Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/01176

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сары 05 өдөр

181/ШШ2020/01176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б Багануур-Ус ААТҮГ/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Атимос ******* ХХК/РД: /-д холбогдох,

 

13 358 515 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур-Ус ААТҮГ нь ******* дүүрэгт, цэвэр ******* түгээх, бохир ******* татан зайлуулах, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Атимос Трейд ХХК нь 2016 оны 09-р сарын 16-ны өдөр манай байгууллагатай №01/15 тоот, Цэвэр ******* түгээх, бохир ******* татан зайлуулах гэрээ байгуулан, Багануур дүүргийн 3-р хороонд барьж байгуулсан, нийтийн эзэмшлийн 70 байрны 104, 71-р байрны 102 тоотод байрлах граж, фитнесс, тоглоомын талбайн обьектын цэвэр бохир ******* хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэхээр харилцан, хамтран ажиллаж байгаа юм.

Уг гэрээг Атимос ******* ХХК нь 2018 оны 09 сарын 16-ны өдрөөс цуцлах санал гаргаагүй бөгөөд гэрээний оролцогчдын хүсэл зоригийн дагуу гэрээг дахин 2 жилээр сунгаж, манай байгууллага гэрээний дагуу тогтмол үйлчилгээ үзүүлж байна.

Угтаа бол т******* компанийн дээрхи Багануур дүүргийн 3-р хороонд байрлах 71-р байрны 1 давхрын 101/1 тоотод байрлах тоглоомын талбайн 80 м.кв хэсэгчлэн иргэн Д.Ариунтуяад 2017 оны 12-р сарын 26-ны өдрөөс хойш түрээслэсэн бол 71-р байрны 101 тоотод байрлах обьектыг хэсэгчлэн 105м.кв-г иргэн Т.Эрдэнэхүүд т******* т******* түрээсэлсэн байна.

Гэтэл дээрхи компанийн эзэмшлийн талбайг гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрт 2017 оны 04-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд бүрэн гүйцэд төлөгдөөгүй төлбөр 5,824,701.34 төгрөг, алданги 2,637,543.81 төгрөг, нийт 8,462,245.15 төгрөг гарсан ба үүнээс иргэн Д.Ариунаагийн түрээсэлж буй 80 м.кв талбайн үйлчилгээний төлбөрийг 2017 оны 12-р сараас 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртлэх хугацааны гарсан төлбөр нийт 1,444,597 төгрөгийг хасч, төлөх өр төлбөр 7,017,648 төгрөг болно.

Мөн т******* компанийн эзэмшлийн фитнесийн талбайн гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрт 2017 оны 04-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд бүрэн гүйцэд төлөгдөөгүй өр төлбөрт 2,194,334 төгрөгийн үндсэн төлбөр, алданги 870,934.67 төгрөг, нийт 3,065,269.42 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан ба үүнээс иргэн Т.Эрдэнэхүүгийн түрээсэлж буй 105 м.кв талбайн үйлчилгээний төлбөрийг 2017 оны 12-р сараас 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртлэх хугацааны гарсан төлбөр нийт 1,189,944 төгрөгийг хасч, төлөх өр төлбөр 1,875,325 төгрөг болно.

Мөн т******* компанийн эзэмшлийн гражийн үйлчилгээний төлбөрт 2017 оны 04-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд бүрэн гүйцэд төлөгдөөгүй өр төлбөрт 3,250,911.25 төгрөгийн үндсэн төлбөр, алданги 1,214,603.82 төгрөг, нийт 4,465,515 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна. Төлбөр тооцооны талаар эргэлзээ үүсгэхгүйн тулд дараах тайлбарыг гаргая. "Багануур-Ус ААТҮГ нь нэгдсэн программ системтэй байдаг. Манайх Эрчим хүчний зохицуулах хорооны программаас харж төлбөр тооцоогоо гаргаад нягтлан бодогчоор хянуулж баталгаажуулаад шүүхэд хандсан. Тиймээс тоолуурын заалт болон төлбөр тооцоолол дээр Атимос ******* ХХК-ийн зүгээс маргахгүй байх аа гэж бодож байна. Яагаад гэвэл бид сар болгон тоолуурын зардлыг Атимос ******* ХХК-д танилцуулж мэдэгдэж байсан. Мөн манайх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албан бичгээр Атимос ******* ХХК-д мэдэгдэл явуулж байсан. Энэ албан бичиг хавтаст хэрэгт байгаа. Албан бичгийг гардаж авчихаад хариу ирүүлээгүй учир мөн Атимос ******* ХХК-ийн зүгээс гарсан төлбөрөө хүлээн зөвшөөрч байна гэж ойлгохоор байна.

Иймд Атимос Трейд ХХК-иас цэвэр *******, халаалт, халуун *******аар хангах, бохир ******* татан зайлуулах, үйлчилгээний төлбөр болох нийт 13,358,515 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ хариуцагч Атимос Трейд ХХК-д холбогдуулан 70-р байрны тоглоомын талбайг 2017 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цэвэр *******, халаалт, халуун *******аар хангах, бохир ******* татан зайлуулах үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 7 017 648/долоон сая арван долоон мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг, 71-р байрны Фитнес заалыг 2017 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цэвэр *******, халаалт, халуун *******аар хангах, бохир ******* татан зайлуулах үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 1 875 325/нэг сая найман зуун далан таван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг, 71-р байрны гаражийг 2017 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цэвэр *******, халаалт, халуун *******аар хангах, бохир ******* татан зайлуулах үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 3 250 911.25/гурван сая хоёр зуун тавин мянга есөн зуун арван нэгэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг, алдангид 1 214 603.82/нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг, нийт 13 358 515/арван гурван сая гурван зуун тавин найман мянга таван зуун арван тав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Атимос Трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинсайханд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Атимос Трейд ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч Атимос Трейд ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Атимос Трейд ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр № 01/15 Цэвэр ******* түгээх, бохир ******* татан зайлуулах гэрээ байгуулсан болох нь № 01/15 Цэвэр ******* түгээх, бохир ******* татан зайлуулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 01/15 Цэвэр ******* түгээх, бохир ******* татан зайлуулах гэрээний 1-ийн 1.1, 1.6, 2-ын 2.6, 4-ийн 4.7-д зааснаар нэхэмжлэгч нь тухайн байр, 70-р байрны 104 тоот, 71-р байрны 102 тоотын цэвэр ******* хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэх, хариуцагч нь хэрэглэсэн цэвэр *******, татан зайлуулсан бохир *******ны төлбөрөө тухайн сарын 30-ны дотор төлөх үүргийг т******* т******* хүлээсэн болох нь № 01/15 Цэвэр ******* түгээх, бохир ******* татан зайлуулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.

 

№ 01/15 Цэвэр ******* түгээх, бохир ******* татан зайлуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1-ийн 1.3, 1.4-т зааснаар Гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 2/хоёр/ жилийн хугацаатай байгуулсан байх боловч Гэрээг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Багануур дүүргийн 3-р хороонд барьсан 70-р байрны тоглоомын талбайг 2017 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл цэвэр *******, халаалт, халуун *******аар хангаж, бохир ******* татан зайлуулах үйлчилгээгээр хангасан үлдэгдэл төлбөрт 7 017 648/долоон сая арван долоон мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг, 71-р байрны Фитнес заалыг 2017 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл цэвэр *******, халаалт, халуун *******аар хангаж, бохир ******* татан зайлуулах үйлчилгээгээр хангасан үлдэгдэл төлбөрт 1 875 325/нэг сая найман зуун далан таван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг, 71-р байрны гаражийг 2017 оны 4-р сарын 30-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цэвэр *******, халаалт, халуун *******аар хангаж, бохир ******* татан зайлуулах үйлчилгээгээр хангасан үлдэгдэл төлбөрт 3 250 911.25/гурван сая хоёр зуун тавин мянга есөн зуун арван нэгэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг, нийт 12 143 884/арван хоёр сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 70-р байрны тоглоомын талбай, 71-р байрны Фитнес заал, 71-р байрны гаражийн 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх төлбөрийн тооцоо, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02313 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Хангагч, хэрэглэгчийн хоорондын ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр *******аар хангах, хэрэглээнээс гарсан бохир ******* татан зайлуулах гэрээ /цаашид гэрээ гэх/-гээр зохицуулна., 15 дугаар зүйлийн 15.1Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй:, 15.1.3цэвэр *******аар хангах, бохир ******* татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх; гэж заасан.

 

Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийт 12 143 884/арван хоёр сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 1 214 603.82/нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 4-ийн 4.8-д зааснаар зохигчид алдангийг 0.5/тэг аравны тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн алданги тооцсон аргачлал тодорхой б******* байх ба алданги тооцсон аргачлалаа тодруулахгүй байх тул хариуцагчаас алдангид 1 214 603.82/нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун гурван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрийн үлдэгдэлд 26/хорин зургаа/ төгрөгийг илүү нэхэмжилсэн байх тул хариуцагчаас 26/хорин зургаа/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэг, Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3 дахь заалтад зааснаар хариуцагчаас нийт 12 143 884/7017648+1875325+3250911=12143884/ /арван хоёр сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1 214 630/1214603.82+26=1214630/ /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэг, Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч Атимос Трейд ХХК-иас нийт 12 143 884/7017648+1875325+3250911=12143884/ /арван хоёр сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ-т олгож, үлдсэн 1 214 630/1214603.82+26=1214630/ /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг т******* т******* удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэг, Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч Атимос Трейд ХХК-иас нийт 12 143 884/арван хоёр сая нэг зуун дөчин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ-т олгож, үлдсэн 1 214 630/нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Атимос ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 209 252 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ