Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2018/00932

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2018/00932

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие урьдын танил Ж.*******гаас 2016 оны 04 дүгээр сарын 06-нд 25000000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан юм. Ингээд энэ зээлээ сар бүр 1500000 төгрөг төлөөд явж байтал Ж.*******гийн найз Атарцэцэг гэдэг эмэгтэй хамтарч баар нээе гээд тус бүр 20000000 төгрөг гаргая гэсэн санал тавьсан.Тэгээд би надад зээл олдохгүй байхаа гэсэн чинь Ж.*******тай уулзаж надтай нийлж баар нээх гэж байгаа тухайгаа яриад 20000000 төгрөг зээлээч гэж гуйсан байсан. Ж.******* нь түүнд мөнгө зээлэхгүй. Харин барьцаа хөрөнгөтэй бол Н.*******тай гэрээ хийнэ гэсэн байсан. Ингээд би зөвшөөрөөд Ж.*******тай зээлийн гэрээ хийх гэсэн чинь өмнөх 25000000 төгрөгийг оруулаад 45000000 төгрөгөөр гэрээ хийнэ. Ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж мөнгө өгнө гэсэн шаардлага тавьсан. Би тус тусдаа төлөөд явъя гэсэн чинь Атарцэцэг төлөхгүй бол яах юм бэ гээд Атарцэцэг нь надаас гуйгаад эцэст нь би 2016 оны 10 дугаар сарын 26-нд 65000000 төгрөг зээлж авсан мэтээр гэрээ хийж, үйлчилгээний төвд байрлалтай өөрийн өмчлөлийн 24 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан. Яагаад 65000000 төгрөгийн гэрээ хийсэн бэ? гэхээр нэмж 20000000 төгрөг аваад эргэлдүүлж байж өмнөх 25000000 төгрөгөө төлөхийг бодсон юм. Уг нь анх авсан 25000000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 1500000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцсон боловч сүүлийн 65000000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-нд эргүүлж төлөхөөр болсон тул энэ 6 сарын хугацаанд нөгөө 25000000 төгрөг төлөхөд хэцүү байсан тул нэмж аваад эргэлдүүлж өсгөж нийтдээ 45000000 төгрөгийг төлье. Атарцэцэг 20000000 төгрөгөө төлнө биз гэхэд Ж.******* зөвшөөрөөд би дахиж авсан 20000000 төгрөг өмнөх 25000000 төгрөг, Атарцэцэгийн авсан 20000000 төгрөгтэй нийлүүлээд 65000000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. Үнэн хэрэг дээрээ энэ өдөр 40000000 төгрөгийг л Атарцэцэг бид 2 тэнцүү хувааж авсан. Энэ 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хийхийн өмнө нөгөө 25000000 төгрөг зээлийн төлөгдөөгүй хүүний үлдэгдэл гээд 13570000 төгрөг дээр зээлийн гэрээ хийнэ гэж Ж.******* шаардаад зээлийн гэрээ хийсэн. Тэгээд би зээл, зээлийн хүү гээд шууд их хэмжээгээр мөнгө төлж чадахгүй явсаар бас Атарцэцэг авсан мөнгөө төлөөгүй байж байгаад гэрээний хугацаа дууссан. Тэгээд Ж.******* уурлаад мөнгөө нэхээд бид 3 баахан хэрүүл болсон. Тэгтэл Ж.******* надад барьцаалсан объектоо надад худалдсан мэт гэрээ хийе, би тэр объектыг чинь хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд тавьж зээл авч өрийг чинь хаая, чи төлөлтийг нь хийгээд яв, нилээд урт хугацаатай авч өгье гэсэн санал тавьсан. Би зөвшөөрөөд нөгөө барьцаанд өмнө нь тавьсан Үйлчилгээний төвд байрлалтай 24 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөө түүнд 50000000 төгрөгөөр худалдсан гэрээ хуурамчаар үйлдэж Ж.*******гийн нэр дээр шилжүүлсэн. Тэр миний түүнд төлөх ёстой мөнгийг өөрөө тооцоолоод 110000000 төгрөг болсон байна гээд ийм хэмжээний мөнгө зээлэх гээд банкны таньдаг хүмүүсээр нь хамт зөндөө явсан. Банкууд ийм хэмжээний зээл өгөхгүй байна гээд байсан. Хамгийн сүүлд Төрийн банкин дээр очиж захиралтай нь уулзахад Худалдах худалдан авах гэрээ хийхээсээ өмнө хөрөнгө оруулалтын зээл авахаар ирсэн бол болох байсан байна. Одоо бол боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд яах ч аргагүй болж 2017 оны 8 сард би Америк явсан.Тэгээд сая ирсэн чинь миний объектыг түрээслэж байгаа хүмүүсийг албадан гаргуулахаар шүүхэд өгсөн байна. Уг нь би тэр хүмүүстэй түрээсийн гэрээ хийсэн юм. Би анх 25000000 төгрөгийн гэрээ хийснээс хойш нийтдээ 24700000 төгрөг төлсөн байна. Надад хүнээс мөнгө зээлээд хугацаандаа өгч чадаагүй буруу байгаа боловч энэ хүн арай дэндүү намайг хохироож байна. Одоо бүр ганц байгаа эд хөрөнгийг минь хууль ёсоор өөрийн өмчлөлд шилжүүлж авсан мэтээр авирлаж бусдад зарах гээд зар тавиад байна. Уулзаад мөнгөний тооцоогоо хийе гэхээр дааж давшгүй их мөнгө нэхээд миний төлсөн мөнгийг үгүйсгээд одоо 120000000 төгрөгөөр объектыг минь зарах гэж байна. Үнэн хэрэг дээрээ би түүнд энэ объектоо 50000000 төгрөгөөр худалдаагүй шүү дээ. Тийм учраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Ж.******* нэхэмжлэлийн хариуд гаргасан тайлбартаа надаас худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан объектыг 2016 оны 10 сарын 26-ны өдөр хийгдсэн 65000000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавьсан байгаад төлж чадаагүйгээсээ болж өрөндөө шилжүүлж өгсөн гэсэн байна. Ж.******* нь 2016 оны 10 сарын 26-нд надад 65000000 төгрөг өгөөгүй. Өмнө нь зээлсэн 25000000 төгрөг дээр нэмээд 40000000 төгрөг аваад 65000000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ нь мөнгийг шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болох ёстой тул надад Ж.******* 2017 оны 10 сарын 26-нд 20000000 төгрөг л өгсөн. Атарцэцэг 20000000 төгрөгийг авсан, энэ 20000000 төгрөг дээр тэр хоёр урьд нь тохирсон байсан юм. Тиймээс үнэн хэрэг дээрээ 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдээгүй тул ийм хэмжээний мөнгийг би аваагүй тул 2016 оны 10 сарын 26-ны өдөр Н.*******, Ж.******* нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.*******тай би эртний сайн танилууд бөгөөд олон жил үйлчилгээний төвд зэргэлдээ худалдаа эрхэлж байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Н.******* надаас сарын 5 хувийн хүүтэй худалдаа наймаандаа хэрэглэх зорилгоор 25000000 төгрөг жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж авсан. Үүнийгээ зөв бичжээ. Энэ зээлийн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 06-нд 900000, 2016 оны 5 дугаар сарын 7-нд 600000, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 900000, 2016 оны 6 дугаар сарын 8-нд 100000, 2016 оны 6 дугаар сарын 7-нд 1200000, 2016 оны 6 дугаар сарын 12-нд З00000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-нд 600000, 2016 оны 9 дүгээр сарын 7-нд 400000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 5-нд 1000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-нд 700000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд 400000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 400000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 12-нд 400000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-нд 300000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 300000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 200000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-нд 400000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 17-нд 200000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-нд 200000 төгрөг, 7-ны тооцоо гэсэн байна. 2016 оны 12 дугаар сарын 29-нд 2500000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 4-нд 500000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-нд 200000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 400000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 5-нд 200000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-нд 200000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 5-нд 600000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 22-нд 300000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-нд 300000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 17-нд 300000 төгрөг нийт 150000000 төгрөг гэрээний дагуу хүү гэж өгсөн. Эдгээр өгсөн мөнгөнөөс 2800000 төгрөгийг үндсэн зээлээс хасч хүүнд 13500000 төгрөг үлдсэн юм. Энэ 25000000 төгрөгийн зээлийн гэрээ тусдаа урьд нь байгуулагдсан байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Атарцэцэг надруу ярьж би Оюунцэцэг эгчээс 215000000 төгрөгөөр баар худалдаж авсан. Н.******* надтай хамтарч ажиллахаар болсон гэтэл хөрөнгө оруулалт хийх гэхээр мөнгөгүй байгаа, чамаас урьд нь мөнгө зээлсэн байгаа болохоор хэлж чадахгүй байгаа юм байна. Тэгээд өөрийнхөө үйлчилгээний төвийн шинэ өргөтгөлөө барьцаалаад зээл авъя гэж байгаагаа чамд хэлж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Н.******* өөрөө надтай уулзана биз дээ гэсэн. Ингэж ярьсны дараа Н.******* надтай өөрөө ирж уулзаад хамтарч хөрөнгө нийлүүлэн баар ажиллуулах гэж байгаа юм. Шинэ жилийн үеэр их орлоготой байдаг гэнэ. Тиймээс надаас авсан мөнгөө төлөх боломжтой болоод байгаа юм гэж надад ярьсан. Атарцэцэг баар авсныг сонссон тул би итгэсэн юм. Учир нь бид олон жил нэг худалдааны төвд худалдаа наймаа эрхэлж байсан. Ингээд би *******д Голомт банкнаас 40000000 төгрөгийн хадгаламжаа барьцаалан зээл авч, 23000000 төгрөгийг харилцах данснаасаа авч өгсөн юм. Би өөрөө 2000000 төгрөг нэмэн, 65000000 төгрөгийг Голомт банкин дээр Н.*******ыг дуудаж өгсөн. Учир нь их хэмжээний мөнгө тул Н.*******ыг дуудан теллерээс цуг тоолж авсан. Их хэмжээний мөнгө зээлэх болсон тул тухайн өдрөө зээлийн гэрээгээ хийсэн. Энэ 65000000 төгрөгийг авах үед Атарцэцэг огт байгаагүй. Энэ мөнгө Атарцэцэгт хамаагүй. Н.*******ыг надаас мөнгө авч явсны дараа Атарцэцэг утасдаад Н.******* чамаас мөнгөө аваа юу? хаачсан юм бол утас нь холбогдохгүй байна гэж надруу залгасан. Би түүнд мөнгөө аваад явсныг хэлсэн. Ингээд 65000000 төгрөг зээлэн авснаас хойш би зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардахад Н.******* надад баарны орлого шинэ жилийн үеэр ахицтай болохоор тооцно гэсэн. Ингээд би энэ үгэнд нь итгэж хүлээцтэй хандсан. Ингээд 2017 он гаран мөнгөө төлөх асуудлыг ярьхад баарандаа засвар хийлээ, их зардал гарсан тэгээд барилгын материал зээлээр авсан, засварын ажлын хөлс нэхэгдээд орлого маань эдгээрт зарцуулагдаад байна, чи хүлээж л бай, бид хоёр зээл хөөцөлдөнө гэж хэлсэн. Ингэж хэлсний дагуу хүлээж байтал Атарцэцэг Н.******* хоёрын баар болох ҮХЭХ-ний гэрчилгээг авахдаа Н.******* нь өмчлөгчөөр бүртгэгдээгүй тул энэ хоёрын хооронд зөрчил үүссэн юм. Зээл авах нь бүтээгүй гэж надад Н.******* ярьсан. Ямар ч байсан хүлээж бай, Атараагийн зээлийг харья гэж хүлээлгэсэн. Ингэж байснаа 2017 оны 5 сараас эхлэн АНУ-руу явж ажил хийнэ гэж ярих болсон юм. Би дэлгүүрээ зараад чиний мөнгийг өгье, зар тавьсан гэсэн. Нэгэнт ******* ийм нөхцөл байдлаа хэлсэн учир дэлгүүрийг нь зарагдахыг хүлээхээс өөр аргагүй болсон юм. Шилэн өргөтөлдөө humana гэдэг хүүхдийн тэжээл болон Солонгосын хуучин хувцас зарж байсан. Н.*******ын үгэнд итгээд түүнийг ойлгон хөрөнгө хурдан зарагдаасай гээд ном уншуулж байсан. Гэвч зарагдаагүй юм. Ингээд Н.******* дэлгүүрээ 100000000 төгрөгөөр зармаар байна авах хүн байвал мэдэж байгаарай гэж байсан. Дэлгүүр нь зарагдахгүй байсан учраас би барьцаа хөрөнгөө авъя гэж хэлсэн. Гэтэл Н.*******...надад чи байж бай Баянбай надад зээл авч өгнө гэсэн гэж хэлсэн. Хэд хоногийн дараа эхнэр нь уурласан гэнэ ...гэсэн. Ингээд би одоо хүлээж чадахгүй чи АНУ-руу явчих юм бол би хохироод үлдэх үү, өргөтөл чинь барьцаанд байдаг, хүн авах болдог, тэгэхээр яах юм бэ гээд бид хоёр ярилцаад 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түүний зээлсэн мөнгө мөн бас хүүг нь тооцож тооцоо нийлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-нд авсан 65000000 төгрөг 2016 оны 4 дүгээр сард өгсөн зээлийн үлдэгдэл 21800000 төгрөг 65000000 +21800000 =86800000, 86800000 +13600000 /хүү/ =104000000 төгрөг гэж тогтон энэ өгөх ёстой өрөндөө худалдах худалдан авах гэрээгээр 2017 оны 5 дугаар сарын 17-нд өмчлөх эрхийг надад шилжүүлж өгсөн. Н.******* өндөр үнийн дүнгээс татвар төлөх тул үнийн дүнг багасгаж, 50000000 худалдах худалдан авах гэрээг хийж, миний өмчлөлд шилжүүлсэн. Ингэж шилжүүлснийхээ хэд хоногийн дараа би АНУ-руу явах гэтэл зардал байхгүй тул З сар энэ хүмүүст түрээслэхээр болсон хугацаа дууссаны дараа чи өөрөө мэдээрэй гэж надад хэлсэн юм. Үнэхээр Н.*******ыг гуйсан тул гурван сар би хүлээсэн. Ингээд 2017 оны 11 сард түрээслэж буй хүмүүст нь хэлэхэд түрээслэж буй эмэгтэй Би таныг мэдэхгүй гэсэн. Би энд өч төчнөөн засвар хийсэн, мөн Н.******* эгчид 6 сарын 900000 төгрөгөөр тооцож түрээс өгсөн гэсэн юм. Ингээд Н.*******тай холбогдож ярьх гэтэл АНУ-руу яваад фэйсбүүк мэссенжерээ хаасан. Ингээд би яах ч аргагүй шүүхэд хандахаар болсон. Шүүх хурал зарлагдахад Н.*******д түрээсийн мөнгө өгсөн хүмүүс нь Н.*******ын нөхрийг гэрчээр оруулна гэсэн хүсэлт тавин мөн бас өмгөөлөгч авна гэх мэтээр хурлаа хойшлуулж, Н.*******ыг хуралд оролцуулахаар хойшлуулж байсан байдаг. Иймд 50000000 төгрөг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Өөрөөр хэлбэл авсан өр зээлээ төлж чадахгүй, ҮХЭХ болох өргөтгөл нь зарагдахгүй байсан тул надад өөрийнхөө хүсэл зоригийн дагуу өгөх ёстой өрөндөө тооцож өргөтлийнхөө өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлсэн юмаа. Харин Н.******* намайг хохироож өрөндөө өгсөн хөрөнгөө шилжүүлснийг түрээслэж буй хүндээ хэлэхгүйгээр түүнээс их мөнгө авсан нь бусдыг залилж байгаа асуудал биш гэжүү? Харин хохирсны хувьд бол Н.******* биш би хохирч байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Ямар ч эрүүл саруул хүмүүс нь нэг нь 65000000 төгрөг аваагүй байж 65000000 төгрөгийг хүүтэй эргүүлж төлнө, үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж үүргээ гүйцэтгэнэ гээд гэрээ хийгээд уг хүсэл зоригоо илэрхийлсний баталгаа болгож өөрөө гарын үсэг зурж, гэрээний нөхцөлөө өөрөө бичээд нотариатаар орж үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэх үү. Мөн гэрээний нөгөө тал ч гэсэн 20000000 өгчхөөд 65000000 төгрөгний гэрээ хийгээд байх уу, мөн урьд нь авсан зээлийн гэрээ нь тусдаа, тэр гэрээний хугацаа дуусаагүй байхад шинээр 2 тал гэрээ хийх ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 25000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж аван сар бүр хүүг төлж байсан боловч үндсэн зээлээс 21800000 төгрөгийг төлөлгүй үлдээсэн. Зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алданги тооцохоор гэрээндээ тусган тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлж зээлийн барьцаанд үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Н.******* нь энэ хоёр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаар 2017 оны 04 дүгээр сарын 17-нд тооцоо нийлж 109200000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр нэмэлт үүрэг хүлээсэн. Ингэж тооцоо нийлэхдээ 2 тал гэрээний хүү 5 хувь байсныг 3 хувь болгосон. Гэвч 2017 оны 05 дугаар сарын 24-нд би АНУ явах боллоо гээд үүргийн үнийн дүнд тооцон барьцаа хөрөнгөө худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 24 м2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч уг тохиролцооноосоо буцаж худалдах худалдан авах гэрээ болон 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийг гаргасан. 2018 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл бүтэн хагас жил гаруй хугацаагаар би Н.*******ын байр суурь, санал хүсэлтийг харгалзан шийдье гэсэн боловч Н.******* өөрөө идэвхитэй байр сууриа илэрхийлээгүй Солонгос улсруу явсан байх тул шийдтэй ярилцах хариу авч чадсангүй. Иймд би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэг 21800000 төгрөг алданги 11497000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг 65000000 төгрөг, хүү 19500000 төгрөг нийт 117797000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* нь нэхэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ. Тэрээр Н.*******аас 117 797 000 төгрөг нэхэмжилжээ. Энэ нь тэдний хооронд хийгдсэн 2 удаагийн зээлийн гэрээний үүргийн дагуу Н.*******ын төлөх ёстой мөнгийг нэхэмжилж байгаа юм байна. Миний бие сөрөг нэхэмжлэлийг гардаж авсан боловч энэ талаар тодорхой тайлбар өгч, нотлох баримт гаргах боломжгүй байна. Учир нь хариуцагч Ж.******* нь Н.*******ыг Солонгос улсад шинжилгээ хийлгэхээр явснаас хойш буюу надад итгэмжлэл өгснөөс хойш сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх надад гардуулж өгсөн юм. Тийм учраас нэхэмжлэгч Н.*******тай холбогдож энэ тухай мэдэгдэхэд 25-нд Бээжинд ирээд Монголд энэ сарын сүүлээр ирэхээ надад мэдэгдсэн. Н.******* нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин өөрийн төлөх ёстой мөнгөний хэмжээн дээр маргана. Нилээд их хэмжээний мөнгө төлсөн, үүнийг нотлох баримт байгаа, эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгнө гэсэн болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч харин зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж нотлох баримтууд гаргаж өгнө, шүүх хуралд өөрийн биеэр оролцоно гэж нэхэмжлэгч Н.******* надаар дамжуулан шүүхэд хандаж хүсэлтээ илэрхийлж байгаа тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* нь надад зээлүүлсэн мөнгөө хүү алдангитай нь 117797000 төгрөг нэхжээ. Ийм хэмжээний мөнгө төлөх ёсгүй. Ж.******* нь надад 25000000 төгрөг 20000000 төгрөг бүгд 45000000 төгрөг өгсөн. Түүний найз Атарцэцэг 20000000 төгрөг аваад хүүгүйгээр надаар дамжуулж өгсөн. Ж.******* Атарцэцэг нарт 20000000 төгрөг өгөх гэхээр аваагүй. Тэр мөнгө нь надад байгаа. Ингээд би Ж.*******гаас нийт 65000000 төгрөг л авсан. Нийтдээ 24700000 төгрөгийг төлсөн. Эхний 25000000 төгрөгийг нэг жилийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр гэрээнд тохирсон байгаа. Би гэрээний дагуу 2725000 төгрөг төлөх ёстой. Хоёр дахь 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн ч өмнөх 25000000 төгрөг дээрээ 40000000 төгрөгийг Атарцэцэг бид хоёрт 20000000, 20000000 төгрөгөөр зээлж нийт 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Үнэн хэрэг дээрээ би 20000000 төгрөг авсан надад бэлнээр өгсөн. Энэ зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Атарцэцэг өөрийн авсан 20000000 төгрөгөө Ж.*******д өгөх гэтэл авахгүй Н.*******д өг гэсээр байгаад Атарцэцэг нь миний данс руу хийсэн байсан. Энэ 20000000 төгрөгийг би Ж.*******д өгнө. Би Атарцэцэгийн өмнөөс хүү төлж чадахгүй. Ингээд нийтдээ би Ж.*******д 67250000 төгрөг төлөх ёстой. Би Ж.*******д 24700000 төгрөг төлсөн. Үүнийг хасаад 42550000 төгрөг болж байгаа. Мөн миний дэлгүүрийн түрээс болох сарын 900000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн Ж.******* авч байгаа. 2018 оны 04 дүгээр сараас эхлэн одоо болтол 6 сарын түрээс 5400000 төгрөгийг би хасуулна. Ингээд нийт 37150000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Би Ж.*******д 24700000 төгрөг төлсөн гэдгийг Хаан банкны дансны хуулгаас нотлогдоно. Мөн Ж.*******гийн өөрийн гараар өгөв гэж бичсэн тооцоо нийлсэн баримт нотолно. Бэлнээр мөн өгсөн 6000000 төгрөгийг Ж.******* өөр мэдэж байгаа охинд нь 1000000 төгрөг өгсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Ж.*******д дэлгүүрээ барьцаанд тавьж зээл авч байсан. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 25000000 төгрөг авсан.Би сар бүр орлогоноосоо тодорхой хэмжээний мөнгө өгч байсан. Дараа нь Атарцэцэг баар нээнэ гэхээр нь би Ж.*******гаас 40000000 төгрөг зээлж авсан. Атарцэцэг 20000000 төгрөгийн авсан. 20000000 төгрөг дээрээ Атарцэцэг хүү төлөөгүй. Би өөрийнхөө 25000000 төгрөг дээр 5%-ийн хүү төлсөн. Сүүлд авсан мөнгөний хүүг төлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65000000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлээ төлж чадахгүй үйлчилгээний төвийн объектоо барьцаанд тавьсан. Ж.******* бид 2 хамт зээл хөөцөлдсөн. Ж.******* Голомт банкнаас зээл хөөцөлдсөн. Тэр нь бүтээгүй. Бид хоёр төрийн банкин дээр очихоосоо өмнө объект худалдах худалдан авах гэрээ хийсэн. Эдийн засагч нь Н.******* эгчээ ингэж болохгүй, гэрээ хийхээсээ өмнө нь ирэх ёстой байсан гэсэн. Тэгээд гэрээгээ цуцлах гэсэн чинь буцааж болохгүй байсан. Би дэлгүүрээ түрээслүүлчхээд Америк руу явж ажил хийж мөнгийг нь өгнө гэсэн. Өөр надад төлөх боломж байгаагүй. Америкт очоод хүнд ажил хийсэн. Тэгээд бие дийлэхгүй 2 удаа түргэнээр эмнэлэгт очсон. Тэгээд мөнгө явуулаагүй. Америкт байдаг ах эгч 2 маань намайг буцааж явуулсан. Авсан мөнгөө бол төлнө. Өөрийн объектоо буцааж авах хүсэлтэй байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс би 20000000 төгрөг авсан. Атарцэцэг 20000000 төгрөг авсан. 65000000 төгрөг бол аваагүй. Тиймээс объект худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Н.******* 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй. 50000000 төгрөгт тооцож өгөөгүй учир хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байна. Ж.******* өөрөө 50000000 төгрөг өгөөгүй гэдгээ хэлж байна. Тийм учраас хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 65000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 65000000 төгрөг аваагүй, 40000000 төгрөг бэлэн авсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 25000000 төгрөг зээлж авсан байсан. Тэр мөнгөө нэмээд 65000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж байна. Тиймээс 65000000 төгрөг тоолж аваагүй учраас зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж байгаа. 65000000 төгрөг Ж.******* хадгаламжаасаа авч өгсөн гэдгийг нотолж хадгаламжийн дэвтрээ гаргаж өгсөн байна. Н.******* бол 40000000 төгрөг бэлэн авч дансанд хийсэн, 12000000 төгрөгийн Атарцэцэгийн данс руу шилжүүлсэн гэдгээ өөрийнхөө дансны хуулгаар нотолсон. Нэг нь 65000000 төгрөг өгсөн, нэг нь 40000000 төгрөг авсан гэдгээ нотолж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт зээлийн гэрээний зохицуулалтыг зааж өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 25000000 төгрөг, 65000000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл юм шиг харагдаж байгаа. Иргэний хуулийн 284 дугаар зүйлийн 284.2.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээг хүчин төгөлдөрт тооцно гэж заасан. Зээлдүүлэгчид 65000000 төгрөг өгсөн гэсэн баримт байхгүй байна. Тэгэхээр баримт байхгүй учир зээлдэгч 40000000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь авсан 25.000.000 төгрөг дээр нэмж 40000000 төгрөг авсан гэдгээ Н.******* өөрөө хэлж байна. Тэгэхээр 65000000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож болно. Хариуцагч өнөөдөр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч мөнгөө авна гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь нэгдүгээрт объект худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл гарч ирж байна. Худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ биш болсон. 65000000 төгрөг, 25000000 төгрөгийг нэмж 90000000 төгрөг авсан гэх үндэслэл байхгүй байна. Учир нь 65000000 төгрөг өгсөн гэх баримт байхгүй байна. 65000000 төгрөг дээр хүү тооцож Н.*******аас мөнгө гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэж болно. Гэхдээ үүнийгээ сүүлд нь 3%-ийн хүүтэй болгосон байсан. Гэтэл 65000000 төгрөг дээрээ 2017 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацааны хүү нэмээд 109000000 төгрөг болсон юм шиг байгаа. Үүнийгээ аль аль нь тайлбарлаж чадахгүй байна. Мөнгө авах хүнд харилцааны хувьд давуу эрх бий болдог юм байна. Н.******* бол хүний мөнгө авчхаад төлж чадаагүй юм чинь зур гэхээр зурж байсан. Өнөөдөр 13570000 төгрөг, 86800000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлагагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон зүйл байхгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх нотлох баримт гэж үзэх боломжгүй учраас үүнийг энэ асуудлыг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой зүйл биш гэж үзэж байна. Хожим 5%-ийн хүүг 3%-ийн хүү болгосон гэж Н.******* ,Ж.******* хоёр хэлж байгаа боловч ойлгомжгүй нөхцөл байдал байна. Хэрвээ 65000000 төгрөгийн хүүг 3% болгочхоод доор нь хүү гэж бичсэн байсан бол үүнийг үндэслэж 3%-аар хүү тооцож болох байсан. Өнөөдөр шударга ёсны зарчмаар хандахгүй бол аль, аль нь ойлгомжгүй байдал бий болгосон байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ миний ярьсан зүйлийг анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Хэрвээ Н.*******ын Ж.*******гаас авсан нийт мөнгө нь 90.000.000 төгрөг гэж үзэж байгаа бол сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. 25000000 төгрөг, 65000000 төгрөг гэж бичээд хүү алданги тооцсон гэж байна. Яаж тооцож 11700000 төгрөг болсон нь ойлгомжгүй байна. Н.*******ын төлсөн мөнгийг нь хасаагүй байсан. Барьцаа хөрөнгөнөөс гаргуулах гэсэн шаардлага байхгүй байна. Тэгэхээр 65000000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа бол барьцаа хөрөнгөнөөс гаргуулъя гэсэн зүйл бичих ёстой байсан. Гэтэл тийм зүйл бичээгүй байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцвол үл хөдлөх хөрөнгийг Н.*******ын нэр дээр улсын бүртгэл бүртгэх нь тодорхой. Н.*******аас Ж.*******д нийт хэдэн төгрөг төлөх ёстой юм бэ? гэдгийг шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх байх. 25000000 төгрөгийн зээлийн гэрээн дээр хүүг жилийн 5% гэж бичсэн байсан. Гэхдээ талууд ойлголцохдоо сарын 5% гэж ойлголцсон болох шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болчихлоо. 25000000 төгрөгийн хүүг дараагийн 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдэх хүртэлх хугацаанд Н.******* 7100000 төгрөгийн хүү төлсөн байна гэж үзэх үндэслэл гарч ирж байгаа. 40000000 төгрөг зээлэх гэж үед Ж.******* барьцаагүй тийм их мөнгө өгөх боломжгүй гэсэн учраас өмнөх 25000000 төгрөгөө нэмээд 65000000 төгрөг дээр барьцааны гэрээ байгуулсан. Бэлэн мөнгөөр 40000000 төгрөг авсан гэдэг Н.*******ын тайлбар бол үндэслэлтэй болох нь харагдаж байна. Атарцэцэгийг гэрчээр оролцуулъя гэхээр Атарцэцэг оролцохгүй байнга зугтааж байгаа. Атарцэцэг 20000000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч өгсөн. Гэхдээ Ж.*******гаас 40000000 төгрөгийг Н.******* авсан. Н.******* Атарцэцэгт 20000000 төгрөг өгсөн. Атарцэцэгээс хүү нэхэх эсэх нь Н.*******ын асуудал. Эхний яриа бол Ж.*******, Атарцэцэг хоёрын хооронд болсон. Атарцэцэг барьцаа хөрөнгө байхгүй байсан учир Н.*******ын хөрөнгийг бизнесдээ татаж оруулж барьцааны гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараас нотлогдож байна. Н.*******аас 65000000 төгрөгийн хүү тооцож гаргуулъя гэвэл үүнийг нь үндэслэж Н.******* Атарцэцэгээс 20000000 төгрөгийн хүү нэхэх бүрэн боломжтой. Атарцэцэг 20000000 төгрөг авч өгсөн. Атарцэцэг 20000000 төгрөг авсан гэдгийг Ж.******* мэдэж байсан. 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хийснээс хойш Хаан банкны дансаар 8100000 төгрөг, Төрийн банкны дансаар 500000 төгрөг, бэлэн мөнгөөр 3300000 төгрөг өгсөн гэж байна. Бэлэн мөнгөөр 3300000 төгрөг өгснөө Н.******* нотолж чадахгүй Ж.******* би аваагүй гэж байгаа. 1000000 төгрөг өгснийг Ж.******* хүлээн зөвшөөрч байгаа. Нийт төлсөн мөнгө нь 24700000 төгрөг болж байгаа. Үүнийг төлбөл зохих мөнгөнөөс хасч шийдэх боломжтой гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл дээр 25.000.000 төгрөгийг хүү алдангитай нь нэхэж 65000000 төгрөгийг бас хүүтэй нь нэхсэн байсан. 25000000 төгрөгийн хүүгээ авч байсан гэдэг. Яагаад ч 117900000 төгрөг төлөх үндэслэл байхгүй байна. Бид хоёр яг хэдэн төгрөг төлөхөө тооцож гаргаж чадаагүй. Бид хоёр 65000000 төгрөгнөөсөө мөнгө төлнө гэж бодож байгаа. Н.******* өөрөө хүү алданги төлөхгүйгээр үндсэн мөнгөө төлье гэсэн тайлбар гаргаж байгаа. 43505000 төгрөг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Түрээсийн төлбөрийг бас хасуулая гэж байгаа. Сөрөг нэхэмжлэл гаргахаар обьект бол хуулийн дагуу Ж.*******гийн нэр дээр шилжсэн юм шиг харагдаж байгаа боловч сөрөг нэхэмжлэл гаргаад энэ миний өмч биш гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Объект нь Н.*******ын өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас түрээсийн төлбөр бол Н.*******ын авах ёстой мөнгө гэж бодож өөрийнхөө төлөх ёстой мөнгөнөөсөө хасуулна гэж бодож байгаа. Энэ нь үндэслэлтэй гэж бодож байна. Оюунсайхантай Ж.******* 1 жил хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байсан. Сарын түрээс нь 850000 төгрөг байсан. Н.*******ын тооцоогоор 10200000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг Н.*******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэж олж байгаа учраас хасах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******ын ярьж байгаагаар 2016 онд 04 дүгээр сарын 26-ны өдөр авсан 25000000 төгрөг сарын 5%-ийн хүүтэй авсан. Дараа нь Атарцэцэгтэй баар ажиллуулах гэж байна гээд дэлгүүрээ барьцаанд тавиад 65000000 төгрөг авсан. Би хадгаламж барьцаалж 40000000 төгрөг авсан. 23000000 төгрөгийг дүүгээсээ авч өгсөн. 2.000.000 төгрөгийг бэлэн өгч байсан. 65000000 төгрөгийг авсан байж би 20000000 төгрөг авсан гэж яаж тайлбарлаж чадаж байна. Яагаад 40000000 төгрөг дээр эвлэрэе гэж яриад байгаа юм бэ. Тухайн үед Атарцэцэг бид хоёр баар ажиллуулах гэж байна гэж хэлж байсан. Тэр хүнээ өөрийг нь уулзуул гэж хэлсэн. Яагаад 65000000 төгрөг аваагүй, өмнө нь авсан 25000000 төгрөгөө нэмж байна гэж яриад байгаа юм бэ. Тэгвэл яах гэж сүүлд 85000000 төгрөг дээр гэрээ байгуулахдаа 5%-ийн хүүгээ бууруулаад 3%-ийн хүү төлнө гэж ярьж байсан юм бэ?. Өнөөдөр яагаад ийм өөр зүйл яриад сууж байгаа юм бэ. Би өнөөдөр ажилгүй байж яаж зээл авч өгөх юм бэ. Чи банкнаас зээл аваад өгье гэж зөндөө ярьж байсан. Сүүлд нь очиж уулзахад одоо чи яах юм бэ гэж хэлсэн нь үнэн. Гэрээ ёсоороо 86000000 төгрөгийг он гартал төлж дуусгана гэсэн гэж байсан. Чамайг Америк явчихвал яах юм бэ гэж би хэлсэн. Өнөөдөр энэ үл хөдлөхийг чинь 180000000 төгрөгөөр зарна гэхээр хүн авахгүй байна. Газрын гэрчилгээ байхгүй. Хоёулаа хамт юм мэддэг хүнээр зөндөө явсан. Бас өндөр үнээр зараад хэдэн төгрөг илүү гаргаад авбал өөрт нь хэрэгтэй юм болов уу гэж зөндөө явсан. Би өөрөө банкинд тавиад зээл аваад өгье гэж байсан. Би хүний өмнөөс зээл авч төлж чадахгүй. Сүүлд авсан 65000000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй гэдгээ Н.******* ойлгож байгаа. Гэрээ ёсоор үл хөдлөх хөрөнгөө надад шилжүүлж өгсөн. Гэрээ хийсний дараа Төрийн банкны эдийн засагчтай хамт очиж уулзсан. Гэтэл 40000000 төгрөгийн зээл гарах юм байна гэсэн. Хэлсэн ёсоор зээл гарахгүй учраас та нэмж орон сууц тавих юм бол зээл гаргаж өгч болно гэж хэлж байсан. Н.******* анх дэлгүүрээ 100000000 төгрөгөөр зармаар байна гэж ярьж байсан. 120000000 төгрөгөөр зарж чадвал 117000000 төгрөгөө надад өгчхөөд илүү гарсан мөнгөө чи ав гэж хэлээд хугацаа өгч байсан. Тухайн үед объект худалдах худалдан авах гэрээг 50000000 төгрөгөөр хийсэн. Татвар төлөх мөнгө нь их байсан учраас 50000000 төгрөгөөр гэрээ хийсэн. 117000000 төгрөгийн зээлдээ тооцож үл хөдлөхийг авсан. 65000000 төгрөг, 25000000 төгрөг нийт 90000000 төгрөг болсон. Хүү, алданги нэмэгдээд 117000000 төгрөгийн өрөнд тооцож худалдаж авсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн обьект худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн учир хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн байна. 2017 оны 05 дугаар сарын 25-ны Үйлчилгээний төвийн голд байрлах объектыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа Н.*******д Ж.*******д зээлийн гэрээгээр хүлээсэн гэрээний үүрэг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан 25000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан 65000000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг бий болсон байсан. Сүүлийн 65000000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Н.******* өөрийнхөө объектыг барьцаалсан байсан. Энэ өр төлбөрөө төлж чадахгүй, өөрөө Америк улс руу явах шаардлагатай болж Ж.*******гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөө зээлийн гэрээний өр төлбөрт тооцож шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгөхдөө 84500000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн үүргээ төлж дуусгав гэж үүрэг дуусгавар болсон гэрээ байгуулж дараагаар нь объект худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр объектоо шилжүүлж өгсөн. Энэ бол дүр үзүүлж хийсэн хэлцэл биш. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдэг нь ямар нэг үр дүн гаргахгүйн тулд хийдэг. Гэтэл үр дүн гаргах гэж хэлцэл хийсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан 65000000 төгрөгийг зээлийн гэрээг 84500000 төгрөгөөр тооцож 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан 25000000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдлийг нэмж энэ өр төлбөрөө дуусгавар болгох гэж объект худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Энэ бол шүүхэд гаргаж өгч байгаа Ж.*******гийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ гэрээнүүдийн талаар Н.*******аас асуухаар 84500000 төгрөгийг би төлөөгүй. Бид хоёр тохиролцоод Ж.*******гийн нэр дээр объектоо өрөндөө тооцож шилжүүлсэн гэж хэлдэг. Энэ бол үр дүн гаргахыг хүсч хийсэн хэлцэл юм. Тэгээд өөрөө Америк явсан. Америкаас ирээд объектоо буцааж авъя, би энэ хүнд худалдаагүй юм гэдэг. Хэлцлийг тайлбарласан тайлбар байдаг. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдэг ямар нэг хүсэл зориг эрмэлзэлгүй хирнээ ямар нэг үр дагавар гаргахгүйн тулд хийдэг. Үнэхээр 84500000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хүлээсэн гэдгээ зөвшөөрч тэр үүргээ үндэслэж барьцаа хөрөнгөө шилжүүлж байгаа юм. Шилжүүлэхдээ 50000000 төгрөгөөр зарсан мэтээр гэрээ байгуулсан. Гэтэл бодит байдал дээр хүсэл зориг нь хүний мөнгө авсан, цаг хугацаа өнгөрсөн, өөрөө Америк явах гээд байдаг. Тохиролцоод энэ гэрээг байгуулсан байдаг. Тэгэхээр нь энэ нь яаж дүр үзүүлсэн хэлцэл байх юм бэ. Өөрөө зээлийн гэрээний үүрэг хүлээсэн байсан юм байна. Барьцааны хөрөнгөө худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн байна.Зээлсэн мөнгөө төлж чадахгүй болохоор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгох гэсэн үр дагаврыг хүсч энэ хэлцлийг хийсэн. Тэгэхээр объект худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй байна. Н.******* 65000000 төгрөг аваагүй, 40000000 төгрөг авсан гэж байна. Ж.*******гаас авсан 65000000 төгрөгнөөс 40000000 төгрөгийг өөрийнхөө дансанд хийсэн гэдгээ нотлохыг хүсч байна. Гэтэл Ж.******* шүүхийн хэлэлцүүлэг Солонгос барааны Со Сараа гэдэг хүнд өртэй байсан. Тэр хүн надаас мөнгө авсан гэдгий нь мэдээд сахиж зогсож байгаад авсан гэдгийг хэлсэн. Тэгвэл 65000000 төгрөг аваагүй юм бол яах гэж 65000000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан юм бэ?. 65000000 төгрөгийн зээлээ төлж чадахгүй болохоор сарын хүүг нь багасгаж 3%-ийн хүүтэй болгож гэрээ байгуулж гарын үсэг зурсан байдаг. 65.000.000 төгрөг аваагүй 40.000.000 төгрөг авсан. 20000000 төгрөгийг нь Атарцэцэг авсан. Атарцэцэгтэй баар ажиллуулах гэж авсан гэдгээ хэлж байсан. Хамтарч ажиллаж байх хугацаандаа 40.000.000 төгрөг авсан юм байна. Гэтэл 40000000 төгрөг Ж.*******гаас авч 20000000 төгрөг Атарцэцэгт шилжүүлсэн юм бол тэр талаархи баримт байхгүй байна. Тэгэхээр хамтран ажиллаж байх хугацаанд гаргасан баримтыг үндэслэж Атарцэцэг 20000000 төгрөгийг нь авсан гэж ярьж байна. Атарцэцэг гэдэг хүн шүүхэд ирэхгүй гээд байгаа учир нь Ж.*******гаас мөнгө аваагүй, энэ хоёр хүн хоорондоо хамтарч ажиллаж байсан асуудал байсан учраас Ж.*******гаас мөнгө аваагүй юм чинь очихгүй гэдэг тайлбар шүүхийн мэдэгдэх хуудсан дээр бичсэн байсан. 25000000 төгрөгнөөс 65000000 төгрөг авахаасаа өмнө 7100000 төгрөг төлсөн гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж байгаа. Өнөөдөр үүнийг гараараа бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч жилийн 5%-н хүүтэй байсан гэж байна. Жилийн 5%-ийн хүүтэй зээл өнөөдөр хаана ч байхгүй. Ж.*******, Н.******* хоёр аль аль нь бизнес хийдэг. Жилийн 5%-аар тооцож хүү авна гэсэн бол Ж.******* энэ мөнгийг өгөх байсан уу?. Ж.******* би бол тэгж өгөхгүй. Сарын 5%-ийн хүү төлнө гэж авсан шүү дээ. Одоо яаж чи ингэж яриад байгаа юм бэ?, би үнэхээр чамд гомдож байна гэж бухимдаж байгаа нь аргагүй юм. Эдгээр бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж үзэхэд 65000000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан гэдэг нь үндэслэлтэй байна. Өмнө нь бас мөнгө өгч авахдаа баримт үйлдэж байгаагүй. Өнөөдөр Н.******* өрөндөө өгсөн зүйлийг буцааж авахын тулд Ж.*******гаас авсан мөнгөө аваагүй гэж тайлбар өгч байна. ******* Н.*******ыг өөрийнхөө үгээр яриачээ гэж тайлбар хийж байна. Яг хохирч байгаа хүн нь Ж.******* болж байна. 2016 онд авсан мөнгөө бүрэн гүйцэд төлөөгүй байж өрөндөө өгсөн зүйлээ авна гэж байна. Шүүхийн ажиллагаанд байх хугацаанд мөнгөө өгөөд юмаа авчих юм болов уу? гэж харсан. Үнэхээр 65000000 төгрөг аваагүй юм бол яагаад нотариат дээр очоод зээлийн гэрээ байгуулсан юм бэ?. Н.******* өөрөө Ж.*******гийн итгэлийг алдсан. Атарцэцэгтэй ямар тохиролцоо хийсэн нь Ж.*******д ямар ч хамаагүй. Чи Америк явах гээд байгаа юм уу?, одоо энэ асуудлаа шийдье гэхээр объектоо шилжүүлж өгсөн байдаг. Шүүхийн өмнө бодитой тайлбар өгөх үүргээ булзааруулж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан зүйлээ ярихгүй. Өнөөдөр нэг өөр юм ярьж байна. Эдгээр байдлаас үзэхэд 25000000 төгрөгийг жилийн 5%-ийн хүүтэй авсан нь тогтоогдож байна. Энэ зээлээс 15000000 төгрөгийг төлсөн. 21800000 төгрөгийн зээл төлөөгүй үлдсэн байсан. Энэ 21800000 төгрөгийн зээлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан 65000000 төгрөг дээр нэмж 86800000 төгрөг гэж тооцоо нийлсэн байна. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тооцоо нийлж гэрээ байгуулахдаа 5%-ийн хүүг 3%-ийн хүү болгож бууруул гарын үсэг зурсан. Хүүгээ 5%-р тооцоогүй, 3%-р тооцсон гэдэг нь энэ баримтаар харагдаж байна. Ингэж тооцоо нийлчхээд зээлээ төлж чадахгүй Америк явах гээд яараад байсан учраас объектоо Ж.*******гийн нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. 84500000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэрээг Н.******* өөрөө бичиж өгсөн. Өмнө нь Н.******* миний объект 120000000 төгрөгийн үнэтэй. Зөрүү төлбөр 30000000 төгрөг өгчих гэж байсан. Тэгэхээр мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч мөнгө нэхэж байсан асуудал байгаа. Харин өөрийнхөө хөрөнгийг өндөр үнээр үнэлээд зөрүү авчихъя гэсэн бодол Н.*******д байсан. Сүүлд байгуулсан 65000000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. 65000000 төгрөг өгөөгүй, өгсөн гэх баримт байхгүй учир хүчин төгөлдөр бусад тооцож өгөөч гэж байна. Гэтэл 2017 оны 05 дугаар сард байгуулсан объект худалдах худалдан авах гэрээгээр 84500000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийг төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдлаас харахад 65000000 төгрөг авсан нь үндэслэлтэй байна. Өөрөө энэ гэрээнүүдийг гараараа бичиж өгч байсан. Тиймээс үр дүн гаргахаар хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна. 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хуулийн дагуу хийгдсэн хэлбэрийн шаардлага хангасан учраас энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хөрөнгөө аваад өөрөө зараад мөнгийг нь өгье гэсэн зүйл ярьж байна. 2016 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа мөнгийг хөрөнгөө авчхаад өгье гэж байгаад итгэхгүй байна. Атарцэцэгээс 20000000 төгрөг авчхаад одоо хүртэл өгөөгүй байна. Тиймээс 117000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг Н.*******ын нэр дээр болгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй байгаа. Шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийддэг. Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн болохоос үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Н.*******ын нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ Н.*******, Ж.******* нарын байгуулсан 2016 оны 10 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гарган мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ж.******* нарын хооронд 2016 оны 04 сарын 06-нд зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******гаас 25000000 төгрөгийг 2016 оны 04 сарын 06-наас 2017 оны 04 сарын 05-ныг хүртэл нэг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлж авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-85/-ээр тогтоогдож байх ба Н.******* уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт 2016 оны 06 сарын 07-ноос 2017 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15720000 төгрөгийг Ж.*******гийн Хаан банкин дахь 5094100248 дугаарын дансаар шилжүүлсэн болох нь харилцагчийн дансны хуулгаар /хэргийн 9-45-р тал/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Ж.*******гаас 2016 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 25000000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Ж.******* ...иргэд хооронд банкны хүүнээс бага хүүтэй их хэмжээний мөнгө зээлэхгүй, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, Н.******* зээлсэн мөнгөө сар бүр 1500000 төгрөгөөр төлж байхаар тохиролцож, сард төлөх хүү, үндсэн зээл, нийт төлөх зээлийн төлбөрөө тооцож өөрийн гараар бичиж өгсөн, сар бүр тодорхой хэмжээгээр цувуулж зээлийн төлбөрийг хийж байсан.... гэж тайлбарлаж байна.

 

Мөн зохигчийн хооронд 2016 оны 10 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч Н.******* нь 65000000 төгрөгийг 2016 оны 10 сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 сарын 25-ны өдөр хүртэл нэг сарын 5 хувийн хүүтэй, хүүнд 19500000 төгрөг төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 6, 7, 136-р тал/ нэхэмжлэгч Н.******* 2016 оны 10 сарын 25-нд ...би Ж.*******гаас 40000000 төгрөг бэлнээр тоолж хүлээж авсан, 65000000 төгрөг зээлж аваагүй, өмнө зээлсэн 25000000 төгрөгийн зээл дээр 40000000 төгрөг нэмж зээлсэн гэж тайлбарлаж байх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Ж.*******д өмнө 2016 оны 4 сарын 6-нд зээлсэн 25000000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг тодорхой хэмжээгээр гүйцэтгэж төлж байсан баримт хэрэгт авагдсан, мөн уг зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг 2016 оны 10 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нэмж шилжүүлэхээр тохиролцсон байдал баримтаар нотлогдохгүй, мөн хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Голомт банкны зээлийн дансны хуулга, Ж.*******гийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн дансны хуулга, хадгаламж барьцаалсан зээл, зарлагын мэдүүлгийн баримтуудаар нэхэмжлэгчийн 40000000 төгрөг зээлж авсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна./хэргийн 67-61-р тал/

 

Н.*******, Ж.******* нарын хооронд 2016 оны 10 сарын 25-нд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Мөн зохигчийн хооронд 2017 оны 04 сарын 17-нд 86800000 төгрөгийг 2017 оны 04 сарын 17-ноос 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, хүү 22200000 төгрөг, нийт 109020000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах тохиролцоотой зээлийн гэрээ байгуулагджээ. /хх 87-р тал/

 

Нэхэмжлэгч Н.******* нь 2016 оны 10 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийг гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.******* 2016 оны 04 сарын 06, 2016 оны 10 сарын 26-ны өдрүүдийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2017 оны 05 сарын 25-нд зохигчийн хооронд үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж /уг хэлцэлд Н.******* 84500000 төгрөгийг төлж дуусгав гэж гараар бичиж/ мөн өдрөө Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн болон барьцааны үүргийг гүйцэтгэлээс чөлөөлсний дараа талуудын хооронд объект худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. /хэргийн 136-138-р тал/ дээрх гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ж.******* бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Уг 2017 оны 05 сарын 25-нд байгуулагдсан объект худалдах, худалдан авах тухай гэрээг дүр үзүүлэн хийсэн, уг гэрээг байгуулахад 50000000 төгрөгийг Ж.*******гаас Н.******* бэлнээр хүлээж аваагүй, 180000000 төгрөгийн үнэлгээтэй объектыг ийм хямдхан худалдахгүй, үнийн дүнг гэрээнд төлөх татвараас зайлсхийж багаар хийсэн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь талууд зээлийн гэрээний үлдэгдэл 84500000 төгрөгийн үүрэг дээр мөн зохигчийн хооронд 2017 оны 04 сарын 17-нд 86800000 төгрөгийг 2017 оны 04 сарын 17-ноос 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, хүү 22200000 төгрөг, нийт 109020000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах тохиролцоотой хийгдсэн зээлийн гэрээний үүргийг зээлийн барьцаанд байсан Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлдүүлэгчид худалдсанаар дуусгавар болохоор тохиролцсон байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх бөгөөд уг тохиолдолд өмнөх зээлийн гэрээний харилцаа дуусгавар болно.

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******гаар зээл авахуулахын тулд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр түүний нэр дээр шилжүүлсэн гэж нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар тайлбарлаж байх боловч энэ тохиролцоог нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

 

Нэхэмжлэгч Н.*******ын объект худалдах худалдан авах гэрээ хийх болсон хүсэл зоригийн илэрхийлэл нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг дуусгавар болгох зорилго байсан байх тул түүний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн объект худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.******* нь өөрийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн оронд барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ж.*******гийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасан байх тул дүр үзүүлэн хийсэн байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******гаас 2016 оны 10 сарын 26-нд 65000000 төгрөг аваагүй өмнө зээлсэн 25000000 төгрөг дээр нэмээд 40000000 төгрөг аваад 65000000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн, зээлийн гэрээ нь мөнгийг шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болох ёстой тул үнэн хэрэг дээрээ 65000000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдээгүй тул 2016 оны 10 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж, цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 10 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Ж.******* нэхэмжлэгч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 117797000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Н.******* 37150000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцжээ.

 

Зохигчийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-нд 25000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 0,3 хувийн алданги тооцохоор,

 

2016 оны 10 дугаар сарын 25-нд 65000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2017 оны 04 дүгээр сарын 25-н хүртэл хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан,

 

2017 оны 04 сарын 17-нд 86800000 төгрөгийг 2017 оны 04 сарын 17-ноос 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, хүү 22200000 төгрөг, нийт 109020000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах тохиролцоотой зээлийн гэрээ тус тус байгуулагджээ

 

Нэхэмжлэгч Н.******* зохигчийн хооронд байгуулсан 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 25000000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрт хариуцагч Ж.*******гийн Хаан банкин дахь 5094100248 дугаарын дансаар 15720000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба зээлийн гэрээний төлбөрт 24700000 төгрөг төлсөн гэх түүний тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн бэлнээр 6000000 төгрөг, охинд нь 1000000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримтгүй, энэ талаар *******гийн өөрийн гараар өгөв гэж бичсэн тооцоо нийлсэн баримт нотолно гэж тайлбар гаргасан боловч хэргийн 94-р талд байгаа баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй. Мөн зээлийн гэрээний төлбөрт Ж.*******гийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 4 сараас түрээсэлсэн түрээсийн төлбөр 5400000 төгрөгийг суутгуулж хасуулах тайлбар үндэслэлгүй байна.

 

Зохигчийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-нд 25000000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-нд 65000000 төгрөг, 2017 оны 04 сарын 17-нд 86800000 төгрөгийг 2017 оны 04 сарын 17-ноос 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, хүү 22200000 төгрөг, нийт 109020000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах тохиролцоотой зээлийн гэрээ тус тус байгуулагдсан боловч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулахаар нэхэмжлэгч Н.******* өөрийн өмчлөлийн 111860.600 төгрөгийн үнэ бүхий /хх-232-243/ Орхон аймаг Баян-Өндөр сум Үйлчилгээний төв 1 давхар голын байрлал дунд хэсэгт байрлах 24 м2 үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ж.*******гийн өмчлөлд бүрэн шилжүүлж өгснөөр зээлийн гэрээний үүрэг бүрэн гүйцэтгэгдсэнд тооцогдох тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэргийн 88,94,-98, 99-101, 175 дугаар талд авагдсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Н.*******ын нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдуулан гаргасан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн объект худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зэлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.*******гийн нэхэмжлэгч Н.*******д холбогдуулан гаргасан 117797000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 961150 төгрөг, Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 746935 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ