Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2018/00541

 

 

 

 

2018 оны 03 сарын 20 өдөр Дугаар 182/ШШ2018/00541 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй д . ,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, *******,,-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Болдсайханы Сайнболд Чингэлтэй дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст гэр бүл хөгжлийн мэргэжилтэн албан тушаалд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд Чингэлтэй дүүргийн гэр бүл хөгжлийн төв нь нэршлээ өөрчлөн Чингэлтэй дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс болсон. Би 2017.10.21-ний өдөр Хөгжлийн экспо үзэсгэлэн дээр ажиллаж байтал бие өвдөөд эмнэлэг явсан. Тэгээд намайг өвчтэй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ирэхэд Чингэлтэй дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Б/81 тоот тушаалаар ажлаас халсан байсан.

Ажлаас халсан үндэслэл нь өөрийн хүсэлтээр гэсэн бөгөөд миний бие ямар нэгэн өргөдөл хүсэлт бичиж өгөөгүй байхад ажлаас халсан. Миний бие ямар зөрчил гаргасан талаар огт ойлголт байхгүй тул ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Би намайг ажлаас чөлөөлсөн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгосон Б/82 тоот тушаал гарсныг мэдээгүй, шүүхэд ирсэн материалаас л олж мэдлээ. Энэ тушаалыг надад гардуулж өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш намайг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзчих тэгвэл би чамайг ажилд чинь буцааж авья гээд байхаар нь би хүсэлтээ гаргаж өгсөн боловч намайг буцааж ажилд аваагүй. Чи намайг сайд руу хүмүүстэй нийлж өргөдөл матаас бичсэн түүн дээр чи гарын үсгээ зурсан байна гээд ажилд авахгүй гэсэн тул би дахин хүсэлтээ гаргаж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн гэв.

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сайнболдыг түр хугацаагаар ажилд авсан боловч ажлын шаардлага хангаж ажиллаж чадаагүй. Над руу 10 дугаар сарын 26, 27-ны үед утасдаж өвчтэй байна гэж хэлсэн ба өвчтэй байгаа тухай баримтаа өгөөгүй учраас түүнийг ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн бөгөөд түүний хүсэлтээр гэж чөлөөлсөн шийдвэр нь буруу гарсан учраас уг тушаалыг хүчингүй болгож шинээр тушаал гаргасан. Сайнболдыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш түүний эгч нь гэж хүн надруу утасдаж эвлэрье гэж хэлсэн тул шүүх дээр ирж нэхэмжлэлээсээ татгалзвал ажилд нь буцааж авья гэсэн боловч намайг шинэ жилийн өмнө ажил ихтэй байх үед ирэхээр нь би ажилд буцааж аваагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ؿ хэлэлцээд

:

ын гаргасан *******,, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, , эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх хариуцагч *******,, залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох .

Нэхэмжлэгч нь *******,, залуучуудын хөгжлийн хэлтсийн гэр бүл,, хөгжлийн ажилтан-аар 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 2017 оны 12 дугаар сарын 08 хүртэл 3 сарын хугацаагаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад *******,, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/81 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн дагуу гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хариуцагч байгууллагын даргын тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдлоо.

Хариуцагч талаас Гэр бүл,, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 дугаартай тушаалыг өгсөн бөгөөд уг тушаалын үндэслэлд нэхэмжлэгч ыг байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017.10.19-ний өдрөөс эхлэн ажил хаяж явсан тул 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлж, уг тушаалын 4 дэх заалтанд хуулийн заалт буруу үндэслэж гаргасан 2017 оны 11 сарын 01-ний өдрийн Б/81 тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.

Нэхэмжлэгч од Гэр бүл,, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 дугаартай тушаалыг гардуулан өгсөн тухай нотлох баримтгүй, Б/81 тоот тушаалыг мөн өдрөө хүчингүй болгож Б/82 тоот тушаалыг гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай, өөрөөр хэлбэл үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч ыг ажлаас чөлөөлсөн Б/82 дугаар тушаал нь ажил олгогч хэдийд ч үйлдэх боломжтой, /өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч шийдвэр гаргах давуу эрхтэй/ баримт бичгүүдэд хамаарах бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч хүлээн авснаар эсхүл уг тушаалыг гаргасан хууль зүйн хувьд хүчин төгөлдөр баримт бичиг гэдгийг хариуцагч бусад баримтуудаар нотлох ёстой байсан гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон 11 дүгээр сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үед тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас 2017 оны 10 дугаар сарын 23-наас 2017 оны 11 дүгээр сарын 02 хүртэл ажлаас чөлөөлөгдөж 11 хоногийн хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байсан болох нь хэрэгт авагдсан эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан байдаг тул нэхэмжлэгч ыг ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ажилдаа ирсэн, гэхдээ 21-ний өдөр Хөгжлийн экспо үзэсгэлэн дээр ажиллаж байгаад гэнэт өвдсөн, /21, 22-ны өдрүүд нь бямба, ням гариг байсан/ 23-ны өдрөөс эмнэлэгт хэвтсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх ба, байгууллагын цагийн бүртгэл дээр 19, 20-ны өдрүүдэд ажлын цаг бүртгэж, бүртгэгч нь гарын үсэг зурсан хэсгийг будаж арилгасан байх тул уг баримтыг үнэн зөв нотлох баримт гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажил тасалсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй болжээ.

Мөн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ ажил олгогч талд гаргасан талаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч талаас энэ тухай нотлох баримтгүй байна.

Нэхэмжлэгч ыг *******,, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017.09.08-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар гэр бүл,, хөгжлийн ажилтан-аар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж түр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гэрээний хугацааны талаарх заалтуудтай зөрчилдөж байх бөгөөд ажилтныг түр томилох тухай заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй болно.

Ажилтныг туршилтын эсхүл дагалдан ажиллуулахаар хугацаа зааж ажиллуулж болох талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан байгаа боловч хариуцагч талын ажилд авсан дээрх тушаалд уг агуулгаар авсан талаар үндэслэлдээ заагаагүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд уг гэрээг хугацаатай буюу 3 сараар хугацааг тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн хариуцагч талын гаргасан Б/81, Б/82 дугаар тушаалуудыг нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй эрхийн актууд байна гэж үзэж, нэхэмжлэгч ыг *******,, залуучуудын хөгжлийн хэлтэст гэр бүл,, хөгжлийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ын ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 20 хүртэл 4 сар 13 хоногийн хугацааны олговрыг тооцоход түүний сарын дундаж цалин 542.256 төгрөг, өдрийн дундаж цалинг 24.628 төгрөг байх тул нийт 2.489.448 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг тооцож дэвтэрт нь зохих бичилт хийхийг үүрэг болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

115 115.2.1, 116, 118, 156 156.1.1, 160 160.1.1-

:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч ыг *******,, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******,, залуучуудын хөгжлийн хэлтсээс ажилгүй байсан 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 20 хүртэлх хугацааны олговорт 2.489.448 төгрөг гаргуулж од олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос ын нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн гэр бүл,, залуучуудын хөгжлийн хэлтэст үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******,, залуучуудын хөгжлийн хэлтсээс 54.781 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

د .