Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 237

 

Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, О.Анхбаяр,

Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Оюунгэрэл,     

Ялтан Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Ялтан О.Анхбаярын өмгөөлөгч Я.Батханд,

Ялтан Г.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Ялтан Д.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Г.Баярмаа,

Ялтан А.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Доржсэмбэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ нарт холбогдох 201625030678 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбэ, 1991 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, зээ дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-26 тоотод оршин суух бүртгэлтэй,  

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 cap хорих ял шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 7-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 164 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: УП91050611/,

2. Боржгон овогт Октябрийн Анхбаяр, 1993 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73 дугаар гудамжны 1161 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: НИ93050216/,

3. Бэсүд овогт Ганбаатарын Нямдаваа, 1987 оны 6 дугаар сарын 8-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжны 217/Д тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ДР87060810/,

4. Хүрээ овогт Дэлгэрсайханы Цэнд-Аюуш, 1996 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30 дугаар гудамжны 615 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, уг хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,  /РД: ПН96061615/

5. Боржигон овогт Алтангэрэлийн Бат-Эрдэнэ, 1992 оны 4 дүгээр сарын 22-нд Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АМ92042214/,

6. Гэлэн овогт Цэрэнжаагийн Цогбадрах, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 60 дугаар гудамжны 930 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ОК93111111/.

Шүүгдэгч Э.Доржсэмбэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын (улсын дугаар тодорхойгүй) тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн /Н.Алтансүхийн/ Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж З9 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-95 тоотод оршин суух иргэн М.Бат-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн БиЭсБи брэндийн зурагт хулгайлан авч 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4-55 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн Тошиба загварын зурагт хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө ганцаараа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны баруун талын автомашины зогсоолд байршуулсан иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 57-08 АРХ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашины баруун хойд хаалганы шилийг хагалж онгойлгон хурганы арьс 100 ширхэг, хромон гутал, автомашины түлхүүрийн иж бүрдэл, хүүхдийн гутал, эмэгтэй хүний футволк, эмэгтэй хүрэм, MPЗ тоглуулагч хулгайлан авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын LCD зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3x4 хэмжээтэй хивс 2 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 6861 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын LCD зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, DVD тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр О.Анхбаяртай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Панасоник загварын LCD зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 11.609.000 төгрөгийн хохирол учирсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр иргэн М.Энх-Амгалангийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 49 дүгээр сургуулийн гадаа байршуулсан Киа лотзе загварын 73-15 УНГ улсын дугаартай автомашины урд хаалганы болон зүүн талын арын салхины шилийг чулуугаар шидэж хагалан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч О.Анхбаяр нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын LCD зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3x4 хэмжээтэй хивс 2 ширхэг, 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн  хооронд Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын LCD зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, DVD тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Э.Доржсэмбэтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Панасоник загварын LCD зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 9.795.000 төгрөгийн хохирол учирсан,

Шүүгдэгч Г.Нямдаваа нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Доржсэмбэ, ОАнхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Хайер загварын LCD зурагт, Делл загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3х4 метр хэмжээтэй хивс 2 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын LCD зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, DVD тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 8.840.000 төгрөгийн хохирол учирсан,

- Шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нарын Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, хулгайлсан барилгын багаж хэрэгсэл эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалсан, борлуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын LCD зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, DVD тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учирсан,

Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш,  Ц.Цогбадрах нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 1.680.000 төгрөгийн хохирол учирсан,

Шүүгдэгч Ц.Цогбадрах нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш нартай бүлэглэн Соната-5 загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн Раум загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн Фунай загварын зурагт, Нокиа загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн Хьюндай аванте эксди загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн Сони загварын LCD зурагт, Панасоник загварын шарах шүүгээ, хивс, DVD тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Доржсэмбэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт, Г.Нямдаваад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэнээс үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, Э.Доржсэмбийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Нямдавааг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нямдаваагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Цэнд-Аюушийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Цогбадрахыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийн цагдан хоригдсон 110 хоног, шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарын тус бүр цагдан хоригдсон 10 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбээс 1.510.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Эрдэнэбадрахад 63.000 төгрөг, хохирогч Ж.Болормаад 415.000 төгрөг, хохирогч Ө.Ганчимэгт 230.000 төгрөг, хохирогч Б.Тамирт 168.000 төгрөг, хохирогч Л.Лхагвад 175.000 төгрөг, хохирогч М.Энх-Амгаланд 459.000 төгрөг, Төрийн сангийн 100900005406 тоот дансан урьдчилан байршуулсан 293.750 төгрөгөөс хохирогч Э.Дүүрэнчимэгт 27.500 төгрөг, О.Амарбатад 180.000 төгрөг, хохирогч Б.Тамирт 68.000 төгрөг тус тус олгож, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 68-61 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Шүүхийн дансанд илүү байршуулсан 18.250 төгрөгийг шүүгдэгч А.Бат-Эрдэнэд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярт оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар, шүүгдэгч Г.Нямдаваад оногдуулсан 2 жил 8 cap хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар, шүүгдэгч Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт тус бүр оногдуулсан 2 жил 6 cap хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч Э.Доржсэмбэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Доржсэмбэ гаргасан давж заалдах гомдолдоо “...Шийтгэх тогтоолыг гардаж авахын өмнө Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч ирж, намайг өөр нэг хулгайн хэрэг үйлдсэн гээд нэмж байцаалт авсан. Уг үйлдлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хийсэн болохыг би хүлээн зөвшөөрч байцаалт өгсөн. Миний энэхүү байцаалт өгсөн хулгайн үйлдлийг 57 дугаар шийтгэх тогтоол дээр дурдсан үйлдлүүд дээр нэмж нэгтгэн шийдвэрлүүлмээр байна. Нэмж буй хулгайн үйлдэл дээр Ө.Ганболдыг шалгуулах хүсэлтэй байна. Уг хулгайн хэрэгт Ө.Ганболд оролцсон болно. Хаяг болон овог, нэр тодорхой байгаа. Иймд миний хэргийг хянан үзэж, уг нэмж хийсэн үйлдлийг нэгтгэн, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Ялтан Э.Доржсэмбийн өмгөөлөгч Ц.Тунгалаг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Эрүүгийн 201625030678 дугаартай хэргийн холбогдогч Э.Доржсэмбэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдон 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэгдсэн. Э.Доржсэмбийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндэслэлээр гомдол гаргаж байна. Энэ хавтаст хэрэгт шалгагдан шүүхээр шийтгэгдсэний дараа давж заалдах хугацаанд эрүүгийн 201725030187 дугаартай хэрэгт гарын мөр таарсан үндэслэлээр шалгагдаж байгаа нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны 12А/3-954 албан тоот болон мөрдөн байцаагчийн хүсэлтээр тогтоогдож байгаа тул нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. Э.Доржсэмбэ нь хохирогч Болормаагийн гэрээс хурганы арьс, эд зүйл хулгайлан авсан үйлдэлд Ганболд гэдэг хүнийг хамтран оролцсон гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг, хохирлоо ч хувааж төлөх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Иймээс энэ үйлдлийг ч эцэслэн шалгаж тогтоох үндэслэлтэй байна” гэв.

Ялтан О.Анхбаярын өмгөөлөгч Я.Батханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Анхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Ялтан Г.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудал гараагүй. Ялтан Э.Доржсэмбэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудтай танилцахад Э.Доржсэмбэ 2015 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үйлдсэн хэрэгтээ Ганболд гэх хүнийг холбогдуулан шалгуулъя гэж байна. Анхан шатны шүүхэд хэрэг ирэхээс өмнөх үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, тогтоох хуулийн зохицуулалт байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол...” гэж заасан. Ямар дугаартай, ямар эрүүгийн хэрэг үүсээд Ганболдыг шалгах шаардлагатай байна вэ гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг ч гэсэн хууль хэрэглээний хувьд хэрэглэх боломжтой. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Доржсэмбэ, өмгөөлөгч Ц.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Нямдаваагийн тухайд түүний эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосныг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, багасгаж өгнө үү” гэв.

Ялтан Д.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Г.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Бусад өмгөөлөгч нартай санал нэг байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хулгай хийх гэж байгаа хүмүүс явган явж хулгай хийнэ гэж байхгүй. Автомашинд сууж явж байж л хулгай хийх газраа очино. Хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор хаалт, бэхлэлтийг эвдэх, контейнер, сууцыг өргөж авч явахыг машин механизм хэрэглэсэн гэж ойлгоно. Харин хулгайлсан эд зүйлийг тээвэрлэж авч явсныг машин механизм ашигласан гэж үзээгүйд санал нэгтэй байна” гэв.

Ялтан А.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлыг харгалзаж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Би машин механизм хэрэглэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд өмгөөллийн үгэндээ хэлсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа Улсын Дээд шүүхийн тайлбарыг баримталж шийдвэрлэлээ гэдгийг хэлсэн ч шийтгэх тогтоолдоо энэ талаар дурдаагүй байна. Иймд шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж засварлах боломжтой. Ц.Тунгалаг өмгөөлөгч болон түүний үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх хуралдаанд “яагаад гэнэт Ганболд гэж хүнтэй хамт хулгай хийсэн гэж ярьж байна вэ” гэж асуухад Э.Доржсэмбэ нь Ганболд гэгч хүний талаар тайлбарлаж, ярьж чадахгүй байсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа өөр хулгайн гэмт хэрэгт Э.Доржсэмбийн хурууны хээгээр илэрч байгаа асуудлыг Цагдаагийн байгууллага зохих үүргийнхээ дагуу шалгаж байгаа. Хэрэв хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал бусад шүүгдэгчдийн эрх зүйн байдалд нөлөөлнө. Иймд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Д.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Э.Доржсэмбэ нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Болормаа, Бат-Эрдэнэ нарын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэлд Ганболдтой хамтарч оролцсон гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлгүүддээ Ганболд гэж хүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн талаар дурдаагүй бөгөөд ганцаараа явж гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж байсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст авсан 2 удаагийн байцаалтад Оюунгэрэл гэж өмгөөлөгч оролцсон. Энэ үйлдлийг анхан шатны шүүх дүгнэхдээ “нотлогдож, тогтоогдоогүй” байна гэж дүгнэсэн нь зөв. Ц.Тунгалаг өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “шийтгэх тогтоол гарахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тул хэргийг нэгтгэж шалгуулъя” гэж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Хэргийн газраас гарын мөр илэрсэн гэдэг үндэслэл нотлогдож, тогтоогдсон зүйл байхгүй. Иймд Ц.Тунгалаг өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм. Машин механизм ашигласан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон асуудалд миний хувьд эргэлзэж байна. Учир нь, практикт өмгөөлөгч нарын зүгээс машин механизм хэрэглээгүй гэдэг байдлаар, жишээ нь цонхоор нэвтэрч хулгай хийхдээ цонхыг машинаараа эвдсэн үү, эвдээгүй бол машин механизм хэрэглэсэн гэж үзэхгүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцэхэд шүүх машин механизм хэрэглээгүй гэж, хэрэв үүнтэй маргахгүй бол машин механизм хэрэглэсэн гэж шийдвэрлэж 2 өөр практик тогтоож байгаа. Зөв практик тогтоох үүднээс шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлттэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нарын үйлдлийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол, бусад шүүгдэгч нарын үйлдлийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол тус тус учирсан. Иймд учруулсан хохирлын байдлыг дүгнэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ... тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэжээ.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэдэгт бүх төрлийн тээврийн хэрэгсэл хамаарах бөгөөд харин тээврийн хэрэгслийг хэрэглэсэн гэдэгт гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор хэрэглэсэн байдлыг хамааруулан авч үздэг.

Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан буюу бусдын эд зүйлийг хулгайлахаар явахдаа машин ашигласан, улмаар хулгайлсан эд зүйлсээ уг машинаараа тээвэрлэсэн талаараа бүгд мэдүүлсэн байна.

Анхан шатны шүүх Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм хэрэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тэдний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машин нь бусдын өмчлөлийнх, түүнчлэн өмчлөгч нь гэмт хэрэг үйлдүүлэхэд ашиглуулах зорилгоор уг машиныг өгөөгүй тохиолдолд машины үнийг гаргуулж шийдвэрлэх нь бусдын өмчлөлийн болон өөрийн өмчлөлийн машин эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн агуулагад нийцнэ.

Прокурор яллах дүгнэлтдээ “... давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч ...” гэж ялласан байхад анхан шатны шүүх тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэсэн гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр орхигдуулан хэргийг шийдвэрлэжээ.

Мөн Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нар нь бага бус хэмжээний хохирол учруулсан байхад анхан шатны шүүх Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэнээс үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хавтгайруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Э.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байгаа нь буруу бөгөөд цаашид анхаарвал зохино.  

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй тул шүүгдэгч Э.Доржсэмбэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.

Харин шүүгдэгч Э.Доржсэмбэ, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарын давж заалдах гомдолд дурдсан өөр хулгайн гэмт хэрэг илэрсэн, уг хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх асуудлын хувьд уг үйлдэл нэмэгдсэнээр Э.Доржсэмбэд холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх, багтаах замаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой зэргийг анхааран үзэж, хэргийг шийдвэрлэхийг тэмдэглэж байна.