Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2018/00824

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2018/00824

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, 44 настай эрэгтэй,*******,*******,

Нэхэмжлэгч: 1970 онд төрсөн, 49 настай,*******, Урианхай овгийн Тоопоогийн Бадам /регистрийн дугаар СШ 70102802/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,,, холбогдох ажлын хөлс 1 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намсан компанийн захирал О.Байгаль 2016 оны 06 сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл г манаачаар,ыг үйлчлэгчээр ажилд авсан. Цалингаа тохирохдоо 400 000 төгрөгөөр тохирсон. Эхний сард 400 000 төгрөгөөр цалинжуулсан. Дараагийн сараас бид хоёрыг 300 000 төгрөгөөр цалинжуулсан. Газар тариалан, ямаа үхэр маллуулж цалин нэмж өгөөгүй. Ажлын гэрээ албан ёсоор хийгээгүй, амаараа ажлын гэрээ хийсэн. Мөн ажлын хувцас, бээлийний хангалт өгөөгүй. Гурван хүүхдэд өвөл зуны хувцас авчирч өгнө гээд биднийг мэхэлсэн. 2018 оны 01 сарын 23-ны үеэр миний бөөр, нуруу өвдөж хариуцагч О.Байгалд хэлсэн чинь түргэн тусламж дуудаж өгсөн. Эмч эмнэлэг рүү авч явъя гэхэд нь би яваагүй эмч эм тариа бичсэн, цалингаа аваад 300 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тус компани нь эд материал, мөнгөний тусламж үзүүлээгүй. 2018 оны 04 сарын 20-нд манай эхнэр Бадам ажлын талбай дээр Байгалийн үхрийн өвс зөөж байгаад гараа хугалсан одоо хүртэл эдгээгүй, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлээгүй. Миний эхнэр гараа гипстүүлж эмчилгээ 500 000 төгрөг болсон. Энэ мөнгийг миний цалингаас суутгасан. 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 7 үнээ 7 бяруу маллан онд оруулсан цалин өгөөгүй. 1 үхрийг 1 сард 10000 төгрөг, 1 бярууг 1 сард 5000 төгрөгөөр тооцож тус компанид ажилласан. Нийгмийн даатгал төлөлгүй 1 хүний 150 000 цалинжуулж байсан. Сүүлийн 5 сард сард 100 000 төгрөг өгсөн үлдэгдэл 200 000 өгөөгүй. 2016 оны 05 сарын 10-наас 2017 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл 1 200 000 төгрөг, 2017 оны 06 сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 1 100 000 төгрөгийн хохирол амсч байгаа тул олон хүүхэдтэй бидний хохиролыг Намсан компани О.Байгалаас гаргуулж миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Хариуцагч О.Байгал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч гийн нэхэмжлэтэй танилцлаа. нь Намсан компанид амаар тохиролцон Намсан амралтын баазын сахиул болон хэдэн үнээг маллах ажлыг хийсэн ба уг ажлуудын хөлсөнд сар бүр 300 000 төгрөг өгөхөөр тохиролцсон нь үнэн бөгөөд 2016 оны 06 сараас 2018 оны 5 сар хүртэл ажилласан болно. Уг ажлыг хийхээр тохиролцсон хөлсийг сар бүр өгч байсан. Тус ажлын хөлснөөс гадна тусдаа хөлс өгөх тохиролцоо бидний хооронд байгаагүй бөгөөд нэг үхрийг 10 000 төгрөгөөр, нэг тугалыг 5000 төгрөгөөр маллуулах тохиролцоо хийж байгаагүй. Эхнэр Бадам нь хэзээ, хэрхэн яаж гараа хугалсан гэх асуудлыг мэдэхгүй бөгөөд гараа хугалсан гэх асуудлаар эмнэлгийн тусламж авах хүсэлтэй байгаа талаар надад хэлж байгаагүй болно. Иргэн болон түүний 2 охиныг авч ажиллуулж байсан боловч 2 охин нь бараа дутагдуулж цаашид 2 охиныг нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсныг мэдэгдэхэд бухимдан ажлаа хийхгүй гээд нүүгээд явахад нь бүх ажлын хөлсний тооцоог хийж дуусгасан бөгөөд би түүнд ажлын хөлсний ямар нэгэн тооцоогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч , нар нь хариуцагч О.Байгалд холбогдуулан ажлын хөлс 1 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...эхнэр бид хоёр 2016 оны 06 дугаар сарын 10-наас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Намсан амралтын газарт ажилласан.Сарын цалинг 400 000 төгрөгөөр тохирсон боловч О.Байгал сар бүр тохиролцсон 400 000 төгрөгөөс 100 000 төгрөгийг дутуу өгч байсан.Мөн намайг зөвхөн сахиулаар ажиллуулахаар тохиролцсон атлаа 7 үнээ, 7 бяруу маллуулсан.1 үхрийг сард 10 000 төгрөгөөр, 1 буярууг сард 5000 төгрөгөөр маллуулна гэж тохиролцсон атлаа цалин өгөөгүй тул дутуу өгсөн цалинг дундажлаад одоо 1 200 000 төгрөгийг бид нар нэхэмжилж байна гэсэн,

Т.Бадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би О.Байгалтай ажил болон ажлын хөлсний талаар ярилцаж тохиролцоогүй.Гэхдээ нөхрийг маань ажиллуулаад сард 400 000 төгрөгийн хөлс төлнө гэж тэд хоорондоо ярилцсан байсан.Нөхөр бид 2 хамт ажиллаад сарын 400 000 төгрөг авахад болох юм байна гэж ярилцаад ажилласан.Бид хоёр нийлээд 1 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Яг салгаж нарийн тооцоогүй гэсэн,

Хариуцагч О.Байгаль шүүхэд ... нь амаар тохиролцон Намсан амралтын баазын сахиул болон хэдэн үнээг маллах ажлыг хийсэн ба уг ажлуудын хөлсөнд сар бүр 300 000 төгрөг өгөхөөр тохиролцсон нь үнэн бөгөөд 2016 оны 06 сараас 2018 оны 5 сар хүртэл ажилласан болно. Уг ажлыг хийхээр тохиролцсон хөлсийг сар бүр өгч байсан. Тус ажлын хөлснөөс гадна тусдаа хөлс өгөх тохиролцоо бидний хооронд байгаагүй бөгөөд нэг үхрийг 10 000 төгрөгөөр, нэг тугалыг 5000 төгрөгөөр маллуулах тохиролцоо хийж байгаагүй гэж тус тус тайлбарлаж байгаа.

нь Намсан амралтын газар сахиулын ажил гүйцэтгэх, О.Байгал түүнд хөлс төлөхөөр тохиролцсон шинжээс нь зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг О.Байгал гэж тодорхойлсон ба хариуцагч О.Байгал г 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд хөлсөөр ажиллуулж байсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

Нэхэмжлэгч ...О.Байгал надад сард 400 000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр дээрхи тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Зохигч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

нь Намсан амралтын газар сахиулын ажил гүйцэтгээд сард 400 000 төгрөгийн хөлс авахаар О.Байгалтай тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч, О.Байгал нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, үүсээгүй гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул тэрээр О.Байгалаас ажлын хөлс шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч , нарын 1 200 000 төгрөг гаргуулах тухай О.Байгалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА