Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2022/00035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1993 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 7-29 тоотод оршин суух, /ЕЮ:93103105, утас:99296864/ Халх овогт Од-Эрдэний *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1981 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Гүн худаг 91 тоотод оршин суух, /МЛ:81042215, утас:88640464/ Хотон овогт Энхбатын *******д холбогдох

 

Моторын үнэ 650000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.******* /Онлайнаар/, хариуцагч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Би Дорноговь аймагт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай хадам ээж Сэлэнгэ аймгийн Баянгол суманд амьдардаг бөгөөд биеийн байдал нь тааруу болохоор нөхөр ажлаасаа 7 хоногийн чөлөө аваад бид хоёр хүүхдүүдтэйгээ аавынхаа эзэмшлийн Соната-6 машинаар 2021 оны 10 дугаар сарын 30-нд гараад өдөртөө очсон. Очсоныхоо дараа Мандал сумаас Сайншанд сум руу тээш явуулах болоод 11 дүгээр сарын 03-нд Мандал сум руу явсан. Мандал сум руу явж байхад манай машин эвдрээд асахгүй болсон учир машинаа чирүүлж Мандал суманд 11 дүгээр сарын 03-ны орой буюу засвар үйлчилгээ хааснаас хойш ирсэн. Ингээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 04-нд Мандал сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг "Гоё" авто засварын газарт очиж машинаа үзүүлэхэд тус газрын засварчин ******* гэх хүн мотор нь ажиллагаагүй болсон байна, шинэ мотор тавихаар байна гэхээр нь өөртэй нь ярьж тохиролцоод мотор тавиулахаар болсон. Уг нь нөхөр бид хоёр хүнээс 900000 төгрөгийн үнэтэй мотор олсон боловч засварчин ******* "энд ямар ч асуудалгүй 650000 төгрөгийн мотор байна, энийг тавьчихъя" гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд манай нөхөр байлцаад мотороо сольж тавьцгааж байсан. Тэгж байтал орой болоод засвар хаасан. Маргааш нь үдээс хойш хүртэл янзалж, юм хийцгээсэн. Ингээд мотор тавьсан янзалж дууссан болсон гэхээр нь үдээс хойш нь Мандал сумаас Баянгол сум руу буцсан. Гэтэл дөнгөж Мандал сум гэсэн самбар өнгөрөөд хүч муутай, хааз авахгүй, явахгүй буюу 20 милээс дээш гарахгүй байхаар нь буцаад засварын газар дээрээ ирсэн чинь хаачихсан байсан. Маргааш өглөө нь үзүүлээд та өөрөө унаад үз болохгүй байна гэхэд унаж үзсэнээ мотор болж байна гээд үзэж харж байгаад яндан бөглөрсөн байна гээд янданг нь цэвэрлэж өгсөн байсан. Тэгээд урьдахаасаа арай дээр болсон байсан. Ингээд 11 дүгээр сарын 06-нд Баянгол суманд ирсэн, суман дээр ирээд дахиж машин тэргээ унаагүй. Маргааш нь буюу 11 сарын 07-нд Улаанбаатар хот руу гарсан. Тэгэхэд мөн адил хүч муутай, 60 мил-ээс илүү гарахгүй л явж байгаад бүр явахгүй болохоор нь Эмээлтэд ирээд Соната засварын засварчин дуудаж үзүүлэхэд "энэ мотор чинь өмнө нь цохисон, 1 цилиндр нь ажилладаггүй, муу мотор тавьж өгсөн байна, ийм мотортой шанд орохгүй ээ" гэхээр нь тэнд нь айлын хашаанд машинаа үлдээчхээд 3 жоохон хүүхэдтэйгээ явсан болохоор хүн гуйгаад Сайншанд сум руу гэр лүүгээ хүргүүлсэн. Ирснийхээ дараа утсаар нь *******тай эргэж холбогдоод учир байдлыг хэлэхэд наад моторыг чинь хүнээс авсан, тэр хүнтэй ярь гээд өөр хүний утасны дугаар өгсөн. Манай нөхөр тэр хүнтэй нь холбогдоход би зүгээр мотор өгсөн гэж хэлсэн байсан. Машин тэрэг сайн мэдэхгүй, залуу хүмүүсийг техник мэдэхгүйгээр нь далимдуулан чанаргүй ажил гүйцэтгэж өгсөнд нь гомдолтой байна. Үүнээс нь болж өөрт нь төлсөн моторын үнэ, ажлын хөлсөн дээр нэмээд гэр лүүгээ унаа хөлсөлж ирсэн зардал гээд өчнөөн зардал чирэгдэл биднээс дахин гарсан. Одоо машинаа Улаанбаатар хотод моторыг нь дахин солиулж байгаа учир Гоё засварын тавьсан моторыг буцаан өгч, тус газраас мотор худалдан авсны төлбөр 650000 төгрөгийг нэхэмжилж байна. Моторыг нь тээшээр тухайн газар луу хүргүүлэх болно. Иймд чанарын шаардлага хангахгүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн учраас моторын үнийг тухайн хүнээс гаргуулж өгнө үү. Харин засварчин ******* нь уг моторыг хэнээс яаж авсан нь бидэнд хамааралгүй бөгөөд бид өөртэй нь тохиролцсон. Өөрийнх нь дансанд ажил гүйцэтгүүлсний хөлс болон моторын төлбөрийг шилжүүлсэн тул энэ хүнээс хохирлоо нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Э.******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Өглөө 11 цагт ажилдаа ирэхэд машин нь гадаа ийм машин чирээд ирчихлээ гээд Гоё засварын гадаа хашааны үүдэнд байсан. Тэгээд чирч оруулаад оношлуулахад мотор болохгүй байна гээд яагаад мотор чинь болохоо байсан юм бэ гэж асуухад Баруунхараагаас ирэх замд радиотар нь хагараад тосолгүй, усгүй яваад тэгээд мотороо халаагаад болохоо байчих шиг боллоо гээд оношлоод өгөөч, мотор нь янзалж болохоор байна уу гээд үзүүлэхээр нь яалт ч байхгүй мотор клап нь сорогдчихсон асахгүй болсон байсан. Тэгэхээр нь хэрвээ янзлуулбал ажлын хөлс өндөр гарна. Зассан мотор найдвар багатай байдаг юм. Яах вэ зүгээр бүтэн мотор соливол арай дээр гэсэн. Тэгээд өөрсдөө ийм 900,000 төгрөгөө мотор олчихлоо гээд соноата 6 задардаг газар тийм явж байгаад задарсан 6-ийн мотор байна гэсэн юм. Тэгэхээр нь би за яах вэ энд нэг хүнд 600,000 төгрөг гээд мотор байна. Үзэх юм уу яах юм бэ гээд нөхөрт нь хэлсэн. Нөхөртэй нь бид хоёр л уулзаж ярилцаж ажлаа зохицуулсан. Тэгээд очоод тэр хүн дээр очиж моторыг нь хамт очиж үзсэн. Гражид нь ийм мотор байна гээд тэнд 3, 4 машин дандаа Соната байдаг. Ийм мотор байна гээд гражаас үзүүлээд бүтнээрээ задаргаа бол байхгүй гээд өөрт нь үзүүлж харуулаад за тэгвэл энэ моторыг сольж тавья гээд моторыг нь ачиж ирж машинд нь сольж тавиад янзлаад нөхөр нь цуг байсан гурвуулаа мотор авсан хүнтэй нь гурвуулаа цуг янзалсан байсан. Тэр мотор авч ирсэн залуутай цуг би мотор тавилцсан. Чи өөрөө мотороо зарж байгаа юм чинь цуг тавилцаад өгчих хурдан, ганцаараа болохоор мөд дуусахгүй гээд цуг мотор тавиад асаахад догол байхгүй. Мотор нь зүгээр байсан. Тэгээд орой болоод ажил хаах цаг болоод манайх ажлаа хаачхаад өглөө 10 цагт ирж машинаа үргэлжлүүлээд бүх юмаа угсарсан. Тэгээд өөрсдөө явж задаргаагаас нэг шинэ радиотар гэж авчирсан. Тэр нь шинэ ч биш задаргааных учраас авчирсан радиотар нь битүү мөс хөлдүү болохоор нь нөхөрт нь өгч явуулаад чи халуун устай газар очоод энийг угаагаад онгойлгочхоод ир гээд өгч явуулаад буцаж ирэх гэсээр байтал үдээс хойш болсон. Өдөр 1, 2 цагийн алдад засвар дуусаад гарсан. Үндсэндээ манайхаас масло, тосол дэлгүүрээс аваад мөнгө нь нийлээд 150,000 төгрөг болсон. Ажлын хөлс нь 150,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Тэр ажлын хөлсөө авсан. Моторын мөнгө гэж 600,000 төгрөгтэй нийлүүлээд миний данс руу орой 5 цаг өнгөрч байхад шилжүүлсэн байсан. Тэгээд би буцаагаад нөгөө моторынх нь эзэн лүү би машинаа гаргачхаад за мөнгө нь орж ирсэн дансаа өгчих гээд данс руу нь би буцаагаад моторын мөнгийг нь цагийн дараа шилжүүлсэн. Утгад нь мотор мөнгө гээд илгээсэн. Тэгээд орой машин нь болохгүй байна гээд ярьсан. Би ажил тарсан маргааш өглөө үзье гээд тэгээд нөгөө мотор авсан залуутайгаа би өөрөө байсан. Тэгээд тэр машин янзлуулсан залуу найзтайгаа хоёулаа ирсэн. Сая спиртийн байрны гадаа асаагаад ирлээ. Тэгээд ирээд засварын газрын гадаа ирээд зогсоход нь наадхаа оруулаад өргөснөө би харин наадах чинь тэгвэл өөр юмнаас байна гээд хэлээд оруулаад моторыг нь машиныг нь өргөөд харсан чинь доогуур нь ороход яндан бөглөрсөн улаан болчихсон битүүрээд зогсож байсан. Тэгээд хав халуун байсан. Тэгээд тайлаад шаланд унахад пийвэр шал шууд хайлж байсан. Би аваад төмөрт тавиад харуулахад тийм байна гээд нөхөртэй нь мотор тавьсан залуутай бид гурав цуг машинтай нь яваад урагшаа аж ахуйгаас бас нэг машин задалдаг найзаас хоосон хөндийн яндан аваад тавьж боож өгөөд асаахад мотор нь зүгээр байсан. Тэгээд ахиад асуудал ийм болчихлоо гэхээр нь тухайн үед мотор зүгээр байсан. Хааз авч байсан. Доголгүй гараад явсан. Ахиад ийм боллоо гэхээр нь би та нар анхнаасаа буруу онош тавиад мотороо эвдсэн байна. Радиотараа хагалах ч биш яндан бөглөхөөрөө мотор нь халхаараа радиотараа задалчихдаг юм. Тэрнээс болж тосоолоо тургиад тэгээд мотор клап нь сорогдсон байна гэж өөрт нь би тайлбарлаж хэлсэн шүү дээ. Над руу ярихаар нь би мотор авсан хүнээсээ асуу гэж хэлсэн. Мотор авсан хүн нь клап сорогдсон мотор авахгүй гэсэн. Надаас моторын мөнгөө авна гэхээр нь би тэр хүнээс асуу гэж хэлсэн. Хот руу ороод ярихаар нь би хэлсэн. Хотод яаж оношлуулж янзлуулсныг мэдэхгүй. Догол байхгүй машиныг муу сайн гэж мэдэхгүй. Орж ирсэн шинэ мотор биш. Адилхан л задаргааны мотор авч тавьсан. Тухайн үедээ бол доголдоогүй мотор нь зүгээр байсан. 650000 төгрөгийг төлөхгүй. Би зөвхөн сольж өгсөн гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мандал сумын Гоё машин засварын газрын засварчин Э.*******гаар автомашины мотор шинээр тавиулах үйлчилгээ авсан ба уг шинээр тавьсан мотор нь доголдолтой мотор тул моторын үнэ 650000 төгрөгийг Э.*******гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.******* нь уг төлбөрийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч нь засварчин Э.*******д машины эвдрэлээ үзүүлэхэд мотор ажиллахгүй байна мотор сольж тавих шаардлагатай гэж оношилж, түүний санал болгосон моторыг авч үнэ 650000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж мотороо солиулсан.

Уг сольсон мотор нь 20 км цагаас дээш милль заахгүй доголдолтой тул нэн дариу Э.*******д мэдэгдэж дахин засвар үйлчилгээ хийсэн байна. Зохигч нар нь болсон үйл баримт болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар үл маргана.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан зохигч бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хэргийг хуульд заасан хугацаанд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч /худалдагч/ Э.******* нь биет байдлын доголдолгүй, эд хөрөнгийг нөгөө талдаа /өмчлөлд шилжүүлэх/ хуульд заасан үүргээ үл биелүүлсэн байна. Нэхэмжлэгч тал /худалдан авагч/ эд хөрөнгийн эрхийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах шаардлага тавьсан нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Э.*******гаас моторын үнэ 650000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан уг машиныг жолоодож явсан О.*******гийн нөхөр Г.Лхагвабаяр нэхэмжлэл гаргаагүй тул хуульд зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авах боломжгүй. Гэр бүлийн гишүүд нь эд хөрөнгийн талаарх асуудлаа хэн аль нь гаргах нь нэхэмжлэгчийн эрх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.*******гаас 650000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас 20150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2022/00035

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, О.*******-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Э.*******-д холбогдох

650,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.*******-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Хариуцагч Э.*******-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ