Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2018/00120/И |
Дугаар | 149/ШШ2020/00467 |
Огноо | 2020-09-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 149/ШШ2020/00467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
элэнгэ аймгийн Мандал сум дахь С ерөнхий Б.Алтанцэцэг , иргэний
: 1959 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо 32-р байрны №36 тоотод оршин суух, /УУ:59061235, утас:99250333/ Матад-Өгөөмөр овогт Жигжидсүрэнгийн *******гийн
Хариуцагч: 1970 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологийн чанар шалгагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2-р баг Мандал хотхон 2-14 тоотод оршин суух, /МЗ:70120602, утас:99087292/ Боржигон овогт Баасанжавын *******т холбогдох
Зээл 26,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ж.******* дээ: ... Нэхэмжлэгч Ж.******* би 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.*******ийн хүсэлтээр 15,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн. Түүний 5001398082 тоот дансанд шилжүүлсэн болно. Түүний дараа 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр мөн түүний хүсэлтээр 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийт 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлдүүлэгчид 2 сарын хугацаатай 3%-ийн хүүтэй зээлдүүлж өгсөн. Гэтэл Б.******* нь одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг нийт 26,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэлд дурдсанаар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Б.*******ийн хүсэлтийн дагуу түүний Хаан банкны 5001398082 дугаартай дансанд 15 сая төгрөгийг шилжүүлсэн ба үүний дараагаар 05 дугаар сарын 19-ны өдөр 10 сая төгрөгийг бэлнээр өгч энэ асуудлаар 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээгээрээ 25 сая төгрөгийг 2 сарын хугацаатай гэрээг талууд тэгш эрхийн үндсэнд ямар нэгэн дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөнд авталгүйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар батлуулсан. Уг зээлийн гэрээний зээлдэгч нь зээлсэн мөнгө болон тохирсон хүү, хугацаа зэргийг тодорхой заасан байгаа. Хэрвээ хүү шаардах эрхтэй зээлийн гэрээнд тавигддаг болзол буюу бичгийн хэлбэрээр хийгдвэл зохих хэлцлийн бүх шинжийг энэ гэрээ агуулсан байгаа. Нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааны дотор зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчийн өмчлөлд өөрийн эд хөрөнгө болох мөнгийг буюу 25 сая төгрөгийг бэлэн болон дансаар хүлээлгэн өгсөн. Өнөөдрийг хүртэл зээлдэгч нь тохирсон хугацаандаа зээл болон хүүгээ төлөлгүйгээр зээлдүүлэгчийн мөнгөө эзэмших ашиглах эрхийг нь одоогоор зөрчсөөр байгаа. Нийт зээлүүлсэн зээл болох 25 сая төгрөг, түүний сарын 3 хувиар тооцох юм бол 750,000, 2 сарын хүү 1,500,000 төгрөг, ингээд нийт 26,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ж.*******гийн гаргасан 26,500,000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ талаар өмнө нь удаа дараа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар өгсөн. Ж.******* бид хамтран ажиллах гэрээ хийхээр тохирч газар шорооны ажил хийхээр болсон ба энэ тухай Ж.*******, Ж.Өмербек нар сайн мэдэж байгаа. Нэхэмжилж буй мөнгийг эхлээд Ж.******* дансаар шилжүүлсэн, дараагийн мөнгийг Өмербек авч ирж өгсөн. Ингэж дээрх мөнгийг өгөхдөө юунд зарцуулсан, хэнд өгсөн гэдгийг Ж.*******, Ж.Өмербек нар сайн мэдэж байгаа шүү дээ. Үүний улмаас Ар гахайт гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Хамтарч ажиллах байсан талаар Ж.******* түрүүчийн шүүх хуралдаан дээр өөрөө тодорхой ярьсан шүү дээ. Энэ ажлыг хийхэд талийгаач Б.Одбаяр тусалж, бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн ба би бүх мөнгийг Б.Одбаярт өгсөн. Талийгаач Б.Одбаяр нь дээрх мөнгийг бас юунд, хэнд зарцуулсан гэдгийг Ж.*******, Ж.Өмербек нар мэдэж байгаа. Тэгэхээр энэ нэхэмжилж буй мөнгийг би үнэхээр төлөхөөр бол Цагдаа буюу Авлигатай тэмцэх газраар шалгуулж үнэн мөнийг олж шийдсэний дараа асуудлыг шүүхээр иргэний журмаар шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Үүнээс гадна тус шүүхийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 731 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр Шүүгчийн захирамж байгааг анхааран үзэж Ж.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би энэ Ж.*******гээс ирсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн. Өөрөө яагаад гэвэл удаа дараагийн хурал дээр бид нар хамтран ажиллаж байсан гэдгээ Ж.******* гуай өөрөө баталсан. Өөрөө тэрийгээ ч хэлсэн. Тэгж хэлчхээд тухайн үеийн ганц нэг хүний байх байхгүй асуудал дээрээс болоод л сүүлд ийм асуудал үүсгээд ингээд яваад байгаа болохоос өөрөө энийгээ яг юунд яаж ашигласан гэдгийг Ж.******* гуай өөрөө тодорхой мэдэж байгаа учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг бүгд 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь бид хамтран ажиллах гэрээ хийхээр тохирч газар шорооны нөхөн сэргээлтийн ажил хийхээр болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Б.******* нар нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг дуустал сарын 3%-ийн хүү төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281, 282 дугаар зүйл заалтыг үндэслэн Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Уг гэрээний 2.4-т зээлдүүлэгч Ж.******* нь зээлдэгч Б.*******ийн 5001398082 тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлцсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******т бэлэн болон бэлэн бус /данс/-аар 25,000,000 төгрөгийг өгсөн байна.
Энэ үйл баримт дээр хэн аль нь маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Дээрх зээлийн гэрээг талууд бичгээр байгуулсан нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Мөн хариуцагч Б.*******т 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд нэхэмжлэлийн талаарх шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг дэлгэрэнгүйгээр танилцуулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нь өмгөөлөгч Д.Баттөмөртэй Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ-г бичгээр байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцож эхэлсэн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 жил 11 сар 20 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн талаарх татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаж байсан ба хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтүүд удаа дараа гаргаж байсныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 12 удаа хойшлуулж байсан бөгөөд зохигч нарт хэргийн оролцогчийн эрх, үүргийг шүүхийн зүгээс хангалттай эдлүүлж байсан болно.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс 26,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******ээс үндсэн зээл 25000000 төгрөг, зээлийн хүү 1500000 төгрөг бүгд 26,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 282950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
Б.АЛТАНЦЭЦЭ
2020 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 149/ШШ2020/00467 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, Ж.*******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, Б.*******-д холбогдох
25,000,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.*******-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.*******-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ