Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00603

 

2018 оны 06 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2018/00603 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, ******* *******-ийн өөрийн үйлдвэрий байранд байрлах ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах Орхон аймаг дахь ******* газарт холбогдох

 

******* *******-иийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* *******-ийн захирал *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Металл индустриал *******-н захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар шийдвэрээр Металл индустриал *******-с 165510817 /Нэг зуун жаран таван сая таван зуун арван мянга найман зуун арван долоон/ төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Орхон аймгийн ******* газрын 03/403 тоот мэдэгдлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болно. Уг мэдэгдэлд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй 216 м.кв үйлдвэрийн зориулалттай барилга, 130101252 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 1630 м.кв газар эзэмших эрх, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолОл, Б-09 тоот улсын бүртгэлийн Ү-2101012604 дугаарт бүртгэлтэй 210 м.кв (бодит-468,8 м.кв) хувийн сууц, 35 м.кв граж, Г-21010085508 дугаарт бүртгэлтэй 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг нийт 1328722600 /Нэг тэрбум гурван зуун хорин найман сая долоон зуун хорин хоёр мянга зургаан зуун/ төгрөгөөр үнэлэгдсэн байна. Дээрхи үнэлгээ нь зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул Орхон аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн албанаас ******* *******-р хийлгүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Металл индустриал *******-н захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороололд 3 давхар хувийн орон сууц барьсан. ******* ******* нь мана^бзйрыг м.^в-ыг нь 1500000 төгрөгөөр үнэлж үнэлгээ гаргасан байна. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх банкнаас 200000000 төгрөгийн зээл авахдаа хоёр хөрөнгө барьцаалж зээл авсан. Зээлээ төлж чадахгүй байдалд орж Хаан банкнаас бүтцийн өөрчлөлт хийж өгнө үү? гэсэн хүсэлт тавиад 1,6 га газартай, 6 метрийн өндөртэй, хажуудаа төмөр замтай үйлдвэрийн зориулалттай барилгаа барьцаанд тавьсан. ******* ******* манай хөрөнгийг нийтэд нь 1328722600 төгрөгөөр үнэлсэн байна. Ингэхдээ хувийн орон сууцыг 800000000 төгрөгөөр, үйлдвэрлэлийн зориулалттай объектыг 332000000 төгрөгөөр үнэлсэн байсан. Итгэл Эстимэйт *******-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэл гаргасан. Манайх хувийн орон сууцаа 1,5 тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн зориулалттай объектоо 700 сая төгрөгөөр үнэлж байгаа. Манай компани 2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор энэхүү зээлийг төлж дуусгана гэж бодож байгаа гэжээ.

 

Хариуцагч Орхон аймаг дахь ******* газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан төлбөр төлөгч Металл индустриал *******-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй 210 м2 үйлдвэрлэлийн зориулалттай барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 130101252 дугаарт бүртгэлтэй 1630 м2 эзэмших эрхтэй газар, *******, Х.Дэлгэрмөрөн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101012604 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 116-09 тоотод байрлах 210 м2 3 давхар хувийн сууц, 35 м2 граж, хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101008508 дугаарт бүртгэлтэй 600 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэх, хураах, талууд болон өмчлөгч нараас үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн

 

177.1-д заасны дагуу талууд болон өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул ******* тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу хураасан эд хөрөнгийг үнэлүүлэхээр 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/01 дугаар тоггоолоор Итгэлт эстимэйт *******-ийг шинжээчээр томилсон. Шинжээч хувийн сууцыг газрын хамт 996077,2 мянган төгрөгөөр, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт 332645,4 мянган төгрөг, нийт 1328722,6 мянган төгрөгөөр үнэлгээ тогтоож дүгнэлт ирүүлсэн байна. ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон өмчлөгч нарт танилцуулсан болно. ******* байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно. Иймд Металл индустриал *******-ийн гаргасан нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжпэгч ******* ******* нь Орхон аймаг дахь ******* газарт холбогдуулан Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2016/01595 дугаар шийдвэр, 142 тоот гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Шинжээч томилох тухай 03/01 тогтоолын дагуу гарсан ******* *******-ийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан-гаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Орхон аймгийн ******* алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1595 дугаар шийдвэрээр ******* *******-иас 165.510.817 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн ба Орхон аймаг дахь ******* алба ******* *******-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах улсын бүртгэлийн Ү-2101004359 дугаарт бүртгэлтэй 210 м2 үйлдвэрлэлийн зориулалттай барилга, мөн хаягт байрлах нэгж талбарын 130101252 дугаарт бүртгэлтэй 1630 м2 эзэмших эрхтэй газар, *******, Х.Дэлгэрмөрөн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101012604 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол 116-09 тоотод байрлах 210 м2 3 давхар хувийн сууц, 35 м2 граж, хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101008508 дугаарт бүртгэлтэй 600 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлүүлэхээр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр ******* *******-ийг томилсон байна.

 

******* ******* нь ******* *******-ийн өмчлөлийн газрыг нийт 1.328.722.600 төгрөгөөр үнэлсэн.

 

******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар нэхэмжпэгч ******* *******-д үнэлгээний талаарх мэдэгдлийг хүргүүлсэн, уг газрыг битүүмжлэх, хураах, талууд болон өмчлөгч нараас үнийн санал авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгийг битүүмжпэх акт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ******* -ийн үнэлгээ хэт багаар тогтоогдсон, зах зээлийн үнэлгээнээс доогуур тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ...үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байна.

 

Хариуцагч Орхон аймаг дахь ******* газар нь дээр дурдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх, эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилох, үнэлгээ танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ******* тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу явуулсан байх ба хөрөнгийн үнэлгээний ******* ******* нь үнэлгээг тогтоохдоо Олон улсын үнэлгээний стандартын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлого зардлын хандлагууд болон тэдгээрт тохирох аргуудыг ашиглан Хөрөнгийн үнэлгээний хуулийн дагуу тогтоосон байна. Иймд хариуцагч Орхон аймаг дахь ******* газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжпэгч ******* *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

 

7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг ДУРДсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ