Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2021/02433

 

 

 

 

 

 

 

2021 12 08

181/ШШ2021/02433

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

нэхэмжлэгч: г.б

 

хариуцагч:  О.Ш

 

335.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.г.б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******, Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.г.б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон гаргасан тайлбартаа: Миний бие О.Ш ХХК-тай 2018 оны 11 сарын 27-ны өдөр MGL18/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд Могул таун, 2С барилгаас 5 давхрын 504 тоот, 166 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нийт 365,200,000 төгрөгөөр захиалсан. Талууд төлбөрийн нөхцөлийг тохиролцохдоо урьдчилгаа 26,000,000 төгрөгийг Тоёота Кроун 204 маркийн автомашинаар тооцсон бөгөөд үлдэх төлбөрөөс 30,000,000 төгрөгт Тоёота Харриер маркийн автомашиныг орон сууц ашиглалтанд орох үед нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлж, үүгээр Г.г.б миний төлбөр тооцоо дуусгавар болохоор тогтсон.

Зөрүү төлбөрийг О.Ш ХХК нь иргэн Г.Ванданцэрэнтэй тооцоо нийлэх байдлаар буюу тэдний хоорондын тооцоогоор зохицуулах байдлаар шийдвэрлэх болсон. Ингээд миний бие 365,200,000 тогрөгийн үнэ бүхий орон сууцны төлбөрийн 30,000,000 төгрөгөөс бусад төлбөрийг шийдсэн. Гэвч О.Ш ХХК нь миний захиалсан орон сууцыг өөр хүнд мөн давхар гэрээ байгуулан шилжүүлж, бүр дотоод заслыг нь хүртэл өөрчлүүлсэн байсан. Хэдийгээр орон сууц ашиглалтанд ороогүй ч миний бие компани дээр очиж тодруулж асуухад Энэ байрыг өөр хүнд шилжүүлсэн гэсэн хариу өгсөн. Ингээд байр ашиглалтанд орсон ч надад ирэхгүй нь тодорхой болсон тул гэрээ цуцлагдсан.

Иймд миний бие уг орон сууцыг захиалсан төлбөрийг О.Ш ХХК-аас нэхэмжилж байгаа юм. 30,000,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орох үед төлнө, бусад төлбөрийг төлж дуусгасан байсан тул 335,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч О.Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон хариу тайлбараа дэмжин нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: О.Ш ХХК нь 2017 оноос Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй хамтарч бетон зуурмаг нийлүүлж, тэднийх цааш нь борлуулж байсан. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд МGL АПАРТМЕНТ 93 дугаар байрны төслийн барилгаас 5 давхрын 504 тоот 166м.кв 4 өрөө орон сууцыг бартерт тооцуулан өгөхөөр тохиролцож Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнгийн хүсэлтээр дээрх орон сууцыг Г.г.бийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Энэхүү тохиролцооны дагуу О.Ш ХХК нь иргэн Г.г.бтай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн МGL 18/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Тус Орон сууц захиалгын гэрээ-ний 3.1, 3.2 дахь хэсэгт заасны дагуу Г.г.б суудлын авто машиныг 26,000,000 /Хорин зургаан сая/ төгрөгөөр тооцож өгсөн, 30,000,000 төгрөгөөр тооцож өгөх автомашинаа өгөөгүй бөгөөд харин Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн үлдэх төлбөрийг хариуцан төлж, О.Ш ХХК-тай Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн тооцоо нийлсний үндсэн дээр тус байрыг нэхэмжлэгчид шилжүүлүүлэхээр харилцан тохиролцсон боловч гэрээний үргийн 4.5-д заасны дагуу төлбөр тооцоог төлөөгүйн улмаас Орон сууц захиалгын гэрээ-г цуцлах шалтгаан болсон. Иймд дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт 2009 оны Тоёота Кроун маркийн гаалийн бичигтэй, хар өнгөтэй, суудлын авто машиныг 26,000,000 /Хорин зургаан сая/ төгрөгөөр тооцуулж авсан ч Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй тооцоо нийлж дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлож;

Г.г.б О.Ш ХХК-ийн хооронд хийгдсэн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн MGL18/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ/хэргийн 4-6/-г нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн,

хариуцагч тал мөн гэрээ болон тус компанийн дүрэм, Г.г.б О.Ш ХХК-ийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн А/2017/28 тоот Холыг холбогч ХХК болон иргэн Г.Ванданцэрэнтэй байгуулсан гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлж үйлдвэрээс гаргах тухай бараа материал нийлүүлэх тухайалбан бичиг, Г.г.б О.Ш ХХК-ийн хоорондох тооцооны үлдэгдлийн баталгаа/хэргийн 61-66/ баримтуудыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн ба тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад иргэн Г.г.б гарын үсэг зураагүй байх тул 2 талын баримт гэж үнэлэх боломжгүй, бусад баримтууд бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлсэн болно.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.г.б хариуцагч О.Ш ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, 335,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд шаардлагаа дэмжин оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч 26,000,000 төгрөгт тооцуулж суудлын авто машин өгсөн, Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд МGL АПАРТМЕНТ 93 дугаар байрны төслийн барилгаас 5 давхрын 504 тоот 166м.кв 4 өрөө орон сууцыг бартерт тооцуулан өгөхөөр тохиролцож түүний хүсэлтээр дээрх орон сууцыг Г.г.бийн нэр дээр шилжүүлэхээр болж, О.Ш ХХК нь иргэн Г.г.бтай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн МGL 18/02 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан, гэрээнд заасан Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн тооцоо нийлсний үндсэн дээр тус байрыг нэхэмжлэгчид шилжүүлүүлэхээр харилцан тохиролцсон боловч тооцоо нийлээгүй, гэрээний үргийн 4.5-д заасны дагуу төлбөр тооцоог төлөөгүйн улмаас Орон сууц захиалгын гэрээ-г цуцлах болсон, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй Г.Ванданцэрэнд холбогдсон төлбөр бол Г.г.бийн төлсөн төлбөр биш гэж маргана.

 

Талуудын мэтгэлцээнд ирүүлсэн Орон сууц захиалгын гэрээ захиалагч иргэн Г.г.б, төсөл хэрэгжүүлэгч О.Ш ХХК-иудын хооронд хийгдэж гарын үсэг тамга дарагдсан хэдий ч 365,200,000 төгрөгийн орон үнэ бүхий орон сууцыг гэрээний төлбөрийн нөхцөлд, захиалагч иргэн Г.г.б 56,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, үүнээс урьдчилж 26,000,000 төгрөгт тооцон автомашин өгсөн, 3.2.-т уг орон сууцны төлбөрт Тоёота Харриер маркийн 9635 УНИ улсын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд Монголд орж ирсэн, сувдан цагаан өнгийн суудлын автомашиныг 30,000,000 төгрөгөөр тооцон Могул таун хотхоныг ашиглалтад орох үед техникийн гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч талын санал болгосон хүний нэр дээр шилжүүлнэ. Үүгээр захиалагч Г.г.бийн төлбөр бүрэн төлж дуусна, үлдэх төлбөрийг Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй тооцон тооцоо нийлж хавсаргана, захиалагчийн эрх, үүрэг хэсгийн 4.22-т зөвхөн төлбөрөө 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцыг хүлээн авна гэж тохирчээ.

Талуудын гэрээний төлбөрт Г.г.б 26.000.000 төгрөгт тооцон автомашинаа шилжүүлэн өгсөн үйл баримт бий болсон, гэрээний төлбөр төлөх гол нөхцөлд ...Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй тооцоо нийлж хавсаргана... гэсэн боловч гэрээнд дийлэнх төлбөр хариуцан барагдуулах Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэн-г оролцуулаагүй, орон сууцны төлбөр хийгдсэн тухай ямар нэг баримтгүй байна.

Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно. гэж заасан ба энэ гэрээний дагуу Г.г.б 26,000,000 төгрөг урьдчилж төлөх үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч 30,000,000 төгрөгийг төлөх болзол биелэгдээгүй байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч энэ 365,200,000 төгрөгийн орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэж төлөгдөөгүй 30,000,000 төгрөгийг хасч, үлдэх 335,200,000 төгрөгийг шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй, ямар нэг баримтгүй байна.

Нэхэмжлэгч Г.г.б өөр хүнд байрыг минь зарсан учир гэрээгээ цуцалсан, хариуцагч талаас төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдээд байхад төлөөгүй тул арга буюу гэрээгээ цуцалсан гэх тайлбарыг тус тус гаргаж байгаа ч хэн аль нь тайлбараа нотолж ямар нэг баримт ирүүлээгүй, гэрээнээс хэрхэн татгалзсан, цуцалсан үйл баримт тодорхойгүй, харин гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэдэгт маргахгүй байна.

Талууд мэтгэлцээний үндэслэлээ нотлоогүй, баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж тус тус заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэстэй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.гэж зааснаар хэлцлийн гол нөхцөл төлбөр төлөлтийн талаар зөвхөн гэрээ байгуулагч 2 талуудын хооронд талууд хэлэлцэн тохиролцсон зүйл байхгүй, талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй нь, хуулийн 195 дугаар зүйлийн 195.2.-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна., 195.3.-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэнэ.гэж тус тус зааснаар талууд гэрээний гол нөхцөл болох төлбөр төлөх асуудлыг өөр этгээд хариуцахыг заасан үндэслэл тодорхойгүй, 2 талын гэрээний аль тал гэрээний төлбөрийг хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн,энэ нөхцлийн талаар гэрээ байгуулагч талуудын тохиролцоо хийгдээгүй байх тул гэрээ байгуулагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул орон сууц захиалж өгсөн захиалгын төлбөр 26,000,000 төгрөгөө нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй, харин хэрэв өөр этгээд төлбөр хийсэн байсан ч түүнийг шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй тул Г.г.б шаардах эрхгүй болно.

 

Тус гэрээнд ...үлдэх төлбөрийг Холыг холбогч ХХК-ийн захирал Г.Ванданцэрэнтэй тооцон тооцоо нийлж хавсаргана... гэж заасан нь гэрээний гол нөхцлийн талаар зохигчид хэн нь энэ үүрэг хүлээсэн нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч Г.г.б нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл ирэх хүртэлх хугацаанд гэрээг өөр агуулгаар дахин байгуулах боломж хэн алинд нь байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд талууд өмнө гэрээнээс нэгэнт татгалсан байх тул хариуцагч О.Ш ХХК-иас орон сууц барьж гүйцэтгэж хүлээлгэн өгнө гэж авсан 26,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.г.бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 309,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.г.бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,833,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ш ХХК-иас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 287.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.г.бд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2021/04380 дугаар захирамжаар хариуцагч О.Ш ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 335,200,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байнагэж зааснаар хэрэгжихийг дурьдах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хариуцагч О.Ш ХХК-иас 26,000,000/хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.г.бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 309,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.г.бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,833,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ш ХХК-иас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 287.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.г.бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2021/04380 дугаар захирамжаар хариуцагч О.Ш ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 335,200,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ