Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл,

            Шүүгдэгч Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            Шүүгдэгч О.Анхбаяр, түүний өмгөөлөгч А.Батханд,

Шүүгдэгч Г.Нямдаваа, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон  Энхтөрийн Доржсэмбэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ганбаатарын Нямдаваа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Октябрийн Анхбаяр, Дэлгэрсайханы Цэнд-Ауюш, Алтангэрэлийн Бат-Эрдэнэ, Цэрэнжаагийн Цогбадрах нарт холбогдох эрүүгийн 201625030678 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, зээ дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-26 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,

2011 оны 3 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 5 сарын 7-нд хугацаа дуусч суллагдсан,

2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр үлдэх 01 жил 02 сар 01 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбэ (РД: УП91050611).

2.Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жигүүр Гранд” ХХК-д хамгаалагчийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 73 дугаар гудамжны 1161 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Октябрийн Анхбаяр (РД: НИ93050216),

З.Монгол улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 8-ны Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймагт уурхайд гагнуурчнаар ажиллаж байгаа, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 16 дугаар гудамжны 217/Д тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Ганбаатарын Нямдаваа (РД: ДР87060810).

4.Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 16-ны Ховд аймагт төрсөн , 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймагт “Монгол Алт” ХХК-д эксковаторын засварчнаар ажиллаж байгаа, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 30 дугаар гудамжны 615 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй,

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон гэх, хэрэг хариуцах чадвартай, Хүрээ овогт Дэлгэрсайханы Цэнд-Аюуш (РД: ПН96061615).

5.Монгол улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 22-ны Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймагт “Зэст хүлэг” ХХК-д зам засварын ажилчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Багануур дүүргийн 2 дугаар хороо Хөдөө хэсэгт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод 39 дүгээр сургуулийн дэргэдэх Нийтийн байрны баруун талын хэсэгт оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтангэрэлийн Бат-Эрдэнэ (РД: АМ92042214).

6.Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, блокны үйлдвэрт ажилчин, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 60 дугаар гудамжны 930 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гэлэн овогт Цэрэнжаагийн Цогбадрах (РД: ОК93111111).

Үйлдсэн хэргийн талаар (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр)

1.Шүүгдэгч Э.Доржсэмбэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын (улсын дугаар тодорхойгүй) тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд байх иргэн /Н.Алтансүхийн/ Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Тахилтын 13-95 тоотод оршин суух иргэн М.Бат-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн БиЭсБи брэндийн зурагт хулгайлан авч 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Тахилтын 4-55 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн Тошиба загварын зурагт хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө ганцаараа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 18 дугаар байрны баруун талын автомашины зогсоолд байршуулсан иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 5708 АРХ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашины баруун хойд хаалганы шилийг хагалж онгойлгон хурганы арьс 100 ширхэг, хромон гутал, автомашины түлхүүрийн иж бүрдэл, хүүхдийн гутал, эмэгтэй хүний футволк, эмэгтэй хүрэм, мпиЗ тоглуулагч хулгайлан авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын лсд зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3*4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын лсд зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, двд тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр О.Анхбаяртай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Панасоник загварын лсд зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 11.609.000 төгрөгийн хохирол учирсан,

-2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр иргэн М.Энх-Амгапангийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 49 дүгээр сургуулийн гадаа байршуулсан Киа лотзе загварын 7315 УНГ улсын дугаартай машины урд хаалганы болон зүүн талын арын салхины шилийг чулуугаар шидэж хагалан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

2.Шүүгдэгч О.Анхбаяр нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын лсд зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3*4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын лод зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, двд тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Э.Доржсэмбэтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Панасоник загварын лсд зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 9.795.000 төгрөгийн хохирол учирсан,

3.Шүүгдэгч Г.Нямдаваа нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Доржсэмбэ, ОАнхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын лсд зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3*4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын лсд зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, двд тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 8.840.000 төгрөгийн хохирол учирсан,

-Шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нарын Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, хулгайлсан барилгын багаж хэрэгсэл эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалсан, борлуулсан гэмт хэрэгт,

4.Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын лсд зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, двд тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учирсан,

5.Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 1.680.000 төгрөгийн хохирол учирсан,

6.Шүүгдэгч Ц.Цогбадрах нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын лсд зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, двд тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах талын болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

1.Э.Доржсэмбээс:-Би хулгай хийхдээ хаалгыг төмрөөр эвдээд ордог. Энэ 10 үйлдэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Надад өөр Баянгол дүүрэг дээр хулгайн үйлдэл байгаа. Тэр хэргийг би Ганболдтой хамт хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            2.О.Анхбаяраас:-Би холбогдсон хэрэгтэйгээ маргах зүйл байхгүй. Амарбатын гэрээс таслагч, 40 бетон, хувцас зэргийг аваагүй. Тоос сорогч, хивс зэргийг авсан. Хохирогч нарын хохирлыг бүгдийг төлсөн. Доржсэмбийн ярьж байгаа Ганболд гэдэг хүнийг танина. Хулгайн хэрэгт Ганболдыг оролцож байсан гэдгийг огт мэдэхгүй байна. Бид нартай нийлж хулгай хийж байгаагүй. Сүүлийн хурганы арьс дээр Ганболдтой хамт явсан гээд байгаа. Тэр үед намайг дуудах үед би ганцаараа гараад очих үед шүүгдэгч Э.Доржсэмбэ ганцаараа такситай ирсэн байсан. Тэгээд би үгүй, наадхаа аваад яв гээд буцаагаад өгөөд явуулсан. Тэгэхэд Ганболд байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            3.Г.Нямдаваагаас:-Би холбогдсон хэрэгтээ маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хулгай хийхдээ 68-61 УНЦ улсын дугаартай Улаанбаатар такси компаний түрээсийн машиныг унаж явсан. Уг машиныг түрээслэх гэрээ байгуулаагүй. Сарын 400.000 төгрөгөөр түрээслэж авсан байсан. Машины үнэлгээ үнэтэй байна. Хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авсан гэдэгтээ маргах зүйл байхгүй. Надад таслагч дээрх эд зүйлс байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

4.Д.Цэнд-Аюушаас:-Би хохирогч Эрдэнэбадрахын үйлдэл дээр 88-25 улсын дугаартай ах Батболдын машиныг унаж явсан. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Дүүрэнчимэгийн хохирлыг төлж барагдуулсан. Бусад хохирлыг ажил хийж байгаад төлнө. Манай ах намайг халтуур хийж хүүхдийнхээ памперсийг авах мөнгө ол гэж машинаа өгсөн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

5.А.Бат-Эрдэнээс:-Би 3 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн өөрт ноогдох хувийг төлж барагдуулсан. Хохирлын үнэлгээтэй маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

6.Ц.Цогбадрахас: -Би 3 удаагийн үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй. Би тухайн хэргийг хийхдээ гадаа машинд сууж байсан.  Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч нараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.М.Энх-Амгаланаас: -2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр би найз Гансүх, Гантогтох, Даваадорж нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуульд заал авах гээд өөрийн 73-15 УНГ улсын дугаартай Киа лотзе маркийн машинтай ирээд уг сургуулийн баруун талын хаалганы орчимд тавьчихаад сургуулийн урдуур тойроод урд талын төв хаалгаар ороход үл таних 10 гаруй залуучууд сургуулийн баруун урд талын хаалган дээр архи уугаад сууж байсан юм. Тэгээд бид нарыг орох үед уучлаарай гээд нэг залуу хэлсэн, тэгэхээр нь бид нар тоохгүй цаашаа яваад сургууль руу алхаж явахад араас хоншоортой юм бол эргээд гараад ир гэхээр нь би тоохгүйгээр сургууль руу явж орсон юм. Ингээд 2 цаг хүртэл зааланд тоглож байгаад гарч ирэхэд архи ууж байсан залуучууд алга болсон байсан. Тэгээд машиндаа суух гэтэл арын салхины шил, зүүн урд талын хаалганы шилийг мөн адил хагалсан байсан. Машины шилийг шинээр нь авч тавихад 375.000 төгрөг гэж тооцсон гэжээ.

2.Ч.Болормаагаас:-2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ өнжсөн бөгөөд мөн оройн 20:00 цаг болж байхад манай хүүхэд хөдөөнөөс ирж байна гэхээр нь нөхрийн хамт гэрээсээ гараад хүүхдээ тосоод ирэхэд гэрийн гадна цоожийг эвдээд дотор байсан 39 инчийн Тошиба брэндийн зурагтыг хулгайлаад аваад явсан байсан. Нөхөр бид хоёр тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж үзлэг хийлгэсэн. Манайх алдагдсан зурагтаа 2013 онд номин их дэлгүүрээс 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Цагдаагийн байгууллагад бүртгүүлснээс хойш 2 хоногийн дараа манайх руу цагдаагийн газраас утсаар холбогдож танай зурагтыг олсон ирж ав гэж хэлэхээр нь яваад очиход манай гэрээс алдагдсан 39 инчийн зурагт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, алдагдсан үеийн шинж төрхөөрөө байж байсныг манай нөхөрт хүлээлгэн өгсөн. Манайх зурагтаа 1.300.000 төгрөгөөр үнэлж байсан. Одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

3.Ж.Болормаагаас:-Би 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотод ирсэн. 2016 оны 5 дугаар 12-ны орой 21 цагийн үед өөрийн 57-08 АРХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 18 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед автомашин дээрээ ирэхэд баруун хойд талын хаалганы шилийг хагалсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний автомашины багаажинд байсан 100 ширхэг хурганы арьс, эрэгтэй хүний хуучин хромон гутал 1 хос, автомашины түлхүүр багажны ком, хүүхдийн шинэ пүүз 1 хос, автомашины мрЗ тоглуулагч 3 ширхэг, эмэгтэй хүний куртик, шар өнгийн эмэгтэй хүний футболк 1 ширхэг алдагдсан байсан гэжээ.

4.Ө.Ганчимэгээс:-2016 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед манай нөхөр Нямсүрэн рүү дүү Буяндэлгэр залгаад танай хажуу айлын Эрка эгч ярьлаа танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Манай гэрээс 32 инчийн Хайер брэндийн зурагт, Делл брэндийн айЗ үзүүлэлттэй компьютер өсгөгчийн хамт алга болсон байсан гэжээ.

5.Л.Эрдэнэбадрахаас:-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд байдаг миний зуслангийн байшингийн 2 давхарын мансардын цонхны шилийг хагалан хулгайч орсон байсан. ...Хэрэг болох өглөө ирэхэд манай байшингаас барилгын засвар хийхэд хэрэглэж байсан багажууд алдагдсан байсан. Уг багажууд нь миний хувийн багажууд байсан юм. Манай гэрээс алдагдсан барилгын багажууд гэвэл цахилгаанаар ажилладаг мод тайрдаг хөрөө, 2014 онд Хятад улсаас авч байсан. Банз болон хавтан зүсдэг бөөрөнхий иртэй хөрөөг 2013 онд 100 айлаас авч байсан. Зүлгүүрийн машин нь 4 ширхэг байсан ба цахилгаанд залгаж ажилладаг. 4 ширхэг машины хоёрыг нь Эрээн хотоос авч байсан. Хоёрыг нь 100 айлаас авч байсан. Призер гаргагч нь хаалганд ховил татдаг буюу гоёлын ховил гаргадаг багаж байсан. Гар дрилл нь цахилгаанд залгаж ажилладаг, 2012 онд 100 айлаас авч байсан. Цахилгаан харуул нь Кен маркийн улаан өнгөтэй, цахилгаанаар ажилладаг харуул байсан. Би хагалсан цонхыг дахин шиллүүлж солиулсан, мөн үүдний амбаарын дээгүүр дамжихдаа гоёлын хаалт модыг нь хугалсан байсан. Түүнийг нь засуулсан. Цонх болон гоёлын хаалт модоо хувь хүнээр ажлын хөлсний хамт 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Энэ зардлаа болон хулгайд алдсан эд зүйлсээ нэхэмжилнэ гэжээ.

6.Л.Лхагваас:-Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хятад улсын Хөх хотод болох марафон гүйлтийн тэмцээнд оролцохоор явсан. Тухайн үед эхнэр Хишигсайханы дүү Хонгороогийн нөхөр Тогтохбулганыг үлдээсэн. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотод ирэхэд миний гар утас руу Тогтохбулган залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь эхнэрийн хамт гэртээ ирэхэд манай гэрээс 42 инчийн Панасоник маркийн телевизорыг удирдлага болон орны бүтээлгийн хамт алдагдсан байсан. Анх өргөдөл өгөхдөө 32 билүү 42 билүү гэж бодож байгаад 42 инч гэж бичсэн гэжээ.

7.Ч.Чинбаатараас:-Миний зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд байдаг. 2016 оны хавар 3 дугаар сарын үед очсон шиг санаж байна. Манай зуслангийн байшингийн арын 2 давхарын цонх хагарсан байсан. Ороход байшингийн доторх эд зүйлсийг эмх замбараагүй болгоод орхисон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд миний савхин куртка, тоос сорогч, индүү, архинууд алдагдсан байсан. Манай эхнэрийн туулайн арьсан шуба, хивс 2 ширхэг, хувцаснууд торонд хийгээд авч явахаар бэлдээд тавьчихсан байсан. 0,75 граммын хэмжээтэй Болор, Соёмбо, Экс, Чингис архинууд байсан. Уул нь гэрт 15 орчим шил архи байсан байх яг хэдэн шил алдсан талаар мэдэхгүй байна. Хоёр хивсний нэг нь бурханы зурагтай, нэг нь эвтэй дөрвөн амьтны зурагтай, 1.5*1м хэмжээтэй. Алдсан эд зүйлсээс тоос сорогч, индүү зэргийг хүлээн авлаа санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

8.Б.Тамираас:-Миний зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд байдаг. 2016 оны 3 сарын үед манай хөрш Отгонбаатар  танай байшингийн 2 давхарын тагтны хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд зуслангийн байшиндаа очих үед зуслангийн хашааны цасан дээр нэг хүний гутлын мөр байсан. Мөрийг нь харахад 2 давхарын тагт руу авираад гарсан шинжтэй байсан. Байшиндаа ороод харахад 1 давхарын хэсэгт байсан 42 инчийн Сони нэртэй лсд зурагт, Панасоник маркийн шарах шүүгээ, 2*3м хэмжээтэй Алтанбулаг хивс, будаа агшаагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөн саарал өнгийн Сони нэртэй ДВД тоглуулагчийг авч явж байгаад тагтан дээр унагаад орхисон байсан. Тухайн үед манай 2 давхарын тагтны хаалга дарж тавьсан орыг холдуулчихаад түгжээг нь хөшөөд орчихсон байсан. Хулгай хийсэн этгээд байшин руу нэвтэрч орохдоо тагтны хаалганы түгжээг нь эвдээд бариулыг нь хугалсан байсан. Хаалга нь 2*1.2м хэмжээтэй байсан. Уг хаалганы цоож эвдэрсэн тул бүтнээр нь солиулахаас өөр аргагүй болсон гэжээ.

9.Н.Дүүрэнчимэгээс:-2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр хүүхдийн хамтаар 07 цаг 30 минутанд гэрээ цоожлоод гарсан. Орой нь 23 цаг 40 минутанд гэртээ ирэхэд манай байшингийн үүдний амбаарын хаалганы далд цоожийг нь хөшөөд онгойлгосон байсан. Тэгээд байшингийн дотор хаалгыг доод хэсгээр нь эвдээд дээш сөхөөд орсон байсан. Манай байшингийн өрөөний арын хэсэгт байрласан тавиур дээрээс 39 инч дэлгэцтэй Фунай лед зурагтыг удирдлагын хамт , мөн нокиа маркийн товчлууртай гар утас байсан хулгайд алдагдсан байсан. Уг хаалга нь хүрэн өнгөтэй, төмөр бүргэд хаалга байсан. Энэ хохирлоо нэхэмжилнэ. Би хаалгыг 250.000 төгрөгөөр сольсон. Бат-Эрдэнэ 82.500, Цогбадрах 145.000 төгрөг тус тус хохиролд өгсөн. Нийт 697.500 төгрөгийн хохирол шүүгдэгч нар барагдуулсан. 172.500 төгрөгийг Доржсэмбэ өгөх ёстой гэхдээ энэ хүүхдийн хувийн байдлыг харгалзаж үзээд хохирлоо авахгүй. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

10.О.Амарбатаас:-2016 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн зусланд байдаг байшинд маань хулгай орсон байсан. Тухайн үед цагдаад хандаагүй байсан. Тэгээд манай байшингаас алдагдсан эд зүйлс олдсон гэхээр нь ирж мөн болохыг таньсан. 3 дугаар сарын сүүлээр манай байшинг хардаг манаач эмэгтэй утсаар танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Яваад очиход манай байшингийн 1 давхарын хойд талын баруун захын цонх нь онгорхой байсан. Эд зүйлээ бүртгэхэд байшингийн 2 давхарын шатны хажуу талаас америк Kirby тоос сорогч, 1 давхарын шалан дээр дэвссэн байсан хивс, 2 давхарын шалан дээр дэвссэн байсан 2 хивс, сандал дээр дэвссэн байсан 1 ширхэг хивс, 40 литрийн бидон, гар таслагч, солонгос гагнуурын аппарат зэрэг алдагдсан байсан. Тоос сорогчоо буцаан хүлээж авсан. Уг нь манай байшин манаачтай. Гэтэл манаачийн урд машинаа зогсоосон байсан. Манай байшингийн хойд талын цонхыг хөшиж орсон байсан. Манай гэрээс таслагч, 3 ширхэг хивс, нэг ширхэг тоос сорогч, буйдангийн хивс, гагнуурын аппарат, 40 литрийн бидон зэрэг эд зүйл алдагдсан. Нямдаваагийн гэр бүл керби тоос сорогч авчирч өгсөн. Анхбаяр надад 179.000 төгрөг хохиролд өгсөн. 114.000 төгрөг дансанд хийсэн гэсэн, одоогоор аваагүй байна. Би тоос сорогчоо авсан тул бусад эд зүйлсийн үнийг нэхэмжлэхгүй гэв.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.О.Анхбаяраас:-2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Доржсэмбэтэй таараад 49 дүгээр сургуулийн талбай ороход найз Сумъяасүрэн, Баттулга, Энхбат, Гэрэлт, түүний найз болох нэг залуу нар сагсны талбай дээр тоглож байсан. Тэр үед Доржоо бид 2 бага зэрэг сагс тоглож байгаад тал шил архи, нэг пиво уусан юм. Тэгээд сургуулийн урд талын монген дээр очиход үл таних 3-4 залуучууд 49 дүгээр сургууль руу орж байсан юм. Тэр үед Сумъяасүрэн уг хүмүүстэй юм яриад байх шиг байсан. Юу ярьсаныг нь мэдээгүй, тэгээд нээх сүртэй маргалдаагүй юм. Тэгээд дэлгүүр явж нэг 0.75 литрийн архи авч ирээд бид нар хувааж уусан юм. Тэгээд буцаж очоод сагс тоглож байхад Доржсэмбэ дэлгүүр рүү пиво авч ирэхээр явсан байсан бөгөөд би сагс тоглож байсан болохоор түүнийг анзаараагүй юм. Тэгээд бид нар тоглож байгаад пиво уучихаад 22 цагийн үед тэндээс би Доржоотой хамт 5 буудал руу алхаж явахад надад машины цонх хагалчихвал яах уу гэж асууж байсан. Тухайн үед би анзаараагүй, тэгээд 17 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоо ирээд надад 49 дүгээр сургуулийн /гадаа/ машины шил хагалсан гэж ярьсан гэжээ.

2.Т.Анхмөнхөөс:-Би өөрийн ажилладаг Лаки койн ломбардны цахим бүртгэлээс шүүж үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Алтангэрэлийн Бат-Эрдэнэ АМ92042214 регистрийн дугаартай хүн 39 инчийн Фунай лед зурагтыг 0,8 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай буюу 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Уг зурагт нь удирдлагатай байсан байна. Уг зурагтыг барьцаанд тавьсан этгээд аваагүй учир 15 хоног хүлээгээд интернэтэд болон ломбардандаа зар тавиад зарсан. 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 17 минутад Алтансүхийн Энхтөр НИ93042215 регистрийн дугаартай хүн 32 инчийн Панасоник лед дэлгэцтэй зурагтыг удирдлагын хамтаар 14 хоногийн хугацаатай, 0,8 хувийн хүүтэй 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Мөн зурагтыг барьцаанд тавьсан этгээд аваагүй учир хүлээлгийн хоног дууссан учир зарсан.гэжээ.

3.А.Энхтөрөөс:-2016 оны 5 дугаар сарын 8-ны өглөө гэртээ байхад манай үеэл Анхбаяр ирээд удирдлагаа өгөөч нэг зурагтад таарах эсэхийг үзээдхэе гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ зурагтны удирдлагыг аваад Анхбаярын амьдардаг гэрт нь ороход Анхбаяр нэг эрэгтэй найзынхаа хамт байсан. Тэгээд нэг лсд зурагт барьцаанд тавьчихсан байсан. Манай зурагтны удирдлага таарахгүй байсан. Би ямар учиртай зурагт юм гэж асуухад Анхбаяр манай найзын эгчийн зурагт байгаа юм гэж хэлсэн. Анхбаяр энэ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм, чи бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч гэхээр нь би та хоёр өөрсдөө бичиг баримт байхгүй юм уу гэхэд харин байдаггүй ээ гээд байсан. Тэгээд гүрийгээд яахав гэж бодоод за гээд зөвшөөрсөн. Тэгээд бид гурав гарч яваад хүнсний 4-р дэлгүүр ороод шалгуулахад ломбардны хүн өөрөө удирдлагаар удирдаад шалгаад авсан. Тэр ломбарданд 120.000 төгрөгийн барьцаанд миний бичиг баримтаар тавьсан юм. Мөнгийг нь тэр хоёр аваад надад нэгж аваарай гээд 5000 төгрөг өгсөн гэжээ.

4.Д.Цэрэндолгороос:-Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ганбаатарын Нямдаваа /ДР87060810/ гэдэг 99625222 утасны дугаартай, Чингэлтэй дүүргийн 15 хороо Жаргалант 248г тоот хаягтай хүнээс 32 инчийн Хайер маркийн лед зурагтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай, 9 хувийн хүүтэйгээр 80.000 төгрөгөөр барьцаанд авсан. Тэгээд уг зурагтны барьцаанд тавьсан хугацаа дуусаад 2016 оны 4 дүгээр сарын 18-нд утас руу нь хэлэхэд зар гэж хэлсэн байна. Энэ талаар тэмдэглэсэн байна. Уг зурагт нь удирдлагатай, хайрцаг боодолгүй байсан учир хулгайн зурагт гэж мэдээгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд,

Нэг: Шүүгдэгч Э.Доржсэмбэ нь

1.1.Ганцаараа 2016 оны 5 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 18 дугаар байрны баруун талын автомашины зогсоолд байршуулсан иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 5708 АРХ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашины баруун хойд хаалганы шилийг хагалж, хурганы арьс 100 ширхэг, хромон гутал, автомашины түлхүүрийн иж бүрдэл, хүүхдийн гутал, эмэгтэй хүний футволк, эмэгтэй хүрэм, мпиЗ тоглуулагч хулгайлан авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2, 1.3. мөн сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Тахилтын 13-95 тоотод оршин суух иргэн М.Бат-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн БиЭсБи брэндийн зурагт хулгайлан авч 399.000 төгрөгийн хохирол, Тахилтын 4-55 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн Тошиба загварын зурагт хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

1.4.2016 оны 3 дугаар сарын 10-наас 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд орших иргэн Ч.Чинбаатарын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, шуба, хивс зэрэг 380.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан, тоос сорогч, индүү хулгайлж 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд орших иргэн Л.Эрдэнэбадрахын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж, барилгын багаж хэрэгсэл хулгайлан авч, 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. мөн өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд орших иргэн Н.Алтансүхийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, Н.Дүүрэнчимэгт 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод орших иргэн Ө.Ганчимэгийн эзэмшлийн  монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын ЛСД зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. 2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд орших иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3*4 метр хэмжээтэй хивс 2 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. мөн сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд орших иргэн Б.Тамирын эзэмшлийн байшингийн 2 дугаар давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон орж, 42 инчийн Сони загварын ЛСД зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр О.Анхбаяртай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод орших иргэн Г.Хишигсайханы эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Панасоник загварын ЛСД зурагт хулгайлж Л.Лхагвад 350.000 төгрөгийн буюу 10 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байранд нэвтэрч үйлдсэнээс 11.229.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 49 дүгээр сургуулийн гадна талд зогсоол дээр байсан иргэн М.Энх-Амгапангийн Киа лотзе загварын 7315 УНГ улсын дугаартай машины урд хаалганы болон зүүн талын арын салхины шилийг чулуугаар хагалан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн.

Хоёр: Шүүгдэгч О.Анхбаяр нь

2.1.2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд орших иргэн Л.Эрдэнэбадрахын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж, барилгын багаж хэрэгсэл хулгайлан авч, 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2.мөн өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд орших иргэн Н.Алтансүхийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, Н.Дүүрэнчимэгт 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3.2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа нартай  бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод орших иргэн Ө.Ганчимэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын ЛСД зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.4.2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд орших иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3*4 метр хэмжээтэй хивс 2 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5.2016 оны 3 дугаар сарын 10-наас 27-ны өдрийн хооронд Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд орших иргэн Ч.Чинбаатарын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, шуба, хивс зэрэг 380.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан, тоос сорогч, индүү хулгайлж 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.6.мөн 3 дугаар сард Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд орших иргэн Б.Тамирын эзэмшлийн байшингийн 2 дугаар давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон орж, 42 инчийн Сони загварын ЛСД зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.7.2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Э.Доржсэмбэтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод орших иргэн Г.Хишигсайханы эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Панасоник загварын ЛСД зурагт хулгайлж Л.Лхагвад 350.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 7 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байранд нэвтэрч үйлдсэнээс 9.415.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Гурав: Шүүгдэгч Г.Нямдаваа нь

3.1.2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд орших иргэн Н.Алтансүхийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, Н.Дүүрэнчимэгт 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2.2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод орших иргэн Ө.Ганчимэгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын ЛСД зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.3.2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд орших иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгон орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3*4 метр хэмжээтэй хивс 2 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.4.2016 оны 3 дугаар сарын 10-наас 27-ны өдрийн хооронд Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд орших иргэн Ч.Чинбаатарын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, шуба, хивс зэрэг 380.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан, тоос сорогч, индүү хулгайлж 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.5.2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд орших иргэн Б.Тамирын эзэмшлийн байшингийн 2 дугаар давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон орж, 42 инчийн Сони загварын ЛСД зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс 8.456.000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нарын хохирогч   Л.Эрдэнэбадрахын гэрээс барилгын багаж хэрэгсэл хулгайлж авсан гэдгийг мэдсээр атлаа урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Дөрөв: Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь

4.1. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд орших иргэн Л.Эрдэнэбадрахын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж, барилгын багаж хэрэгсэл хулгайлан авч, 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2. мөн өдөр шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд орших иргэн Н.Алтансүхийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, Н.Дүүрэнчимэгт 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.3. 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд орших иргэн Б.Тамирын эзэмшлийн байшингийн 2 дугаар давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон орж, 42 инчийн Сони загварын ЛСД зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан.

Тав: Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь

5.1. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд орших иргэн Л.Эрдэнэбадрахын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж, барилгын багаж хэрэгсэл хулгайлан авч, 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2. мөн өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд орших иргэн Н.Алтансүхийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, Н.Дүүрэнчимэгт 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.3. 2016 оны 3 дугаар сарын 10-наас 27-ны өдрийн хооронд Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд орших иргэн Ч.Чинбаатарын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, шуба, хивс зэрэг 380.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан, тоос сорогч, индүү хулгайлж 75.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан.

Зургаа: Шүүгдэгч Ц.Цогбадрах нь

6.1. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богино зусланд орших иргэн Л.Эрдэнэбадрахын эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан орж, барилгын багаж хэрэгсэл хулгайлан авч, 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2. мөн өдөр Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Г.Нямдаваа нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар Согоотын задгайд орших иргэн Н.Алтансүхийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, Н.Дүүрэнчимэгт 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.3. 2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш нартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын зусланд орших иргэн Б.Тамирын эзэмшлийн байшингийн 2 дугаар давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон орж, 42 инчийн Сони загварын ЛСД зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, банкны баримт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэнээс шүүгдэгч Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа нар бусдад үлэмж хэмжээний хохирол, шүүгдэгч Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нар бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял,

шүүгдэгч Э.Доржсэмбийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан ял тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Доржсэмбэ нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан хүнд ялд хөнгөн ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.  

Шүүгдэгч Г.Нямдавааг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тул Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Нямдавааг уг гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

Прокуророос шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул бага байх бөгөөд шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэхдээ хэн нь ямар үүрэгтэй оролцох, тохиолдох саад бэрхшээлийг хэрхэн гэтлэн давах, гэмт хэргийн ул мөрийг хэрхэн нуух, баллах зэрэг асуудлаар урьдчилан нарийвчлан хэлэлцсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнээс бусдад бага бус болон үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн болно.

Мөн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн хэмээн хүндрүүлэх нөхцөлд тооцсоныг орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.   

Түүнчлэн прокуророос Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл, Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл тус тус хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч нарын гэрийн хашаа, гэр, байшингийн хаалганы хамгаалалт, бэхэлгээ цоожийг эвдэхдээ машин механизм ашигласан болох нь тогтоогдоогүй байна. Мөрдөн байцаалтын шатанд дээрх автомашинууд нь бусдын өмчлөл, эзэмшлийнх болох нь тогтоогдсон, автомашины эзэмшигч, өмчлөгч нар уг автомашиныг шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор урьдчилан бэлтгэж, ашиглуулаагүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзэж, 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

             Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин (бага бус), тавиас дээш нэг зуун хорин тав дахин (үлэмж) нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тус тус тооцлоо.  

Шүүгдэгч Э.Доржсэмбэ нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үлдэх 01 жил 02 сар 01 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.4-т зааснаар тэрээр энэ үеэс 5 жилийн дотор ялтайд тооцогдох боловч тэрээр уг хугацаандаа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн хэмээн хүндрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно. Түүнчлэн шүүгдэгч Э.Доржсэмбэ урьд нь хорих ял эдэлж байсан тул түүнд оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч нарын нэр дээр ямар нэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн эрх бүртгэгдээгүй тул тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Прокуророос шүүгдэгч Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тоос сорогч, индүү зэрэг 75.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан, харин савхин хүрэм, шуба, хивс зэрэг 380.000 төгрөгийн эд зүйлс хулгайлахыг завдсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын дүнгээс тус бүр 380.000 төгрөгийг хасч тооцов. Ингэж тооцоход хэргийн зүйлчлэлд нөлөөлөөгүй болно.

Шүүх шүүгдэгч нараас бусдад учруулсан хохирлыг нөхөн гаргуулахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасны дагуу гэм хорыг хамтран хариуцуулахаар тооцов. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Эрдэнэбадрахын 150.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг зүлгүүрийн машин, хохирогч О.Амарбатын 5.700.000 төгрөгийн үнэ бүхий хивс цэвэрлэгч төхөөрөмж, хохирогч Ч.Чинбаатарын 75.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч, индүү, хохирогч М.Бат-Эрдэнийн 399.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, хохирогч Э.Эрдэнийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зурагт тус тус төлөгдсөн буюу эд зүйл биетээр буцаан олгогдсон байна.

Шүүгдэгч А.Бат-Эрдэнээс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 113.750 төгрөг, шүүгдэгч Г.Нямдаваагаас мөн сарын 30-ны өдөр 180.000 төгрөг, нийт 293.750 төгрөгийг хохирлын төлбөрт тооцуулахаар тус шүүхийн Тамгын газрын дансанд түр байршуулснаас хохирогч Н.Дүүрэнчимэгт 27.500 төгрөг, хохирогч О.Амарбатад 168.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэж, үлдэх 18.250 төгрөгийг шүүгдэгч А.Бат-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа нараас хохирогч Ч.Чинбаатарт тоос сорогч, индүүг биетээр буцаан өгсөн атлаа нийт 190.000 төгрөгийг хохиролд тооцуулахаар төлснийг дурдаж байна. 

Хохирогч О.Амарбат, Н.Дүүрэнчимэг нараас шүүгдэгч Э.Доржсэмбээс төлбөл зохих хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Э.Доржсэмбээс тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хохирлыг гаргуулахдаа гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн үнэ дээр эвдэрсэн хаалга, цонхыг засварлахад гарсан зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд тооцсон болно. 

Хохирогч Л.Эрдэнэбадрахад 605.000 төгрөгийн хохирол учирснаас 150.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл буцаан олгогдсон, шүүгдэгч О.Анхбаяраас 2016 оны 12 дугаар сарын 16-нд 121.000 төгрөг бэлнээр, шүүгдэгч А.Бат-Эрдэнээс 2017 оны 01 дүгээр сарын 16-нд 121.000 төгрөг дансаар, нийт 392.000 төгрөг төлсөн тул үлдэх 63.000 (605.000 -150.000-392.000) төгрөгийг шүүгдэгч Э.Доржсэмбээс гаргуулах,

хохирогч Н.Дүүрэнчимэгт учруулсан нийт 870.000 (620.000+250.000) төгрөгийн хохирлоос шүүгдэгч О.Анхбаяр 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 145.000 төгрөг бэлнээр, Г.Нямдаваа 01 дүгээр сарын 30-нд 180.000 төгрөг бэлнээр, Д.Цэнд-Аюуш 02 дугаар сарын 13-нд 145.000 төгрөг бэлнээр, А.Бат-Эрдэнэ 01 дүгээр сарын 26-нд 82.500 төгрөг дансаар, Ц.Цогбадрах 01 дүгээр сарын 20-нд 145.000 төгрөг бэлнээр, нийт 697.500 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгч Э.Доржсэмбээс төлбөл зохих 145.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул үлдэх 27.500 (870.000-697.500-145.000) төгрөгийг шүүгдэгч А.Бат-Эрдэнээс шүүхийн дансанд байршуулсан хохирлын төлбөрөөс гаргуулах,

хохирогч Ж.Болормаад учруулсан 415.000 төгрөгийн төлөгдөөгүй хохирлыг шүүгдэч Э.Доржсэмбээс гаргуулах,

хохирогч Ө.Ганчимэгт учруулсан 690.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч О.Анхбаяр 2017 оны 01 дүгээр сарын 19-нд 230.000 төгрөг бэлнээр, шүүгдэгч Г.Нямдаваа 01 дүгээр сарын 27-нд 230.000 төгрөг нийт 460.000 төгрөг бэлнээр төлсөн тул үлдэх 230.000 (690.000-460.000) төгрөгийг шүүгдэгч Э.Доржсэмбээс гаргуулах,

хохирогч О.Амарбатад 6.235.000 төгрөгийн хохирол учруулснаас 5.700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл буцаан олгогдсон, шүүгдэгч О.Анхбаяраас 2016 оны 12 дугаар сарын 19-нд 180.000 төгрөг бэлнээр олгосон ба хохирогч нь шүүгдэгч Э.Доржсэмбээс түүний төлбөл зохих 175.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Г.Нямдаваагаас 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шүүхийн дансанд байршуулсан 180.000 төгрөгийг хохирогчид олгуулах,

хохирогч Б.Тамирт учруулсан 840.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч О.Анхбаяр 2016 оны 12 дугаар сарын 19-нд 168.000 төгрөг дансаар, шүүгдэгч Г.Нямдаваа 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 168.000 төгрөг дансаар, шүүгдэгч Д.Цэнд-Аюуш 2017 оны 02 дугаар сарын 13-нд 100.000 төгрөг дансаар, шүүгдэгч Ц.Цогбадрах 2017 оны 01 дүгээр сарын 19-нд 168.000 төгрөг дансаар, нийт 604.000 төгрөг хохирогчид төлсөн тул үлдэх 168.000 төгрөгийг шүүгдэгч Э.Доржсэмбээс гаргуулах, шүүгдэгч Д.Цэнд-Аюушийн төлбөл зохих 68.000 төгрөгийг шүүхийн дансанд А.Бат-Эрдэнийн нэрээр байршуулсан төлбөрөөс гаргуулах,

хохирогч Л.Лхагвад учруулсан 350.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч О.Анхбаяр 2016 оны 12 дугаар сарын 16-нд 175.000 төгрөг дансаар төлсөн тул үлдэх 175.000 төгрөгийг шүүгдэгч Э.Доржсэмбээс гаргуулах,

хохирогч М.Энх-Амгаланд учруулсан нийт 459.000 (375.000+84.000)  төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Доржсэмбээс гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.    

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.Доржсэмбээс “Хохирогч М.Бат-Эрдэнэ, Ж.Болормаа нарт учруулсан хохирлыг Ганболд буюу Боогийтой бүлэглэж хулгай хийснээс учруулсан” гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд энэ нөхцөл байдал шалгагдаж нотлогдон тогдоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Доржсэмбэ болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр “2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22-456 тоотод оршин суух иргэн Г.Солонгын эзэмшлийн өвлийн орон сууцанд хулгайч нэвтрэн орж, Шарп брэндийн 32 инчийн ЛСД зурагт хулгайд алдагдаж бага бус хэмжээний хохирол учирсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байх ба шүүгдэгч Э.Доржсэмбэ өөрийгөө уг хэргийг үйлдсэн тул хэргийг нэгтгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх хүсэлт гаргаж байгаа боловч тэрээр уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй, уг хэрэгт түүнийг холбогдуулан яллагдагчаар татаагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд “Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдүүдийн хэргийг нэгтгэнэ” гэж заасан тул Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт холбогдох 201625030678 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэсэн, хэнд холбогдох нь тодорхой болоогүй байгаа 201725030187 дугаартай хэрэгтэй нэгтгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан журмыг баримтлан ял оногдуулах боломжтой юм. Нөгөө талаар энэ шүүхийн тогтоолоор шүүгдэгч Э.Доржсэмбэ нарын 6 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байгаа тул Э.Доржсэмбээс бусад шүүгдэгчийн хувьд тэдгээрт хамааралгүй асуудлаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүйгээс гадна хэргийг тусгаарлах боломжгүй юм.    

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг байгалийн чулууг утсгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбэ, Боржгон овогт Октябрийн Анхбаяр, Бэсүд овогт Ганбаатарын Нямдаваа нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

-шүүгдэгч Хүрээ овогт Дэлгэрсайханы Цэнд-Аюуш, Боржигон овогт Алтангэрэлийн Бат-Эрдэнэ, Гэлэн овогт Цэрэнжаагийн Цогбадрах нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

-шүүгдэгч Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Бэсүд овогт Ганбаатарын Нямдавааг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нямдаваагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг уг хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Цэнд-Аюушийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч  А.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Цогбадрахыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийг 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийн цагдан хоригдсон 215 хоног, шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах тус бүрийн цагдан хоригдсон 10 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497,3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбээс 1.510.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Эрдэнэбадрахад 63.000 төгрөг, хохирогч Ж.Болормаад 415.000 төгрөг, хохирогч Ө.Ганчимэгт 230.000 төгрөг, хохирогч Б.Тамирт 168.000 төгрөг, хохирогч Л.Лхагвад 175.000 төгрөг, хохирогч М.Энх-Амгаланд 459.000 төгрөг, шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансан урьдчилан байршуулсан 293.750 төгрөгөөс хохирогч Э.Дүүрэнчимэгт 27.500 төгрөг, О.Амарбатад 180.000 төгрөг, хохирогч Б.Тамирт 68.000 төгрөг тус тус олгосугай. 

8.2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 68-61 УНЦ улсын дугаатай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчин тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Шүүхийн дансанд илүү байршуулсан 18.250 төгрөгийг шүүгдэгч А.Бат-Эрдэнэд буцаан олгосугай.  

10.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярт оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар, шүүгдэгч Г.Нямдаваад оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар, шүүгдэгч Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах тус бүрт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.

12.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Доржсэмбэд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ