Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/01266

 

 

 

 

 

 

 

 

2020оны 05сарын12өдөр

 

Б.И

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Ц /РД:/,

 

Нэхэмжлэгч: Ч.Д /РД:/,

 

Нэхэмжлэгч: Т.Э /РД:/,

 

Нэхэмжлэгч: Б.И /РД:/,

 

Нэхэмжлэгч: Н.П /,

 

Нэхэмжлэгч: Б.О /РД:/,

 

Нэхэмжлэгч: Ө.М /РД:/,

 

Нэхэмжлэгч: М.М /РД:/,

 

Нэхэмжлэгч: Д.Х /РД:/,

 

Нэхэмжлэгч: Б.Д /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.С ХХК /РД:2090007/-д холбогдох,

 

Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын М.С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч М.С ХХК-аас Оюу Толгой Дулааны Цахилгаан станцын өргөтгөлийн төслийн урамшуулал болох 9,408,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгуулах, 15,876,000 төгрөгийг гаргуулж Ч.Дэд олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эт олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгуулах, 10,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Пд олгуулах, 8,736,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгуулах, 12,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Мт олгуулах, 16,128,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгуулах, 4,536,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгуулах, 12,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дод олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.*******, Г.*******, Т.*******, гэрч Э.*******, Г.*******, С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар, тэдний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хариуцагч М.С ХХК-ийн хэрэгжүүлсэн Оюу Толгой Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ажилд 2017 оны 12 сараас 2019 оны 10 сар хүртэл ажилласан. Нэхэмжлэгч нар нь ажиллах хугацаандаа хичээл зүтгэл гаргаж хичээж ажиллан улирал бүр ажлын гүйцэтгэлээ цаг тухайд нь шууд удирдлагаараа батлуулан Хүний нөөц, захиргааны албанд хүргүүлдэг байсан. Богино хугацааны төсөл учраас бүх ажилчид ачаалалтай илүү цагаар ажиллаж Оюу толгой сайт буюу уурхай дээр 28 хоногийн ажлын ээлжийг ажил олгогчийн зүгээс дур мэдэн сунгаж, нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа 11 цагаас хэтрүүлэн ажилладаг байсан ч бид тухайн үед илүү цагийн хөлс авдаггүй, амралтын горимгүй ажилласан. 2018 оны 10 сард дуусах байсан төсөл сунгагдсан учраас 2019 онд төсөл дуусах хугацаатай уялдуулан төслийн урамшуулал бүх ажилчдад олгоно гэж 2018 оны 12 сарын 28-ны өдөр нэгдсэн цахим шууданг бүх ажилчдад явуулсан байдаг. Төсөл эхлэх үед бүх ажилтнуудад төслийн урамшуулал олгох талаар мэдэгдсэн бөгөөд бидний хувьд төслөө дуусгаад урамшууллаа авна гэж итгэж байсан. Нэхэмжлэгч нар цаг наргүй сунаж, амралтгүй, гэр бүлдээ ч анхаарал хандуулахгүй, гүрийж ажилласны учир нь төслийн төгсгөлд урамшууллаа авах учраас төслөө амжилттай дуусгах нь л чухал гэсэн итгэл зүтгэлээр ажиллаж ирсэн. Гэтэл 2019 оны 10 сард төсөл албан ёсоор дууссан байтал бидэнд төслийн урамшуулал олгохгүй хохироож байгаад гомдолтой байгаа тул өөрсдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шударга шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн хариуцагч МСЭ ХХК-д 2019 оны 12 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нарын урамшууллыг олгохыг хүссэн албан бичиг явуулсан боловч 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 01/506 тоот албан бичгээр урамшуулал олгох боломжгүй тухай мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгч тус бүр дээр дараах шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч А.Цийн шаардлагын тухайд: А.Ц нь төсөл эхлэх үе буюу 2017 оны 12 сарын 27-ны өдрөөс 2019 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Төслийн баримт бичиг хяналтын ажилтан албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 1,344,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 9,408,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Ч.Дийн шаардлагын тухайд: Ч.Д нь төсөл эхлэх үе буюу 2017 оны 12 сарын 18-ны өдрөөс 2019 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Барилга угсралтын ажилтан албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 2,268,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 15,876,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Т.Эын шаардлагын тухайд: Т.Э нь 2018 оны 04 сарын 24-ны өдрөөс 2019 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд Сургалт зохицуулагч албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 1,512,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 7,560,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Т.Ингүний шаардлагын тухайд: Т.Ингүн нь 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Төслийн баримт бичиг, хяналтын ажилтан албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 1,512,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 7,560,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Н.Пын шаардлагын тухайд: Н.П нь 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Аялал зохицуулагч албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 1,680,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 10,800,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Б.Оын шаардлагын тухайд: Б.О нь төсөл эхлэх үе буюу 2017 оны 12 сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Худалдан авалтын ажилтан албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 1,747,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 8,736,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Ө.Мын шаардлагын тухайд: Ө.М нь 2018 оны 01 сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Барилга угсралтын супервайзор албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 2,016,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 12,096,000 төгрөг байна. Нэхэмжлэгч М.Мы шаардлагын тухайд: М.М нь төсөл эхлэх үе буюу 2018 оны 01 сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Механик шугам хоолойн ахлах мэргэжилтэн албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 2,688,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 16,128,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Д.Хгийн шаардлагын тухайд: Д.Х нь 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Худалдан авалтын ажилтан албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 1,512,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 4,536,000 төгрөг байна. Нэхэмжлэгч Б.Дын шаардлагын тухайд: Б.Д нь 2018 оны 03 сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Чанар хяналтын инженер/механик шугам хоолойн супервайзор албан тушаалд ажилласан. Нэг сарын үндсэн цалингийн хэмжээ 2,016,000 төгрөг бөгөөд ажилласан хугацаанд ногдох урамшууллын хэмжээ 12,096,000 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч нарт дээр дурдсан урамшууллын мөнгийг хариуцагчаас гаргуулан олгож өгнө үү. Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын М.С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Ажилтанд энэхүү гэрээний дагуу Төсөл дээр ажилласан хугацааны гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй гэсэн заалт нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж байгуулсан. Мөн Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасны дагуу стандарт нөхцөлтэй гэрээг тодорхойлсон. Нэхэмжлэгч нарын хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нь бүгд нэг ижил заалттай, байнга хэрэглэгддэг, урьдчилан тогтоосон нөхцөлтэй байх тул стандарт нөхцөлтэй гэрээ юм. Хариуцагч компанийн ажилтнуудтай байгуулсан стандарт нөхцөлтэй Хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дүгээр зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нийцэж байх бөгөөд тус заалтыг үндэслэж хариуцагч компани нь нэхэмжлэгч нарын ихэнхид урамшуулал олгох боломжгүй гэсэн үндэслэлгүй хариу тайлбар гаргасан. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд илт харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч ажилтанд илт хохиролтой заалт юм. Мөн ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхаж ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын М.С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт нь Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Б.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б.И, Д.Х нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч нар нь М.С ХХК-ийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу Толгой Дулааны станцын өргөтгөлийн төсөл дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт ажилтанд энэхүү гэрээний дагуу Төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгох эсэх тухай тодорхой зааж, харилцан баталгаажуулсан. Нэхэмжлэлийн агуулгад буй Компанийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг үнэлэх тухай дотоод цахим шуудан нь хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан заалтын дагуу гүйцэтгэлийн урамшуулал авдаг ажилтнуудад хамааралтай илгээгдсэн болно. Компанийн дотоод цахим шуудан нь нийт ажиллагчдад нэгдсэн журмаар мэдээлэл өгөх зорилготой бөгөөд уг цахим шуудангаар явуулж буй мэдээллийг ажилтан бүрийн хөдөлмөрийн гэрээний зүйл заалтаар ангилан, ялгаатай мэдээлэл өгөх боломжгүй юм. А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Б.Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Ажилтан энэхүү Гэрээний дагуу Төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй гэж тодорхой тусгасан бөгөөд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан хөдөлмөрийн гэрээний хавсралт Тусгай нөхцөлд урамшууллын талаар огт дурдаагүй тул эдгээр нэхэмжлэгч нарт гэрээнд тусгагдаагүй аливаа урамшуулал болон бусад төлбөрийг олгох боломжгүй юм. Компаниас нэхэмжлэгч нарт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч Б.И, Д.Х нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Ажилтан энэхүү Гэрээний дагуу Төсөл дээр ажилласан хугацааны гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдоно гэж заасан боловч хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан хөдөлмөрийн гэрээний хавсралт Тусгай нөхцөлд урамшууллын талаар огт дурдаагүй байна. Хэдий Тусгай нөхцөлд урамшууллын талаар дурдаагүй ч хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг үндэслэн Б.И, Д.Х нарт гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгохоор Компани шийдвэрлэсэн. Ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ нь зөвхөн урамшуулалтай холбоотой биш, тухайн ажилтны ажлын гүйцэтгэл хангалтгүй бол сайжруулах санамж өгөх, цаашид албан тушаал шилжүүлэх болон дэвшүүлэх, оны шилдэг ажилтныг шалгаруулах зэрэг өөр олон төрлийн хүний нөөцийн үйл ажиллагаатай холбогддог тул нийт ажилтнуудын үнэлгээг хийдэг. Иймд нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М. М.М. Б.Д нарын нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Д.Х, Б.И нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд Д.Х, Б.И нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт урамшуулал олгогдохоор заасан тул Компанийн дотоод журмын дагуу Д.Хгийн Төсөл дээр ажилласан хугацааг ажлын гүйцэтгэлийн хувиар тооцоход 3,801,324 төгрөг, Б.Иий Төсөл дээр ажилласан хугацааг ажлын гүйцэтгэлийн хувиар тооцоход 3,888,767 төгрөг болж байгаа тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тус тус урамшууллын дүнг олгоно. Иймд нэхэмжлэгч Д.Х, Б.И нарын илүү нэхэмжилсэн мөнгөн дүнг олгох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч болгонтой албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг гол нөхцөлүүдийг харилцан тохиролцож баталгаажуулсан. Ажилтан бүртэй тохирсон гол нөхцөлүүд нь хоорондоо адилгүй бөгөөд тухайн ажилтны мэдлэг ур чадвар, туршлага зэрэгтэй хамаардаг учир хөдөлмөрийн гэрээнд урамшуулал олгох, эсвэл урамшуулал олгохгүй гэж заасан нь Хөдөлмөрийн харилцаанд аливаа байдлаар ялгаварласан, хязгаарласан, давуу байдал тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл биш болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд тусгах гол нөхцөлүүдийг заасан байдаг. Эдгээр гол нөхцөлийг ажил олгогч ажилтан харилцан тохиролцож гэрээнд оруулан баталгаажуулдаг. Хүн бүрийн албан тушаал, цалингийн хэмжээ зэрэг өөр өөр учир ажил олгогч нь дээрх гол нөхцөлийг бүх хүнд ижил байдлаар гэрээнд оруулж баталгаажуулах боломжгүй. Гэрээний стандарт нөхцөлийн хувьд санал хүлээн авч байгаа тал өөрчлөх боломжгүй байдаг. Харин нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан, ажил олгогч нар гэрээний гол нөхцлүүд, гэрээний агуулгыг тохиролцож, хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулсан. Иймд Иргэний хуулийн 200.2-т талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ биш юм. Иймд хөдөлмөрийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д, Д.Х, Б.И нар нь хариуцагч М.С ХХК-д холбогдуулан А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын М.С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч М.С ХХК-аас Оюу Толгой Дулааны Цахилгаан станцын өргөтгөлийн төслийн урамшуулал болох 9,408,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгуулах, 15,876,000 төгрөгийг гаргуулж Ч.Дэд олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эт олгуулах, 7,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгуулах, 10,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Пд олгуулах, 8,736,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгуулах, 12,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Мт олгуулах, 16,128,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгуулах, 4,536,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгуулах, 12,096,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дод олгуулах тухай тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас Д.Хгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,801,324 төгрөг, Б.Иий нэхэмжлэлийн шаардлагаас 3,888,767 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д, Д.Х, Б.И нар нь М.С ХХК-ийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу Толгой Дулааны станцын өргөтгөлийн төсөл дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан гэдэгт болон нэхэмжлэлд дурдсан тэдний ажлын байрны нэр, үндсэн цалингийн хэмжээнд хариуцагч маргаагүй байна.

А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-30-39, 42-54, 57-64 тал/-ний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад Ажилтан энэхүү гэрээний дагуу төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй гэж заасан байх ба Д.Х, Б.И нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-39-41, 54-56 тал/-ний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад Ажилтан энэхүү гэрээний дагуу төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдоно гэж заасан байна.

Хариуцагч нь дээрх гэрээний заалтуудыг үндэслэн А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нар урамшуулал олгогдохгүй, харин Д.Х, Б.И нарт тодорхой хэмжээний урамшуулал олгогдоно гэж маргасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан М.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн А-04 дугаартай тушаалаар батлагдсан Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журам /хх-91-103 тал/-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар тус компанид үйлчлэх урамшууллын тогтолцоо нь гүйцэтгэлийн урамшуулал, төсөл хэрэгжсэний дараах урамшуулал, төв оффист ажиллагчдын төслөөс хамаарах урамшуулал гэсэн 3 төрөлтэй байх бөгөөд мөн журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар гүйцэтгэлийн урамшуулал нь гүйцэтгэлийн менежментийн тогтолцоог сайжруулах, ажилтны ажлын гүйцэтгэлийг тухай бүрт үнэлж, сайжруулах зорилготой, компанийн зорилго зорилттой уялдсан нийт ажилтныг хамарсан үнэлгээ болон урамшууллын тогтолцоог ойлгохоор, 2.4 дахь заалтад зааснаар төсөл хэрэгжсэний дараах урамшуулал нь төслийг амжилттай хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн багийн гишүүдийг урамшуулах зорилготой тогтолцоог ойлгохоор, 2.5 дахь заалтад зааснаар төв оффист ажиллагчдын төслөөс хамаарах урамшуулал нь тухайн жилд хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлтэй холбоотойгоор төв оффист ажиллагчдад олгох урамшууллыг ойлгохоор байна.

Нэхэмжлэгч нар нь М.С ХХК-ийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу Толгой Дулааны станцын өргөтгөлийн төсөл дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан этгээдүүд бөгөөд тэдний шаардаж буй урамшуулал нь М.С ХХК-ийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.4 дахь заалтад заасан төсөл хэрэгжсэний дараах урамшуулал байна.

Нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад Ажилтан энэхүү гэрээний дагуу төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй гэж заасан нь М.С ХХК-ийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.4 дахь заалтад заасан төсөл хэрэгжсэний дараах урамшуулалтай холбоогүй заалт байх бөгөөд уг заалт нь журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гүйцэтгэлийн урамшуулал олгохгүй гэсэн агуулгатай байх тул хариуцагчийн гаргасан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад заасны дагуу дээр нэр дурдсан нэхэмжлэгч нарт төсөл хэрэгжсэний дараах урамшуулал олгогдохгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Журмын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт төсөл хэрэгжиж дууссаны дараах урамшууллыг тооцон олгох харилцааг зохицуулсан байх ба журмын 5.2.1 дахь заалтад төсөл хэрэгжсэний дараах урамшууллыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон төслийн багийн гишүүнд олгоно гэж заасан байх тул төслийн багийн гишүүн бүрт төсөл хэрэгжүүлсний дараах урамшуулал олгогдоно гэж үзэх ба мөн журмын 5.2.3 дахь заалтад зааснаар урамшууллын хэмжээ нь тухайн төслийн багт ажилласан хугацааны үндсэн цалингийн нийлбэрийн 10 хувьтай тэнцүү байх ба төслийн гүйцэтгэлийн индекс, ажилтны ажлын гүйцэтгэлийн хувиар үржүүлэн тооцохоор зохицуулсан байна.

Журмын 5.2.3 дахь заалтад төсөл хэрэгжүүлсний дараах урамшууллыг төслийн гүйцэтгэлийн индекс, ажилтны ажлын гүйцэтгэлийн хувиар үржүүлэн тооцох, 7.1 дахь заалтад төслийн гүйцэтгэлийн индекс 80 хувиас доош бол урамшуулал олгохгүй байх, 7.4 дахь заалтад ажилтны гүйцэтгэлийн үнэлгээ 80 хувиас доогуур байвал урамшуулал олгохгүй байх зохицуулалтууд байх боловч хариуцагчийн зүгээс төслийн гүйцэтгэлийн индекс, нэхэмжлэгч нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хувьтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг бүрдүүлж, цуглуулж, гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дахь заалтад Ажил олгогч нь  хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журмыг баталж мөрдүүлнэ гэж заасан бөгөөд М.С ХХК-ийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журам нь дээрх хуулийн заалтын урамшуулал олгох нөхцөл журамд хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь заалтад Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан, нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй урамшуулал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг цалин хөлс гаргуулах шаардлага гэж үзэх бөгөөд уг урамшууллыг төсөл хэрэгжиж дууссаны дараа олгохоор М.С ХХК-ийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журамд заасан, урамшууллыг олгоогүй хариуцагчийн үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Хариуцагч нь төслийн үйл ажиллагаа дууссан боловч Дулааны станцын өргөтгөлийг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч дулааны станцын өргөтгөлийг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа нь нэхэмжлэгч нарын ажилласан төслийн үйл ажиллагаа дуусаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч нарт төсөл хэрэгжсэний дараах урамшуулалд төслийн багт ажилласан хугацааны үндсэн цалингийн 10 хувьтай тэнцүү хэмжээний урамшууллыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нарын төслийн багт ажилласан хугацааны үндсэн цалингийн 10 хувьтай тэнцүү хэмжээний урамшууллыг тооцоход дараах байдалтай байна.

Нэхэмжлэгч А.Ц нь 2018 оны 05 сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 16 сар 21 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Төслийн баримт бичиг хяналтын ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-24 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 1,344,000 төгрөгийг 16 сараар үржүүлэн тооцоход 21,504,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 62,511 төгрөгийг 21 хоногоор үржүүлэн тооцоход 1,312,731 төгрөг, нийт 22,816,731 төгрөгийн 10 хувиар тооцоход 2,281,673 төгрөг болж байх тул нэхэмжлэгч А.Цд 2,281,673 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,126,327 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Д нь 2019 оны 01 сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 7 сар 15 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Барилга угсралтын ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-23 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 2,268,000 төгрөгийг 7 сараар үржүүлэн тооцоход 15,876,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 105,488 төгрөгийг 15 хоногоор үржүүлэн тооцоход 1,582,320 төгрөг, нийт 17,458,320 төгрөгийн 10 хувиар тооцоход 1,745,832 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Ч.Дэд 1,745,832 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 14,130,168 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Э нь 2018 оны 04 сарын 27-ны өдрөөс 2019 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 14 сар 6 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Сургалт зохицуулагч ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-19 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 1,512,000 төгрөгийг 14 сараар үржүүлэн тооцоход 21,168,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 70,325 төгрөгийг 6 хоногоор үржүүлэн тооцоход 421,950 төгрөг, нийт 21,589,950 төгрөгийн 10 хувиар тооцоход 2,158,995 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Т.Эт 2,158,995 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,401,005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Ингүн нь 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 15 сар 9 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Төслийн баримт бичиг хяналтын ажилтнаар ажилласан гэдэгт хариуцагч маргадаггүй тул үндсэн цалин 1,512,000 төгрөгийг 15 сараар үржүүлэн тооцоход 22,680,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 70,325 төгрөгийг 9 хоногоор үржүүлэн тооцоход 632,925 төгрөг, нийт 23,312,925 төгрөгийн 10 хувиар тооцоход 2,331,292 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Т.Ингүнд 2,331,292 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,228,708 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.П нь 2018 оны 02 сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 19 сар 18 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Аялал зохицуулагч ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-18 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 1,680,000 төгрөгийг 19 сараар үржүүлэн тооцоход 31,920,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 78,139 төгрөгийг 18 хоногоор үржүүлэн тооцоход 1,406,502 төгрөг, нийт 33,326,502 төгрөгийн 10 хувиар тооцоход 3,332,650 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Н.Пд 3,332,650 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,467,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О нь 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 15 сар 11 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Худалдан авалтын ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-28 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 1,747,000 төгрөгийг 15 сараар үржүүлэн тооцоход 26,205,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 81,255 төгрөгийг 11 хоногоор үржүүлэн тооцоход 893,805 төгрөг, нийт 27,098,805 төгрөгийн 10 хувиар тооцоход 2,709,880 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Б.Од 2,709,880 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6,026,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.М нь 2018 оны 01 сарын 09-ний өдрөөс 2019 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 19 сар 9 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Барилга угсралтын супервайзор ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-29 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 2,016,000 төгрөгийг 19 сараар үржүүлэн тооцоход 38,304,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 93,767 төгрөгийг 9 хоногоор үржүүлэн тооцоход 843,903 төгрөг, нийт 39,147,903 төгрөгийн 10 хувиар тооцоход 3,914,790 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Ө.Мт 3,914,790 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,181,210 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.М нь 2018 оны 01 сарын 12-ны өдрөөс 2019 оны 08 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу 18 сар 20 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Механик шугам хоолойн ахлах мэргэжилтнээр ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-27 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 2,688,000 төгрөгийг 18 сараар үржүүлэн тооцоход 48,384,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 123,302 төгрөгийг 20 хоногоор үржүүлэн тооцоход 2,466,040 төгрөг, нийт 50,850,040 төгрөгийн 10 хувиар тооцоход 5,085,004 төгрөг болж байх тул нэхэмжлэгч М.Мд 5,085,004 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 11,042,996 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Х нь 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 8 сар 16 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Худалдан авалтын ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-20,21 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 1,512,000 төгрөгийг 8 сараар үржүүлэн тооцоход 12,096,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 70,325 төгрөгийг 16 хоногоор үржүүлэн тооцоход 1,125,200 төгрөг, нийт 13,221,200 төгрөгийн 10 хувиар тооцоход 1,322,120 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Д.Хд 1,322,120 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3,213,880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Д нь 2018 оны 01 сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 22 сар 17 хоногийн хугацаанд М.С ХХК-ийн Механик шугам хоолойн супервайзор ажилтнаар ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт /хх-25 тал/-ээр тогтоогдож байх тул үндсэн цалин 2,016,000 төгрөгийг 22 сараар үржүүлэн тооцоход 44,352,000 төгрөг, сарын үндсэн цалинг сарын ажлын дундаж хоног 21.5 хоногт хуваан тооцож гаргасан 1 өдрийн цалингийн хэмжээ болох 93,767 төгрөгийг 17 хоногоор үржүүлэн тооцоход 1,594,039 төгрөг, нийт 45,946,039 төгрөгийн 10 хувиар тооцоход 4,594,603 төгрөг болж байх тул нэхэмжлэгч Б.Дод 4,594,603 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,501,397 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын М.С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч уг гэрээний нөхцөл нь М.С ХХК-ийн Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.4 дахь заалтад заасан төсөл хэрэгжсэний дараах урамшуулалтай холбоогүй, журмын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гүйцэтгэлийн урамшуулалтай холбоотой бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтай тус тусад нь ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан харилцан тохиролцож байгуулсан, ийнхүү байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээний гүйцэтгэлийн урамшуулалтай холбоотой заалтыг стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын М.С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ НЬ:

 

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Цд 2,281,673 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,126,327 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Дэд 1,745,832 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 14,130,168 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Эт 2,158,995 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,401,005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Ингүнд 2,331,292 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,228,708 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Пд 3,332,650 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,467,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Од 2,709,880 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6,026,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Мт 3,914,790 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,181,210 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Мд 5,085,004 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 11,042,996 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Хд 1,322,120 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3,213,880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Дод 4,594,603 төгрөгийг хариуцагч М.С ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7,501,397 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэгч А.Ц, Ч.Д, Т.Э, Н.П, Б.О, Ө.М, М.М, Р.Д нарын М.С ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ний өдөр төлсөн 1,708,584 төгрөг, нийт 1,778,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 40,088 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М.С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Цд 51,456 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Дэд 42,883 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Эт 49,493 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Ингүнд 52,250 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Пд 68,272 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Од 58,308 төгрөгийг, нэхэмжлэгч Ө.Мт 77,586 төгрөгийг, нэхэмжлэгч М.Мд 96,310 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Хд 36,103 төгрөгийг, нэхэмжлэгч Р.Дод 88,463 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР