Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2018/00709

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2018/00709

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* ******* ******* *******,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* ******* ******* *******нд ажилтай, ******* гүйцэтгэгч нарт холбогдох

 

2017 оны 11 дүгээр сарын 24-ний 1024 дугаар *******ийг *******дан ******* тухай ******* хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* Орхон аймгийн засаг даргын тамгын газраас 130 сая төгрөг авах ёстой байсан. Шийдвэрийн дагуу шүүхийн ******* ******* *******нд ******* хуудас хүргэгдсэн. Үүний дагуу ******* гүйцэтгэгч Эрдэнэхүүд материал маань байсан. Ингээд энэ мөнгийг шүүхийн ******* ******* байгууллага авч өгч чадахгүй мөнгө орж ирэхгүй байсан. Гэтэл Б.Энхсоёл гэх эмэгтэй биднээс 30 сая төгрөг авах ёстой байсан. Б.Энхсоёл бидэнтэй уулзаад ******* гүйцэтгэгч Энхцэцэгийн өрөөнд одоо 130 саяыг чинь бүтээх гээд байна. Тэгэхээр би та нараас 22 сая төгрөг авах ёстой юм шиг баримт бүрдүүлье. 22 саяыг өгье гээд хэлчих. Эвлэрлийг баталсан захирамж гардаг юм. 130 саяыг орж ирэхээр 22 саяыг өгөхгүй гээд итгэхгүй байна. Та хоёр эвлэрлийн гэрээ хуурамчаар хийгээд үзүүлье гэж хэлсэн. Ингээд Б.Энхсоёлд ямар ч мөнгө өгөх ёсгүй. Бид нарын хооронд ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Б.Энхсоёлд мөнгө өгөх ёсгүй. Энэ эвлэрлийн зүйл хуурамч байсан. Үүний дараа ямар ч хүнээс гуйх шаардлагагүй бид нарын дансанд мөнгө сайн дураар шилжигдэж орсон юм. Гэтэл энэхүү хуурамч баримтыг үндэслэн биднээс энэ мөнгийг авах хуурамч ажиллагаа явуулж байна. Б.Энхсоёлд ямар ч мөнгө өгөх ёсгүй. Энэ 130 сая төгрөгийг бүтээж өгье гэдэг саналыг Энхцэцэг гаргасан юм. Энэ гэрээг хийчих гэсэн. Энэ баримтын дагуу хохирч болзошгүй гэж бодоод Б.Энхсоёлд энэ баримтыг хүчингүй болго гэсэн. Баримтын дагуу ******* гүйцэтгэгч Энхцэцэг бид нарыг төлөх ёсгүйг мэдэж байсан учир Б.Энхсоёлоос тодорхойлолт хийлгүүлж авсан байсан. Бид нар Энхцэцэгийг энэ баримт хуурамч гэдгийг чи гэрчилнэ гэж шахсан тул баримтыг гаргаж өгсөн. Иймд ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёсгүй. Бид Б.Энхсоёлд мөнгө төлөх ёсгүй тул ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05446 дугаартай шүүгчийн захирамжаар 1024 дугаартай шүүхийн ******* хуудас бичигдсэн. Энэ ******* хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гомдол гаргасан хууль зүйн үндэслэл нь Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-д Гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн *******н тушаалтны *******, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн *******, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана гэж заасан. Тэгэхээр хавтаст хэрэгт ямар баримт байгаа вэ? гэхээр 1024 дугаартай ******* хуудас, үүнийг баталгаажуулсан 05446 дугаартай шүүгчийн захирамж, 350 дугаартай эвлэрлийн гэрээ, 5397 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, мөн гуравдагч этгээд Б.Энхсоёлын тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолтод 350 дугаартай эвлэрлийн гэрээний дагуу Д.*******аас 22 сая төгрөг авсан болно гэсэн утга агуулгатай тодорхойлолт байгаа. Үүнээс үзвэл ******* хуудас нь хууль бус бичигдсэн гэж үзэж байна. Учир нь Б.Энхсоёл, Д.******* нарын хооронд ямар нэг өр төлбөр байгаагүй юм байна. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Энхсоёл төлбөр тооцоо дууссан юм гэж тодорхойлолт бичиж өгсөн байгаа нь нотлогдож байна. Мөн Орхон аймгийн ******* ******* ******* *******ны ******* гүйцэтгэгч Энхцэцэг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д.*******, Б.Энхсоёл хоёрын хооронд ямар асуудал үүссэн талаар дэлгэрэнгүй гэрчийн мэдүүлэг өгсөн. Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д Энэ хуулийн 156.1-д заасан гомдлыг хуулиар өөр харьяалал тогтоогоогүй бол ******* гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн *******н тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу гомдол гаргасан. Өнөөдөр нэхэмжлэгчийн ямар эрх нь зөрчигдөж байгаа юм бэ? гэдгийг дэлгэрэнгүй бичиж өгсөн. Тухайн ******* хуудсыг шүүгч яагаад бичиж өгсөн бэ? гэхээр Б.Энхсоёлын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Д.*******аас 22 сая төгрөг авч төлбөр тооцоо бүрэн төлж барагдуулсан гэдэг тодорхойлолтыг мэдээгүйгээс болж ******* хуудас бичсэн. Учир нь төлбөр төлөгчийн төлбөр төлсөн эсэх нь мэдэгддэггүй. Төлбөр авагчийн хүсэлтээр ******* хуудас бичигддэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дах заалтад Төрийн байгууллага, *******н тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж *******лүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, *******н тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу *******лэх үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалтад Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан тэгэхээр шүүх Д.*******ын зөрчигдсөн эрхийг сэргээх эрх нь нээлттэй байгаа. Тиймээс Д.******* нь Б.Энхсоёлоос 22 сая аваагүй байж өр үүссэн гэдэг нь гэрч Энхцэцэгийн мэдүүлэг болон Б.Энхсоёлын тодорхойлолтоор нотлогдож тогтоогдож байна. Иргэний хэрэг хянан *******лэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг *******н ёсоор өөрчилж талуудад нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж өгсөн. Хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбар ирүүлээгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бичигдсэн ******* хуудсыг хүчингүй болгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү? гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ямар баримт хавсаргаж өгсөн бэ? гэхээр Орхон аймгийн ******* ******* ******* *******ны ахлах ******* гүйцэтгэгчид ******* хуудсыг хүчингүй болгож өгнө үү? гэж гомдол гаргаж байсан. Гомдлын хариуг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0/01 гэсэн дугаартай шүүхийн ******* ******* байгууллагаас тогтоол гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан нь хуульд нийцэж байна гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. 350 дугаартай Эвлэрлийн гэрээний дагуу Д.*******аас 22 сая төгрөг авсан болно гэж яагаад тайлбар өгөхгүй байгаа юм. Яагаад Б.Энхсоёлын мөнгө авсан талаар ярихгүй байгаа юм бэ? Д.******* эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дараа 22 сая төгрөгийг төлсөн. Б.Энхсоёл энэ мөнгийг авч Д.******* бид хоёрын дунд ямар нэгэн тооцоогүй болсон гэдгээ бичиж өгсөн. Б.Энхсоёл энэ бичиж өгсөн тодорхойлолт дээрээ маргахгүй байгаа. Хамгийн гол нь энэ тодорхойлолт болон гэрч Энхцэцэгийн мэдүүлэг дээр үндэслэж нэхэмжлэл гаргасан. Энэ бичиг дээр тайлбар өгч маргахгүй байгаа. Энэ тодорхойлолтыг хийж өгөхөөс өмнөх эвлэрлийн гэрээг гуравдагч этгээдийн төлөөлөгч яриад байгааг ойлгохгүй байна. Тухайн үед төлбөр авагчийн хүсэлтээр Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуульд заасны дагуу ******* хуудас бичсэн. Д.******* ******* хуудас гарсныг мэдээд энэ тодорхойлолтыг олж авсан. Хэрвээ энэ тодорхойлолт тухайн үед байсан бол бичигдэхгүй байх байсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ ******* хуудсыг хүлээж авч ч болно, авахгүй ч байж болно гэж ярьж байна. Төлбөр төлөгдсөн эсэхийг ахлах ******* гүйцэтгэгч мэдэхгүй. Ямар шаардлага тавьдаг вэ? гэхээр тухайн хүний гэрийн хаяг, регистрийн дугаар, утасны дугаар, тухайн хүн хураамжаа төлсөн байна уу? гэдэг шаардлагыг онцолж хардаг. Түүнээс биш төлөгдсөн эсэхийг олж мэдэх боломж байхгүй. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдал дээр гаргасан гомдлыг ярьж байсан. Уг гомдлыг шүүхийн тогтоол гарч *******лэсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзээгүй гол үндэслэл нь Б.Энхсоёлын 2015 оны 11 дүгээр сарын 24-нд Д.*******аас 22 сая төгрөгийг авсан гэж бичиг өгсөн тодорхойлолтыг мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж хүлээж аваагүй. Хугацаа өнгөрсөн байсан учраас Энхцэцэгийн мэдүүлгийг үндэслэж гомдол гаргаж байсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь ******* ******* ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ******* *******ийг ******* үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн *******, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, *******н тушаалтны шүүхээр баталгаажуулсан ******* байна гэж заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 350 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу ******* хуудас бичигдэж үүний дагуу шүүхийн ******* ******* ажиллагаа явуулсан. Тиймээс манай байгууллагын зүгээс ямар нэг байдлаар ******* хуудсыг хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага биш. Манай байгууллага нь шүүхийн ******* ******* тухай хуулийн 19, 20 дугаар зүйлүүдэд заасан баримт бичгийн бүрдүүлбэр, түүнд тавигдах шаардлагыг хангасан ******* хуудсыг хүлээн авч ажиллагаа явуулдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлагыг биелүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2204 *******н бичгээр Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Орхон аймгийн Сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжаар Д.*******аас 22 сая төгрөг гаргуулж Б.Энхсоёлд олгуулахаар *******лэсний дагуу 2017-2017 оныг дуусталх хугацаанд ******* хуудас бичигдэж Орхон аймгийн шүүхийн ******* ******* газар хүргүүлсэн эсэх талаар лавлагаа ирүүлнэ үү? гэж хандсан байдаг. Энэ *******н бичгийн дагуу Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас манайх руу *******н бичиг ирүүлсэн байна. 2017 оны 357 дугаартай *******н бичгээр тус газраас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3/2204 дугаартай *******н бичгийн дагуу шүүж үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжийг *******дан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Б.Энхсоёл тус шүүхэд хандаж хүсэлт гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *******дан гүйцэтгүүлэх хуудас бичүүлж авсан байна. Өмнө нь ямар нэг байдлаар Д.******* гэж хүн тус шүүхэд хандаж байгаагүй юм байна. Манайх анх удаа шүүхийн хүчин төгөлдөр ******* ирсний дагуу ******* ******* ажиллагаа явуулсан болно.Тиймээс хууль бус ажиллагаа хийгдээгүй гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нийтдээ 3 удаа өөрчилж гаргасан. Сүүлийн нэхэмжлэлийн шаардлага нь ******* хуудсыг хүчингүй болгох гэж гаргасан. Энэ нь ямар учиртай ******* хуудас юм бэ? гэхээр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэнгээс олгосон 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 дугаартай ******* хуудас байгаа. Гүйцэтгэх хуудас бичигдэх болсон үндэслэл нь Б.Энхсоёл, Д.******* нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан уг эвлэрлийн гэрээг баталж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 530 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарч тэр захирамжийн дагуу ******* хуудас бичигдсэн. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараагаар уг ******* хуудас бичигдэх үндэслэл болсон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5397 дугаартай шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт өгөөд тэр хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хянан 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хурлаар хэлэлцэж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж бол шүүхийн *******ийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Д.******* уг захирамжийн дагуу төлөх ёстой байсан 22 сая төгрөгийг өгөхгүй байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар *******дан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж уг хүсэлтийн дагуу шүүхээс ******* хуудас бичиж өгсөн. Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүгчийн захирамжийн дагуу бичигдсэн ******* хуудсыг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүхийн хүчин төгөлдөр ******* гарч хуулийн дагуу үйлчилж түүнийг хүчингүй болгох *******, тогтоол гараагүй. ******* ******* ******* тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан *******лэсэн шүүгчийн захирамжийг үндэслэж ******* ******* ажиллагаа явуулах үндэслэлийг заасан. Уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-ээс 20.1.9 дах хэсэгт хүртэл ******* баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагын талаар заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах ******* гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган ******* баримт бичиг олгосон шүүхэд буцаана гэж заасан. Уг ******* хуудас бол шүүхийн ******* ******* *******нд очиж ахлах ******* гүйцэтгэгч буцаах үндэслэл байна уу? гэдгийг нь хянаж үзээд тийм үндэслэл байхгүй байсан тул тухайн ******* хуудас дээр ******* ******* ажиллагаа явуулсан. Хэрвээ нэхэмжлэгч тал шүүхийн ******* ******* ажиллагааг хууль бус эхлүүлж, эрх ашиг сонирхлыг нь зөрчиж байна гэж үзвэл ахлах ******* гүйцэтгэгчийн ******* ******* ажиллагаа үүсгэсэн тогтоолд гомдол гаргах боломжтой. ******* ******* ******* тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн ******* ******* байгууллагын ******* хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг *******ийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны *******н тушаалтанд гаргана гэж заасан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй, ******* хуудас маань хууль тогтоомжид заасан журмын дагуу бичигдэж ажиллагаа хийгдсэн байхад сүүлд нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Дараагаар нь нэхэмжлэгч тал эвлэрлийн гэрээ бодитой гэрээ биш юм гэж ярьдаг. Гэхдээ эвлэрлийн гэрээнд Д.******* гэж хүн өөрөө ирж хэн нэгний дарамт, шахалтгүйгээр, сайн дураараа 22 сая төгрөгийг төлнө гэж баталгаажуулж гарын үсэг зурч шүүгчийн захирамж гаргасан. Сүүлд нь үүнийгээ хүлээн зөвшөөрхгүй тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* ******* ******* *******, нарт холбогдуулан ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 03 сарын 29-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гэж, 2018 оны 05 сарын 22-нд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1024 дугаартай ******* хуудсыг хүчингүй болгуулах тухай гэж тус тус өөрчилжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлийн үндэслэлээ ******* хуудсыг хүчингүй болгуулахаар онцгой ажиллагааны журмаар шүүхэд хүсэлт хэлбэрээр гаргасан гэж тайлбарлаж байх боловч хэрэг хянан *******лэх онцгой ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт тусгайлан заасан байх бөгөөд онцгой ажиллагааны журмаар хянан *******лэх хүсэлтэд ******* хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан шаардлага хамаарахгүй байна.

 

Хариуцагч байгууллага болох Орхон аймаг дахь ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхсоёлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хуудас хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхсоёл нь Д.*******ад холбогдуулан 2014 оны 11 сарын 17-ны өдөр иргэн Д.*******ад 22 сая төгрөг зээлсэн, одоо болтол аваагүй байна. Миний зээлсэн 22 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаж уригдагч тал, нэхэмжлэгч Д.******* уг 22 сая төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тэдний хооронд 2015 оны 11 сарын 17-нд 350 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулагдаж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 20-ны 5397 дугаартай захирамжаар уг гэрээг баталгаажуулж, 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 5446 дугаартай шүүхийн *******ийг *******дан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2017 оны 11 сарын 24-нд 1024 дугаартай шүүхийн ******* хуудас бичигдэж Орхон аймаг дахь ******* ******* ******* *******нд хүргүүлжээ.

 

******* ******* ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д шүүхийн *******ийг ******* үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн *******, хуульд заасан тохиодолд бусад байгууллага, *******н тушаалтны шүүхээр баталгаажуулсан ******* байна гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх 18 дугаар бүлэг, 183 дугаар зүйлд шүүхийн ******* ******* үндэслэлийг хуульчилж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д ******* ******* ******* үндэслэл шүүхийн ******* болон шүүхээр баталгаажуулсан шүүгчийн захирамж.... түүний үндсэн дээр олгогдсон ******* хуудас байна гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ******* хүчин төгөлдөр *******ийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. 11.2-т ******* *******ийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу *******дан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар ******* хуудас хүчингүй болгуулах гомдол гаргасан гэж тайлбарлаж байх боловч гомдолд ямар аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн *******н тушаалтны *******, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн *******, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

******* хүчин төгөлдөр ******* заавал биелэгдэх зарчимтай ба иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр *******ийг заавал биелүүлэх үүрэгтэй ба шүүхийн *******ийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан журмаар шүүхийн *******ийг *******дан ******* чиг үүргийг ******* ******* ******* байгууллага хүлээдэг учир хуульд заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн байгууллага болох Орхон аймаг дахь ******* ******* ******* газар болон ******* гүйцэтгэгч нар нэхэмжлэгчийн ******* хуудас хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хуулиар ******* хуудсыг дахин олгох, түүнийг үрэгдүүлсний хариуцлагын талаар зохицуулснаас биш шүүхийн хүчин төгөлдөр ******* захирамжийн үндсэн дээр бичигдсэн ******* хуудсыг хүчингүй болгох хуулийн зохицуулалт байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1024 дугаартай ******* хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь ******* ******* ******* газар, ******* гүйцэтгэгч нарт холбогдох тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний 1024 дугаартай ******* хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Д.*******ын нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь ******* ******* ******* газар, ******* гүйцэтгэгч нарт холбогдох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 1024 дугаартай ******* хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар ******* нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү *******ийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ