Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/01054

 

 

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/01054

Төв аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б/,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баттулга

 

Хариуцагч: А,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ширчинжав

Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 5,100,000 төгрөг, алданги 1,375,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, итгэмжлэлийн зардал 10,500 төгрөг, унааны зардал, олох байсан орлого 1,500,000 төгрөг нийт 8,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ширчинжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.”““““““““““““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Цээл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үтрэмийн хашаатай 8200 метр2 талбайтай 185233695848 тоот нэгж талбарын дугаар бүхий өөрийн эзэмшлийн газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ш.”““““““““““““““““““тай харилцан тохиролцож худалдах, худалдан авах хэлцэл хийж нотариатаар баталгаажуулан гэрээг батлахдаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгнө гэсэн боловч 7,400,000 төгрөгийг төлж 2,600,000 төгрөг дутуу төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор 65,000,000 төгрөг төлөх гэрээтэйгээс 62,500,000 төгрөг төлсөн ба дутуу нь 2,500,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцож 1,375,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, цаг хугацаа алдаж нааш цааш олон удаа ирж очсоны унааны зардал болон олох байсан орлого 1,500,000 төгрөг, нийт 8,485,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон графикийн дагуу үлдэгдэл мөнгөө төлж чадаагүй байгаа. Аль аль талдаа нэг нэгнээ ойлголцож, эвлэрэн хэлэлцэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.Хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргана гэж ярьж байсан. Хэрвээ нэхэмжлэл гаргах гэж байгаа бол манай гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх боломжтой. Өмнө нь 2,500,000 төгрөгийг чинь төлнө гэж хариуцагч хэлж байсан. гэв.

Хариуцагч Ш.”““““““““““““““““““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... 2,500,000 төгрөгийн дутуу төлөлтийг доорх шалтгаанаар төлөөгүй байсан ба уулзаж шийдвэрлэх бодолтой байсан. Үл хөдлөх хөрөнгөө 2 тал үтрэмд байгаа жагсаалтын дагуу хүлээлцсэн. Уг жагсаалтад 10/0,4 кв-н ХТП-03 цахилгаан эрчим хүчээр хангах трансформатор байсан. Гэтэл түүнийг ДСЦТС-ийн Жаргалант салбараас манай компанийн өмч болно гэж мэдэгдсэн. Ингээд Л.”““““““““““““““““““ бид 2-ын дунд шилжүүлсэн авсан үтрэмийн тоног төхөөрөмжийн үнийн төлөлтөд үл ойлголцол бий болсон. ДСЦТС-ийн үндсэн хөрөнгө болох нь албан ёсоор батлагдаж байгаа тул бид дутуу төлөлттэй биш харин илүү төлөлттэй харагдаж байна. ... Бусдын өмчийг бизнесийн ашиг сонрхлын үүднээс бидэнд дур мэдэн худал жагсаалтаар хүлээлгэн өгч биднийг хууран мэхэлсэнд гомдолтой байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ширчинжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэлцэл байгуулж бие биедээ хөрөнгө наймаалцахдаа эд хөрөнгө хүлээлгэж өгсөн талаар баримт хэрэгт байгаа. Хэлцлийн явцад үтрэмийн талбай, хашаа, тоног, төхөөрөмж дотор бусдын өмчлөлийн эд зүйлс байна уу гэж худалдагч талаас асуухад байхгүй, бүгд манай өмч хөрөнгө гэж хэлж байсан. Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Жаргалант салбарт трансформатор манай хөрөнгө тул танай компанид түрээсээр ашиглуулах боломжтой гэсэн утгатай албан бичиг явуулсан. Гэтэл тус компаниас манай үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй 115,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий трасформатор тул трансформатор байрлаж байгаа газрыг манай эзэмшилд шилжүүлж өгөөч гэдэг хариу ирсэн. Анх үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах талаар би Л.”““““““““““““““““““ын нөхөр С.Баасантай ярьж тохирсон байдаг. Бид хоёр бие биенээ сайн мэдэх хүмүүс, “““““““““““““““““““ энэ хэргийн талаар анхнаас нь маш сайн мэдэж байсан учраас энэ хэрэгт төлөөлж орж байгаа байх, манай зүгээс энэ хэргийг шийдвэрлүүлсний дараа тусдаа нэхэмжлэл гаргах болно. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.”““““““““““““““““““ үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 5,100,000 төгрөг, алданги 1,375,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, итгэмжлэлийн зардал 10,500 төгрөг, унааны зардал, олох байсан орлого 1,500,000 төгрөг нийт 8,485,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ш.”““““““““““““““““““ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.”““““““““““““““““““ Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт 82002 мкв /8,2 га/ талбай бүхий газрыг 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай үтрэмийн зориулалтаар эзэмших эрх /хх-10/ авч, тухайн газар дээр барьсан үтрэмийн механикжсан цех, 30 тоннын пүү, пүүний барилга, хээрийн зав зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд /хх-8/ бүртгүүлжээ.

 

Нэхэмжлэгч эзэмших эрх бүхий 8,2 га газраа хариуцагч Ш.”““““““““““““““““““т газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж /хх-9/ тухайн газар дээрх өөрийн өмчлөлийн үтрэмийн механикжсан цех, 30 тоннын пүү, пүүний барилга, хээрийн зав зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 130,000,000 төгрөгөөр хариуцагчид худалдаж, төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгахаар /хх-7/ үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг мөн өдөр байгуулсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч Ш.”““““““““““““““““““ гэрээний дагуу 130,000,000 төгрөг төлөхөөс 2015 оны 08 дугаар сарын 27 буюу гэрээ байгуулсан өдөр 10,000,000 төгрөг /хх-26/, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 51,000,000 төгрөг /хх-29/, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 3,800,000 төгрөг /хх-30/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 62,500,000 төгрөг нийт 127,300,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж 2,700,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзэхэд талууд 2,500,000 төгрөг төлөх, төлөхгүй тухай маргалдаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Төлбөр төлөх хэлцэлд /хх-13-14/ гэрээ байгуулсан өдөр /2015 оны 08 дугаар сарын 27/ 10,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 55,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 65,000,000 төгрөг төлж барагдуулахаар, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцожээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1,375,000 төгрөгийг алданги гэж нэхэмжилсэн боловч уг алдангийг хэрхэн тооцож гаргасан тухай тайлбар гаргаагүй, унааны зардал, олох байсан орлогод 1,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч унааны зардлал, олох байсан орлого гэж юу болохыг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэгч Л.”““““““““““““““““““ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан хэрэгт холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс тодорхой өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан талаарх баримт авагдаагүй, өмгөөлөгч хөлсөлж авсан тухай тайлбар байхгүй тул нэхэмжлэлд дурдсан итгэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө /обьект/ болон холбогдох тоног төхөөрөмж, бусад дагалдах материалыг худалдах, худалдан авах гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар тоног төхөөрөмжийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдаж, худалдан авахдаа жагсаалтын дагуу хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт /хх-27/ үйлдсэн бөгөөд хүлээлцсэн тоног төхөөрөмжид трансформатор /1 иж бүрдэл/ багтжээ. Тухайн трансформатор нь гуравдагч этгээд буюу Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Жаргалант салбарын өмч болох нь тогтоогдож /хх-21/ байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Хэлцлийн явцад үтрэмийн талбай, хашаа, тоног, төхөөрөмж дотор бусдын өмчлөлийн эд зүйлс байна уу гэж худалдагч талаас асуухад байхгүй, бүгд манай өмч хөрөнгө гэж хэлж байсан. гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.”““““““““““““““““““ трансформаторыг гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа хөрөнгө болохыг мэдсээр байж өөрийн хөрөнгө мэт хариуцагчид худалдсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан ... худалдагч нь ... эрхийн зөрчилгүй хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн байх тул худалдан авагчаас 2,500,000 төгрөг шаардах эрхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл худалдагч өөрөө үүргээ биелүүлээгүй байж худалдан авагчаас үүргээ биелүүл гэж шаардах үндэслэлгүй болно.

 

Иймд Л.”““““““““““““““““““ын нэхэмжлэлтэй Ш.”““““““““““““““““““т холбогдох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 5,100,000 төгрөг, алданги 1,375,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, итгэмжлэлийн зардал 10,500 төгрөг, унааны зардал, олох байсан орлого 1,500,000 төгрөг нийт 8,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа Монголын нотариатчдын танхимийн мөнгөний тасалбар /хх-5/, Л.”““““““““““““““““““иас П.Баттулгад олгосон итгэмжлэл /хх-6/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-7,11/, 000197020 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-9/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-10/, Худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хэлцэл /хх-13-14/, Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Жаргалант салбарын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10/135 тоот албан бичиг /хх-21/, ХТП-03 трансформаторын зурган үзүүлэлт /хх-25/, Бэлэн мөнгө хүлээн авсан баримт /хх-26/, Төв аймгийн Цээл сумын 3-р багт байрлах үтрэмд байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт /хх-27/, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-28/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх-29-31/, Ш.”““““““““““““““““““аас Ц.Ширчинжавт олгосон итгэмжлэл /хх-36-38/-ийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Хэрэгт авагдсан дараах баримт /хх-12/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-22-23/ хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй баримт гэж үзлээ

.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,718 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Л.”““““““““““““““““““ын нэхэмжлэлтэй Ш.”““““““““““““““““““т холбогдох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 5,100,000 төгрөг, алданги 1,375,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, итгэмжлэлийн зардал 10,500 төгрөг, унааны зардал, олох байсан орлого 1,500,000 төгрөг нийт 8,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР