Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/01289

 

 

 

 

 

2020оны 05сарын14өдөр

 

181/ШШ2020/01289

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Ц.О /РД:/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц /РД:/-д холбогдох,

 

15,758,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчЦ.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, гэрч Ч.*******, С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ц.О миний бие 2019 оны 04 сарын 24-ны өдөр Б.Цтой 8x8,5 м хэмжээтэй 4,80 м өндөртэй, 4 ханатай, хаалга, цонх, тагт гарсан дүнзэн торхыг зургийн дагуу бариулах ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээнд Б.******* уг торхны модыг өөрөөсөө гаргаж ажлыг 2019 оны 05 сарын 06-ны өдөр эхэлж 2019 оны 05 сарын 20-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр болж ажлын нийт хөлсийг 10,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Ажлын хөлсийг 2019 оны 04 сарын 25-ны өдөр урьдчилгаа 8,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл 2,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж дуусгасны дараа өгөхөөр харилцан тохиролцож урьдчилгаа 8,500,000 төгрөгийг 2019 оны 04 сарын 25-нд Б.Цгийн дансанд шилжүүлсэн. Гэвч Б.Ц нь 2019 оны 04 сарын 29-ний өдөр тамбур барих материалын 1 сая төгрөгийг өгчих гээд 1 сая төгрөг нэмж авсан. Үүнээс хойш манай хашаанд 2019 оны 05 сарын 20-ны өдөр 20 ширхэг мод буулгаад одоо болтол торх барих ажлаа эхлүүлээгүй. Мөн дээр нь торх барих гэж байна, та байшин барих газраа өөрийнхөө зардлаар барилгын суурь цутга гэж хэлээд суурь цутгуулсан. Уг барилгын сууринд би 3,000,000 төгрөгийн зардал гаргасан. Бид ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөх-өөр тохиролцсон. Б.Ц нь одоо болтол торх барьж өгөөгүй тул Б.Цд өгсөн 9,500,000 төгрөгөө буцаан авч, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр нийт 3,258,500 төгрөгийн алданги тооцуулан авч, мөн торх барина гэж цутгуулсан суурь нь бороо ус, салхи шуурганд юм бариагүйгээс болж эвдэрч сүйдэн хагарч бутран дахин ашиглагдах боломжгүй болсон тул суурь цутгахад гарсан хохирол 3,000,000 төгрөг, нийт 15,758,500 төгрөгийг Б.Цгоос гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан иргэнЦ.Оы нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Миний бие хувиараа торх өрөх бизнес эрхэлдэг бөгөөд 2019 оны 04 сарын 24-ний өдөр иргэнЦ.Отай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Харин бидний хооронд байгуулагдсан гэрээний 3.6 дахь заалтын дагуу захиалагч тал торхны загвар зургийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй ба бид гэрээнд заасан ажил эхлэх зорилгоор дүнзээ аваачсан боловчЦ.О нь ажлыг эхлүүлээгүй. Мөн дараа ньЦ.О нь өөрөө эзгүй, утас нь холбогдохгүй болсны улмаас бид 11 сар хүртэл хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан ба сүүлд нь мэдэхэд хөдөө гэр рүүгээ явсан гэж байсан. Иймд гэрээнд заасан ажлыг хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэхэд захиалагчийн буруугаас шалтгаалсан буюу гэрээний 4.6-д заасны үр дагавар гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчЦ.О нь хариуцагч Б.Цд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 9,500,000 төгрөг, алданги 2,755,000 төгрөг, хохиролд 3,000,000 төгрөг, нийт 15,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 сарын 28-ны өдөр алдангид шаардсан шаардлагын хэмжээг 503,500 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нийт хэмжээ нь 15,758,500 төгрөг болсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ц.Оюун болон Б.Ц нарын хооронд 2019 оны 04 сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ /хх-4,5 тал/ байгуулагдаж уг гэрээгээр Б.Цэенорлоо нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 8 гудамж 144 тоот хаягт байрлах газарт 8х8.5 м хэмжээтэй, 4.80 м өндөртэй, 4 ханатай, хаалга, цонх, тагт гарсан дүнзэн торхийг зургийн дагуу барих ажлыг 2019 оны 05 сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэнЦ.Од хүлээлгэн өгөх,Ц.О нь 2019 оны 04 сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 8,500,000 төгрөг төлөх, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж дуусмагц төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

НэхэмжлэгчЦ.О нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан урьдчилгаа төлбөрт 8,500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн бөгөөд мөн уг 8,500,000 төгрөг дээр нэмж 1,000,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг хариуцагч Б.Цд төлсөн гэдэгт хариуцагч тал маргахгүй байна.

Хариуцагчийн зүгээс торх барихад шаардлагатай суурь цутгах хэрэгтэй гэсний дагуу нэхэмжлэгч нь Б.Цгийн ажилчин С.******* болон өөр 2 хүнээр барилгын суурь цутгуулж, тэдэнд ажлын хөлсөнд 1 хүнд өдөрт 30,000 төгрөгийн буюу 2 өдрийн ажилд 3 хүнд 180,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан гэрч С.*******ын мэдүүлгээр тогтоогдсон.

Хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй шалтгаанаа захиалагч тал торхны загвар зургийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан ажил эхлэх зорилгоор дүнзээ аваачсан боловчЦ.О нь ажлыг эхлүүлээгүй, дараа ньЦ.О нь өөрөө эзгүй, утас нь холбогдохгүй болсны улмаас бид 11 сар хүртэл хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловчЦ.О нь Б.Цд өөрийн сонгосон дүнзэн байшингийн зургийг фэйсбүүк хаягаар илгээсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байх тул хариуцагчийн гаргасан захиалагч тал торхны загвар зургийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх ба хариуцагчийн гаргасан гэрээнд заасан ажил эхлэх зорилгоор дүнзээ аваачсан боловчЦ.О нь ажлыг эхлүүлээгүй, дараа ньЦ.О нь өөрөө эзгүй, утас нь холбогдохгүй болсны улмаас бид 11 сар хүртэл хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч Б.Цг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дахь заалтад заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

НэхэмжлэгчЦ.О нь хариуцагч Б.Цгоос ажлаа гүйцэтгэхийг шаардаж байсан боловч ажлыг гүйцэтгэхгүй байсан улмаар 2019 оны 10 сарын 08-ны өдөр Б.Цгийн дүнз мод буулгаж байсан газарт очиж ажлаа гүйцэтгэхийг шаардахад үлдэгдэл 2,000,000 төгрөгийн төлбөрөө төл гэсэн шаардлага тавьснаар муудалцаж, улмаар түүнээр ажлыг гүйцэтгүүлэхгүй болохоо хэлж мөнгөө буцаан шаардсан гэх бөгөөд хариуцагч уг тайлбарыг үгүйсгээгүй тул нэхэмжлэгчЦ.Оыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад заасны дагуу 2019 оны 10 сарын 08-ны өдөр Б.Цтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан,Ц.О нь Б.Цд ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэхгүй бол мөнгөө буцааж авах, шүүхэд хандах агуулга бүхий мессежийг удаа дараа илгээж байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний гар утасны мессежид хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул нэхэмжлэгчЦ.Оыг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгчЦ.О нь хариуцагч Б.Цгоос ажлын хөлсөнд төлсөн 9,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Цгоос ажлын хөлсөнд төлсөн 9,500,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчЦ.Од олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 3,258,500 төгрөгийг шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтад Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй ... бол буруутай тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтад анзын тохиролцоог талууд хийсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийсэн, талуудын тохиролцсон алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан 0.5 хувийн хэмжээнээс хэтрээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцалсан 2019 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй тул ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгөх ёстой байсан 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх 141 хоногт гүйцэтгэх ёстой байсан ажлын үнийн дүн буюу 10,500,000 төгрөгөөс хоногт 0.1 хувиар тооцож, нийт 1,480,500 төгрөгийг хариуцагч Б.Цгоос гаргуулан нэхэмжлэгчЦ.Од олгож, нэхэмжлэгчийн алдангид 3,258,500 төгрөг гаргуулах шаардлагын үлдэх хэсэг болох 1,778,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хохиролд буюу барилгын суурь цутгахтай холбоотой гарсан зардалд 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь барилгын суурь цутгахад материалын зардалд 727,000 төгрөг, суурь цутгах ажилд хэрэглэх хэв хашмалын түрээсэнд 151,200 төгрөг, ажлын хөлсөнд 180,000 төгрөгийн зардал, бетон зуурмагийн үнэд 1,490,000 төгрөг, нийт 2,548,200 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Финикс конкрит ХХК-д бетон зуурмагийн үнэд 1,490,000 төгрөг төлсөн баримт, арматур төмөр, катанга төмөр, тэдгээрийн тээврийн зардалд нийт 727,000 төгрөг төлсөн баримт, хэв хашмалын түрээсэнд 151,200 төгрөгийн барьцаа мөнгөний хамт нийт 800,000 төгрөг төлсөн баримт, гэрч С.*******ын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон.

Барилгын суурь нь барилга баригдаагүйн улмаас хагарч цуурч ашиглах боломжгүй болсон гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж, барилгын суурийн байдлыг харуулсан фото зургуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, зургаас барилгын суурь хэд хэдэн газарт хагарч, цуурсан байгаа болох нь тодорхой харагдаж байх тул барилгын суурийг ашиглах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтад зааснаар барилгын суурь цутгахад гарсан материалын зардал 727,000 төгрөг, суурь цутгах ажилд хэрэглэх хэв хашмалын түрээсийн төлбөрт гарсан зардал 151,200 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 180,000 төгрөгийн зардал, бетон зуурмагийн үнэд төлсөн 1,490,000 төгрөгийн зардал, нийт 2,548,200 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч Б.Цгоос гаргуулан нэхэмжлэгчЦ.Од олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Цс нийт 13,528,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчЦ.Од олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,229,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.Цгоос нийт 13,528,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчЦ.Од олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,229,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 234,225 төгрөг, 2020 оны 04 сарын 20-ны өдөр төлсөн 4,550 төгрөг, 2020 оны 04 сарын 27-ны өдөр төлсөн 15,755 төгрөг, нийт 254,530 төгрөгийн 236,732 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 17,787 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Цгоос 225,593.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчЦ.Од олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР