Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2018/00341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум *******,******* оршин суух , ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы*******

Хариуцагч: ******* аймаг ******* сум*******, ******* цэцэрлэгийн байранд оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.774.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* аймгийн 1 дүгээр багт байрлах худалдаа эрхэлдэг. 2015 оны 01 сарын 01-ний өдөр ******* цэцэрлэгтээ зориулж надаас гурил, будаа, сахар, ногоо, гоймон, гурвалжин будаа, өндөг, бусад бүтээгдэхүүн, 2.516.280 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан. Түүнээс хойш тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй явсаар байсан учир хугацаа тохиролцон 2015 оны 10 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөхгүй байна. Бараа авсан тухай бичгээр хэлцэл хийсэн ба үндсэн дүнгээс хоногийн 0,5 хувиар бүтэн жилээр тооцоход 4.592.211 төгрөг болж байгаа боловч бид хуулинд нийцүүлэн алдангийн хэмжээг үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцон 1.258.140 төгрөг байхаар нэхэмжилж байна.

Иймд Э.аас Үндсэн зээл 2.516.280 төгрөг, алданги 1.258.140 төгрөг, нийт 3.774.420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э. нь надаас 2012 оноос хойш 2,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч ЭКО цэцэрлэгтээ авч мөнгийг нь өгдөггүй байсан. Тухайн үед бид хоёр гэр бүлийн найзууд байсан учраас би Э.т найзад нь мөнгөний хэрэг байгаа учраас мөнгөө хурдан өгөөрэй гэж хэлэхэд Э. найз нь алтанд явж байгаа тухайн алтнаасаа мөнгө олвол өгнө гэсэн зүйл ярьж байсан. Тийм учраас би баталгаажуулахын тулд өөрийнхөө дэвтэр 2013-2014 оны өр, авлага гэж тэмдэглэл бичдэг байсан. Энэ дэвтэр Э. нь  2,516,280 төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг Э. нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн дараа нь Э. нь намайг байхгүй байхад манай ээжээс 565.600 төгрөгийн барааг нэмж авсан байсан. Тэр нь нийлээд   3.081.880 төгрөг болоход мөн Э. нь энэ тооцоон гарын үсэг зурсан байдаг учраас тухайн мөнгийг авсан гэдэг нь нотлогдож байгаа. Мөн өмнөх шүүх хуралдаанд 2,000,000 төгрөгийн төсөл гэж энэ асуудлыг булзааруулж байснаа өнөөдрийн шүүх хуралдаанд өөр зүйл ярьж байгаа нь мөнгө өгөхөөс зайлсхийж байна гэж үзэж байна.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Тухайн хэлцлийг байгуулахад Э. бид 2 хоёулаа байсан. Өөрийнх нь эхнэр хамт ирж гарын үсэг зурж хэлцэл байгуулсан. Тухайн үед Э. нь аа би ийм юманд гарын үсэг зурмааргүй байна, би чиний мөнгийг өгөх нь ойлгомжтой, чи шүүхэд хандвал яах юм бэ гэхээр чи мөнгөө өгөхгүй бол би шүүхэд хандана, ганцхан дэвтэр гарын үсэг зураад болдоггүй юм байна, надад хүмүүс заавал гэрээ байгуулж баталгаажуулж авах ёстой гэж хэлсэн учраас чамтай хэлцэл хийнэ гэхэд Э. өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын зурсан. Гэтэл өнөөдөр Э. нь худлаа ярьж байна. Мөн Э. нь сарын 500.000 төгрөгийн бүтээгдэхүүн авч мөнгийг шууд өгдөг байсан гэж ярьж байна. Гэтэл надад нэг ч мөнгө өгч байгаагүй. Мөн хэлцлийг бүх нийтийн амралтын өдөр байгуулсан учраас хуурамч хэлцэл гэж ярьж байна. Гэтэл хэлцлийг заавал ажлын өдөр хийх шаардлагагүй. Тийм учраас тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Мөн гурван гарын үсэг зуруулсан баримт байхад би мөнгө өгөх ёсгүй гэж ярьж байгаа нь Э. өөрөө худлаа ярьж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, төлбөр тооцооны хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэзээ өгөх, авахаа тохиролцоод хэд хэдэн баримтууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэдийгээр Э. нь би төсөл бичиж өгсөн учраас тэрнийхээ оронд тухайн бараа материал авсан гэж  ярьж байгаа боловч энэ зүйлтэй холбоотой баримт өгөөгүй, энэ асуудлаа нотлож чадаагүй. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь гэрээн байгаа гарын үсэг биш гэж шинжээч томилуулсон боловч тухайн гэрээн байгаа гарын үсэг Э.ын гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн гэрээн байгаа бичвэрүүдийн зарим нь ийн бичвэр, зарим нь Э.ын бичвэр гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас тухайн хэлцэл нь талуудын сайн дурын үндсэн байгуулагдсан хэлцэл гэдгийг нотолсон гэж үзэж байна. Өр төлбөрийн хувьд талууд бичгээр гэрээ байгуулсан учраас тухайн тухайн хэлцлийг хүчингүй болон эргэлзээтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Талууд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хэлцлийг байгуулахдаа  тухайн хэлцлийн үүргийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх тухай тохирсон мөн тухайн үүргийн гүйцэтгэлийг бөөнд нь биелүүлж чадахгүй учраас хэсэгчлэн төлөх тухай хэлцэл хийсэн. Мөн алдангийн хувьд хуульд зааснаар тохиролцож хэлцлийг байгуулсан. Тухайн алданги нь үндсэн үнийн дүнгээс хэтэрч байсан учраас хуульд нийцүүлэн үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг тооцож нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Мөн хэлцэл дарагдсан тамгын тухайд нэхэмжлэгч нь тухайн хэлцлийг баталгаажуулахын тулд тамга дарсан байдаг. Мөн хэлцэл талуудыг дурдахдаа нэхэмжлэгчийн компаниар биш харин өөрийнх нь нэрээр бичсэн байгаа учраас нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэд хооронд гэрээ байгуулагдсан учраас энэ нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа /хх-19-20/

ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014 онд 200.000.000 төгрөгийн төсөл бичүүлсэн ба хөлсөнд нь түүний 1 хувь болох 2.000.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож бичиж өгсөн билээ. Э. би үүргийн гүйцэтгэлийг заасан хугацаанд нь биелүүлж өгсөн боловч миний хөлсийг өгөөгүй. Иймд би ажлын хөлс болох 2.000.000 төгрөгтөө аас зүйл авсан бид хоёрын дунд одоо төлбөр тооцоо байхгүй болно..гэжээ.

/хх46-47/ Миний бие нь 2015 онд Э.Тунгалагийн хүсэлтээр 200.000.000 төгрөгийн жижиг дундын бизнес дэмжих сангаас зээл авах гэж зоорины төсөл бичүүлж хөлс мөнгөнд нь үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хөлс өгөхөөр тохиролцож гүйцэтгэлийг хугацаанд нь бичиж өгсөн болно. Үүний хөлс болох 2.000.000 төгрөгтөө хүсний материал авсан. т 2015.01.01-ний өдөр хийсэн гэх төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж гарын үсэг зураагүй болно. 2014 оны 12 сарын 27-нд миний бие эхнэр хүүхдийн хамт өөрийн машинаар УБ хотруу явж өөрийн ах болох Сампилноровынд очиж шинэ жилийн баяр тэмдэглэж 2015 оныг угтан гаргасан болно. Тийм учраас 2015.01.01-ний өдөр гэрээ хэлцэл хийгдээгүй болно. Үүнийг Сампилноров ах гэрчилнэ. 2016.10.11-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл гэсэн толгой байхгүй гэрээний загвар авчирч гэрийн хаяг болон гарын үсэг зуруулж банкинд өгнө гэж хэлсэн. Би тэр үед эхнэр Б.Баярмаагийн хамт явж байсан бөгөөд ******* сумын 1-р багт байрлах Амар худалдааны төвийн орчимд уулзаж*******ийн өөрийн машинд орж хоосон гэрээний загвар гарын үсэг зурсан. Мөн би 2015.01.01-нд ******* аймагт байгаагүй учир*******ийн нэхэмжилсэн 3.774.420 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэжээ.

 

Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь намайг гүтгэж байна, би алтанд явдаггүй байсан. т алтан явж ирээд мөнгийг чинь өгнө гэж ерөөсөө хэлээгүй. Би хувийн цэцэрлэгээ ажиллуулаад сардаа 500000  төгрөгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тухайн үед нь би мөнгөө өгдөг байсан, нь гүтгэлгийн чанартай зүйл ярьж байна учир нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний надтай хэлцэл хийсэн гэж ярьж байна. Гэтэл тухайн өдөр ажлын бус цаг буюу бүх нийтийн амралтын өдөр байсан учраас тухайн хэлцийг тай хийгээгүй, хуурамч хэлцэл гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг би цагдаагийн байгууллагад өгсөн. Хэлцэл х гарын үсэг минийх мөн боловч хоосон цаасан зуруулсан юм. Дараа нь нөхөн бичсэн байна. Мөн би т 200.000.000 төгрөгийн төсөл бичиж өгсөн. Тэгээд дараа хүнээс сонсоход миний бичиж өгсөн төсөл хэрэгжсэн гэж сонссон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хэлцэл болон 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хэлцлүүд  Э. нь т туслахын тулд зөвхөн итгээд гарын үсэг зурсан, харин бусад бичилт нь Э.ын бичилт биш тухайн үед гарын үсэг зурахад нь тухайн бичилтүүд байгаагүй гэж тайлбарлаж байгаа. Тэгээд Э.ын гарын үсэг зурсан гурван баримт Софт вишн ХХК-ийн тамга дарагдсан байгаа. Тэгэхээр Э. нь нэхэмжлэгчийн компанитай хэлцэл байгуулсан гэж үзэж байна. Иймд аж ахуй нэгж мөн үү гэдгийг нотолсон баримтыг нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт гаргаж өгөх ёстой байсан. Мөн тухайн компаний тайлан нь энэ өр авлага нь тусгагдсан уу гэдгийг шалгаж үзэх ёстой байсан. Мөн нотлох баримт шинжлэн хэлэлцэх үед эргэлзээтэй баримтууд байна. Учир нь ЭКО цэцэрлэг гэсэн бичилтүүд бүгд засвар орсон, харин бусад засвар байхгүй байгаа нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Мөн 06 дугаар сарын 27-ны өдөр бараа өгсөн гэсэн бичилт байсан. Гэтэл тухайн үед ЭКО цэцэрлэг нь цэцэрлэг гэдэг утгаараа 06 дугаар сарын 27-ны өдөр ажилладаггүй, бараа бүтээгдэхүүн авах боломжгүй байхад авсан гээд бичсэн нь мөн хуурамч нотлох баримт хэрэгт өгсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа 4-5 дүн нэгтгээд тавьсан байна. Гэтэл тухайн үнийн нь мөн нэхэмжлэгчийн хар дэвтэр х үнийн дүнтэй зөрж байна. Мөн тухайн хар дэвтэр Э. нь т 100000 төгрөг бэлнээр өгөв гэсэн бичилт байна. Тийм учраас нэхэмжлэгчийн баримтууд эргэлзээтэй баримтууд юм. Тухайн хэлцэл байгаа бичилтүүдийг хэзээ бичсэн гэдгийн шинжлэх ухаан нотлож чадахгүй учраас нэхэмжлэгч нь өөрөө тухайн бичилтүүдийг хийсэн гэж үзэж байна. Иймд х эргэлзээтэй байдлуудыг харгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

YHДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.774.420 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг  хариуцагч Э. бүхэлд нь зөвшөөрөөгүй татгалзаж, маргаан үүсгэсэн байна.

нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа 2013, 2014 онд Э. нь өөрийн ажиллуулдаг ******* цэцэрлэг болон Баян-Овоо суманд явуулж байсан үйл ажиллагаандаа зориулж үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авсны төлбөр 2.516.280 төгрөг, алданги 1.258.140 төгрөгийг нийт 3.774.420 төгрөг гаргуулна. Уг төлбөрийг авах шаардлагаа нотлох зорилгоор 2015 оны 01 сарын 01-ний өдөр бичгээр хэлцэл хийсэн.. гэсэн бол хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа 2.000.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авсан нь үнэн, үнийг т бичиж өгсөн зоорины төсөлдөө тооцон суутгах ёстой гэж тайлбарлажээ.

Үйл баримтаас дүгнэвэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.4-д зааснаар гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..гэсэн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад:

Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараас дүгнэвэл хариуцагч Э. нь 2013 оноос 2015 оны 01 сар хүртэл нэхэмжлэгч аас бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдах худалдан авах харилцаа үүсгэж байсан нь тогтоогджээ.

ХХ-ийн 56-57-р талд авагдсан төлбөр барагдуулах тухай хэлцэл буюу худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох буюу гэрээ байгуулах хэлбэр, харилцан гэрээ байгуулах санал гаргаж, хүлээн авсан байдал, зөвшөөрлөө баталгаажуулсан байдал зэргээс дүгнэн зохигчид нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зээлийн гэрээг хэлбэр агуулгын хүлээн зөвшөөрч харилцан нөхөн байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ..232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ..232.4-д .Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ..гэж тус тус хуульчилсан байна.

Мөн зохигчид нь урьд хийсэн хэлцэлээ дахин нотлох, өмнө мэдэгдээгүй байсан төлбөрөө нэмж нийт 3.081.880 төгрөгийн төлбөр барагдуулах хэлцэлийг дахин бичгээр хийсэн /хх 48-49/, ийн авлагын дэвтэр 2.516.280 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл 565600 төгрөг нэмж 3.081.880 төгрөгийн тооцоотой гэдгээ илэрхийлж Э. нь гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр төлбөр барагдуулах тухай хэлцэлд бичигдсэн гарын үсэг, бичвэр нь хариуцагчийн гарын үсэг мөн эсэх, уг хэлцэлд бичигдсэн бичвэрүүдийг нөхөн, эвлүүлэх байдлаар бичсэн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргаснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 01-ний өдрийн дүгнэлт гаргасан билээ.

Уг дүгнэлтээр 2015 оны 01 сарын 01-ний өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэлд бичигдсэн бичвэрүүдийг эвлүүлсэн гэх шинж илрээгүй, 2 удаа бичсэн гарын үсэг нь Э.ын гарын үсэг мөн байна гэсэн дүгнэлт гарчээ.

Иймд нэхэмжлэлийн шаардага нь х үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөр 3.774.420 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, төлбөр барагдуулах хэлцэл нь хүчин төгөлдөр биш гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч энэ татгалзлалаа нотлох ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж ирүүлээгүй, зохигчийн үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ийн төлсөн 79750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Чимгээгээс улсын тэмдэгтийн хураамж 79750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.774.420 төгрөгийг хариуцагч Э.аас гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ийн төлсөн 75340 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамж 75340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т:Тунгалагт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчнтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч,тэдгээрийн өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ