Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2018/01156

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2018/01156

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01070

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.......................тоотод оршин суух С овогт З-ын Г /утас ........./,

 

Нэхэмжлэгч: ...................... тоотод оршин суух Б овогт Т-ийн Т /утас ........./ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .......................... дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

"..................... тоот орон сууцны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Г, Т.Т нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр биелүүлэх газар дээр хоёр дахь дуудлага худалдаа явуулах гэж байгаа..............орон сууцны анхны үнэ 60,000,000 төгрөгөөс доош үнэлж төлбөр авагч Эрэл банкны мэдэлд шилжүүлэн өгөх гэж байгааг 2018-09-20-ны өдөр мэдэгдэл хүлээн авч мэдсэн бөгөөд энэ үнэлгээг орон сууцны өмчлөгч бид нар хүлээн зөвшөөрөхгүй хоёр дахь дуудлага худалдаа 2018-09-28-ны өдөр явагдах гэж байгаа гэсэн тул өмчлөгч нарын эрх ашгийг илтэд хохироосон гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаж байна.

Анхны дуудлага худалдааны үнийг тогтоохдоо шийдвэр гүйцэтгэгч Б.Э нь өдөр бүр манай гэрт ирж шийдвэр гүйцэтгэлд өмнө нь ажиллаж байсан эрэл банкны хуулийн зөвлөх Чтэй хамт дарамтлан хүчээр биднээр үнийн санал дээр гарын үсэг зуруулсан бөгөөд анхны дуудлага худалдааны үнийг маш бага үнээр тогтоосон, дахин үнэлгээ тогтоолгох талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй юм.

Хоёр дахь дуудлага худалдаанд бүр бага үнээр оруулж бидний болон үр хүүхдийн эрх ашгийг зөрчиж, орон байргүй болгож, дээр нь төлбөрийг төлж чадахгүй хэмжээнд хүрэхээр байгаа тул шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын бусдын эрх ашгийг зөрчиж байгаа энэ ажиллагааг зогсоолгох хүсэлттэй байна.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэн доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.      Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр 2018-09-28-ны өдөр явагдах.................. 3 өрөө тоот орон сууцны дуудлага худалдааны ажиллагаа нь орон сууцны өмчлөгч бид нарын эрх ашгийг зөрчиж байгаа тул зогсоож өгнө үү

2.      Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт..............орон сууцыг мэргэжлийн шинжээч томилуулж үнэлгээг гаргах талаар үүрэг болгож өгнө үү.

Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгө болох ................. тоот орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулахаар 2018-09 сард дуудлага худалдаа зарласан боловч анхны дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар дэнчин тавигдаагүй бөгөөд дуудлага худалдаанд нэг ч оролцогч байгаагүй тул анхны дуудлага журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй тул хоёр дахь дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зарлах эрхгүй гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт .................тоот орон сууцанд анхны дуудлага худалдаа явагдсан гэж үзэж байгааг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-04-19-ний өдрийн ................. дугаартай захирамжаар Т.Т, З.Г нараас 59,000,995 төгрөг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Т.Т, З.Г нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн ................. дугаарт бүртгэлтэй, .................тоот дахь 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018-07-25-ны өдрийн ................. тоот тогтоолоор хураан авч, иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Т.Т, З.Г нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар бичгээр санал гаргасныг төлбөр авагч Ариг банк нь хүлээн зөвшөөрсөн талаар хүсэлт ирүүлсэн. Талууд үнэлгээг харилцан тохиролцон тогтоосон тул үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Т, З.Г нарт 2018-08-16-ны өдрийн ................. тоот албан бичгээр биечлэн мэдэгдсэн бөгөөд талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаар гомдол гаргаагүй.

Иймд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувь болох 42,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018-08-31-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувь болох 30,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2018-09-28-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаан оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

Төлбөр төлөгч Т.Т, З.Г нар нь хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоосон бөгөөд тус газар нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ болон дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72, 75 дугаар зүйл, иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зохион явуулсан, нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээ гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдэгдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу гэж заасны дагуу гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Г, Т.Т нар нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь ................. дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ................. тоот орон сууцны албадан дуудлага худалдааг зогсоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал ... анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа тодруулсан болно.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ................. дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ................. дугаартай захирамжаар өөрчлөлт оруулсан бөгөөд тус шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Т, З.Г нар нь 58,550,293 төгрөгийг нэхэмжлэгч ................. банкны Дархан салбарт төлөхийг, хэрэв уг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлд болох ................. тоотод байрлалтай ................. дугаартай 40,0 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шүүгчийн захирамжид 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж олгогдсон байна.

Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн .................дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2018 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн................. тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ................. тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцааны хөрөнгө болох Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 9 дүгээр байрны 12 тоотод байрлалтай ................. дугаартай 40,0 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, улмаар уг үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үнийг төлбөр төлөгч З.Г, Т.Т нар нь 60,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч ................. банк хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч талуудын харилцсан тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 60,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 42,000,000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоосон болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03/1817 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад тус тус мэдэгджээ.

Тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/7 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-оор Т.Т, З.Г нарын өмчлөлийн орон сууцыг худалдах албадан дуудлага худалдааг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагт зохион байгуулахаар товлосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ...төлбөр авагч Ариг банкинд төлбөрийг бүрэн барагдуулах хэмжээнд хүрэхгүй 42,000,000 төгрөгөөр орон сууцыг дуудлага худалдаа явуулсан учир орон сууцны үнийг 42,000,000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй тул орон сууцын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр явуулсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.5-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэхээр дээрх хуулиар зохицуулсан байна.

Нэхэмжлэгч З.Г, Т.Т нар нь өөрсдийн өмчлөлийн дээрх орон сууцны үнийг 60,000,000 төгрөгөөр үнэлэх санал өгснийг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч, хариуцагч тал хүлээн авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах доод үнийг тогтоосон байх тул нэхэмжлэгч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлын шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасан шүүхийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана.

 

Нэхэмжлэгч З.Г, Т.Т нар нь дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харъяалалд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г, Т.Т нарын хариуцагч ................. дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 Ү

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА