Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/01378

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сары 22 өдөр

181/ШШ2020/01378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Уулс ******* ХХК/РД: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******нд холбогдох,

 

2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай *******дан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, *******дан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбарагчаа, Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Уулс ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 5-р сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Баян-Өндөр сан ХЗХ-ны *******т Баян-Өндөр инвест ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сум, Галт нэртэй газарт байрлах 28,66 гектар т*******й бүхий ашигт малтмалын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдан борл*******наас олсон орлогыг хохирогч нарын *******т тооцон төлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу ийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 49.9 кг химийн цэвэр алтны нөөцтэй, MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийн үнэлгээг Тресаммит ХХК-иар гаргуулж, 13 031 066.95 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлыг худалдах тухай *******дан дуудлага худалдааны ажиллагааг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар зарласан бөгөөд манай компани дээрх дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, дэнчинд 38,604,000 төгрөг төлсөн.

Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ашигт малтмал ашиглах MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийн анхны үнийг 383,031,066.95 төгрөгөөр тооцож *******дан дуудлага худалдааг зохион байг*******ан. Дуудлага худалдааны оролцогч Дэвшилтворлд трейд ХХК нь уг тусгай зөвшөөрлийг 1,711,000,000 төгрөгөөр худалдан авах хамгийн өндөр үнэ санал болгосноор ялагч болсон.

Ордын нөөцийн тухайд: Аадгай Трейд ХХК нь 2002 онд дээрх ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт буй алтны нөөцийг 49,9 кг химийн цэвэр алтны нөөцтэй гэж тогтоосон бөгөөд Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн байдаг.

Гэтэл энэхүү нөөцийн талаар дуудлага худалдааны нэг оролцогч Дэвшилтворлд трейд ХХК нь ноцтойгоор төөрөгдсөн нөхцөл байдлын улмаас дуудлага худалдаанд оролцсон, улмаар уг нөөцийн зах ******* үнэлгээний талаас илүү гарах үнээр худалдан авах тухай байж боломгүй өндөр үнийн саналыг гаргахад хүрч байсан нөхцөл байдлын талаар дуудлага худалдааны нөгөө оролцогч болох Уулс ******* ХХК 2018 оны 4-р сард бусдаас олж мэдлээ.

Бид уг дуудлага худалдаанд оролцохдоо уг т*******йд тогтоогдсон нөөц 49,9 кг, дуудлага худалдааны доод үнэ, улмаар ашигт ажиллагааны боломжит хувилбаруудын тооцоо судалгаа хийж нөлөөлөх хүчин зүйлсийг тооцсоны үндсэн дээр өсгөж дуудах дээд үнийн зөвшөөрөх хэмжээгээ тодорхойлж орсон. Жишээлбэл: тухайн үеийн зах ******* үнэлгээгээр 49,9 кг алт нь 3.5 тэрбум төгрөгийн үнэ хүрэх бөгөөд үүнээс холбогдох татвар хураамж, олборлох ажиллагааны зардал, дуудлага худалдааны үнэ зэргийг тооцож үзсэний дараа ашиг үлдэхүйц тэр хэмжээгээр үнийн саналыг тодорхойлж байсан билээ. Эндээс Дэвшилтворлд трейд ХХК-ийн хувьд байгаа нөөц, түүнийг олборлох зардал зэрэгтэй харьцуулж үзэхэд огт байх боломжгүй үнийг хэлж ялагч болсон болох нь тодорхой болж байгаа юм.

Үүний учир шалтгаан нь дараах байдлаар тайлбарлагдах ажээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Дэвшилтворлд трейд ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Г.Азгэрэл нь өөрийн компанийн хөрөнгө оруулагчдад MV-017274 дугаар тусгай зөвшөөрөл бүхий т*******йн алтны нөөцийн талаар үндэслэлгүй худал мэдээллийг өгч, тэдний итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд нөөц тогтоосон эрх бүхий этгээдийн үйлдсэн нөөцийн тайлан холбогдох баримт бичгүүдийг засварлаж, өөрчлөн танилц*******наар тус компани дуудлага худалдаанд оролцох шийдвэрийг гаргахад хүрчээ. Ингэхдээ Г.Азгэрэл нь Аадгай трейд ХХК-ийн тайланд нөөцийг 49,9 кг гэж дурьдсаныг 749,9 кг болгон өөрчилжээ.

Үүний улмаас Дэвшилтворлд трейд ХХК-ийн хөрөнгө оруулагчид төөрөгдөж, дуудлага худалдаанд орж, улмаар үлэмж өндөр үнийг санал болгосноор ялагч болсон. Ингээд ялагч болсноор ашигт малтмалын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч уг т*******й дахь нөөц бүртгэгдээгүй гэх үндэслэлээр Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс татгалзсан. Ийнхүү тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор нөөцийн асуудлууд хөндөгдөх болж, нөөц тогтоогдсон баримт бичгүүдтэй Дэвшилтворлд трейд ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Вэй Сиень Жөү, Ли Дай Дун нар нь танилцсанаар нөөц эргэлзээтэй болохыг олж мэдсэн байна. Улмаар 2014 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан *******дан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах, *******дан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, гэрээний *******ийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Дэвшилтворлд трейд ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байжээ. Тэдний энэхүү гомдол бүхий иргэний хэргийг тус шүүхийн 2015 оны 8-р сарын 6-ны өдрийн 24794 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн 201526030310 дугаартай хэргийг шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9-р сарын 8-ны өдрийн 181/Ш32016/03670 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөн эл хууран мэхэлсэн Г.Азгэрэлийн үйлдэлд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 5-р сарын 16-ны өдөр 213 дугаар Тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолд ... Аадгай трейд ХХК-ийн 2002 онд яв*******ан хайгуулын ажпын үр дүнгийн тайланд тусгагдсан 49.9 кг гэдгийг урд талд 7 гэсзн тоог нэмж ордын нөөцийг 749.9 кг химийн цэвэр алт гэж өөрчилсөн болох нь... мөрдөн байцаалтын ажиллагаар тогтоогдсон талаар дурьджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас зохион байгуулж буй дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д заасны дагуу үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж буй хэрэг юм. Тиймээс Иргэний хуулиар тогтоосон хэлцлийн нийтлэг журам, зохицуулалт уг дуудлага худалдаа, түүний үр дүнд байгуулагдсан Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ-нд хамааралтай үйлчлэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа нь гэрээ хэлцлийн гол нөхцөл үнэ-ийг тогтоох ажиллагаа буюу гэрээний салшгүй нэг хэсэг байх ажээ.

Дээр дурьдсан нөөцийн мэдээллийг өөрчилсөн нөхцөл байдалд үндэслэн Дуудлага худалдааны ялагч Дэвшилтворлд трейд ХХК болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, ******* ******* ******* ******* оарагдуулах ажлын *******ны хооронд байг*******ан дээр дурьдсан гэрээг хууль зүйн талаас нь үнэлбэл Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл, Дэвшилтворлд трейд ХХК-ийн хувьд болон 58 дугаар зүйлд заасан ноцтойгоор төөрөгдөж хийсэн хэлцэл юм. Хэрвээ Г.Азгэрэл нөөцийн талаарх худаг мэдээллийг хөрөнгө оруулагчдаа өгөөгүй байсан бол Дэвшилтворлд трейд ХХК нь уг дуудлага худалдаанд оролцохгүй байх байсан, улмаар үндэслэлгүй өндөр үнийг хэлж ингэснээр бодитой мэдээллийн үндсэн дуудлага худалдаанд оролцож үнийн санал гаргасан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх бүрэн боломжтой байсан юм.

Иймд Г.Азгэрэлийн хууран мэхлэх үйлдлийн үр дүнд байгуулагдсан Албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 57 дугаар зүйлийн 57,3, 57.2 болон 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг тус тус үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг сонирхогч этгээдийн хувиар Уулс ******* ХХК нь гаргаж байгаа болно.

Иймд Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк ******* ******* ******* ******* ******* ажлын *******наас 2014 оны 09-р сарын 25-ны өдөр зохион байг*******ан ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлыг худалдах тухай *******дан дуудлага худалдааг хүчингүй болгож, *******дан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн тодр*******ан шаардлагадаа: Тус шүүхэд Уулс *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк ******* ******* ******* ******* ******* ажлын *******нд холбогдох хэрэг хянагдаж байна. Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Нэгдүгээрт.Нэхэмжлэгч Уулс ******* ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, ******* ******* ******* ******* ******* ажлын *******наас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай *******дан дуудлага худалдаанд оролцсон.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, ******* ******* ******* ******* ******* ажлын ******* Ашигт малтмал ашиглах MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийн анхны үнийг 383 031 066.95 төгрөгөөр тооцож дуудлага худалдаа зохион байгуулахад дуудлага худалдааны оролцогч Дэвшилтворлд трейд ХХК нь уг тусгай зөвшөөрлийг 1 711 000 000 төгрөгөөр худалдан авах хамгийн өндөр санал болгосноор ялагч болж хариуцагчтай Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ байг*******ан.

Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон ордын нөөцийг 2002 онд Аадгай трейд ХХК хайгуул хийж алтны нөөцийг 49.9 кг химийн цэвэр алтны нөөцтэй гэж тогтоогоод Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн байна. Гэтэл дуудлага худалдаанд оролцож ялагч болсон Дэвшилтворлд трейд ХХК нь ордын нөөцийн талаар ноцтойгоор төөрөгдөж уг нөөцийн зах ******* үнэлгээний талаас илүү гарах үнээр худалдан авах санал гаргаж ялагч болсныг дуудлага худалдааны оролцогч болох нэхэмжлэгч Уулс******* ХХК олж мэдснээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тухайн дуудлага худалдааны ялагч болсон Дэвшилтворлд трейд ХХК-ийг ноцтой төөрөгдөж ялагч болсныг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 639 тоот тогтоолоор тайланд тусгагдсан 49.9 кг гэдгиин урд талд 7 гэсэн тоог нэмж ордын нөөцийг 749.9 химийн цэвэр алт гэж өөрчилж засвар ор*******ан болох нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна гэснээр тогтоогдсон.

Хэрэв *******дан дуудлага худалдаанд оролцож ялагч болсон этгээд ордын нөөцийн талаар төөрөгдөөгүй тохиолдолд өндөр үнийн санал гаргаж ялагч болохгүй байж болох байсан бөгөөд харин нэхэмжлэгч *******дан дуудлага худалдааны ялагч болох боломжтой байсан тул нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн.

Иймээс уг *******дан дуудлага худалдааны оролцогч эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа сонирхогч этгээд тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, ******* ******* ******* ******* ******* ажлын ******* болон Дэвшилтворлд трейд ХХК-ийн хооронд байг*******ан Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн Хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн 56 дугаар зүйлийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, мөн хуулийн Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэсэн 57 дугаар зүйлийн зүйлийн 57.3-д гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусад тооцож болно гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хоёрдугаарт. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д Үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулна гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, ******* ******* ******* ******* ******* ажлын ******* Иргэний хуулийн Үнэ хаялцуулах ажиллагаа гэсэн 197 дугаар зүйлд заасан хэлцлийн нийтлэг журам, зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс Дэвшилтворлд трейд ХХК нь ялагч болж нэхэмжлэгч Уулс******* ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн.

Нэхэмжлэгч Уулс ******* ХХК-иас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн үндсэн шаардлага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах тухай *******дан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, *******дан дуудлага худалдааг дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас зохион байг*******ан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах *******дан дуудлага худалдаа анх 383,031,066 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Албадан дуудлага худалдааны мэдээллийг авч уг дуудлага худалдаанд оролцсон байдаг. Тухайн дуудлага худалдаанд Дэвшилтэдворлд трейд ХХК 1,711,000,000 төгрөгийн санал гаргаж ялагч болсон. Гэтэл Дэвшилтэдворлд трейд ХХК 2018 оны 04 сард уг дуудлага худалдаанд ноцтой төөрөгдсөний улмаас оролцож хэт үнийн санал гаргаж ялагч болсон нь тодорхой болсон.

Иймд Шүүхийн ишйдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлыг худалдах тухай *******дан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, *******дан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Уулс ******* ХХК-ийн өмгөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны дуудлага худалдаа 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно гэж заасан. 197.2-д хуульд өөрөөр заагаагүй бол гэрээг үнэ хаялцаж ялсан этгээдтэй байгуулна гэж заасан. 197.8-д уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцөлийг хангасан этгээд байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол үнэ хаялцуулах ажиллагааны хэлбэрийг уг эд хөрөнгийн өмчлөгч буюу эд хөрөнгийн эрх эзэмшигч тогтооно гэж заасан. 197.24-д хуулиар тогтоосон журам зөрчиж яв*******ан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан. 197.25-д хүчин төгөлдөр бус үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан этгээдтэй байг*******ан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. 197.26-д энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна гэж заасан. Тиймээс хариуцагч байгууллагаас Дэвшилтворлд трейд ХХК-тай байг*******ан Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахаар Дэвшилтворлд трейд ХХК ноцтой төөрөгдсөн байна гэж харагдахаар байгаа. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл буюу Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэх заалтаар 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн *******дан дуудлага худалдааг хүчингүй болгож, *******дан дуудлага худалдаа явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Яагаад гэвэл Уулс ******* ХХК 2014 онд маргаан бүхий *******дан дуудлага худалдаанд оролцсон гэдэг дээр талууд маргахгүй байгаа. Үнэ хаялцуулах ажиллагаанд оролцож байгаа этгээд 1 үндсэн мэдээлэлтэй *******дан дуудлага худалдаанд оролцсон байх ёстой байсан. Тийм учраас сонирхогч этгээдийн эрх ашиг сонирхол тухайн мэдээлэл гарснаас болж зөрчигдсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбарагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, ******* ******* ******* ******* ******* ажлын ******* нь Уулс ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

Тус ******* нь Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугaap шийтгэх тогтоолоор Баян өндөр сан Хадгаламж ******* хоршооны үүсгэн зайгуулагч С.Самбалхүндэв, Р.Баярмаа нараас 16,515,115,355 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэр бүхий 1416 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9.1.13-д Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн, худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцохоор шийдвэрлэсэн Төв аймгийн Заамар сумын Галт нэртэй газарт байрлах MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг тус *******наас 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан үл хөдлөх эд хөрөнгийн *******дан дуудлага худалдаагаар худалдан борл*******ан.

Дээрх *******дан дуудлага худалдааны алтны нөөцийн хэмжээг өөрчилж, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх Эрүүгийн 170200246 тоот хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж ЭХШШ ажиллагаа дуусаагүй явагдаж байна.

Уулс ******* ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд дээрх ажиллагаагаар эрх ашиг нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа яв*******наас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Тиймээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн Уулс ******* ХХК-д шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал сонирхогч этгээд учир дуудлага худалдааны гэрээ хэлцлийг хүчингүй болгуулах гомдол гаргах эрхтэй гэж ярьж байна. Энэ дуудлага худалдаанд 6 компани оролцсон байдаг. Бид дуудлага худалдааны протоколыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энэ протоколд дурдсан үнийн санал хэлсэн дарааллыг харахаар Дэвшилтэдворлд трейд ХХК 1,711,000,000 төгрөгийн үнийн санал хэлж дуудлага худалдааны ялагч болсон. Харин Уулс ******* ХХК-ийн хувьд 1,688,000,000 төгрөгийн үнийн санал хэлж 4-д жагссан. Дуудлага худалдааны ялагч төөрөлдсөн гэх тайлбарыг гаргаж байна. Би нотлох баримт шинжлэн судлах явцад судлуулъя гэж бодож байна. Үнийн санал хэлсэн компаниудыг дугаарлаад жагсаачихсан байгаа. Тухайн дуудлага худалдаанд Уулс ******* ХХК-ийн хувьд 3 дугаарын пайзтай оролцсон. Буруу мэдээлэл мэдээлэлсэн учир дуудлага худалдаагаар бид аваагүй гэх тайлбар зохимжгүй юм. Уулс ******* ХХК дуудлага худалдаанд орохынхоо өмнө тухайн хөрөнгийн талаар зохих мэдээллийг авсан байдаг. Тухайлбал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эхний дуудлага худалдаанд оролцохдоо уг т*******йд тогтоогдсон 49.9 кг, дуудлага худалдааны доод үнийн тооцоо судалгааг хийж, нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоолно гэж заасан. Тэгэхээр 49.9 кг алтны нөөцтэй байсан байна. Зах ******* үнэлгээгээр 3,500,000,000 төгрөгийн үнийн дүнтэй алт байсан байна. Нэхэмжлэлдээ ингэж дурдчихаад одоо болохоор дуудлага худалдааны зохих мэдээллийг аваагүй гээд байна. Тухайн дуудлага худалдаанд оролцож буй сонирхогчдын мэдээлэл болон дуудлага худалдаанд орж байгаа хөрөнгийн байршил тодорхой мэдээллүүдийг дуудлага худалдааны зар дээр тусгаад тухайн шийдвэр гүйцэтгэгчийн нэр, утас тавигддаг. Мөн дуудлага худалдаанд орохын өмнө шинжээчийн тайланг дуудлага худалдааны оролцогчдод танилцуулдаг. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэлтэй байна. Иймд Уулс ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Уулс ******* ХХК хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******нд холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан Ашигт малтмалын ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай *******дан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, *******дан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын ******* нь Уулс ******* ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд дээрх ажиллагаагаар эрх ашиг нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм, үнэ хаялцуулах ажиллагаа хууль, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Баян-Өндөр сан ХЗХ-ны захирал С.Самбалхүндэв, менежер Р.Баярмаа нараас 16 515 115 355/арван зургаан тэрбум таван зуун арван таван сая нэг зуун арван таван мянга гурван зуун тавин тав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэр бүхий 1416 хохирогч нарын хохиролд тооцон олгох, Төв аймаг, Заамар сумын Галт нэртэй газарт орших 28.66/хорин найм зууны жаран зургаа/ гектар т*******й бүхий Баян өндөр инвест ХХК-ийн MV-017274 дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж хохирогч нарын хохиролд тооцохоор шийдвэрлэсэн болох нь 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн № 1/0472 *******н бичгийн болон 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 2/1159 Мэдэгдлийн хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн № 2/1158 Мэдэгдлийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын Газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 639 дугаар Прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т .... эд хөрөнгийг битүүмжлэх .... хураах, худалдан борлуулах; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Төв аймаг, Заамар сумын Галт нэртэй газарт орших 28.66/хорин найм зууны жаран зургаа/ гектар т*******й бүхий Баян өндөр инвест ХХК-ийн MV-017274 дугаар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжилж, 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хураан авсан болох нь 001 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын болон 009 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, 37 дугаар зүйлийн 37.2Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 37.2.2******* төлөгч, ******* авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө; гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь Төв аймаг, Заамар сумын Галт нэртэй газарт орших 28.66/хорин найм зууны жаран зургаа/ гектар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн т*******йн үнэлгээг тогтоолгохоор 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Тре СаммиТ ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн № 12 Шинжээч томилох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шинжээч Тре СаммиТ ХХК нь Төв аймаг, Заамар сумын Галт нэртэй газарт орших 28.66/хорин найм зууны жаран зургаа/ гектар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн т*******йн эдийн засгийн доод үнэлгээг 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 383 031 066.95/гурван зуун наян гурван сая гучин нэгэн мянга жаран зургаан төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг байхаар үнэлсэн болох нь шинжээч Тре СаммиТ ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.3Хураагдсан хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдаагаар ... худалдан борлуулна., 39.4Үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулна. гэж заасан.

 

Хариуцагч нь Төв аймаг, Заамар сумын Галт нэртэй газарт орших 28.66/хорин найм зууны жаран зургаа/ гектар т*******й бүхий Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг худалдан борлуулах үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдааг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр явуулахаар 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 03/08 дугаар тогтоол гаргасан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 03/08 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг *******дан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Галт нэртэй газарт орших 28.66/хорин найм зууны жаран зургаа/ гектар т*******й бүхий Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг худалдан борлуулах үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдааг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр явуулан үнэ хаялцуулах ажиллагаанд ялсан гэх Дэвшилтворлд трейд ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ байг*******ан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн болон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.1Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39.5-д зааснаас бусад эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Галт нэртэй газарт орших 28.66/хорин найм зууны жаран зургаа/ гектар т*******й бүхий Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хураан авсан өдөр болох 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2/хоёр/ сарын дотор тус Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг худалдах үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдааг явуулах үүрэгтэй байсан байх боловч 1/нэг/ жил, 5/тав/ сар, 23/хорин гурав/ хоногийн дараа яв*******ан болох нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 009 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоолын болон 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 03/08 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг *******дан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн болон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13Хуульд өөрөөр заагаагүй бол зохион байгуулагч нь зарыг үнэ хаялцуулах ажиллагаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргах ... гэрээ байгуулах эрх бол гэрээ байгуулах хугацааг заана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдаа явуулах зарыг гаргасан гэх сонины хуулбарыг хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн байх боловч уг баримтад сонины нэр, он сар өдөр гараагүй байх тул зарыг үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24Хуулиар тогтоосон журам зөрчиж яв*******ан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 39 дүгээр зүйлийн 39.1, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдааг хураан авснаас хойш 2/хоёр/ сарын дотор гүйцэтгээгүй, зарыг үнэ хаялцуулах *******дан дуудлага худалдаа явуулахаас гучаас доошгүй хоногийн өмнө гаргаагүй болох нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 009 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоолын болон 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 03/08 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг *******дан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын хуулбар, сонины зарын хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн болон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Ашигт малтмал ашиглалтын MV-017274 дугаартай тусгай зөвшөөрлийг худалдах тухай *******дан дуудлага худалдааг явуулахдаа хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул хариуцагчийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан ашигт малтмал ашиглалтын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдах *******дан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *******дан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13, 197.24 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан ашигт малтмал ашиглалтын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдах *******дан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *******дан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13, 197.24 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байг*******ан ашигт малтмал ашиглалтын MV-017274 дугаар тусгай зөвшөөрлийг худалдах *******дан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *******дан дуудлага худалдаа дахин явуулахыг хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******нд даалгасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Уулс ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банк, *******, ******* ******* ******* ******* ажлын *******наас 70 200 төгрөгийг гаргуулан Уулс ******* ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ