Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 131/ШШ2018/00033

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум *******, *******, ******* оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох  маркийн улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч П., өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч би 2016 оны 03 сард иргэн д 43810000 төгрөг зээлдүүлж, 28000000 төгрөгөнд автомашин авахаар тохиролцож, 2016 оны 04 сард надад улсын дугаартай, дугаартай гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл 2016 оны 04 сарын 25-ны өдөр нь уг автомашиныг худалдаж авъя, 28000000 төгрөгийг дансанд чинь хийнэ гэж эхлээд авч явсан. Мөн гөөр уг автомашиныг ын нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн итгэмжлэл хийлгэсэн. Энэ хугацаанаас хойш тэрээр мөнгөө хийлгүй одоог хүртэл зугтаасаар намайг хохироож байна. Энэ талаар өмнө нь Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэд хоорондын маргаан гэж үзээд шийдэж өгөөгүй. нь машиныг авч явснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд тухайн машиныг унаж хэрэглэсээр байна. 

Иймд миний хохирлыг барагдуулж, П.аас миний өмчлөлийн маркийн улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ОХУ-аас бор өнгөтэй машиныг , нарт зарсан. Манай нөхөр Я.******* гөөс ОХУ-аас оруулж ирсэн машиныг 2016 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр худалдаж авсан. Машины мөнгийг гийн данс руу хийгээд машин авчирч өгөхийг хүссэн. Тэгээд машинаа ирсэн гэхээр нь Я.******* бид хоёр очсон. гийнд , нар ирсэн, машиныг үзээд зогсож байсан. Тэгээд нь Я.******* бид хоёр дээр ирээд ах энд ирсэн байгаа янз бүрийн юм битгий яриарай гуйж байна шүү. Би ахад чиний машиныг зарахаар болчихоод байна. Би дундаас нь 1.000.000-2.000.000 төгрөгийн ашиг олох санаатай байна гэж хэлчихээд явсан. Я.******* рүү залгахаар гар утсаа авахгүй байсан. Тэгээд рүү залгаад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь гэдэг хүнд чиний машиныг зарах гээд чиний эзэмшлийн машин юм чинь чи өөрөө мэд гэж хэлсэн. 28.000.000-д авбал ав гээд Я.Намнасүрэн зөвшөөрсөн. Тэгтэл гээс Я.*******гийн гар утасанд чи ахад янз бүрийн юм битгий яриарай гэж мессеж ирсэн. 28.000.000 төгрөгөөр танай машиныг авъя гэж байна. Таван шарын ХАА-н банкин дээрээс мөнгийг чинь шилжүүлье гэж байна. Би итгэмжлэл хийгээд явуулчих уу гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр машиныг аваад явсан. Тэгээд мөнгөө шилжүүлээгүй. Тэгтэл Лхаасүрэн чиний машиныг авч явчихаад мөнгийг чинь шилжүүлэхгүй юм байна. Одоо ах 22-ын товчоо руу явсан гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрмөрөн, манай нөхөр бид гурав 22-ын товчоон дээр яваад очтол нь өөрийнхөө нэр дээр машиныг шилжүүлэх гээд итгэмжлэлээ бариад явж байсан. Тэгэхээр нь чи мөнгөө шилжүүлээгүй байж худлаа яриад яваад байгаа юм бэ чиний нэр дээр шилжүүлэхгүй гэж хэлээд Я.*******гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд машин хаана байгаа юм гэтэл ******* аймагт байгаа би замын машинаар ирсэн гэж хэлээд П. нь машиныг авчирч өгөөгүй. 2016 оны 6 сард П.ын байгаа газрын цагдаад мэдэгдсэн. Цагдаа нь иргэд хоорондын маргаан байна гэж хэлээд П. нь машиныг авчирч өгөөгүй. нь П.т өртэй, энэ хоёрын хооронд их асуудал байгаа.П. болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлмээр байна. Итгэмжлэлээ бариад нэр дээрээ шилжүүлэх гээд явж байхад нь Я.******* бид гурав араас нь очиж мөнгөө шилжүүлснийхээ дараа нэр дээрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Өмнөх 11.000.000 төгрөгийг бор өнгөтэйы мөнгө гэж шилжүүлсэн. Энэ мөнгөө авсан гэж хэлж байсан. Дуудлага худалдаанд явлаа гэхээр нь П.ыг машинаа аваад ир гэж дуудсан. Тэгэхэд машиныг өгөөгүй. 80.000 төгрөгний асуудал ярьж байна. ын дүү ирээд танай нөхөртэй холбоо барилаа. Бичиг баримтыг чам дээр очоод 80.000 төгрөг өгөөд авчих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтыг өгөөд явуулсан. Тэгээд нөхөр рүү гээ ярихад би тэгж хэлээгүй гэж хэлсэн. 8 сард дүү нь машиныг унаад явж байхад би цагдаад хандаад гэрчилгээгээ олж авсан. , П. нарын яриад байгаа мөнгө бор өнгөтэйы автомашины мөнгө. нь П.т өртэй. П. нь гээс авах авалтай юм шиг байсан. нь энэ машиныг бидэнд өгөөд гэрчилгээг нь шилжүүлж өгөөд нутгийн хүмүүс учраа ол гэж хэлээд дахин холбогдоогүй. Хэрэв П. нь гөөс машин авах бол өөрсдөө учраа олох байх. Бидний хувьд машинаа П.аас авмаар байна. Гэрч гээс бид авах авал байхгүй. гөөс машин захисан мөнгийг нь бидэнд өгөх юм ярьж байна. Тийм юм байхгүй..гэв.

Хариуцагч П. шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 02 сард миний танил болох гэгчийнд гэгчтэй анх танилцсан. нь Оросоос автомашин оруулж ирдэг гэж байсан тул миний бие автомашин захиалахаар болсон. 2016 оны 04 сарын 27-нд захиалсан машинаа гэгчийн хамт очиж маркын 2016 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаартай цагаан өнгийн машиныг урьдчилгаа болгон 18.000.000 төгрөгийг өгөөд итгэмжлэл хийлгэж аваад шууд ******* аймагт аваад ирсэн. Уг автомашиныг худалдаж авах үед тэднийд Я.******* гэх залуу Оросруу тэй хамт явж бакал авчирна гээд байж байсан. 2016 оны 05 сарын 12-ны өдөр Я.Дэлгэрмөрөнлүү үлдэгдэл мөнгө болох 10.000.000 төгрөгийг дансруу нь шилжүүлээд наймаа дууссан. Миний бие хагас бүтэн сайн өдөр таараад нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй аймагт ирсэн. Би дүүгээ машинаа нэр дээрээ шилжүүлээд авчих гээд лүү явуулахад Я.*******гийн нэр дээр шилжүүлээд гэрчилгээ авчихсан байсан. Миний хуурай дүү байгаа юм гэж Намнангаа хэлээд аймагт очихоор нь чи нэр дээрээ шилжүүлээд ав гэж ярьж байсан. Гэтэл Я.*******тэй ярихад чи надтай говьруу ноолуурын дуудлага худалдаанд явж өгчихөөд нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн. Би Я.*******тэй хамт яваагүй. Түүнээс хойш Я.******* нь залгахаар утсаа авахгүй өдийг хүрсэн. Миний улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай хамаатны хүн болох Маагаа 2017 оны 09 сарын 13 нд аймгийн төв дээр унаж явахад нь Я.******* нь Манал гэгч цагдаагаар дарамтлуулж үнэмлэх гэрчилгээг нь авахуулсан. Я.******* нь одоо болохоор уг тээврийн хэрэгслийг худалдан авсан мэтээр шүүхэд гомдол гаргасанд нь миний бие гомдолтой байна. 11.000.000 төгрөгийг шилжүүлчихээд бид нар хотоос хамт ирсэн. Худлаа яриад байна. Я.*******гийн нэр дээр шилжүүлчихлээ. Я.*******д би хэлээд өгье манай хуурай дүү байгаа гэж хэлсэн. Гэрч мэдэж байгаа гэв..гэжээ.

Хариуцагч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэлгэрмөрөн ОХУ-аас машин оруулж ирдэг. Чамд машин авчирч өгнө гэж хэлсэн. 2 сард мөнгөө тэй хамт гийн данс руу хийсэн. 2016 оны 4 сард машин чинь ирчихлээ үлдэгдэл мөнгөө аваад хүрээд ир гэж байна гэж хэлсэн. 11.000.000 төгрөгийг данс руу нь хийсэн. Я.*******, хоёр дуудлага худалдаанд яваад ирэхээр чинь гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлж өгье гэж хэлсэн. худлаа ярьж байна. Миний хувьд урьд нь гөөс бор өнгийн машин Лхаасүрэнтэй худалдан авсан зүйл байхгүй. Лхаасүрэн нь ******* сумруу бор өнгийн машин зарсан гэсэн. Миний хувьд анх тэй 21 сая төгрөгөөр машин авахаар тохиролцож явцын дунд 28.000.000 төгрөг болсон тул эхлээд 18.000.000 /2 сая нь гийн мөнгө/, дараа нь 1.900.000, 11.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би тэй худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, амаар тохиролцсон. Гаалийн бичиг нь байсан болохоор итгэмжлэл хийлгэсэн. Би тэй урьд үхэрийн наймаа хийж байгаад танилцсан. Анх машин авахаар тэй зуучилж өгсөн болохоор 18.000.000 төгрөгийг гээр дамжуулж өгсөн. Би үхэрийн наймааны үлдэгдэл 10 орчим сая төгрөг гээс авах ёстой. Энэ одоо өгөх юм байхгүй тул би нэхэхгүй байгаа юм. нь надад худалдсан машинаа давхар Я.*******д худалдсан байгааг ойлгохгүй байна.. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Анх 2016 оны 1 дүгээр сард , , Я.******* гурав ******* аймагт уулзсан байдаг. Уулзахдаа ОХУ-аас машин оруулж ирдэг гэхэд П. би машин авах юмсан гэж ярьсан байдаг. Дараа нь 2016 оны 2 сард рүү яриад урьдчилгаа 16.000.000 төгрөгөө шилжүүл гэж П.т хэл гэж утсаар ярьсан байдаг. Тэгээд П., нар нь Дэлгэрмөрөн рүү Баруун бүсийн худалдааны төвийн банкнаас 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 4 сард машин ирчихлээ. Машинаа ирж ав гэж П. руу хэлүүлсэн. Тэгээд машинаа авах гээд очтол би чамд итгэмжлэл хийгээд өгье чи нэр дээрээ шилжүүлээд авчих гэж хэлээд машинаа өгөөд явуулсан байдаг. ******* аймагт бирж дээр ирэхэд гаалийн бичиг баримтыг шилжүүлэх боломжгүй Улаанбаатарт шилжүүлэх боломжтой гэсний дагуу дүүгээ явуулаад тэй уулзуулахад бичиг баримтыг чинь шилжүүлээд араас чинь явуулна гээд явуулсан байдаг. Дараа нь Я.*******гийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Тэгээд Я.******* дээр очиход дуудлага худалдаанд яваад ир. Ирэхээр чинь шилжүүлж 80.000 төгрөг аваад ирээрэй гэж хэлсэн байдаг. Энэ үед П. гөөс итгэмжлэл хийлгээд тээврийн хэрэгслээ аваад ирсэн байсан. Я.******* машинаа авъя гэсэн асуудлуудыг гаргаж байгаагүй. Я.******* нарийн хооронд 40.000.000 гаруй төгрөг зээлсэн талаарх асуудал байдаг. Мөнгөө өгч чадахгүй бол машин өгнө гэсэн тохиролцоо хийсэн байдаг. 40.000.000 төгрөгөө авч чадахгүй өөрийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал байгаа. П.ын хувьд өмчлөлөө яагаад шилжүүлж аваагүй вэ гэхээр Я.*******д итгэж явсаар өнөөдрийг хүрсэн. П., Я.******* нарын хооронд автомашин худалдах худалдан авах тохиролцоо болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. , П.ын дунд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хэлцэл хийгдсэн байна. Хэрэв худалдагч хэд хэдэн этгээдэд өмчөө худалдсан бол эзэмшилд байсан хугацаанаас хамаарч П. нь өмчлөх давуу эрхтэй юм. Түүнчлэн нь П.т худалдсан машины гэрчилгээг Я.*******д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байх тул хэлцлийг хүчин төгөл бусд тооцох үндэстэй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү..гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

би иргэн Я.*******гээс ОХУ-аас авчирч өгөхөөр 570.000 рублей, 15.000.000 төгрөгийг бэлнээр авч уг машиныг авчирч өгсөн. Уг машиныг авчираад Я.*******д өгөх үед ******* аймгийн харъяат , нар цуг ирээд уг машиныг худалдаж авах талаар ярьсан. Би урьд нь нарт 2015 онд үйлдвэрлэгдсэн бор өнгөтэй машин зарсан бөгөөд тэд нар надад урьд авсан машины үнийг төлөөгүй байсан бөгөөд бид ярилцаад урьд авсан боры мөнгийг миний дансанд хийж одоогийн энэ машины мөнгийг Я.*******гийн дансанд хийхээр тохиролцоод , нар 5 шарын банкнаас хийнэ гээд машиныг надаар итгэмжлэх хийлгээд аваад явсан. Гэвч хэлсэндээ хүрч мөнгийг хийлгүй яваад улмаар надаас авсан итгэмжлэхээ ашиглан машинд улсын дугаар авах гэж байхад нь Я.******* бид 2 очиж уулзаад яагаад ингэж байгаа талаар асуухад нь урьд авсан машины мөнгөнөөс үлдэгдлийг нь миний дансанд хийгээд шинээр авах машиныхаа мөнгийг Я.*******д өгнө гэхээр нь та нар нутгийн хүмүүс энэ асуудлаа өөрсдөө шийд би захиасан хүнд нь өглөө гээд Я.*******гийн нэр дээр уг машиныг улсын бүртгэлд бүртгүүлж улсын дугаар авч өгсөн. Тэр үед гэгч нь уг машиныг ******* аймагтаа үлдээгээд ирсэн тул Я.******* номер бичиг баримтаа аваад явсан. Тэр үеэс хойш юу болсныг мэдэхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч П.т холбогдуулан  маркийн улсын дугаартай автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, Я.*******, нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Я.*******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий улсын дугаартай маркийн автомашиныг нэр дээр бүртгэж, 2016 оны 05 сарын 11-ний өдөр дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгосон байна.

 

Үйл баримтаар хариуцагч П. нь дээрх автомашиныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 1 сарын хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу мөн өдрөөс хойш өөрийн эзэмшилд байлгаж ашиглаж байгаа бол нэхэмжлэгч Я.******* нь өөрийн нэр дээр бүртгэлтэй уг тээврийн хэрэгслийг гөөс П.т дамжуулан худалдсан, П. нь мөнгийг нь төлөхгүй байгаа гэж шаардан, тус бүрийн нотлох баримтыг гаргаж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 171.1-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.

Монгол Улсын Зам тээврийн сайдын 2012 оны 10 сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 1-р хавсралтын 2.1-д автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, дугаар олгоход 11 төрлийн бичиг баримтыг үндэслэн автотээврийн улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохоор заасан бөгөөд уг 11 төрлийн баримт бичигт өмчлөгчийн бичиг баримт байхаар шаардсан байна.

Эндээс дүгнэвэл автотээврийн хэрэгслийн гэрчилгээг зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчид олгохоор хуульчилжээ.

Тэгвэл өмчлөгч гэдгийг Иргэний хуульд тодорхойлохдоо уг хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.., 91 дүгээр зүйлийн 91.2.1-д эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол өмчлөгч болохоор..заасан байна.

Үйл баримтаар аралын дугаартай автомашиныг Т.Дэлгэрэмөрөн нь 2016 оны 04 сарын 25-ны өдөр гаалиар нэвтрүүлж 2016 оны 05 сарын 11-ний өдөр Я.*******гийн нэр дээр дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарсан болох нь бичиг баримтаар тогтоогдож байна.

Эндээс үзвэл нэхэмжлэгч Я.******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль ёсны өмлөгч болох нь тогтоогджээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа П. нь автомашины эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 250.1-д заасан Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй..гэснээр өмчлөгч болох ёстой гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй ба энэ тохиолдолд өмчлөгч бус зөвхөн эд хөрөнгийн эзэмшигч нарын хувьд хуулийг тайлбарлаж хэрэглэхээр байна.

Гэтэл бодит байдал дээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн, өмчлөгчийг хүчингүйд тооцсон, бүртгэлээс хассан шийдвэр гараагүй тул эзэмшигчийн эзэмшил үүссэн асуудал нэг талаар хэрэгт ач холбогдолгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчөөс П. нь тэй ОХУ аас орж ирүүлэх автомашиныг худалдан авахаар амаар хэлцэл хийж, мөнгийг шилжүүлсэн нь худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж байгаа нь үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Я.******* нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр д 28.000.000 төгрөг зээлүүлж төлбөрт нь ОХУ аас оруулж ирэх автомашиныг авахаар бичгээр хэлцэл хийсэн, энэ тухай бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Дэлгэрэмөрөн нь шүүхэд өгсөн тайлбартаа мэдүүлжээ.

Иймд нэхэмжлэгч хариуцагч нар нь хоёул гөөс машин худалдан авахаар хэлцэл хийсэн тул нь 2016 оны 04 сарын 25-ны өдөр ОХУ аас оруулж ирсэн автомашиныг чухам хэнд нь худалдсан болох нь хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой юм.

Энэ хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүхэд өгсөн тайлбар, нотлох баримтандаа маргаан бүхий автомашиныг Я.*******д худалдаж, Я.*******гээс П. худалдан авсан, П. нь урьд надаас авсан бор өнгийн машины мөнгийг өгөөгүй, улсын дугаартай автомашиныг П. нь Я.*******гээс худалдан авсан тул итгэмжлэл хийж өгсөн гэжээ.

Хариуцагчаас шүүхэд өгсөн тайлбар, шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа гөөс урьд бор өнгийн машин худалдан авч байгаагүй, цагаан өнгийн машиныг анх 21.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон боловч явцын дунд 28.000.000 төгрөг болж өөрчлөгдсөн, 2016 оны 02 сарын 29-ний өдөр гээр дамжуулан гийн дүгээр дансанд 18.000.000 төгрөг /2 сая нь Лхаасүрэнгийнх гэх/, 2016 оны 04 сарын 28-ны өдөр 1.9000.000, 2016 оны 05 сарын 12-ны өдөр 11.000.000 сая төгрөг тус тус шилжүүлсэн гэх бөгөөд хэрэг хянан хэлэлцэх явцад П.аас шилжүүлсэн мөнгө нь машин худалдан авахаар тохирсон 28.000.000 төгрөгөөс илүү эсвэл дутуу эсэх, гийн нэрээр 18.000.000 төгрөг шилжүүлсэн нь ямар учиртай болох нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн гэрч нь шүүх хуралдаан дээр П. нь гөөс худалдан авахаар захиалсан цагаан өнгийн машины оронд 2016 оны 02 сард бор өнгийн машин ирүүлсэн байсныг авахгүй гэсэн тул бид 2 ******* суманд бусдад зарсан..гэх бөгөөд энэ мөнгийг д буцаан өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүхэд гаргасан тайлбартаа Би урьд нь нарт 2015 онд үйлдвэрлэгдсэн бор өнгөтэй машин зарсан бөгөөд тэд нар надад урьд авсан машины үнийг төлөөгүй байсан бөгөөд бид ярилцаад урьд авсан боры мөнгийг миний дансанд хийж одоогийн энэ машины мөнгийг Я.*******гийн дансанд хийхээр тохиролцсон..гэснээс тус тус дүгнэвэл П. нь д машины үнэнд шилжүүлсэн мөнгөнүүд нь бор өнгийн эсвэл цагаан өнгийн автомашины чухам алины мөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй, эргэлзээ төрүүлж байна.

Түүнчлэн П. нь шүүхэд гаргасан тайлбарт нь энэ машиныг надад худалдаад бичиг баримтаа шилжүүлэх зорилгоор итгэмжлэл хийж өгсөн гэх боловч дээрх итгэмжлэлээр төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс тээврийн хэрэгслийг бусдад худалдах, шилжүүлэх, гэрээ хэлцэл хийх, автотээвэрт төлөөлөх зэрэг эрхийг олгожээ.

Нөгөө талаар итгэмжлэлийн хугацааг 1 сараар олгосон, хугацаа дууссан байх тул шүүх дээрх итгэмжлэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагч П. нь гуравдагч этгээд гөөс авах үүрэг бүхий автомашиныг бусдын өмчлөлийн зүйл болох Я.*******гийн автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгасан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих заалтанд хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч П.ын Я.*******, нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Я.*******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хянахад шүүх энэ шаардлагыг шийдвэрлэх зорилгоор Я.*******, нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр эсэх байдал, гийн хүсэл зоригийн илэрхийллийг шалгах зайлшгүй шаардлагатай юм.

Гэтэл нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар буюу хязгаарлагдмал эрх үүрэгтэйгээр оролцож байгаа, сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулаагүй тул түүнтэй холбоотой хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 111 дүгээр зүйлийн 111.2.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан улсын дугаар, аралын дугаартай маркийн автомашиныг П.ын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Я.*******д олгож, хариуцагч П.ын Я.*******, нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг Я.*******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан тус шүүхийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн 131/ШТ2017/00021 дугаар тогтоолын үйлчлэл энэ шийдвэрийг хүчин төгөлдөр болтол хүчинтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ