Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 120/ШШ2022/0016

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Түмэнзав овогт *******ийн *******

Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Хунз цагаан овогт *******ын *******

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, гуравдагч этгээд Х.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжийн Н.*******, Х.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.*******, Х.******* нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ******* сумын Засаг даргад даалгуулах-аар маргаж байна.

2. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжаар ******* сумын багийн суурьшлын бүсэд Н.*******т тоотод 112 м2 газрыг, Х.*******д 2-207 тоотод 451 м2 газрыг тус тус эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

3. Н.******* нь уг захирамжийг эс зөвшөөрч ******* сумын Засаг даргад гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй тул Өмнөговь аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр ******* сумын Засаг дарга, Газрын даамал М. нарт маргаан бүхий газрыг цуцалж, талуудыг байлцуулан маргааныг шийдвэрлэх чиглэл өгсөн.

Дахин аймгийн Засаг даргад хандан өргөдөл гарга аймгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1-2515 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4-3191 дүгээр албан бичгээр газрын маргааныг хянан шийдвэрлэж хариу ирүүлэхийг ******* сумын Засаг даргад даалгасан боловч ******* сумын Засаг дарга шийдвэрлээгүй.

Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...2020 оны дахин төлөвлөлтийн ажлын зорилго нь замбараагүй олгогдсон болон зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй хүмүүсийн газрыг цэгцэлж, нийтэд нь тэгш хэмжээтэйгээр хууль ёсны дагуу эзэмшүүлэх зорилготой байсан. ны дахин төлөвлөлтийн Ажлын хэсэг ажиллаж байх үед тухайн үеийн Засаг дарга Ш. нь Х.******* та хоёрын газрыг тэнцүү хувааж эзэмшүүлнэ гэж хэлж байсан бөгөөд би ажлын хэсэгт 2 ч удаа очиж асуу тэнцүү хуваана гэж байсан.

Газрын даамал М.эс төлөвлөлтийн зургийг харъя гэхэд харуулах боломжгүй, санаа зоволтгүй та хоёрын газрыг тэнцүү хувааж эзэмшүүлнэ гэж байсан тул итгээд дахин энэ талаар лавлаагүй юм. Ингээд газар авах болоход та өргөдөл дээрээ 112 м2 гэж бичээрэй гэж хэлсний дагуу Х.******* бид адилхан 112 м2-аар хувааж авч байгаа юм байлгүй, бид хоёрын газар нийлээд 200 гаруй м2 болдог юм байна гэж ойлгоод өргөдөл дээрээ 112 м2 гэж бичсэн.

Сумын Засаг даргын захирамж нь хэт нэг талын ашиг сонирхлыг барьсан шударга бус, зорилгодоо нийцээгүй шийдвэр гарсныг сүүлд нь мэдсэн. Сумын Засаг дарга Х.Нэхийтэд газрыг ижил тэнцүү хуваана гэсэн атлаа надад 112 м2, Х.******* 451 м2 газар эзэмшүүлсэн нь шударга бус байна талуудын гэрчилгээ гарахаас өмнө уг асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж өргөдлүүд гаргасан боловч миний өргөдлийг шийдвэрлээгүй.

Аймгийн Газрын албаны дарга н. ирж газрын даамалд үүрэг чиглэл өгсөн, энэ асуудлаар сонсох ажиллагаа явуулж 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газрын даамал М. нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл үйлдэж, уг мэдэгдлээр миний эзэмшлийн ны тоотод .2 м2 газрын эргэлтийн цэгүүдийг бэхлэх, тэмдэгжүүлэхийг зөвшөөрсөн. Таны газрыг тэнцүү хуваахаар боллоо гэсэн боловч 201 оны 08 дугаар сард энэ талаар асуу М. ээлжийн амралттай байна гэх асуудлаар шалтаглан сүүлдээ би шийдвэрлэдэг хүн биш, анхныхаараа үлдэхээр болсон гэх тайлбар тавьж дээд шатны Засаг даргын шийдвэрийг биелүүлэлгүй миний эрх ашгийг хохироосоор байсан.

******* сумын Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжаар Х.*******д 451 м2 газар олгохдоо миний газрын орц, гарцыг хааж үйл ажиллагаа явуулах боломжгүй байдлаар олгосон бөгөөд дээд шатны Засаг дарга болох Р. уг асуудлыг хууль бус байх тул дахин газрыг шударгаар эзэмшүүл гэж удаа дараа шийдвэрлэсэн боловч түүний үүрэг, чиглэлийг ******* сумын Засаг дарга биелүүлдэггүй. Мөн Х.*******ийн газрыг худалдаж авсан гэх хүмүүс намайг байнга дарамталж, зодож цохих зэргээр миний эрх ашигт халдаж байгаа нь миний хувьд хүндээр тусч байгаа бөгөөд миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан асуудал ******* сумын шүүх дээр хянагдаж байгаа болно.

Анх яагаад ийм байдлаар газар олгосныг мэдэхгүй. Тухайн үедээ аман яриа хийгээд тохиролцоод явсан. Дараа нь ажиллаж байсан Ажлын хэсэг ажлын байранд очоод хуваарилалт хийгээд компьютерт оруулж байна гэхэд би 2 удаа очиж уулза багийн нийгмийн идэвхтэй хүн, таныг мэдэж байгаа очоод ажлаа хийж бай гэсэн. Надад кадастрын зураг хүлээлгэж өгөөгүй. Кадастрын зураг авах 50,000 төгрөг өг, энэ хэмжээгээр өргөдөл бичиж өгөөд мөнгөө тушаа гэж хэлсэн. Надад итгэл найдвар их байсан учраас хэлснээр нь хийсэн. Иймээс надад орц, гарах хаалга, машин тэргээ тавих газар, 00 барих газар гээд ажлын байраа бага зэрэг томруулах боломжтойгоо газрыг энэ тэнцүү хувааж өгнө үү.

Маргаан бүхий 2020 оны А/ дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт Газар өмчлөх, эзэмших, ашигла шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн, мөн Х.*******ийг газар эзэмших өргөдөл өгөөгүй бай нь түүнд илт давуу байдал олгосон, нэхэмжлэгч намайг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар миний газрыг шударгаар, тэгш байдлаар эзэмших эрхэд халдсан шийдвэр болсон тул эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна.

Иймд ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжийн Н.*******, Х.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.*******, Х.******* нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж, эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2020 оны А/ дүгээр захирамж гарах үед Ажлын хэсэг гарч ажилласан. Тухайн үед сумын Засаг дарга Ш. болон Ажлын хэсгийн хүмүүстэй очоод уулзахаар Х.******* та хоёрын газрыг ижил тэнцүү хувааж өгнө гэж хэлдэг. Нэхэмжлэгч Н.*******ээс 112 м2 газрыг эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бол харин Х.*******ээс 452 м2 газрыг эзэмшүүлж өгнө үү гэж хүсэлтээ гаргасан байна.

Нэхэмжлэгч нь 112 м2 бичье гэж өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлж бичээгүй. Тухайн үед Газрын даамал М. 112 м2 гээд биччихээ, мөн кадастрын мөнгө 50,000 төгрөг төл гээд явуулсан байдаг. Н.******* нь ямар ч байсан газрыг ижил тэнцүү хуваарилж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшилтэй явсан. Нийтдээ аймгийн Засаг даргад 2 удаа, ******* сумын Засаг даргад, мөн Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт хандаж байсан.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан газар өмчлөх, эзэмших, ашигла шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг мөрдөх ёстой. Газар эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулах санал хурааснаар сумын Засаг дарга шийдвэрлэдэг. Иймд тухайн үед Засаг дарга төрийн үүргийг хэрэгжүүлж байсан н. гэдэг хүнтэй болон Ажлын хэсэгтэй холбогдоод ойлголцоод ижил тэнцүү хуваах юм байна гэсэн ойлголттой байсан.

Х.*******, Н.******* нарт үйлчилгээний зориулалтаар газрыг олгосон гэдэг. Гэтэл Газрын тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй, мөн хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж заасан. Иргэнд газар олгох зохицуулалт болон аж ахуйн нэгж үйл ажиллагаа, үйлчилгээний зориулалтын газар олгох чиглэлүүдийг хуульд тогтоож ялгамжтайгаар зохицуулж өгсөн.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2 буюу аймгийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг үндэслээд шийдвэр гаргасан. Сумын Засаг дарга өөрт нь олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан байх нөхцөл байдал үүсгээд байгаа учраас энэ талаар дурдах нь зүйтэй. Н.*******, Х.******* нар нь тухайн газрыг шинээр эзэмшиж байгаа, өмнө нь тухайн газрыг хэн нэг нь эзэмшиж байгаагүй. Нэхэмжлэгч Н.*******ийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүйгээр Х.*******ийн газар нь орох, гарах хаалгыг нь хаасан. Тухайн үед ажиллаж байсан Ажлын хэсэг болоод сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар хуульд заасан үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй.

Иймд маргаан бүхий захиргааны агтыг хүчингүй болгож Газрын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ маргаан нь миний ажил алба хааж байсан хугацаанд хамааралгүй ч иргэний гомдол, санал, дээд шатны Засаг даргаас өгсөн чиглэл болон хууль дүрмийн хүрээнд гомдлыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг удаа дараа авсан, мөн газар дээр нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран ажиллаж, ойлголцол зөвшилцлийг бий болгон гомдол саналыг барагдуулах талаар ажилласан хэдий ч ойлголцоогүй.

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжаар иргэдийн өгсөн хүсэлт материалын дагуу газар олголтыг хийсэн. Иргэн Н.******* нь хүсэлтдээ талбайн хэмжээг 112 м2 гэж бичсэн байсан. Түүний дагуу 112 м2-аар тухайн газрыг олгосон. Харин Х.******* нь 452 м2 гэж газрын хүсэлтээ өгсний дагуу газрыг нь олгосон. Аль аль нь авсан м2-ын хэмжээгээр төлбөрөө төлсөн. Манай талаас хууль зөрчсөн зүйл байхгүй. Тухайн газар нь хуулийн дагуу олгогдсон.

******* сумын Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжийн үндэслэлд дуудлага худалдаа зарлах үндэслэл байхгүй гэж үзсэн. Дахин төлөвлөлт хийгдээд тухайн үед ажиллаж байсан ажлын хэсэг ярилцаад дуудлага худалдаа зарлахгүйгээр анхны үнээр нь төлөвлөөд газрыг олгохоор чиглэл гаргаад ажилласан. Иймд маргаан бүхий захиргааны акт нь хууль ёсны дагуу гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

6. Гуравдагч этгээд Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.******* миний бие Өмнөговь аймгийн ******* сум, 2-207 тоотод байршилтай 451 м2, Н.*******т 112 м2 газрыг тус тус ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжаар эзэмшүүлснийг зөвшөөрч татвараа төлсөн. Надад дэлгүүр барьж байгаад шатсан газрыг чинь олгохоор болсон, хажуудаа харин оёдол хийдэг Н.*******ийг буулгачих гэж хэлсэн. Өөрийн эзэмшлийн 451 м2 газрынхаа 370 м2-д худалдаа үйлчилгээний төвийн барилгыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжид 90 м2 үйлчилгээний хэсгийг 2021 оны сүүлээр ашиглалтад оруулсан. Мөн 05 дугаар сард өөрийн дүү нартай хамтран 140,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, одоо дуусаагүй байгаа бөгөөд дахин 60,000,000-70,000,000 төгрөгийн барилгын ажил хийгдэж байж төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаандаа орно. Н.******* нь энэ хугацаанд гэрээгээр ажилладаг ажилчидтай зүй бусаар харилцаж, хууль бусаар газар авсан, газрын гэрчилгээ нь гараагүй газар дээр барилга барьж байна хэмээн барилгын ажлыг удаа дараа зогсоож байсан.

******* сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/279 дүгээр албан бичгээр кадастрын зургийг үндэслэн үйл ажиллагаа явуулах боломжтойг тодорхойлов гэсний дагуу сумын Газрын даамал М. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхжүүлснээр барилгын ажил үргэлжилсэн. Миний бие одоогийн байгаа газраа өмнө нь 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч түймэрт өртсөнөөр хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй.

Улмаар 2019 онд суурьшлын бүсэд олон жилийн турш амьдарч үйл ажиллагаа явуулдаг иргэдэд газар олгохоор болж, санал авч дэмжигдэн надад газар олгох шийдвэр гарсан. Н.*******ийн ашиг сонирхлыг хангах үүднээс нийтийн эзэмшлийн талбай гаргахыг зөвшөөрч тухайн иргэний аль аль талаасаа орж гарах гарцыг үлдээж зорчих боломжтой талбайг өөрийн эзэмшлийн талбайгаасаа гаргаж өгсөн. Энэ хугацаанд Н.******* ******* сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, Газрын даамал, Авлигатай тэмцэх газар зэрэгт өргөдөл, гомдлоо гаргаж байсан хэдий ч хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй.

Гэтэл Н.******* нь өөрийн 112 м2 газар дээрээ нэмж миний эзэмшлийн газраас авахаар санаархах болсон. Миний бие хууль журмын дагуу тухайн газрыг эзэмшсэн. Сүүлд нэхэмжлэгч нь манай 451 м2 газраас талыг нь авахаар болоод надад энэ газрын дөрөвний нэгийг олгосон гэдэг зүйлийг яриад эхэлсэн. М. тухайн үед Газрын даамал байсан хүн нь газрын кадастрыг үзүүлээгүй гэж нэхэмжлэгч яриад байна. Харин Газрын даамал М.эс авсан тайлбарт кадастрыг нь гаргаж өгөөд, өөрт нь тухайн газрыг зааж өгсөн гэж хэлсэн байдаг.

Сумын Засаг дарга болон Ажлын хэсгийн хүмүүс тухайн асуудлаар гурван удаа тохиролцуулах гэж үзсэн боловч тохиролцоонд хүрээгүй. Манай барилгыг заавал нураалгана гэсэн. Бид үлдсэн 371 м2 дээрээ нэмж барилга барихгүй. Үлдсэн хэмжээгээ нийтийн эзэмшлийн талбай болгоод Н.*******т орох, гарах гарцыг нь шийдэж өгөхөд татгалзах зүйлгүй байсан. Гэтэл манай барилгыг нураалгана гээд байсан учраас хүлээн зөвшөөрөөгүй. Иймээс маргааныг шударгаар шийдвэрлүүлж өгнө үү гэв.

6.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сумын Засаг даргын захирамжийн дагуу хууль ёсны газар олгогдсон. Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолоор сум орон нутгийн газрын төлөвлөгөө баталсан. Уг төлөвлөгөөний дагуу анд байрлаж байгаа иргэд өөр өөрсдийн тухайн үйл ажиллагаагаа явуулж байгаа газрыг эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн.

Засаг даргын захирамжийн хүрээнд гуравдагч этгээд Х.******* нь газар эзэмших тухай хүсэлт, мөн холбогдох татвар, газрын кадастрын зураг гэх мэт холбогдох эрх бүхий бичиг баримтыг бүрдүүлээд сумын Тамгын газрын Газрын харилцааны мэргэжилтэнд өгсөн. Нэхэмжлэгч Н.******* 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Х.******* 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус газар эзэмших тухай хүсэлтийг өгсөн байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эрх хэмжээнийхээ хүрээнд иргэдэд анд газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Тухайн захирамж гарах үед иргэдийн өгсөн хүсэлт, өргөдлийн дагуу газрын кадастрын зураг хийгдсэн. Н.******* өргөдөлдөө өөрийнхөө эзэмшиж буй тоот газрыг хүссэн ба газрынхаа зориулалтыг оёдол, худалдаа үйлчилгээний зориулалтаар гэсэн байдаг.

Гуравдагч этгээд Х.*******д Засаг даргын захирамжаар олгосон 451 м2 газар эзэмших шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Х.******* газар эзэмших тухай хүсэлтдээ 533м2 гэсэн хэмжээ хүссэн ч ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжаар 451 м2 газрыг олгосон буюу хүсэлт гаргасан хэмжээгээс 82 метр квадрат газраар бууруулж шийдвэрлэсэн. Харин Н.*******ийн хүссэн хэмжээнд нь газар олгогдсон.

******* сумын Засаг даргын захирамж 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр гарсан бай Н.******* хуулийн хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлээ 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байдаг. Н.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хэтрүүлсэн байна, шүүх үүнийг анхаарагч үзээсэй.

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны А дүгээр захирамж нь хууль эрх зүйн үндэслэлтэй, эрх зүйн акт гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас миний эзэмшиж байгаа газрын орох, гарах гарцыг хаасан гэдэг эрх нь зөрчигдсөн гэж маргадаг. Энэхүү орох, гарах гарцыг хаасан үйлдэл нь Засаг даргын захирамжаас болоогүй. Энэ бол хүмүүсийн хоорондын харилцааны асуудал. Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор Н.*******ийн орох, гарах гарц нээгдэхгүй, зөрчигдөөд байгаа эрх нь сэргээгдэхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага буюу эрх зөрчигдсөн гэдэг нөхцөл байдал хэргийн хүрээнд авагдаагүй, нотолж чадаагүй. Энэ хэргийн хүрээнд намайг төөрөгдүүлсэн буюу худал хуурмаг, залилангийн талаар яригддаг. Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчид олгогдсон 112 м2 газартай гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа ашиглаагүй талбай давхцал үүсээгүй учраас Н.*******ийн эрх ашиг зөрчигдөөгүй. Одоо явуулж байгаа оёдол, худалдаа үйлчилгээнд нь Х.*******ийн газар ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлсөн буюу эрх ашгийг нь зөрчсөн үйлдэл байхгүй гэдэг нь зураг дээрээс болон шинжээчийн дүгнэлтээс харагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр газар өмчилж авах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх нь нээлттэй хуулиар олгогдсон. Мөн Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг тодорхой заагаад хуульчилсан байдаг. Хэн нэгэн хүн ажил үйлчилгээ явуулж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад тэгш эрхийн зарчим үйлчлэхгүй байх боломжтой Хэн нэгний эрх зөрчигдөхгүй байдлаар үйл ажиллагаа нь явагдаж байгаа учраас шударга ёс, тэгш байдал гэдэг зүйл хангагдсан гэж үзэж байна. Төрийн бодлого нь тухайн эрхийг олж авах нөхцөлийг хууль дүрэмд нь зааж өгсөн зарчим. Энэ зарчмын хүрээнд шударгаар, тодорхой хэмжээнд тэгш эрхийн зарчмаар хэн нэгнийг ялгаварлан гадуурхгүйгээр газар эзэмших боломжтой гэдэг зүйлийг Газрын тухай хуульд зарчим болгож оруулсан хуулийн заалт гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн Нэхэмжлэгч 112 м2 газрын кадастрын зураг хийдэж бай Н.******* нь өөрөө хүлээн зөвшөөрөөд хамт явж хэмжүүлж авсан. Тиймээс нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Хэн нэгнийх нь газар дээр давхцал үүсээгүй, ашиглаагүй газар байсаар бай илүү газрыг нэмж авах зорилгоор захиргааны актыг хүчингүй болгуулах нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Иймд Засаг даргын 2020 оны А дүгээр захирамжийн иргэн Н.*******, Х.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Н.******* нь ******* сум, багийн суурьшлын бүсэд 112 м2 газар эзэмшүүлсэн газрыг адил тэнцүү хувааж эзэмшүүлээгүй гэж ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжийг эс зөвшөөрч, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу дээд шатны Засаг даргад хандаж удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дугаар, 09 дүгээр сарын 23-ны өдөр 1-2515 дугаар, 12 дугаар сарын 08-ны өдөр 4-3191 дүгээр албан бичгүүдээр тус тус хариу өгч байсан.

Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4-3191 дүгээр албан бичгээр ...зохих шатны шүүхэд хандахыг зөвлөж байна гэсэн хариу (хх 13 дахь хуудас) өгсөн тул Н.******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна гэж үзлээ.

3. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар Сумын Засаг дарга нь энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчлан зохицуулсан.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар сумын Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 1.4-д Иргэнд эзэмшүүлэх газрын төлөвлөлт, 2-т Худалдаа үйлчилгээний зориулалтаар 3 га газрыг иргэдэд эзэмшүүлэх-ээр тусгагдсаны дагуу ******* сумын Засаг даргын 2020 оны А/ дүгээр захирамжаар баг, суурьшлын бүсэд 450 иргэнд худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

4. Дээрх ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/ дүгээр захирамжаар (хх 35-37 дахь хуудас) баг, суурьшлын бүсэд худалдаа, үйлчилгээний зориулалтаар Х.*******д 451 м2 газар (2-207 тоот), Н.*******т 112 м2 газар ( тоот)-ыг тус тус шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд Х.*******тэй 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр Иргэний газар эзэмших эрхийн 000068505 дугаар гэрчилгээ олгожээ. Харин нэхэмжлэгч Н.******* нь газрыг адил тэнцүү хуваагаагүй, 112 м2 газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж маргаж буй тул одоог хүртэл газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ аваагүй байна.

5. Хэрэгт авагдсан баримтууд, шүүхээс маргаан бүхий газар хийсэн үзлэг, Шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд Н.*******, Х.******* нарын эзэмшил газрууд зэрэгцээ байрших ба хоорондоо давхцалгүй, хэн аль нь кадастрын зурагт тусгагдсан солбицлын дагуу өөрийн эзэмшил газрыг хашаалаагүй, Н.*******ийн эзэмшил газар гудамж талаасаа явган хүн орох орц, гарцтай бөгөөд ар талаараа Х.*******ийн эзэмшил газраар хүрээлэгдсэн, харин автомашин нэвтрэх орц гарцгүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

******* сумын багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 093 дугаар (хх 84 дэх хуудас) албан бичигт ...Н.******* нь тус багт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...шилжиж ирснээс хойш ...байнга оршин сууж байгаа ... тоот хаягт 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ...зөөврийн сууцыг байршуулсан. Х.******* нь тус багийн иргэн, оршин суугчийн бүртгэлгүй бөгөөд ...2-207 тоот хаягт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...барилгыг барьж ашиглалтад оруулсан гэжээ.

Мөн шүүхээс үзлэг хийх явцад багийн Засаг дарга С.Батбилэг байлцсан бөгөөд ...Н.******* нь урд гудамжид үйл ажиллагаа явуулж байхдаа төв гудамж руу харсан газар олгохыг хүссэн. Түүний дагуу энэ байршилд газрыг зааж өгч зөөврийн сууцаа байршуулсан. Тухайн үед Х.******* гэдэг хүн огт сураггүй байсан. Сүүлд энэ газарт Н.*******ийн хажууд ирж буугаад байшин барьж үйл ажиллагаа явуулсан... гэж тайлбарлаж байсан болно.

6. Дээрх байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ноос хойш баг, суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч байгаа ба багийн Засаг даргад амаар хүсэлтээ гаргаж зөвшөөрсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тоот хаягт байрших газарт өөрийн эзэмшлийн зөөврийн сууц (18 м2)-ыг шилжүүлэн байрлуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин гуравдагч этгээд нь багт оршин суух бүртгэлгүй боловч суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийн үеэр Ажлын хэсэгт хүсэлт гаргаж 2-207 тоот хаягт байрших газар дээр байшин барьж (94,45 м2 талбай бүхий) 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн, мөн байшингаас залгуулан блокон байшин барьж (250,65 м2) дутуу орхисон нөхцөл байдал тогтоогдож байна.

7. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашигла шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс захиргааны байгууллага нь газар эзэмших, ашигла шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэж маргаж буй нь үндэслэл бүхий байна.

Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийн үеэр худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Ажлын хэсэг тухайн байршилд буух зөвшөөрлийг олгож, улмаар ******* сумын Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр А/ дүгээр захирамжаар (450 иргэнд) газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг захиргааны актаар Н.*******, Х.******* нарт газар эзэмших эрх хуулийн дагуу нэгэн зэрэг үүссэн тул газрыг эрх тэгш, адил тэнцүү хувааж эзэмших эрхтэй.

8. Түүнчлэн Н.*******ийн хувьд 2016 оноос ******* сумын багт ирж суурьшсан, 2020 оны 5 дугаар сараас багийн Засаг даргын зөвшөөрснөөр (аман зөвшөөрөл) тоот байршилд өөрийн эзэмшлийн 18 м2 талбай бүхий зөөврийн сууцыг байрлуулж, оёдол, гутал засвар, худалдаа, үйлчилгээ эрхэлж, мөн тэндээ амьдардаг бөгөөд ингэснээр нэхэмжлэгч нь Х.*******ээс өмнө тухайн газрыг бодитоор эзэмшиж (ашиглаж) байсан, ашиг сонирхол түрүүлж үүссэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Харин Х.******* нь ...өмнө нь тухайн байршилд 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байсан, байшин галд шатсан... гэх бөгөөд шүүхээс уг байдлыг нотлох баримтыг ирүүлэх боломжийг олгосон боловч гуравдагч этгээдээс энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, ямар нэгэн байдлаар нотлох боломжгүй, баримт байхгүй гэж мэдүүлсэн болно.

9. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт иргэний газар эзэмших хүсэлт гаргах, түүнд хавсаргах баримт бичгийн талаар зохицуулсан бөгөөд Н.******* нь газрын даамлын хэлснээр хүсэлтдээ эзэмших газрын хэмжээг 112 м2 гэж бичсэн, сул газрыг адил тэнцүү хэмжээгээр хуваасан, Х.*******ийн эзэмшил газар мөн адил хэмжээтэй гэж ойлгосон гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэл бүхий байна.

Авлигатай тэмцэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн хяналт шалгалтын танилцуулгад ...Ш.ын өгсөн тайлбарт ...иргэн Н.*******, Х.******* нарт тус газрыг тухайн үед тэнцүү байхаар хуваарилж олгохоор, ...миний хувьд Х.*******д ижил тэнцүү хэн хэндээ боломжит байдлаар зохицож шийдвэрлүүлээрэй гэж хэлж байсан гэж мэдүүлсэн.

10. Хариуцагч хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ямар шалгуур, үндэслэлээр газрын хэмжээг тогтоож Х.*******д 451 м2, Н.*******т 112 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, мэтгэлцээгүй зэргээс үзвэл захиргааны акт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Мөн шүүхээс Газрын мэдээллийн сан дахь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хөрш зэрэгцээ айлуудын нэгж талбарын кадастрын зургийг харьцуулж судалж үзэхэд Н.*******ийн хөрш А.Тунгалаг 771 м2, Н.Цэндээхүү 878 м2, Х.*******ийн хөрш Т.Бадамцэцэг 460 м2, З.Гантуяа 308 м2 газрыг тус тус эзэмших байх ба хариуцагч нь шударга ёсны зарчмын дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газрыг эрх тэгш, адил тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлээгүй буруутай байна.

11. Иймд маргаан бүхий захиргааны актаар Н.*******т 112 м2 газар ( тоот)-ыг эзэмшүүлсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ..., бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжийн Н.*******, Х.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

12. Н.*******ийн аймгийн Засаг даргад гаргасан гомдлын дагуу 2 иргэний хоорондын газрын маргаантай асуудлыг хянан шийдвэрлэхээр ******* сумын Засаг дарга, сумын Газрын даамал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн зэрэг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 3 удаа маргаан бүхий газар дээр хэмжилт хийж, сонсох ажиллагаа явуулсан боловч Н.*******, Х.******* нар газрын хэмжээн дээр харилцан тохиролцохгүй байсан тул захиргааны байгууллагаас маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул (хх 13 дахь хуудас) нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуула оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ..., 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, ... гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол нь хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй болно.

18. Иймээс захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн буруутай үйлдлийг засаж залруулах нь зүйтэй учир маргаан бүхий газар дээр дахин хяналтын хэмжилт хийж, бодит байдлаар 2-207 болон тоот хаягт байрших газрын хэмжээг тогтоож, газрыг Н.*******, Х.******* нарт тэнцүү хэмжээгээр эзэмшүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул Н.*******, Х.******* нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ******* сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Х.*******ийн эзэмшил газар дээр 250,65 м2 талбай бүхий байшин (блокоор ханы өрлөг хийгдсэн, дээвэр, цонх хийгдээгүй) барьж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлсний улмаас хохирол учирсан гэж үзвэл өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/ дүгээр захирамжийн Н.*******, Х.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.*******, Х.******* нарт газрыг тэнцүү хэмжээгээр хувааж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж Н.*******т олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ЦЭЦЭГМАА