Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/01212

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05сар ы 08дөр

181/ШШ2020/01212

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ж э к ХХК /РД: /,

 

Харицагч: Ч м к ХХК /РД: /,

 

Хариуцагч: К ц ХХК /РД: /,

 

Хариуцагч: С к ХХК /РД: / нарт холбогдох,

 

10,532,079,455.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г, хариуцагч нарын төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ж э к ХХК нь тус банктай 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС180518048-2 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/СС180518048-1-1, №ЗГ/СС180518048-1-2, №ЗГ/СС180518048-1-3, №ЗГ/СС180518048-1-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-нүүд, №ЗБ/СС 180518048-2-8 болон 1-11 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/СС180518048-1-5, №БГ/СС180518048-1-6, №БГ/СС180518048-1-7, №БГ/СС180518048-1-8, №БГ/СС180518048-1-9, №БГ/СС180518048-1-10 тоот Баталгааны гэрээ-нүүдийг тус тус байгуулан 8,800,000,000 төгрөг, мөн 1,200,000,000 төгрөгийг хөрөнгө худалдан авах болон хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 16,80 хувийн хүүтэй, 120 сар оолон 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Э ж э к ХХК нь №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС180518048-2 тоот Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б. Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар тоот хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар тоот хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар тоот хаягт байрлах 1154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээл-1: 2020 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээл, хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 8,715,327,431.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 614,254,969.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,646,500.73 төгрөг, нийт 9,334,228.902.17 төгрөг байна. Зээл 2: Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,124,878,206.19 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 71,041,667.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 883,679.69 төгрөг, нийт 1,197,803,553.12 төгрөг байна. Шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал нь 47,500 төгрөг байна. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа тул 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС180518048-2 тоот Зээлийн гэрээ-ний 10 дугаар зүйлийн 10.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлуулахаар, дээрх гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Э ж э к ХХК нь тус банктай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/СС180518048-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗГ/СС 180518048-2 тоот Зээлийн гэрээ-ний нийт дүн буюу үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 10,532,079,455.20 төгрөгийг зээлдэгч Э ж э к ХХК болон баталгаа гаргагч Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нараас гаргуулж Х Х Б -нд олгож өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар тоот хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар тоот хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40. 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар тоот хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХБ ХХКнь хариуцагч Э ж э к ХХК , Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нарт холбогдуулан 10,532,079,455.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Э ж э к ХХК -ийн төлөөлөгчид 2020 оны 02 сарын 19-ний өдөр, Ч м к ХХК -ийн төлөөлөгчид 2020 оны 02 сарын 21-ний өдөр, К ц ХХК -ийн төлөөлөгчид 2020 оны 02 сарын 21-ний өдөр, Сэт клуб ХХК-ийн төлөөлөгчид 2020 оны 02 сарын 21-ний өдөр тус тус гардуулсан боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хариуцагч нар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй тул хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулснаас хойш 1 сар гаруйн дараа буюу 2020 оны 04 сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлахад хариуцагч нар шинээр төлөөлөгч томилсон байсан тул хариуцагч нарын төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 04 сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан бөгөөд мөн өдрийн хуралдаанд хариуцагч нарын төлөөлөгч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн байсныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулсан, 2020 оны 04 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нар хүрэлцэн ирж хариуцагч нарын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг мөн хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 05 сарын 08-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч 2020 оны 05 сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч нар мөн л нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байсан бөгөөд хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хариуцагч нар иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн хугацаа болох 60 хоног дууссан, түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөс дахин нэг удаа 30 хоногоор сунгасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлтэй холбоотой хариу тайлбар шүүхэд огт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа болон татгалзаж байгаа эсэх нь тодорхой бус, шүүх хуралдаанд хариуцагч нарын төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад мөн тодорхой тайлбар гаргахгүй, төлөөлүүлэгч нарт хариу тайлбар гаргах үүрэгтэй талаар мэдэгдэхэд тодорхой тайлбар өгөөгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлэхгүй байх атлаа шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт, өмгөөлөгч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэхэд хариуцагч нарын төлөөлөгч өөрт олгогдсон төлөөлөх эрхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүх хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хариуцагч нарын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгааныг тодруулахад төлөөлүүлэгч нарт хариу тайлбар гаргах үүрэгтэй талаар мэдэгдэхэд тодорхой тайлбар өгөөгүй гэсэн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2018 оны 05 сарын 22-ны өдөр ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-30-34 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр ХХБ ХХКнь Э ж э к ХХК -д 8,800,000,000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, зээл, хүүний эргэн төлөх хуваарь зөрчсөн тохиолдолд төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдэл хүүтэйгээр зээлдүүлэх, Э ж э к ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөхөөр, мөн өдөр ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд №ЗГ/СС180518048-2 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээ /хх-35-39 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр ХХБ ХХКнь Э ж э к ХХК -д 1,200,000,000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээл, хүүний эргэн төлөх хуваарь зөрчсөн тохиолдолд төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдэл хүүтэйгээр зээлдүүлэх, Э ж э к ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Хариуцагч Э ж э к ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ХХБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа гэх ба хариуцагч Э ж э к ХХК нь зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээл, хүүгийн төлбөрийг төлөх хуваарийг зөрчсөн, №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний дагуу 2019 оны 08 сарын 30-ны өдөр 357,605,858.85 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй, №ЗГ/СС180518048-2 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээний дагуу 2019 оны 09 сарын 20-ны өдөр 8,428,352.99 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Зээл, зээлийн хүүгийн тооцоолол нэртэй баримтууд /хх-90,91 тал/-аар тогтоогдож байна.

ХХБ ХХК-ийн зүгээс Э ж э к ХХК -д үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 7-421/636, 7-421/637 дугаартай Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай мэдэгдэлүүд /хх-92 тал/-ээр тогтоогдож байх тул Худалдаа хөгжлийн банк ХХК-ийг Э ж э к ХХК -д үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.

ХХБ ХХК-ийн зүгээс Э ж э к ХХК -д гэрээ цуцалж, шүүхэд хандан асуудлыг шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн, үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь заалтад заасан журам хангагдсан байх тул ХХБ ХХКнь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуульд нийсэн байна.

ХХБ ХХКнь зээлдэгч Э ж э к ХХК -аас гадна Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нарыг хамтран хариуцагчаар татсан байх ба ХХБ ХХКболон Ч м к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр Баталгааны гэрээ нэртэй гэрээ /хх-70,71 тал/, ХХБ ХХКболон К ц ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр Баталгааны гэрээ нэртэй гэрээ /хх-74,75 тал/, ХХБ ХХКболон С к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр Баталгааны гэрээ нэртэй гэрээ /хх-72,73 тал/ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдээр Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нар нь ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний дагуу Э ж к ХХК нь зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадна гэсэн баталгааг ХХБ ХХК-ийн өмнө гаргаж, Э ж э к ХХК нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд уг төлбөр болон түүнтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй ХХБ ХХКболон Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дахь заалтад заасан баталгааны гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дахь заалтад Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, мөн зүйлийн 234.4 дахь заалтад Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж тус тус заасны дагуу ХХБ ХХКнь Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нараас ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

2020 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар Э ж э к ХХК -ийн зүгээс Х х б ХХК-д №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ 8,715,327,431.93 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ 614,254,969.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ 4,646,500.73 төгрөг, нийт төлөх төлбөрийн хэмжээ нь 9,334,228,902.17 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба хариуцагч нар уг тооцоололд маргаагүй байна.

Иймд хариуцагч Э ж э к ХХК болон баталгаа гаргагч Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нараас ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,334,228,902.17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х х б ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2020 оны 01 сарын 20-ны өдрийн байдлаар Э ж э к ХХК -ийн зүгээс Х х б ХХК-д №ЗГ/СС180518048-2 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ 1,124,878,206.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ 72,041,667.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ 883,679.69 төгрөг, нийт төлөх төлбөрийн хэмжээ нь 1,197,803,553.12 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба хариуцагч уг тооцоололд маргаагүй байна.

Иймд хариуцагч Э ж э к ХХК -аас ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-2 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,197,803,553.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х х б ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд 47,500 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байх ба уг зардал нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатын үйлчилгээ авсантай холбогдон гарсан зардал болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нотариатч Х.Цогзолмаагийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн нэхэмжлэх, уг нэхэмжлэхийн дагуу 47,500 төгрөгийн төлбөр төлсөн төлбөрийн баримт зэрэг /хх-94 тал/-ээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтад Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, уг зардал нь хариуцагч нар зээл болон баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарсан зардал мөн тул хариуцагч Э ж э к ХХК болон баталгаа гаргагч Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нараас 47,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х х б ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэл 9,334,228,902.17 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд төлсөн зардал 47,500 төгрөг, ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-2 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэл 1,197,803,553.12 төгрөгийн нийлбэр нь 10,532,079,955.29 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч нараас 10,532,079,455.20 төгрөгийг буюу нотариатын үйлчилгээний зардлаас 500 төгрөгийг дутуу нэхэмжилжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Э ж э к ХХК болон баталгаа гаргагч Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нараас ХХБ ХХКболон Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,334,228,902.17 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд төлсөн зардал 47,000 төгрөгийн хамт 9,334,275,902.17 төгрөгийг, хариуцагч Эм жи корпораци ХХК-аас Э ж э к ХХК нарын хооронд 2018 оны 05 сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/СС180518048-2 дугаартай Зээлийн гэрээ нэртэй гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,197,803,553.12 төгрөгийг, нийт 10,532,079,455.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х х б ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2018 оны 05 сарын 22-ны өдөр ХХБ ХХКболон Б.Нямжав нарын хооронд №ЗБ/СС180518048-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-40-43 тал/ байгуулагдаж уг гэрээгээр 2018 оны 05 сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн өдөр №ЗГ/СС180518048-1-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-44-47 тал/ байгуулагдаж уг гэрээгээр 2018 оны 05 сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, мөн өдрийн №ЗГСС180518048-2 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн өдөр №ЗБ/СС180518048-1-4 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-52-55 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр 2018 оны 05 сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн өдөр ХХБ ХХКболон Б.Нямжав, Ж.Амарзаяа нарын хооронд №ЗБ/СС180518048-1-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-48-51 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр 2018 оны 05 сарын 22-ны өдрийн №ЗГСС180518048-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

Дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байна.

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Э ж э к ХХК болон баталгаа гаргагч Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нараас 9,334,275,902.17 төгрөгийг, хариуцагч Эм жи корпораци ХХК-аас 1,197,803,553.12 төгрөгийг, нийт 10,532,079,455.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х х б ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дахь заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203037303 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018970 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020148 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 52,818,699 төгрөгийн 52,818,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 352 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э ж э к ХХК , Ч м к ХХК , К ц ХХК , С к ХХК нараас 52,818,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х х б ХХК-д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УУГАНБАЯР