлийн 42.1-д заасан Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь талууд гэрээний гол нөхцөл болох ерөнхий нөхцөл гэх хэсэгт 1.1-1.8 дахь заалтуудаа тохиролцоогүй гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д зааснаар ...бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэсний дагуу дээрхи гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Дээрхи хуулийн заалтын дагуу хариуцагч П.Бүрэнбаатар, Д.”““““““““““““““““““ нараас энэхүү хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн авсан 15 000 000 төгрөгийг гаргуулж Ж.”““““““““““““““““““д буцаан олгуулах нь зүйтэй байна.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч тал нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хийсэн 25 000 000 төгрөгний зээлийн гэрээ, 15 000 000 төгрөгний зээлийн гэрээнүүд нь хуурамч нөхөн хийсэн гэрээ учир хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д зааснаар ...бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэсний дагуу дээрхи гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдож 15 000 000 төгрөг зээлсэн гэх 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болж байгаа болно.

Харин 25 000 000 төгрөг зээлсэн гэх 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний хувьд хариуцагч тал хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн боловч нэхэмжлэгч тал уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй, 15 000 000 төгрөг зээлүүлэхээр хийгдсэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 42 дугаар зүйлийн 42.10-т тус тус зааснаар Ж.”““““““““““““““““““, П.Бүрэнбаатар, Д.”““““““““““““““““““ нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэх 15 000 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Д.”““““““““““““““““““, П,Бүрэнбаатар нараас 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.”““““““““““““““““““д буцаан олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.”““““““““““““““““““гийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулж 25 000 000 төгрөг зээлсэн гэх, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 15 000 000 төгрөг зээлсэн гэх зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 200 төгрөгийг төрийн санд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөг, 212 750 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, харицагчаас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5.Энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ