Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2017/01062

 

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2017/01062

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: Ж.З

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 114 366 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б , хариуцагч Ж.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.а нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж овогтой З нь 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 100 000 000 төгрөгийг зээлж аваад 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Уг мөнгөний барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг 4 дүгээр хорооллын № дугаар байрны : тоотод байрлах 38 мталбайтай 3 өрөө байрыг барьцаалсан. Гэвч Ж.З нь 2016 оны 02 дугаар сараас хойш үндсэн мөнгөө ч төлөөгүй, хүү ч төлдөөгүй төдийгүй бүр сүүлдээ уг өрийг өөрийн эхнэр болох С дүү үл таних хүн рүү чихэж төлбөр төлөхөөс татгалзаж байгаа. Уг мөнгийг би Голомт банкнаас зээлээр авч өгсөн бөгөөд зээлийн хугацаа хэтэрсэн, банкинд би зээлийн хүүг төлж удаа дараа сунгалт хийлгэж байгаа боловч би өөрөө эдгээр хүмүүсийн өрнөөс үүдсэн хүү зээлийн хуримтлалаас болж одоогийн байдлаар 178 000 000 төгрөгний өртэй байна. Иймд Ж.З гоос үндсэн зээл 76 244 500 төгрөг, алданги 38 122 250 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг барьцаанд тавьсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг 4 дүгээр хорооллын № дугаар байрны : тоотод байрлах 38 м2 талбайтай 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн О.Б ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ж овогтой З нь иргэн О.Б аас 2013 оны 11 дүгээр сарын 21-нээс 2014 оны 4 сарын 22-ны хооронд буюу 5 сарын хугацаатай 100 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж өөрийн эхнэр Х овогтой С  дүү болох Х овогтой М  бизнесийн зорилгоор ашиглуулахаар авч өгсөн ба өөрийн амьдран сууж байгаа байраа барьцаалсан болно. Барьцааны гэрээ хийсэн боловч гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээний хугацаанд мөнгийг төлж барагдуулах боломжгүй болсон тул иргэн О.Б тай ярилцаж тохиролцоод хүүг нь үргэлжлүүлэн төлж байхаар болсон. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хүүг сар бүр тасралтгүй төлж байсан. О.Б  нь 2015 оны 2 сараас мөнгөний хүүгээ 4.5 хувь болгож өсгөсөн. Бид энэ хугацаанд 96 375 000 төгрөгийг зээлийн хүүнд, 23 756 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасч төлбөр хийсэн ба нийт 120 130 000 төгрөгийг төлсөн байна. Энэ нь анх хийсэн гэрээний дагуу зээлж авсан үндсэн мөнгөө 3.5 хувийн хүүтэй нь төлж барагдуулсан гэсэн үг юм. Гэтэл О.Б ь нь 114 366 750 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөнөөс буюу байрны үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж гаргуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ж.З д холбогдуулан үндсэн зээл 76 244 500 төгрөг, алданги 38 122 250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж.З нь үүргийн гүйцэтгэлийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан, мөнгийг Ж.З гийн эхнэр Х.С дансаар хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээХ.С Голомт банкны № тоот дансны хуулга, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Мөн талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний 3 дугаар зүйлд Зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан байна. Зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд мөнгө хүлээн авсан талаар талууд маргаагүй.

Хариуцагч Ж.З  нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 2 дугаар сар хүртэл зээлийн хүүг үргэлжлүүлэн төлж байсан. Энэ хооронд зээлийн хүүг О.Б нь 4.5 хувь болгож өсгөсөн талаар тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээний хугацаа дуусаад төлж байсан мөнгөний талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн № дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Ж.З нь энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заажээ.

Хууль болоод гэрээнд зааснаар хариуцагч Ж.З  нь зээлдүүлэгч болох О.Б аас олгосон 100 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хүү, алдангийн хамт төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч О.Б д гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн гэх мөнгийг үндсэн үүргээс хасаж тооцох боломжгүй буюу хүү авах эрхээ О.Б алдсан талаар холбогдох нотлох баримтгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хүү төлж байсан гэсэн хариуцагчийн тайлбарыг О.Б үгүйсгээгүй нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд алдангийг 70 хувиар багасгаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Талууд үндсэн зээлийн төлбөрөөс 23 755 500 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй хэн аль нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ж.З гоос үндсэн зээлийн үүргийн гүйцэтгэл 76 244 500 төгрөг, алданги 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 685 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Б  болон хариуцагч Ж.З  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохигчид барьцааны гэрээ байгуулж, Орхон аймагБаян-Өндөр сумХ баг №№№ тоот улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Барьцааны зүйл болох орон сууцыг тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2017/03756 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 729 784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.З гоос 596 356 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б д олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ж.З гоос үндсэн зээлийн төлбөрт 76 244 500 төгрөг, алданги 11 436 675 төгрөг нийт 87 681 175 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26 685 575 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.З  нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Х баг №№№ тоотод байрлах, улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2017/03756 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.З гоос улсын тэмдэгтийн хураамжид 596 356 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б д олгосугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ