Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

              Улсын яллагч Н.Бадамцэцэг,

              Иргэдийн төлөөлөгч Л.Лхагвадорж,

              Шүүгдэгч Г.Дэнзэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

              Шүүгдэгч Я.Батсуурь, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа,

              Шүүгдэгч Г.Түмэнхүү, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

              Шүүгдэгч Т.Төгсбаяр, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам,

              Шүүгдэгч Д.Баярмаа, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

              Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга,

              Иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнхбат,

              Шинжээч Д.Соёлмаа,

              Гэрч Н.Энхтуяа, С.Ганболд, Ж.Батболд, Д.Баярхүү, Ч.Сайнбилэг, Ш.Баярхүү, Д.Дамдиндорж, Л.Алтанцэцэг, Э.Алтанцог, П.Болормаа, Б.Батбилэг нарыг оролцуулан,

            Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Цагаанчууд овогт Галсангийн Дэнзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Дарханхүүд овогт Яйчилын Батсуурь, Намир овогт Гонгоржавын Түмэнхүү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон Хаяду овогт Тогтохбазарын Төгсбаяр, Хонгор овогт Доржпүрэвийн Баярмаа нарт холбогдох эрүүгийн 2014250007486 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             1.Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 802-1105 тоотод оршмн суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаанчууд овгийн Галсангийн Дэнзэн (РД:ЕЭ87123074),

             2.Монгол улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дипломатч мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан (Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн 2015.3.02-ны өдрийн тогтоолоор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн), ам бүл 5, эхнэр, хүүхэд, ач хүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 57-31 тоотод оршин суух, Алтан гадас одонтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дарханхүүд овогт Яйчилын Батсуурь (РД:УК63043012),

             3.Монгол улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны 38 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Намир овогт Гонгоржавын Түмэнхүү (РД:ЦД71052070),

             4.Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй дээд боловсролтой, багш, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хууль эрх зүйн хэлтэст хуульч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 31-130 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хаяду овогт Тогтохбазарын Төгсбаяр (РД:ЕЮ72111531),

             5.Монгол улсын иргэн, 1969 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Болор-Аграмба” ХХК-ийн ерөнхий захирал, Говь повер ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Сөүл Роял Каунти хотхон 310-101 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хонгор овогт Доржпүрэвийн Баярмаа (РД:ЕК69061961),

            Холбогдсон хэргийн талаар:

Г.Дэнзэн нь:

Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий Эн Ай Ди Би ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үнийн дүнг өсгөж, 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ байгуулан уг хэмжээний санхүүжилтыг Эн Ай Ди Би ХХК-иар дамжуулан авч, улмаар 62.676.000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй автопүүг Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсын төсвийн хөрөнгийн 137.116.300 төгрөгийг өөрийн хамаарал бүхий Эн Ай Ди Пи ХХК-иар дамжуулан хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Эрдэнэс таван толгой Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Эрдэнэс таван толгой компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн:

Эрдэнэс таван толгой ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан Говь повер ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн нарийн бичгийн даргаар өөрийн төрсөн эгч Галсангийн Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргуулсан,

Улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаасан, Говь повер ХХК-нд давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулуулсан,

Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар Говь повер ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаа хэлбэрээр Эрдэнэс таван толгой ХК-иас 700.000.000 төгрөгийг Говь повер ХХК-нд шилжүүлүүлсэн,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, Эрдэнэс таван толгой ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг авах шаардлагагүй болсны улмаас Говь повер ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосон байхад Говь повер ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан    хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулсан,

улмаар Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр томилогдсон тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг тус иргэний хэргийн шүүх хуралд оролцуулж, Эрдэнэс таван толгой ХК нь Говь повер ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсан,        

Г.Дэнзэн нь төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор даван үйлдлээр урвуулан ашиглаж дээрх хууль бус үйлдлүүдийг зохион байгуулсны улмаас Эрдэнэс таван толгой ХК-нд Говь повер ХХК-иас зах зээлийн дунджаас дээгүүр үнэтэй, цаашид компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй буюу хэрэгцээнээс илүү бараа бүтээгдэхүүн, гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг 5.328.916.262 төгрөгийн хөрөнгийг худалдан авахуулж, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд 206.248.247 төгрөгийг төлүүлэн, Эрдэнэс таван толгой ХК-нд нийт 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Я.Батсуурь нь:

“Эрдэнэс таван толгой” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахпах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж:

Эрдэнэс таван толгой ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт Г.Дэнзэнгийн хамаарал бүхий түүний эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан Говь повер ХХК-ийг оролцуулан, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тушаал гарган тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөн нарийн бичгийн даргаар нь Г.Дэнзэнгийн төрсөн эгч Галсангийн Улзмаагийн хамтран амьдрагч, Эрдэнэс таван толгой ХК-ийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэнГ.Түмэнхүүг томилсон,

улмаар Г.Түмэнхүүгийн Төрийн болн орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин хууль бусаар зохион байгуулж сонгон шалгаруулсан Говь повер ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулан, гэрээний урьдчилгаа хэлбэрээр 700.000.000 төгрөгийг Говь повер ХХК-нд шилжүүлсэн,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Засгийн газраас Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай тогтоол гарч, Эрдэнэс таван толгой ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас Говь повер ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгож, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01/706 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн атал Говь повер ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагийн гэрээг цуцалсантай холбогдуулан гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлөхийг шаардсан хууль бус нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2013 оны 7 сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нарыг томилон оролцуулж, Эрдэнэс таван толгой ХК нь Говь повер ХХК-ийн нэхэмжилсэн 7.413.055.365 төгрөгөөс 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсан,

Я.Батсуурь нь яллагдагч Г.Дэнзэнгийн төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор давтан үйлдлээр урвуулан ашиглаж дээрх хууль бус үйлдлүүдийг зохион байгуулсны улмаас Эрдэнэс таван толгой ХК-нд Говь повер ХХК-иас зах зээлийн дунджаас дээгүүр үнэтэй, цаашид компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй буюу хэрэгцээнээс илүү бараа бүтээгдэхүүн, гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг 5.328.916.262 төгрөгийн хөрөнгийг худалдан авахуулж, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд 206.248.247 төгрөгийг төлүүлэн, Эрдэнэс таван толгой ХК-нд нийт 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн,

Г.Түмэнхүү нь:

Эрдэнэс таван толгой төрийн өмчит хувьцаат компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Эрдэнэс таван толгой ХК-ийн Төлөөлийн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн:

Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Шагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа өөрийн хамтран амьдрагч Галсангийн Улзмаагийн төрсөн дүү бөгөөд тус компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн хамаарал бүхий эхнэр Г.Уянгынх нь нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан Говь повер ХХК-нд давуу байдал олгож, уг сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаах зорилгоор тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6а, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж боловсруулан, тендерийн урилгыг гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй Говь нирун, Далайн Хилэнц, Зууны Мөрөөдөл, Хар-Арслан зэрэг компаниудад хүргүүлж, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй Ёл Ази, Тахидаг хайрхан ХХК-иудад хүргүүлээгүй атал хүргүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэх зэргээр тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулах ажлыг зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин Говь повер ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан,

улмаар Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь повер ХХК-тай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулан, гэрээний урьдчилгаа хэлбэрээр 700.000.000 төгрөгийг Говь повер ХХК-нд шилжүүлсэн,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, Эрдэнэс таван толгой ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас Говь повер ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосон байхад Говь повер ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаагийн гэрээг цуцалсантай холбогдуулан гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7.413.055.365 төгрөгийн хохирол нөхөн төлөхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийн 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж үлдэх 4.835.164.509 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206. 248.247 төгрөгийг тус тус Эрдэнэс таван толгой ХК төлөхийг хүлээн зөвшөөрч тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаартай итгэмжлэлээр томилогдсон Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нар нь хууль бус эвлэрлийн гэрээ байгуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсан,

Гонгоржавын Түмэнхүү нь яллагдагч Г.Дэнзэнгийн  төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор давтан үйлдлээр урвуулан ашиглаж дээрх хууль бус үйлдлүүдийг зохион байгуулсны улмаас Эрдэнэс таван толгой ХК-нд Говь повер ХХК-иас зах зээлийн дунджаас дээгүүр үнэтэй, цаашид компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй буюу хэрэгцээнээс илүү бараа бүтээгдэхүүн, гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг 5.328.916.262 төгрөгийн хөрөнгийг худалдан авахуулж, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд 206.248.247 төгрөгийг төлүүлж, Эрдэнэс таван толгой ХК-нд нийт 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн,

Т.Төгсбаяр нь:

Эрдэнэс таван толгой төрийн өмчит хувьцаат компанийн Хууль эрх зүйн хэлтэст хуульчаар ажиллахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Эрдэнэс таван толгой ХК-ийн Төлөөлийн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү,  Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн:

Эрдэнэс таван толгой ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт Г.Дэнзэнгийн хамаарал бүхий түүний эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан Говь повер ХХК-ийг оролцуулан, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тушаал гарган тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөн нарийн бичгийн даргаар нь Г.Дэнзэнгийн төрсөн эгч Галсангийн Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэнГ.Түмэнхүүг томилсон,

Г.Түмэнхүүгийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин хууль бусаар сонгон шалгаруулсан Говь повер ХХК-тай Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаа хэлбэрээр 700.000.000 төгрөгийг Говь повер ХХК-нд шилжүүлсэн,

Монгол улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай тогтоол гарсантай холбогдуулан Эрдэнэс таван толгой ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас гэрээг цуцалсан байхад Говь повер ХХК-ийн захирал Д.Баярмаагийн гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэгт нийт 7.413.055.365 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд гаргасан хууль бус нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаартай итгэмжлэлийн дагуу хариуцагчийн төлөөлөгчөөр тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаарагийн хамт оролцохдоо Говь повер ХХК-ийн хууль бус 7.413.055.365 төгрөгийн нэхэмжлэлийн 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 4.835.164.509 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус Эрдэнэс таван толгой ХК төлөхийг хүлээн зөвшөөрч, хууль бус эвлэрлийн гэрээ байгуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гарсан,

Т.Төгсбаяр нь яллагдагч Г.Дэнзэнгийн төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор давтан үйлдлээр урвуулан ашиглаж дээрх хууль бус үйлдлүүдийг зохион байгуулсны улмаас Эрдэнэс таван толгой ХК-нд Говь повер ХХК-ийн зах зээлийн дунджаас дээгүүр үнэтэй, цаашид компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй буюу хэрэгцээнээс илүү бараа бүтээгдэхүүн, гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг 5.328.916.262 төгрөгийн хөрөнгийг худалдан авахуулж, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд 206.248.247 төгрөгийг төлүүлж, Эрдэнэс таван толгой ХК-нд нийт 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

Д.Баярмаа нь:

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Эрдэнэс таван толгой Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нартай бүлэглэн:

2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тухай зөвшөөрөлтэй Говь повер ХХК-ийг Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянга, өөрийн төрсөн дүү Д.Баярхүү нарын нэрээр Г.Дэнзэнгийн хамт иргэн Д.Дашдондогоос худалдан авч, Эрдэнэс таван толгой ХК-иас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү нарын дэмжлэгтэйгээр хууль бусаар шалгарч, улмаар 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж, урьдчилгаанд 700.000.000 төгрөгийг Говь повер ХХК-нд шилжүүлэн авсан,

Монгол улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай тогтоол гарсантай холбогдуулан Эрдэнэс таван толгой ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж, дээрх гэрээ нь цуцлагдсаны улмаас Говь повер ХХК гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэгт нийт 7.413.055.365 төгрөгийн алдагдал хүлээсэн гэж үзэн, нөхөн төлүүлэхээр шүүхэд хууль бус нэхэмжлэл гаргасан,

Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаар итгэмжлэлээр Эрдэнэс таван толгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нараар нэхэмжлэлийн 5.328.916.262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 4.835.164.509 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412.495.807 төгрөгийн 50 хувь буюу 206.248.247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрүүлсэн хууль бус эвлэрлийн гэрээ байгуулсныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар шүүгчийн захирамж гаргасан,

Д.Баярмаа яллагдагч Г.Дэнзэнгийн төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор давтан үйлдлээр урвуулан ашиглаж дээрх хууль бус үйлдлүүдийг зохион байгуулсны улмаас Эрдэнэс таван толгой ХК-нд Говь повер ХХК-иас зах зээлийн дунджаас дээгүүр үнэтэй, цаашид компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхгүй буюу хэрэгцээнээс илүү бараа бүтээгдэхүүн, гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг 5.328.916.262 төгрөгийн хөрөнгийг худалдан авахуулж, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд 206.248.247 төгрөгийг төлүүлэн, Эрдэнэс таван толгой ХК-нд нийт 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол  учруулсан  гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас мэдүүлэхдээ:

1.Г.Дэнзэнгээс:-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.5-д зааснаар сонсгосон ялын талаар шүүх бүрэлдэхүүнд 22 хуудас бичгээр тайлбар гаргаж өгөв.

Үүнд: Анх 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Я.Батсуурь нарыг хэрэгт холбогдуулаад сэжигтэн, яллагдагчаар байцаасан. Би энэ хэргийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. 2013 онд Эрдэнэс-Таван толгой ХК-ийн зарласан тендерт эхнэрийнхээ компанийг оруулаад компанид хохирол учруулсан гээд буруутгаад байна. Энэ дээр би үндсэн гурван тайлбар өгнө. Нэгдүгээрт энэ компани миний эхнэрийн компани биш. Тэр яаж батлагдаж байна гэхээр. Улсын ялагчийн яллах дүгнэлтэд 34-60 дахь гэрчийн мэдүүлгээр бүрэн батлагдаж байгаа. Улсын бүртгэлийн нэгдсэн систем бол эх нотлох баримт бүхий архив, хоёрт цахим мэдээлэлийн сангаас бүрдэж байна. Цахим мэдээлэлийн сан Лээс гэдэг 21 аймагтай холбосон программ болон цахим архиваас бүрдэнэ. Гэтэл цахим архив гэдэг дээр Г.Уянга байгаад байдаг Лээс гэдэг 21 аймгийн холбодог програм дээр Ч.Уянга байгаад байдаг. Харин эх нотлох баримт дээр Ч.Уянга байдаг. Тэрийг гэрч Билэгдэмбэрэлийн мэдүүлэг дээр эх нотлох баримт болон цахим Лээс программ дээр Ч.Уянгаар таарсан харин Г.Уянга цахим архив дээр байсан гээд мэдүүлдэг 41хх 208-212 хуудсанд. Мөн гэрч Ганзориг, Чимэддорж нарын мэдүүлэг дээр Улсын бүртгэл бол хуулийн этгээдийн бүртгэлийн хоёр программ байдаг. Нэг нь Лээс гэдэг 21 аймгийг холбосон программ хуулийн этгээдийг цахим архивжуулдаг тийм программ гэсэн мэдүүлэг Чимэддоржийн мэдүүлэг дээр байгаа, энэ бүх мэдүүлгээр эх нотлох баримт болон Лээс программ Ч.Уянга байна гээд мэдүүлсэн байна.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын нэгдсэн бүртгэл систем бол эх нотлох баримт бүхий архив болон цахим мэдээллийн сангаас бүрдэнэ” гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл улсын бүртгэлийн ерөнхий газар дээр цахим архив гэсэн үг үсэг алга байна. Улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т улсын бүртгэлийн эх сурвалж бичмэл хэлбэрийн эх сурвалж байна гээд заасан байна. Бичмэл хэлбэрээр ямар байна вэ гэхээр Говь Повер ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ч.Уянга болон Д.Баярхүү гэсэн хоёр хүн байдаг. 1хх 58 хуудсанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нь Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаяр руу явуулсан албан бичиг байдаг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр. Тэр албан бичиг дээр Говь повер ХХК-ийн хувийн хэргийн талаар явуулсан байдаг. Энэ хувийн хэрэг дээр бас л Ч.Уянга гэж байдаг. Мөн 2хх-162 хуудсанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хэлтсийн дарга С.Оюунгэрэлийн Авилгатай тэмцэх газар луу явуулсан албан бичиг байдаг. Энэ албан бичиг дээр Говь повер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Уянга гэж байдаг.

Тухайн үед 2014 онд хэвлэл мэдээлэл дээр миний нэр төрд халдаад би шалгасан. Үндсэн хуулийн 16 дугаар 16,17-д заасан үндсэн эрхээ эдлэж төрийн нууцаас бусад мэдээлэл хайх болон олж авах эрхээ эдэлж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж байсан. Надтай холбоотой миний эхнэрийн гэх компани тендерт шалгарлаа энэ Говь повер ХХК-ийн мэдээллийг өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Тэр мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас надад өгч байсан. Энэ нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар миний амьдардаг гэрт хийсэн нэгжлэгээр гарсан байдаг. Тэр нь 11хх 108-111 хуудсанд байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, Говь повер ХХК-ийн хувьцаа эзэмшигч бас л Ч.Уянга байсан. Эхнэр Г.Уянгатай хамт түц машинаас хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа тодруулахаар лавлагаа авсан тэгэхэд Г.Дэнзэн болон Г.Уянга нар дээр хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа бүртгэлгүй гэсэн байсан. Тэр нь11хх-243 хуудсанд байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар албан тушаалтан “Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно” нотлох баримтын эх сурвалж дээр Говь Повер ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Чулуунбаатарын Уянга гэж байна. Авилгатай тэмцэх газар Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэгжлэг хийсэн байдаг. Төв архивт нэгжлэг хийгээд Говь повер ХХК-ийн бичиг баримтыг авахад түүн дээр бас л Ч.Уянга байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Эх нотлох баримт бүхий баримт бичгийг байгууллагын байрнаас гаргахыг хориглоно гээд заасан. Энэ хуулиар Говь повер ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг Ч.Уянга байна гэдгийг давхар нотлоод байна.

Улсын яллагчийн намайг буруутгаад байгаа гол гэрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан Баяржаргалантын мэдүүлэг дээр буруутгалаа хийгээд байна. Тэр нь юу вэ гэвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан Баяржаргалант өөрөө Гэрэлхүүгийн Уянга гэсэн хүнийг бүртгэсэн гээд байдаг. Гэтэл Баяржаргалант гэдэг хүн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Говь Повер ХХК-иас өөрөө Ч.Уянгыг хасаад 100 хувь Доржпүрэвийн Баярхүү гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Энэ юуг хэлээд байна гэхээр гол буруутгаад байгаа Говь повер ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Уянга байна гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөөд байна.Тэр нь 6хх 24-26 хуудсанд байна. Гэрч Д.Баярхүү нь гол хувьцаа эзэмшигч би байсан би хамаатны Ч.Уянга гэдэг хүнтэй Говь повер ХХК-ийг эзэмшиж байсан гэж хэлдэг. Ч.Уянга өөрөө энэ компанид 60 хувь эзэмшиж байсан одоо хувь эзэмшихээ больсон гэж мэдүүлдэг. Энэ компаний хувьцаа эзэмшигч хүмүүс мэдүүлэг өгөхдөө Г.Дэнзэн гэдэг хүнийг танихгүй, Говь повер ХХК-ийн Д.Баярмаа гэдэг хүн авсан гэж мэдүүлээд байдаг. Ийм гэрчийн мэдүүлэг болон хуулийн заалтууд байна. Говь повер ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ч.Уянга гэдэг хүн байна гэдэг нотлогдоод байна. Хамгийн гол мэдүүлэг 1хх гэрч Ядамбаатарын мэдүүлэг дээр Говь повер ХХК-ийг манай эхнэр Ч.Уянга эзэмшиж байсан гэсэн мэдүүлэг. Тэгэхээр юун албан тушаал урвуулах вэ? Гэрч Ядамбаатар гэдэг хүн Эрдэнэс-Таван толгой ХК-д албан тушаал хашдаггүй юм байна. Эхнэрийнх нь компани албан тушаал урвуулсан гэдэгт ямар ч хамааралгүй юм байна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ярьж байна. Говь Повер ХХК Чулуунбаатарын Уянга гэдэг хүний компани учраас энд сууж байгаа хүмүүсийг улсын яллагч буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёрдахь гол үндэслэл: Эрдэнэс-Таван толгой ХК-д хохирол учирсан гэж үзээд байдаг. Би хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад хохирол учраагүй гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн үед тендер зарласан тэрийг нь Засгийн газрын тогтоол гараад Я.Батсуурь захирал тушаал гарган хүчингүй болгоод Говь повер ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх эдийн засгийн шинжилгээ хийлгэхээр шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон. Гэтэл мөрдөн байцаагч болон улсын яллагч эдийн засгийн шинжилгээ болон хөрөнгийн шинжилгээ хоёр өөр зүйлийн ялгааг гаргахгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Эдийн засгийн шинжилгээ болон хөрөнгийг үнэлгээ хоёр шал өөр зүйл. Эдийн засгийн шинжилгээ хийлгэхээр шүүхийн шинжээч ахлагч Л.Алтанцэцэг гэдэг хүнийг томилсон. Л.Алтанцэцэг гэдэг хүний 5,3 тэрбум төгрөг гэсэн дүгнэлтээр бүх зүйл болсон. Шүүх шийдвэрээ гаргаад шүүхийн шийдвэрийн дагуу Говь повер ХХК-иас Эрдэнэс таван толгой ХК руу бүх тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн актууд байдаг. Алтанцэцэг гэрчийн гаргасан мэдүүлэг болон Соёлмаа гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Нэг нь 5.3 тэрбум төгрөг гэдэг, нөгөө нь 2.6 тэрбум төгрөг гэдэг. Гэтэл улсын яллагч мэдүүлгийн зөрүүг арилгахгүйгээр шүүх хуралд материал оруулсан байна.

Энэ бол эргэлзээтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэрэв эргэлзээ гарвал шүүгдэгч яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалттай. Энэ эргэлзээтэй хоёр гэрчийн мэдүүлгийг арилгаагүй ирүүлсэн зөв юм уу гэж үзээд байна. Дээрээс нь Говь повер ХХК-ийн хөрөнгийг хүлээн авсан гээд байгаа Эрдэнэс-Таван толгой ХК-ийн ажилтануудын мэдүүлэг байдаг. Гэрч Ш.Баярхүү гэдэг хүн мэдүүлэг өгөхдөө нийт 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авсан шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэдэг анхаарах зүйл байна. 2014 онд хүлээн авсан хөрөнгийг Эрдэнэс-Таван толгой ХК ашиглаад үйл ажиллагаа явуулсан. Гэрч Мягмар-Эрдэнийн мэдүүлэг дээр 2014 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд Эрдэнэс-Таван толгой ХК, Говь повер ХХК-ийн хөрөнгийг ашиглаад 1 сая тонн орчим нүүр экспортлосон байна. 1 сая тонн нүүрс экспортлосон гэхээр их хэмжээний хөрөнгө Эрдэнэс-Таван толгой ХК ашиг олж байсан байна. Эрдэнэс-Таван толгой ХК-ийн нягтлан бодогч Гэрч Энхжаргал хэлсэн байдаг. Түүний мэдүүлэг дээр Говь повер ХХК-ийн хөрөнгийг бүртгээд нэмж капиталжуулаад 7 тэрбум төгрөгөөр үнэлээд компанийхаа үндсэн хөрөнгөд бүртгэсэн гэж мэдүүлдэг. Тийм болохоор Говь повер ХХК юун завших үүнийг би огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөрдөн байцаагч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байна. 2013 онд болсон үйл явдал дээр Алтанцэцэг гэдэг хүн шинжилгээ хийсэн байдаг. Сангийн яамнаас албан бичиг явуулахдаа хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хүмүүсийн нэрсийг ирүүлнэ үү гэдэг. Гэтэл Сангийн яамны Доржсэмбэл гэдэг хүн бичиг явуулахдаа 2013 оны 12 сараас хойш тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг явуулдаг. Тэгэхээр Алтанцэцэг гэдэг хүн 2013 оноос өмнө тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Сангийн яамнаас хөрөнгийн үнэлгээний шинжилгээ биш эдийн засгийн шинжилгээ хийлгэх тусгай зөвшөөрөл гаргасан байдаг. Энэ миний хэлэх гэсэн хоёр дахь үндсэн зүйл юм.

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ял өөрчлөөд сонсгосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар байсан зүйлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 болгоод өөрчилсөн. Бүхэл бүтэн 3 жил явж явж байснаа шүүх рүү ирэнгүүт 263.2 болгоод өөрчилсөн. Үүнийг бол огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гурван гэрчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт Я.Батцоож гэдэг хүний мэдүүлгээр өөрчлөгдөөд байна. Тэр хүн тухайн үед Дэнзэн над руу утсаар ярьсан гээд өөрчлөөд байна. Өнөөдөр 9911-тэй дугаартай хүн Монголд 10,000 ширхэг байна. Өөрөөр хэлбэл Я.Батцоож мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй.

Хоёрдугаарт гэрч Баяржаргалант гээд Улсын бүртгэлийн ерөнхий газар ажилладаг хүний хэлсэн үг гэрчүүдийн мэдүүлгийн зөрөө гаргадаг. Гэрч Баяржаргалант мэдүүлэхдээ тухайн үед Батцоож ирээд Ц.Пүрэвдорж гэдэг хүн ярьсан байна. Гэтэл гэрч Батцоож Дэнзэн ярьсан гээд гэрчийн мэдүүлгийн зөрүү гаргасан. Яллах дүгнэлт дээр албан тушаалын нэр хүнд нөлөөг ашигласан гээд Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслээд албан тушаалын нөлөөг ашигласан гээд зүйчлээд байна үүнийг огтхон ч зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэж заасан тийм учраас үндэслэлгүй байна. Дахин хоёр гэрчийн мэдүүлгээр зүйчлэлийг өөрчлөөд байна. Эрдэнэс-Таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батболд, Д.Батболд хоёрын мэдүүлэг байдаг. Энэ хоёр хүнийг төрийн албанд ажиллаж байсан гэдгээр төрийн албатай хамааруулж байна.

Эрдэнэс-Таван толгой ХК ямар учиртай компани вэ гэхээр Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Эрдэнэс монгол ХХК байдаг. Эрдэнэс-Таван толгой ХК бол Эрдэнэс монгол ХХК-ийн охин компани ашгийн төлөө ажилладаг, нүүрс олборлоод борлуулдаг байгууллага, Эрдэнэс монгол компани мөн адил ашгийн төлөө байгууллага Эрдэнэс таван толгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон юм. Үүнээс биш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалийн газрын төрийн нарийн бичгийн дарга гэдэг утгаар нь тэр хүмүүсийг томилоогүй. Үүнийг 14 хавтаст хэрэгт авагдсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гарын үсэг зурахдаа албан тушаал хардаггүй.Харин Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг утгаараа гарын үсэг зурдаг. Мөн Улсын Дээд шүүхийн тайлбар дээр байдаг. Аж ахуй нэгж гэдгийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.5-д зааснаар ойлгоно гэж заасан. Үүнд Улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг ашиг олдог төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хуулийн этгээд гэнэ гэж заасан байдаг.

Эрдэнэс-Таван толгой ХК бол аж ахуй нэгж болохоос төр биш юм. Гэтэл улсын яллагч бол Эрдэнэс-Таван толгой ХК-д хохирол учруулсан гээд зүйчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 буюу төрийн албатай холбоотой зүйл анги байгаа. Тэгэхээр объект, субьект хоёр чинь зөрцөн байна. Ийм алдаатай зүйлүүд байна. Дээрхи гурван үндэслэлээр ямар ч холбогдолгүй гэдгээ хэлж байна.

2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр намайг цагдан хорьсон. Хорих газар дандаа хүн амины гэмт хэрэгтэй хүмүүстэй хамт нэг камерт байсан. Би огт гэмт хэрэг хийгээгүй учраас килизм тавилгүйгээр хамгийн хүнд хэлбэрээр хорих ангид 14 хоног өлсгөлөн зарласан. Биеийн байдал эрс муудсаны улмаас арга буюу батлан даалтад гаргасан. Та бүхэн боддоо хорин наймхан насандаа гэрээслэл бичиж ийм гэмт хэрэгт хамааралгүй шүүдээ яагаад намайг хамааруулаад байгаа юм бэ гэж бичсэн. Өнөөдөр өргөсөн тангарагтаа үнэнч эмч нар байгаагүй бол би өнөөдөр газар дор булшинд хэвтэж байх байсан. Яасан бэ гэхээр Дэнзэн гэдэг хүн дээр 3 зүйл гарлаа гэсэн. Нэгд цөсөө авахуулахгүй бол болохоо байсан байна. Хоёрт ходоодныхоо талыг авахуулахгүй бол болохоо байсан байна. Гуравт олгой гараад ирлээ дээрхи гурван зүйлийн мэс засалд орох юм бол энэ хүний амь нас эрсдэлтэй болно. Азаар эмч нар авъяастай хүмүүс байсан тулдаа цөсөө авахуулаад үйл явдал дууссан. Босч тэнхрэх гэж би бүхэл бүтэн 2 сар болсон. Ийм аймшигтай үйл явдал болж байна. Хүнийг хэлмэгдүүлхээ манай хуулийн байгууллагынхан больсон дээр байх.

Энэ хэрэг бол улс төрийн шинжтэй гэдэг нь харагдсан. Хэрэг явдал намдаж байсан чинь сонгуулийн өмнө 2016 оны 5-6 сарын үед над дээр өмнөх сонсгосон зүйл анги өршөөлд орсон. Тэгсэн чинь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 гээд өршөөлд ороогүй заалтаар нэмээд ял сонсгосон. Я.Батсуурь захиралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 гээд ял сонсгосон. Я.Батсуурь захирал бид хоёр тухайн үед Ардчилсан намын удирдах зөвлөлд ажиллаж байсан хүмүүс юм. Тэгэхээр би үүнийг бол цэвэр улс төртэй холбож ойлгож байна.

Одоо холбогдсон гээд байгаа 2010 оны хэрэг дээр гурван зүйлээр тайлбар өгье.

           Нэгд. Хууль бус тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа явуулсан гэж байна. Тэр тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа хууль бус байгаагүй юм. Энэ нь 28хх 193 хуудсанд авагдсан. Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах пүүний төсөвт өртөг нь 200 сая төгрөгийн төсөвт өртөг байсан. Дээрээс нь тухайн үед ажиллаж байсан Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Я.Гантөмөрөөс үнэлгээнийн хорооны дарга луу ирүүлсэн албан тоот байдаг. Энэ дээр тухайн тендерийн баримт бичгийг ирүүлсэн байдаг. Тэр баримт бичиг дээр тухайн пүүний техникийн тодорхойлолтыг зааж өгсөн. Техникийн тодорхойлолтын дагуу тендер зарласан. Намайг хууль бус тендер зарласан гээд байгаа. Тэр нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн дагуу бүх зүйл журмын дагуу явагдсан. Өдрийн сонинд нээлттэй тендер зарлуулахаар зар өгсөн байдаг. Тэрийг нэмж нотлох баримтаар 52 дугаар хавтаст хэрэгт авагдсан. Гэрч Дондмаагийн мэдүүлэг дээр энэ тендер хууль журмын дагуу явагддаг байсан 2010 оны 4 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд тендер зарлахаар тогтоод 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 6 дугаар сарын 2, 8, 9-ний өдрүүдэд гүйцэтгэгчийг шалгаруулсан. Зарим тендерт нэгээс хоёр заримд нь гурваас дөрвөн материал ирсэн. Тендер шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулсан. Хурал Тэргүүн шадар сайдын хурлын өрөөнд болдог байсан. Үүнийгээ бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусгасан гэсэн тийм мэдүүлэг байгаа тэр нь 39хх 126-129 хуудсанд авагдсан. Үнэлгээний хорооны дүгнэлт тэр дээр комиссийн гишүүд бүгд гарын үсэг зурж байж үнэлгээний хорооны дүгнэлт гардаг. Ганц Дэнзэн нь гарын үсэг зураагүй хорооны бүх гишүүд гарын үсэг зурсан. Тэр нь 29хх 17 хуудсанд авагдсан. Тендер шалгаруулалт хуулийн дагуу явсан гэдгийг харуулаад байна.

            Хоёрт: Намайг онц их хэмжээний хохирол учруулсан гээд байна. Энэ дээр онц их хэмжээний хохирол учраагүй. Тэр яаж нотлогдох вэ гэхээр 2013 онд яг ийм адилхан пүүг Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр сайд Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө  оруулалтыг жагсаалтыг батлахдаа яг адилхан техникийн тодорхойлолтой пүүг төсөвт өртөгийн 200 сая төгрөгөөр баталсан байдаг. Тэрийг Эдийн засгийн хөгжлийн төрийн нарийн бичгийн дарга болон Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч хоёр техникийн тодорхойлолтыг батлаад гаргасан. Энэ худалдан авах газраас зарласан тендерт Хаш хэмжүүр ган техник ХХК шалгараад пүүг 179,400,000 төгрөгөөр гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр пүүний төсөвт өртөг 179-199 сая төгрөгийн хооронд гэрээ байгуулаад байна. Тухайн үеийн зах зээлийн ханш байна. Мөн хавтаст хэрэгт дурдагдаад байна. Гаалийн ерөнхий газраас Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга руу хүргүүлсэн албан бичиг байдаг. Энэ албан бичигт бас л электрон авто пүүг нийлүүлж суурьлуулах тендерт 248 сая төгрөгийн үнийн санал ирж байсан. Тэгэхээр ийм зүйлүүд байгаа гэдгийг анхааруулж хэлэх гэсэн юм.

            Энхболдын ажил гэсэн Авилгатай тэмцэх газарт өгсөн тайлбарт би бас тайлбар өгье гэсэн юм. Улсын комисс ажиллахын өмнө техникийн комисс ажилладаг. Техникийн комисс ажиллаж байх үед ийм ийм зүйлийн алдаа дутагдалтай байна гэдгийг би бичиж байсан. Түүнийгээ компьютерт оруулах гэж байх үеийн бичгийг Энхболд гэдэг хүн авсан байх гэж нэмэлт тайлбар хийхийг хүсэж байна. Улсын яллагч намайг өөрийн ахласан ажлын хэсгээр гээд буруутгаад байна. Миний ахалсан ажлын хэсэг биш Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор юу гэж заасан бэ гэхээр аливаа барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч ахална гээд заасан байдаг. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд суурьлуулсан ажлыг Батсүх гэдэг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ахалж холбогдох албаны хүмүүс байсан. Стандарчилал хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Барилга хот байгуулалтын яам, тухайн зураг төсөл байгуулсан газар зэрэг хүмүүс байсан тэр нь 29хх 4 хуудсанд авагдсан. Гэтэл улсын яллагч илт худал зүйлийг яллах дүгнэлтэндээ оруулаад байна.

           Гуравт: Улсын яллагч яллах дүгнэлтэдээ дурдаад байна. Өөрийн хамаарал бүхий этгээд гэж өөрийн хамаарал бүхий Эн Ай Ди Би ХХК-иар дамжуулан гээд байна. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах түүнээс урдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан. Энэ хуулийн 6.5-д албан тушаалтан өөртэй нь ашиг сонирхолын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал үүсвэл бичгээр урдчилан мэдэгдэнэ гээд албан тушаалтны хийх ёстой үйлдлийг заагаад өгсөн. 12.1-т албан тушаалтан өөртэй нь хамааралтай этгээдтэй захиргааны шийдвэр гаргахыг хориглоно гээд хийх ёсгүй үйлдлийг заагаад өгсөн. Ийм байсаар байхад 2012 оны хуулийг 2010 оны үйлдэл дээр яагаад буцааж хэрэглэж байгаа юм бэ. Энэ бол өөрөө хууль зөрчсөн үйлдэл. 2013 оны хэрэг болон 2010 оны хэрэг хэрэгсэхгүй болоод цагаатгах ёстой юм. Үүнийг би шүүгдэгчийн мэдүүлгээр хэлж байна. Тухайн үед цагдан хоригдож байхдаа 98 кг жинтэй байсан. Одоо би 68 кг болтлоо турсан. Гэтэл ийм хүнд байдалтай байсаар байхад намайг цагдан хориод байна. Одоо би нийтдээ 9 сар цагдан хоригдсон.

“Эрдэнэс таван толгой” аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид нь ард түмэн, 2016 оны 01 дүгээр сарын байдлаар хүн бүр 300.000 төгрөгийн хувьцаа авсан байдаг. Гэтэл улсын яллагч 100 хувь төрийн өмчит компани гээд байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл Г.Дэнзэнг даргаар томилохдоо Компанийн хуулийн 78 дугаар зүйлийг үндэслэн тогтоосон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга гэдэг бол ТУЗ-ийн дарга байна гээгүй. 2012 оны 9 дүгээр сард Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төрийн албаны хуульд тангараг өргөсөн хүн байна гэсэн. Энхболд Дэнзэнд мөнгө өгсөн нь нотлогдоогүй. Дэнзэн Баярмаатай компани худалдаж авсныг ч нотлоогүй. Таамаглалд үндэслээд яллаад байна. Манай эхнэр Уянгын гарын үсгийг шинжлээгүй. Говь повер ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Г.Уянга уу, Ч.Уянга уу гэдгийг тогтоогоогүй. Шинжээч Алтанцэцэг, Соёлмаа нарын дүгнэлтийн аль нь үндэслэлтэй вэ. Эрүүгийн хуулийн 263, 265 хоёрын алийг нь хэрэглэх ёстой вэ. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Заавал Дэнзэнг яллахын тулд Баярмааг бүү хэлмэгдүүлээсэй. Түмэнхүү нь эгчтэй танилынх нь төлөө ял сонсч байна. Энэ 4 хүнийг яллаж, хэлмэгдүүлэхээ боль. Шударга ёс хаана байна. Монгол улс мандан бадраг гэв.

Г.Дэнзэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа, хувьцаа эзэмшигч Д.Баярхүү нарыг мэдэхгүй, танихгүй. Үзүүлж буй тэмдэглэлийн дэвтрийн утасны дугаар жагсааж бичсэн хэсгийн 101 дэх хэсэгтэй үзэж танилцлаа. Энэ жагсаалтуудыг миний гараар бичигдсэн байх боловч 101 дэх хэсэгт бичигдсэн Баярмаа гэгчийг мэдэхгүй байна. “Говьповер” ХХК-д огт оролцоогүй бөгөөд энэ компанитай хамааралгүй.Надад Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажилладаг таньдаг хүн байхгүй. Миний хувьд тус газарт ажилладаг гэх Я.Батцоож гэгчийг огт танихгүй. Харилцаж байгаагүй, утсаар яриагүй.Би Улзмаа эгчийг зуслангийн байшин, газартай гэдгийг мэдэхгүй.Улзмаа эгчтэй машинд явж байхдаа зуслангийн газрынх нь хажуугаар явахад ийм газар байгаа гэж зааж өгч байсан. Уг хувийн сууц надтай хамааралгүй. Миний эд зүйлс яагаад тэнд байгааг мэдэхгүй байна.Төрсөн эгч Г.Улзмаагийн хувь эзэмшдэг “Хар-Арслан”, “Эм Эн Ди Пи Констракшн” ХХК-иудын талаар мэдэхгүй. Би Х.Норов гэж хүнийг огт танихгүй. Уулзаж учирч байгаагүй. Миний хувьд Норов гэж хүнтэй хамтарч компани байгуулах гэсэн асуудал байхгүй. Тийм хүнтэй уулзаж компани байгуулах талаар ярилцаж байсан асуудал байхгүй.(42хх-100-103)

Миний бие 2010 онд Тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр нь ажиллаж байсан. 2010 оны зарим зүйлийг бүдэг санаж байна. Тухайн үед тэргүүн шадар сайдын багцаас Чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэж 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Ер нь тухайн үедээ Сангийн яамнаас Тэргүүн шадар сайд болон шадар сайдын хөрөнгө оруулалтын багц нь бөөн үнийн дүнгээр батлагддаг нь буруу байна гэж шүүмжилж байсан.Өөрөөр хэлбэл нэр зүйл заалтыг нь нарийн тусгаагүй байсан. Тэргүүн шадар сайдын багцад үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө оруулалт, шадар сайдад бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөв нь батлагддаг байсан. 2010 онд Чөлөөт бүсийн зөвлөл гэж байгууллагаас хамаарал бүхий чөлөөт бүсүүдийн худалдан авалтын саналыг хүлээн авч нэгтгэн, холбогдох саналын хамт Тэргүүн шадар сайдад албан бичиг ирүүлсэн байдаг. Тэгээд Замын-Үүдийн чөлөөт бүсэд 150 тонны пүү суурьлуулах ажил нэртэй хөрөнгө оруулалтын жагсаалт хэлбэрээр орж ирсэн байсан. Түүний дараа Тэргүүн шадар сайд байна уу, ЗГХЭГ-ын даргын аль нэг энэхүү саналуудыг үндэслэн худалдан авалтын жагсаалт бүхий тушаал гаргасан. Тэгээд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байна уу Тэргүүн шадар сайдын аль нэг нь тушаал гарч энэхүү худалдан авах үнэлгээний хороог томилж, үнэлгээний хорооны даргаар нь миний бие нь томилогдсон. Үнэлгээний хороонд орж ажилласан гишүүдийн нэрсийг чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас санал болгосон байсан. Түүнийх нь дагуу үнэлгээний хороог томилсон байсан. Тухайн үед үнэлгээний хороо хуралдаад жагсаалтанд дурьдагдсан нэр бүхий худалдан авалтуудыг ТБОНӨХБАҮХАТХ-д заасны дагуу зохион байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонны пүү худалдан авах сонгон шалгаруулалтыг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар сонгон шалгаруулсан. Нарийн процессуудыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан зарыг нь тавиад олон компаниуд хүсэлтээ өгч, өрсөлдсөн байх. Олон компаниуд оролцож байсан тул компанийх нь нэрсийг сайн санахгүй байна.

Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонны пүү нийлүүлсэн “Эн Ай Ди Би” ХХК-д миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байгаагүй. Сүүлд нь 2011 онд энэ манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компаний байсныг олж мэдсэн. Н.Энхболдыг бол сайн санахгүй байна. Ер нь бол Ардчилсан намд гүйгээд байдаг залуу байсан. Тэр үед би зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу л явагдсан. Манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын нарийн үйл ажиллагааг хариуцаж ажилласан байдаг. Бид мэргэжлийн хүмүүс биш учраас чөлөөт бүсийн зөвлөлөөс ирүүлсэн техникийн тодорхойлолтыг үндэслэн баримт бичгийг үнэлгээний хорооны гишүүд боловсруулж гаргасан. Энэ үнэлгээний хороонд нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Ингээд энэ тендерт оролцохоор тодорхой компаниуд материалаа ирүүлснээс дээр хэлсэн “Эн Ай Ди Би” ХХК шалгарсан байх. Үнэлгээний хорооноос бүх зүйлийг журмын дагуу явуулсан. Үнэлгээний хорооны процесс огт болоогүй мэтээр намайг гүтгээд байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэргүүн шадар сайдын хурлын өрөөнд энэ хурлууд болсон. Би Тэргүүн шадар сайдын зөвлөх байсан учраас ямар нэгэн мөнгө захиран зарцуулах эрх байгаагүй. Н.Энхболд гэж хүн намайг шууд гүтгэн гүжирдсэн байна. Тэр компанийн дотоод процесс, дотоод үйл ажиллагаа нь яаж явагддагийг би мэдэхгүй байна.

“ЭТТ” ХК-ийн ТУЗ нь тодорхой эрхэлсэн үүрэгтэй байдаг. Компанийн дүрэмд заасан эрх үүргийнхээ дагуу ажиллаж байсан. Миний бие компанийн дүрмийн 9.1-9.13 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажилласан. Энэ бол “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн эрх үүрэг байдаг. Компанийн Үнэлгээний хороо байгуулах процесс, процедурыг ТУЗ-д танилцуулдаггүй. Тэгэхээр дотоод худалдан авалтын процесс яаж явагдаж байгааг ТУЗ мэдэхгүй. Тэгэхээр компанийн дотоод асуудлыг бол би мэдэхгүй байсан. (42хх-117-124)

Намайг “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа нь тус компаниас зарласан Гаалийн хяналтын талбайн тендерт оролцъё гэж бодсон юм байна лээ. Тухайн үед миний зүгээс чиглэл өгсөн асуудал байхгүй. Тэгээд манай эгч тэр тендерт орсон байсан. Тэгээд тэр тендерийг авахыг хүссэн юм байна лээ. Магадгүй хамтран амьдрагчтайгаа тийм зүйлийн талаар ярьсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл энэ тендерийг авах тухай тендерт оролцох тухай ярьсан байж магадгүй. Тэгээд энэ тендерт “Хар-Арслан” гэж компаниараа оролцоод тендерт шалгараагүй юм байна лээ. Миний хувьд тухайн үед Г.Түмэнхүүд хандаж энэ тендерт “Хар-Арслан” ХХК-ийг шалгарахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Сүүлд нь надад Түмэнхүү хэлэхдээ тендерийн нөхцөл, шаардлагыг хангаагүй учир “Хар-Арслан” ХХК шалгараагүй гэж хэлж байсан. Манай эгч Улзмаа нь надад хэлэхдээ энэ тендерт “Далайн хилэнц”, “Зууны мөрөөдөл”, “Хар-Арслан” гэж компаниудаараа зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд энэ Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтанд шалгараад мөнгөтэй болно гэж байсан. Би Түмэнхүүд болохоор эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь сонгон шалгаруулаарай, шалгарахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь аль нь ч шаардлага хангаагүй гэж надад Түмэнхүү хэлсэн.Би бол Түмэнхүү гэж хүнийг сайн мэддэггүй юм. Тийм дуртай ч биш. Энэ хүн Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед Ардчилсан нам Засгийн газрыг байгуулсан. АН-ын тодотголтой хүмүүсийн ажилд орох хүсэлт, анкетууд нь намын даргын туслах дээр цуглардаг байсан. Би Түмэнхүүгийн анкетыг тухайн үеийн намын даргын туслах Аззаяа гэж хүнд өгсөн. Сүүлд нь тэр Аззаяа гэж хүн “ЭТТ” ХК-ийн хүний нөөцийн албаны дарга болсон. Тэгээд хүний нөөцийн албаны дарга нь цаашаа уламжилж, томилуулсан байх. Миний зүгээс гүйцэтгэх захиралд энэ хүнийг томилж өгөөч гэж хэлсэн зүйл байдаггүй.

Манай эхнэрийн гэж хэлэгдэх “Говьповер” ХХК нь яаж энэ сонгон шалгаруулалтанд шалгарчихваа гэдгийг би мэддэггүй. Анхнаасаа манай эгчийн компани гараад ирчих болов уу л гэж бодож байсан. Харамсалтай нь “Говьповер” ХХК гараад ирсэн. Миний бодлоор үнэлгээний хорооны гишүүд олонхынхоо шийдвэрээр л явсан байх. Түмэнхүү болон Үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон хүн л нөлөөлж чадна. Тэднийг томилсон хүнд ямар хүн нөлөөлж чадах вэ гэхээр тэр хүнийг томилсон хүн нь л нөлөөлж чадна.

Нэмж хэлэхэд би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэж мэдээгүй. Сүүлд нь эгч маань надад хэлэхдээ энэ Энхболд гэж хүнтэй хамтарч компани байгуулсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь намайг байр авахад манай гэр бүлийн зүгээс Улзмаа эгч маань санхүү дэмжлэг болгож тодорхой мөнгө өгч байсан. Манай гэр бүлийн гишүүд буюу ээж, аав, Улзмаа эгч, Одонгэрэл эгч нар нийлээд надад нийт 150.000.000 төгрөг өгсөн. Улзмаагийн өгсөн мөнгө 30.000.000-40.000.000 төгрөг байсан байх. Энэ мөнгөөр нь би Кристал дахь байрыг худалдан авсан.

Анх техникийн тодорхойлолтыг нь Замын-Үүдийн чөлөөт бүсээс боловсруулж ирсэн байдаг. Тэр тодорхойлолтод төсөвт өртөг нь 200.000.000 болсон байсан. Тэгээд үнэлгээний хорооноос “Эн Ай Ди Би” ХХК-ийг шалгаруулсан. Энэ ажлыг энэ компани нь хийснийх нь дараа улсын комисс очиж хүлээж авсан. Энэ комисст нь миний бие байсан. Яг тэр компани хэдэн төгрөгийн ашигтай ажилласан юм бэ гэдгийг нь бол мэдээгүй. Бодвол оруулсан хувь, хувиараа л хувь нийлүүлсэн 2 хүн нь ашгаа хувааж авсан байх. Өмнө мэдүүлэгт би дурьдсан Энхболд гэж хүн надад шууд бэлэн мөнгө өгсөн гэж гүтгэж байгаа. Миний хувьд түүнээс бэлэн мөнгө хэзээ ч аваагүй гэжээ.        

2.Я.Батсууриас:-Миний бие 2012 оны 10 сараас Эрдэнэс-Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захиралаар томилогдон 2 жил гаруй хугацаанд ажилласан. Эрдэнэс-Таван толгой ХК ганцхан төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани. Таван толгой ордоос нүүрс олборлоод тэрнийгээ Гашуун сухайтын боомтоор экспортлон зардаг. Цогтцэций суманд байрладаг Гашуун сухайтаас 270 орчим км-ийн зайтай байрладаг. Нүүрсээ олборлоод Цагаан хад гэж хилээр 10 хэдхэн км-ийн зайтай байдаг гаалийн хяналтын талбайд буулгаад, гааль шалгаад цаашаа хилээр экспортолдог. Ийм үйл ажиллагаа явуулдаг. Ажил авсаны дараахан Цагаан хадны Алтанговь транс ХХК-ийн гэрээ 1 сар гарангуут дуусна хурдхан тендерээ зарлахгүй бол тендерийн маргаан сунжирдаг экспорт зогсох аюултай байдаг учраас шууд зарласан. Тендерийн хороо байгуулаад Батзоригоор ахлуулаад явж байсан. Гэтэл тендер зарласан чинь бүх зараа буруу тавьсан байсан. Хоёр тендерийнхээ нэрийг нь солиод нөгөө тендерийнхээ нөхцөлийг тавьсан байсан. Тэгэхээр оролцох гэж байгаа компани ямарч ойлголтгүй ямар тендер яаж зарлаад байгаа нь ойлгомжгүй болсон. Тэрний дагуу хэн ч материал өгөх боломжгүй болсон. Компани дээр үнэлгээний хорооны гишүүдийн буруугаас болж тендер хойшлогдох нь экспорт зогсох гээд асуудал үүссэн. Үнэлгээний хороодын гишүүдийг дуудаж загнаад үүнээс болж үнэлгээний хороодын гишүүдийг өөрчилсөн.

Үүнийг мэдсээр байж зар буруу тавьсанаас болж үнэлгээний хороодын гишүүдийг өөрчилсөн гэдгийг зориудаар хавтаст хэрэгт оруулаагүй байна. Би үнэлгээний хороодын гишүүдийг санаатайгаар өөрчилсөн Говь Повер ХХК-д давуу байдал үүсгэсэн гээд санаатайгаар гүтгэж яллах дүгнэлтэд дурдсан байна. Хэрэг дээрээ зар буруу болсон учраас арга хэмжээ авсан. Үүнийг батлахын тулд би Улсын төв номын санд очиж тухайн жилийн сониныг олж хэрэгт хавсаргуулж өгсөн. Наад үнэлгээний хороог өөрчилсөн үндэслэл гэж би өөрөө гаргаж өгсөн. Үнэлгээний хороо байгуулаад тендер хуулийн дагуу явагдсан. Говь Повер ХХК шалгарсан гэсэн түүнтэй нь гэрээ байгуулсан. Гэтэл Говь Повер ХХК дээр маргаан үүсгэсэн. Сангийн яам руу албан бичиг явуулаад Сангийн яамнаас албан бичиг манайд ирээд наад тендерийг бид нар шалгаж байна хүлээж бай гэсэн. Сарын дараа зүгээр юм байна гээд тендер үргэлжилээд Говь Повер ХХК шалгарлаа гэсэн. Говь Повер ХХК-тай гэрээ байгуулаад явж байсан чинь оролцсон компаниуд шүүхэд өгсөн дахин гацсан. Экспортыг зогсоохгүй байх арга байна уу гэсэн чинь Говь Повер ХХК-тай нүүрсээ дамжуулж болохгүй шүүх дээр маргаж байгаа юм чинь гэсэн. Өөр тендерт ороогүй компаниар нүүрсээ дамжуулж болох уу гэсэн нь хуулийнхан болохгүй гэсэн, ямар арга байна гэсэн чинь хуучин зөөж байсан Алтанговь транс ХХК-тай тендерийн хуулиар өмнө гэрээ байгуулж байсан компанитай 20 хувьтай тэнцэх нэмэлт ажил хийлгэж болдог түүний дагуу 420,000 тонн нүүрс тээвэрлэх нэмэлт гэрээ байгуулж нүүрсээ олборлуулсан. Үүнийг юу гэж мушгиж байна гэхээр Говь повер ХХК хууль бусаар шалгарсан үүнийг мэдсэн Алтанговь транс ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасныг таглах гэж нэмэлт гэрээ байгуулсан гэж санаатай мушгиж байна.

Экспортыг зогсоохгүйн тулд удирдлагын хэмжээнд ярилцаж байж шийдсэн асуудал юм. Яллах дүгнэлт дээр намайг тендер будлиулсан гэж яллаад байгаа. Би Эрдэнэс-Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал учраас өөрийн үүргийн дагуу тэр таван хүнийг томилсон. Тэр таван хүн тангараг өргөж байгаад өөрсдөө шийдсэн асуудал. Үүнийгээ үнэлгээний хорооны гишүүд нотолж байгаа. Хэн нэгэн Дэнзэн дарга, Батсуурь захирал бид нарт нөлөөлөөгүй гэж хэлдэг. Гэтэл намайг тендерийн будлиулсан гэж хэлүүлэх гээд 2 сар цагдан хорьсон. Хэрэв тендер шалгараад гараад ирвэл заавал би гарын үсэг зурдаг.

Энэ тендерт Говь Повер ХХК хэний компани юм бэ гэж асуух нь сонирхолын зөрчилд орно. Хууль бус тийм учраас би огт асуудаггүй. Үнэлгээний хороондоо итгэдэг. Би долоо хоногт 4-5 тендер зарладаг. Жилдээ 300-400 тэрбум төгрөгийн тендер зарладаг. Жилдээ 5 сая тонн нүүрсний борлуулалт гэж 300-400 тэрбум төгрөг болж байсан. Өдөрт би 30-40 төлбөрийн баримт дээр гарын үсэг зурдаг. Би өөрөө санхүүгийн мэргэжилгүй учир би ажилчиддаа итгээд гарын үсэг зурдаг. Хуулийн нарийн асуудлыг хуульчиддаа итгэдэг. Тендер сангийн яам болон шүүхээр шалгасан тендер. Тэгсэн Авилгатай тэмцэх газраас Сангийн яамны З.Энхболд гэдэг хүнээр дүгнэлт гаргуулаад тендер тийм тийм нотой юм байна гэсэн дүгнэлт гаргуулсан.

Хэрэг дээрээ Сангийн яамнаас бичиг ирүүлж байгаад Төрийн нарийн бичгийн дарга нь сар шалгасан тендер юм. Ийм тендерийг З.Энхболд гэсэн хүний ганц дүгнэлтээр буруутгаад байдаг. Тэр дүгнэлт дээр Говь Повер ХХК ийм ийм зөрчилтэй байна гэсэн. Хэрэг дээрээ Алтанговь транс ХХК бүр илүү зөрчилтэй тусгай зөвшөөрөлгүй байсан. Гаалийн ерөнхий газраас хэдхэн компанид зөвшөөрөл олгодог. Тэр зөвшөөрөл нь жил гарны өмнө дууссан байсан. Дахин сунгуулаагүй тэгээд хасагдсан.Тендерийн хуульд нэг заалт байдаг. Тендерийн нөхцөлийг хамгийн сайн хангасан компани шалгаруулна гэсэн заалт байдаг. Тийм учраас тендерийн бүх нөхцөлийг хангасан компанийг шалгаруулна гэсэн хууль байхгүй. Гэтэл мэргэжлийн хүнээр шалгуулахаар Говь Повер ХХК бол Алтанговь транс ХХК-иас илүү нөхцөл шаардлагыг хангаж байсан. Үүнийг үнэлгээний хорооны гишүүд нотолно. Говь Повер ХХК тендерт ялсан. Тэгээд байж байтал нүүрсний үнэ унасан Цагаан хадаар дамжуулан гаргахаар асар их зардал гараад байсан. Чалко компаний нийлүүлэлтийг зогсоосон. Танайх руу нийлүүлээд байвал манай тонн тутмаас арван хэдэн долларын алдагдал хүлээгээд байна танайх үнээ нэмэхгүй бол манайх нийлүүлэхгүй гэсэн. Чалко компани арга олсон. Танай Цагаан хадаар дамжуулахаа больчих уурхайн аман дээрээсээ бүрдүүлэлтээ хийгээд шууд хил давуулаад нийлүүл гэсэн үүнийг тооцоод үзвэл тонн тутмаас 7-8 доллар хэмнэж байсан. Тэгээд Засгийн газарт танилцуулаад холбогдох дарга нар бүгд дэмжсэн. Чалко компани хятадын талыг зохицуулсан. Засгийн газраас тогтоол гарсан. Жилд 5 сая тонн нүүрс экспортолсон байсан. Тооцоод үзвэл 60-70 тэрбум төгрөгийн хэмнэж байсан. Шууд ачдаг болсоны үр дүнд хэдэн зуун сая төгрөгийн ашиг олсон.

Говь Повер ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлаад уурхай амнаас шууд ачдаг болгосон. Баярмаа захирал над дээр ирсэн, танайх манай хохирлыг төл гээд 3-4 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Би хэлсэн, тийм зүйл байхгүй наад асуудлыг чинь би шийдэхгүй манай ТУЗ-ч шийдэхгүй шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Говь Повер ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан тэрнээс өмнө шүүхээр үнэлүүлээд 7,3 тэрбум төгрөг гэсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлүүл гээд дахин үнэлүүлэхэд 5,3 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Төрийн компани учраас тодорхой хэмжээний хохирлыг төлөх үүрэгтэй. Манайх дангаараа гэрээ цуцалсан байсан. Шүүх дээр очсон тэгэхээр нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэж байгууллага байдаг, тэр байгууллагаар дахин нэг үнэлүүлээд авъя гэж бодоод шүүхэд хүсэлт гаргасан. Тэгсэн шүүх өөрсдөө үнэлүүл гэсэн тэгэхээр нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү би албан бичиг явуулсан. Тэднийх сар хэртэй үнэлсэн. Тэгээд шүүх хурал болсон манай хоёр төлөөлөгч оролцсон. Тэгээд манай хоёр яаж шийдвэрлэсэн бэ гэхэд эвлэрсэн гэсэн. Тэгэхээр нь би давж заалдана гэсэн чинь уучлаарай захирлаа эвлэрсэн учраас давж заалдах боломжгүй гэсэн. Би уурласан тэгээд би Бадмаарагийг ажлаас хал гэсэн. Гол нь Бадраамаг байсан тухайн өдөр би хар муу санаад Төгсбаярт итгэмжлэл хийгээд оруулсан. Итгэмжлэл дээр чинь эвлэрэх гэж үг орцон байна халаад явуулчихвал дахин маргалдаад дахиад бидний буруу болно гэсэн тэгээд халж чадаагүй. Сүүлд сануулах арга хэмжээ авсан.

Итгэмжлэл дээр намайг буруутгаад байна. Миний итгэмжлэл нэг загвартай байдаг яагаад гэвэл шүүх хурал дээр бүх эрхийг оруулдаг. Өмнө өгч байсан гурван итгэмжлэлийг хэрэгт хавсаргуулсан. Яагаад гэвэл шүүх хуралдааныг урдчилан мэдэж болохгүй учраас аль ч эрхийг хасаж болохгүй. Шүүх дээр болсон эвлэрийг  хууль бус эвлэрэл гээд байна. Анхнаасаа шүүхээр шийдвэрлүүлсэн байхад би ялтан болоод хоёрдахь шүүхийн өмнө шүүгдэгчийн сандалд сууж байна.

Намайг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр баривчилсан. Авилгатай тэмцэх газраас яагаад баривчилсан бэ гэсэн чинь та Говь повер ХХК-ийн асуудлыг шүүхээр биш ТУЗ-өөр шийдүүлэх ёстой байсан, дээр нь 700 сая төгрөг шилжүүлсэн гэж 2 сар цагдан хорьсон. Хэрэв би ТУЗ-өөр шийдүүлсэн бол шүүхээр шийдүүлэхгүй гээд байж байх байсан. Тэгтэл намайг эсрэгээр нь хийлээ гээд намайг баривчилсан. Хэн чамд нөлөөлсөн бэ гээд байсан. 700 сая төгрөг шилжүүлсэн гээд буруутгаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 44.1-д зааснаар захиалагч ажлын бэлтгэл хангуулахаар урьдчилгаа төлбөр төлж болно энэ заалтыг үндэслэн төлсөн.

Том тендерт бид үйл ажиллагааг хурдасгахын тулд урьдчилгаа төлөөд буцаад үндсэн мөнгөнөөсөө суутгаад авдаг. Энэ дагуу хийсэн гэж байхад намайг буруутгаад байна. Яллах дүгнэлт дээр үнэлгээний хорооны гишүүдийг сольж Түмэнхүүг томилж гол нөлөө үзүүлсэн гээд байна. Тухайн хүмүүсийг би ажлаас нь халсан шалтгаанаа хэлсэн, энэ талаар хавтаст хэрэгт авагдсан. Компанийн хэрэгцээнээс илүү бараа бүтээгдэхүүн авсан 5,5 тэрбум төгрөгний хохирол учруулсан гээд яллаад байна. Яг үнэн хэрэгтээ ямар ч хохирол учраагүй. Эрдэнэс-Таван толгой ХК-ийн ажилтнаас асуухад тэгсэн 8 ковшоор сүүлийн 2 жил 1,5 сая тонн нүүрс ачиж буулгасан гэсэн. Үүнийг тооцоод үзэхээр 3-4 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна. Эрдэнэс-Таван толгой ХК-ийн байсан 8 ковшийг  ашиглалтын хугацаа дуустал ашигласан байхад муу зүйл авсан гэж байна. 2013 оны 10 сард Ерөнхий сайд Хятад улсад айлчилсан. Тэнд очоод том гэрээ байгуулсан. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд Гашуун сухайтаас Цагаан хад руу төмөр зам байгуулах гэж байсан. Үүнийг 4 компани хамтран хийхээр болсон. Гэрээ байгуулж гарын үсэг зурсан. 10 хэдэн километр төмөр замыг явуулаад Говь повер ХХК-ийн зүйлийг шууд шилжүүлье гээд тооцсон. Гэтэл хятадын тал төмөр замыг барьвал манайх таван толгойг чинь авна гээд байсан. Ингээд төмөр зам байгуулах ажил зогссон. Ийм ач холбогдолтой тоног төхөөрөмж байхад хэрэгцээнээс илүү хохирол учруулсан гээд байгаа нь үндэслэлгүй юм. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонслоо надтай холбогдолтой намайг буруутгасан зүйлийг яллах дүгнэлтэд уншсангүй. Ийм учраас намайг болон бусад маань буруугүй юм байна гэж үзэж байна, цагаатгаж өгнө үү гэв.

Я.Батсууриас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:- Намайг ажил авахад урьд гэрээ байгуулсан “Алтанговь транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн үйлчилгээний хугацаа дуусч байсан тул дараагийн тендерийг зарлах шаардлагатай болсон. Ингээд 2012 оны эцсээр үнэлгээний хороог байгуулж, Гаалийн хяналтын талбайн тендерийг зарласан. Энэ ажлыг С.Ганболд ахлагчтай үнэлгээний хороо зохион байгуулсан. 2013 оны үйл ажиллагааны төсвийг 2012 оны эцсээр ТУЗ-өөр хэлэлцүүлж батлуулсан байсан. Энэ төлөвлөгөөнд Гаалийн хяналтын талбайн үйлчилгээ авах төсөв багтсан учир, төсвийг дахин ТУЗ-өөр хэлэлцүүлэх шаардлага байгаагүй. Ингээд батлагдсан төсөвт багтаан тендер шалгаруулалтыг явуулсан. Тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцоогүй. Миний бие захиалагчийн хувьд Тендерийн хуульд заасан хяналтыг тавьж ажилласан. Тэгээд ч хуулиараа миний оролцоо тендер сонгон шалгаруулалтад байхгүй. Үнэлгээний хороо бие дааж хараат бусаар явуулах үүрэгтэй. Ингээд Үнэлгээний хорооноос шалгаруулсан “Говь повер” ХХК-тай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах гэрээг миний бие 2013 оны эхээр байгуулсан.

Гэрээнд зааснаар “Говь повер” ХХК нь манай экспортонд гаргах нүүрсийг өөрийн Гаалийн хяналтын талбайд буулгаж, хэмжиж, пүүлж, жигнээд Гаалийн бүрдүүлэлтийг хийж, дахин ачиж өгөх үйл ажиллагааг хариуцах үүрэг хүлээсэн. Энэ ажлын хөлсийг гэрээний дагуу гүйцэтгэлийг нь үндэслэн санхүүжүүлэхээр болсон. Тухайн жил бид их хэмжээний нүүрс буюу 5-6 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байсан учир “Говь повер” ХХК-ийн талбайд их хэмжээний хөрөнгө оруулалт нэмж хийлгүүлж, нэмэлт тоног төхөөрөмж, ачиж буулгах машин, пүү зэргийг худалдаж авахыг шаардсан. Тендерийн шаардлагын дагуу тус компаниар гаалийн талбайд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэсэн. Тендер сонгон шалгаруулалтын дараа ч энэ ажлыг хийлгүүлсэн. Ингээд урьдчилгаа болгож Тендерийн хуулийн дагуу болон байгуулсан гэрээний дагуу 700.000.000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг шилжүүлэхэд ямар нэгэн ажил, үйлчилгээ тус компаниас аваагүй байсан. Гэхдээ ажил, үйлчилгээ авахад энэ шилжүүлсэн төлбөрөөс суутгаж тооцохоор тохирсон байсан. Энэ нь тендерийн хуулинд заасан хууль ёсны урьдчилгаа төлбөр байсан. Уг тендерийн үнэлгээний хороог өөрчилснөө санаж байна. Ер нь бол үнэлгээний хороонд багтсан гишүүдийн ажлын ачаалал болон бусад нөхцөл байдал зэргийг харгалзан өөрчлөх тохиолдол гардаг. Энэ нөхцлийн дагуу өөрчилсөн байх. Тодорхой санахгүй байна. Энэ гэрээг цуцласнаар тодорхой хэмжээний төлбөр тооцооны асуудал, маргаан үүсэх нь тодорхой байсан. Гэхдээ гэрээ цуцласнаар “Говь повер” ХХК-д төлөх төлбөр тооцооноос манай компани хэмнэх зардал, ашиг олон дахин илүү байсан учир гэрээг цуцлах шийдвэр гаргасан. (42хх-15-21)

Миний хувьд ЭТТ ХК-нд захирлаар томилогдсоны дараа нэр бүхий хэдэн хүнийг “Ардчилсан намаас ажилд томил гэж байна. Иймд энэ хүмүүсийг томил” гэсэн үүргийг ТУЗ-ын дарга Г.Дэнзэн надад өгсөн. Үүний дагуу би Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газрын захирлаар Батзоригийг, Хүний нөөцийн хэлтсийн даргаар нэг эмэгтэйг, ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр Түмэнхүүг, мөн Дэнзэнгийн эгч Одонгэрэл нарыг тус тус томилсон. Тендер сонгон шалгаруулалт хууль бус болсон гэж үзэж байгаа бол Үнэлгээний хорооын гишүүдэд хөндлөнгөөс өөр бусад албан тушаалтнууд нөлөөлөх боломж нээлттэй. Тухайлбал “Говь повер” ХХК-ийн тендерийн асуудалд Дэнзэн өөрөө үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. (42хх-24-25)

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2012 онд зохион байгуулсан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд “Алтанговь Транс” ХХК-иас гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн 2013.06.12-ны өдрийн 866 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг тодорхой санахгүй байна. Энэ талаар хуулийн хэлтэс болон үнэлгээний хорооны гишүүд мэдээлэл өгөх байх. Манай компанид өдөр өдөр тутам маш олон худалдан авалт зохион байгуулагдаж, тэдгээрийн шийдвэрт маргаан үүсч байдаг учир тэр бүрийг санахгүй байна. Миний санаж байгаагаар 2013 онд “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үр дүнг оролцогч “Алтанговь Транс” ХХК хүлээн зөвшөөрөхгүй Шүүхэд гомдол гаргах явцдаа “Алтанговь Транс” компаниар нэмэлт ажил гүйцэтгүүлвэл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах санал гаргасан болов уу гэж бодож байна. Үүнийг манай итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан гэж бодож байна. Тэгээд ч тухайн үед “Говь повер” ХХК-иас авах үйлчилгээ удааширч байсан учир компанийн нүүрсний борлуулалтыг тасралтгүй явуулах зорилгоор талбай түрээслэх нэмэлт гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага байсан. “Алтанговь Транс” ХХК-тай 2013.05.22-ны өдөр Гаалийн хяналтын бүс түрээслэх ЭТТ/2012/01/20 тоот гэрээний нэмэлт ЭТТ-х/04 тоот гэрээг байгуулсан нь тендерийн хуулийн дагуу явагдсан. Хуулинд тухайн компанийн өмнө хийж гүйцэтгэсэн нийт ажлын тодорхой хувиас хэтрэхгүй хэмжээний ажлыг гүйцэтгүүлэхээр нэмэлт гэрээ шууд байгуулах заалт байдаг, тэгэхээр тэр хуулийн заалтын дагуу тендер зохион байгуулалгүйгээр өмнөх гэрээний нэмэлт ажил гэдгээр шууд гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээний төсөв, санхүүжилт нь тухайн жилийн Гаалийн хяналтын бүсийн зардалд багтаж байсан. Нөгөөтэйгүүр нэмж хэлэхэд нүүрсний борлуулалтын ажил тасралтгүй явагдах ёстой. Гэтэл тендерийн маргаанаас болж тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах ажил хойшлогдож байсан учир ямар нэг компаниас Гаалийн хяналтын үйлчилгээ авах зайлшгүй шаардлага байсан. Ямар нэг өөр гуравдагч компаниас ийм үйлчилгээ авсан бол хууль бус болох байсан. Тийм учраас хуулийн хүрээнд иймэрхүү алхам хийх шаардлага, нөхцөл байдал үүссэн. Нэмэлт гэрээ байгуулах саналыг “Алтанговь Транс” ХХК тавьсан гэж бодож байна. Тухайн үед “Говь повер” ХХК-ийн тендерийг хууль бус гэдгийг мэдэх боломж байгаагүй. Харин ч “Алтанговь Транс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь шүүхэд очоод унах байсан учир, урьдчилан манайд нэмэлт гэрээ байгуулах санал тавьсан нь манай компанийн борлуулалт тасралтгүй явуулах ашиг сонирхол, шаардлагад нийцэж байсан учир эвлэрлийг гэрээ байгуулсан гэж үзэж байна. 2013.5.22-ны өдөр “Алтанговь Транс” ХХК-тай байгуулсан нэмэлт гэрээ нь өмнө 2012 онд тус компаниар гүйцэтгүүлж байсан Гаалийн хяналтын талбайн үйлчилгээ авах гэрээний нэмэлт гэсэн үг. Тэгэхээр тус компанийн талбайгаар дамжуулан гэрээнд заасны дагуу 420.000 тонн нүүрс борлуулах гэрээ байсан. Харамсалтай нь тухай үед нүүрсний зах зээлийн байдал эрс муудаж, үнэ огцом унасны улмаас борлуулалт багасч, аажмаар зогссон. Тийм учраас тус компанийн талбайд буулгасан, тодорхой хэмжээний буюу 130.000 орчим тонн нүүрсний борлуулалт удааширч, он дамжин одоог хүртэл хадгалагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу 420.000 тонн нүүрс буулгасан боловч, борлуулалт саатсанаас болж дээрхи хэмжээний нүүрс одоог хүртэл хадгалагдаж байгаа. Манай хуульч Бадмаараг нь тухайн үед “Алтанговь Транс”ХХК-иас нэмж гэрээ байгуулвал нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрье гэсэн санал тавьсаныг надад танилцуулсаны дагуу зөвшөөрөл өгсөн. Түүнээс биш ямар нэг хууль бус зүйл байхгүй гэжээ.(42хх-36-36)

            3.Г.Түмэнхүүгээс:-Сонгон шалгаруулалтын тендерийн хороонд нарийн бичгийн даргаар ажиллахдаа өөрийн хамтран амьдрагч Улзмаагийн төрсөн дүү тус компанид давуу байдал олгож, тендерийн материалыг боловсруулсан гэж яриад байна. Би тендерийн материал боловсруулаагүй. Тус компанид үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажилласан. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга бусад гишүүдийн адил эрх үүрэгтэй оролцох. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болохоор үнэлгээний хорооны хуралдааны зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдах авах ажиллагаанд хууль тогтоомжийн мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах, хуулийн 49 дүгээр зүйлийн дагуу хавтас болгож архивлах гэсэн чиг үүрэгтэй ажилладаг. Би тендерийн материалыг боловсруулаагүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр өмнөх тендерийн хороо хуралдаад тендерийн материалаа бэлэн болгоод тендерээ зарлаад зарим компанийн баримт материалаа авсан байсан. Бэлэн материал дээр нэмэлт оруулсан. Тендерийн материалыг үнэлгээний хорооны хуралдаанаар хуралдаж нэмэлт шалгуурыг нэмж зарласан. Надад дур мэдэн тендер зарлах эрх байхгүй. Үнэлгээний хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн. Урилга хүргүүлэх гэсэн дээр тендерийн хороо хуралдаад би боловсруулаад цахимаар бичиг хэргийн ажилтан руу явуулаад тэндээсээ компаниудад хүргэдэг энэ журмын дагуу ажилласан. Надаас ирж материал авдаг. Тендерт орох хүсэлт, тухайн тендерийн үнийн саналын баримттайгаа ирээд авдаг. Би ийм эрх үүрэгтэй ажилладаг тэр эрх үүргээ биелүүлсэн. Ийм учраас ямар нэгэн хуурамч баримт бүрдүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад өөрийн гарын үсгээр компанид хүргүүлсэн ямар нэг баримт байхгүй. Үнэлгээний хорооны шийдвэрүүд хамтын шийдвэр байдаг. Энэ тендерт өмнө нь компаниуд мэдсэн зарим компанийн материалыг авсан байсан. Би бол зөвхөн хурлын тэмдэглэл хөтлөх, хүмүүсийг хуралдаа ороорой гэж дуудах, тийм л ажил үүргийн дагуу явагдсан.

Намайг Улзмаатай хамтран амьдрагч гэж ярьж байна. Би Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр 4 жил ажиллаж байгаад ирсэн. Миний бие муудаад монголд ирээд эмчлүүлсэн. Эмчлүүлж байсан эмч маань Улзмаа гэдэг байсан. Тухайн үед эмч өвчтөний харилцаатай байсан. бид хоёр хамтран амьдрагч биш юм. Улзмаа манай гэрийн нэг ч ах дүү нарыг танихгүй. Би ч гэсэн Улзмаагийн ах дүү нарыг танихгүй. Тухайн үед Дэнзэн гэдэг хүнийг огт мэдэхгүй байсан. Ямар учраас хамтран амьдрагч гээд байгааг ойлгохгүй байна. Одоо бид хоёр тусдаа амьдардаг. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг уншлаа. Мөнгө шилжүүлсэн гэсэн үйлдэл надад ямар нэгэн оролцоо байхгүй учраас ямар ч хэрэг хийгээгүй, цагаатгаж өгнө үү гэв.

Г.Түмэнхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:-Миний бие 2012 оны 11 сард “ЭТТ” ХК-ийн Ханган нийлүүлэлт, худалдан авалтын газарт ахлах мэргэжилтнээр томилогдож 2013 оны сүүл хүртэл ажилласан. Дэнзэнг “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсныг тухайн үед мэдээгүй. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хурлын тэмдэглэл хөтлөх, үнэлгээний хорооны даргын зарласан хугацаанд хурлыг зарлаж, зарыг тарааж, хурлын бэлтгэл ажил хангах, аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлэх, хуралдаанд гишүүний хувиар оролцож, тендер материал боловсруулж, өөрийн санал өгөх зэрэг эрх үүрэгтэй. 2012.12.28-ны өдөр манай үнэлгээний хороо хуралдаж, сонгон шалгаруулах тендерийн шаардлага шалгуур үзүүлэлтэнд өөрчлөлт оруулсан. Энэ хурлаар өмнөх тендерийн хорооны тендер зарласан 2012.12.24-2013.01.08-ны өдөр хүртэл хугацааг өөрчилж 2012.12.29-ний өдрөөс 2013.01.16-ны өдөр болгон хугацааг өөрчилж, Алтанговь транс, Говьнирун, Ёл Ази, Зууны мөрөөдөл, Далайн хилэнц, Говь повер, Тахидаг хайрхан, Хар арслан, Цонлун зэрэг компаниудад урилга хүргүүлэхээр тогтсон. Ингээд нэр дурьдсан компаниудад тендерийн урилга хүргүүлсэн. Үүний дагуу тендерийн материалыг  2013.01.02-ны өдөр “Говьнирун” ХХК, 2012.12.29-ний өдөр “Говь повер” ХХК,  “Алтанговь транс”, “Хар-Арслан” ХХК, 2013.01.03-ны өдөр “Зууны мөрөөдөл” ХХК, “Далайн Хилэнц” ХХК-иуд худалдаж авсан. Тэгээд 2013.01.16-ны өдөр тендерийн материал хүлээж авах эцсийн хугацаа болоход Алтанговь транс, Хар Арслан, Говь повер, Зууны Мөрөөдөл, Далайн хилэнц компаниуд материалаа ирүүлсэн байсан. Ингээд тендерийн нээлт хийхэд Говь повер ХХК 17 тэрбум 700 сая, Хар Арслан ХХК 18.470.000.000 төгрөг, Зууны мөрөөдөл ХХК 20.700.000.000 төгрөг, Алтанговь Транс ХХК 13.140.000.000 төгрөг, Далайн Хилэнц ХХК 12.960.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан. Энэ талаар хурлын тэмдэглэл үйлдсэн.Тэгээд 2013.01.18-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, ирүүлсэн компаниудын материалуудтай танилцаж сонгон шалгаруулалт явуулаад тендерийн шаардлагыг хамгийн сайн хангасан “Говь повер” ХХК-ийг шалгаруулсан. Ингээд үнэлгээний хороо тайлангаа гаргаж, захиалагчид тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах зөвлөмж өгч “Говь повер” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл өгсөнөөр үнэлгээний хорооны ажил дууссан. Тендерийн зарыг зар тавих сайтад нарийн бичиг дарга тавьдаг. Урилга бүхий албан бичгийг нарийн бичгийн дарга боловсруулж, даргаар гарын үсэг зуруулж, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлдэг гэжээ.(42хх-223-227)

            4.Т.Төгсбаяраас:-Намайг яллаад байгаа гол үндэслэл нь хууль бус нэхэмжлэлтэй хэрэгт хууль бусаар эвлэрсэн учраас компанид онц их хэмжээний хохирол учруулсан гээд байна. Тухайн хэрэгт манай компаний хуульч Бадмаарагийн хамтаар Батсуурь захирлаас итгэмжлэл аваад хэрэгт орсон. Яллах дүгнэлтэд нэхэмжлэлийг хууль бус байсан гээд байна. Хуульд зааснаар эрх ашиг зөрчигдсөн хэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Говь повер ХХК нэхэмжлэл гаргасан. Шүүх тухайн нэхэмжлэлийг хууль бус гэж үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэлийг хуульд нийцсэн нийцээгүй гэдгийг бид мэдэх боломжгүй байсан. Бадмаараг нь хэргийг анхнаасаа гардан хариуцаж байсан. Бадмаарагийг амарч байсан хугацаанд би хариуцаж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх болон шаардсан баримтыг гаргаж өгөх зэргээр шүүхийн ажиллагаанд орж байсан. Бадмаарагийг амарч орж ирэхэд би 9 дүгээр сарын 17-ноос 10 дугаар сарын 09-ний хооронд амарсан. Амраад орж ирэхэд шүүх хурал болох дөхсөн байсан. Би хэргийн талаар ямар нэгэн ойлголт байгаагүй. Өмнөх Алтанговь транс ХХК-ийн хэрэг дээр итгэмжлэл дээр миний нэр байдаг. Энэ Итгэмжлэл дээр хоёр хүний нэр байдаг. Нэг хүн ямар нэг зүйл болох юм бол нөгөө нэг нь орлох байдлаар оролцдог байсан. Алтанговь транс ХХК-ийн хэрэг дээр миний нэр байдаг боловч би оролцож байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан байгаа шүүх хурал болох өглөө Батсуурь захирал намайг дуудаад шүүх хуралд хамт оролц гэсэн. Хэргийг шүүх хуралдаанд хоёр тал тайлбараа гаргаж өгсөний дараа шүүгч хэргийг хянаж үзээд эвлэрэх нөхцөл байдал үүссэн байна, та нар эвлэрэлийн гэрээ бичгээр байгуул гэсэн. Бидний зүгээс эвлэрэх хүсэлгүй байна шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэсэн. Шүүхээс бид нарын итгэмжлэлийг шалгаж үзээд та нарт эвлэрэх эрх олгогдсон байна, ийм учраас эвлэрлийн гэрээ байгуулах талаар ярилц гэсэн. Үүний дагуу Говь повер ХХК-ийн өмгөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулах талаар ярилцаад гарын үсэг зурсан. Надад эвлэрлийн гэрээ ямар нөхцөлөөр яаж эвлэрсэн талаар ямар нэг ойлголт байгаагүй. Бидний хувьд Говь повер ХХК-ийн эрх ашгийн хамгаалах гэж оролцоогүй. Харин өөрийн компанид ашигтай гэж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурсан. Эвлэрэх талаар ямар нэг дарга нөлөөлсөн зүйл байхгүй. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхөөргүй бол байгуулах ёстой байдаг. Ийм учраас шүүхийн зүгээс эвлэрлийн гэрээ байгуулахыг шаардсан байх гэж үздэг. Эвлэрэх гэрээ нь хууль зөрчсөн байсан бол шүүх батлахгүй байсан. Ийм учраас хууль бус эвлэрэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгтэй танилцахад эвлэрлийн гэрээ байгуулсанаар компанид алдагдалтай зүйл хийгээгүй байна гэдэг нь харагдаж байна. Ийм учраас яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Т.Төгсбаяраас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-“ЭТТ” ХК нь 2012 оны 12 сард Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер сонгон шалгаруулалтыг явуулж, уг тендерт “Говь повер” ХХК шалгарсан байдаг. Ингээд тус компанитай “ЭТТ” ХК-иас 2013.01.25-ны өдөр Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээ хэрэгжих явцад буюу 2013 оны 6 сард Засгийн газраас тогтоол гарч Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн гүнийн гаалийн хяналтын бүс байгуулахыг “ЭТТ” ХК-д даалгасан. Энэ тогтоол гарсантай холбогдуулаад “ЭТТ” ХК-иас “Говь повер” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Энэхүү гэрээ цуцлах мэдэгдлийг “Говьповер” ХХК-аас хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээг цуцласнаас учирсан хохирол болох 7.2 тэрбум орчим төгрөгийг “ЭТТ” ХК-иас нэхэмжилсэн. Тэгээд энэхүү иргэний  хэрэгт “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хуульч Бадмаараг болон миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. Тэгээд энэхүү хэрэгт Бадмаараг нь хариу тайлбараа гаргаж шүүхэд хүргүүлж, эдийн засгийн шинжилгээ томилуулах хүсэлтээ гаргасан байсан. Ингээд би Бадмаарагийг амрах хугацаанд нэмэлт тайлбар гаргаж, шүүхэд хүргүүлсэн. Тэгээд бас ганц, нэг баримт материалыг шүүхийн шаардсанаар гаргаж өгсөн байгаа. Тэгээд үүний дараа Бадмаарагийн амралт дуусч, ажилдаа орсон. 2013 оны 9 сард шүүх хурал болохын өглөө гүйцэтгэх захирал Батсуурь намайг өрөөндөө дуудаж, Бадмаарагтай хамт энэ иргэний хэргийн шүүх хуралд оролцоорой гэж хэлсний дагуу би энэхүү шүүх хуралд Бадмаарагийн хамт оролцсон. Шүүх хурлын үеэр  хэрэг хянан хэлэлцэх явцад миний бие бэлтгэл муутай байсан учир ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй, харин Бадмаараг тайлбараа гаргаж байсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал өөрсдийнхөө нэхэмжлэлийн шаардлагыг хэлсэн, тэгээд Бадмаараг хариу тайлбараа гаргасан. Ингэхдээ Бадмаараг нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан олох ёстой байсан орлого, алдангиас бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа дурьдаж байсан. Тэгээд үүний дараа нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн шаардлагад байгаа алданги нэхэмжилсэнээсээ татгалзаж, мөн шаардлагад тусгагдсан олох ёстой байсан орлогынхоо 50 хувиас татгалзаж, 50 хувийг нь төлөхийг манай компаниас шаардсан. Үүнийг Бадмаараг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа шүүгч Болормаа нь хэргийн нөхцөл байдал нь эвлэрэх нөхцөл байдалд хүрсэн учир эвлэрлийн гэрээ бичгээр байгуул гэж хэлсэн. Үүний дагуу бид “Говь повер” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Ерөнхийдөө бол иймэрхүү зүйл болсон. ...Миний хувьд уг тендерийн үнэлгээний хороонд орж ажиллан, хэрхэн сонгон шалгаруулалт явуулсан талаараа нарийн сайн санахгүй байна. Харин тендерийн материалтай үзэж танилцаад, уг материалыг үндэслэн яръя. Миний хувьд үнэлгээний хороонд орж ажиллаж буй анхны тохиолдол нь энэ байсан. Ингээд үнэлгээний хороо 2012.12.28-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичигт тавигдах шаардлагын талаар хэлэлцэж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2012.12.29-ний өдрөөс 2013.01.16-ны өдөр болгож өөрчилсөн. Хурлын тэмдэглэлд тусгаснаар бол “Говь повер” ХХК нь хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх суурьлуулах засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байсан гэж бичсэн байна. Тендерийн материалаас харахад “Говь повер” ХХК-д энэ төрлийн тусгай зөвшөөрөл байхгүй байсан байна. Анхны тендер байсан учир туршлага муутай байсан. “Говь повер” ХХК тусгай зөвшөөрөлгүй байсныг мэдээгүй байна. Тендерийн материалаас харахад “Говь повер” ХХК нь сүүлийн 5 жилийн гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнг хүснэгтээр ирүүлсэн байна. Үүнээс харахад хамгийн бага нь 1.9 тэрбум төгрөг байсан. Санхүүгийн шаардлагыг бол үнэлгээний хороонд орж ажилласан санхүүгийн мэргэжилтэн нарийн үзсэн байх ёстой. Миний хувьд санхүүгийн тайланг нь хараагүй учир мэдэхгүй байна. Баримтаас харахад Ёл Ази, Зууны мөрөөдөл, Говнирун, Далайн хилэнц, Говь повер, Тахидаг хайрхан, Цонлун, Хар-Арслан, Алтанговь гэсэн компаниудад урилга хүргүүлсэн байна. Энэ компанийн нэрсийг хаанаас олсныг мэдэхгүй байна. Одоо санахад бид хурал дээр урилга хүргүүлэх компаниудын нэрсийг огт тодруулж, тогтоогүй. Тэмдэглэлийн сүүлийн хуудсанд гарын үсэг зурсан нь 2 дахь хуудсанд байгаа зүйлсийг баталгаажуулж байгаа хэлбэр биш. Энэ компаниудын нэрсийг бичсэн хуудсыг дараа нь нэмж бичиж хавсаргасан гэж үзэж байна. Өмнөх үнэлгээний хороог ямар зорилгоор өөрчилж, биднийг томилсныг би мэдэхгүй байна. Тендерийн баримт бичгийг дутуу хянаж үзсэн байна. Анхны тендер байсан учир туршлагагүй л байсан байх. “Говь повер” ХХК-тай эвлэрэх талаар хэн нэгэн нөлөөлсөн асуудал байхгүй. Харин гүйцэтгэх захирлын олгосон итгэмжлэлд эвлэрэх эрх олгогдсон байсан гэжээ.(43хх-18-26)

            5.Д.Баярмаагаас:-Манайх Эрдэнэс таван толгой ХК-ийн гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлэх тендерт оролцоод 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Энэ тендерт орохдоо би өөрийн төрсөн дүү Баярхүү, Ч.Уянга нарын нэр дээр байдаг Говь Повер ХХК-иар оролцсон. Би бол хөдөөний хүүхэд амьдралын шаардлагаар оюутан наснаасаа эхэлж наймаа хийж яг өнөөдрийг хүртэлх амьдралыг босгосон. Би тендерт орж гэрээ байгуулаад 2 дугаар сарын 5-аас 5 дугаар сарын 27-ныг хүртэл би Улаанбаатар хотод хоёр гуравхан удаа ирсэн. Би гаалийн талбай дээр өөрөө удирдаж бүх ажлаа хийлгэсэн. Эрдэнэс-Таван толгой ХК-иас ажлын хэсэг байгуулаад танай дээр нэмэлт хэдэн ажил хийлгэх шаардлагатай байна гэсэн 02 дугаар сарын 5-нд би өөрийн 43 ажилтанаа аваад Цагаан хад дээр очсон. Говь повер ХХК 2011-2012 оны тайлангаар гаалийн хяналтын бүсэд үйлчилгээ үзүүлсэн байсан нь  гэрчлэгддэг. Говь повер ХХК бол Энержи Ресурс ХХК-ийн замын эсрэг талд байдаг. Говь Повер ХХК хэдэн муу хашаа бариад улсаас 5,3 тэрбум төгрөг авсан юм шиг хэвлэл мэдээллээр цацагдсан. Би тэндээс Говь повер ХХК гэсэн логогоо аваад өөрийн 43 ажилчнаа ачаад буцаад явсан. Манай 43 ажилчин улс эх орондоо бүтээг байгуулалт хийж байна гээд 24 цаг тасралтгүй ажиллаж байсан. Эрдэнэс-Таван толгой ХК-ийн нэмэлт ажлыг ингэж хийсэн талаар нь номонд мөнхөлсөн. Нэмэлт ажлаар бид нараар 3,5 тэрбум төгрөгний нэмэлт ажил хийлгэсэн. Тэнд байгаа арван хэдэн компаниас ганцхан Энержи Ресурс ХХК гурван талын 8 метрийн өндөр хашаатай. Манай баруун талд байдаг. Манай зүүн талд улсын авто зам  байдаг. Манайх урдуураа 260 метрийн урттай 8 метрийн өндөр салхины хаалттай, хойд талд 535 метр хаалт хийсэн. Өөрийн хийсэн зүйлээрээ би яллагдаж байна. Эрдэнэс-Таван толгой ХК-иас шаардлагын дагуу 20 тонн ул нүүрс буюу исэлдсэн нүүрс авч 13,5 га газар дээр дэвссэн. Үүн дээр 800-900 сая төгрөгийн зардал гаргасан. Жижиг таван толгойгоос зүгээр шороон замаар яваад ирчих газрыг заавал говийн замаар яв гээд байсан. Нэг машин 380,000 төгрөг тушааж говийн замаар явуулсан. Тэр дөрвөн компаний машиныг явуулж байсан. Үүнийг огт үгүйсгэсэн. 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрдэнэс-Таван толгой ХК-иас албан тоот авсан. Тендер цуцлагдсан. Би дандаа бусад компаниас зээлээр аваад хэдэн тэрбумын өрөнд унасан байсан. Тэгээд би Эрдэнэс-Таван толгой ХК-ийн захирал Батсуурь дээр уйлаад очсон. Дараа нь Батсуурь даргаас бичиг аваад компанидаа аудит оруулж хийсэн ажлаа дүгнүүлсэн. Тэгээд би Эрдэнэс-Таван толгой ХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх шийдвэрлээд манайх заргаа авсан. Тэгээд Эрдэнэс-Таван толгой ХК мөнгөө шилжүүлэхгүй хэдэн сар болсон. Манайх шийдвэр гүйцэтгэлд бичиг өгсөн. Тэгээд манай руу мөнгө орсон. Яллах дүгнэлтийг би хүлээн  зөвшөөрөхгүй байна. Над дээр 5,5 тэрбум төгрөг гээд байгаа боловч 3,5 тэрбум төгрөгөөр бидний хийсэн нэмэлт ажлын дүн бүх баримт бичиг тодорхой авагдсан байгаа. Яллах дүгнэлтэд үнийн дүн зөрүүтэй бичсэн байсан. Ингэж янзалчихаад байхад миний хийсэн зүйлийг зах зээлийн дундажаас дээгүүр үнэтэй, хэрэглэгдэхгүй, хэрэглээнээс илүү эд хөрөнгө өгсөн гэж буруутгаж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өнөөдөр 47 ажилтантай, цалин хамгийн бага нь 700.000 төгрөгийн цалинтай, хамгийн өндөр нь 1.800.000 төгрөгийн цалинтай. Би тэр хүмүүсийн бүх ар талыг хүндэлж бизнес эрхэлж яваа эмэгтэй хүн. Тэрнээс биш би юу ч хийгээгүй байж ингэж зогсоогүй. Би яг өөрийн гараараа бүгдийг хийдэг. Манайх нүүрсний ажлыг зогсоохгүйн тулд бүхий л төрлийн ажлыг хийсэн. Энд байгаа шүүгдэгч нартай ямар нэгэн холбоо байхгүй.  Цагаан хаданд би яг 4 сар тасралтгүй ажилласан. Эрдэнэс-Таван толгой ХК-иас ажлын хэсэг ирэхэд би тухай бүрт нь танилцуулдаг байсан. Баярхүү гуай мэдэж байгаа. Бүх ажил дуусаад ажлын комисс ирээд хүлээн аваад арав хүрэхгүй хоногийн дараа тендер цуцалсан. Хөрөнгийн үнэлгээний төв гэдэг газрыг Авилгатай тэмцэх газраас томилсон. Энэ шинжээчийн дүгнэлт дээр газрыг тухайн үеийн ханшаараа 13,5 га гээд 1 м2-4,000 төгрөг гээд 13,5 га газрыг үржих нь 40 сая төгрөг гээд 538 сая төгрөг гээд тавьсан байна. Гэтэл миний газар 5 тэрбум 448 сая төгрөгийн үнэтэй.Үүн дээр таны ашгийн 20 хувийн нэмбэл 7 тэрбум гаруй төгрөг болно зөвхөн газар. Салхины хаалтыг 535 метрийг үнэлээп 260 метрийг хассан байсан. Хашааны суурь үнэ 106,075,000 төгрөг гээд бусад зардлын төсөвт өртөг гээд 10 хувиар авсан байна, хашаа угсрах зардалын нэг секц нь гэдэг чинь 4 метрийн урттай, 8 метрийн өргөнтэй, газрын гүн рүү 1.5 метр ордог. Ийм секцийг ажлын угсралт зардлыг 10.000 төгрөгөөр үнэлсэн байна. Нэг зүйлийн зөрүүнээс 50 сая төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийг ямар ч хариуцлагагүй хийсэн байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Д.Баярмаагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Миний бие “ЭТТ” ХК-тай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу ажилласан. Энэ явцад ажлын хэсэг томилогдоод биднээр нэмэлтээр их хэмжээний ажил хийлгэсэн. Тэрнээс биш манайх үйлчилгээ үзүүлэх хэмжээний талбай, тоног төхөөрөмж бүх юмтай байсан. Энийг 2013.01.25-ны өдрөөс 2013.06.01-ний өдрийн хооронд ажлын тайлан дээр тодорхой тусгасан байгаа. Энэ их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 4.5 тэрбум орчим төгрөгийн зардал гарсан. Үүнийг болон гаалийн хяналтын талбай, газрынхаа үнийн хамт нэхэмжилсэн юм. Тэгээд л тэрний дагуу шүүхийн шийдвэр гарч мөнгөө авсан. “ЭТТ” ХК-аас шаардлага тавьж, нэмэлтээр хийлгэсэн ажлуудыг бид зөвхөн өөрсдийнхөө зардлаар хийсэн. Тэгээд ч “ЭТТ” ХК нь энэ талбайг авсанаараа хохирсон зүйл байхгүй, бидэнд нь ч завшсан зүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа  л буцааж авсан.  Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүй. Миний бие гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллая гэж бодоод “Говь повер” ХХК-ийг хүн зарна гэснийг сонсоод худалдаж авсан. Энэ компанийг урьдын танил Ц.Дашдондогоос 2013 оны 01 сард худалдан авч байсан. Тус компанийг 1 тэрбум төгрөгөөр худалдан авсан. Компани худалдан авах төлбөрийн мөнгийг 200.000.000 төгрөгийг бэлнээр шууд өгсөн. Үлдэгдлийг нь цувуулж өгсөн. Цувуулж өгөхдөө заримыг нь бэлнээр өгсөн. Мөн бэлэн бусаар орон сууц тооцож өгч байсан. Би Дэнзэнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй. Намайг Ц.Дашдондогоос компани авахад тус компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт байрлах 12 га газартай байсан. Уг газар дээр нь 2 том хадан уул, 150 тонны авто пүү 2 ширхэг, 2 пүүний хооронд 40 тонны контейнер 1 ширхэг, хажуу талд нь байрлах ажилчдын байр, 1 гүнийн худаг зэргийг л хүлээн авсан. Авсанаас хойш 2 уулыг тэсэлж буулгасан. Тэсэлсэн уулынхаа чулууг бутлаж, дэвссэн. Индүүгээр тэгшилсэн. Монголд байхгүй 40 метрийн урттай 200 тонны 2 ширхэг пүү суурьлуулсан. 24 метрийн урттай, 200 тонны 2 ширхэг пүү нөгөө талд нь суурьлуулсан. 150 тонны 24 метрийн урттай 1 ширхэг пүү суурьлуулсан. Тэгээд энэ пүүний хажуу талд пүүлэгчийн байр, гаалийн байцаагчийн байрыг байршуулж өгсөн. Тэгээд дараа нь бид нар 500 метрийн урттай, 8 метрийн өндөртэй, газрын гүн рүү 1.5 метр суурь нь цутгаж орсон торон хашаа хийсэн, 12 метрийн өндөртэй гэрлэн цамхагууд суурьлуулсан, бүх талбайг хамрах гэрэлтүүлэг суулгасан, аюулгүй ажиллагааны дүрэмд нь нийцүүлээд орох гарах замуудыг засаж бэлтгэсэн. Тэгээд ажилчиддаа зориулж, ажлын байр өргөтгөж, байрыг тохижуулсан, нүүрэн талдаа “Говь повер” гэсэн эмблем энэ тэрээ шинээр хийсэн. Харуул хамгаалалтын ажилтнуудаа богино долгионы станцаар хангасан. Мөн пүүн дээр ажиллах ажилчдаа гаалийн байгууллагын сургалтанд хамруулсан. Энэ ажлыг хийхэд маш их хэмжээний цемент, арматур худалдан авч байсан. Мөн төв замаас гаалийн хяналтын бүс рүү зүүн талаасаа орох 1.5-2 км орчим замын өнгөн хөрсийг хусч, далан хийлгүүлж, хайрга тавьж индүүдүүлсэн. Мөн “ЭТТ” ХК-иас 20.000 тонн ул нүүрс худалдаж авсан. Үүнийгээ талбайдаа ачиж буулгахын төлөө 240 км замыг туулсан. Үүнийг мөн төлбөртэй хийлгэсэн. 350 билүү 400 гаруй машины цуваа явж энэ ул нүүрсийг ачиж буулгасан. Шинээр тавьсан 5 пүүг стандарчилал хэмжил зүйн газраас баталгаажуулсан. Ингэхэд “ЭТТ” ХК-иас нүүрс ачиж байсан манай хяналтын бүсээр нүүрсээ тээвэрлэх Чалко компани нь заавал өөрсдийнхөө туухайгаар хэмжүүлнэ гэсний дагуу уг туухайг нь 250 км-ээс ачиж ирж баталгаажуулалтыг хийлгэж байсан. Тэгээд энэ ажлын явцад ажилласан 50 ажилчдын цалин, хоол, хүнс, хувцас, унах унаагаар хангаж байсан. Энэ ажлуудыг хийхэд халаасанд мөнгө байгаагүй учир хүмүүсээс зээлээр авч шийдвэрлэж байсан. Барилгын материалуудыг дандаа Улаанбаатар хотоос тээвэрлэж байсан. Мөн гэрэл гаргадаг 100-ийн генератор 2 ширхэгийг “ЭТТ” ХК-д хүлээлгэж өгч байсан гэжээ.(42хх-190-194)

Шүүх хуралдаан дээр хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Уянгаас мэдүүлэхдээ:-“Эрдэнэс таван толгой” ХК 2013 оны 01-ээс 6 дугаар сард “Говь повер” ХХК-иас ямар ч үйлчилгээ аваагүй. Тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулснаас манайд хохирол учирсан. 6.543.392.637 төгрөгийг “Говь повер” ХХК-иас нэхэмжилж байна гэв.

Шүүх хуралдаан дээр иргэний хариуцагч “Говь повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбатаас мэдүүлэхдээ:-5,3 тэрбум төгрөгийн асуудлыг иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэснийг хүлээн авч иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэе гэв.

Шүүх хуралдаан дээр гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.“Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Баярхүүгээс:- 2012 оны 12 дугаар сарын үед ажилгүй байсан. Говь повер ХХК нь миний нэр дээр байдаг компани юм. Говь повер ХХК-ийн хөрөнгийн талаар мэдэх зүйл байхгүй. Мөнгө нь эгч Баярмаагаас гарсан. Говь повер ХХК-ийг Гаалийн хяналтын бүс ажиллуулна гэж худалдаж авсан. Юу юу худалдаж авснаа сайн санахгүй байна. Говь повер компанийг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг компанийн данс тооцоог, тогтмол үйл ажиллагаа явуулдаг байсан эсэхийг мэдэхгүй. Мөн Говь повер ХХК-ийг шилжүүлж авахдаа боловсон хүчинтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулахдаа иргэн Дашдондогоос худалдаж авсан. Иргэн Дашдондогоос шилжүүлж авахдаа манай хамаатны Ч.Уянга бид хоёр шилжүүлж авсан. Ч.Уянга нь миний дараа нөхөртэйгөө орж ирсэн. Дашдондогийг байхад байсан.Уг компанийг худалдаж авсан он сараа сайн санахгүй байна. Говь повер ХХК-ийг худалдаж аваад хэзээ тендерт оролцсон талаар мэдэхгүй байна. Энэ талаар манай эгч мэдэж байсан. Би Говь повер ХХК-ийг авсны дараа Цагаан хад гаалийн талбайг тохижуулах ажилд оролцсон. “Эрдэнэс таван толгой” ХК-иас тусгай комисс гараад тусгай гэрээний дагуу 8 метрийн өндөртэй хашаа барьсан. Бүх газрыг хусаж шороо, нүүрс дэвсүүлж байсан. Камержуулсан. Урьд нь бүх үйлчилгээг хийх боломжтой байсан. Эрдэнэс таван толгой ХК-иас очсон хүмүүс нь нэмэлтээр ийм ийм ажил хий гэж хэлдэг байсан. Тэгээд нэмэлтээр хийсэн ажлын баримт байгаа гэв.

2.Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ж.Батболдоос:-Би “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2012 оны 12 сараас 2014 оны 12 сар хүртэл ажилласан. “Эрдэнэс таван толгой” ХК нь аж ахуйн тооцоотой төрийн өмчит улсын үйлдвэрийн газар юм. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны 100 хувийг төр эзэмшиж байгаа. Төрийг төлөөлж байсан төрийн албан хаагчийнхаа хувьд саналаа хэлээд хурлаас гаргасан шийдвэр дээр гарын үсэг зурдаг. “Эрдэнэс таван толгой” ХК болон “Говь повер” ХХК хооронд гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан талаар би сайн мэдэхгүй. Би Байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэгээд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилохдоо Засгийн газрын шийдвэрээр томилсон гэж ойлгож байгаа. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоход төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Байгаль орчны асуудал бүх аж ахуй нэгжүүдэд хамаатай. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьд байгаль орчинтоай холбоотой олон шийдвэр гаргадаг. Миний мэргэжил, албан тушаалын байдал төрийг төлөөлж байгаа байдлыг харгалзан үзэж “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр оруулсан болов уу гэж ойлгож байна. ТУЗ-ийн гишүүний эрх үүрэг, хуулиар хүлээсэн төрийн нарийн бичгийн даргын чиг үүрэгтэй шууд хамааралтай зүйл байдаг эсэхийг мэдэхгүй байна. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дүрмийг уншиж байсан. Би ТУЗ-өөр их хэмжээний хэлцэлийг хэлэлцсэн эсэхийг мэдээгүй. Компанийн дүрэмд их хэмжээний хэлцэлийг юу гэж заасныг сайн мэдэхгүй байна. Намайг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газар томилсон байдаг. Тухайн үед “Эрдэнэс таван толгой” ХК-иас цалин авч байсан мөн Байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга албан тушаалынхаа дагуу цалин авч байсан. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн даргын цалин албан тушаалын цалин юм. ТУЗ-ийн гишүүн гэдгээр цалин, урамшуулал авдаг байсан. Тухайн үед “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн гэх хүн байсан. Г.Дэнзэн яаж томилогдсон талаар мэдэхгүй гэв. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүнийг сонгох сонгон шалгаруулалт явуулдаг эсэхийг мэдэхгүй байна. ТУЗ-ийн даргыг ямар шалгуураар сонгодог талаар санахгүй байна гэв.

3.Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Хууль эрх зүйн хэлтсийн дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Н.Энхтуяагаас:-Би “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2013 оны 9 сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл ажилласан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар 2013 оны 5 сараас 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсан. “Эрдэнэс таван толгой” ХК нь ашгийн төлөө төрийн өмчит хувьцаат компани. Төрийн байгууллага биш. Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Төрийг төлөөлөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. ТУЗ-ийн гишүүний үүргээ хуралд санал өгөх байдлаар ажилладаг байсан. Намайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Дэнзэнгээс улсын бүртгэлийн газарт албан тоотоор хандаж “Говь повер” ХХК-ийн хувьцааг хэн хэн эзэмшдэг талаар лавлагаа гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх тохиолдолд “Говь повер” ХХК-иас тендер цуцалсан холбоотой хохирлын асуудал орж ирж байсан. Дэнзэн Хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа 17 тэрбумын тендерийг өөрийнхөө эхнэрт өгчихлөө гэх асуудал гараад явсан. Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн даргын хувьд “Говь повер” ХХК-ийн эзэн нь Дэнзэнгийн эхнэр мөн эсэхийг мэдэхээр улсын бүртгэлийн газар хуулийн хэлтсийн даргын хувиар бичиг явуулсан. Хариуд нь Гэрэлхүүгийн Уянга гэх хүн байгаагүй. Тухайн үед “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Гэрэлхүүгийн Уянга гэх хүн байгаагүй  талаарх бичиг ирсэн. Тэр бичгийг би Дэнзэнд өгсөн. ТУЗ хуралдаж байхад Хууль зүйн хэлтсийн хуульч Бадмаараг “Говь повер” ХХК руу 4.8 тэрбум төгрөг шилжүүлэх зөвшөөрөл авахаар ТУЗ-д танилцуулж орж ирсэн. “Говь повер” ХХК нь тендер цуцалсаны хохирол гээд 4.8 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Үнэлгээгээр 7 тэрбумаас дээш төгрөг нэхсэн байдаг. ТУЗ-ийн хурлаар төсвийн тодотгол хийж энэ мөнгийг суулгах гэсэн юм гэж орж ирсэн. ТУЗ-ийн хурал дээр шүүхээр шийдсэн хэрэг гэсэн. Шүүхийн шийдвэрийг үзье гэхэд шүүхийн шийдвэр бичгээр гараагүй байгаа гэсэн. Тэгээд шүүхийн шийдвэр ирэхээр төсөвд суулгах асуудлыг хэлэлцэе гээд шийдээгүй. Яагаад ТУЗ-өөр хэлэлцүүлэх гээд байна вэ гэхээр хэрэв тухайн төсөвт суутгаад төсөв нь хүрч байгаа бол гүйцэтгэх захирал асуудлыг шийдээд явах боломжтой. Шүүхийн шийдвэр гарсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр биелэгдэх боломжтой гэв. ТУЗ-өөс 2012, 2013 оны төлөвлөгөө баталсан. Үүн дээр Цагаан хадад гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх талбай авах эсвэл шинээр ийм хэмжээний гаалийн талбай худалдаж авахаар төсөв төлөвлөгөө батлагдсан зүйл байсныг санахгүй байна. Төсвийн тодотгол нь “Говь-Повер" ХХК-д мөнгөө шилжүүлэхийн тулд ТУЗ-өөр оруулснаар яригдсан гэж үзэж байна. Намайг ТУЗ-ийн гишүүнээр “Эрдэнэс Монгол” ХХК-иас томилсон. Ер нь бол шүүх маргааныг шийдвэрлэхээс өмнө гүйцэтгэх захирал шийдье гээд оруулаад ирвэл ТУЗ шийдвэр гаргаж болно гэв. Шүүхийн процесс явагдаж байхад ТУЗ баримтыг нь үзэж байж шийдвэр гаргах байх. ТУЗ шүүхийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Нэгэнт шүүхийн процесс эхэлсэн бол шүүх шийднэ. ТУЗ-д хандсан тохиолдолд шийдвэр эсэхийг би ТУЗ-ийн гишүүдийн өмнөөс хариулж мэдэхгүй байна. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн  ТУЗ нь 9 гишүүнтэй байсан. Эдгээр гишүүдээс 6 нь төрийн албанд ажилладаг, 3 гишүүн нь төрийн албан хаагч биш байсан. Төрийн албан хаагч бүхий ТУЗ-ийн гишүүд өөрсдийн нь хашиж байгаа төрийн албан тушаалтай хамааралтай асуудлыг ТУЗ-ийн гишүүний чиг үүргээс ялгаатайгаар компанийн хуулийн дагуу явагдана. Шүүх хурлаас өмнө заавал 7 тэрбум төгрөгийн асуудлыг ТУЗ-өөр оруулж танилцуулах шаардлагагүй. Компанийн тухай хуулийн дагуу их хэмжээний хэлцэл гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд байна гэсэн ойлголтод хамаарна. Их хэмжээний хэлцэл гэдэгт компанийн дүрмийн сангийн 25 хувь гэж байгаа. 7 тэрбум нь компанийн дүрмийн сангийн 25 хувьд хүрэхгүй байсан гэв.

4.“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбилэгээс:-Би “Эрдэнэс таван толгой” ХК-д 2011 оноос 2015 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Манай компани нь хувьцаат компани. 2015.09.24-ний өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-иас АТГ руу нууцын зэрэглэлтэй албан тоот хүргүүлсэн албан бичиг явуулснаа санаж байна. Харин агуулгыг нь сайн санахгүй байна. Энэ бичгийг манай ТУЗ-өөс над руу явуулсан. Зохигч, хохирогч томил гэсэн утгатай байсан. Хуулийн компаниас зөвлөгөө аваад явуулсан. Эрүүгийн хэрэг дээр манай компаниас төлөөлж оролцох шаардлагатай байна гэсэн албан бичиг хүргүүлсний дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-иас үүрэг өгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр хүнээ оруул гэж бичиг ирсний дагуу бичиг өгсөн. 2012 онд “Эрдэнэс таван толгой” ХК-иас гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг 2013 оны турш үзүүлэх компанийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан. “Говь повер” ХХК хууль бусаар сонгон шалгарсан байсан гэдгийг мэдээд тэр бичгийг явуулсныг зөв, буруу гэж ялгаж мэдэхгүй байна. “Говь повер” ХХК хууль бусаар сонгон шалгарсан гэдгийг мэдэхгүй. “Говь повер” ХХК-иас миний санаж байгаагаар 8 ковшийг уурхайдаа авчирч ашигласан. Хэдий хэмжээний нүүрс ачиж буулгасан талаар санахгүй байна. Байнга ашиглаж байсан. Үнэлгээний гарсан гэх үндэслэл байсан. Анх тэр бичиг нь манайд ирээгүй. Нилээн олон газраар дамжаад ирсэн байсан. ТУЗ-өөс нууц гэж бичиг ирсэн. Үүний дагуу хандсан гэв. Би “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015 оны 5 сараас 2015 оны 11 сарын хооронд нийт 6 сар ажилласан. Эвлэрлийн гэрээний үндсэн дээр “Говь повер” ХХК-иас шилжүүлэн авсан газар, техник тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг зүйлсийг хүлээж авсан байдаг. Эдгээр авсан эд зүйлийг гаалийн хяналтын бүсийн зориулалтаар ашиглаж байсан. Нилээн их хэмжээний нүүрс гаргаж байсан. Ер нь бол зориулалтын дагуу ашиглаж байсан гэв. Яг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ гаалийн хяналтын бүсээр тодорхой хэмжээний нүүрс экспортлогдсон. “Говь повер” ХХК-тай гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан болон гэрээ байгуулахаас өмнөх үйл явдлын үйл ажиллагаатай холбоотой зүйлийг мэдэж байна. “Говь повер” ХХК-тай байгуулсан гэрээний талаар мэдэхгүй гэв. “Эрдэнэс таван толгой” ХК өөрийн хяналтын бүс байгуулахаас өмнө нүүрсээ “Алтанговь транс” ХХК байсан. Анх 2011 онд экспорт хийж эхлэх үеэс “Алтанговь говь” ХХК-иар нүүрс дамжиж байсан гэв. ТУЗ-өөс үнэлгээн дээр зөрүү гарсан байна. Хуулийн дагуу арга хэмжээ ав гэсэн бичиг ирсэн. Мөн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-иас ирж байсан. Тэрний дагуу албан бичиг явуулсан. ТУЗ-д ажиллаж байгаа төрийн албан хаагчид компанийн үйл ажиллагаанд оролцохдоо өөрсдийн эрхэлдэг төрийн албаны эрх үүргийн хэмжээнд оролцдохдоо компанийн тухай хууль, компанийн дүрмэнд заасан ТУЗ-ийн гишүүний эрх үүргийн хүрээнд аль алинаар нь оролцдог байх. Энгийн хувьцаат компанийн хэлбэрээр ажилладаг байсан. “Говь повер” ХХК-тай байгуулсан Цагаан хадийн гэрээг цуцалсан нь “Эрдэнэс таван толгой” ХК-д ашигтай байсан. Тухайн үед их хэмнэлт гарч байсан. Тооцоо хийж үзэхэд тонн тутамд 8-10 долларын тээврийн хэмнэлт гарч байна гэж тооцож байсан. 2013 онд манай компани 5,7 сая тонн нүүрс олборлосон байх. Яг сайн санахгүй байна. Энэ нь “Говь повер” ХХК-тай байгуулсан гэрээ цуцалсанаас хойшхи үйл ажиллагаа гэв.

5.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсанн Ч.Сайнбилэгээс:-Би “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2013 оны 08 дугаар сарын 7-нд очсон. 2015 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ нь төсөв баталдаг. Мөн их  хэмжээний хэлцлийг баталдаг. “Говь повер” ХХК-тай байгуулсан гэрээг цуцласнаас болоод шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан асуудлыг би ТУЗ-ийн дарга болоод мэдсэн. “Говь повер” ХХК-тай холбоотой маргаан нь ТУЗ-д танилцуулах шаардлагагүй байсан. Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний асуудал байсан. “Говь повер” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, маргааныг ТУЗ-д танилцуулах шаардлагагүй. Энэ асуудал ТУЗ-ийн эрх хэмжээнд хамаарахгүй. 2013 оны төсвийг 2013 оны эхээр Дэнзэнг байх үед баталсан байх. “Эрдэнэс таван толгой” ХК нь Гаалийн хяналтын талбайгүй байсан. “Эрдэнэс таван толгой” ХК нь 2012 оноос хойш өөрийн гаалийн талбайтай болохоор хөөцөлдөж байсан баримтууд байдаг. 2010 оноос уурхайн ажиллагаа эхлэхэд хилээр шууд гаргаж байсан зүйл байхгүй байсан. 2012 оны сүүлээр тендер зарлаад өөрийн хашаатай болох гэж 2013 оны эхээр гэрээ байгуулсан байсан гэж үзэж байна. Би 2013 оны 08 сараас ажилласан. Цагаан хадан дээр буулгаад дахин зөөх, харах зэрэг зардал гарахгүй. “Эрдэнэс таван толгой” ХК нь ашгийн төлөө хувьцаат компани юм. Зардал хэмнээд гүний гааль нээгээд шууд ачдаг болсон. Компанид ашигтай. Эдийн засагт сайн, байгаль орчинд бохирдолгүй. Би компанийн ТУЗ-ийн даргын хувьд нууцын бичиг авч байгаагүй. 2013.06.15-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд томилогдоод ТУЗ-ийн дарга болсон. Тэгээд Дэнзэнгээс ажлаа хүлээж авсан. Би энэ ажилд ирэхээс өмнө Ерөнхийлөгчийн тамгийн газрын дэд дарга байсан. Намайг яагаад энэ ажилд томилсон шалтгааныг нь мэдэхгүй. Хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон. Нээлттэй сонгон шалгаруулалтаар албан тушаал, хэн дуртай нь очдоггүй. Урьд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга гэсэн албан тушаал хашиж байгаа хүн нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болдог байсан. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болон гишүүний чиг үүрэгт эрхэлж байсан ажил албан тушаалын чиг үүрэг нь хамааралгүй гэв.

6.“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Захиргаа хүний нөөцийн газрын захирлаар ажиллаж байсан С.Ганболдоос:-2012.12.26-ны өдөр тушаал гараад таныг “Говь повер” ХХК-тай холбоотой Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох үнэлгээний хорооны гишүүн, даргаар томилсон. Ачилтыг яаралтай шуурхай эхлэх хэрэгтэй байна. Өмнө байгуулсан гэрээ, хэлцэл дуусч байгаа юм. Төрийн үнэлгээний хорооноос алдаа гаргасан байсан гэж яриа болж байсан. Тэгээд тушаал гараад томилогдсон гэв. Гүйцэтгэх захирлын тушаалын эхийг тухайн асуудлыг хариуцсан нэгж газрууд боловсруулж гаргадаг. Холбогдох газрууд нь саналаа оруулаад явсан байх. Холбогдох газар гэдэг нь Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газар. Өмнөх үнэлгээний хороо түүний гишүүдийг алдаа гаргасан гэсэн шалтгаанаар өөрчилсөн гэсэн. 2012.12.28-ны өдрийн үнэлгээний хорооны хурал дээр 3 үндэслэлээр үнэлгээний хороог дахин байгууллаа гэж үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулж байсан. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх танай тендер нь үнэлгээний хорооны ажил хуулийн дагуу явагдсан. Үнэлгээний хороо 2-3 удаа хуралдсан. ТУЗ-ийн дарга Дэнзэн, гүйцэтгэх захирал Батсуурь нарын зүгээс “Говь повер” ХХК-ийг шалгаруул гэсэн асуудал байгаагүй. Гүйцэтгэх захирал дээр гэрээ батлагдах хүртэл дараах ажлыг хийдэг. Шалгарсан компанид мэдэгдэл хүргүүлнэ. Үүний дагуу гэрээ байгуулахаар санал тавина. Тэгээд гэрээний төсөл боловсруулагдана. Үүний дараа гарын үсэг зурах эсэх асуудал яригдана. Энэ гаалийн хяналын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төслийг Үнэлгээний хороо шалгаруулаад захиалагчид гарсан үр дүнгээ өгөөд ажил нь дуусдаг. Шаардлагатай тохиолдолд гэрээ хэлцэлд орж болох юм. Шалгаруулахад ийм техникийн нөхцөл яригдаж байсан, ийм тусгана гэх байдлаар хэлцэлд оролцож болно. Харин гэрээний төсөл худалдан авах дээр боловсруулагдсан. Би энэ гэрээтэй танилцаагүй. Хэрэв энэ тендерт хууль бусаар шалгарсан байвал хэн хариуцлагыг хуулинд зааснаар шалгарсан процессын тухайд үнэлгээний хороо хариуцах ёстой. Түмэнхүүгийн зүгээс энэ асуудалд бид нарт нөлөөлсөн зүйл байхгүй. “Говь повер” ХХК-ийн тухайн үед тендерт ирүүлсэн материалуудыг үзээд шаардлага хангаж байгаа юм байна гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд үнэлгээний хорооны тайлан, зөвлөмжөө гаргасан. Анхны хурлаар үзэхэд юмнууд нь боловсрогдсон байсан. Ямар компаниудад урилга өгөх асуудлыг үнэлгээний хороон дээр ярьж шийдээгүй. Тендерийн материалаа ирүүлээд үнийн саналаа өгсөн компаниуд дунд гаалийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй компани байсан. Бид нар хасаад яваад байсан гэв. Эдгээр гаалийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй компаниуд хязгаарлагдмал хүрээнд зарлагдсан тендерийн урилгыг яаж аваад тендерт орж байгааг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга мэднэ. Нарийн бичгийн дарга урилга хүргүүлэх үүрэгтэй байсан. Намайг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байхад Дэнзэн гэх хүнийг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэдгийг мэддэг байсан. Гэхдээ Дэнзэнг “Говь повер” ХХК-д хувь оролцоотой гэдгийг сонгон шалгаруулалтыг дүгнэж байх үедээ мэдээгүй. Ямар ч ойлголтгүй байсан гэв. “Говь повер” ХХК-ийг хэзээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг, бодитоор ямар компани бэ гэдгийг шалгаруулж байхдаа тендерт ирүүлсэн материалын хүрээнд үзэж байсан. Компаниудын тендерт ирүүлсэн материалуудаас үнэлгээний хорооны гишүүд чиглэл чиглэлээрээ материалуудыг үзээд хувь хувийн хариуцсан зүйлээ хардаг байсан. Түмэнхүү гэдэг хүнийг Дэнзэнгийн эгчийн нөхөр гэдгийг тухайн үед мэддэггүй байсан. Сүүлд мэдсэн. Тендер хууль зөрчиж явагдсан тухайд миний мэдэж байгаагаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан тендерийн ажлыг хийсэн. Гишүүдийнхээ гаргасан санал дээр шийдвэрээ гаргаад явсан гэв. Үнэлгээний хороо энэ тендерийг хязгаарлагдмал байдлаар явуулахаар тохирсон. Сайтад хязгаарлагдмал байсан ч тавих ёстой. Анхны хурал дээр нарийн бичгийн даргын танилцуулснаар техникийн тодорхойлолт гайгүй хийгдсэн байсан. Үүн дээр 2013 онд тухайн жил 3-4 дахин нүүрс нэмэгдэх байсан тийм учраас талбайг нэмж байсан. Тендерийн баримт материалуудыг хуулийн хэмжээнд нягталсан. Хууль бус болсон гэж хэлж чадахгүй. Үнэлгээний хорооны яаж шийдвэрээ гаргахдаа хурал зохион байгуулах журмын дагуу санал өгнө. Мөн дээр нь хурлын тэмдэглэлд бичдэг. Сангийн сайдын 2012 оны 301 гэсэн тушаалаар батлагдсан журам байна. Энэ зааврыг мөрдөж ажиллах ёстой байдаг. Үнэлгээний хорооны шийдвэр гэрээ байгуулагдах хүртэл хүчинтэй байсан гэж үзэж байна. “Алтанговь транс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл ирээгүй байсан болохоор хасагдсан гэв.

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд эдийн засгийн ахлах шинжээч ажилтай Л.Алтанцэцэгээс:-Би “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэрэгт Чингэлтэй дүүргийн шүүгч Болормаагийн 2013.08.26-ны өдрийн шинжээч томилсон захирамжийн дагуу тавигдсан асуултанд хариулж шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан 2013.01.25-ны өдрөөс тухайн гэрээг хүчингүй болгох мэдэгдэл өгсөн 2013.06.14-ний өдөр хүртлэх хугацаанд “Говь повер” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил, үүрэгтэй уялдан “Говь повер” ХХК-иас гарсан бодит зардал, гаалийн хяналтын бүсийн талбай, үнэ, гаалийн хяналтын бүс агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэмж тохижилт хийхээс өмнө гаалийн хяналтын талбайд байсан эд хөрөнгөд үнэлгээ хийх гэж байсан. Шинжилгээ хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010.06.14-ний өдрийн 110/137 тоот тогтоолоор баталсан эдийн засгийн шинжилгээ хийх журам, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2011.11.04-ний өдрийн тушаалаар батлагдсан эдийн засгийн шинжилгээнд тавигдах шаардлага, стандартыг тус тус баримталсан. Мөн монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийнхоо хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хуулийн дагуу ажиллаж шинжилгээг гаргасан гэв. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу эдийн засгийн шинжилгээг хийхдээ өмнө нь заавал эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гарсан байх ёстой. Энэ дагуу шинжилгээ хийхийн өмнө АТЕН ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж үнэлгээг тогтоосон байсан. Би хөрөнгийн үнэлгээ хийгээгүй. Өмнө хийсэн хөрөнгийн үнэлгээнд санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар хэдэн төгрөгөөр тооцогдож байна вэ гэдгийг тогтоосон болно. Эдийн засгийн шинжилгээг тодорхой хуулийн дагуу хийнэ. Хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээчин өөрийнхөө эрхийн дагуу тогтоосон арга барилын дагуу хийнэ. Би шинжилгээ хийхдээ шүүгчийн захирамжтай хавсаргагдаж ирсэн “Говь повер” ХХК-ийн санхүүгийн баримтуудыг үндэслэж шинжилгээ хийсэн. Би өөрийнхөө гаргасан дүгнэлтийг зөв гэж бодож байгаа учир хэн буруу гэж үзнэ тэр хүн шийднэ байх. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу  шинжээчийн дүгнэлтийг хэрвээ үндэслэлгүй, буруу гарсан гэж үзвэл нэмэлт дахин шинжилгээ хийлгэж болно. Тэрийг шинжээч томилох эрх бүхий этгээд шийднэ. Тухайн шинжилгээний хувьд хүчингүй болгох эрх бүхий этгээд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч М.Болормаа байх. Шинжээчийн дүгнэлт гарахаар орон тооны бус мэргэжлийн комиссоор хэлэлцүүлээд тэндээс санал дүгнэлт гарахгүй бол шинжээч дүгнэлтээ гаргаад 2 хувь үйлдээд нэгийг нь архивт өгч, нэгийг нь шинжээч томилох эрх бүхий этгээдэд явуулдаг. Миний гаргасан дүгнэлтийг орон тооны бус мэргэжлийн комиссоор таныг дүгнэлтийг хэлэлцсэн байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010.06.18-ны өдрийн тушаалаар батлагдсан журамд энэ талаар дурдсан байгаа. Би шинжээчийнхээ хувьд дүгнэлт гаргаж хуралд оролцсон. Орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь зөвлөгөө өгөх байгууллага түүнээс дүгнэлтэнд нөлөөлдөггүй. Хэрэв шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, бүрэн гаргаагүй гэж үзвэл шинжээч томилох эрх бүхий этгээд нэмэлт эсвэл дахин шинжилгээ хэлбэрээр дахин хийлгэж болно. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилохоор даалгасан байдаг. Миний гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний төвөөс гадуур хийлгэх гэсэн заалт байгаа. Тэр заалтаар шинжээч томилсон байх гэж бодож байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин намайг дүгнэлт гаргахдаа эд хөрөнгийн бүртгэлийг зах зээлийн бодит үнэлгээгээр гаргаагүй гэсэн байдаг. Би шинжилгээг хийхдээ санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар 2013 оны 01 сарын 25-ны өдрөөс 2013 оны 06 сарын 14-ний өдөр хүртэл санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох баримтаар хөрөнгийн үнэлгээний үнийг тооцсон. Түүнээс биш зах зээлийн үнэлгээг тооцоогүй. Зах зээлийн үнэлгээг тооцох эрх байхгүй. Худалдаж авсан бодит үнэ, худалдаж авахад гарсан зардлуудтай холбогдох анхан шатны баримттай тэр үнээр гарсан. Би эрх бүхий этгээдээс ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний  хэлтсийн дарга цагдаагийн ахмад С.Оргил гэж хүн байгаа. Тухайн үед цагдаагийн хошууч Б.Жаргал гэж хүн байсан. Хөрөнгийн үнэлгээг сангийн сайдаар батлагдсан тусгай эрхтэй хөрөнгийн үнэлгээчин хийдэг. Би шинжээчийн дүгнэлт гаргахдаа АТЕН ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дээр нягтлан бодох санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байгаа эсэхийг тогтоосон. Шинээр ямар нэг байдлаар үнэлгээ хийгээгүй болно. Би хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй. Би хөрөнгийн үнэлгээ хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй асуудал шинжээчийн дүгнэлт гаргахад нөлөөлөхгүй. Би бол шинжээчийн дүгнэлт гаргасан. Хөрөнгө үнэлсэн тухай тайлангаараа миний дүгнэлтийг үндэслэлгүй гэж тайлбар гаргасан хүн тайлбарлана байх. “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-тай холбоотой иргэний хэрэг дээр таныг худал дүгнэлт гаргасан эсвэл дүгнэлт гаргах эрхгүй гэсэн асуудлаар таныг шалгасан шийдвэр байгаа эсэхийг би мэдэхгүй байна. АТЕН ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох нягтлан бодох бүртгэл, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоогүй бол баримтаар тогтоогдоогүй болно гээд тэр хэсгийг нь хасдаг. Баримтаар тогтоогдсон. 10.000 төгрөгийн зөрүү гарч байгаа гэв. Миний гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үнэлгээчин Соёлмаа мэдүүлдэг. Соёлмаагийн гаргасан тайлан, мэдүүлгээр миний үйлчлүүлэгч Төгсбаярыг буруутгадаг. Шинжээч нь АТЕН ХХК-ийн үнийг тэр чигээр нь дүгнэлтэндээ тусгасан. 9.179.000 төгрөгийн үнэтэй зүйлийг 96.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. Тиймээс энэ дүгнэлт үндэслэлгүй гэж мэдүүлдэг. Би шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа холбогдох санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд үндэслэж хийсэн. Тэр хүн ямар үндэслэлээр 97 сая төгрөгийн баримтыг 9 сая төгрөг гэж үнэлж байгааг мэдэхгүй байна. Би тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн баримтаа бүрдүүлсэн нь үнэн зөв эсэх дээр тулгасан. Шинжээч томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн баримтын хүрээнд хийсэн. Надад “Говь повер” ХХК-ийн газар дээр очиж үзэх эрх байхгүй. 2013.01.25-2013.06.14-ний өдөр хооронд хийгдсэн ажил, худалдан авсан хөрөнгө гээд эхний хавсралт байгаа. 2 дахь нь гаалийн хяналтын талбай байгаа. 3 дахь хэсэг нь 2011, 2012 онуудад өмнө нь тэр талбайд хийгдсэн байсан ажил гээд 747.000.000 төгрөг байгаа. Санхүүгийн баримтаар нь гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланг 3 аргаар гаргадаг. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамаарч байгаа хугацаанаас хамаараад үр дүн өөрчлөгдөж болно. Би энэ нь зөв, энэ нь буруу гэж хэлэхгүй. Би Соёлмаа үнэлгээчний хийсэн тайлангийн талаар мэдэхгүй. Би шинжээчээр 8 жил ажиллаж байна. Дүгнэлтэд тусгагдсан 5 тэрбум төгрөг дотроо 3 задарч байгаа. Нэг нь 2013.01.25-2013.06.14-ний хооронд хийсэн ажил, хөрөнгийн үнэлгээ, 2 дахь нь хяналтын талбайн үнэлгээ, 3 дахь нь 2013.01.25-ны өдрөөс өмнө гаалийн хяналтын бүсэд хийгдсэн байсан эд хөрөнгө, ажлын үнэлгээ гэж. Намайг тухайн хэрэгт шинжээчээр томилохдоо эхлээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилоод хүрээлэнд ирсэн хэргийнхээ дарааллаар томилогдож байгаа. Миний гаргасан “Говь повер” ХХК 2013.01.25-наас 2013.06.14-ний өдөр хүртэл хугацаанд хийсэн ажил, хөрөнгө нь 3,5 тэрбум төгрөг, газрын үнэлгээ талбай 1 тэрбум 77 сая төгрөг, 2013.01.25-ны өдрөөс өмнө хийсэн ажил, гаалийн хяналтын бүсийн хөрөнгийг 747 сая төгрөг гэж үнэлсэн дүгнэлт нь үндэслэлтэй. Тэгэхээр эндээс “Говь повер” ХХК гэрээ байгуулахаас өмнө газраас гадна 747 сая төгрөгийн эд хөрөнгөтэй байсан гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар шүүгчийн захирамжаар гаргасан дүгнэлтийг буруу эсвэл дутуу гаргасан гэж үзээд нэмэлт буюу дахин шинжилгээ хийлгэх гэсэн асуудал гарсан талаар мэдэхгүй байна. Гаргасан дүгнэлт бүрээ орон тооны бус зөвлөлд танилцуулдаг. Тийм журамтай. Эдийн засгийн шинжилгээ хийгээд шинжээчийн дүгнэлт гарахаар 14 хоногт нэг удаа орон тооны бус мэргэжлийн комисс хуралддаг. Тэр хурлаар бүх шинжээчийн дүгнэлтийг оруулдаг. Орон тооны бус зөвлөлд Хууль зүйн яамнаас 2 хүн, Сангийн яамнаас 2 хүн, Мэргэжлийн нягтлан бодох институтээс 1 хүн, манай байгууллагаас 2 хүн байдаг. Орон тооны бус зөвлөл нь шинжээчийн гаргасан дүгнэлтэд зөвлөмж л өгдөг. Орон тооны бус зөвлөлөөр бүх дүгнэлт ордог гэв.

8.“АТЕН” ХХК-ийн Үнэлгээ хариуцсан захирал ажилтай П.Болормаагаас:-“Говь повер” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад үндсэн 3 үнэлгээчин, туслах 3 үнэлгээчинтэй нийт 6 хүний баг бүрэлдэхүүнтэй орсон байгаа. Үүнд мэргэшсэн төсөвчин, нягтлан бодогч, аудит, мэргэшсэн үнэлгээчин  гэсэн 3 үндсэн ялгаатай мэргэшсэн хүмүүсээс багаа бүрдүүлж орсон. 2013.06.30-ны байдлаар тухайн газар дээр нь танилцаад санхүүгийн тайлан бүртгэлийн зорилгоор хөрөнгүүдийг үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа монгол улсын хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу явагддаг. Үнэлгээний олон улсын стандарт гэж бий. Үнэлгээний олон улсын стандартыг баримтлаад хөрөнгийн үнэлгээний тухай хуультай холбоотой яам, засгийн газраас баталсан дүрэм, журам, аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн байгаа. Санхүүгийн тайлан бүртгэлд тусгах зорилгоор үнэлгээ хийж байгаа. Үнэлгээг тогтоохдоо 3 ялгаатай арга хэрэглэдэг. Аль тохирохыг нь сонгож үнэлгээ тогтоох нь үнэлгээчин болон багийн эрх байдаг. Зах зээлийн үнийг эх сурвалж болгож сонгож аваад нөхөн орлуулах өртгийн аргаар зардлын хандлагаар хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Санхүүгийн тайлан балансын үнэлгээг тогтоохдоо олон улсын стандартын дагуу бодит үнийн суурийг үндсээ болгодог. Зах зээлийн үнэлгээг хийхэд зах зээлийн үнийг суурь болгодог. Үүнээс шалтгаалан ялгаатай үр дүн гарах боломжтой байдаг. Хөрөнгийн үнэлгээний төвийн хийсэн үнэлгээтэй танилцсан. Мэдээллийн эх сурвалжаа яаж авснаас үр дүн өөрчлөгдөх байдал ажиглагдсан. Тухайлбал үнэлгээний тайланд 1 мкв нь 40.000 төгрөг гэж авчихаад үнэлгээний тооцоолол дээр 6.400, 6.300 төгрөг гэж авах жишээтэй. 2013.12.30-ны байдлаар үнэ цэнийг тогтоож байж 2015 онд газар дээр үзлэг хийсэн үеийнхээр эх сурвалж болгож ашигласан. Эргэж 2013 онд хөрвүүлэлт хийгээгүй байсан. Үүнээс болоод үнэ цэнийн ялгаа гарч болохоор харагдаж байсан. Газар эзэмших эрхийн үнэ гэдэг хөрөнгийг бас тооцоогүй тохиолдол байсан. Зардлыг буцааж хөрөнгөндөө шингээж үр дүнгээр нь тайлан бүртгэлд тусгаагүй байан зэрэг дутагдлууд ажиглагдаж байсан. Аливаа үнэлгээг гаргахад цаг хугацаа маш чухал. Үнэлгээн дээр үнэлгээний өдөр гэж зааж өгдөг. Тухайн өдрийн мэдээллээр зах зээлийн үнийг цуглуулж хийх ёстой. Цаг хугацааны өөрчлөлтийг оруулж тооцоолол хийсэн байх шаардлагатай байдаг. Манайх газрыг үнэлэхдээ Нягтлан бодох бүртгэлийн журам, аж ахуй нэгжийн нягтлан бодох бүртгэлд баримтлах заавар журмаар газар, түүн дээр өөрийн үйл ажиллагааг явуулахад зарцуулагдсан, үйл ажиллагааг хэвийн явуулахад зарцуулсан зардлыг тусгаж бүртгэж байгаа.  Нөгөө нь газар эзэмших эрх буюу биет бус хөрөнгөөр явж байгаа. Ингэж ялгаатай байдлаар тайлагнах ёстой. Газар дээр хийгдсэн ажлуудтай холбоотой гарсан зардлыг төсвийн аргаар тооцож газрын үнэ цэнийг тогтоосон байгаа. Газар эзэмших эрхийн үнийг тухайн зах зээл дээрх мэдээллийг цуглуулж хийсэн. Манайх ялгаж оруулж тайлагнасан байгаа. Замын ажил, газар шорооны ажлын үнэлгээг хийхдээ тухайн үед газар дээр очиход ямар байсан бэ гэдэг дээр үндэслэнэ. Тухайн үед газар шорооны ажил хийгдсэн байсан. Хамгийн тохиромжтой арга бол төсвийн гүйцэтгэлийн аргаар хийх байгаа. Тиймээс багтаа мэргэшсэн төсөвчин оруулж ажиллуулсан. Мэргэшсэн төсөвчин гүйцэтгэлийн материалд төсвийн аргаар газар, шорооны ажлын үнэ цэнийг тогтоосон. Төсөв талаасаа илүү мэргэшсэн хүн байх шаардлагатай. Барилгын инженер, төсөвчин, мэргэжлийн үнэлгээчин гэсэн ур чадвартай манай багийн ахлагчаар орсон Энхтайван гэх үнэлгээчин байгаа. Тухайн үнэлгээг гаргахдаа баталгаажуулах зорилгоор хийгээгүй. Хөрөнгийн үнэ цэнийг тогтоох зорилгоор хийсэн. Бид нарын гаргасан үнэлгээг шийдвэр гаргалтандаа ашиглаж тусгах эсэх шийдвэр нь “Говь повер” ХХК-ийн асуудал. Бид нар 2013.06.30-ны байдлаар энэ хөрөнгө нь ямар үнэтэй байх вэ, бүртгэлд тусгавал хэд байх вэ гэдгийг үнэлгээ тогтоох байдлаар оролцсон. Бодит үнэ цэнээр тооцоолоод гарч ирсэн үнэлгээ юу вэ гэдгийг стандартад зааснаар дурдсан байгаа. Энэ үнэ цэнийн суурийг ашиглаж хийсэн үнэлгээг хоорондоо солилцох, өр төлбөртөө шилжүүлж болох үнэ цэнэ орсон байгаа гэсэн үг. Зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага гэсэн 3 арга байна. Илүү нийцтэйгээр нь өртгийн хандлагыг сонгож авснаа тайлбарласан байгаа. Хөрөнгийн үнэлгээний төв “Эрдэнэс таван толгой” ХК шүүхийн шийдвэр гарсны дараа “Говь повер” ХХК-иас хүлээж авахад ямар үнэтэй байсан бэ гэдгийг үнэлсэн. 2013.12 сард шүүхийн шийдвэр гарсан. Тэр үед ямар үнэтэй, өртөгтэй байсан бэ гэдгийг хөрөнгийн үнэлгээ тогтоосон байсан. Харин манайх хөрөнгийн нөхцөл байдалтай 2013.6.29-өөс 30-ны өдөр танилцсан. Үнэлгээнийхээ тооцоололыг 2013.06.30-ны өдөр хийсэн. Энэ тайлангаа 2013.07.18-ны өдөр өгсөн. Тухайн үнэлгээг хийхдээ газар дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй очсон. Өнгөрсөн цаг хугацааны асуудлыг тухайн нөхцөлд тогтооход зах зээлийн үнэ цэнийг суурь болгож авах нь тохиромжтой байдаг. Газрын үнийг тогтоохдоо 1 мкв-н үнийг 8.000 төгрөг гэж тогтоосон. Ямар үндэслэл барьсан бэ гэвэл тухайн Цогцэций сумын нотариатчаас мэдээлэл аваад тухайн орчинд арилжаалагдаж байгаа 8 мэдээлэл авсан. Тэндээс 3 мэдээллийг нь хасаад 5 зах зээлийн мэдээллийг үндэслээд 8.000 төгрөгөөр эцсийн үнэ цэнийг сонгож авсан. Энэ тайланд зах зээлийн үнэлгээ орсон. Өртгийн хандлагаар сонгохдоо авсан нэгж өртөг буюу нөхөн орлуулах өртгөө зах зээлийн үнээр сонгож авсан. “Говь повер” ХХК-ийн захиалгаар хийсэн тул энэ компаниас нөлөөлсөн байдлаар хандаагүй. Мэргэжлийн ёс зүйн шаардлагын дагуу бодитоор үнэлсэн. Ямар нэгэн нөлөөнд автаагүй гэв. 2013.6.29-өөс 30-ны өдрүүдэд газар дээр очиж үзсэн. Үнэлгээгээ тасалбар болгож үр дүнгээ гаргасан нь 6.30-ны өдөр байсан. Энэ нүүрс сэлгэн ачих зам, талбай сайжруулсан автозам, шороон далан иж бүрдэл гэсэн үнэлгээ байгаа. Энэ нь 13.5 га дотроо оршиж байгаа болон хашаанаас гараад орж ирэх замд тавьсан байдаг. 4 метрийн өргөн зам юм гэв.

9.“Эрдэнэс таван толгой ХК-ийн Захиргааны албаны даргаар ажиллаж байсан одоо мэргэжилтэн ажилтай Ш.Баярхүүгээс:-2013.12.04-2013.12.06-ны өдрүүдэд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Батсуурийн тушаалаар томилогдсон ажлын хэсгийг удирдан Цагаан хад дээр очиж “Говь повер” ХХК-иас эд хөрөнгө, барилга байгууламжийг хүлээж авсан. Хүлээж авахдаа ажлын удирдамжинд Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хүлээж авсан. Тэр жагсаалтанд байсан бүх зүйлийг тулгаж 5 хоног ажилласан. Манай компани Цагаан хадан дахь Алтанговь транс гэдэг компанитай хамтран ажиллаж байсан. Бид “Говь повер” ХХК-иас эд хөрөнгийг хүлээн аваад лацдаад харуулын компанид хүлээлгэн өгсөн. 2014 оны 02 сараас нүүрс буулгаад эхлэхэд тоног төхөөрөмжүүдийг ашигласан. Компанийн удирдлагын шийдвэрээр ковш буюу эксваторуудыг уурхай руу татаж авсан. “Говь повер” ХХК-иас хүлээж авахад 20 гаруй мянган тонн иссэн нүүрсийг дэвссэн байсан. Жагсаалтад дурдсан бүх зүйлийг хүлээн авсан. Гэрэл зурагт баталгаажуулсан байгаа. Нүүрс буулгахад бэлэн гаалийн хяналтын талбай байсан. Би 2016 онд иргэний хэрэгт компаниа төлөөлөн итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байсан. 2016 оны сүүлээр итгэмжлэлээ өөр хүнд шилжүүлээд дахин тэр хэрэгт оролцоогүй. Тухайн үед эд хөрөнгүүдийг хүлээж авах ажил хүлээлцэх процесс хэвийн явагдсан. Манай талаас 10 хүн “Говь повер” ХХК-иас 10 орчим хүмүүс байсан. Цагаан хадан дахь нөхцөл ажлын хүнд нөхцөл. Хавсралтаар шинэ, хуучин гээд бүгдийг нь ялгасан байсан. Гаалийн хяналтын бүсэд байх шаардлагатай бүх юм байсан. Нүүрс шилжүүлэн байрлуулах талбай гээд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй гэж жагсаалтад орсон байсан. Жагсаалтад байсан зам, талбай барилга байгууламжийг тулгаж үзээд үзээд авч байсан. Бид нарт үнэлэх эрх байхгүй. Зургийг нь авч хавсаргасан. Тухайн үед яагаад ийм их үнэтэй байгаа юм бэ гэж асуулт тавьж байсан. “Говь повер” ХХК-ийн хүмүүс энд маш их хадтай газар байсан. Хадан уулыг буулгаж янзлах гэж их хөрөнгө зарцуулсан гэж тайлбар хэлж байсан. Нүүрс сэлгэн ачих талбай сайжруулсан автозам, шороон далан зэрэг хийсэн ажил гэдэгт биет байдлаар харагдах зүйл нь зураг байгаа. Би ажил хүлээлцэх ажлын хэсгийн даргаар би томилогдсон. Нарийн бичгээр уурхайн ахлах нягтлан бодогч Алтанцог байсан. Бүрэлдэхүүнд нарийн мэргэшсэн хүмүүс байсан. Хариуцсан чиглэл тус бүрдээ хүлээж авсан гэв. Ерөнхийдөө 5 тэрбум төгрөгийн ажил, эд хөрөнгө хүлээлцсэн. 1 тэрбум нь 13 га газрын үнэ, шилжүүлэн байрлуулах сайжруулсан зам, шороон далан зэрэг тусдаа 1.5 тэрбум байсан. Газар болон зам талбай нь үнэтэй юм байна гэж ярьж байсан гэв.

10.“Эрдэнэс таван толгой ХК-ийн Тээвэр ложистикийн газрын захирал ажилтай Д.Дамдиндоржоос:-Би “Эрдэнэс таван толгой” ХК-ийн тээвэр ложистикийн газрын захирлаар ажилдаг. “Эрдэнэс таван толгой” ХК нүүрсээ дамжуулж экспортлох зорилготой байсан талбай. Нүүрсний чанарыг алдагдуулахгүй байх, борлуулалт нэмэгдүүлэх гэсэн удирдлагаас өгсөн үүргийн дагуу шаардлагаар “Говь повер” ХХК-иар нэмэлт тохижуулалтын ажил хийлгэсэн. Тухайн үед хашаа өндөрлүүлж, нэмж шороо асгуулах зэрэг шаардлагатай байсан байх. Тендерт шалгарсан “Говь повер” ХХК-тай гэрээ байгуулсаны дараа манай компани нэмэлт ажил хийлгэх шаардлагатай байсан тул манайхаас нэмэлт ажил хийлгүүлсэн гэв.

11.“Эрдэнэс таван толгой ХК-ийн Уурхайн нягтлан бодогч ажилтай  Д.Алтанцогоос:-“Говь повер” ХХК-иас хүлээж авсан тодорхой нэр бүхий хөрөнгүүдийг Монроуд компанид шилжүүлж өгсөн. Одоо хүртэл тэндээ ашиглагдаж байгаа. “Эрдэнэс таван толгой” ХК 8 ширхэг ковштой. Энэ уурхайгаас жилд хэдий хэмжээний нүүрс экспортолж, ямар тоног төхөөрөмжүүд ашиглагдаж байгаа талаар тодорхой хэлж чадахгүй. 2014, 2015 онуудад танай уурхай дээр 6 ковш ашиглагдаж байсан. Эдгээр ковш нь “Говь повер” ХХК-иас авсан манай компанийн ковш. Гаднаас ковш түрээсээр авч байгаагүй. “Говь повер” ХХК-иас шилжүүлж авсан гаалийн хяналтын бүс Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын хилээс 26 км зайтай байдаг гаалийн хяналтын бүс байгаа. Манай уурхай 2014 оны 2 сараас 9 сар хүртэл ашигласан. Энэ хугацаанд тус гаалийн хяналтын бүсээр 523.000 тонн нүүрс тээвэрлэсэн. “Говь повер” ХХК-ийн талбай дээр эд хөрөнгө хүлээлцэхэд би ажлын хэсгийн нарийн бичгээр явсан. 13.5 га газар бол манай гаалийн хяналтын бүсийн хашаанд байгаа газар. Хашаанаас гадуур Говь ложистик трансын 1.2 км зам байдаг. “Говь повер” ХХК-тай гэрээ байгуулсанаас хойш шууд ажил явуулах боломжтой байсан. Манай компанийн зүгээс нэмэлт ажил хийлгүүлсэн талаар мэдэхгүй. “Говь повер” ХХК-ийн гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх эрх хэвээрээ байгаа эсэх талаар мэдэхгүй. “Говь повер” ХХК-иас шилжүүлсэн хөрөнгө манай балансад бүртгэгдсэн. Хүлээж авсан эд зүйлсээс актлаж хассан эд хөрөнгө байгаа. Элэгдэл хорогдол тооцсон. 13.5 га газар манайх руу шилжсэн. 1.2 км зам, далан өөр компанийн газраар дамжаад манай хяналтын бүс рүү ороход далан байгаа. Хүлээлцэх үед жилийн хугацаатай гэрээтэй гэж байсан. Энэ ажлын гүйцэтгэл ороод хүлээж авсан гэв.

Шүүх хуралдаан дээр шинжээч Д.Соёлмаагаас мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаагч надаар дүгнэлт гаргуулахдаа дараах 3 асуулт асуусан. Үүнд:

1.Урьд гарсан дүгнэлт үндэслэлтэй эсэх гэхэд би үнэлгээ хийсэн гэж үзээгүй. Хөрөнгийн бодит үнийг тогтоогоогүй байна гэж хариулсан.

2.“Говь повер” ХХК-иас “Эрдэнэс таван толгой” ХК-д хүлээлгэн өгсөн гэх газар, эд хөрөнгө зэргийг 2013 оны 12 сарын байдлаар тогтоох байсан.

3.“Говь повер” ХХК-ийн гаалийн хяналтын талбай 2011-2013 он хүртэл нэг бүрчлэн гаргасан. Би тодруулах шаардлагатай учир боломжгүй байна гэж хариулсан. Дүгнэлт гаргахдаа 3 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Мөн би дүгнэлийг гаргаж гарын үсэг зурсан. Би сүү, сүүн бүтээгдэхүүний технологийн мэргэжилтэй. 1997 онд хөрөнгийн үнэлгээчин болсон. Туслах төсөвчний сертификаттай. “Говь повер” ХХК-иас хүлээлгэн өгсөн эд материалын үнэлгээг зардлын болон зах зээлийн аргаар гаргасан. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон. Миний дүгнэлт гаргахдаа суурь болгож байгаа үнийн эх сурвалж нь тухайн хөрөнгөтэйгөө нэг бүрчлэн танилцаад санхүүгийн баримт үндэслээд гаргаж өгсөн. Авлигатай тэмцэх газраас ирсэн материалыг үндэслэсэн. Дүгнэлтэд дурдсан хадтай шороог буулгасан ажлын хэмжээг ажил гүйцэтгэсэн актыг ашиглаад гаргасан. Хөрс тэслэх үнэлгээг 17 сая төгрөгөөр гэсэн байсан. Тэгээд тэр үнээр авсан. Миний хийсэн үнэлгээ бол зах зээлийн үнэлгээ. Зах зээлийн үнэ цэнийг тогтоохын тулд  гэрээгээ зах зээлийн дундаж үнээр хийсэн. Энэ үнэлгээг гаргахдаа энэ ажлын төсвийг харж байгаад төсвийн програмыг ашигласан. Газарт хийсэн зардал гээд энэ 5 зардлын задаргааг компьютерийн программаар хийсэн. Газар тэгшлэх гэсний задаргааг тайлан дээр зөвхөн товчоог л бичсэн байсан. Газрын 1 мкв 6.300 төгрөг хүрсэн байна гэсэн байгаагийн эх сурвалж нь тайланд дурдсан байсан. Харин 13.5 га газрыг 538 сая төгрөгөөр үнэлсэн. 1 га нь 40 сая төгрөг. Би газрын үнийг буруу бичээгүй. Тухайн газрын үндсэн үнэ болон шагналын зах зээлийн 20 хувийг нэмж нийт 864 сая төгрөг болсон. Шагналыг зах зээлийн 20 хувиар тооцдог аргачлал байдаг. Харин аргачлалыг тайлан дээр дэлгэрэнгүй тусгаагүй байна. Эх сурвалжийн мэдээлэл компанийн архивт байгаа. Нүүрс сэлгэн ачих талбай нь 18х4,2 метр, сайжруулсан талбай түрээсийн талбай байсан учраас үнэлээгүй. Түрээсийн газар гэж ярьж байсан учраас жагсаалтад оруулаагүй. Надад хэн нэгэн үнэлгээ хийхэд нөлөөлөөгүй. Төсөв гэдэг чинь өртөг юм. Би тайлангаараа “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжсэн хөрөнгийг үнэлсэн. Тайлан дээрх гэрээний үндсэн үнэ дээр суурилуулалтын үнийг нэмээд зах зээлийн үнэ болно гэдэг нь зардлын үнэ аргаар хийсэн. “Говь повер” ХХК-иас “Эрдэнэс таван толгой” ХК руу шилжүүлсэн эд хөрөнгийн өгсөн материалын дагуу гаргасан. 2007 оноос 2010 он хүртэл санхүүгийн баримт байхгүй байсан. Мөрдөн байцаагч байгаа бүх баримт энэ гэсэн. Би дахиж баримт шаардаагүй. Гэхдээ би хараат бусаар тайлангаа гаргасан. “Говь повер” ХХК-ийн гаднах хашааны үнийг олон улсын худалдааны сайтаас авсан. Хашаа угсрах зардал 1 ширхэг 10,000 төгрөг гэдэг нь салхины хаалт суурилуулсан ажлын зардал юм. Олон улсын үнээр салхины хаалтын 1м2 24 доллар гэдэг нь гэрээний үнэ дээрээс авсан. Хашааны хүлээн авсан актанд 760 ширхэг гэж байгаа боловч би нэг бүрчлэн тоолж олон улсын зах зээлийн ханшаар авсан. Салхины хаалт 106.375.000 төгрөг, нийт 223 сая төгрөг байгаан нь тээврийн зардлын баримт байхгүй байсан учраас хасаад хийсэн. Хашаан дээр бодитоор хийсэн зардлыг тайланг хийсэн. Тоног төхөөрөмжийн үнэлгээ хийхдээ эвдэрлийг тооцоогүй. Тайланг 2013 оны 12 сарын 25-ны байдлаар хөрөнгийн үнэлгээ хийсэн. Харин 2015 оны 6 сард тайлан гарсан. Намайг очиж тоолход салхины хаалт 155 шихрэг байсан. Салхины хаалт нь 4280 метрийн урттай байсан. Салхины хаалт хоорондоо ямар нэгэн зөрүүтэй хаалт байгаагүй. Гэрээн дээр 6320м2 байсан. Харин газар дээр очиж тоолоход 4280м2 байсан. Тайлан болон хөрөнгийн үнэлгээний тайлан хоёрт тоо ширхэгийн зөрүү гарсан. Хашаан дээр бас АТЕН ХХК-ийн үнэлгээн дээр 1350 м2 гэсэн харин минийх тухайн хашааны хаалгануудыг хасаад 808 м2 болсон. Гэхдээ санхүүгийн баримт дутуу ч үнэлгээ гарч болно. Жагсаалт дээр хоёр ширхэг пүү нэг бүрийн үнэ 112 сая төгрөг гэж бичсэн байна. Харин би үүнийг 9 сая төгрөг гэсэн байгаа нь анх худалдаж авсан санхүүгийн баримтыг үндэслэсэн. 200 тонны пүү зах зээлийн үнэ одоо 60-65 сая төгрөг байгаа. Хөрөнгийн үнэлгээ бол тайлангаар баталгааждаг. Тайлангаасаа үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчийн дүгнэлт гаргуулахаа томилохдоо хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох дүрэм журамд зааснаар томилсон байдаг. Алтанцэцэг шинжээч АТЕН ХХК-ийн үнэлгээний тайлан дээр суурилсан. Харин би үнэлгээгээ хийсэн арга зах зээлийн үнэнд суурилсан. Ингээд хоёр өөр аргаар хийхэд үнийг зөрүү гарна. Зардлын арга гэдэг тухайн хөрөнгө бий болгоход гарсан зардал гэж хэлсэн. Зах зээл гэдэг тухай үеийн байдлаас шалтгаалаад үнэ өсч буурч байдаг. Харин аливаа хийсэн ажлыг нийлүүлээд гарж байгааг өртөгийн арга гэдэг. Зах зээлийн арга нь зах зээлийн бодит үнийн судалгаан дээр үндэслэж гаргадаг. Тухайн газар дээр нь очихдоо шахирал Зоригт болон Төгөлдөр, Авлигатай тэмцэх газрын хүнтэй хамт явсан. Гэхдээ захирал Зоригт нь тайлан гаргахад зөвлөлдсөн. Түүнээс биш оролцоогүй. “Говь повер” ХХК-иас “Эрдэнэс таван толгой” ХК руу шилжсэн байгаа 13.5 га газрын нийт үнэ 540,000,000 төгрөг байна гэв.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.Н.Энхболдоос:-Намайг Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр сургуульд суралцаж байхад 5 дугаар ангид Дэнзэн манай ангид орж ирсэнээр бид анх танилцсан. Ингээд 8 дугаар анги төгсөх жил Дэнзэн Замын-Үүд сум руу шилжиж явсан бөгөөд шууд 10 дугаар ангидаа элсэн суралцсан байсан. Тэгээд би 2004 онд 10-р анги төгсч, МУИС-ын Математикийн ангид элсэн ороход Дэнзэн манай дээд курсэд суралцаж байсан. Тэгээд намайг 4-р курсэд орох жил манай ангид “актуар математик” хичээлийг биднээс 1 жилийн өмнө төгссөн Дэнзэн лаборант багш болчихсон зааж байсан. Төгсөх жил байсан учир хоорондоо багш, шавийн харилцаа үүссэн. Ингээд Үйлдвэрийн дадлага хийх үед буюу 2008 онд Дэнзэнтэй багшийн хувьд зөвлөлдөхөд Хөдөлмөрийн яаманд дадлага хийх саналыг тавьж, холбож өгч байсан. Ингээд тус яаманд Дэнзэнгийн тусламжтайгаар дадлага хийсэн, 2008 онд сургуулиа төгссөн. Хэсэг хугацааны дараа Дэнзэн надтай холбогдож уулзаад цаашид юу хийх талаар зөвлөлдөж улмаар Ардчилсан намд ажиллах санал тавьсан. Үүний дагуу би намын байранд очиж хүний нөөцийн дарга Ургамалцэцэг гэж хүнтэй уулзаж, ярилцлаганд орж, улмаар улс төрийн бодлогын хэлтсийн ажилтнаар ажилласан. Энэ үеэс л Дэнзэнтэй харилцаж, холбогдож эхлэсэн. 2009 оны эхээр Дэнзэн хамтарч компани байгуулъя гэдэг санал тавьсан. Дэнзэн хэлэхдээ би эгч Улзмаагийн нэр дээр компани байгуулах гэсэн юм гэж байсан. Ингээд Дэнзэнгийн хэлсний дагуу би 35 хувь, эгч Улзмаа нь 65 хувь эзэмшихээр болж, Дэнзэнгийн бэлдсэн материалыг авч УБЕГ-т түүний хэлсэн хүнд аваачиж өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа УБЕГ-аас над руу ярьсаны дагуу очиж, компаний гэрчилгээг авч, улмаар тамга, тэмдэгийг нь захиалсан. Миний хувьд тус компанийг үүсгэн байгуулахад нь ямар нэгэн хувь, хөрөнгө мөнгө гаргаагүй. “Эн Ай Ди Би” ХХК-нийг 2009 онд үүсгэн байгуулчихаад бүтэн жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд 2010 онд Дэнзэн намайг дуудаж, тендерт орох болсон гээд өөрөө урьдчилан бэлдсэн бичиг баримтууд дээр надаар гарын үсэг зуруулж авч байсан. Ингээд хэсэг хугацааны дараа тендер авчихсан гэж хэлсэн. Ингээд Дэнзэнгийн хэлсний дагуу БНХАУ-ын Бээжин зэрэг хотуудад очиж автопүүний үнэ, чанарын талаар судалгаа хийж, түүнд авчирч өгсөн. Тухайн үед компаний Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд санхүүжилт орж ирсэн байсан бөгөөд энэ мөнгөнөөс Дэнзэнгийн зөвшөөрлөөр гарын үсэг зурж, авч ажлын хэрэгцээгээр зарцуулдаг байсан. Миний хувьд гүйцэтгэх захирал буюу 1 дүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан боловч Дэнзэнгийн зөвшөөрлийн дагуу л гүйлгээ хийдэг байсан. Дэнзэн өөрөө эгчийнхээ нэрээр тус компанийг удирддаг байсан гэж ойлгож болно. Ингээд автопүүг БНХАУ-аас захиж авчруулсан бөгөөд пүүлэгчийн байр, пүү суурьлуулах, гэрэлтүүлэг зэрэг ажлыг би хариуцаж хийлгэсэн. Энэ ажилд зарцуулагдсан мөнгийг Дэнзэнгийн зөвшөөрлөөр авч зарцуулдаг байсан. Хийх ажлын талаар түүнд танилцуулж, зөвшөөрөл авч хийдэг байсан гэж ойлгож болно. Бараа, материал татаж, худалдаж авах үед компаниудын үнийн саналыг Дэнзэнд хэлж, түүний сонгосон компани аж ахуйн нэгжээс худалдан авалтыг хийдэг байсан. Үндсэндээ Дэнзэнгийн гарын үзүүрт тус компанийн үйл ажиллагааг  явуулж байсан. Миний хувьд хөрөнгө мөнгө оруулаагүй учир, ямар нэг эрх эдлэхийг санаархаагүй. Ингэж ажиллах хугацаандаа тус компаниас болон Дэнзэнгээс цалин хөлс авч байгаагүй. Харин ч бүр бараа, материалаа урдаас татахдаа аавынхаа автомашинаар үнэгүй тээвэрлэж оруулж ирж байсан удаатай. Ингээд автопүүг Дэнзэн нарын оролцсон улсын комисст хүлээлгэж өгсөнөөр уг ажил дууссан. Тус компани нь Худалдаа хөгжлийн банкинд төгрөг болон валютын харилцах данстай байсан. Данснаас мөнгө гаргах эрх нь гүйцэтгэх захирлын хувьд надад байсан. Тус компаний дансны хуулгыг үндэслэн зарцуулалтын талаар яръя. Үүнд 2010.08.10-ны өдөр 67.646.150 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Дэнзэнд хүлээлгэн өгсөн. 2010.10.12-ны өдөр 112.166.920 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд маргааш өдөр нь буюу 2010.10.13-ны өдөр миний бие бэлнээр авч, Дэнзэнгийн 10 дугаар хороололд байдаг байранд нь очиж унтлагын өрөөнд нь орж хүлээлгэж өгсөн. 2010.12.08-ны өдөр 19.979.230 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд уг мөнгийг тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Дэнзэнд өгсөн.  Дээрхи санхүүжилтээс хэдийг нь юунд зарцуулсаныг тодорхой санахгүй байна. Бүх мөнгийг Дэнзэнд аваачиж өгсөн бөгөөд түүнээс ажлын хэрэгцээ, шаардлагаар авч зарцуулж байсан. Одоо бодоход ойролцоогоор 70-80 сая төгрөгийн зардал гарсан байх гэж тооцоолж байна. Нарийн тооцоо бол байхгүй. Дэнзэн өөрөө мөнгөө авчихаад надад бага, багаар өгдөг байсан учир тооцох боломж байгаагүй. Дэнзэн надад хэлэхдээ Кристал таунд байрлах орон сууцыг худалдаж авах гэж байна, энэ мөнгөө тийш нь оруулна гэж байсан. Санхүүжилтээс орж ирсэн мөнгөнөөс надад 20 сая төгрөг өгөөд чи дансандаа хадгалчих гэхээр нь надад урамшуулал өгч байгаа юм байна даа гэж бодож байтал хэсэг хугацааны дараа “мөнгөө аваад ир” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “би нөгөө Кристал таун дахь байраа худалдаж авч байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ мөнгөнөөс байр авахдаа зарцуулсан байх ёстой. Тус компаниар Пүүний ажил хийж дууссаны дараа Дэнзэн дуудаж компаний бүх хувийг чамд өгнө гэхээр нь явж очиход бичиг баримтаа бэлдчихсэн байсан. Ингээд Г.Улзмаагийн 65 хувийг авсан. Ингээд хэсэг хугацааны дараа наад компаниа манай ахад өг гээд Болдбат гэж хүнд шилжүүлж байсан. Иймл асуудал болсон. Нэмж ярихад компаний бичиг баримтанд миний нэр байсан хэдий ч би үйл ажиллагааг нь явуулж, мөнгө захирах эрх байгаагүй, Дэнзэнгийн хэлсний дагуу л удирдаж байсан. Сүүлд Дэнзэнгийн нөлөөллөөр Алтанбулаг чөлөөт бүсийн ерөнхий менежерийн албан тушаалд томилогдож, ажилласан бөгөөд захирагч Сэмэрийн эзгүйд миний бие хэсэг хугацаанд түүнийг орлох үед Дэнзэн илтэд байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож, хүн халах солихыг хүртэл зааварчилж байсан бөгөөд арга буюу би ажлаа өгсөн. Үүнээс хойш түүнтэй  харилцаагүй гэжээ. (37хх-215-218)

2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэгчээр ажиллаж байсан Ч.Гэрэлцэцэгээс:-...“Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэргийг үзэж танилцлаа. Хувийн хэргээс харахад 2009.03.24-ний өдөр Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн УБ03 маягтыг иргэн Н.Энхболдоос гаргасныг үндэслэн тус компанийг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Тус компанийг иргэн Галсангийн Улзмаа /ЕЭ76110283/-гийн 65 хувь, иргэн Нацагдоржийн Энхболд /ЕЭ87022177/-ын 35 хувьтайгаар Гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, бараа тоног төхөөрөмжийн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулсан байна. Хувийн хэрэгт авагдсан материалаас үзэхэд тус компанийг анх Г.Улзмаа, Н.Энхболд нар нь үүсгэн байгуулсаныг нотолсон дүрмэн дээр миний тухайн үед ашиглаж байсан Татварын улсын байцаагчийн 0100 дугаартай хувийн тэмдэг дарж, улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон дөрвөлжин тэмдэг дээр би гарын үсгээ зурж баталгаажуулсан байна гэжээ. (37хх-227-229)

3.Х.Норовоос:-...Миний бие “Эн Ай Ди Би” /NIDB/ ХХК-д ямар нэгэн оролцоо байхгүй. Энэ компанийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн компани гэж ойлгож байсан. Компаний ерөнхий захирлаар нь Н.Энхболд гэж Дэнзэнгийн найз ажиллаж байсан. Ер нь бол цаасны компани буюу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани гэж л ойлгож байсан. Миний бие 2008 онд УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байгаад Г.Дэнзэнтэй танилцаж байсан. Тэгээд тэр 2010 онд над руу ярьж, уулзахад “чи их давгүй залуу байна гэж бодлоо, хамтарч бизнес хийе” гэж санал тавьсан. Ингээд хамтарч компани байгуулахаар шийдвэрлэж “Эм Эн Ди Пи Констракшн” ХХК-ийг байгуулж 65 хувийг Г.Улзмаа, 35 хувийг миний бие эзэмшсэн. Энэ компанийг үүсгэн байгуулаад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй.Тэгээд хэсэг хугацааны дараа уулзахад Дэнзэн нь “үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компани ол” гэхээр нь өөрийн найз Дашдаваагаас түүний үүсгэн байгуулсан “Парадайз Бизнес” ХХК-ийг худалдан авч нэрийг нь “Хар-Арслан” гэж өөрчлөн 100 хувь нэр дээрээ авсан. Энэ үйл явц өрнөж байх үеэр мөн Дэнзэн над руу ярьж Зам-Үүд яваад ирье гэхээр түүнтэй хамт явсан.Дэнзэнгийн хэлснээр “Эн Ай Ди Би” ХХК нь Замын-Үүдийн чөлөөт бүсэд автопүү хүлээлгэн өгч байгаа, одоо хүлээлгэж өгөхөөр явж байна, чи хүлээлцэхэд тус компаний ерөнхий менежер мэтээр оролцоод хүлээлгэж өгөөч” гэж хэлж байсан. Дэнзэн нь ярихдаа “энэ ажлыг  авсан, өөр ч ажил авна, гол нь ашиг л олж байвал юу ч хийж болно” гэх утга бүхий зүйл ярьж байсныг нь санаж байна. Ингээд Замын-Үүд суманд Чөлөөт бүс гэх газарт нь очиход пүүний барилга гэж Дөрвөлжин путка хэлбэрийн байшин баригдаж байсан ба автопүү нь суурьлуулагдаагүй, суурийг нь цутгачихсан байсан. Тэгээд Энхболд бид 2 Дэнзэнгийн хүсэлтээр тус ажилд нь туслалцсан бөгөөд барилгын ажил дуусч, пүүг суурьлуулсан. Энэ үеэр пүүний мэргэжилтэн гэж хүн авчирч пүү тохируулж байсан. Энэ үйл ажиллагааг Дэнзэн, Энхболд нар л удирдан зохион байгуулж байсан.Ингээд Замын-Үүдээс хэсэг хүмүүс ирж уг ажлыг хүлээж авсан. Миний хувьд Дэнзэнгийн хүсэлтийн дагуу пүүнийажил хүлээлцэх явцад “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж хүлээлгэн өгч байгаа дүрд тоглон, пүүг барилгын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийг хэн хэрхэн үүсгэн байгуулсан талаар нь мэдэхгүй. Гэхдээ Дэнзэн нь Энхболдод багахан хувь өгөөд өөрөө ихэнхийг нь аваад надтай адилхан компани байгуулаад явж байсан юм болов уу л гэж ойлгосон. “Эн Ай Ди Би” ХХК-г Замын Үүдийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг авах тендер сонгон шалгаруулалтанд ямар байдлаар оролцсон талаар огт мэдэхгүй байна. “Эн Ай Ди Би” ХХК-д орсон санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар би мэдэхгүй. Замын-Үүд явсаны хөлсөнд тодорхой юм өгөх болов уу гэж бодож, горьдож байсан боловч огт мөнгө өгөөгүй, ийм их мөнгө авсан гэдгийг нь ч мэдэхгүй. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд пүү нийлүүлэх ажлыг хүлээлцэх явцад ямар нэгэн бичиг баримт хөтлөгдөөгүй санагдаж байна, урьдчилан бэлдсэн зүйлүүд дээр л гарын үсэг зуруулаад байсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийн захирал Н.Энхболдыг Дэнзэнгийн их сургуулийн ангийнх нь хүүхэд гэж сонсч байсан. Бас л миний адил Дэнзэнгийн гар хөлийн үзүүрт зарагдаж байсан байх. Дэнзэнгээр дамжуулж л танилцаж байсан гэжээ.(37хх-211-214)

4.Н.Нацагдоржоос:-“Эн Ай Ди Би” ХХК-д ямар нэгэн хувь оролцоо байхгүй.Харин миний хүү Энхболд нь 2010 онд тус компанид ажиллаж байх үед нь Замын-Үүд чөлөөт бүсэд очиж хийгдэж буй барилгын ажлыг нь харж, машин тэрэг хэрэг болох үед нь олж өгч хүүдээ л тус болж байсан. Манай хүү Замын-Үүдэд байнга байдаггүй байсан учир утсаар ярьж тус барилгын ажлыг очиж харж, хянахыг гуйдаг байсан юм.Ингээд хүүгийн хүсэлтээр пүүний байранд ашиглах тоосго, цемент, цонх болон бүхий л барилгын материал болон автопүү зэргийг нь өөрийн автомашинаар БНХАУ-ын Эрээн хотоос хэлсэн газраас нь авчирж өгч байсан. Тухайн үедээ төлбөр мөнгө өгнө гэж байсан боловч өгөөгүй, миний хувьд ч төлбөр мөнгө тэднээс хараагүй, хүүгийн ажил л бүтэж байвал гэж бодож байсан. Эдийн засгийн чөлөөт бүс нь хилийн бүс учир хамаагүй нэвтрүүлдэггүй байсан тул миний нэр дээр тус компаний менежер гэсэн зөвшөөрөл авч өгөөд түүгээр нь би чөлөөт бүс рүү нэвтэрч, байдлыг нь хараад хүүд дамжуулж хэлдэг байсан. Манай хүү надад ашиг орлого олсон гэж хэлж  байгаагүй.Ер нь надад мэдэгдэхээр овойж оцойсон ашиг олсон гэж л би лав анзаараагүй, байр сав байхгүй, ажил төрөлгүй, биднээс санхүүгийн дэмжлэг аваад л явж байгаа шүү дээ гэжээ.(37хх-223-224)

5.Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Бүргэлт санхүүгийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэнгээс:-Манай Замын-Үүд дэх чөлөөт бүсийн нутагт 2 ширхэг авто пүү суурьлагдаж, үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байсан. Нэг пүү нь 2010 онд нөгөө пүү нь 2013 онд тус тус ашиглалтанд оруулсан байсан. Холбогдох бичиг баримтуудтай нь танилцаж байхад 2010 онд ашиглалтанд авсан автопүүг манай байгууллага зарим нэг баримт бичгийн бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр үндсэн хөрөнгөд бүртгэхгүй байж байгаад 2013 онд  бүртгэсэн байсан. 2015 оны жилийн эцсийн тооллогоор “Эн Ай Ди Би” ХХК-ийн 2010 онд нийлүүлсэн автопүүг одоог хүртэл ашиглаагүй байгаа бөгөөд чанарын “дунд” гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн байсан. Харин сүүлд буюу 2013 онд авсан автопүүг бол “сайн” гэж дүгнэсэн байсангэжээ.(37хх-231-232)

6.Замын-Үүд чөлөөт бүсийн нягтлан бодогч С.Эрдэнэбаатараас:-Миний бие өмнөх нягтлан бодогч Л.Чимэдсүрэнгээс 2012 онд ажил хүлээж авсан. Энэ үеэр үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй Замын-Үүдэд байрлах 150 тонны автопүүг хүлээлцсэн. Энэ автопүүг дээд шатны байгууллагуудад удаа дараа албан бичиг явуулж байж, хөөцөлдөж байж 2013 оны 12 сард үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан. Анх бол 2010 онд хүлээж авчихаад чанарын шаардлага хангахгүй, ажилладаггүй автопүү учир орлогод авахгүй байсан гэж ойлгосон. Энэ талаар өмнө ажиллаж байсан нягтлан бодогч болон манай байгууллагын мэргэжлийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан Д.Баатарзоригт нар хэлж байсан. Энэ талаар мөн санхүүгийн аудитын байгууллагаас “төрийн хөрөнгийг эзэнгүй болгож байгаа учир орлогод ав” гэж зөрчил заасан байсан. Ийм учиртай автопүү манай байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа гэжээ.(37хх-233-234)

7.Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжилтэй Б.Дэлгэржаргалаас:-2010оны сүүлээр тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Дэнзэн, “Эн Ай Ди Би” ХХК-ийн Норов, Энхболд нар болон бусад хүмүүс ирж пүүг манай чөлөөт бүсэд хүлээлгэн өгсөн. Улсын комисст шууд Тэргүүн шадар сайдынхаа шугамаар хүлээлгэн өгсөн гэж ойлгосон. Ингээд хэсэг хугацаанд буюу 2013 оныг хүртэл тус автопүү байгууллагын үндсэн хөрөнгөд хүлээн авахгүй байж байгаад авсан санагдаж байна. Учир нь пүүг барьсан компани нь бичиг баримт, гүйцэтгэлээ дутуу өгсөн гэж байсан. Ингээд лодоог хүртэл огт ашиглагдаагүй байж байна гэжээ.(37хх-238-239)

8.Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга С.Мөнхтөрөөс:-Эхний пүү буюу Тэргүүн шадар сайдын ажлын албанаас 2010 онд хүлээлгэн өгсөн пүү нь Стандартчилал хэмжил зүйн газраас албан ёсоор тохиргоо, баталгаажилт хийгдээгүй, дагалдах тоног төхөөрөмж нь бүрэн бус, ажиллагаагүй, бэлэн бус байдалд байгаа гэжээ.(37хх-240-243)

9. УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байсан М.Баянжаргалантаас:-2013 оны 01 сарын эхээр санагдаж байна, ажил тарахын орчим нилээн ачаалалтай ажиллаж байх үед Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.Батцоож нь над дээр ирээд “чи явахгүй байж байгаарай, нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна, Пүрэвдорж дарга яриад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заавал өнөөдөр хийх ёстой юм уу, маргааш хийж болдоггүй юм уу” гэхэд Пүрэвдорж дарга “одоо хий гээд байна, цаад компани нь тендерт орох гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэр компани нь  “Говь повер” гэж нэртэй компани байсан бөгөөд хувийн хэргийг нь Батцоож татаж авчир луу эсхүл би захиалж авсан билүү ямар ч байсан архиваас материалыг нь авч, бэлдчихсэн хүлээж байсан. Ингээд ажлын цаг дуусч, би тухайн өдөр бүрдүүлсэн материалаа цэгцлээд байж байтал Батцоож нь 4 хүний хамт орж ирээд “нөгөө хүмүүс чинь энэ шүү” гэж зааж өгөөд явсан.Ингээд би тэр хүмүүсээс бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээж авч үзэхэд “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн сангийн өөрчлөлт, гүйцэтгэх захирлын өөрчлөлт, шинэчилж гэрчилгээ авах зэрэг өөрчлөлтүүд байсан. ...Үзүүлж буй Цахим архиваас хэвлэж авсан “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. 2013 оны 01 сарын 07-ны өдрийн тус компанийн хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, шинээр Д.Баярхүү, Г.Уянга нар нэмэгдэх тухай УБ05 маягтыг үндэслэн холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Дашдондогийг хасч, шинээр хувьцаа эзэмшигчээр Гэрэлхүүгийн Уянга, Доржпүрэвийн Баярхүү нарыг бүртгэсэн байна. Энэ өөрчлөлтийг хийхдээ Ц.Дашдондогийн хувьцаа эзэмшигчээс хасагдах шийдвэр, Г.Уянга, Д.Баярхүү нарын шинэчилсэн дүрэм, Ц.Дашдондогоос Г.Уянга, Д.Баярхүү нарт хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэргийг үндэслэсэн байна. Энэхүү баримтуудад дарагдсан улсын бүртгэгчийн тэмдэг нь миний өөрийн тэмдэг мөн байна.

Ингээд холбогдох материалууд буюу өөрчлөлт хийгдсэн компаний дүрмэнд болон УБ05 маягтанд хувийн тэмдэгээ дарж баталгаажуулаад хувийн хэргийг хэсэг хугацааны дараа архивт өгсөн. Ингээд би 2013 оны 3 сард Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст улсын бүртгэгчээр томилогдон ажилласан. Гэтэл хэсэг хугацааны дараа мэдээллийн хэрэгслээр “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэгт өөрчлөлт хууль бусаар орлоо” гэсэн мэдээлэл гарсан байсан. Ингээд би Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас “Говьповер” ХХК-ийн материалыг татаж авч үзэх гэтэл архивт байхгүй байсан бөгөөд архивын хэлтсийн дарга Хүчитбаатар дээр орж уулзахад материал нь түүн дээр байсан. Тэгэхээр нь би түүний хажууд материалыг нь эргүүлж харахад миний бүртгэсэн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, УБ05 маягт зэрэг нь солигдож үүсгэн байгуулагчаар Гэрэлхүүгийн Уянга биш, Чулуунбаатарын Уянга гэж болсон байсан. Үүнийг би яаж мэдсэн гэхээр дээр хэлсэнчлэн УБ05 маягт болон дүрмэнд миний хувийн тэмдэг дарагдсан байх ёстой боловч өөр тэмдэг буюу Чулуунтуяа бүртгэгчийн тэмдэг дарагдсан байсан. Тэгэхээр миний бүрдүүлсэн материалыг сольсон байна гэж ойлгосон. Тэгээд би мэдээллийн сангаас орж үзэхэд үүсгэн байгуулагч Г.Уянгыг Ч.Уянгаар сольж миний нэрээр баазад хадгалсан байсан. Хэрвээ архив дангаараа баримтыг сольсон тохиолдолд мэдээллийн санд өөрчлөлт хийж чадахгүй. “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэг 2013.01.07-2013.02.06-ны өдөр хүртэл миний сейфэнд хадгалагдаж байсан. Энэ хугацаанд би хэн нэгэнд уг хувийн хэргийг огт өгөөгүй. Тэгээд ч цахим архивт орсон материалаас харахад миний бүртгэснээр орсон байна. Тэгэхээр цахим архивт орсон өдрөөс хойш хугацаанд солигдсон байх магадлалтай гэж үзэж байна гэжээ.(23 хх-75-79, 41хх-175-177)

10.УБЕГ-ын улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан Я.Батцоожоос:-2013 оны 01 сарын эхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дэнзэн нь өөрийн 9911-тэй дугаараас ярьж, “Цоож ахаа хуулийн этгээдийн бүртгэл хийлгэмээр байна, туслаад өгөөч, ажлын цаг дуусах дөхчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед бараг 18 цаг болчихсон байсан бөгөөд миний бие бүртгэгч Баяржаргалтанд хандаж “нэг бүртгэл хийнэ шүү, түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ингээд би Дэнзэнг өөрөө ирэх юм байх гээд хүлээж байтал миний утас руу өөр хүн ярьж “Дэнзэн явууллаа” гэж хэлсэн. Тэр хүнийг нь би Баяржаргалантын цонхон дээр ирүүлж, уулзахад 20 гаран насны 2 залуу бичиг баримтаа аваад ирсэн байсан. Тэгээд бичиг баримтыг нь Баяржаргалантын хамт харахад “Говьповер” ХХК гэж байсан. Ингээд би “бүртгэлийг нь зохих журмынх нь дагуу хийгээд өгчихөөрэй” гэж Баяржаргалантад хэлээд явсан. 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар анх байгуулагдаж Татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн алба нэгдсэн юм. Энэ үед манай Агентлагийг тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг хариуцаж байсан. Энэ үед Г.Дэнзэн нь түүний зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар Дэнзэнтэй харилцах болсноор биесээ мэдэх болсон. 2013 онд “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэг дэхь материал солигдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхлэх үед анх мэдэж, дэд дарга Баттулгын хамт тус компаний хувийн хэргийг татаж үзсэн бөгөөд уг материалыг цахим архивын материалтай тулгаж үзэхэд зөрүүтэй байсан. Тэгээд ямар ч байсан солигдож гэж мэдсэн. Хэрхэн яаж солигдсон талаар мэдэх зүйл алгагэжээ. (23хх-84-88)

11.УБЕГ-ын улсын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Батмөнхөөс:-2013 оны 1, 2 дугаар сард манай бүртгэлийн хяналтын газарт “Алтанговь Транс” ХХК-иас “Говь повер” ХХК-ийн бүртгэлийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт гомдол гаргасан байсан. “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг Архиваас татаж авч үзэхэд хуулийн дагуу бүхий л бүрдэл нь хангагдсан, ямар нэгэн хууль бус зүйл байгаагүй тул энэ талаар газрын дарга Ганзоригт танилцуулж, гомдол гаргагч “Алтанговь Транс” ХХК-нд хариу өгсөн. Хариуг өгөхдөө өөр аж ахуйн нэгжийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй гэх байдлаар өгсөн. Ийм л асуудал болсон. Ингэж танилцахад тус компаний үүсгэн байгуулагч Гэрэлхүүгийн Уянга гэж эмэгтэй бүртгэлтэй байсан. Ямарч байсан 2 үүсгэн байгуулагчтай байсан. Нөгөө үүсгэн байгуулагчийг нь тодорхой санахгүй байна гэжээ.(23хх-81-83)

12.УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан Б.Чимэддоржоос:-2013 оны эхээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадгалаатай байгаа “Говьповер” ХХК-ийн хувийн хэрэг дэхь мэдээлэлд өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлд дурьдсанаар тус компаний хувьцаа эзэмшигч нь солигдсон гэж байсан. Ингээд миний бие уг мэдээллийг мэдээллийн санд шалгахад Лес програм дахь мэдээлэл болон Цахим архивын мэдээлэл зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл 2 өөр үүсгэн байгуулагч буюу 2 өөр овогтой Уянгын нэр харагдсангэжээ. (23хх-66-67)

12.УБЕГ-т Бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Пүрэвжаргалаас:-2013 оны 8 сард УБЕГ-ын архиваас “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг татаж,Цахим сан дахь мөн компанийн мэдээлэлтэй тулгаж үзэхэд компанийн хувь нийлүүлэгч Уянгатай холбоотой мэдээллүүд хувийн хэрэг болон цахим санд зөрүүтэй байсангэжээ. (23хх-69-71)

13.Г.Хүчитбаатараас:-Хуулийн архивын баримтыг цахимжуулах төсөл 2012 оны 5 сарын 20-ны өдрөөс хийж эхэлсэн. Хийж эхлэхдээ анх шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хуулийн этгээдийн хувийн хэргээс эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 2014 оны 5 дугаар сард хийж дуусгасан. Энэ хугацаанд “Говь Повер” ХХК-ийн хувийн хэргийн баримт нь 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр скайнердаж цахим санд орсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлд “Говь Повер” ХХК-ийн хувийн хэрэгт Гэрэлхүүгийн Уянга гэхийг Чулуунбаатарын Уянга болгосон тухай хэвлэл мэдээлэлээр гарч байсан тул бүгд хувийн хэргийг үзээд Чулуунбаатарын Уянга л гэж байна шүү дээ гэсэн. Гэтэл дарга нар энэ хуулийн этгээдийн цахим бүртгэлийг харж болох уу гэхээр нь би тухайн үед цахим төслийг удирдаж байсан Коикагийн төслийн менежер Нарангэрэлийг дуудаж түүгээр цахим мэдээлэлд байсан “Говь Повер” ХХК-ийн бүртгэлийг харуулахад Гэрэлхүүгийн Уянга, Д.Баярхүү гэсэн бүртгэл байсан гэжээ.(23хх-72-73)

14.Г.Ганаагаас:-Миний хувьд хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас гаргаж өгсөн бүхий л хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх материалыг сканнердаж, цахимд оруулах чиг үүрэгтэй ажиллаад уг ажлыг 2014 оныг дуустал хийж дуусгасан. “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт хавсаргаатай байгаа Work Sheet буюу ажлын хуудсанд бичигдсэн мэдээллээс харахад 2013 оны 3 сарын 29-ний өдөр би тус компаний хувийн хэрэг дэх материалыг сканнердаж оруулсан байна. Цахим архивын програмд хадгалагдаж байсан “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013.01.07-ны өдрийн 05 тоот Г.Уянга, Д.Баярхүү нарт компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү /ек84121274/, Г.Уянга /УЗ90032401/ нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэрэг материалыг би сканнердаж оруулсан. Харин “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт буюу архивт биетээр хадгалаатай байгаа ”Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013.01.07-ны өдрийн 05 тоот Ч.Уянга, Д.Баярхүү нарт компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү /ек84121274/, Ч.Уянга /ЕА85072707/ нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэргийг би сканнердаж оруулаагүй байна. Иймд цахим архивт хадгалаатай байгаа материал нь үнэн зөв гэж үзэж байна. Яагаад гэхээр цахим архивт  оруулсан материалыг засч, өөрчлөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн дуудаж харах л боломжтой байдаг. Харин хувийн хэрэг дэх материалыг өөрчилсөн байж магадгүй гэжээ. “Говь повер” ХХК-ийн work sheet-ийг харахад 2013.03.27-ны өдрийн 15 цаг 34 минутанд хэвлэсэн байна. Харин 2013.03.29-ний өдөр Аззаяа сканнердахад бэлдэж, мөн өдөр би сканнерт оруулсан байна. Архиваас гаргасан хувийн хэргийг тэр дор нь сканнердахад бэлтгэж, оруулахад нилээн цаг хугацаа шаарддаг юм. Тийм учраас хуудас хэвлэсэн өдрөөс хойш 1-2 хоногийн дараа дараагийн дамжлагууд явж болно. Тухайлбал бүх материалыг дугаарлахад ихээхэн цаг хугацаа шаарддаг юм гэжээ.(23хх-99-102, 41хх-217-218)

15.С.Нарангэрэлээс:-2012 оны 8 сараас 2014 оны 8 сарыг дуустал УБЕГ-т БНСУ-ын “SKC n C” компанийг төлөөлөн суурьлагдсан тоног төхөөрөмж, програм хангамжийг зүгшрүүлэх, тухайн байгууллагын ажилтнуудыг дадлагажуулах, програм дээр гарсан алдаа, дутагдлыг БНСУ-д илгээж шийдвэрлүүлэх ажлыг хариуцаж ажилласан. Хуулийн этгээдийн аливаа хувийн хэрэг, мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн архивын материалыг цахимжуулах, мэдээлэл оруулах системийг ашиглан цахим хэлбэрт оруулдаг. Оруулсан цахим мэдээллээ харах, хайлт хийх, мэдээлэл удирдах системийг ашиглан харж, үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ системд хуулийн этгээдийн бүхий л хувийн хэрэг цахим хэлбэрээр хадгалагддаг.Цахим архивын програмд буюу Мэдээлэл удирдах програмд хадгалагдаж буй цахим мэдээллийг ямар нэгэн байдлаар устгах, өөрчлөх боломж байхгүй гэжээ. (23хх-131-133)

16.Б.Энхээгээс:-2000 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн тойргийн 80 дугаартай нотариатаар ажиллаж байна. Миний хувьд “Говь повер” ХХК-ийг болон захирал Д.Баярмаа, Д.Баярхүү, Ч.Уянга нарыг танихгүй, мэдэхгүй, урьд нь харилцаж байгаагүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие үзүүлж буй 2013.01.07-ны өдөр “Говь повер” ХХК-ийн хувьцааг Сархачуул овогтой Цэдэнпилжээгийн Дашдондогоос Хонгор овогтой Доржпүрэвийн Баярхүү, Боржигон овогтой Чулуунбаатарын Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг” гэрчлээгүй. Үзүүлж буй гэрээнээс харахад миний нотариатын хувийн дугаар болох 80 дугаарын тамга дарагдсан байгаа боловч миний бие уг нотариатын үйлдлийг хийгээгүй. Би гэрээг батлаагүй учир миний тамга биш, харин нотариат 80 гэсэн дугаар маань давхцаж байна. Мөн хэлэхэд бүртгэлийн 2435, 2438 дугаарт бүртгэсэн байгаагаас харахад 2013.01.07-ны өдөр 2435 гэрээ баталсан юм шиг харагдаж байна. Гэтэл миний бие 2013.01.07-ны өдөр 27-30 дахь гэрээгээ гэрчилсэн байна. Тэгэхээр бүртгэлийн дугаар нь хүртэл үндэслэлгүй байна. Мөн нэмж хэлэхэд бүртгэлийн тэмдэг дээр бичигдсэн бичгийн хэв болон Энхээ гэсэн гарын үсэг зэрэг нь миний болон туслахын бичгийн хэв биш, гарын үсэг нь миний зурдаг гарын үсэг биш байна. Тэгэхээр энэ гэрээ нь бүхэлдээ миний баталсан гэрээ биш байна. Гэрээний бүртгэлийн дэвтрийг хөтлөхдөө тухайн оны эхнээс баталж эхэлсэн гэрээг 01 гэж эхлэн дугаарлан бүртгэдэг юм. Миний бие 2000 оноос хойш нотариатын үйл ажиллагаа явуулахдаа өөрийн хувийн тамга, тэмдэгийг хаяж гээгдүүлсэн тохиолдол байхгүй. Харин мөн хугацаанд тамга, тэмдэгний элэгдэл, хорогдолтой холбогдуулан 2 удаа солиулж байсан тохиолдол бий. Солиулах тохиолдолд хуучин тэмдэгийг маань нүдэн дээр устгаж шинийг олгодог юм. Би өөрийн хувийн нотариатын тамга, тэмдэгээ зөвхөн өөрийн биеэр нотариатын үйлдэл хийхдээ ашигладаг бөгөөд хэн нэгэнд шилжүүлсэн, ашиглуулсан асуудал байхгүй. Миний бие тамга тэмдэгээ өөрийн ажлын байранд байрлах төмөр сейфэнд хадгалдаг юм. Хэн нэгэн миний өмнөөс ашиглах ямар ч боломжгүй. Миний туслах Б.Алтанцэцэг /төрсөн дүү/, Н.Одонтуяа /нагац дүү/ нар нь надтай 2000 оноос эхлэн миний туслахаар ажиллаж байгаа бөгөөд хоёулаа хуульч мэргэжилтэй, хариуцлага өндөртэй туслахууд. Тэдний зүгээс миний тамга тэмдэгийг ашиглах ямар ч  боломжгүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд 00 орох, өдрийн цайнд орох үеэр нотариатын үйлчилгээ авахаар ирсэн хүмүүсийг манай туслахууд хүлээн авч холбогдох гэрээ, хэлцэлийг канондож, бүртгээд намайг хүлээж байдаг бөгөөд миний бие ирсэнээр гэрчилж, тамгаа дарах тохиолдол байдаг. Түүнээс биш миний эрхийг миний өмнөөс хэрэгжүүлэх тохиолдол байхгүй гэжээ. (23хх-218-220)

17.Б.Алтанцэцэгээс:-Би 2000 оноос эхлэн өөрийн төрсөн эгч Б.Энхээгийн туслахаар одоог хүртэл ажиллаж байна. Миний хувьд нотариатч Б.Энхээг нотариатын үйл ажиллагаа явуулахад нь бүртгэлийн дэвтэрт бүртгэх, бичиг баримт канондах, тооцоо, тайлан гаргах зэрэг техник ажиллагааг хийж гүйцэтгэдэг. Манай бүртгэлийн дэвтрээс харахад 2013 оны 01 сарын 07-ны өдөр Говь повер ХХК-тай холбоотой ямар нэгэн гэрээг гэрчлээгүй байна. Манай нотариатын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэж байна. Мөн нэмж хэлэхэд бүртгэлийн дэвтрийг хөтлөхдөө тухайн оны эхнээс 01 гэж дугаарлан эрэмбэлэн явдаг. 2013 оны 01 сарын 07-ны өдөр надад үзүүлсэн гэрээн дээр байгаа шиг 2435, 2438 тоот бүртгэлтэй буюу нийт 2400 гаруй гэрээ бүртгэгдэж, гэрчлэгдэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хуурамчаар үйлдсэн нь харагдаж байна. Манай нотариатын газар нь 2013 онд тамга, тэмдэгээ хаяж гээгдүүлж байгаагүй. Бусдад ашиглуулж байгаагүй гэжээ.(23хх-221-223)

18.Н.Одонтуяагаас:-Миний бие Чингэлтэй дүүргийн тойргийн 80 дугаарын нотариатч Б.Энхээгийн туслахаар 2000 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Үзүүлж буй “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ны хуулбар баримтаас харахад манай нотариатын газраас гэрчлүүлсэн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд биш байна. Учир нь уг хуулбар гэрээн дээр хуулбар үнэн гэсэн тамга дарсан байх бөгөөд нотариатын тухай хуулиар нотариатаар батлуулаагүй гэрээ, хэлцэлийг хуулбар үнэн зөв гэсэн үйлдлийг нотариат хийдэггүй. Гэрээ, хэлцэл гэрчилж байгаа тохиолдолд зөвхөн гэрээ, хэлцэлийн тэмдэг дарагдах ёстой, гэтэл хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байна. Он гараад 7 өдрийн дотор 2435 хуулбар батлуулна гэж огт байхгүй. Гэрээ бол бүр ч байхгүйгэжээ. (23хх-224-226)

19.Ц.Энхбадралаас:-Би 2007 онд нотариатын тусгай зөвшөөрөл авч, одоог хүртэл нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Би анх 2007 онд нотариатын эрх авахдаа 222 дугаартай тамгатай гэрчилгээ авч байсан. Энэ тамгаар одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. “Говьповер” ХХК-ийн Баярмаа, Баярхүү нарыг мэднэ. 1-2 удаа уулзаж байсан. 2013 оны 01 сард Одончимэг над руу яриад “Богд-Ар” хорооллын орчим байрлах газарт дуудсан. Намайг явж очиход Баярмаа, Баярхүү гэж хүмүүс байсан бөгөөд “Говьповер” ХХК нь Өмнөговь аймагт газар шилжүүлж авах тухай гэрээ батлуулсан. Тухайн газрын мэдээлэл, шилжүүлэн өгч буй ахуйн нэгжийн мэдээллийг санахгүй байна гэжээ.(23хх-207-209)

20.Ц.Дашдондогоос:-2013 онд Дин Сүн Жин нь над руу залгаж Баянгол дүүрэг Төмөр замын хойд талын Богд-Ар хороололд дуудсан бөгөөд “Говь повер” ХХК-иа бусдад зарах гэж байна гэж хэлсэн. Ингээд би яваад очтол тэр газар нь түүхий эдийн ченж хийдэг байсан урьдын танил Баярмаагийн компаний оффисс байсан бөгөөд тус компанийг Баярмаа худалдаж авах гэж байгаа талаар олж мэдсэн. Ингээд компаний хувьцааг бусдад шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компаний хувьцааг бусдад худалдах тухай гэрээ зэрэг бичиг баримтыг миний нэрээр бэлдчихсэн байсан бөгөөд миний хувьд гарын үсгээ зурж өгөөд явсан. Тухайн үед гэрээнүүдийг гэрчлэх гээд нэг нотариат залуу ирсэн байсан бөгөөд гэрээг тэр дор нь гэрчилж, тамга тэмдэгээ дарж байсан. Ингээд би уг асуудлыг дуусгаад явсан. Баярмаагийн хэлж байснаар “Говь повер” ХХК-ийг дүү Баярхүүгийн нэрэн дээр авч байгаа гэж байсан бөгөөд өөр нэг Уянга гэж хүний нэр харагдаж байсан. Баярмаагийн оффисст ороод тэдэнтэй юм яриад цай уугаад сууж байх хооронд бүх гэрээ, хэлцэлийг бэлдээд гарын үсэг зуруулсан. Хөрөнгөний эзэн Дин Сүн Жин гарын үсэг зур гэсэн учир гарын үсгээ зураад л гарсан. Нотариатын төлбөрийг хэн төлснийг мэдэхгүй байна. Гэрээ байгуулж байх үед Баярмаагийн ажилчид гэж өчнөөн олон хүн байсан. Яг үнэндээ бол Уянга гэдэг нь огт байгаагүй. Яагаад гэхээр гэрээний талууд зурах үед Баярхүү бид 2 л зурсан бөгөөд Уянгын гарын үсэг зурагдаагүй хоосон үлдсэн байсан. Худалдах худалдан авах тухай гэрээг байгуулсаны дараа 100 айлд байрлах Хуулийн этгээдийн бүртгэлийн газар руу цуг явахаар болсон бөгөөд Баярмаа нь хэлэхдээ Уянга гэртээ жирэмсэн байгаа бид нар замаараа гарын үсэг зуруулчихаад очно та түрүүлээд явж бай гэсэн юм. Ингээд 100 айл дээр ирээд байж байтал араас Баярхүү ирсэн бөгөөд гэрээн дээр хоосон үлдсэн Уянгын гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зуруулчихсан байсан. Тэгээд дотор ороход 18 цаг буюу ажил тарсан байсан бөгөөд 2 давхарт нь гарч нэг буурал толгойтой хүнтэй уулзаж Баярмаа явууллаа гэж Баярхүү хэлэхэд доошоо буугаад нэг хүнтэй уулз гэсэн бөгөөд тэр хүн дээр нь очиж улсын бүртгэлийн өөрчлөлтөө хийлгэсэн. Тэр үед бий их гайхаж байсан, урьд нь өөрөө юм хөөцөлдөж очиход бөөн оочер дараалал, тэгээд бүр ажлын цаг дуусчихсан байвал бүр хүлээж авахгүй байдаг байсан газар нь тэр өдөр биднийг хүлээчихсэн бэлэн байсан нь их гайхалтай санагдаж байсан. Миний хувьд тус компанийг анх худалдаж авах үед нь гарын үсэг зурж авсан, бусдад худалдах үед нь гарын үсэг зурсан. Өөр ямар нэгэн хэлбэрээр тус компаний үйл ажиллагаанд огт оролцоогүй, төлөөлж гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Тамга, тэмдэг нь ч над дээр байдаггүй байсан. “Говь повер” ХХК-ийг Д.Баярмаа нар нь 1.000.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж ойлгодог. Сүүлд Баярмаагийн дүү Баярхүү нь төлбөрийн тооцоо дууссан гэдэг баримтан дээр гарын үсэг зуруулж авсан. Тэр баримтаас нь харахад 1.000.000.000 төгрөг гэж байсан. Надад үзүүлж буй хувьцаа эзэмшигчийн шийдвэр, худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэгтэй 1 бүрчлэн танилцлаа. “Говь повер” ХХК-ийн хувьцааг Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт миний гарын үсэг зурагдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин “Говь повер” ХХК-ийн хувьцааг Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Тийм учраас би гарын үсгээ шинжлүүлэх хүсэлтэй байна. Гэрээний эх хувь надад байхгүй. Надад уг компанитай холбоотой ямар ч бичиг баримт байхгүй. Тухайн үед компани шилжүүлэх үед гарын үсэг зурчихаад л явсан. Эх гэрээ нь компаний эзэн Дин Сүн Жинд л үлдсэн байх ёстой. Уг компани нь угаасаа Дин Сүн Жиний компани учир энэ компанитай холбоотой ямар нэгэн бичиг баримт авч үлдэх шаардлага надад огт байгаагүй гэжээ. (22хх-242-248)

21.БНХАУ-ын иргэн Дин Сүн Жин (Ding Shun Ging)-ээс:-2013 оны 01 сард Баярмаа нь манай компанийг худалдан авах гэрээгээ хийе гэж дуудсан бөгөөд оффисст нь явж очоод худалдах, худалдан авах тухай гэрээн дээр Дашдондог болон Баярмаагийн дүү Баярхүү нар гарын үсэг зурж баталгаажуулаад, нотариатаар батлуулсан. Дуудлагын нотариат ирж баталж өгсөн. Гэрээ байгуулсан даруйд Баярмаагаас 200.000.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 2013 онд бага, багаар нийт 300.000.000 орчим төгрөгийг цувуулж авсан. Дараа нь 2014 онд бараг мөнгө аваагүй бөгөөд оронд нь 500.000.000 орчим төгрөгийн үнэтэй 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө тооцож авсанаар өр, төлбөр дууссан гэж тооцсон. Гэрээг гэрчилсэн нотариатын талаар  ёстой санахгүй байна.  Баярмаа хэлэхдээ манай байнга харьцдаг нотариат гэж байсан. Ямар ч байсан эрэгтэй хүн байсан. Гэрээнүүдтэй үзэж танилцлаа. Миний хувьд аль гэрээгээр нь “Говь повер” ХХК-ийг Баярмаад худалдсанаа мэдэхгүй байна. Гарын үсэг зурсанаараа Дашдондог мэдэх ёстой. Гэрээний эх хувь нь тухайн үедээ надад хадгалагдаж байсан бөгөөд Баярмаатай төлбөр тооцоо дуусах үед гэрээний эх хувийг надад өгчих гэхээр нь нэгэнт мөнгөө авчихсан, одоо надад хамаагүй болсон учир цаас хадгалаад яахав гээд гэрээгээ эх хувиар нь Баярмаад өгчихсөн гэжээ. (22хх-233-238)

22.Ч.Уянгаас:-Д.Баярмаа эгч нь миний нөхөр Батмөнхийн Ядамбаатарын ээж Зулзагын Нансалмаагийн төрсөн эгч Зулзагын Цэвээнчагдагийн охин нь юм. Өөрөөр хэлбэл тэд үеэлүүд гэсэн үг. Миний хувьд эдний гэр бүлийн бэр нь юм. Минийхувьд “Говьповер” ХХК-д одоо хувь эзэмшихээ больсон. Тухайн үед 60 хувийг эзэмшиж байсан. 2013 оны 01 сард санагдаж байна. Эгч Баярмаа миний утас руу яриад “Ядамбаатарын бичиг баримт байна уу”  гэж асууж байсан бөгөөд тухайн үед бичиг баримтаа хаячихсан байсныгаа хэлэхэд “тэгвэл чи бичиг баримтаа аваад хүрээд ир” гэсний дагуу маргааш нь Богд-Ар хороололд байрлах Баярмаа эгчийн компани дээр очиж хувь эзэмшинэ гэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан. Тус компанид ямар учиртай, ямар зорилгоор хувь эзэмшиж байгаагаа огт ойлгоогүй. Баярмаа эгч надад тайлбарлаагүй. Би ч асууж сонирхоогүй. Гэтэл хэсэг хугацааны дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр шуугиж, миний нэр гараад бөөн юм болсон. Ингээд айж, санаа зовоод ажлаа хийхэд ч төвөгтэй болсон. Ингээд Баярмаа эгчид хэлж нэрээ хасуулсан. Бид тус компанид ямар ч хөрөнгө оруулаагүй. Тухайн үед Баярмаа эгч гэрээн дээр гарын үсэг зур гээд л зуруулсан. Нарийн асуудлыг нь би мэдэхгүй. Миний том охин Халиунаа 2005 онд төрсөн. 2013 онд 8 настай байсан. Бага охин Хулангоо 2015 оны 4 сарын 17-нд төрсөн. Тэгэхээр 2013 оны 01 сард би жирэмсэн, нялх хүүхэдтэй байгаагүй. Гэрээс чөлөөтэй гарч орохоор боломжтой байсан. Охин маань 15-р сургуулийн 2 билүү 3 ангийн сурагч байсан гэжээ.(23хх-31-34)

23.П.Цэрэнбатаас:-Г.Түмэнхүүтэй анх 2014 оны 3 сард тариалангийн газар худалдах зорилгоор уулзаж танилцаж байсан. Миний “Шинэ-Амжилт” ХХК нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт газар, тариалангийн зориулалттай 1830 га газар эзэмшиж, үүн дээрээ газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг юм. 2013 онд ургацын үнэ хямд байсантай холбогдуулан 2014 онд тариа тарих зардалгүй болсон тул 150 га орчим газраа зарахаар төлөвлөсөн байсан юм. Ингээд хэсэг хүмүүст энэ талаар хэлсэн байсан гэтэл нутгийн ах Д.Батбилэг над руу ярьж хүмүүс чиний газрыг сонирхоод байна гэсэн бөгөөд Дэнзэн гэж залуугийн утасны дугаарыг өгсөн. Ингээд би түүний утас руу нь ярьж холбогдоход миний зарах гэж буй газрыг сонирхож байна уулзая гэсэн. Үүний дагуу би 2014.03 сард Улаанбаатар хотод ирж түүний хэлсэнчлэн Монцамэ-гийн байранд байрлах өрөөнд нь орж уулзахад Дэнзэн, Түмэнхүү гэж танилцуулсан 2 залуу байсан. Дэнзэн нь 30 орчим насны залуу байсан бөгөөд хэвлэл мэдээллээр гарч байсан Дэнзэн гэж залуу мөн байсан. Түмэнхүү нь миний үеийн залуу байсан. Ингээд голчлон Дэнзэн ярьж байсан бөгөөд тэр хэлэхдээ таны газрыг авч болж байна, гол нь бид тус газар дээр тариалан тарих туршлага, техник, хүн хүч байхгүй байна, тэгэхээр та газрыг чинь авсан тохиолдолд энэ чиглэлээр туслах боломжтой юу гэдэг санал тавьсан. Миний хувьд газраа зарахын тулд эхний жил буюу 2014 онд тэдэнд өөрийн тоног төхөөрөмжийг үнэгүй ашиглуулж, хүн, хүчээ зөвхөн цалин, шатахууны зардлаа тооцож ажиллуулахаар тохирсон бөгөөд 2014 оны 03 сарын 17-ны өдөр Тариалангийн газар худалдах, худалдан авах гэрээг Дэнзэнтэй хамт байсан Г.Түмэнхүүтэй нь байгуулж, урьдчилгаа 60.000.000 төгрөгийг бэлнээр Монцамэ дотор Г.Түмэнхүүгээс авсан. Би өөрийн 150 га газраа 1 га-г нь 400.000 төгрөг буюу нийт 60.000.000 төгрөгөөр, уринш буюу урьдчилан тариа тарихаар талбайг бэлдсэн ажлын хөлсөнд 13.000.000 төгрөг, үрийн будааг 6.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд гэрээ хийсэн өдөр газрын мөнгө болох 60.000.000 төгрөгөө бэлнээр авсан. Ингээд хэд хоногийн дараа үлдэгдэл 18.000.000 төгрөгөө бэлнээр мөн Түмэнхүүгээс хаана билээ машин дотор уулзаад л авсан. Ийм зорилгоор Түмэнхүүтэй хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд талбайг зарсанаас хойш ургац тариалалт, хураалтын үеэр бүхий л ажлыг нь Түмэнхүү нь хариуцаж байсан тул түүнтэй харилцаж байсан гэжээ.(23хх-169-175)

24.Х.Баатархүүгээс:-Би найз Д.Баярхүүгийн хамт 2013 онд Өмнөговь аймагт “Грандговь суплай” ХХК-ийг гадаад дотоод худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд огт үйл ажиллагаа явуулаагүй. 2013 онд сонингоор Оюутолгой компанид шохой худалдаж авах тендер зарлагдсан байсан. Энэ тендерт зөвхөн орон нутгийн компани орохоор байсан бөгөөд Д.Баярхүү бид хамтарч уг тендерт орохоор болж тус компанийг үүсгэн байгуулж байсан. Ингээд би тендерт орох төслийг өөрийн компанийн ажилтан Адъяагаар бичүүлж, материалын хамт Д.Баярхүүд хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Би ч асууж сураагүй. Г.Улзмаагийн эзэмшлийн газар дээр байрлах амины сууцанд хийсэн нэгжлэгээр  хураагдсан “Грандговь суплай” ХХК-ийн Шохой болон бутласан чулуу үйлдвэрлэх төслийг үзэж танилцлаа. Адъяагаар хийлгэсэн төсөл мөн байна. Энэ төсөл яагаад Дэнзэнгийнд байсан талаар мэдэхгүй байна. Би төслийг Баярхүүд өгсөн. Өөр хэн нэгэнд өгөөгүй. Уг төслийг бичихдээ “Ус Орчин” ХХК, “НК”, “Налгар Түшиг”, “Шохой цагаан булаг” гэж компаниуд хамтарч “Грандговь суплай” ХХК-иар төсөл хэрэгжүүлэх санаатай байсан. “Ус Орчин” ХХК нь миний ээжийн дүү Ж.Батбаярын компани юм. Энэ компани нь худаг ус гаргах үйл ажиллагаа явуулдаг. “НК” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд миний нэр дээр байсан бөгөөд 2014 онд Цагаанхүүд шилжүүлсэн. “Шохой цагаан булаг” ХХК нь Баярхүүгийн ах Баярсайханы компани юм гэжээ.(23хх-36-37)

25.Ч.Мөнхбаяраас:-“Ёл-Ази” ХХК-ийг 2008 онд миний бие 1 гишүүнтэйгээр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Манай компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш “ЭТТ” ХК-иас зарласан аливаа тендерт оролцож байгаагүй. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт огт оролцож байгаагүй. “ЭТТ” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн 2012.12.28-ны өдөр 01/1045 дугаартай албан бичигтэй тендерийн урилгыг үзэж танилцлаа. Манай компанид ийм урилга ирж байгаагүй. “Ёл Ази” компани дээр гаалийн хяналтын зөвшөөрөлтэй газар байхгүй. Харин миний үүсгэн байгуулсан “Ёл Ресурс” ХХК-д Цагаан хаданд дээрх чиглэлээр 10 га газар газар байгаа гэжээ.(22хх-184-186)

26.Л.Долгордуламаас:-Миний хувьд “Тахидаг хайрхан” ХХК-нд 2008 онд гүйцэтгэх захирлаар ажилд орж 2014 оны 4 сарыг хүртэл хугацаанд ажилласан. Тус компани нь Өмнөговь аймагт Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг юм. “Тахидаг Хайрхан” ХХК нь 2012 онд “ЭТТ” ХК-иас зарлан явуулсан Тээврийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож шалгаран тээврийн үйлчилгээ үзүүлж байсан. Үүнээс өөрөөр намайг ажиллах хугацаанд манай компани нь “ЭТТ” ХК-иас зарласан тендерт оролцож байгаагүй.Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт манай компани оролцоогүй. “ЭТТ” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн 2012.12.28-ны өдөр 01/1045 дугаартай албан бичигтэй тендерийн урилгыг үзэж танилцлаа. Энэ урилга бол манай компанид ирж байгаагүй урилга байна. Манай компани нь Цагаан хаданд гаалийн хяналтын талбай бүхий хяналтын бүстэй бөгөөд ийм урилга ирсэн бол тендерт оролцох байсан гэжээ.(22хх-188-189)

27.С.Ганболдоос:-Миний нэр дээр “Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц”,  “Хар Арслан” зэрэг компаниуд бүртгэлтэй байгаа. Би 2011 билүү 2012 онд Эрчим хүчний чиглэлээр бизнес хийхээр шийдэж Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авахаар хайж байгаад зар дээрээс 3 компани байсны нэг рүү нь залгасан нь  энэ “Хар-Арслан” ХХК байсан. Ингээд Хар-Арслан ХХК-ийн зард тавьсан утас руу нь залгахад 1 хүүхэн утсаа авахаар нь компанийх нь талаар сонирхож байгаагаа хэлээд уулзахад 35 орчим насны шар хүүхэн байсан. Тэгээд уулзаад тусгай зөвшөөрлийг нь үзэхэд эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байсан. Барилгын тусгай зөвшөөрөлтэй байсан ба хугацаа нь дууссан байсан. Тэгээд үнэ ханшаа ярихад 40.000.000 орчим төгрөг гэсэн бөгөөд нилээд үнэтэй санагдсан. Тухайн үед надад 20.000.000 орчим төгрөг байсан юм. Ингээд хамтарч бизнес хийе, танай компанийн тодорхой хувийг би эзэмшээд үйл ажиллагаа явуулъя. Тэгээд эзэмшдэг хувиараа тооцож орлогоо хуваая гэхэд тэр хүүхэн буюу одоогийн Улзмаа нь би гэр бүлийн хүнтэйгээ яръя гээд салсан. Ингээд 4-5 хоногийн дараа байх Улзмаатай ярихад хувь нийлүүлэх саналыг зөвшөөрлөө гэсэн. Тэгээд эхэндээ 50, 50 хувь эзэмшье гэж ярьж байсан боловч менежментийг нь би удирдаж, гарах зардлыг хариуцах байсан учир 60 хувийг нь манайх авахаар болсон. Тэр үед би 20 хувь, бэр эгч Нарантуяаг хөрөнгө оруулах учир 40 хувь, Улзмаа нь 40 эзэмшихээр болсон. Ингээд би гэрээгээ хийчихээд УБЕГ-т очиж тус компанид хувь эзэмших болсон юм. Тухайн үед буюу тус компанийн тодорхой хувьцааг шилжүүлж авах үед Улзмаагийн нөхөр нь гээд залуу ирж гарын үсэг зурж өгч байсан. “Хар-Арслан” ХХК Улзмаагийн нөхрийн нэр дээр нь байсан санагдаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар нь миний бие ажиллаж байгаа бөгөөд 2013 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй. Ингээд Өдрийн сонин дээр байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерийн зарыг олж аваад, компани дээрээс нь албан бичиг явуулж, тендерийн материалыг нь худалдаж авсан. Ингээд материалтай нь танилцаж, холбогдох материалыг нь бүрдүүлж тендерт оролцсон боловч шалгараагүй. “Хар-Арслан” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаанхаданд гаалийн хяналтын талбай байхгүй. Уг тендерт “Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц” гэж компаниудаараа бас орсон. Миний хувьд тендерт орохдоо янз бүрийн буюу өндөр, бага үнийн санал хэлж орвол аль нэг нь шалгарч магадгүй гэж бодоод 3 компанийхаа нэрээр орсон боловч аль нь ч шалгараагүй гэжээ.(22хх-201-204)

28.Ч.Буянжаргалаас:-“Алтанговь транс” ХХК-ийг 2010 онд Ш.Адьшаа гэж хүн Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан байдаг. Үүсгэн байгуулагдсанаас хойш 2011 онд “ЭТТ” ХК-д гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлсэн гэдэг. Ингээд 2012 онд тус компанийг холбогдох тусгай зөвшөөрлүүдийн хамт миний бие төрсөн ах Ч.Жаргалсайханы хамт Ш.Адьшаагаас шилжүүлж авсан. Ингээд одоо тус компани нь ах Жаргалсайханы нэр дээр 1 гишүүнтэйгээр Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулж байна. “ЭТТ” ХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012 онд бүтэн Гаалийн хяналтын талбайн үйлчилгээ үзүүлсэн. Ингээд 2012 оны жилийн эцсээр “ЭТТ” ХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болж, тус компаниас энэ чиглэлийн үйлчилгээ авах тендерийг дахин зарласан байдаг. Манай компани нь тус тендерт оролцох сонирхолтой байсан тул зарын дагуу тендерийн материалыг худалдан авч холбогдох материалыг бэлтгэн тендерт оролцсон боловч Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, Стандарт хэмжил зүйн газрын тусгай зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр шалгараагүй. Энэ үндэслэлүүдийг манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Сангийн яам болон Чингэлтэй дүүргийн шүүхэд тус тус хандаж “ЭТТ” ХК нь тендерийг хууль бусаар зохион байгуулсан талаар гомдол гаргаж, тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл “ЭТТ” ХК-ийн зүгээс манай компанитай эвлэрэх санал тавьсан. Уг санал нь 2013 онд манай талбай дээр “ЭТТ” ХК нь 450.000 тонн нүүрс буулгаж дамжин өнгөрүүлье гэсэн. Бидэнд уг нүүрсийг буулгаж, ажлын хөлс авах нь хэрэгтэй байсан тул тэдэнтэй эвлэрсэн. “ЭТТ” ХК-ийг төлөөлж иргэний шүүхэд хуулийн зөвлөх Бадмаараг гэж эмэгтэй явж байсан. Харин эвлэрлийн гэрээг Я.Батсуурь нь зурсан санагдаж байна. Манай компани нь 2012 онд “ЭТТ” ХК-тай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг дээр хэлсэн. Тийм учраас манай компани нь Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан, бэлэн компани байсан гэж ойлгож болно. 2012 онд зарласан тендерт оролцох үед манай компани нь Гаалийн ерөнхий газрын даргын зөвшөөрөл бүхий 14 га талбайтай, уг талбай нь эргэн тойрон хүрээлэгдсэн 6 метр өндөр төмөр хашаа, 3 ширхэг 200 тонны авто пүү, 1 ширхэг 150 тонны авто пүү, тэдгээрийн байр, ажилчдын тоосгон байр, гэр байр, сендвичэн хоолны газар, цахилгааны дэд станц, Siemens маркийн 4 ширхэг, liugong маркийн 4ширхэг, Shagon маркийн 2ширхэг, бусдаас түрээслэсэн 6 ширхэг ковеш, түлшний машин 1 ширхэг, 1 ширхэг портер, үйлчилгээний зориулалттай Ланд 80 маркийн автомашин, харуулын байр, харуулын пүү, халуун ус, саун, моторын байр, хүнсний агуулах, хөлдөөгч, хөргүүр,  манай талбай нь өдөрт богинийн тээврийн 200 машин, уртын 300 машинд үйлчлэх хүчин чадалтай байсан төдийгүй ийм үйлчилгээг үзүүлж байсан. Бидний зүгээс 2012 онд “ЭТТ” ХК-д үүргээ хангалттай биелүүлж өгсөн. Бидний хувьд Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хаданд талбайтай учир тэр хавийн талбайнуудыг ерөнхийд нь мэднэ. Анх “Говь повер” ХХК-ийн  талбай нь Гансүх гэж хүний нэр дээр байж байгаад Дин Тунгаа гэж хятад хүн худалдаж аваад Баярмаад зарсан байдаг. 2012 онд зарласан тендерт оролцох үедээ “Говь повер” ХХК-ийн гаалийн хяналтын талбай нь гадуураа тойрсон жижиг хашаатай, дотроо 1 пүүтэй, худаг, харуулын байр зэрэгтэй л байсан. Өөрөөр хэлбэл шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй, бэлэн бус талбайтай байсан. Тэгээд “ЭТТ” ХК-иас зарласан тендерт хууль бусаар шалгарсаныхаа дараа талбайгаа тохижуулах ажлыг хийж эхлэсэн байдаг. Түүнээс биш анх тендерт орохдоо гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ явуулах шаардлага хангаагүй компани байсан. Ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг нь би мэдэхгүй юм байна. Нэмж ярихад “ЭТТ” ХК-иас манай компанийг гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл энэ эрхийг Гаалийн ерөнхий газрын дарга олгодог бөгөөд жил бүр уг зөвшөөрлийг үндэслэн Гашуун сухайтын гаалийн газартай гэрээ байгуулдаг бөгөөд манайх гэрээ байгуулсан байсан. 2-рт Стандартчилал хэмжил газрын зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн байсан. Гэтэл манай компани нь “Нью-Эталон” гэж тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж, авто пүүнүүдийнхээ засвар үйлчилгээг хариуцуулдаг байсан. Тэгэхээр манай компани заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй байсан. Тэгэхээр “ЭТТ” ХК-ийн манай компанийг шалгаруулаагүй үндэслэлүүд нь үндэслэл муутай байдаг юм гэжээ.(22хх-174-176)

29.Ч.Жаргалсайханаас:-“Алтантранс говь” ХХК нь 2009 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг. 2012 оны 12 сарын сүүлчээр Өдрийн сониноос, Сангийн яамны тендерийн веб сайтнаас тендер шалгаруулалт явагдах гэж байгааг мэдсэн. Энэ дагуу тендерийн материалаа худалдаж авсан. Тэгтэл дараа нь уг тендер шалгаруулалт явагдахаа больж байгаа гэсэн яриа гарсан байсан. Тэгтэл дараа нь манай компанид “Эрдэнэс таван толгой” ХК-иас тендерт оролцооч гэсэн албан бичгийг ирүүлсэн байсан. Миний ойлгосноор хязгаарлагдмал тендер зарлаж байгаа юм байна гэж ойлгосон. Тендерийг нээхэд 5 орчим компани оролцсон байсан. Манай компанийг гаалийн хяналтын бүс ажиллуулах чиглэлээр эрх бүхий байгууллагаас өгсөн хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг байхгүй, мөн хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл байхгүй шалтгаанаар тэнцээгүй гэсэн хариуг өгсөн байсан. Бид “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрсэнд гаалийн хяанлтын бүсийн үйлчилгээ үзүүлж байсан. Одоо ч манай гаалийн хяналтын талбайд байгаа. Ингэж хамтарч ажиллаж байгааг мэдсээр байж зөвшөөрөлгүй байна гэж хасаж байгаагаас үзэхэд луйвар орсон гэж үзэж байгаа. Мөн хэмжих хэрэгсэлийн үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн шаардлагыг зориуд компаниудыг хасахын тулд шаардлагагүй заалтыг оруулсан гэж үзсэн. Гаалийн хяналтын бүс ажиллуулахад хэмжих хэрэгсэлийн цогц зөвшөөрлийг шаардсан байсан. Мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө ирээд засварлаад өгчихдөг. Энэ зөвшөөрөл байх шаардлага байхгүй. Иймээс бид энэ тендер шалгаруулалтыг хууль бус явагдсан гэж үзэж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхээс уг тендертэй холбоотой үйл ажиллагааг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамж гарсан. Эрдэнэс таван толгой ХК-иас зөвшөөрөөгүй учраас давж заалдсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан шийдвэр гарсан. Одоо хяналтын шатанд байгаа. Говь повьер ХХК-ийн тухайд тендерийн баримт бичигт заагдсан шаардлагын хэмжээнд байгаагүй гэж үзэж байгаа. Учир нь машин тоног төхөөрөмжүүд нь тендерийн шалгаруулалтын дараа орж ирсэн. Манай компанийн хажууд үйл ажиллагаагаа явуулдаг учраас энэ талаар мэдэж байна гэжээ. (1хх-221)

30.“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Ханган нийлүүлэлтийн газрын захирал Д.Батзоригоос:-Худалдан авалт ханган нийлүүлэлтийн газар нь худалдан авах төлөвлөгөөний дагуу Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн дагуу тендерийг ил тод нээлттэй явуулах чиг үүрэгтэй ажилладаг. 2012.11.29-ний өдрийн 355 тоот “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулахад миний бие үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Үнэлгээний хороо байгуулснаас хойш 2012.11.30-ны өдрийн 355 тоот тушаалыг үнэлгээний хорооны 3 гишүүн болон нарийн бичгийн даргад танилцуулаад тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын судалгаа гаргаж хязгаарлагдмал тендер зарлах техникийн тодорхойлолт, тендерийн бичиг баримт боловсруулахаар шийдвэрлэсэн. 2012.12.06-ны өдөр дахин хуралдаад техникийн тодорхойлолтыг нарийн сайн зааж өгөх, өмнө нь шалгарч байсан “Алтанговь транс ХХК-ийн гэрээнд заасан ажил хир хэрэгжсэн талаар тодруулах, тендерийг хязгаарлагдмал зарлахад үнэлгээний хорооны бүх гишүүд дэмжсэн. Манай үнэлгээний хороог сонинд алдаатай зар тавьсан гэсэн шалтгаанаар 2012.12.26-ны өдрийн 425 тоот тушаалаар бүх гишүүдийг өөрчлөн дахин шинээр үнэлгээний хороо байгуулаад манай үйл ажиллагааг зогсоосноос дээрх тендертэй холбоотой асуудалд оролцоогүй. Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл, мэргэжлийн ур чадвар, өндөр хүчин чадалтай техник технологи, машин тоног төхөөрөмж шаардагддаг бөгөөд уг шаардлагыг хангах аж ахуйн нэгжийн тоо хязгаарлагдмал учир хязгаарлагдмал тендер зарласан гэжээ. (22хх-90-91)

31.“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан, авалт ханган нийлүүлэлтийн газарт маргэжилтнээр ажиллаж байсан Б.Санчираас:-...“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.11.29-ний өдрийн 355 тоот тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Миний бие тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон тушаалыг танилцуулж, ажиллах зөвшөөрлийн мэдүүлгийг нь бөглүүлж аваад, анхны хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар техникийн тодорхойлолтыг боловсруулах зарчмаа тохирч, улмаар тээврийн хэлтсээс нүүрс буулгах талбайн хэмжээний шаардлага, техникийн тодорхойлолтыг авч, тендерийг хязгаарлагдмал байдлаар зарлахаар болсон. Учир нь зөвхөн Цагаанхад гэдэг газарт гаалийн хяналтын талбайн үйлчилгээ авах болсон бөгөөд уг газарт талбайтай аж нэгжүүдийн дунд зарлах болсон. Ингээд тендерийн баримт бичгийг Эрдэнэбилэгийн өгсөн техникийн тодорхойлолтын дагуу боловсруулж, бэлдээд үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан бөгөөд тендерийг 2012.12.24-ний өдөр зарлаж, зарыг сайтад болон сониндтавьсан. Бид тендерийг 14 хоногийн хугацаанд хязгаарлагдмал байдлаар зарласан бөгөөд 2013.01.08-ны өдрөөр тендерийн материалыг хүлээж авах эцсийн хугацааг товлосон. Ингээд үнэлгээний хорооны гишүүн Д.Эрдэнэбилэгээс Цагаан хаданд гаалийн хяналтын талбайтай аж ахуйн нэгжүүдийн нэрсийг гаргуулан авч, тэдгээр компаниудад тендерийн урилга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Ингээд байж байтал 2012.12.26-ны өдөр бидний үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилж, өөр бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог томилсон. Ингээд би шинээр томилогдсон үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Г.Түмэнхүүд бэлдсэн материалаа хүлээлгэж өгснөөр дахиж энэ үйл ажиллагаанд оролцоогүй. Тендерт тавих шалгуурыг Цагаан хаданд үйлчилгээ үзүүлж буй компаниудын хамгийн боломжит шалгуураар тавьсан. Хэт доогуур тавьж өгсөн гэж бодохгүй байна гэжээ.(22хх-92-94)

32.“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалтын газрын мэргэжилтэнээр ажиллаж байсан Л.Баярмагнайгаас:-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг өмнө “Алтан говь транс” ХХК явуулж байсан бөгөөд гэрээний хугацаа нь дуусч, дахиж тендер зарлах шаардлагатай болж үнэлгээний хороонд гишүүнээр намайг томилсон байсан. Ингээд би тухайн үед борлуулалтын газарт ажиллаж байсан бөгөөд манай газраас шаардлагатай борлуулалтын төлөвлөгөө, экспортлох нүүрсний хэмжээ, тонн, тухайн үйл ажиллагаанд зориулагдсан шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгч байсан. Манай зүгээс үйлчилгээ үзүүлэх гаалийн хяналтын бүсийн ул нүүрстэй байх, ГЕГ-ын гаргасан гаалийн хяналтын бүс байгуулах тухай шаардлагыг хангасан байх гэсэн шаардлагыг тавьж байсан. Цагаанхад дахь талбайд гаалийн хяналтын бүстэй аж ахуйн нэгжүүд хязгаарлагдмал байсан бөгөөд цаг хугацааны хувьд сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах шаардлагатай байсан тул тендерийг хязгаарлагдмал байдлаар зарласан. Ингээд удалгүй биднийг өөрчлөх шийдвэр гарсан байсан гэжээ.(2хх-95-96)

33.“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалт, Тээвэр ложистикийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Эрдэнэбилэгээс:-2012.11.29-ний өдөр гүйцэтгэх захирал Я.Батсуурийн тушаал гарч Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр намайгтомилсон байсан. Ингээд үнэлгээний хороо хуралдаж, тендерийн баримт бичиг боловсруулах, техникийн тодорхойлолт гаргах даалгавартай тарсан. Урьд нь манай компанид дээрхи үйлчилгээг “Алтанговь транс” ХХК-иас авч байсан бөгөөд 2013 онд энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх аж ахуйн нэгжийг хайж байсан юм. Бидэнд 1-рт Цагаан хаданд гаалийн хяналтын бүс бүхий талбайтай аж ахуйн нэгж байх ёстой, 2-рт уг бүс нь олон төрлийн тохижилт, шаардлагыг хангасан байх ёстой байсан. Энэ талаар баримт бичигт тусгасан. Ингээд бид зөвхөн тухайн бүсэд талбайтай аж ахуйн нэгжүүдийг оролцуулахаар хязгаарлагдмал тендер 2012.12.24-ний өдөр зарлаж, тендерийн нээлтийг 2013.01.08-ны өдөр нээхээр тогтсон байсан. Гэтэл дахин гүйцэтгэх захирлын тушаал 2012.12.26-ны өдөр гарч, үнэлгээний хороог өөрчилсөн бөгөөд үүнээс хойш уг үйл ажиллагаанд оролцоогүй. Биднийг ямар учраас үнэлгээний хорооноос өөрчилснийг мэдээгүй. Захирлын өөрчилсөн тушаал үзүүлээд л биднээс тендертэй холбоотой бүрдсэн материалыг авсан. Биднээс ажил авсан үнэлгээний хорооны хүмүүс нь дандаа шинэ томилогдсон хүмүүс байсан. Өөрдийнхөө хүмүүсийг тавьлаа гэж ойлгож байсан. 1-рт манай үнэлгээний хороо нь тендерийг хязгаарлагдмал зарлаж Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг гаалийн хяналтын бүстэй бүх компаниудад урилга явуулсан гэжээ. (22хх-97-99)

34.О.Батхүүгээс:-Би 2011 оны 4 сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хуульчаар ажилд орж, 2014.9.01-ний өдрийг хүртлэх хугацаанд ажилласан. Миний хувьд ажиллах хугацаандаа компаниас байгуулж байгаа гэрээний төсөл боловсруулах, хянах, захирлын тушаалыг боловсруулах, хянах болон бусад шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Ер нь бол үнэлгээний хороог гүйцэтгэх захирал томилж, өөрчлөх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд бидний 5 хүнийг үнэлгээний хороонд томилсон байна. Үнэлгээний хорооны гишүүд бид энэ хугацаанд 2 удаа хуралдсан. Ерөнхийдөө сонгон шалгаруулалтыг үнэлгээний хорооны дарга хурлыг зарлаж, нарийн бичгийн дарга бусад асуудал буюу тэмдэглэл хөтлөх, бичиг цаас тараах, зар тавих зэрэг асуудлыг хариуцдаг. Үнэлгээний хороонд худалдан авалтаас нэг хүн, хуулиас 1 хүн, тухайн худалдан авалтын чиглэлээс нэг хүнийг заавал томилдог жишигтэй байсан. Мөн түүнчлэн А3 сертификат шаарддаг байсан. Надад энэ гэрчилгээ нь байсан. Хурлын тэмдэглэлүүдээс харахад Цагаан хаданд гаалийн хяналтын бүс байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер явагдсан юм байна. Миний хувьд тухайн үед уг бүсэд буулгах нүүрсийг Баруун, Зүүн цанхийн гэж тусад ялгаж буулгах саналыг тавьж байсан байна. Учир нь нэг цанхиас гарсан нүүрс нь шууд өрөнд, нөгөөхийг манайх худалддаг байсан юм. Тэгэхээр энэ 2-ыг хольж болохгүй байсан. Ийм л зүйл санаж байна. Ингээд байж байтал гүйцэтгэх захирлын тушаал гарч биднийг өөрчилсөн байсан. Ингээд энэ үеэс уг үйл ажиллагаанд дахиж оролцоогүй. Биднийг ямар үндэслэлээр өөрчилснийг мэдэхгүй. Ямар учраас өөрчилсөн талаар бидэнд тайлбарлаж байгаагүй гэжээ.(22хх-100-102)

35.Б.Шинэбаатараас:-Миний бие 2012 оны 9 сард Эдийн засгийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр мөн томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Тус компанийн ТУЗ нь компанийн бодлогын болон том, их хэмжээний хэлцэл, хамтын ажиллагааны асуудлуудыг шийдвэрлэдэг юм. “Говь повер” ХХК-иас шүүхэд хандаж “Эрдэнэс Таван толгой” ХК-иас төлбөр нэхэмжилж байгаа талаар ТУЗ-ийн гишүүдийг ямар нэгэн мэдээллээр хангаагүй. Энэ талаар биднээс ямар нэгэн чиглэл аваагүй. Харин 2013.11.21-ний өдөр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн талаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх асуудлыг оруулж ирсэн. Энэ нь “Эрдэнэс Таван толгой” ХК нь Шүүхийн шийдвэрийн дагуу “Говь повер” ХХК-нд мөнгө төлөх болсоныгоо танилцуулж, шийдвэр гаргуулах гэсэн. Үүнийг нь бид сонсоод зөвшөөрөөгүй.Учир нь уг асуудал үүсч, шийдвэрлэсэн буюу эвлэрсэнийхээ дараа биш эхнээс нь оруулж ирж шийдвэр, чиглэл авах  ёстой байсан учир бид энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй. Шүүхэд бидний зөвшөөрөлгүйгээр эвлэрч, төлбөр төлөх болсон нь буруу гэж үзэж байна гэжээ. (22хх-55-57)

36.Д.Батболдоос:-2013 оны хавраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас намайг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон бөгөөд эрхэлж байсан албан тушаалтай уялдуулан томилсон гэж ойлгодог. Компанийн тухай хуулиар бол их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд биднээс буюу ТУЗ-өөс зөвшөөрөл авах ёстой гэжээ. (22хх-58-60)

37.Б.Батзаяагаас:-2012 оны сүүлээр намайг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон. Тус компани нь Тавантолгой дахь зүүн, баруун цанхийн уурхайг эзэмшиж, олборлолт, борлуулалт явуулж буй Төрийн өмчит хувьцаа компани юм.Миний санаж байгаагаар “Говьповер” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг шүүхэд өгч, төлбөр нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг гүйцэтгэх захирал Я.Батсуурь өгч байсан санагдаж байна. Харин шүүхэд эвлэрсэн, төлбөр төлөх болсон талаараа надад танилцуулаагүй. ТУЗ-өөс “Говьповер” ХХК-тай эвлэрэх, төлбөр төлөх талаар шийдвэр чиглэл өгсөн асуудал байхгүй. Ийм асуудал хэлэлцсэн хуралд оролцож байгаагүй. Их хэмжээний төлбөр, тооцооны асуудал тул ТУЗ-д танилцуулж, зөвшөөрөл авч явах ёстой гэж ойлгож байна гэжээ. (22хх-61-63)

38.Д.Түмэнжаргалаас:-2012 оны сүүлээр билүү 2013 оны эхээр “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн шийдвэрээр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдсон. “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүхэд хэлэлцэгдсэн асуудлын талаар огт мэдээгүй, биднийг энэ талаарх мэдээллээр хангаж байгаагүй. Харин 2013.11.21-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар “Говьповер” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний шүүхэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг төлөөлж орсон нөхдүүд “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн асуудлаа танилцуулсан. Энэ асуудлыг нь бид танилцаад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм бол хэлэлцэж шийдвэр гаргах эрх ч байхгүй, шаардлага ч байхгүй. Харин дур мэдэн шүүхэд эвлэрсэн асуудлыг нь буруу гэж үзэж байсан. Ийм учраас энэ асуудлаар ТУЗ-өөс тодорхой шийдвэр гаргаагүй гэжээ.(22хх-67-69)

39.Б.Бат-Эрдэнээс:-2013.01.28-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. Миний мэдэж байгаагаар Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Говь повер” ХХК нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг шүүхэд өглөө гэж сонсч байсан. Гэхдээ энэ талаар ТУЗ-ийн хуралд оруулж ирэн ямар нэгэн шийдвэр гаргуулаагүй. Харин 2013 оны сүүлээр санагдаж байна. шүүхээр шийдвэр гарсан, төлбөр гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн асуудлыг ТУЗ-д оруулж ирсэнийг бид хэлэлцээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Учир нь нэгэнт хууль, шүүхийн байгууллагаас шийдсэн асуудлын араас бид нөхөж хэлэлцэж шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн. Энэ асуудлыг хуралд оруулж ирэх үеэр манай ТУЗ-ийн гишүүн Энхтуяа нь та нар шүүхэд яах гэж эвлэрсэн юм бэ? өөр боломж байгаагүй юм уу гэдэг асуудлыг хүртэл тавьж байсан гэжээ.(22хх-70-72)

40.Д.Чулуунхүүгээс:-Би 2013.6.03-ны өдрөөс одоог хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Миний хувьд тус компаний ТУЗ-ийн хурлын зарыг гишүүдэд мэдэгдэж, хурлаар хэлэлцэх асуудлын материалыг гишүүдэд тараах, хурлыг зохион байгуулах, хурлын явцын тэмдэглэл үйлдэх, хурлаас гарсан шийдвэрийг боловсруулах үндсэн чиг үүрэгтэй. 2013.11.21-ний өдрийн ТУЗ-ийн 06 тоот хуралдаанаар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах тухай асуудлыг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Бадмаараг оруулж танилцуулсан бөгөөд тэрээр танилцуулахдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан тендерт шалгарсан “Говь повер” ХХК нь гэрээ цуцалсны улмаас хохирол учирсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг төлөөлж шүүхэд оролцоод төлбөрийг төлөхөөр эвлэрсэн бөгөөд “Говь повер” ХХК-нд төлөх төлбөрийг шийдвэрлүүлэхээр ТУЗ-д санал оруулсан. Гэтэл ТУЗ-ийн гишүүд болон дарга нар “яагаад уг асуудлыг анхнаас нь оруулж ирээгүй юм, нэгэнт шийдвэр гарсан хойно нь оруулж ирж байгаа нь буруу, яах гэж “Говь повер” ХХК-тай шүүхэд эвлэрсэн юм” гэх зэргээр хэлэлцэж байгаад “Говь повер” ХХК-нд төлбөр төлөх асуудлаар ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэдгээ илэрхийлж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэжээ. (22хх-49-50)

Мөрдөн байцаалтад шинжээч Б.Энхболдоос мэдүүлэхдээ:-Шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод байрлах 150 тонны автопүү,автопүүний барилга, холбогдох тоног төхөөрөмжид үзлэг хийж, үнэлгээний тайлан гаргасан. Үнэлгээг 2010.12.31-ний өдрийн болон 2015.12.31-ний байдлаар тус тус гаргасан. Үнэлгээг өртгийн хандлагын бүрэн орлуулалтын өртгийг тооцох аргаар хийж гүйцэтгэсэн. Уг авто пүү, барилга, холбогдох тоног төхөөрөмжүүд нь 2010.12.31-ний өдрийн байдлаар 62.676.000 төгрөг, 2015.12.31-ний өдрийн байдлаар 70.265.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Бүрэн орлуулах өртөгийг нь тухай хугацааны зах зээлийн үнийн мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн. Үнэлгээний ажлын зорилго нь зах зээлийн үнийн баримжааг тогтоох байсан. Замын-Үүд чөлөөт бүсийн хүрээнд импортлож байгаа аливаа бүтээгдэхүүнээс гаалийн татвар авдаггүй юм байна лээ. Тийм учраас эдгээр бараа, бүтээгдэхүүн нь татваргүй орж ирсэн учраас татварыг тооцоолоогүй. Харин автопүүнд тээвэрлэлт, суурилуулалтын зардлыг тооцсон. Мөн барилга барихад гарах бүхий л зардлыг барилгын нормативаар гарч байгаа зардал тооцогдсон байгаа. Тийм учраас нийт үнэлгээнд бүхий л зардал орж тооцогдсон гэжээ. (26хх-157-158)

Стандартчилал хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2016.9.08-ны өдрийн 2016-002 дугаартай дүгнэлтэд:

Дорноговь аймгийн Замын үүд чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 2010 онд суурилуулсан хүнд даацын автомашиныг жинлэх 150 тн хүртэл хэмжих зориулалтын жингийн чанар, ашиглалтын байдлыг тогтоох шинжилгээг хийхэд тухайн хэмжих зориулалтын жинг суурилуулсан зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй байсан ба шалгах үед жингийн тавцан руу автомашин гарч, орох зам хийгдээгүй, элс шороо овоолон дээр нь бетон хашаа тавьсан нь автомашин орж гарахад хагарч бутрах, осол гарах эрсдэлтэй байна.Зүй нь хүнд даацын автомашин байнга орж гарахад эвдрэхгүй байхаар тооцоолж бат бэх зам цутгах ёстой. Тухайн жинг суурилуулснаас хойш огт ашиглаагүй, жингийн ачаалал хэмжих тензо датчик нь загварын туршилтанд хамрагдаж, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй, заагч индикатор Х3190-А30 нь хэмжих хэрэгсэлийн бүртгэлд ороогүй, хятад үсгээр тэмдэглэгдсэн байгаа зэрэг нь мөнгөн тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах журмын шаардлагыг хангахгүй байна.

Энэ жинг суурилуулсан “Эн Ай Ди Би” ХХК нь хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тогтоов. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зарласан “Замын үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тн даацтай хэмжилтийн пүүг худалдан авах суурилуулах ажлын тендер”-т шалгаран гүйцэтгэхдээ хэмжих хэрэгсэлийн загварын туршилтад орж Монгол улсын хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй жингийн ачаалал хэмжих тензо датчик 30 т, хятад үсгээр тэмдэглэгдсэн заагч индикатор ХК3190-А30 ашиглан холбогдох хууль, журмыг зөрчиж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө тухайн жинг улсын баталгаажуулалтад хамруулсан талаарх баримт хавсаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар энэ жинг ашиглах боломжгүй байна. Учир нь суурилуулаад огт ашиглаагүй, хэмжлийн элементүүд нь элсэнд булагдсан, эд ангиудыг нь холболт хийгээгүй, улсын баталгаажуулалт хийгдээгүй.Тухайн жинг ашиглалтанд оруулахад нийт 19.476.776 төгрөгний зардал гарах тооцоог хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Эталон хэмжүүр” ХХК гаргасан болох нь баримтаар тогтоогдов гэжээ. (41хх-153)

Тагнуулын Ерөнхий газрын Шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтэд:

..УБСЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь LES программыг 2012 оны 8 дугаар сараас эхлэн ашиглаж байгаа гэх боловч ямар нэгэн баримт бичгээр баталгаажуулаагүй байна. Бүртгэгч, ахлах бүртгэгч. хяналтын улсын байцаагч, программ зохиогч, системийн админ зэрэг албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ашиглаж байна.

LES програмд хяналтын байцаагч нар мэдээллийг “харах”, бүртгэгч, ахлах бүртгэгч нар мэдээллийг “харах, нэмэх, өөрчлөх”. программ зохиогч, системийн админ нар мэдээллийг"харах, нэмэх, өөрчлөх, устгах" эрхийн хүрээнд ажиллаж байна.

LES програмын агуулагдаж буй аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас устгаж. өөрчлөх боломжтой. Аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн мэдээллийг программын мэдээллийн сангаас бүртгэгч, ахлах бүртгэгч нар өөрчлөх, программ зохиогч, системийн админ нар өөрчлөх, устгах үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байна.

2013 оны 2-5 сарын үед бүртгэгч, ахлах бүртгэгч, программ зохиогч. системийн админ нар дээрх үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой байсан. 2013 оны 2 дугаар сараас 5 дугаар сарын хооронд ажиллаж байсан ажилтнуудыг шинжээч тодруулах боломжгүй юм.

LES програмын мэдээллийн сан (Огасlе)-ийн бүртгэл (лог), мэдээллийн сангийн сервер /Red Наt/-ийн бүртгэл /лог/ хийгдээгүй учраас мэдээллийн сангаас Говьповер ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг ямар албан тушаалтан устгасан өөрчилсөн эсэхэд хариулах боломжгүй юм.

Мэдээллийн сангийн сервер (Red Hat) нь хандалтын бүртгэлийг (лог)-ийг 3 сараас илүү хугацаагаар хадгалагддаггүй учраас дата баазын түвшинд хийгдсэн хандалтын талаарх мэдээлэл байхгүй байна гэжээ (41хх-144-145)

Мөрдөн байцаалтад Шинжээч Б.Даваанямыг асуусан тэмдэглэлд:-УБСЕГ-ын Мэдээлэл боловсруулалт технологийн газарт ажиллаж, холбогдох баримт, бичиг, програм, хангамж, серверийн бүртгэлүүдэд үзлэг хийж, гарсан үр дүнд тулгуурлан дүгнэлт гаргасан. УБСЕГ-ын ахлах бүртгэгч, бүртгэгч нар нь Хуулийн этгээдийн LES програмд өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэвтэрч аливаа хуулийн этгээдийн мэдээллийн санд хадгалагдсан мэдээллүүдийг харах эрхтэй. Мөн түүнчлэн тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, холбогдох этгээдийн хүсэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн холбогдох мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлт оруулж болдог. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ч мөн өөрчилж болно гэсэн үг. Гэхдээ энэ оруулсан өөрчлөлт нь өмнө оруулсан мэдээллийг устгахгүйгээр нэмэгдэж явдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээдийн түүхэнд өмнөх бүхий л мэдээлэл, өөрчлөлтүүд нь хадгалагдаж үлддэг. Хуулийн этгээдийн LES програмд агуулагдаж буй аливаа хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нь хүснэгт хэлбэрээр харагддаг ба энэ хүснэгтэд тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувь, регистрийн дугаар, гэрийн хаяг, энэхүү бүртгэлийг хийсэн огноо, бүртгэлийн ажилтны нэр зэрэг мэдээлэл харагддаг. Энэхүү мэдээлэлд улсын бүртгэгч болон ахлах бүртгэгч өөрчлөлт хийх тохиолдолд тухайн хүснэгтэнд шинээр мөр нэмэгдэж дараагийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл нэмэгдэж ордог. Өмнөх хувьцаа эзэмшигч хасагдсан тохиолдолд түүний мэдээлэл бүхий хүснэгт хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт “үгүй” гэсэн тодотгол ордог. Улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нар хуулийн этгээдийн лавлагаанд хувьцаа эзэмшигчийн мэдээллийг огт байхгүй болгож устгах боломжгүй. Харин програм зохиогч, системийн админ нар тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд түүх үлдээлгүйгээр устгаж өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл өмнө байсан хувьцаа эзэмшигчийн мэдээллийг огт байхгүй болгож устгах боломжтой гэсэн үг. Улсын бүртгэгч, ахлах бүртгэгч нарт энэ эрх олгогдоогүй. Харин бүртгэгч нар нь хувьцаа эзэмшигч Гэрэлхүүгийн Уянгыг Чулуунбаатарын Уянга гэж өөрчилж болно. Гэхдээ Гэрэлхүүгийн Уянга гэсэн хүснэгтэн мэдээлэл хэвээр үлдэх бөгөөд урд хэсэгт нь “Үгүй” гэж тодотгоод, Чулуунбаатарын Уянга гэж хувьцаа эзэмшигчийг нэмж оруулан түүний мэдээлэл хүснэгтэнд нэмэгдэж урд хэсэгт нь “тийм” гэсэн тодотгол орно. Түүнээс биш Г.Уянгын мэдээллийг огт байхгүй болгох эрх бүртгэгч нарт байхгүй. Энэ эрх зөвхөн системийн админ, програм зохиогч нарт  байгаа. LES програм нь Улсын бүртгэлийн байгууллагын системийн хэмжээнд хэрэглэгч нарынхаа хооронд VPN сүлжээ үүсгэн холболтыг хийсэн байдаг. Иймээс дурын интернеттэй газраас уг сүлжээнд хандах эрхийг хязгаарласан гэжээ. (41хх-146-148)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.4.06-ны өдрийн 1119 дугаартай дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Говь повер” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, “Говь Повер” ХХК-ийн дүрэм, "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг 11 хуудас материалуудад байрлах гарын үсэг, улсын бүртгэгчийн тэмдэг, нотариатчийн тамганы дардас зэрэг шинжилгээнд тэнцэнэ.

2.Говь повер ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, №01 "Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Ц.Дашдондогийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй.

3. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдэгний дардсууд нь Д.Чулуунтуяагийн гэх тэмдэгний дардастай тохирохгүй,

4. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатчийн “80” дугаартай тамганы дардсууд нь нотариатч Б.Энхээгийн гэх нотариатчийн тамганы дардастай тохирохгүй.

5. 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээ”-ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардсууд нь шинжилгээнд хүргүүлсэн нотариатч Б.Энхээгийн тэмдэгний дардастай тохирохгүй.

6.Дээрх шинжилж буй нотариатчийн тэмдэгний дардсуудын нөхөх хэсэгт бичсэн тоон бичвэр, гарын үсгүүд нь нотариатч Б.Энхээгийн болон түүний туслах Б.Алтанцэцэг нарын бичгийн хэв, гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэжээ. (26хх-34-37)

Мөрдөн байцаалтад Шинжээч Х.Баярмааг асуусан тэмдэглэлд:-Шүүхийн шинжилгээний тухай хуулинд заасны дагуу шинжилгээг эх хувь буюу биет байдлыг үндэслэн явуулдаг. Тэгэхээр дүгнэлтийн 1 дэх хэсэгт ирүүлсэн баримтыг шинжилгээнд тэнцэнэ гэж дурьдсан нь тухайн баримтууд эх хувь байсан гэдгийг илэрхийлж байгаа юм. Тухайн баримт нь хуулбар буюу сканнердсан баримт биш байсан. Шинжилгээнд ирүүлсэн “Говь повер” ХХК-ийн 2013.01.07.ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр” №1 “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг баримтууд дахь гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн Ц.Дашдондогийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байсан. “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримт дахь “Улсын бүртгэгчийн 7/13” гэсэн тэмдэгний дардсууд нь Д.Чулуунтуяагийн гэх тэмдэгний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдэгүүдээрээ тохирохгүй, өөрөөр хэлбэл тэмдэгний ерөнхий хэмжээ, дардас дахь хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тохирохгүй, харьцуулах загвартайгаа зөрүүтэй байсан. 2013.01.07-ны өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх 4 хуудас баримт дахь шинжлэгдэж буй Нотариатын 80 дугаартай тамганы дардасуудыг нотариатч Б.Энхээгийн гэх нотариатчын тамганы дардастай ажиглалт, давхцуулалт, зүсэлтийн аргаар харьцуулан шинжлэхэд ерөнхий хэлбэр хэмжээ, хүрээ, зэрэг ерөнхий шинжүүдээрээ тохирохгүй байсан. Шинжлэгдсэн дардасууд нь энгийн нүдээр болон тусгай зориулалтын техник ашиглан үзэхэд 2 өөр хэлбэр, хэмжээ, 2 өөр дардасны хүрээтэй байсан бөгөөд энэ нь уг 2 дардасыг хоорондоо тохирохгүй гэдэг дүгнэлт өгөх үндэслэл болсон байна. 2013.01.07-ны өдрийн өдрийн 01 тоот “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний сүүлийн хуудас, гэрээний хавсралт зэрэг баримт дахь шинжилж буй тэмдэгний дардасууд нь Б.Энхээгийн гэх нотариатчын тэмдэгний дардастай ерөнхий хэлбэр, хэмжээ, үсгийн хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ тохирохгүй байсан. Энэ нь уг 2 дардасууд нь тохирохгүй гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болсон гэжээ. (26хх-76-78)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 2016.5.09-ний өдрийн 2852 дугаартай дүгнэлтэд:

2.Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах Улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдэгийн дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015.03.02-ны өдрийн тэмдэгийн дардасуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Говь повер ХХК-ийн дүрэм” гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардас нь УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

4.УБСЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015.03.02-ны өдрийн тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирохгүй байна гэжээ. (41хх-112-113)

Мөрдөн байцаалтад Шинжээч Б.Түвшинбаатарыг асуусан тэмдэглэд:-1-рт шинжилж буй обьектуудын ерөнхий шинж тэмдэг болох хэмжээ зөрүүтэй, 2-рт Шинжилгээнд ирүүлсэн 2013.01.07-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдэгийн дардасны Улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэлийн доор дээшээ чиглэлтэй 2 ширхэг зураас байсан. Гэтэл Харьцуулах загвараар ирүүлсэн 2015.3.02-ны өдрийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардасны улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэлийн доор уг зураасууд байхгүй байсан. Үүнийг дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлтэд зураг 2, 3 дугаарт цэнхэр өнгийн балаар тэмдэглэн харуулсан байгаа. Өөрөөр хэлбэл харьцуулж буй дардаснуудын хувийн шинж тэмдэг нь зөрүүтэй байна гэсэн үг. Ийм учраас тохирохгүй гэж дүгнэлт өгсөн. Харьцуулах загвараар ирүүлсэн цаасанд дарагдсан тэмдэг болон 2013.01.07-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтанд дарагдсан тэмдэг нь өөр өөр тэмдэгүүд байна. Учир нь тэмдэгүүдийн хэмжээ зөрүүтэй байна. Эдгээр тэмдэгүүд нь нэг тэмдэг байгаад цаг хугацааны явцад элэгдэж өөрчлөгдсөн байсан бол ерөнхий хэмжээ өөрчлөгдөхгүй ёсгүй. Аливаа тамга, тэмдэг нь ашиглалтын явцад элэгдэл үүсвэл баран (тамга, тэмдгийн хэв) дээрх үсэг тэмдэг элэгдэж, дарахад бүдэг гарах эсхүл огт гарахгүй байх зэргээр өөрчлөлт орох магадлалтай. Эсхүл гадны биеттэй харилцсаны улмаас нэмэлт шинж тэмдэгүүд үүсч болно. Харин хэмжээнд өөрчлөлт орох ёсгүй. УБСЕГ-ын улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж байсан 2013.01.07-ны өдөр Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн зүүн дээд албан ажлын хэрэгцээнд гэсэн хэсэгт дарагдсан тэмдэгний дардастай, 2013.01.08-ны өдрийн Татварын төлөгчийн бүртгэлээс хасалтын картын дунд хэсэгт улсын бүртгэлийн байцаагч Д.Чулуунтуяа гэсний баруун талд дарагдсан тэмдгийн дардас зэргийг 2013.01.07-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардастай харьцуулан шинжилж үзсэн гэжээ. (41хх-120-122)

Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны Бодлогын газрын шинжээч З.Энхболдын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан дүгнэлтэд:

1.Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.6-д “түншлэл болон туслан гүйцэтгэгчтэй оролцохыг хориглоно” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.а-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг” гэж заасныг зөрчсөн байна.Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасантай зөрчилдөж байна.

2.Тендерийн шалгаруулалтанд шалгарсан “Говь повер” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн дараах шаардлага хангахгүй байхад хангаж байгаа гэж шалгаруулсан байна. Үүнд: Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2а-д заасан “Хэмжих хэрэгсэлийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх гэснийг (Үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөл байгаа гэж үнэлсэн боловч тендерийн материалаас олоогүй, байхгүй), Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4а-д заасан “тендерт оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1.8 тэрбум байна” гэж заасныг тус тус хангахгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтад тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн байна гэжээ. (25хх-215-216)

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл:

Нэг.Шүүгдэгч Г.Дэнзэн нь

2010 оны 01 дүгээр сард Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн 65 хувь, найз Н.Энхболдын 35 хувийн хувьцаа эзэмшихээр үүсгэн байгуулсан “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “тендерт оролцогч нь захиалагчаас хараат бус байх”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 47.3.2-т “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан “тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч дүү, хүүхэд биш байх” гэсэн шаардлагыг хангасан байвал зохино” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ.

Улмаар тус компанитай 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр мөн оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үнийн дүнг өсгөж,199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулан, уг хэмжээний санхүүжилтийг “Эн Ай Ди Би” ХХК-иар дамжуулан авч, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн ахалсан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгсөн боловч уг авто пүү нь чанар, ашиглалтын шаардлага хангахгүй шалтгаанаар тус ажлын алба нь 2013 онд 62.676.000 төгрөгөөр үнэлэн төрийн өмчид шилжүүлэн авснаар, зөрүү болох 137.116.300 төгрөгийг шүүгдэгч Г.Дэнзэн хувьдаа завшсан болох нь

Г.Дэнзэнг Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхийн албан тушаалд томилсон Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009.12.21-ний өдрийн 215 дугаар тушаал (20хх-70х), Монгол улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралт, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Г.Дэнзэнг томилсон 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр тушаал (28хх-143), Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1789 дугаартай албан бичиг (28хх-68), Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах, суурилуулах тухай 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ (28хх-27-29, 33-34), Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн Ажлын албанд хадгалагдаж буй Замын үүдийн чөлөөт бүсэд суурилуулагдсан 150 тонны авто хэмжилтийн пүүний худалдан авалттай холбоотой бичиг баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд (28хх-182-250, 29хх-1-19), Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хадгалагдаж буй “Эн Ай Ди Би” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх баримтууд (32хх-222-239), хохирогч Сангийн яамны төлөөлөгч Б.Билгүүний мэдүүлэг (41хх-171х),

гэрч Н.Энхболдын “...2010 онд Дэнзэн намайг дуудаж, тендерт орох болсон гээд өөрөө урьдчилан бэлдсэн бичиг баримтууд дээр надаар гарын үсэг зуруулж авч байсан. Ингээд хэсэг хугацааны дараа тендер авчихсан гэж хэлсэн. Ингээд Дэнзэнгийн хэлсний дагуу БНХАУ-ын Бээжин зэрэг хотуудад очиж автопүүний үнэ, чанарын талаар судалгаа хийж, түүнд авчирч өгсөн. Тухайн үед компанийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд санхүүжилт орж ирсэн байсан бөгөөд энэ мөнгөнөөс Дэнзэнгийн зөвшөөрлөөр гарын үсэг зурж, авч ажлын хэрэгцээгээр зарцуулдаг байсан. Миний хувьд гүйцэтгэх захирал буюу 1 дүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан боловч Дэнзэнгийн зөвшөөрлийн дагуу л гүйлгээ хийдэг байсан. Дэнзэн өөрөө эгчийнхээ нэрээр тус компанийг удирддаг байсан гэж ойлгож болно. Ингээд автопүүг БНХАУ-аас захиж авчруулсан бөгөөд пүүлэгчийн байр, пүү суурилуулах, гэрэлтүүлэг зэрэг ажлыг би хариуцаж хийлгэсэн. Энэ ажилд зарцуулагдсан мөнгийг Дэнзэнгийн зөвшөөрлөөр авч зарцуулдаг байсан. Хийх ажлын талаар түүнд танилцуулж, зөвшөөрөл авч хийдэг байсан гэж ойлгож болно. Бараа, материал татаж, худалдаж авах үед компаниудын үнийн саналыг Дэнзэнд хэлж, түүний сонгосон компани аж ахуйн нэгжээс худалдан авалтыг хийдэг байсан. Үндсэндээ Дэнзэнгийн гарын үзүүрт тус компанийн үйл ажиллагааг явуулж байсан. Автопүүг Дэнзэн нарын оролцсон улсын комисст хүлээлгэж өгсөнөөр уг ажил дууссан. 2010.08.10-ны өдөр 67.646.150 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Дэнзэнд хүлээлгэн өгсөн. 2010.10.12-ны өдөр 112.166.920 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд маргааш өдөр нь буюу 2010.10.13-ны өдөр миний бие бэлнээр авч, Дэнзэнгийн 10 дугаар хороололд байдаг байранд нь очиж унтлагын өрөөнд нь орж хүлээлгэж өгсөн. 2010.12.08-ны өдөр 19.979.230 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд уг мөнгийг тухайн өдөр нь миний бие бэлнээр авч, Дэнзэнд өгсөн. Бүх мөнгийг Дэнзэнд аваачиж өгсөн бөгөөд түүнээс ажлын хэрэгцээ, шаардлагаар авч зарцуулж байсан. Дэнзэн надад хэлэхдээ Кристал таунд байрлах орон сууцыг худалдаж авах гэж байна, энэ мөнгөө тийш нь оруулна гэж байсан. Татварын тайланг нь Дэнзэн бид хоёр Дэнзэнгийн Засгийн газрын ордон дахь 497 тоот өрөөнд нь нийлж, гаргадаг байсан. Тайлангийн захирал гэсэн хэсэгт нь би гарын үсэг зураад, нягтлан бодогч гэсэн хэсэгт нь Дэнзэн нь Дэлгэрцэцэг гэж хүний нэр зохиогоод биччихдэг байсан. Пүүний тохируулгыг Улаанбаатар хотоос Дэнзэнгийн холбож өгсөн нэг буурал толгойтой настай өвгөн ирж хийж байсан” гэх мэдүүлэг,

““Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан Галсангийн Улзмаагийн Аж ахуй нэгж байгууллагын гишүүний анкетанд бичигдсэн гар бичмэлийг Г.Дэнзэн бичсэн байна. “Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эн Ай Ди Би” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрт бичигдсэн гар бичмэлийг Г.Дэнзэн бичсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Энхболдын ажил” гэсэн гарчигтэй гар бичмэлийг Г.Дэнзэн бичсэн байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.11.09-ний өдрийн 5189 дугаартай дүгнэлт (26хх-126-127), “”Эн Ай Ди Би” компанийг иргэн Галсангийн Улзмаа (ЕЭ76110283)-гийн 65 хувь, иргэн Нацагдоржийн Энхболд (ЕЭ87022177)-ын 35 хувьтайгаар байгуулсан байна. Татварын улсын байцаагчийн 0100 дугаартай хувийн тэмдэг дарж, улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон дөрвөлжин тэмдэг дээр би гарын үсгээ зурж баталгаажуулсан байна” гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэгчээр ажиллаж байсан Ч.Гэрэлцэцэгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг (37хх-227-229), гэрч Х.Норовын “Миний хувьд Дэнзэнгийн хүсэлтийн дагуу пүүний ажил хүлээлцэх явцад “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж хүлээлгэн өгч байгаа дүрд тоглон, пүүг барилгын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зурсан. “Эн Ай Ди Би” ХХК-ийн захирал Н.Энхболдыг Дэнзэнгийн их сургуулийн ангийнх нь хүүхэд гэж сонсч байсан” гэх мэдүүлэг (37хх-211-214), Төрийн сангаас “Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд пүү байрлуулах ажлын санхүүжилт нэрээр 2010.08.04-ны өдөр 67.646.150 төгрөг, 2010.10.11-ний өдөр 112.166.920 төгрөг, 2010.10.27-ны өдөр 19.979.230 төгрөгийг тус тус “Эн Ай Ди Пи” ХХК-д шилжүүлсэн тухай төлбөрийн баримт, “Эн Ай Ди Пи” ХХК-ийн нэхэмжлэхүүд (28хх-26, 32-35), Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дэнзэнгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэрээр 2010.11.25-ны өдөр Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн х/499 дугаартай “... Комисс авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тонны даацтай орох, гарах пүүг цаашид ажиллах бүрэн боломжтой гэж үзэн дүгнэлтээ гаргасан. Бусад ажлын хувьд ажлын гүйцэтгэл өндөр хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Иймд хөрөнгө оруулалтын эрхийг нээж, санхүүжилтийг олгож өгнөүү” гэх албан бичиг (27хх-182), Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэнгийн гэрчээр мэдүүлсэн “2015 оны жилийн эцсийн тооллогоор “Эн Ай Ди Би” ХХК-ийн 2010 онд нийлүүлсэн автопүүг одоог хүртэл ашиглаагүй байгаа бөгөөд чанарын “дунд” гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн байсан” гэх мэдүүлэг (37хх-231-232),

Замын-Үүд чөлөөт бүсийн нягтлан бодогч С.Эрдэнэбаатарын гэрчээр мэдүүлсэн “Энэ үеэр үндсэн хөрөнгөнд бүртгэлгүй Замын-Үүдэд байрлах 150 тонны автопүүг хүлээлцсэн. Энэ автопүүг дээд шатны байгууллагуудад удаа дараа албан бичиг явуулж, хөөцөлдөж байж 2013 оны 12 сард үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан. Анх бол 2010 онд хүлээж авчихаад чанарын шаардлага хангахгүй, ажилладаггүй автопүү учир орлогод авахгүй байсан гэж ойлгосон. Энэ талаар мөн санхүүгийн аудитын байгууллагаас “төрийн хөрөнгийг эзэнгүй болгож байгаа учир орлогод ав” гэж зөрчил заасан байсан” гэх мэдүүлэг (37хх-233-234), Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мэргэжилтэн Б.Дэлгэржаргалын гэрчээр мэдүүлсэн “2010 оны сүүлээр тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Дэнзэн, “Эн Ай Ди Би” ХХК-ийн Норов, Энхболд нар болон бусад хүмүүс ирж пүүг манай чөлөөт бүсэд хүлээлгэн өгсөн. Ингээд хэсэг хугацаанд буюу 2013 оныг хүртэл тус автопүү байгууллагын үндсэн хөрөнгөнд хүлээн авахгүй байж байгаад авсан санагдаж байна. Учир нь пүүг барьсан компани нь бичиг баримт, гүйцэтгэлээ дутуу өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг (37хх-238-239), Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга С.Мөнхтөрийн гэрчээр мэдүүлсэн “Тус чөлөөт бүс нь төрийн захиргааны байгууллага гэсэн статустай бөгөөд Тэргүүн шадар сайдын ажлын алба, Ерөнхий сайдын ажлын алба, Аж үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус харъяалагдан үйл ажиллагаа явуулж ирсэн. Эхний автопүүг 2010 онд Тэргүүн шадар сайдын ажлын албанаас тендерийг нь зохион байгуулж, худалдан авч өгсөн гэх мэдээлэлтэй байгаа. Төсөв хөрөнгө нь мөн тэргүүн шадар сайдын ажлын албанаас гарсан. Тэргүүн шадар сайдын ажлын албанаас 2010 онд хүлээлгэн өгсөн пүү нь Стандартчилал хэмжил зүйн газраас албан ёсоор тохиргоо, баталгаажилт хийгдээгүй, дагалдах тоног төхөөрөмж нь бүрэн бус, ажиллагаагүй, бэлэн бус байдалд байгаа. Уг худалдан авалтыг Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зохион байгуулсан учир тендерийн баримт бичиг нь манайд байх ёсгүй” гэх мэдүүлэг (37хх-240-243), Дорноговь аймгийн Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсэд “Эн Ай Ди Би” ХХК-иас 2010 онд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн авто пүүний байр, уг байр доторх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (37хх-245-246), “Дорноговь аймгийн “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү, пүүний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 2015.12.31-ний өдрийн байдлаар 70.265.000 төгрөгөөр, 2010.12.31-ний өдрийн байдлаар 62.676.000 төгрөгөөр тус тус тогтоогдсон” гэх “Голден пэйж аудит” ХХК-ийн 2016.02.01-ний өдрийн б/15 дугаартай үнэлгээний тайлан (26хх-137-156), Шинжээч Б.Энхболдыг асуусан тэмдэглэл (26хх-157-158),

Галсангийн Дэнзэнг Монгол улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхийн албан тушаалд томилсон Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009.12.21-ны өдрийн 215 дугаар тушаал (20хх-70), Монгол улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар Г.Дэнзэнг томилсон 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаар тушаал (28хх-143), Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1789 дугаартай албан бичиг (28хх-68), Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авах, суурилуулах тухай 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн135.292.300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 199.792.300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт  гэрээ (28хх-27-29, 33-34), Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн Ажлын албанд хадгалагдаж буй Замын үүдийн чөлөөт бүсэд суурилуулагдсан 150 тонны авто хэмжилтийн пүүний худалдан авалттай холбоотой бичиг баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд (28хх-182-250, 29хх-1-19), Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хадгалагдаж буй “Эн Ай Ди Би” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх баримтууд (32хх-222-239), гэрч Н.Энхболдын 2015.8.20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт бичиж өгсөн тайлбар, түүнд хавсаргасан “Н.Энхболдын ажил” гэсэн гарчигтэй гар бичмэлийн  хуулбар (27хх-220-221),

“Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан Галсангийн Улзмаагийн Аж ахуй нэгж байгууллагын гишүүний анкетанд бичигдсэн гар бичмэлийг Г.Дэнзэн бичсэн байна. “Эн Ай Ди Би” ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан 2009 оны 3 сарын 24-ний өдрийн “Эн Ай Ди Би” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэрт бичигдсэн гар бичмэлийг Г.Дэнзэн бичсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Энхболдын ажил” гэсэн гарчигтай гар бичмэлийг Г.Дэнзэн бичсэн байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.11.09-ний өдрийн 5189 дугаартай дүгнэлт (26 хх-126-127), 2010 оны “Эн Ай Ди Пи” ХХК-ийн импортын мэдээ (28хх-40-41), “Парадайз бизнес” буюу “Хар арслан” ХХК-ийн хувийн хэргийн хуулбар (19хх-128-184),

“Монгол улсын Тэргүүн шадар сайдын 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээний санхүүжилтийг хурдавчлах талаар ирүүлсэн таны албан тооттой танилцлаа. Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүүг худалдан авахдаа анхны байгуулсан гэрээний үнийг пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэдэг үндэслэлээр 64.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 199.7 сая төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулсан нь Гаалийн Ерөнхий газрын захиалгаар энэ онд суурилагдсан ижил төстэй пүүнээс хэт өндөр үнэтэй байна. Энэ талаар Гаалийн Ерөнхий газраас авсан мэдээллийг Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөд танилцуулсан бөгөөд тэрээр орох, гарах шугам дээр тавьсан 2 ширхэг пүү гэдэг тайлбарыг хэлсний дагуу тайлбар бичгийг нь 11 дүгээр сарын 29-ний өдөр авч санхүүжилтийн эрхийг нээсэн болно” гэх Сангийн яамны 2010.12.14-ний өдрийн 3-4/5830 дугаартай албан бичиг (27хх-177), Төрийн сангаас “Замын үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд пүү байрлуулах ажлын санхүүжилт” хэлбэрээр 2010.08.04-ний өдөр 67.646.150 төгрөг, 2010.10.11-ний өдөр 112.166.920 төгрөг, 2010.10.27-ны өдөр 19.979.230 төгрөгийг тус тус “Эн Ай Ди Пи” ХХК-д шилжүүлсэн тухай төлбөрийн баримт, “Эн Ай Ди Пи” ХХК-ийн нэхэмжлэхүүд (28хх-26, 32-35),

Гаалийн Ерөнхий газрын 2010.11.23-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд хүргүүлсэн 01/4616 дугаартай ...ГЕГ нь 2010 онд Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Говь-Алтай аймгийн Бургастай боомт, Дорнод аймгийн Эрээн цав боомтод тус бүр 1, нийт 3 иж бүрдэл 150 тонны даацтай электрон автопүү худалдан авч, суурилуулахаар тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулан, одоогоор орон нутагт автопүүг угсарч, суурилуулах ажил явагдаж байна. Замын-Үүд боомтод 150 тонны даацтай иж бүрэн электрон автопүү нийлүүлж суурилуулах 42/2010 тоот тендерт, тендерт оролцогчдоос 83.890.000 төгрөг, 84.447.022 төгрөг, 84.948.000 төгрөг, 248.000.000 төгрөгийн үнийн санал, Эрээн цав боомтод суурилуулах 17/2010 тоот тендерт, тендерт оролцогчдоос 77.493.300 төгрөг, 94.948.000 төгрөг, 92.065.353 төгрөгийн үнийн санал, Бургастай боомтод суурилуулах 16/2010 тоот тендерт, тендерт оролцогчдоос 87.948.000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн ... гэх албан бичиг (27хх-185),

2010.11.24-ний өдөр Төсвийн бодлогын газрын Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсээс Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд хандсан ...Тэргүүн шадар сайдын 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд автомашин жинлэх 150 тонны даацтай автопүү худалдан авч суурилуулах ажлын гүйцэтгэгчийг Тэргүүн шадар сайдын ажлын албанаас шалгаруулан 135.292.300 төгрөгийн өртөгөөр “Эн Ай Ди Пи” ХХК-тай 2010.06.28-ны өдөр гэрээ байгуулсан байна. Уг автопүүг худалдан авч угсрах явцад үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэдэг үндэслэлээр 64.500 мянган төгрөгөөр үнийг нэмэгдүүлэн 199.792.300 төгрөгийн нэмэлт гэрээг 2010.9.16-ны өдөр байгуулж Сангийн яамнаас 179.813.070 төгрөгийн санхүүжилт авчээ. Одоо ажлыг хүлээн авсан Улсын комиссын актыг ирүүлэн үлдэгдэл болох 19.979.230 төгрөгийн санхүүжилтийн эрх нээж өгөхийг хүсээд байна. Гэвч энэ онд 150 тонны авто пүүг хилийн 3 боомтод суурилуулж байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр үнийн дүн эрс ялгаатай байгаа тул энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл өгөхийг хүсье. Жич ГЕГ-аас таны нэр дээр ирүүлсэн мэдээллийг хавсаргав” гэх танилцуулга (29хх-12),

Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дэнзэнгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэрээр 2010.11.25-ны өдөр Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн х/499 дугаартай “...Комисс авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай орох, гарах пүүг цаашид ажиллах бүрэн боломжтой гэж үзэн дүгнэлтээ гаргасан. Бусад ажлын хувьд ажлын гүйцэтгэл өндөр хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Иймд хөрөнгө оруулалтын эрхийг нээж, санхүүжилтийг олгож өгнө үү” гэх албан бичиг (27хх-182), Тэргүүн шадар сайдын төсвийн багц дахь хөрөнгө оруулалтын зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийн талаар Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Батгэрэлийн өрөөнд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх Г.Дэнзэнтэй 2010.11.24-ний өдөр хийсэн уулзалтын тэмдэглэл (27хх-183-184), Дорноговь аймгийн Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсэд “Эн Ай Ди Би” ХХК-иас 2010 онд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн авто пүүний байр, уг байр доторх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (37хх-245-246), “Дорноговь аймгийн “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэлийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү, пүүний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 70.265.000 төгрөгөөр 2015.12.31-ний өдрийн байдлаар, 62.676.000 төгрөгөөр 2010.12.31-ний өдрийн байдлаар тус тус тогтоогдсон” гэх “Голден пэйж аудит” ХХК-ийн 2016.02.01-ний өдрийн б/15 дугаартай үнэлгээ (26хх-137-156),

Шүүгдэгч Г.Түмэнхүүгийн жолоодож явсан автомашинд 2015 оны 5 сарын 21-ний өдөр нэгжлэг хийх явцад хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай ...Seagate гэсэн бичиглэл бүхий 40 GB-ийн багтаамж бүхий хард дискэнд үзлэг хийхэд: Denzen гэсэн нэр бүхий нийт 13.3 gb багтаамж бүхий фолдер байх бөгөөд фолдерт орж доторхи мэдээллийг нэг бүрчлэн үзэхэд: 1.My Documents – New Folder гэсэн фолдерт ороход Burduuleh bichig barimt гэсэн хаяг бүхий файл байх бөгөөд уг файл нь ....барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд бүрдүүлэх жишиг баримт бичгийн жагсаалт, ....”Эй Ай Ди Би” ХХК-ийн ерөнхий инженер Н.Нацагдорж Пүүний суурийн нүх ухсан акт зураг гэх мэт мэдээлэл агуулагдсан байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хэвлэн авч хэрэгт хавсаргахаар тогтов.  2.Desctop– Last гэсэн фолдерт ороход Bichig, burduuleh barimt -1, chuluut bus tushaal, huleeltssen akt, ulsiin komiss akt, ULSIIN KOMISS PROTOKOL, Дорноговь аймгийн замын… гэсэн нэр бүхий файлууд байх бөгөөд уг файлуудад орж үзэхэд: Дорноговь аймгийн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тонны даацтай хэмжилтийн пүү нийлүүлэх, суурилуулах, хүлээн авахтай холбоотой бичиг баримт байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хэвлэн авч хэрэгт хавсаргахаар тогтов... гэх тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд (37хх-247-250, 38хх-1-22)

“Дорноговь аймгийн Замын-Үүд чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 2010 онд суурилуулсан хүнд даацын автомашиныг жинлэх 150 тн хүртэл хэмжих зориулалтын жингийн чанар, ашиглалтын байдлыг тогтоох шинжилгээг хийхэд тухайн хэмжих зориулалтын жинг суурилуулсан зураг төсөл, ажил гүйцэтгэх гэрээ байхгүй байсан ба шалгах үед жингийн тавцан руу автомашин гарч, орох зам хийгдээгүй, элс шороо овоолон дээр нь бетон хашаа тавьсан нь автомашин орж гарахад хагарч бутрах, осол гарах эрсдэлтэй байна. Зүй нь хүнд даацын автомашин байнга орж гарахад эвдрэхгүй байхаар тооцоолж бат бэх зам цутгах ёстой. Тухайн жинг суурилуулснаас хойш огт ашиглаагүй, жингийн ачаалал хэмжих тензо датчик нь загварын туршилтанд хамрагдаж, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгсэлийн жагсаалтад бүртгэгдээгүй, заагч индикатор Х3190-А30 нь хэмжих хэрэгслийн бүртгэлд ороогүй, хятад үсгээр тэмдэглэгдсэн байгаа зэрэг нь мөнгөн тооцооны хэмжих хэрэгсэлд тавигдах журмын шаардлагыг хангахгүй байна. Энэ жинг суурилуулсан “Эн Ай Ди Би” ХХК нь хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болохыг тогтоов. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар сайдын ажлын албанаас зарласан “Замын-Үүд Эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тн даацтай хэмжилтийн пүүг худалдан авах суурилуулах ажлын тендер”-т шалгаран гүйцэтгэхдээ хэмжих хэрэгсэлийн загварын туршилтад орж Монгол улсын хэмжих хэрэгслийн жагсаалтад бүртгэгдээгүй жингийн ачаалал хэмжих тензо датчик 30т, хятад үсгээр тэмдэглэгдсэн заагч индикатор ХК3190-А30 ашиглан холбогдох хууль, журмыг зөрчиж улсын комисст хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө тухайн жинг улсын баталгаажуулалтад хамруулсан талаарх баримт хавсаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар энэ жинг ашиглах боломжгүй байна. Учир нь суурилуулаад огт ашиглаагүй, хэмжлийн элементүүд нь элсэнд булагдсан, эд ангиудыг нь холболт хийгээгүй, улсын баталгаажуулалт хийгдээгүй. Тухайн жинг ашиглалтанд оруулахад нийт 19.476.776 төгрөгний зардал гарах тооцоог хэмжил зүйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Эталон хэмжүүр” ХХК гаргасан болох нь баримтаар тогтоогдов” гэх.Стандартчилал хэмжил зүйн газрын улсын байцаагчийн 2016.9.08-ны өдрийн 2016-002 дугаартай дүгнэлт (41хх-153) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Мөн шүүгдэгч Г.Дэнзэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “тендерт оролцогч нь захиалагчаас хараат бус байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэсэн заалтуудыг зөрчиж, иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан, өөрийн эхнэр Г.Уянгын 60 хувийн эзэмшил бүхий “Говь повер” ХХК-ийг оролцуулж, сонгон шалгаруулах ажиллагаанд өөрийн хашиж буй албан тушаалын эрх мэдэл, нэр хүнд, нөлөөг ашиглаж, төрийн онц их хэмжээний эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, менежер Г.Түмэнхүү, хуульч Т.Төгсбаяр нарыг татан оролцуулж зохион байгуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр Г.Дэнзэн нь “Говь повер” ХХК өөрт нь хамааралгүй хэмээн маргаж байгаа боловч тус компанийг 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Баярмаатай хамтран худалдан авахдаа түүний дүү Д.Баярхүү, өөрийн эхнэр Г.Уянга нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байсан М.Баяржаргалантын гэрчээр мэдүүлсэн “2013 оны 01 сарын эхээр санагдаж байна, ажил тарахын орчим нилээн ачаалалтай ажиллаж байх үед Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Я.Батцоож нь над дээр ирээд “чи явахгүй байж байгаарай, нэг хуулийн этгээдийн өөрчлөлт яаралтай хийх хэрэгтэй байна, Пүрэвдорж дарга яриад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заавал өнөөдөр хийх ёстой юм уу, маргааш хийж болдоггүй юм уу” гэхэд Пүрэвдорж дарга “одоо хий гээд байна, цаад компани нь тендерт орох гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэр компани нь “Говьповер” гэж нэртэй компани байсан бөгөөд хувийн хэргийг нь Батцоож татаж авчир луу эсхүл би захиалж авсан билүү ямар ч байсан архиваас материалыг нь авч, бэлдчихсэн хүлээж байсан. Ингээд ажлын цаг дуусч, би тухайн өдөр бүрдүүлсэн материалаа цэгцлээд байж байтал Батцоож нь 4 хүний хамт орж ирээд “нөгөө хүмүүс чинь энэ шүү” гэж зааж өгөөд явсан. Ингээд би тэр хүмүүсээс бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээж авч үзэхэд “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн сангийн өөрчлөлт, гүйцэтгэх захирлын өөрчлөлт, шинэчилж гэрчилгээ авах зэрэг өөрчлөлтүүд байсан. Авчирсан бичиг баримтуудаас харахад тус компаний хувьцаа эзэмшигчдээс нэг хүн гарч, оронд нь Гэрэлхүүгийн Уянга гэж хүн нэмэгдэж орж байгаа талаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, дүрэм, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэг байсан. Энэ материалыг үндэслэн тухайн компанид шинээр Гэрэлхүүгийн Уянга гэж хувьцаа эзэмшигчийг нэмж өөрчлөлтийг хийж, гэрчилгээг нь шинээр хэвлэж гаргаж өгсөн. Гэтэл хэсэг хугацааны дараа мэдээллийн хэрэгслээр “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт өөрчлөлт хууль бусаар орлоо” гэсэн мэдээлэл гарсан ...би Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас “Говь повер” ХХК-ийн материалыг татаж авч үзэх гэтэл архивт байхгүй байсан... архивын хэлтсийн дарга Хүчитбаатар дээр материал байсан. Тэгэхээр нь би түүний хажууд материалыг нь эргүүлж харахад миний бүртгэсэн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, УБ05 маягт зэрэг нь солигдож үүсгэн байгуулагчаар Гэрэлхүүгийн Уянга биш, Чулуунбаатарын Уянга гэж болсон байсан. …миний бүрдүүлсэн материалыг сольсон байна гэж ойлгосон. ... архив дангаараа баримтыг сольсон тохиолдолд мэдээллийн санд өөрчлөлт хийж чадахгүй. ...Үзүүлж буй Цахим архиваас хэвлэж авсан “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгтэй үзэж танилцлаа. 2013 оны 01 сарын 07-ны өдрийн тус компанийн хувьцаа эзэмшигчээс Ц.Дашдондог хасагдаж, шинээр Д.Баярхүү, Г.Уянга нар нэмэгдэх тухай УБ05 маягтыг үндэслэн холбогдох өөрчлөлтийг хийсэн байна. Тэгээд ч цахим архивт орсон материалаас харахад миний бүртгэснээр орсон байна” гэх мэдүүлэг (23хх-75-79, 41хх-175-177)

УБЕГ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан Я.Батцоожийн гэрчээр мэдүүлсэн “2013 оны 01 сарын эхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Дэнзэн нь өөрийн 9911-тэй дугаараас ярьж, “Цоож ахаа хуулийн этгээдийн бүртгэл хийлгэмээр байна, туслаад өгөөч, ажлын цаг дуусах дөхчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед бараг 18 цаг болчихсон байсан бөгөөд миний бие бүртгэгч Баяржаргалантад хандаж “нэг бүртгэл хийнэ шүү, түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Ингээд хүлээж байтал миний утас руу өөр хүн ярьж “Дэнзэн явууллаа” гэж хэлсэн. Тэр хүнийг нь би Баяржаргалантын цонхон дээр ирүүлж, уулзахад 20 гаран насны 2 залуу бичиг баримтаа аваад ирсэн байсан. Тэгээд бичиг баримтыг нь Баяржаргалантын хамт харахад “Говь повер” ХХК гэж байсан. Ингээд би бүртгэлийг нь зохих журмынх нь дагуу хийгээд өгчихөөрэй” гэж Баяржаргалантад хэлээд явсан” гэх мэдүүлэг, (23хх-84-88)

Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст хяналтын улсын байцаагч, Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Батмөнхийн гэрчээр мэдүүлсэн “2013 оны 1, 2 дугаар сард манай бүртгэлийн хяналтын газарт “Алтанговь Транс” ХХК-иас “Говь повер” ХХК-ийн бүртгэлийн үйл ажиллагааг шалгуулах хүсэлт гомдол гаргасан байсан. “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг Архиваас татаж авч үзэхэд тус компанийн үүсгэн байгуулагч Гэрэлхүүгийн Уянга гэж эмэгтэй бүртгэлтэй байсан” гэх мэдүүлэг (23хх-81-83) гэрч Б.Чимэддоржийн “Би УБЕГ-ын Иргэний бүртгэлийн архив, Хуулийн этгээдийн бүртгэлийн архив, онлайн Лес нэртэй програм хангамжийг шинээр зохиож, суурилуулж хүлээлгэж өгсөн. Лес программ дахь мэдээлэл болон Цахим архивын мэдээлэл зөрүүтэй байсан. Өөрөөр хэлбэл 2 өөр үүсгэн байгуулагч буюу 2 өөр овогтой Уянгын нэр харагдсан. Тэгэхээр Лес программын мэдээллийг тухайн бүртгэгч өөрчлөх боломжтой юм. Харин цахим архивыг өөрчлөхөд бүртгэгчийн эрх хүрэхгүй. Уг цахим архивын программыг БНСУ-ын “SK and C&C” компанийн программистууд зохиож өгсөн бөгөөд миний ажиллаж байсан газраас хандаж өөрчлөлт хийх боломжгүй“ гэх мэдүүлэг (23хх-66-67), УБЕГ-т Бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Пүрэвжаргалын гэрчээр мэдүүлсэн “2013 оны 8 сард УБЕГ-ын архиваас “Говь повер” ХХК-ийн хувийн хэргийг татаж, Цахим сан дахь мөн компанийн мэдээлэлтэй тулгаж үзэхэд компанийн хувь нийлүүлэгч Уянгатай холбоотой мэдээллүүд хувийн хэрэг болон цахим санд зөрүүтэй байсан” гэх мэдүүлэг (23хх-69-71)

Гэрч Г.Хүчитбаатарын “...Хуулийн архивын баримтыг цахимжуулах төсөл 2012 оны 5 сарын 20-ны өдрөөс хийж эхэлсэн. Коикагийн төслийн менежер Нарангэрэлийг дуудаж түүгээр цахим мэдээлэлд байсан “Говь Повер” ХХК-ийн бүртгэлийг харуулахад  Гэрэлхүүгийн Уянга, Д.Баярхүү гэсэн бүртгэл байсан” гэх мэдүүлэг (23хх-72-73)

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн архивын хэлтэст гэрээт ажилтнаар ажиллаж байсан Г.Ганаагийн гэрчээр мэдүүлсэн “Миний хувьд хуулийн этгээдийн бүртгэлийн архиваас гаргаж өгсөн бүхий л хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх материалыг сканнердаж, цахимд оруулах чиг үүрэгтэй ажиллаад уг ажлыг 2014 оныг дуустал хийж дуусгасан. Миний хувьд 2013.3.29-ний өдөр тус компаний хувийн хэрэг дэх материалуудыг сканнердаж оруулсан бөгөөд Цахим архивын програмд хадгалагдаж байсан “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013.01.07-ны өдрийн 05 тоот Г.Уянга, Д.Баярхүү нарт компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү /ек84121274/, Г.Уянга (УЗ90032401) нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэрэг материалыг би сканнердаж оруулсан. Харин “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт буюу архивт биетээр хадгалаатай байгаа “Говь повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2013.01.07-ны өдрийн 05 тоот Ч.Уянга, Д.Баярхүү нарт компанийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэх тухай шийдвэр, Ц.Дашдондог, Д.Баярхүү (ек84121274), Ч.Уянга (ЕА85072707) нарын байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх 01 тоот гэрээ зэргийг би сканнердаж оруулаагүй байна. Иймд цахим архивт хадгалаатай байгаа материал нь үнэн зөв гэж үзэж байна. Яагаад гэхээр цахим архивт  оруулсан материалыг засч, өөрчлөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн дуудаж харах л боломжтой байдаг. Харин хувийн хэрэг дэх материалыг өөрчилсөн байж магадгүй” гэх мэдүүлэг (23хх-99-102),

Нотариатч байсан Б.Энхээгийн гэрчээр мэдүүлсэн “Миний хувьд “Говь повер” ХХК-ийг болон захирал Д.Баярмаа, Д.Баярхүү, Ч.Уянга нарыг танихгүй, мэдэхгүй, урьд нь харилцаж байгаагүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие үзүүлж буй 2013.01.07-ны өдөр “Говь повер” ХХК-ийн хувьцааг Сархачуул овогтой Цэдэнпилжээгийн Дашдондогоос Хонгор овогтой Доржпүрэвийн Баярхүү, Боржигон овогтой Чулуунбаатарын Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг” гэрчлээгүй” гэх мэдүүлэг (23хх-218-220),       

            гэрч Н.Одонтуяагийн “Үзүүлж буй “Говь повер” ХХК-ийн хувьцааг Ц.Дашдондогоос Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэн авсан тухай “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний хуулбар баримтаас харахад манай нотариатын газраас гэрчлүүлсэн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбарууд биш байна. Учир нь уг хуулбар гэрээн дээр хуулбар үнэн гэсэн тамга дарсан байх бөгөөд нотариатын тухай хуулиар нотариатаар батлуулаагүй гэрээ, хэлцэлийг хуулбар үнэн зөв гэсэн үйлдлийг нотариат хийдэггүй. Гэрээ, хэлцэл гэрчилж байгаа тохиолдолд зөвхөн гэрээ, хэлцэлийн тэмдэг дарагдах ёстой, гэтэл хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байна. Энхээ гэж бичсэн гарын үсэг нь манай эгч Б.Энхээгийн гарын үсэг биш байна. Мөн бүртгэлийн 2435, 2438 гэсэн дугаар өгсөн нь огт үндэслэлгүй байна. Он гараад 7 өдрийн дотор 2435 хуулбар батлуулна гэж огт байхгүй“ гэх мэдүүлэг (23хх-224-226)

           гэрч Ц.Дашдондогийн “2013 онд Дин Сүн Жин нь над руу залгаж Баянгол дүүрэг Төмөр замын хойд талын Богд-Ар хороололд дуудсан бөгөөд “Говь повер” ХХК-иа бусдад зарах гэж байна гэж хэлсэн. Ингээд би яваад очтол тэр газар нь түүхий эдийн ченж хийдэг байсан урьдын танил Баярмаагийн компаний оффис байсан бөгөөд тус компанийг Баярмаа худалдаж авах гэж байгаа талаар олж мэдсэн. Ингээд компаний хувьцааг бусдад шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компаний хувьцааг бусдад худалдах тухай гэрээ зэрэг бичиг баримтыг миний нэрээр бэлдчихсэн байсан бөгөөд миний хувьд гарын үсгээ зурж өгөөд явсан. Тухайн үед гэрээнүүдийг гэрчлэх гээд нэг нотариат залуу ирсэн байсан бөгөөд гэрээг тэр дор нь гэрчилж, тамга тэмдэгээ дарж байсан. Ингээд би уг асуудлыг дуусгаад явсан. Баярмаагийн хэлж байснаар “Говь повер” ХХК-ийг дүү Баярхүүгийн нэрэн дээр авч байгаа гэж байсан бөгөөд өөр нэг Уянга гэж хүний нэр харагдаж байсан. Тухайн нотариат залуу нь 35-36 гаран насны өндөр, шар залуу байсан. Нэр ус, утасны дугаарыг нь мэдэхгүй. Яг үнэндээ бол Уянга гэдэг нь огт байгаагүй. Яагаад гэхээр гэрээний талууд зурах үед Баярхүү бид 2 л зурсан бөгөөд Уянгын гарын үсэг зурагдаагүй хоосон үлдсэн байсан. Баярмаа нь хэлэхдээ Уянга гэртээ жирэмсэн байгаа бид нар замаараа гарын үсэг зуруулчихаад очно та түрүүлээд явж бай гэсэн юм. Ингээд 100 айл дээр ирээд байж байтал араас Баярхүү ирсэн бөгөөд гэрээн дээр хоосон үлдсэн Уянгын гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зуруулчихсан байсан. Тэгээд дотор ороход 18 цаг буюу ажил тарсан байсан бөгөөд 2 давхарт нь гарч нэг буурал толгойтой хүнтэй уулзаж Баярмаа явууллаа гэж Баярхүү хэлэхэд доошоо буугаад нэг хүнтэй уулз гэсэн бөгөөд тэр хүн дээр нь очиж улсын бүртгэлийн өөрчлөлтөө хийлгэсэн. “Говь повер” ХХК-ийн хувьцааг Д.Баярхүү, Г.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт миний гарын үсэг зурагдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин “Говь повер” ХХК-ийн хувьцааг Д.Баярхүү, Ч.Уянга нарт шилжүүлэх тухай шийдвэр, тэдэнд хувьцаа худалдаж буй гэрээ зэрэгт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлган зурсан байна.” гэх мэдүүлэг (22хх-242-248),

              гэрч Д.Баярхүүгийн “Гэрэлхүүгийн Уянга гэж хүн танихгүй, уулзаж байгаагүй. “Говь повер” ХХК-ийг хамаатны Ч.Уянга гэж хүн л надтай хамт эзэмшиж байсан. Үзүүлж буй Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн УБ-05 маягтын гараар бичсэн хэсгүүдийг би бичсэн байна. Мөн түүнчлэн Нэмэгдэж буй өөрчлөлт гэсэн хэсэгт... Хувь нийлүүлэгч Д.Баярхүү, Г.Уянга нар болсныг хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдэж 1.0 тэрбум болсныг. хаяг: УБ, Баянгол дүүрэг 1-р хороо 2-р хороолол Магсаржавын гудамж 6а-51 тоот, захирал Д.Баярмаа болсныг, УБГ дахин авах, 91919668 гэж тус тус гараар бичсэнийг би өөрийн гараар бичсэн байна ...Үзүүлж буй Цэдэнпилжээгийн Дашдондог, Д.Баярхүү, Гэрэлхүүгийн Уянга (уз90032401) нарын 2013.01.07-ны өдөр байгуулсан 01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний шилжүүлэн авагч гэсэн хэсэгт би гарын үсэг зурж, гар утасны дугаараа бичсэн байна. Мөн үзүүлж буй Доржпүрэвийн Баярхүү 40 хувь, Гэрэлхүүгийн Уянга 60 хувь болохыг дурьдсан 2013.01.07-ны өдрийн 06 тоот Хувьцаа эзэмшигчийн шийдвэрт би гарын үсэг зурсан байна. Үзүүлж буй Доржпүрэвийн Баярхүү 40 хувь, Гэрэлхүүгийн Уянга 60 хувь болохыг дурьдсан “Говь повер” ХХК-ийн дүрмийн гарын үсэг зурах хэсэгт би гарын үсэг зурсан байна. Би Г.Уянга гэгчтэй уулзаж байгаагүй. Ямар ч хүн байдгийг нь мэдэхгүй. Би Баярмаа эгчийн зур гэсэн юмнууд дээр л гарын үсэг зурсан. Доторхи агуулгыг нь огт хараагүй. Г.Уянга гэсэн гэрээнүүдэд би гарын үсэг зурсан байна. Би яагаад уг маягтанд Г.Уянга гэж бичсэнээ санахгүй байна. Уг нь Ч.Уянгатай л гэрээ байгуулсан ш дээ” гэх мэдүүлэг (23хх-26-30),

              Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл (5хх-240-248),

              Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн цахимжуулалтын хэсэгт байрлах цахим архивын Программ бүхий албаны компьютерт агуулагдаж буй мэдээллээс “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг дахь материалын цахим хувиудад үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл (5хх-249, 6хх-1-6),

              “2013.01.07-ны өдрийн 2438-т бүртгэлтэй хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ бүртгэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэх Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Энхээгийн 2013 оны 1 дүгээр сард гэрчилсэн гэрээ, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (4хх-245-5хх-29)

              “Говь повер” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, “Говь повер” ХХК-ийн дүрэм, “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг 11 хуудас материалуудад байрлах гарын үсэг, улсын бүртгэгчийн тэмдэг, нотариатчийн тамганы дардас зэрэгт шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.4.06-ны өдрийн 1119 дугаартай дүгнэлт (26хх-34-37),

“2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Говь повер” ХХК-ийн дүрэм гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах Улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдэгийн дардас нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015.03.02-ны өдрийн тэмдэгийн дардасуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Говь повер ХХК-ийн дүрэм” гэх 6 хуудас баримтын баруун захад байрлах улсын бүртгэгч 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардас нь УБЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. УБЕГ-ын Улсын бүртгэлийн төв архивын газарт хадгалагдаж буй 2013 оны мөн үеэр дарагдсан улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 7/13 гэсэн бичиглэл бүхий тэмдгийн дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн улсын бүртгэгч Д.Чулуунтуяагийн 2015.03.02-ны өдрийн тэмдгийн дардсуудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирохгүй байна” гэх

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 2016.5.09-ний өдрийн 2852 дугаартай дүгнэлт /41хх-112-113/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Дэнзэн нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа буюу уг албан албан тушаалд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр томилогдсоноос хойш гүйцэтгэх захирал Я.Батсуурьт үүрэг өгч, түүний тушаалаар мөн оны 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд өөрийн төрсөн эгчийн хамтран амьдрагч Г.Түмэнхүү, төрсөн эгч Г.Одонгэрэл нарыг тус компанид ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр томилон ажиллуулсан байдаг. Улмаар шүүгдэгч Г.Дэнзэн нь хууль бус үйлдлээ гүйцэлдүүлэхийн тулд “Эрдэнэс таван толгой” ХК-д өөрийн томилсон гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны өмнөх гишүүдийн бүрэлдэхүүнийг өөрчлүүлэн, өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч Г.Түмэнхүүг 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилуулж, Төрийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтанд оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаасан, “Говь повер” ХХК-нд давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Түмэнхүүгээр боловсруулан хууль бусаар зохион байгуулах ажлыг түүгээр гардан гүйцэтгүүлж, тендер шалгаруулах ажиллагаанд санал ирүүлсэн нэр бүхий 5 компанийн 4 нь Г.Дэнзэнгийн хамаарал бүхий ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аж ахуйн нэгжүүд байхад Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн хууль бус сонгон шалгаруулалтыг явуулж, “Эрдэнэс таван толгой” ХК болон Г.Дэнзэнгийн хамаарал бүхий “Говь повер” ХХК-ийн хооронд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулснаас “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанид нийт 5.535.164.509 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулжээ.

Шүүгдэгч Г.Дэнзэнг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2012 оны 9 дүгээр сарын  05-ны өдрөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр, “Эрдэнэ таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус томилсон байхад тэрээр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаал нь төрийн албан тушаалтан биш хэмээн маргаж байгаа нь дараах нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна” 75 дугаар зүйлийн 75.2-т “Хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх”, 75.4-т “Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна”,

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна”, 5-д “... төрийг төлөөлж оролцох гишүүдийг томилохдоо төрийн захиргааны албан хаагч байх”-аар тус тус заажээ.

Түүнчлэн гэрч Ж.Батболд “Миний хувьд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2012 оны 11 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Тус компани нь Төрийн 100 хувийн өмч бүхий уул уурхайн чиглэлийн компани юм. Тийм учраас ТУЗ-д нь төрийг төлөөлж төрийн жинхэнэ алба хаагч нар ажилладаг юм” (22хх-52-54), гэрч Б.Шинэбаатар “Миний бие 2012 оны 9 сард Эдийн засгийн хөгжлийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ТУЗ-ийн гишүүнээр мөн томилогдож одоог хүртэл ажиллаж байна” (22хх-55-57), гэрч Д.Батболд “2013 оны хавраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас намайг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон бөгөөд эрхэлж байсан албан тушаалтай уялдуулан томилсон гэж ойлгодог” (22хх-58-60) гэж тус тус мэдүүлсэн байна. 

Дээрх хуулийн заалтууд болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.Дэнзэнг төрийн захиргааны албан хаагчийнх нь хувьд төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат гишүүн, даргаар томилж байжээ.

Иймд шүүгдэгч Г.Дэнзэнг давтан үйлдлээр, бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж байгууллагын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, бүлэглэн  үйлдэж, удирдан зохион байгуулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т заасан хариуцлага тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Г.Дэнзэн нь төрийн албан тушаалтаны хувьд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн сангийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн онц их хэмжээний хөрөнгийг завшсан, мөн онц их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэргийг давтан, бүлэглэн, зохион байгуулсан үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн 263, 150 дугаар зүйлд заасан хариуцлага оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 (Нийлмэл гэмт хэрэг), 35 дугаар зүйлийн 35.3 (Гэмт хэргийг гардан зохион байгуулсан буюу удирдсан), 36 дугаар зүйлийн 36.2 (Хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн)-т заасныг тус тус журамлаж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.

2.Шүүгдэгч Я.Батсуурь нь

“Эрдэнэс таван толгой” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн Г.Дэнзэнгийн зохион байгуулсан, төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашигласан гэмт хэрэгт буюу “Эрдэнэс таван толгой ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт Г.Дэнзэнгийн хамаарал бүхий түүний эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулан, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн нарийн бичгийн даргаар нь Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон. 

Улмаар Г.Түмэнхүүгийн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин хууль бусаар зохион байгуулж сонгон шалгаруулсан “Говь повер” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу ямар ч үйлчилгээ аваагүй атлаа “Говь повер” ХХК-д гэрээ цуцалснаас үүссэн гэм хорын хохирлын нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх явцад үндэслэлгүйгээр төрийн өмчийн эд хөрөнгөнөөс нөхөн төлбөр олгуулах “Глвь повер” ХХК-тай эвлэрэн хэлэлцэх чиг үүргийг нэр бүхий ажилтнууддаа өгч, төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-нд нийт 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн болох нь

“Эрдэнэс таван толгой ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ дугаартай тендерийн баримт бичиг баримтаас “Говьп овер” ХХК-иас оролцохдоо бүрдүүлж өгсөн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (40хх-72-88), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.4.06-ны өдрийн 1119 дугаартай дүгнэлт (26хх-34-37), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн архивт хадгалагдаж буй зарим баримтуудад үзлэг хийж, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.11.29-ний өдрийн 355 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог (даргаар Д.Батзориг, гишүүдээр О.Батхүү, Л.Баярмагнай, Д.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар Б.Санчир) байгуулах тухай тушаал, түүний хавсралт (13хх-170-179), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.12.26-ны өдрийн 425 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог (даргаар С.Ганболд, гишүүдээр Т.Төгсбаяр, Х.Одгэрэл, Д.Чулуунбат, нарийн бичгийн даргаар Г.Түмэнхүү) өөрчлөн байгуулах тухай тушаал (13хх-184), “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” ЭТТ/2012/12/29/ХТ тендер шалгаруулалтын урилга (13хх-224), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Явуулсан бичиг”-ийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (13хх-206-228),

гэрч Ч.Мөнхбаярын ““Ёл-Ази” ХХК-ийг 2008 онд миний бие 1 гишүүнтэйгээр гадаад, дотоод худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Манай компани нь үүсгэн байгуулагдсанаас хойш “ЭТТ” ХК-иас зарласан аливаа тендерт оролцож байгаагүй” гэх мэдүүлэг (22хх-184-186), гэрч Л.Долгордуламын ““Тахидаг Хайрхан” ХХК нь.Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт манай компани оролцоогүй. “ЭТТ” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн 2012.12.28-ны өдөр 01/1045 дугаартай албан бичигтэй тендерийн урилгыг үзэж танилцлаа. Энэ урилга бол манай компанид ирж байгаагүй урилга байна” гэх мэдүүлэг (22хх-188-189), гэрч С.Ганболдын “Миний нэр дээр ...“Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц”, “Хар Арслан” зэрэг компаниуд бүртгэлтэй байгаа. ...Тэр үед би 20 хувь, бэр эгч Нарантуяаг хөрөнгө оруулах учир 40 хувь, Улзмаа нь 40 эзэмшихээр болсон. …тус компанийн тодорхой хувьцааг шилжүүлж авах үед Улзмаагийн нөхөр нь гээд залуу ирж гарын үсэг зурж өгч байсан. “Хар-Арслан” ХХК Улзмаагийн нөхрийн нэр дээр нь байсан санагдаж байна. “Хар-Арслан” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаанхаданд гаалийн хяналтын талбай байхгүй. Уг тендерт “Зууны Мөрөөдөл”, “Далайн Хилэнц” гэж компаниудаараа бас орсон” гэх мэдүүлэг (22хх-201-204),  гэрч Ч.Буянжаргалын ““Алтанговь транс” ХХК-ийг 2010 онд миний бие төрсөн ах Ч.Жаргалсайханы хамт авсан. “ЭТТ” ХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012 онд бүтэн Гаалийн хяналтын талбайн үйлчилгээ үзүүлсэн. Ингээд 2012 оны жилийн эцсээр “ЭТТ” ХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болж, тус компаниас энэ чиглэлийн үйлчилгээ авах тендерийг дахин зарласан байдаг. Манай компани нь тус тендерт оролцох сонирхолтой байсан тул зарын дагуу тендерийн материалыг худалдан авч холбогдох материалыг бэлтгэн тендерт оролцсон боловч Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, Стандарт хэмжил зүйн газрын тусгай зөвшөөрөлгүй гэдэг үндэслэлээр шалгараагүй. Энэ үндэслэлүүдийг манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Сангийн яам болон Чингэлтэй дүүргийн шүүхэд тус тус хандаж, “ЭТТ” ХК нь тендерийг хууль бусаар зохион байгуулсан талаар гомдол гаргаж, тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Манай компани нь 2012 онд “ЭТТ” ХК-тай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг дээр хэлсэн. Тийм учраас манай компани нь Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан, бэлэн компани байсан гэж ойлгож болно. “ЭТТ” ХК-иас манай компанийг гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл энэ эрхийг Гаалийн ерөнхий газрын дарга олгодог бөгөөд жил бүр уг зөвшөөрлийг үндэслэн Гашуун сухайтын гаалийн газартай гэрээ байгуулдаг бөгөөд манайх гэрээ байгуулсан байсан. 2-рт Стандартчилал хэмжил газрын зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн байсан. Гэтэл манай компани нь “Нью-Эталон” гэж тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулж, авто пүүнүүдийнхээ засвар үйлчилгээг хариуцуулдаг байсан. Тэгэхээр манай компани заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй байсан. Тэгэхээр “ЭТТ” ХК-ийн манай компанийг шалгаруулаагүй үндэслэлүүд нь үндэслэл муутай байдаг юм” гэх мэдүүлэг (22хх-174-176), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Ханган нийлүүлэлтийн газрын захирал Д.Батзоригийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг (22хх-90-91), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан, авалт ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Санчирын гэрчээр мэдүүлсэн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.11.29-ний өдрийн 355 тоот тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Миний бие тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд тэднийг томилсон тушаалыг танилцуулж, ажиллах зөвшөөрлийн мэдүүлгийг нь бөглүүлж аваад, анхны хурлыг зохион байгуулсан. …тендерийг 2012.12.24-ний өдөр зарлаж, зарыг сайтад болон сонинд тавьсан. Бид тендерийг 14 хоногийн хугацаанд хязгаарлагдмал байдлаар зарласан бөгөөд 2013.01.08-ны өдрөөр тендерийн материалыг хүлээж авах эцсийн хугацааг товлосон. 2012.12.26-ны өдөр бидний үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилж, өөр бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог томилсон” гэх мэдүүлэг (22хх-92-94), “Эрдэнэс таван толгой” компанийн Борлуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Баярмагнайгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг (2хх-95-96), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалт, Тээвэр Ложистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Эрдэнэбилэгийн гэрчээр мэдүүлсэн “2012.11.29-ний өдөр гүйцэтгэх захирал Я.Батсуурийн тушаал гарч Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр намайг томилсон байсан. …бид зөвхөн тухайн бүсэд талбайтай аж ахуйн нэгжүүдийг оролцуулахаар хязгаарлагдмал тендер 2012.12.24-ний өдөр зарлаж, тендерийн нээлтийг 2013.01.08-ны өдөр нээхээр тогтсон байсан. Гэтэл дахин гүйцэтгэх захирлын тушаал 2012.12.26-ны өдөр гарч, үнэлгээний хороог өөрчилсөн. Биднийг ямар учраас үнэлгээний хорооноос өөрчилснийг мэдээгүй” гэх мэдүүлэг (22хх-97-99), гэрч О.Батхүүгийн “Ер нь бол үнэлгээний хороог гүйцэтгэх захирал томилж, өөрчлөх эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд бидний 5 хүнийг үнэлгээний хороонд томилсон байна. Ингээд байж байтал гүйцэтгэх захирлын тушаал гарч биднийг өөрчилсөн байсан. Биднийг ямар үндэслэлээр өөрчилснийг мэдэхгүй. Ямар учраас өөрчилсөн талаар бидэнд тайлбарлаж байгаагүй” гэх мэдүүлэг (22хх-100-102), “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн хуульчаар ажиллаж байсан Ш.Бадмаарагийн гэрчээр мэдүүлсэн ““Говь повер” ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхэд гэрээ цуцалснаас үүссэн хохирол, хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 7.4 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын албан бичгээр Төгсбаяр бид хоёрыг тус компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон. Үүний дагуу компаниа төлөөлж, шүүхэд оролцохдоо “Говь повер ХХК-тай гэрээ байгуулсанаас гэрээ цуцлах хүртэл хугацаанд тус компанийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийг л барагдуулна, түүнээс биш бусад зардлыг хариуцахгүй” гэдэг байдлаар оролцож байсан. Шүүхээс хэрэг, маргаан хянах үйл явцыг компанийхаа удирдлагад тухай бүр танилцуулж байсан. Удирдлага буюу гүйцэтгэх захирал Батсууриас “Говь повер” ХХК-тай гэрээ байгуулсанаас гэрээг цуцлах хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, оруулсан хөрөнгө оруулалтад нь тохирсон хөлсийг төлж барагдуулах нь зүйтэй” гэсэн чиглэлийг өгч байсан. “Манай компани нь төрийн компани гэдгээрээ далайлгаж хувийн компанийг хохироож болохгүй, байгуулсан гэрээнийхээ хүрээнд иргэний хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн чиглэлийг өгч байсан” гэх тайлбар (1хх-56-58), гэрч Ч.Сайнбилэгийн мэдүүлэг (22хх-46-48), гэрч Ж.Батболдын “Миний хувьд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2012 оны 11 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эвлэрсэн гэдгийг ТУЗ-ийн хуралд анх оруулж ирэхэд нь мэдсэн. Өмнө нь эвлэрэх эсэх асуудлаар биднээс зөвшөөрөл чиглэл авч байгаагүй. Харин эвлэрсэнийхээ дараа мөнгөө шийдвэрлүүлэх гэж ТУЗ-д оруулж ирэхэд нь бид зөвшөөрөөгүй бөгөөд энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй” гэх мэдүүлэг (22хх-52-54), гэрч Б.Шинэбаатарын “Говь повер ХХК-иас шүүхэд хандаж “Эрдэнэс Таван толгой” ХК-иас төлбөр нэхэмжилж байгаа талаар ТУЗ-ийн гишүүдийг ямар нэгэн мэдээллээр хангаагүй. Энэ талаар биднээс ямар нэгэн чиглэл аваагүй. Харин 2013.11.21-ний өдөр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн талаас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх асуудлыг оруулж ирсэн. Энэ нь “Эрдэнэс Таван толгой” ХК нь Шүүхийн шийдвэрийн дагуу “Говь повер” ХХК-нд мөнгө төлөх болсоныгоо танилцуулж, шийдвэр гаргуулах гэсэн. Үүнийг нь бид сонсоод зөвшөөрөөгүй. Шүүхэд бидний зөвшөөрөлгүйгээр эвлэрч, төлбөр төлөх болсон нь буруу гэж үзэж байна” гэх мэдүүлэг (22хх-55-57), гэрч Б.Батзаяагийн “2012 оны сүүлээр намайг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон. ТУЗ-өөс “Говь повер” ХХК-тай эвлэрэх, төлбөр төлөх талаар шийдвэр чиглэл өгсөн асуудал байхгүй. Ийм асуудал хэлэлцсэн хуралд оролцож байгаагүй. Их хэмжээний төлбөр, тооцооны асуудал тул ТУЗ-д танилцуулж, зөвшөөрөл авч явах ёстой гэж ойлгож байна” гэх мэдүүлэг (22хх-61-63), гэрч Н.Энхтуяагийн ““Говь повер” ХХК-нд мөнгө гаргаж өгөх талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхөөс татгалзсан. Энэ талаар ТУЗ-өөс ямар нэгэн шийдвэр гараагүй. Тийм учраас нэр бүхий хүмүүст шүүхэд эвлэрэх талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэх мэдүүлэг (22хх-64-66), гэрч Д.Түмэнжаргалын “2012 оны сүүлээр билүү 2013 оны эхээр “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн шийдвэрээр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдсон. “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу шүүхэд хэлэлцэгдсэн асуудлын талаар огт мэдээгүй, биднийг энэ талаарх мэдээллээр хангаж байгаагүй. Харин 2013.11.21-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний шүүхэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг төлөөлж орсон нөхдүүд “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн асуудлаа танилцуулсан. Энэ асуудлыг нь бид танилцаад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм бол хэлэлцэж шийдвэр гаргах эрх ч байхгүй, шаардлага ч байхгүй. Харин дур мэдэн шүүхэд эвлэрсэн асуудлыг нь буруу гэж үзэж байсан.  Ийм учраас энэ асуудлаар ТУЗ-өөс тодорхой шийдвэр гаргаагүй” гэх мэдүүлэг (22хх-67-69), гэрч Б.Бат-Эрдэнийн “2013.01.28-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байна. 2013 оны сүүлээр санагдаж байна. шүүхээр шийдвэр гарсан, төлбөр гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн асуудлыг ТУЗ-д оруулж ирсэнийг бид хэлэлцээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаагүй“ гэх мэдүүлэг (22хх-70-72), гэрч Д.Чулуунхүүгийн “Би 2013.6.03-ны өдрөөс одоог хүртэл “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг төлөөлж шүүхэд оролцоод төлбөрийг төлөхөөр эвлэрсэн бөгөөд “Говь повер” ХХК-нд төлөх төлбөрийг шийдвэрлүүлэхээр ТУЗ-д санал оруулсан.  Гэтэл ТУЗ-ийн гишүүд болон дарга нар “яагаад уг асуудлыг анхнаас нь оруулж ирээгүй юм, нэгэнт шийдвэр гарсан хойно нь оруулж ирж байгаа нь буруу гэх зэргээр хэлэлцэж байгаад “Говь повер” ХХК-нд төлбөр төлөх асуудлаар ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэдгээ илэрхийлж, ямар нэгэн шийдвэр гаргаагүй” гэх мэдүүлэг (22хх-49-50),

“Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох худалдан авах ажиллагааны тендерийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд (1хх-240-2хх-67), Тендерийн Үнэлгээний хорооны 2013.01.18-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмж, тайлан (2хх-132-147), Гаалийн Ерөнхий газрын 2013.5.13-ны өдрийн 02/1626 дугаартай албан бичигт ““Говь нирун”, “Ёл Ази”, “Зууны мөрөөдөл”, “Хар арслан”, “Далайн хилэнц” компаниудын талбайг гаалийн байгууллагаас гаалийн хяналтын бүсээр тогтоогоогүй байна. “Алтанговь транс”, “Говь повер”, “Тахидаг хайрхан”, “Цонлун” компаниудын талбай нь гаалийн хяналтын бүсээр тогтоогдсон бөгөөд ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хамт хүргүүлэв” гэх албан бичиг, хавсралтанд тусгагдсан баримт бичгүүдийн хуулбарууд (2хх-78-86), УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хадгалагдаж буй С.Ганболдын нэр дээр үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжүүдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Далайн хилэнц”, “Зууны мөрөөдөл”, “Хар арслан” зэрэг аж ахуй нэгжүүдийн хувийн хэргийн хуулбарууд (13хх-119-166), Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.06.12-ны өдрийн 866 дугаартай “Алтанговь транс ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж (22хх-177-178), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Захирлын зөвлөлийн 2013.5.03-ны өдрийн хурлын тэмдэглэл (13хх-190-204), 2013.4.29-ны өдрийн ажлын хэсгийн тайлан (13хх-106-222), “1.Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.6-д “түншлэл болон туслан гүйцэтгэгчтэй оролцохыг хориглоно” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.а-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг” гэж заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасантай зөрчилдөж байна. 2.Тендерийн шалгаруулалтанд шалгарсан “Говь повер” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн дараах шаардлага хангахгүй байхад хангаж байгаа гэж шалгаруулсан байна. Үүнд: Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2а-д заасан “Хэмжих хэрэгсэлийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх гэснийг (Үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөл байгаа гэж үнэлсэн боловч тендерийн материалаас олоогүй, байхгүй), Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4а-д заасан “тендерт оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1.8 тэрбум байна” гэж заасныг тус тус хангахгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтад тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн байна” гэх Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны Бодлогын газрын шинжээчийн дүгнэлт (25хх-215-216), 2013 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (13хх-242-250, 14хх-1-35), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дүрэм (14хх-85-97) болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Батсуурийг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэг байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

3.Шүүгдэгч Г.Түмэнхүү нь

“Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанийн Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компаний гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн Г.Дэнзэнгийн зохион байгуулсан, төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашигласан гэмт хэрэгт буюу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа өөрийн хамтран амьдрагч Г.Улзмаагийн төрсөн дүү бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн хамаарал бүхий эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-д давуу байдал олгож, уг сонгон шалгаруулалтанд оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаах зорилгоор тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6а, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж боловсруулан, тендерийн урилгыг гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, өөрийн хамтран амьдрагч Г.Дэнзэнгийн төрсөн эгч Г.Улзмаагийн нэр дээрх “Говьнирун”, “Далайн Хилэнц”, “Зууны Мөрөөдөл”, “Хар-Арслан” зэрэг компаниудад хүргүүлж, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Ёл Ази”, “Тахидаг хайрхан” ХХК-дад хүргүүлээгүй атал хүргүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэх зэргээр ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэнийг тендерийн хороонд мэдэгдээгүй, өөрөө татгалзан гараагүй, түүгээр ч зогсохгүй “Эрдэнэ таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, өөрийн хамаарал бүхий Г.Дэнзэнгээс өөрсдийн хамаарал бүхий компанийн аль нэгийг шалгаруулах даалгавар авч, тендерийн хорооны хуралдаан дээр санал ирүүлсэн компаниудын талаарх мэдээллийг зохих журмын дагуу танилцуулалгүй, тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулах ажлыг зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин “Говь повер” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсаны улмаас “Эрдэнэс таван толгой” ХК-д 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь

“Эрдэнэс таван толгой ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ дугаартай тендерийн баримт бичиг баримтаас “Говь повер” ХХК-иас оролцохдоо бүрдүүлж өгсөн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /40хх-72-88/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.4.06-ны өдрийн 1119 дугаартай дүгнэлт (26хх-34-37), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн архивт хадгалагдаж буй зарим баримтуудад үзлэг хийж, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.11.29-ний өдрийн 355 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог (даргаар Д.Батзориг, гишүүдээр О.Батхүү, Л.Баярмагнай, Д.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар Б.Санчир) байгуулах тухай тушаал, түүний хавсралт (13хх-170-179), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.12.26-ны өдрийн 425 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог (даргаар С.Ганболд, гишүүдээр Т.Төгсбаяр, Х.Одгэрэл, Д.Чулуунбат, нарийн бичгийн даргаар Г.Түмэнхүү) өөрчлөн байгуулах тухай тушаал (13хх-184), “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” ЭТТ/2012/12/29/ХТ тендер шалгаруулалтын урилга (13хх-224), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Явуулсан бичиг”-ийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (13хх-206-228),

гэрч Ч.Мөнхбаяр (22хх-184-186), Л.Долгордулам (22хх-188-189), С.Ганболд (22хх-201-204), Ч.Буянжаргал (22хх-174-176), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Ханган нийлүүлэлтийн газрын захирал Д.Батзориг (22хх-90-91), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан, авалт ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Санчир (22хх-92-94), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Баярмагнай (2хх-95-96), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалт, Тээвэр Ложистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Эрдэнэбилэг (22хх-97-99), О.Батхүү (22хх-100-102), “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн хуульчаар ажиллаж байсан Ш.Бадмаараг (1хх-56-58), Ч.Сайнбилэг (22хх-46-48), Ж.Батболд (22хх-52-54), Б.Шинэбаатар (22хх-55-57), Б.Батзаяа (22хх-61-63), Н.Энхтуяа (22хх-64-66), Д.Түмэнжаргал (22хх-67-69), Б.Бат-Эрдэнэ (22хх-70-72), Д.Чулуунхүү (22хх-49-50) нарын мэдүүлгүүд ,

“Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох худалдан авах ажиллагааны тендерийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд (1хх-240-2хх-67), Тендерийн Үнэлгээний хорооны 2013.01.18-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмж, тайлан (2хх-132-147), Гаалийн Ерөнхий газрын 2013.5.13-ны өдрийн 02/1626 дугаартай албан бичигт ““Говь нирун”, “Ёл Ази”, “Зууны мөрөөдөл”, “Хар арслан”, “Далайн хилэнц” компаниудын талбайг гаалийн байгууллагаас гаалийн хяналтын бүсээр тогтоогоогүй байна. “Алтанговь транс”, “Говь повер”, “Тахидаг хайрхан”, “Цонлун” компаниудын талбай нь гаалийн хяналтын бүсээр тогтоогдсон бөгөөд ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хамт хүргүүлэв” гэх албан бичиг, хавсралтанд тусгагдсан баримт бичгүүдийн хуулбарууд (2хх-78-86), УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хадгалагдаж буй С.Ганболдын нэр дээр үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжүүдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Далайн хилэнц”, “Зууны мөрөөдөл”, “Хар арслан” зэрэг аж ахуй нэгжүүдийн хувийн хэргийн хуулбарууд (13хх-119-166), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Захирлын зөвлөлийн 2013.5.03-ны өдрийн хурлын тэмдэглэл (13хх-190-204), 2013.4.29-ны өдрийн ажлын хэсгийн тайлан (13хх-106-222), “1.Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.6-д “түншлэл болон туслан гүйцэтгэгчтэй оролцохыг хориглоно” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.а-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг” гэж заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасантай зөрчилдөж байна. 2.Тендерийн шалгаруулалтанд шалгарсан “Говь повер” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн дараах шаардлага хангахгүй байхад хангаж байгаа гэж шалгаруулсан байна. Үүнд: Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2а-д заасан “Хэмжих хэрэгсэлийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх гэснийг (Үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөл байгаа гэж үнэлсэн боловч тендерийн материалаас олоогүй, байхгүй), Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4а-д заасан “тендерт оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1.8 тэрбум байна” гэж заасныг тус тус хангахгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтад тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн байна” гэх Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны Бодлогын газрын шинжээчийн дүгнэлт (25хх-215-216) болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Түмэнхүүг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

4.Шүүгдэгч Т.Төгсбаяр нь:

“Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компанийн Хууль эрх зүйн хэлтэст хуульчаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэн, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн Г.Дэнзэнгийн зохион байгуулсан, төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашигласан гэмт хэрэгт буюу “Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт Г.Дэнзэнгийн хамаарал бүхий эхнэр Г.Уянгынх нь нэрээр Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин хууль бусаар сонгон шалгаруулснаас “Эрдэнэс Таван толгой” ХК-д нийт 5.535.164.509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь

“Эрдэнэс таван толгой ХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ЭТТ/2012/12/29/ХТ дугаартай тендерийн баримт бичиг баримтаас “Говь повер” ХХК-иас оролцохдоо бүрдүүлж өгсөн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (40хх-72-88), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.4.06-ны өдрийн 1119 дугаартай дүгнэлт (26хх-34-37), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн архивт хадгалагдаж буй зарим баримтуудад үзлэг хийж, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.11.29-ний өдрийн 355 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог (даргаар Д.Батзориг, гишүүдээр О.Батхүү, Л.Баярмагнай, Д.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар Б.Санчир) байгуулах тухай тушаал, түүний хавсралт (13хх-170-179), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2012.12.26-ны өдрийн 425 дугаартай “Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог (даргаар С.Ганболд, гишүүдээр Т.Төгсбаяр, Х.Одгэрэл, Д.Чулуунбат, нарийн бичгийн даргаар Г.Түмэнхүү) өөрчлөн байгуулах тухай тушаал (13хх-184), “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох” ЭТТ/2012/12/29/ХТ тендер шалгаруулалтын урилга (13хх-224), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн “Явуулсан бичиг”-ийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (13хх-206-228),

гэрч Ч.Мөнхбаяр (22хх-184-186), Л.Долгордулам (22хх-188-189), С.Ганболд (22хх-201-204), Ч.Буянжаргал (22хх-174-176), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Ханган нийлүүлэлтийн газрын захирал Д.Батзориг (22хх-90-91), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан, авалт ханган нийлүүлэлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Санчир (22хх-92-94), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Баярмагнай (2хх-95-96), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Борлуулалт, Тээвэр Ложистикийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Эрдэнэбилэг (22хх-97-99), О.Батхүү (22хх-100-102), “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн хуульчаар ажиллаж байсан Ш.Бадмаараг (1хх-56-58),  Ч.Сайнбилэг (22хх-46-48), Ж.Батболд (22хх-52-54), Б.Шинэбаатар (22хх-55-57),  Б.Батзаяа (22хх-61-63), Н.Энхтуяа (22хх-64-66), Д.Түмэнжаргал (22хх-67-69), Б.Бат-Эрдэнэ (22хх-70-72), Д.Чулуунхүү (22хх-49-50) нарын мэдүүлгүүд,

“Эрдэнэс таван толгой” ХК-иас зарласан Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох худалдан авах ажиллагааны тендерийн материалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтуудын хуулбарууд (1хх-240-2хх-67), Тендерийн Үнэлгээний хорооны 2013.01.18-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, зөвлөмж, тайлан (2хх-132-147), Гаалийн Ерөнхий газрын 2013.5.13-ны өдрийн 02/1626 дугаартай албан бичиг (2хх-78-86), УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хадгалагдаж буй С.Ганболдын нэр дээр үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжүүдийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Далайн хилэнц”, “Зууны мөрөөдөл”, “Хар арслан” зэрэг аж ахуй нэгжүүдийн хувийн хэргийн хуулбарууд (13хх-119-166), Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013.06.12-ны өдрийн 866 дугаартай “Алтанговь транс ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж (22хх-177-178), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Захирлын зөвлөлийн 2013.5.03-ны өдрийн хурлын тэмдэглэл (13хх-190-204), 2013.4.29-ны өдрийн ажлын хэсгийн тайлан (13хх-106-222), “1.Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.6-д “түншлэл болон туслан гүйцэтгэгчтэй оролцохыг хориглоно” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “тендерт оролцогч гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.а-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг” гэж заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасантай зөрчилдөж байна. 2.Тендерийн шалгаруулалтанд шалгарсан “Говь повер” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн дараах шаардлага хангахгүй байхад хангаж байгаа гэж шалгаруулсан байна. Үүнд: Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2а-д заасан “Хэмжих хэрэгсэлийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөлтэй байх гэснийг (Үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөл байгаа гэж үнэлсэн боловч тендерийн материалаас олоогүй, байхгүй), Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4а-д заасан “тендерт оролцогчийн сүүлийн 5 жилийн аль нэгэн жилийн турш гүйцэтгэсэн үйлчилгээний тоо хэмжээ нь хамгийн багадаа 1.8 тэрбум байна” гэж заасныг тус тус хангахгүй байна. Иймд дээрх тендер шалгаруулалтад тус компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т заасныг зөрчсөн байна” гэх Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны Бодлогын газрын шинжээчийн дүгнэлт (25хх-215-216), 2013 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн “Говь повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл (13хх-242-250, 14хх-1-35), “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дүрэм (14хх-85-97) болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Т.Төгсбаярыг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Шүүгдэгч Д.Баярмаа нь

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн зохион байгуулсан, төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхолоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашигласан гэмт хэрэгт буюу  Г.Дэнзэн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Төгсбаяр нартай бүлэглэн:

“Эрдэнэс таван толгой” ХК-иас 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт хууль бусаар оролцохын тулд 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Говь повер” ХХК-ийг Г.Дэнзэнтэй хамтран түүний эхнэр Г.Уянга, өөрийн төрсөн дүү Д.Баярхүү нарын нэрээр иргэн Д.Дашдондогоос худалдан авч, тендерт хууль бусаар шалгарч, улмаар 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж, “Эрдэнэс таван толгой” ХК-д ямар ч үйлчилгээ үзүүлээгүй атлаа тус компаниас нийт 5.535.164.509 төгрөг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын бүртгэгчээр ажиллаж байсан М.Баяржаргалант (23хх-75-79, 41хх-175-177), УБЕГ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан Я.Батцоож (23хх-84-88), Эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын хэлтэст хяналтын улсын байцаагч, Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Батмөнх (23хх-81-83), Б.Чимэддорж (23хх-66-67), УБЕГ-т Бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ч.Пүрэвжаргал (23хх-69-71), Г.Хүчитбаатар (23хх-72-73), Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн архивын хэлтэст гэрээт ажилтнаар ажиллаж байсан Г.Ганаа (23хх-99-102), Нотариатч байсан Б.Энхээ (23хх-218-220), Н.Одонтуяа (23хх-224-226), Ц.Дашдондог (22хх-242-248), Д.Баярхүү (23хх-26-30) нарын мэдүүлгүүд,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл (5хх-240-248), Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн Төв архивын газрын Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн цахимжуулалтын хэсэгт байрлах цахим архивын Программ бүхий албаны компьютерт агуулагдаж буй мэдээллээс “Говь повер” ХХК-ийн хувийн хэрэг дахь материалын цахим хувиудад үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл (5хх-249, 6хх-1-6), “2013.01.07-ны өдрийн 2438-т бүртгэлтэй хувьцаа худалдах худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ бүртгэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэх Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Энхээгийн 2013 оны 1 дүгээр сард гэрчилсэн гэрээ, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (4хх-245-5хх-29), “Говь повер” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр”, “Говь Повер” ХХК-ийн дүрэм, “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” зэрэг 11 хуудас материалуудад байрлах гарын үсэг, улсын бүртгэгчийн тэмдэг, нотариатчийн тамганы дардас зэрэгт шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2015.4.06-ны өдрийн 1119 дугаартай дүгнэлт (26хх-34-37), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 2016.5.09-ний өдрийн 2852 дугаартай дүгнэлт (41хх-112-113) болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Баярмааг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг завшсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ төрийн албан тушаалтан биш байсан боловч Засгийн газрын хэрэг газрын дэд дарга Г.Дэнзэнгийн зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон тул хэргийн зүйлчлэлийг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг гэж үзсэн болно. Түүнчлэн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсаныг хүндрүүлэх нөхцөлд тус тус харгалзав.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэх үед (“Эрдэнэс таван толгой” ХК-иас “Говь повер” ХХК руу сүүлчийн төлбөр хийгдсэн буюу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр) мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгийг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон байдлыг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч Д.Баярмаад Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа түүнийг нийгмээс тусгаарлаж хорихгүйгээр торгох боломжтой гэж үзэж, торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоолоо.

Шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нар нь Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үйлдсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар тэдгээрт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Дэнзэнгээс хохирол 137.116.300 төгрөг гаргуулж, Сангийн яамны төрийн сангийн газарт олгуулах, 5.535.164.509 төгрөгийг шүүгдэгч Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 2.767.582.254.50 (5.535.164.509 : 2) төгрөг гаргуулж, хохирогч “Эрдэнэс таван толгой” ХК-д олгуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн банкны зээлийн хүүгийн алдагдал, харуул хамгаалалтын зардал нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзсэн болно.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарын хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан, тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 282, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г.Дэнзэнг давтан үйлдлээр, бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж байгууллагын өмчийг завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдэж, удирдан зохион байгуулсан гэм буруутайд,

Шүүгдэгч Я.Батсуурийг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласаны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Түмэнхүүг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Т.Төгсбаярыг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хажигчаар, аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Баярмааг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, аж ахуйн нэгж байгууллагын онц их хэмжээний өмчийг завшсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1.000.000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 500.000 (таван зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Түмэнхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав)  жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг)  жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Т.Төгсбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д.Баярмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 1.000.000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Д.Баярмаа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд сануулсугай.

4.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Г.Дэнзэнгийн цагдан хоригдсон 274 хоног, шүүгдэгч Я.Батсуурийн цагдан хоригдсон 57 хоног, шүүгдэгч Г.Түмэнхүүгийн цагдан хоригдсон 40 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Т.Төгсбаяр, Д.Баярмаа нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Дэнзэнгээс 2.904.698.554.50 (хоёр тэрбум есөн зуун дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга таван зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулж, Сангийн яамны төрийн сангийн газарт 137.116.300 (нэг зуун гучин долоон сая нэг зуун арван зургаан мянга гурван зуу) төгрөг, 2.767.582.254.50 (хоёр тэрбум долоон зуун жаран долоон сая таван зуун наян хоёр мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг “Эрдэнэс таван толгой” ХК-д олгуулах, шүүгдэгч Д.Баярмаагаас 2.767.582.254.50 (хоёр тэрбум долоон зуун жаран долоон сая таван зуун наян хоёр мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө)төгрөг гаргуулж “Эрдэнэс таван толгой” ХК-д олгосугай.

8.Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн банкны зээлийн хүүгийн алдагдал, харуул хамгаалалтын зардал нэхэмжилснийг хэлэлцээгүй орхисныг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн Г.Дэнзэнгийн D0007179 дугаартай дипломат паспорт 1 ширхэг, Е1401928 дугаартай гадаад паспорт 1 ширхэг, Я.Батсуурийн D00000711 дугаартай дипломат паспорт 1 ширхэг, Г.Түмэнхүүгийн А0025955 дугаартай албан паспорт 1 ширхэг, Д.Баярмаагийн E1353125 дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг тус тус зохих эздэд нь буцаан олгож,

Г.Дэнзэнгийн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, Я.Батсуурийн Maslino гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, Г.Түмэнхүүгийн жолоодож явсан автомашинаас хураагдсан нийт 40 gb багтаамж бүхий Seagate маркийн хард диск 1 ширхэг, Д.Баярмаагийн construction Mongolia 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, “Эрдэнэс таван толгой ХК-ийн ажилтан Г.Майцэцэгийн албан өрөөнөөс хураагдсан Apu 2013 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг,  416, 417, 418, 470, 471 архивын нэгжийн дугаартай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерийн баримт бичиг 5 хавтас /хуулбар учир хуудаснууд нь дугааргүй/, сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн холбоо хамаарал бүхий хүмүүсийн арилжааны банкин дахь данснуудын лавлагаа, мэдээлэл, хуулга бүхий 21 хавтас (нийт 5217 хуудастай), УБЕГ-т явуулсан нэгжлэгийн явцад хуулбарлаж авсан материал болон видео бичлэг бүхий 2 ширхэг компакт диск. (2015.02.25 УБЕГ-ХЭБГ) “Говь повер” материал гэсэн хаяг бүхий цэнхэр өнгийн сиди 1 ширхэг, (2015.02.25 УБЕГ-ХЭБГ) (бичлэг) “Говь повер” гэсэн хаяг бүхий шар өнгийн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

“Говь повер” ХХК-ийн байрнаас хураагдсан GobipowerCo.,ltd 5148545 ХАК1192 гэсэн бичиглэл бүхий металл гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,ltd (гэрээний) УБМ02732 гэсэн бичиглэл бүхий хуванцар гадаргуутай тэмдэг, GobipowerCo.,ltd гэсэн бичиглэл бүхий тэмдэг, “Говь повер” ХХК Санхүү гэсэн бичиглэл бүхий тэмдэг, нийт 4 ширхэг тэмдгийг буцаан олгосугай.

10.Мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч Г.Дэнзэнгийн 28-22 УБҮ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Их Монгол улсын гудамж, Кристалл хотхон 802-1105 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол, 9-314 тоот орон сууц, шүүгдэгч Д.Баярмаагийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Үйлдвэр гудамж хд-40 дүгээр байр 1 тоот зогсоол, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 49 дүгээр байр зоорийн давхар 03 тоот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Роял Каунти, Тэнгэр Рашааны гудамж 310-101 тоот орон сууц, тус байрны 23, 24 тоот авто зогсоол, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хатанбаатар Магсаржав гудамж 6а байр 51 тоот орон сууц, зоорийн давхар 22 тоот авто зогсоол, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамж 38 тоот хувийн сууц зэргийг битүүмжилсэн болохыг дурдсугай.

11.Шүүгдэгч Я.Батсуурийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг 1-р хороо Олимпын гудамж 51б байрны зоорийн давхарын 71, 87 тоот зогсоолууд Хан-Уул дүүрэг 1-р хороо Стадион Оргил, М.Гандигийн гудамж 57-р байрны 31, 32 тоот орон сууц, Чингэлтэй дүүргийн 6-р хороо 6-р хороолол, 33а-22 тоот орон сууц битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Түмэнхүүд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар, шүүгдэгч Т.Төгсбаярт энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоож, тэдгээрт хяналт тавих үүргийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

13.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Дэнзэнд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Я.Батсуурьт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

 

        ШҮҮГЧИД                                                            С.БАТГЭРЭЛ

 

                                                                                                Ё.ЦОГТЗАНДАН