Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2021/00745

 

 

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2021/00745

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Д

Нэхэмжлэгч: Ж.Б

Нэхэмжлэгч: Б.У

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: НШШГГ

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.”“““““““ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.”“““““““, Б.”“““““““, Б.Ганзориг, Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нарын итгэмжлэлийн үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхийнхээ дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00211 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 223/ДМ2018/00005 дугаар магадлалын дагуу 88.333.663 төгрөгийг Хаан банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 151/ШЗ2018/03706 дугаар захирамж гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдэж, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 19200009 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.”“““““““, Б.”“““““““, Б.Ганзориг, Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ, Г.Дашдулам нарын дундын өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 348Д хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газар, уг газар дээр байрлах, Б.”“““““““ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, Б.”“““““““ын өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу, 43 дугаар байр, 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү2203023055 дугаартай орон сууц, Б.Ганзоригийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 41 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй орон сууц зэргийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, биднийг хохироож байгаад гомдолтой байна. Би банкнаас 300.000.000 төгрөгийн зээл аваад 341.000.000 төгрөгийг төлчихсөн, үлдэгдэл 88.333.663 төгрөг л төлөх байсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 14.708.850 төгрөгийг төлж, үлдэх 73.624.813 төгрөгийг төлөх юм. Гэтэл бидний 4 газар, 4 үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, үнэлгээгээ 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн. Тухайн мэдэгдэл авсан даруйдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Төв аймгийн шүүхэд хандах ёстой хэмээн нэхэмжлэлийг маань буцаасан. Ингээд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд бас Төв аймаг, Улаанбаатар хот хооронд буюу улс даяар хөл хорио тогтоосон байсан тул хугацаа алдаж тус шүүхэд хандсан асуудал байгаа. Энэ нь надаас шалтгаалаагүй тул хэргийг хянан үзээд үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн наад захын үнэлгээ тус бүрийн 300.000.000 төгрөг хүрэх бөгөөд газрыг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн, орон сууцыг ирээдүйд үнэлэгдэх үнэлгээг тогтоохгүйгээр зарсан, зарагдсан нь үл мэдэгдэх Үнэгүй.мн сайтаас мэдээлэл авч, мөн өөр дүүргийн байрнуудтай харьцуулан үнэлж, хэтэрхий нэг талыг барьсан гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00211 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 223/ДМ2018/00005 дугаар магадлалаар Ануд номин ХХК, Г.”“““““““ Б.Ганзориг нараас 88.333.663,07 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ануд номин ХХК, Г.”“““““““ Б.Ганзориг нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн бөгөөд мэдэгдлийн дагуу шийдвэр биелэгдээгүй тул төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.”“““““““ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны 13 тоотод байрлах, 71,05 м.кв талбай бүхий орон сууц, Б.”“““““““ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 348Д хаягт байрлах, 344,9 м.кв талбай бүхий хувийн орон сууц, тус газарт байрлах Б.”“““““““, Ж.”“““““““, Г.”“““““““ Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаартай 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг тус тус хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал нэхэмжлэгч нар үнэлгээтэй танилцсанаас хойш нэг сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.”“““““““ Ж.”“““““““, Б.”“““““““, Б.Ганзориг, Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Ануд номин ХХК, Г.”“““““““ Ж.”“““““““, Б.Ганзориг нарт холбогдох 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 19200009 дугаар бүхий Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргээс үзэхэд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00211 дүгээр шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 223/МА2018/00005 дугаар магадлалаар Ануд номин ХХК, Г.”“““““““ Б.Ганзориг нараас зээлийн гэрээний үүрэг 87.652.282,07 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгож, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Б.Ганзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Б.”“““““““ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэлтэй, 71.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б.”“““““““ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй, 344.9 м.кв талбай бүхий мансардтай хоёр давхар хувийн орон сууц, Б.”“““““““, Ж.”“““““““, Г.”“““““““ Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газар, БГҮ-14/056 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалсан 48.128.000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19200009/03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай[1] тогтоолоор Б.”“““““““ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй, 344.9 м.кв талбай бүхий мансардтай хоёр давхар хувийн орон сууц, Б.”“““““““, Ж.”“““““““, Г.”“““““““ Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрыг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19200009/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай[2] тогтоолоор Б.Ганзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19200009/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай[3] тогтоолоор Б.”“““““““ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэлтэй, 71.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, мөн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 19200009/12[4], 19200009/11[5], 19200009/10[6] дугаартай Эд хөрөнгө хураан авах тухай тогтоолуудаар тухайн эд хөрөнгүүдийг хурааж авсан байна.

Ингээд талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлж, төлбөр авагч Хаан банк ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 61/674 дугаар албан бичгээр[7], төлбөр төлөгч Г.”“““““““ Б.”“““““““, Б.Ганзориг, Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ, Ж.”“““““““ нараас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус үнийн саналаа[8] ирүүлсэн боловч талууд тохиролцоогүй байх тул Сүхбаатар дүүргийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3/24, 3/25, 3/26, дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор[9] Баян Модот ХХК, Хөрөнгө-Эстимэйт ХХК, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг тус тус шинжээчээр томилжээ.

Тухайн өдрөө шинжээч С.Цэвээнролом, Б.Батзаяа, Г.Отгонбаяр нарт холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар тодруулан тэмдэглэл үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлт 2021 оны 3 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд гарчээ.

Баян Модот ХХК-ийн дүгнэлтээр Б.Ганзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 31 дүгээр байрны 65 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018816 дугаарт бүртгэлтэй, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 89.170.600 төгрөгөөр, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр Б.”“““““““ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 дугаарт бүртгэлтэй, 344.9 м.кв талбай бүхий мансардтай хоёр давхар хувийн орон сууц, Б.”“““““““, Ж.”“““““““, Г.”“““““““ Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрыг нийт 215.846.370 төгрөгөөр, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр Б.”“““““““ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203023055 дугаарт бүртгэлтэй, 71.05 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 153.468.000 төгрөгөөр тус тус үнэлэгджээ.

Шинжээчээс дүгнэлтээ хүлээн аваад 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн[10] байх ба хэргийн 122, 140, 169 дүгээр хуудаст төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг танилцуулж гарын үсэг зуруулсан баримт, хэргийн 195 дугаар талд шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хэргийн 196-198 дугаар талд мэдэгдэл зэрэг баримт авагдсан байна.

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/04826 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, тухайн захирамж 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болжээ.

Ингээд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нар тус шүүхэд нэхэмжлэлээ өгсөн байх ба үүнээс өмнө Төв аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/274 тоот, Зуунмод сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 тоот захирамжаар 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт учир нэхэмжлэгч нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

Хэргийн 122-135 дугаар хуудаст авагдсан Баян Модот ХХК-ийн үнэлгээний тайлан, 140-164 дүгээр хуудаст авагдсан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, 170-194 дүгээр талд авагдсан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаас тус тус үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны зорилгоор тухайн үнэлгээг гаргасан, орлогын болон зах зээлийн, өртийн, жишиг үнийн хандлагыг тус тус ашигласан талаар дурдсан, тухайн үнэлэгдэж буй хөрөнгүүдтэй шинжээч очиж танилцсан, тухайн хөрөнгийн шинж байдал, орчны байдал, давуу болон сул талуудыг тус тус дурдсан буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг тус бүр хангасан байна.

Мөн шинжээч нь дээрх үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай танилцсан, ямар нэгэн өөр хувийн ашиг сонирхолгүй гэдэг батаглгаагаа гаргасан байх тул дүгнэлтийн хувьд хууль зөрчигдөөгүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн ... Ойролцоо байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь 300.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна гэж шүүх хуралдааны үеэр тайлбарлаж байх боловч үнэлгээний тайланд ойролцоо орших, нэг дүүрэгт байрлах орон сууц, газар, хувийн орон сууцны мэдээллийг харьцуулан дүгнэсэн байгаа тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан хэлэлцэх хүрээ тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах тул бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой дүгнэлт хийх боломжгүй дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.”“““““““ Ж.”“““““““, Б.”“““““““, Б.Ганзориг, Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Дашдуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140.400 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгч Г.Дашдуламд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.”“““““““ Ж.”“““““““, Б.”“““““““, Б.Ганзориг, Б.”“““““““, Б.Ган-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Дашдуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгч Г.Дашдуламд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА