Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/01179

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 11 181/ШШ2021/01179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч:  Г.Ө

 

хариуцагч: м.а

 

хариуцагч: а.м

 

4,170,400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 81,676 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.ӨХХК-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:Хариуцагч нар нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай компанитай ЗГ-У-18/1-792 автомашин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж 8,200,000 төгрөгийг 5%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлээд уг зээлийн гэрээний дагуу төлбөрийг 2018 оны 05 сарын 30-наас хойш төлөлт хийлгүй өдийг хүрсэн. Уг зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор зээл авсан боловч зээлдэгч М.м.а, Г.а.м нар нь 2019 оны 01 сарын 31-ний өдөр уг зээлийн гэрээний барьцаа болох 04-09 УНК улсын дугаартай BMW 528 автомашиныг хүлээлгэн өгсөн боловч эдэлгээ чанар муудсанаас болж машин зарагдахгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 235 заалт болон зээлдэгчтэй байгуулсан ЗГ-18/1-792 тоот зээлийн гэрээний 3.2.6 дахь хэсэгт зээлдэгч нь дараах үүрэгтэй. Үүнд:унаж явах зээлийн хувьд зээлдэгч нь барьцааны зүйлийг өөрийн хамгаалалтад авч гэрээний хугацаанд бүрэн бүтэн байдлыг хариуцах, зээлдэгчийн буруугаар тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, тухайн эд зүйлс нь эвдэрч устаж гэмтсэн хохирол учирвал хохирлыг бүрэн барагдуулах, мөн федуцийн гэрээний 2.5.3 федуцийн зүйлийн зах зээлийн үнэлгээ буурах, өнгө үзэмж муудсан тохиолдолд федуцийн гэрээний 4.2.4-т өмчлөлд шилжүүлсэн федуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад үлдээсэн тохиолдолд түүний бүрэн бүтэн, байдал хадгалалт, хамгаалалт, өнгө үзэмж, чанар, зориулалтыг хэвээр хадгалах, үнэлгээг бууруулахгүй байх, хэвийн ашиглалтын горим, засвар үйлчилгээ, арчилгаа, даатгал, татвар, холбогдох бусад хураамж зэрэг зардлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцна. Хэрэв энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх хохирол учирсан, үнэлгээ нь алдагдсан, уг федуцийн зүйлтэй холбоотой ямар нэгэн хууль эрх зүйн зөрчил маргаан илэрсэн бол үүсэх хохирлыг үүрэг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр арилгах, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хөрөнгө нэмэх, өөр хөрөнгөөр солих эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга сонгох зэрэг тус тус зааснаар хариуцагч М.м.а, Г.а.м нь барьцаанд гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Иймд М.м.а, Г.а.м нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ЗГ-У-18/1-792 тоот зээлийн гэрээний 3.2.6 дугаар зүйлийн федуцийн гэрээний 2.5.3, 4.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлдэгчийн ашиглах явцад гарсан машины гадна эвдрэлийн үнэлгээ болох 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, UB авто төвийн оншилгооны хөлс 50,000 төгрөг, нийт 4,170,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн талууд гэрээ байгуулахдаа ИХ-ийн 281, 282, 285-д заасан заалтыг тусгасан. Фидуцийн гэрээгээр харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэл хангуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Фидуцийн гэрээ гэдэг бол тухайн эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлдэг харилцаа.

Дээр нь эвдрэл гэмтлийг тухайн үед ямар байсныг тогтоох боломжгүй гэж хэлээд байна. Зээлийн гэрээгээр унаж ашиглах эрх нь тухайн үед М.м.а, н.а.м нарт байсан. Тухайн эд хөрөнгөө өөрсдөө нотлох эрх нь М.м.а, н.а.м нарт байсан учраас хохирлыг нэхэмжилж байгаагэв.

 

Хариуцагч М.м.а, Г.а.м нар шүүхэд нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Г.Ө ХХК-тай ЗГ-У-18/1-792 тоот гэрээ байгуулж 8,200,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Г.Ө ХХК нь зээл олгохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмаар бид нартай зээлийн гэрээ байгуулж зээл олгох байсныг тухайн үед бидэнд тайлбарлаж мэдэгдэлгүйгээр дээрх гэрээнүүдийг байгуулж улмаар автомашиныг хууль зөрчиж байгуулсан гэрээгээ үндэслэл болгон хураан авч захиран зарцуулчихаад зээлдэгчийн ашиглах явцад гарсан автомашины гадна эвдрэлийн үнэлгээ болон үйлчилгээний хөлс, оношилгооны хөлс гэж 4,170,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч М.м.а, Г.а.м нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд зээлийн гэрээний дагуу зээл олгож байгаа бол зээлдэгч нь буцааж төлөх үүрэг үүснэ. Үүний дагуу хариуцагч тухайн зээлийг зохих ёсоор биелүүлээгүй, энэ дээр ямар нэгэн байдлаар маргаан байхгүй. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тухайн зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг фидуцийн гэрээний дагуу 0409 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. Тухайн эд хөрөнгийг авснаас хойш ямар нэгэн хэлбэрээр засвар үйлчилгээ, засаж сайжруулах ажил хийсэн байдал нь тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан компанийн өөрийнх нь хүсэл сонирхлын асуудал учраас засвар ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтлийг хариуцах үүрэг хүлээхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 285-д зааснаар нэхэмжлэл гаргасан гэсэн.

Энэ нь тухайн эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах тухай шаардлага болохоос биш фидуцийн гэрээний дагуу шаардлага биш юм. Барьцаа нь өөрөө фидуцийн зүйл байх боломжгүй юм. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээл гэж хэлээд байгаа бол фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлж авах ойлголт байхгүй. Бодит хохирлыг тодруулалгүйгээр засаж сайжруулсан зардал гэдэг хэлбэрээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Бид боломжтой гэж үзээд тухайн гэрээг байгуулан фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн,гэрээгээр тохиролцсон учраас боломжтой, эсхүл энэ бол жишиг гэдэг байдлаар гэжтайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ тухай Иргэний хуульд тодорхой заасан, хуулиар хориглосон бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус. Тэгэхээр барьцаалах барьцааны зүйлийг шаардаж болохоос биш барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлд авдаг зүйл огт биш. Тайлбараар талуудын гэрээний чөлөөт байдлын зарчим нь талууд гэрээний чөлөөт байдлыг өөрсдөө сонгох эрхтэй. 2-рт манай тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байх хугацаандаа эвдэж гэмтээсэн гэдэг байдлаар хандсан. Энэ бол юу хөдлөх эд хөрөнгө. Тухайн үед хүлээж авахад ямар эвдрэл гэмтэл байсан, ямар аргачлалаар эвдрэлийг тогтоож байгаа юм. Машиныг анх авахдаа хуучин, эдэлгээнд орсон, чанар муудсан гэж хүлээн авсан. Нэгэнт анхнаасаа л ийм байсан юм бол сүүлд нь эвдрэл гэмтлийг өөрсдөө учруулсан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй юм. Ердийн ашиглалтын явцад гарсан элэгдэл хорогдол бол эднийд учирсан хохирол гэж үзэхгүй. Энэ бол тухайн эд хөрөнгийн онцлогоос шалтгаалдаг байгаа. Тийм учраас нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ дэмжин тайлбар гаргахдаа:Сөрөг нэхэмжлэлээр 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн гэрээний дагуу хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн эд хөрөнгийг эзэмшигчид буцаан шилжүүлэхийг даалгахаар шаардаж байгаа.

Үндэслэл нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Г.Ө ХХК-ийн авто машин барьцаалсан зээлийн зүйлийг тус тус үндэслэн байгуулсан ба гэрээгээр М.м.аын өмчлөлийн УНК 0409 улсын бүртгэлийн дугаартай авто машиныг Гэрээн өндөр гүмсэд ХХК-ийн өмчлөлд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот зээлийн гэрээний барьцаанд шилжүүлсэн.

Гэрээн өндөр гүмсэд ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш,барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг БГД-ийн ЗДТГ-аас өгсөн зөвшөөрлөөр явуулдаг нь харагдаж байна. Гэтэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор М.м.а нь өөрийн өмчлөлийн автомашиныг Гэрээн өндөр гүмсэд ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь ИХ-ийн 231 дүгээр зүйлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан аргуудаас ИХ-ийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байна.

Энэ тохиолдолд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хуулиар тусгайлан олгосон эрх байхгүй. Учир нь ИХ-ийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэйг заасан. Тухайлбал автомашиныг барьцаанд авахыг шаардах болохоос биш өмчлөлийг нь шилжүүлэхээр шаардах эрхгүй.

Энэ бол фидуцийн гэрээгээр тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авах хуульд заасан олгогдоогүй эрхийг хэтрүүлсэн гэж үзэж байгаа учраас анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн буюу ИХ-ийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тэгэхээр хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүссэн харилцаа өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус тул тухайн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авах нь үндэслэлгүй байжээ.

Талуудын хооронд байгуулагдах гэрээнд барьцааны гэрээ л байх болохоос биш тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулах хуулийн үндэслэлгүй байсан.

ИХ-ийн 286-д Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээл, мөн хуулийн 235-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний агуулга нь хоёр өөр. Үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж буюу хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авахаар гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус бөгөөд дээрх шаардлагыг хангасан байгаа нь харагдаж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тухайн гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгахаар сөрөг шаардсан.

ИХ-ийн 231-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тус бүрд нь хуулиар таниулсан. Барьцаа гэдэг бол фидуци биш, энэ ойлголт нь хууль тогтоогчоос барьцааны зүйл фидуци байж болохгүй гэж зааж өгсөн. Яагаад гэхээр үүргийн гүйцэтгэл хангах аргууд нь өөр өөрийн онцлог, хуулиар олгосон зохицуулалттай. Барьцааны хувьд тухайн үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Фидуцийн гэрээгээр өмчлөлд шилжүүлэх ашиглах ойлголт нь өөрөө тухайн эд хөрөнгөөр тухайн эд зүйлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах ойлголт ийм хоёр өөр ойлголт Үүргээ гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангана гэдэг шаардлага гаргах энэ хүрээгээр хэрэгжинэ. Гэтэл энэ шаардлагаа хэрэгжүүлээгүй байж барьцааны зүйлээр тухайн үүргийг дуусгавар болгосон гэж байгаа нь процессын хувьд алдаатай. 2-рт фидуцийн гэрээний зүйлийг барьцааны зүйл гэж ойлгож гэрээ байгуулсан нь хуулиар олгогдоогүй бөгөөд хуулийн этгээдийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлд нийцээгүй. Мөн хуулиар хориглосон буюу хуулиар эрх олгогдоогүй хэлцлийг талууд тохиролцож хийсэн хэлцэл өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлбэрээр шаардлага гаргаад байгаа юм. Ийм учраас нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар үндэслэлгүй. Иймд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр гэдэг хэлбэрээр тооцогдох учраас энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. 3-рт анхнаасаа фидуцийн гэрээгээр тухайн үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон гэдэг байдлаар тайлбарласан нь анхнаасаа хийгдэх ёсгүй байсан учраас сөрөг шаардсан. Ихэнх барьцаалан зээлдүүлэх газрууд хууль зөрчиж хийсэн хэлцлийг барьж бусдын үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх, эд хөрөнгө олж авч өмчлөх эрхэд ёс зүйгүйгээр халддаг үйлдэл газар авсан. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг бол тухайн эд хөрөнгийн барьцаагаа л ав, үүнийхээ дагуу шаардлагаа гарга гэдэг агуулгаар хууль тайлбарлаж өгсөн. Гэтэл фидуцийн гэрээ байгуулах гэж байгаа бол барьцаалан зээлдүүлэх газрын хэмжээнд энэ хэмжээний хэлцэл хийх боломжгүй, энэ бол төрийн тусгай эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг үйл ажиллагаа, ББСБ-ын хүрээнд хийгддэг. Барьцаалах эрх тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа. Хуульд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу зохигч нар гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны үнээс шалтгаалан хангуулах эрхтэй. Барьцааны зүйл нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байж болно. Барьцаа нь зөвхөн энэ хэлбэрээр хязгаарлагдана. Фидуци бол тусдаа ойлголт юм. ИХ-ийн 231-т үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг барьцаа, анз, баталгаа, фидуци зэргээр тус тусад нь тодорхойлж өгсөн байдаг. Тусдаа ойлголт бөгөөд барьцааны зүйл бол фидуцийн зүйл болохгүй юм. Барьцаа гэдэг бол ямар нэгэн хэлбэрээр барьцаалах тухай ойлголт болохоос өмчлөл шилжүүлэн авах ойлголт биш юм. Хэрвээ барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах гэж байгаа бол эхлээд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаж байж тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. Тийм учраас энэ хоёр тусдаа ойлголт.

Манай сөрөг нэхэмжлэлийг энэ хүрээнд хангах аваас цаашид ийм байдлаар хохирсон болон хохирч болзошгүй хүмүүсийн эрхийг хангах хэлбэр юм. Барьцааны гэрээ болон фидуцийн гэрээний хоёр тусдаа зүйлээр зохицуулсан агуулгаар нь ч гэсэн харах юм бол бидний гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ. Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн хувьд үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Жишээ нь газар тариалан эрхлэхээр байгуулагдсан компани барилга барих үйл ажиллагаа явуулахгүй боломжгүйтэй адил. СЗХ-оос тусгай зөвшөөрөл авдаг үйл ажиллагааг явуулж болохгүй. Тийм учраас хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй. Авто машины зах зээлийн үнэлгээ тухайн үед 35 сая төгрөг байсан. Мөнгөний асуудлаас болоод 8 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, гэтэл 15 сая төгрөгт тооцож машиныг нь авсан гэв.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч талаас үүргийн гүйцэтгэл хангуулах эрхгүй этгээд гэнэ. Барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулах, зээлдэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байршуулахыг шаардах эрхтэй. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангуулах буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээгээр барьцаанд авсан харилцаа. Фидуцийн зүйл гэдэг хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга. Энэ аргыг хуульчилж өгсөн учраас хуулийн дагуу хэрэглэсэн. Иймд хууль зөрчөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

Барьцааны гэрээгээр зээл олгосон боловч барьцаанд авах зүйлээ фидуцийн гэрээгээр тохиролцон хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл олгосон. Манайх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй. Үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрт мөн үйлдвэр үйлчилгээ явуулах гэрчилгээтэй. ИХ-ийн 285-д заасан барьцаат зээлийн гэрээ байгуулах эрхтэй, мөн фидуцийн зүйл болох барьцааны зүйлээр хуульд заасан үйл ажиллагаа явуулж байгаа.

Эд хөрөнгөө унаж эдэлж болно, гэхдээ өмчлөл нь манайд барьцаанд байна гэдэг арга хэрэглэсэн. Зээлдэгчид давуу байдал олгосон. Хууль ёсны дагуу зээлдэгч болон зээлдүүлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн байна уу, хуульд нийсэн эсэх талаар нотариатчаас асууж байгуулсан. Манайх авто машины зээлд тухайн зах зээлийн ханшийн 70 хувьд тооцож зээл олгодог. Тухайн үед авто машиныг фидуцийн үүрэг хангуулахад чанар байдлын хувьд манай зээл олгох дотоод журмын дагуу зээлдэгчтэй үнийн саналыг харилцан тохиролцон 16.357.278 төгрөг гэж тооцсон. Байгууллагын зээл олгох дотоод журам байгаа, хэрэгт өгөөгүй гэв.

 

Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлож ирүүлсэн;

-2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч М.м.а, хамтран зээлдэгч Г.а.м болон Г.Ө ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ-У-18/1-792 дугаарнотаритч гэрээний үнэн зөв гэрчилсэн зээлийн гэрээ эх хувь,

-2018 оны 2 сарын 12-ны өдөр автомашины өмчлөгчөөр Г.Ө ХХК-ийг улсын бүртгэлд сольж бүртгэгдсэн, 0409 УНК улсын дугаартай BMW маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт гэрчилгээний нотариат гэрчилсэн хуулбар,

-2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч М.м.а, хамтран зээлдэгч Г.а.м болон Г.Ө ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ-У-18/1-792 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн нотаритч гэрээний үнэн зөв гэрчилсэн гэрээ эх хувь/хэргийн 13-17/,

-Г.Ө ХХК-ийн М.м.ат 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн мөнгө болох 8,200,000 төгрөг хүлээлгэж өгсөн кассын зарлагын ордер баримт эх хувь/хэргийн 7/,

-2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлдэгч М.м.ааас автомашин машин хүлээлцсэн акт эх хувь/хэргийн 19/,

- Вендо ХХК-ийн 2020 оны 8 сарын 27-ны өдрийн автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан 0409 УНК машины гэрэл зургийн хамт эх хувь, 2020 оны 8 сарын 29, 2020 оны 9 сарын 3-ны өдрийн авто үнэлгээний төлбөрт нийт118000 төгрөг төлсөн 2 ширхэг бэлэн мөнгөний орлогын баримт эх хувь/хэргийн 8-10/,

-Буянт Оюу ХХК-нийн 2020 оны 9 сарын 01-ий өдрийн 670 тоот UB auto service 04-09 УНК дугаартай машины оношилгооны тодорхойлолт баримт эх хувь/хэргийн 18/,

- Bmw 525i маркийн 04-09 УНК улсын дугаартай автомашины гэрэл зураг 5 ширхэг тус тус ирүүлсэн нь бичмэл баримтын шаардлага хангасан тул үнэлэв.

 

Хариуцагч тал баримт ирүүлээгүй болно.

 

Шүүх хэргт цугларсан бичмэл баримтын шаардлага хангасан баримтууд талуудын тайлбарыг нэг бүрчлэн үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.ӨХХК хариуцагч М.м.а,Г.а.м нарт холбогдуулан, фидуцийн зүйл болох автомашинд учирсан хохиролд 4,170,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд шаардлагаа дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгч тал шаардлагаа тодорхойлохдоо;

-2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч М.м.а, хамтран зээлдэгч Г.а.м болон Г.Ө ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ-У-18/1-792 дугаар нотаритч гэрээний үнэн зөв гэрчилсэн зээлийн болон мөн өдрийн зээлдэгч М.м.а, хамтран зээлдэгч Г.а.м Г.Ө ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ-У-18/1-792 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн нотаритч гэрээнүүдийг үндэслэн хариуцагч нар автомашин барьцаалсан зээлийн гэрээний төлбөрийг 2018 оны 05 сарын 30-наас хойш хийгээгүй,

-2019 оны 01 сарын 31-ний өдөр зээлийн гэрээний барьцаа болох 04-09 УНК улсын дугаартай BMW 528 автомашиныг хүлээлгэн өгсөн,

-зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон,

-зээлдэгч М.м.а, Г.а.м нар нь машиныг унаж ашиглаж байхдаа эдэлгээ чанар муутгаснаас зарагдаагүй өдийг хүрсэн,

-зээлийн гэрээнд зааснаар барьцааны зүйлийг өөрийн хамгаалалтад авч гэрээний хугацаанд бүрэн бүтэн байдлыг хариуцах, зээлдэгчийн буруугаар тээврийн хэрэгсэл ашиглах явцад эд зүйлс нь эвдэрч устаж гэмтсэн хохирлыг бүрэн барагдуулах үүрэг хүлээсэн,

-мөн федуцийн гэрээний дагуу федуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтад үлдээсэн тохиолдолд түүний бүрэн бүтэн байдал хадгалалт, хамгаалалт, өнгө үзэмж, чанар, зориулалтыг хэвээр хадгалах, үнэлгээг бууруулахгүй байх, хэвийн ашиглалтын горим, засвар үйлчилгээ, арчилгаа, даатгал, татвар, холбогдох бусад хураамж зэрэг зардлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцах үүрэгтэй,

-федуцийн зүйлийн зах зээлийн үнэлгээ буурах, өнгө үзэмж муудсан тохиолдолд үүсэх хохирлыг үүрэг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр арилгах, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хөрөнгө нэмэх, өөр хөрөнгөөр солих эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангах өөр арга сонгох зэрэг тус тус зааснаар хариуцагч М.м.а, Г.а.м нь барьцаанд гарсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэнэ.

 

Хариуцагч М.м.а, Г.а.м нар автомашиныг хууль зөрчиж байгуулсан гэрээгээр үндэслэл болгон хураан авч захиран зарцуулчихаад зээлдэгчийн ашиглах явцад гарсан автомашины эвдрэлийн үнэлгээ үйлчилгээ, оношилгооны хөлс гэж 4,170,400 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэсгүй, хүлээн зөвшөөрөхгүй,даатгалын гэрээнд зааснаар бусад шалтгаанаар хохирол гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчэнэ тайлбарыг дэмжин,

-гэрээний дагуу зээл олгосон, зээлдэгч нь буцааж төлөх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй дээр маргаан байхгүй,

-2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тухайн зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг фидуцийн гэрээний дагуу 0409 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан тул түүнээс хойш засвар үйлчилгээ хийсэн нь тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан компанийн хүсэл сонирхлын асуудал,

-Иргэний хуулийн 285 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан гэсэн тул тухайн эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах тухай шаардлага болохоос биш фидуцийн гэрээний дагуу шаардлага биш,барьцаа нь өөрөө фидуцийн зүйл байх боломжгүй,

-барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээл гэж байгаа бол фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлж авах ойлголт байхгүй,

-барьцааны зүйлийг шаардаж болохоос биш барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлд авдаггүй,

-бодит хохирлыг тодруулалгүйгээр засаж сайжруулсан зардал гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэнэ.

 

Хариуцагч тал 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн гэрээний дагуу Гэрээн өндөр гүмсэд ХХК-ийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн эд хөрөнгийг М.м.ат буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг М.м.аын нэрээр итгэмжлэлийн дагуу төлөөлөгч гаргаснаа дэмжин,

-М.м.аын өмчлөлийн УНК 0409 улсын дугаартай авто машиныг Г.Ө ХХК-ийн өмчлөлд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот зээлийн гэрээний барьцаанд шилжүүлсэн,

-Гэрээн өндөр гүмсэд ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш,барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг Баянгол дүүргийн Засаг даргаас өгсөн зөвшөөрлөөр явуулдаг,

-зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор М.м.а нь өөрийн өмчлөлийн автомашиныг Гэрээн өндөр гүмсэд ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь ИХ-ийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ,

-Иргэний хуулийн 286.1-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэйг зааснаар, автомашины өмчлөлийг нь шилжүүлэхээр шаардах эрхгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах хуулиар тусгайлан олгосон эрх байхгүй,

-фидуцийн гэрээгээр тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авах хуульд заасан олгогдоогүй эрхийг хэтрүүлсэн нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус,

-хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүссэн харилцаа өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус тул тухайн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэн авах нь үндэслэлгүй, үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж буюу хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авах гэрээ хийсэн нь хүчин төгөлдөр бус гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгахаар сөрөг шаардсанаа дэмжинэ гэнэ.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үл зөвшөөрч;

-барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулах, зээлдэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байрлуулахыг шаардах эрхтэй, үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаанд авах зүйлээ тохиролцон хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх хуульчилж өгсөн арга фидуци гэрээгээр авсан харилцаа хууль зөрчөөгүй.

-барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрт мөн үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээтэй.

-эд хөрөнгөө унаж эдэлж болно, өмчлөл нь манайд барьцаанд байх арга хэрэглэсэн, зээлдэгчид давуу байдал олгосон.

-гэрээг хууль ёсны дагуу зээлдэгч болон зээлдүүлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн эсэх, хуульд нийсэн эсэх талаар нотариатчаас асууж гэрчлүүлсэн,

-манайх авто машины зээлд тухайн зах зээлийн ханшийн 70 хувьд тооцож зээл олгодог дотоод журмын дагуу авто машиныг фидуцийн үүрэг хангуулахад чанар байдлын хувьд зээлдэгчтэй үнийн саналыг харилцан тохиролцон 16,357,278 төгрөг гэж тооцсон,

-Иргэний хуулийн 231-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг барьцаа гэдэг фидуци биш гэсэн ойлголт нь хууль тогтоогчоос барьцааны зүйл фидуци байж болохгүй гэж заасан гэж маргаж буй үндэслэлээ тодорхойлно.

 

Хэрэгт цугларсан баримтууд, талуудын тайлбараар;

Талуудын хооронд зээлдэгч М.м.а, хамтран зээлдэгч Г.а.м нар Г.Ө ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2019 оны 1 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай, ЗГ-У-18/1-792 дугаар зээлийн гэрээ, ЗГ-У-18/1-792 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн, нотариатч гэрээний үнэн зөв гэрчилсэн гэрээнүүд байгуулагдсан, мөн өдөр зээлийн мөнгө болох 8,200,000 төгрөгийг зээлдэгч М.м.ат хүлээлгэж өгсөн, зээлдэгч тал зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2018 оны 2 сарын 12-ны өдөр өөрийн 0409 УНК улсын дугаартай BMW маркийн автомашиныг Г.Ө ХХК-ий өмчлөлд улсын бүртгэлд сольж бүртгүүлэн өмчлөл шилжүүлэн өгчихөөд автомашинаа эзэмшиж байсан, зээлдэгч нар 2018 оны 05 сарын 30-наас хойш тохиролцсон зээл төлөлтийн хуваарь зөрчиж төлөлт хийлгүй гэрээний хугацааг дуусгасан, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн автомашин хүлээлцсэн актаар зээлдэгч М.м.а Г.Ө ХХК-д Bmw 525i маркийн 04-09 УНК улсын дугаартай автомашиныг зээлийн гүйцэтгээгүй үүргийн төлбөрт хүлээлгэн өгсөн, Г.Ө ХХК автомашиныг төлөгдөөгүй зээлийн үүрэгт тооцон хүлээн авсан, үүнээс хойш Г.Ө ХХК нь Вендо ХХК-иар 2020 оны 8 сарын 27-ны өдөр 0409 УНК улсын дугаартай автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан гаргуулсан,2020 оны 8 сарын 29, 2020 оны 9 сарын 3-ны өдрүүдэд авто үнэлгээний төлбөрт нийт 118000 төгрөг төлсөн гэх 2 ширхэг баримт,2020 оны 9 сарын 01-ий өдөр Буянт Оюу ХХК-нийн 670 тоот UB auto service 04-09 УНК машины оношилгооны тодорхойлолт гэсэн баримт үйлдүүлсэн үйл баримтууд бий болсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Харин талууд тохиролцон Г.ӨХХК зээлдэгч М.м.ааас үүргийн гүйцэтгэлд хүлээлгэн өгсөн, Bmw 525i маркийн 04-09 УНК улсын дугаартай автомашинд учирсан гэмтлийг хариуцагч нар хариуцах эсэх, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн 0409 УНК улсын дугаартай автомашиныг М.м.ат буцаан шилжүүлэх үүрэгтэй эсэхэд маргана.

 

Шүүх дараах эрх зүйн дүгнэлтүүд хийж, үндсэн ба сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2019 оны 1 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай, ЗГ-У-18/1-792 дугаар зээлийн гэрээний зээлийн мөнгө зээлдэгчид олгогдсон, гэрээний тохиролцсон хугацаа дууссан, нэхэмжлэгчийн тайлбараар зээлдэгч нар 2018 оны 05 сарын 30-наас хойш тохиролцсон зээл төлөлтийн хуваарь зөрчиж төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн, зээлдэгч нар зээлийн гүйцэтгээгүй үүрэгт тооцон эд хөрөнгөө зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгч төлбөрөө барагдуулсан байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр 40.1.-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох нөхцлийн дагуу, 195 дугаар зүйлийн 195.1.1 дэх хэсэгт зааснаар талууд тохиролцон хүсэл зоригийн илэрхийллээ хүлээн авч байгуулагдсан, хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан гэрээний шинж агуулга бүхий хүчин төгөлдөр хэлцэл байна.

2. Зээлдэгч өөрийн өмчлөлд байсан УНК 0409 улсын дугаартай авто машиныг 2018 оны 2 сарын 12-ны өдөр Г.Ө ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд сольж бүртгүүлсэн байх ба үүний дагуу 0409 УНК улсын дугаартай BMW маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Г.Ө ХХК болсон болох нь техникийн тодорхойлолт/хэргийн 15 дахь тал/-оор нотлогдоно.

Талууд энэ үйл баримтад маргаагүй тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1.-д зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсний дагуу Г.Ө ХХК нь 2018 оны 2 сарын 12-ны өдөр 0409 УНК улсын дугаартай BMW маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон байна.

3. Нэхэмжлэгч Г.ӨХХК 2010 онд улсын бүртгэлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэл бүртгэгдсэн, Баянгол дүүргийн Засаг даргын 566 тоот батламжаар/хэргийн 21-22/Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт уг үйл ажиллагааг эрхлэхийг батламжилсан байгаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулахаар тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг тогтоосон ба Гэрээн өндөр гүмсэдХХК Баянгол дүүргийн Засаг даргаас өгсөн зөвшөөрлөөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг эрхлэн явуулдаг байх тул хариуцагч талын, нэхэмжлэгч Г.ӨХХК-ийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхгүй гэсэн нь үндэстэй.

4. Талууд тохиролцон зээлийн гэрээ байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-У-18/1-792 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байх ба энэ гэрээг нэхэмжлэгч барьцааны шинж агуулсан гэж, хариуцагч тал тусгай эрх олгогдоогүй тул хүчин төгөлдөр бус байна гэж маргасан.

Энэ гэрээ болон зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч өөрийн 04-09 УНК улсын дугаартай автомашины өмчлөлийг Г.ӨХХК-ийн нэр дээр сайн дурын үндсэн дээр улсын бүртгэлийг өөрчлүүлэн шилжүүлсэн үйлдэл нь өмчлөгчийн хүсэл зоригийн идэвхтэй үйлдлийн үр дагавар болох тул сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэж үзэх үндэстэй.

Зээлдэгч нар тохирсон зээл, хүүг хариуцан төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний хугацааг дуусгасан, зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 2019 оны 2 сарын 11-ий өдөр хариуцагч М.м.а өөрийн эзэмшлээс автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Г.ӨХХК автомашиныг зээлийн төлбөрт тооцон хүлээн авсан, хэрэгжсэн хэлцэл болох ба талууд зээлийн өр, төлбөр төлөлтийн талаар маргахгүй байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх хүлээсэн үүргийг биелүүлсэн сайн дурын үйлдэл гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шалтгаант харьцаанаас ангид байдлаар, ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө зээлийн үүргээ гүйцэтгэхээ амласан, хөдлөх хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зориг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд энэхүү амлалт хүлээн зөвшөөрөлд нь тулгуурлан автомашиныг зээлийн төлбөрт тооцон авч шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэс болно. Харин үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрлөө бичгээр мэдэгдэх, хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг талууд тохирсон хэлбэрээр буюу бичгээр байгуулж байж үүрэг гүйцэтгэгчийн амлалт, хүлээн зөвшөөрсөн үүргээ гүйцэтгэх хүсэл зориг хэрэгжих үндэслэл болохыг хуулиар зохицуулсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.гэж заасан, хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн, 43.3.Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.гэж заасан талуудын гэрээний чөлөөт сонголт хүсэл зоригийн илэрхийлэл болох тул Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнь Иргэний хуулийн 199 дугээр зүйлийн 199.1.-д зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх, нэг тал хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болох үндэслэл болно.

            5. Харин 2009 онд үйлдвэрлэгдэж, 2012 оны 11 сарын 8-ны өдөр импортлогдон унаж эдлэж байсан хуучин автомашиныг талууд 2018 онд 16,357,278.42 төгрөгөөр үүрэг хангагдах дүнгээр тооцон үнэлж 2019 оны 2 сарын 11-ий өдөр хүлээлцэхэд, доогуураа дуутай, түлк муудсан, амаржин муу зэрэг доголдолтой машин байсныг тэмдэглэж хүлээн авсан нь зээлдэгчийг ямар байсан чанары нь илүү муутгасан, гэмтээсэн гэх үндэслэл нотлогоогүй, шаардах эрхийн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний агуулгагүй тул энэ үүргээр шаардах эрхгүй, шаардах эрхийн үндэслэлгүй болно.

Иймд машины гадна эвдрэлийн үнэлгээ болох 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, UB авто төвийн оншилгооны хөлс 50,000 төгрөг, нийт 4,170,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хангах үндэсгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ нэртэй хэлцэл нь зээлдэгчийн зээлийн төлбөр барагдуулах нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх, нэг тал үүрэг хүлээсэн, хүлээн зөвшөөрсөн хэрэгжиж биелсэн харилцааны агуулга бүхий хүчин төгөлдөр хэлцэл тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй, үүргийн гүйцэтгэлд сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгсөн эд зүйлийг буцаан гаргуулах хууль зүйн үндэсгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулах нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 199 дүгээр зүйлийн 199.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар нэхэмжлэгч Г.ӨХХК-ийн хариуцагч М.м.а,Г.а.м нарт холбогдуулан гаргасан, фидуцийн зүйл болох машины гадна эвдрэлийн үнэлгээ болох 4,002,400 төгрөг, үйлчилгээний хөлс 118,000 төгрөг, UB авто төвийн оншилгооны хөлс 50,000 төгрөг, нийт 4,170,400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ЗГУ18\1-792 тоот үүргийн гүйцэтгэл хангуулах эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус болох, гэрээний дагуу өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 676 төгрөг, хариуцагчаас төлсөн 146150 тьөгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.УРАНЧИМЭГ