Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2018/00390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Маршил таун Кинг Тауэр 11 дүгээр давхар 129 тоотод байрлах, ............. ХХК /.........................-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Ирээдүй хотхон 47 дугаар байр 10 тоотод байрлах, ..................................... холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 961 711 445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог /1хх5, 3хх135/ , өмгөөлөгч Ш.Цолмон, С.Энхбат, Ц.Цэрэнням /3хх135/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан /7хх223-224/, өмгөөлөгч Э.Одгэрэл /2хх35/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Нэхэмжлэгч ............. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, С.Мөрөн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх онгоц буудал барих төслийн хүрээнд гадна, дотор цахилгаан хангамжийн 6 болон 9 багцын цахилгаан угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "............." ХХК ("Захиалагч") нь '"Хамтран ажиллах гэрээ" "............." ХХК ("Гүйцэтгэгч")-тай 2014.05.01 өдөр байгуулсан. Гэтэл захиалагчийн зүгээс ажил эхлүүлэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, нөгөөтэйгүүр ажлын зургаар хангахгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээнд заасан хуваарь хэмжээгээр төлөхгүй байх зэрэг ноцтой зөрчлүүдийг байнга үүсгэсээр ирсэн тул уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж үзсэн. Улмаар захиалагчаас дахин өөр гэрээ байгуулж гэрээт ажлыг үргэлжлүүлэх хүсэлтийг бидэнд тавьснаар талууд 2015.08.25-ны өдөр "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.

 

Харамсалтай нь туслан гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад өмнөх гэрээгээр үүссэн зөрчлүүд засагдах биш улам даамжирсан. Тодруулбал гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хуваарийн дагуу захиалагчийн шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн хэдий ч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхгүй байх, батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгэхийг шаардах, техникийн зургийг өгөхгүй хүлээлт үүсгэх алдаатай зураг өгөх, зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийлгэхэд хүргэх, нэгэнт хийгдсэн ажлуудыг засварлах шаардлагатай болгох, ажил гүйцэтгэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа, эд материалыг шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ байнга ноцтой зөрчдөг байсан. Уг зөрчлөөс үүдэж гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул 2016.07.18-ны өдөр "2016.07.22-ны өдрөөс гэрээт ажлын гүйцэтгэлийг зогсоож ажлын талбайг орхих" тухай мэдэгдлийг захиалагчид хүргүүлж ажлын талбайг орхиход хүрсэн.

Өнөөдрийн байдлаар захиалагчаас гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөл зохих гүйцэтгэсэн ажлын хөлс, алданги, хохирол 441 276 992 төгрөг байна. Цаашлаад энэ дүн өсөх бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлэх болно гэжээ. /1хх1-3/

 

II.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил 2016.12.09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь /2 дугаар хавтаст хэргийн 119-129 тал/

2014.05.01 өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 48 312 242 төгрөг,

2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги 8 424 969 28 төгрөг,

2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй төлбөр болон түүний алданги 68 813 454 төгрөг,

2015.08.25 өдөр байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруугаас болсон ажлын доголдлыг засварласны ажлын хөлсөнд 170 891 365 төгрөг,

2015.08.25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 7 917 128 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг, захиалагч нь 2015.08.25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор, хугацаанд нь бүрэн гүйцэд биелүүлээгүйн улмаас манай компанид учирсан бодит хохирол болох Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой болсон хуримтлагдсан өр 81 сая төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн алданги 2 716 140 төгрөг тус тус нийт 441 276 992 төгрөгийг "............." ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Жэй Вай Эн И Эс Си Монголиа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл хариу тайлбартаа / 2 хавтаст хэргийн 163-164 тал/

1.1 Талуудын хооронд 2014.05.01-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ"-ний Ерөнхий нөхцөлийн 14 зүйл, 18 зүйлийн 18.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн баталгаа болон 10 хувийн гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгснөөс хойш 14 хоногийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй.

1.2 Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг ажлын төлбөрийн даалгавар илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 8 424 969 28 төгрөгийн алданги мөн 2015.05.01-нээс 2015.06.01-ний өдөр хүртэл гүйцэтгэсэн гадна каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан бөгөөд тухайн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги болох 7 747 962 82 төгрөг, нийт 68 813 454 төгрөг зэргийг нэхэмжилсэн байна.

Гэтэл Талуудын хооронд 2014.05.01 өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний Төлбөрийн нөхцөл хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн үндсэн дээр захиалагчийн зүгээс хийгдсэн ажлын өртгийг тооцоолж, хийгдсэн ажил хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд түр хугацааны гэрчилгээ гарган. хариуцагчид тухайн хүлээн зөвшөөрөгдсөн ажлын төлбөр төлөгдсөнөөр хариуцагч нэхэмжлэгчид тухайн төлбөрийг төлөх үүргийг хүлээж байдаг.

2. Туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэх төлбөрийн үндэслэлтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Талуудын хооронд 2015.08.25 өдөр байгуулагдсан "Туслан гүйцэтгэх гэрээ"-ний үүргээ хариуцагч биелүүлээгүйн улмаас сул зогсолт үүссэн ба түүнтэй холбоотойгоор сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин, ажлын доголдол засварласны ажлын хөлсөнд 170 891 365 төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алданги 7 917 128 төгрөг, цалингийн өр 52 658 959 төгрөг нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт 81 542 735 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгэн, гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотой аливаа дутагдал доголдлыг гэрээнд хүлээсэн үүргийн дагуу арилгасан тохиолдолд туслан гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаа, төлбөрийн нөхцөлийн дагуу Хариуцагч нь төлөх үүргийг хүлээсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь өөрт нь төлсөн төлбөрөөс бүхий л татвараа төлөх үүргийг энэхүү гэрээ болон Монгол улсын холбогдох хуулийн дагуу хүлээсэн. Тиймээс нэхэмжлэгч талд үүссэн цалин, НДШ, ХХОАТ-ыг төлөх үүрэг хариуцагчид байхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ .

 

III. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2017.04.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь /3 дугаар хавтас хэргийн 165-174 тал /

Алдангийн үндэслэл. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015.08.25-ны хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.

1.2. Эхний гэрээний хэрэгжих хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөх байснаас 2015.08.25-ны өдөр төлсөн, 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэх эрх үүссэн.

1.3. Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрт төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. (хавсралт №1-ээс үзнэ үү) Дээрх үндэслэлүүдээр эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилж байна.

2. 2015.05.01-ний өдрөөс 2015.06.01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажил болох гадна каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Дээрх төлбөрийн алдангид 17 348 393 төгрөг нийт 72 598 055 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсээд байна.

3.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүйн улмаас учирсан хохирол. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг өөрөө тодорхойлж нэхэмжилж байгаа болно. Энэхүү хохирлыг үнэн бодитойгоор, хөндлөнгийн байр суурьнаас илүү тодорхой гаргуулах үүднээс нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээ болон хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ түүний үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байгаа болно. Ийнхүү тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ, хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэн зөвөөр тодорхойлуулснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нь үнэн бодитоор гарах болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн манай компанид 2014.05.01-ний өдрөөс 2016.06.30-ны өдрийн хооронд дараах хохирол учраад байна.

Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг. (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №4-өөс үзнэ үү)

Дээрх хугацаанд хуримтлагдсан Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81 542 735 (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №6-аас үзнэ үү), Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг

Иймд "............." ХХК нь "............." ХХК-тай 2014.05.01-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015.08.25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу захиалагч болох "............." ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна. Нийт 441 276 992 төгрөгийг ............. ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

IV. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2017.06.07-ны өдөр ихэсгэсэн шаардлагадаа

/ 4 дүгээр хавтас хэргийн 57-61 талд/

"............." ХХК учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүй алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлүүдээр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл: Эхний гэрээ байгуулагдсан цагаас эхлэн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ тохиролцсон хугацаанд нь биелүүлж байгаагүй. Мөн туслан гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч нь байнга зөрчдөг байсан. Тухайлбал, ажлын зураг батлуулж өгөхгүй хугацаа алдах, гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэг болох шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжөөр хангахгүй байх, шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлэх зэргээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан. 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "............." ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "............." ХХК нь 2014.05 сараас эхлэн 2016.07.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж, гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

Иймд манай компани нь дараах төлбөрүүдийг "............." ХХК-иас нэхэмжилж байна.

-Хоёр гэрээний хэрэгжилтийн хугацаанд шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болон гэрээт ажлын хөлсийг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний хохирол гэрээгээр заасан хэмжээгээр алданги:

1.1. Эхний гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг гэрээ байгуулагдаж компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. 201508.25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч нь гэрээнд заасан хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй.

-Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр нь 898 509 814 төгрөг юм. Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015.08.25-ны өдөр компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг 2015.08.01-ний өдрөөс 2015.08.25-ны өдөр хүртэлх 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн.

-Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн.

Эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний алданги:

Энэхүү ажлыг эхний гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгдсэн боловч тус гэрээний хэрэгжилтийн явцад төлөгдсөн төлбөр болох 898 509 814 төгрөгийн төлбөрт багтаагүй нь хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг дүгнэн төлбөрийг шилжүүлэхдээ ашигладаг imterim payment буюу ажлын гүйцэтгэлийн тооцооноос тодорхой харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тухайн ажлыг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч тухайн ажлын төлбөрийг талуудын хооронд 2014.05.01-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрт багтаан тохиролцсон гэж тайлбарлан шилжүүлэхээс татгалздаг. Хэрэв гадна каналын ажлын төлбөр нь дээрх төлбөрт багтсан бол гүйцэтгэлийн тооцооны багц 9.1.4 дэх хэсэгт дурдагдах ёстой бөгөөд үүнийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр илүү өндөр гарах ёстой. Иймд гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 74 835 667 18 төгрөг,

Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй төлбөр.

Нэхэмжлэгч нь хоёр гэрээний хэрэгжилтийн гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагчаас шалтгаалах нөхцөл байдал (гэрээгээр хүлээсэн бараа материал, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй)-ын улмаас ихэнх ажлыг хүлээн аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Самсунг Си Энд Ти ХХК-иас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын ихэнхийг хүлээж аваагүй шалтгаан нь цэвэр хариуцагчийн буруутай үйлдэл (батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй)-ээс болсон нь тодорхой харагддаг бөгөөд нэхэмжлэгчийг ажлын талбайг орхин явснаас хойш бүгдийг хүлээлгэн өгсөн байдаг.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "............." ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "............." ХХК нь 2014.05 сараас эхлэн 2016.07.24 өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж, гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тус тус тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

 

Энэхүү дүгнэлтээс үзэхэд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байх Самсунг компаниас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог боловч шинжээчийн дүгнэлтээр Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ тодорхой болсон холбогдуулан холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байгаа болно. Харин хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251 590 800 төгрөгийн ажлын төлбөрийг тус тус нэхэмжлэх эрх Нэхэмжлэгч "............." ХХК-д үүсээд байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нэхэмжлэгчээс 2016.1104-ний өдөр гаргасан 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагатай байсан боловч дээрх үндэслэлүүдийн улмаас нэхэмжлэлийн нийт дүн 961 711 445 төгрөг болж нэмэгдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 520 434 453 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт 961 711 445 төгрөгийг хариуцагч "............." ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2017 оны 06 сарын 20-ны өдөр хариуцагч ............." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбар. /4 дүгээр хавтаст хэргийн 101-102 тал/

... ............. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг бүхэлд нь эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Урьдчилгаа төлбөр, эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийн дагуу хариуцагчид гэрээний нийт төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний баталгааг гаргаж өгөх ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймээс тухайн төлбөртөө холбоотой алдангийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Гадна каналын ажлын төлбөр болон түүний хугацаа хэтрүүлсний алданги болох 74 835 667 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү төлбөр нь эхний гэрээний төлбөрт багтан нэгэнт төлөгдсөн төлбөр учраас хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 571 463 007 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь энэхүү 571 463 007 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 20 хувиар буюу 496 000 000 төгрөгөөр илүү төлсөн байдаг бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.

Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Туслан гүйцэтгэх гэрээний 14.1.2-т заасны дагуу туслан гүйцэтгэгч буюу "............." ХХК нь ажилд гаргасан алдаа дутагдал эндэгдлийг хариуцан арилгах үүрэг хүлээсэн ба ийнхүү дахин гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор гарсан зардлыг үндсэн туслан гүйцэтгэгч буюу ............. ХХК-иас нэхэмжлэх эрхгүй гэж гэрээнд заасан. Иймд нэхэмжлэгч нь давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

V.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2018.01.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нь / 5 дугаар хавтаст хэргийн 197-199/

Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүулсэн боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчидгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48,312,242 төгрөг,

Эхний гэрээний хэрэгжих хугацаанд гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч нь гэрээнд заасан эхний гэрээний баримт бичиг Ажлын цар хүрээ-ний 3 дахь хэсэгт заасан хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн дүнг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Ингэснээр эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150.445.880 төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөх байтал 2015.08.25-ны өдөр шилжүүлсэн. Хугацаа хэтэрсэн 24 хоног тутамд 0.05 хувийн алданги тооцож нийт 1.805.351 төгрөг нэхэмжилнэ.

Хоёр дахь гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулан төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0.1 хувиар тооцон нийт 13.704.377 төгрөг нэхэмжилнэ.

Гадна каналын ажлын үндсэн төлбөр 55.249.662 төгрөг түүний алданги 2017.06.07-ны өдрийг хүртэлх хугацааны 19.586.005 төгрөг нийт 74,835,667.18 төгрөг нэхэмжилнэ.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зураг, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251.590.800 төгрөгийн ажлын төлбөрийг нэхэмжлэх эрх үүсээд байна. Иймд давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251,590,800 төгрөг

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр ............. ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинэээчийн дүгнэлт гарсан. ............. ХХК нь 2014.05 сараас 2016.07.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2.044.617,500 төгрөг гэж тогтоосон байдаг.Хариуцагч гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1.460.454.493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд төлсөн.

2014.05.01-ний өдрөөс 2016.07.24-ний өдрийн хооронд дараах хохирол учраад байна. Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт 170.891.365 төгрөг,

Дээрх хугацаанд хуримтлагдсан хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81.542.735 төгрөг,

Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52.658.959 төгрөг, хохирлын нийт үнийн дүн 305.093.059 төгрөг болно.

Нэхэмжлэлййн нийт үнийн дүн 961.710.084 төгрөгийг хариуцагч "............. ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2018.02.05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбар гаргасан байна./5 дугаар хавтаст хэргийн 208-209 /

Нэхэмжлэгч ............. ХХК-ийн төлөөлөгч Б.Батцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хариуцагч ............." ХХК-тай байгуулсан 2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015.08.25-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан 441 276 992 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хүсэлтээр шинжээч томилж, нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоосон. Ингээд шүүх хуралдаан дээр 2018.01.19-ний өдөр гаргасан 961 710 084 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж оролцож байна.

Миний бие нь 2014 оны 8 сард ............. ХХК-ийн захиралаар томилогдож, энэ ажилд гар бие оролцох болсон.

Хариуцагч компани нь эхний гэрээгээр хүлээсэн үүрэг болох урьдчилгаа төлбөрийг цаг хугацаанд төлөөгүй, манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн 2 дахь гэрээ байгуулагдсаны дараа хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги нэхэмжилж байгаа. юм. Эдгээр ажлын төлбөрийг байнга шаардаж байсан тэгэхэд бид мэдэхгүй, дээш нь танилцуулая гэдэг боловч шийдэхгүй өнөөдрийг хүрч байна.

Гадна каналын ажлын төлбөрийг эхний гэрээг дүгнэсэн үнийн төлбөрт багтсан гэж байгаа боловч энэ ажлын төлбөр төлөгдөөгүй. 2 талын байгуулсан 2 гэрээгээр ............. ХХК нь өглөө ажлын талбар дээр ирээд материал тоног төхөөрөмжөө аваад ажлын зургын дагуу гүйцэтгэх үүрэгтэй, хариуцагч .............нь батлагдсан ажлын зургаар хангаж, бараа материалыг бэлтгэх үүрэгтэй байгаа. Гэтэл хариуцагч нь гол үүрэг болох батлагдсан ажлын ажлын зургаар хангадаггүй. Зураг шаардахаар эхлээд танайх хийчэх, хийсэний дараа батлуулаад өгнө гэх мэтээр ажил гүйцэтгүүлдэг мөн шаардлагатай бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй олон удаа шаардсанаар хугацаа алддаг, тоног төхөөрөмжөөр хангаагүйгээс сул зогсолт ихэсгэдэг, ингээд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлдөггүй зэрэг олон зөрчил гаргасан. Энэ мэт хариуцагч компаний үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 07 сарын 24-ний өдөр манай компани ажлын талбайг орхисон.

Хариуцагч компаний буруутай үйл ажиллагаанаас манай компаний хийж гүйцэтгэсэн ажлыг Самсунг си энд ти ХХК хүлээж аваагүй байдаг, энэ ажлыг бид олон удаа давтан гүйцэтгэсэн хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн 18 улаан дэвтэр, инженерийн 5 дэвтэрт 6 дугаар багцын ажил бичигдсэн бөгөөд эдгээр нотлох баримтаар нийт гүйцэтгэсэн ажлын төлбөрийг мөн нэхэмжилж байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь эрх зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруй хугацаанд үргэлжилж, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулж байсан бөгөөд хамгийн сүүлд тодруулсан 2018.01.19-ний өдрийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцоно.

Нэхэмжлэлийн шаардлага: Алданги: 2016.12.09-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ 480 975 119 төгрөгийн урьдчилгааг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг нэхэмжилсэн хэвээрээ,

2016.12.19-ний өдөр 150 445 880 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл хугацаанд шилжүүлээгүй алданги 8 424 969.28 төгрөг нэхэмжилсэн боловч 2017.04.20-ний өдрийн шаардлага дээр 1 805 351 төгрөг болгон багасгасан.

2017.04 20-ны өдрийн шаардлага дээр 2 гэрээний хугацаанд 12 гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги 13 704 377 төгрөг нэмж нэхэмжилсэн.

Гадна каналын ажлын төлбөр, алданги: 2016.12.09-ний өдөр гадна каналын ажлын төлбөр 55 249 662 төгрөг алданги 7 747 962 төгрөг, 68 813 454 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2017.04.20-ны өдрийн шаардлага дээр алданги нэмэгдүүлж 17 348 393 төгрөг, нийт 72 598 055 төгрөг болсон. 2017.06.07-ны өдрийн шаардлага дээр алданги нэмэгдүүлж нийт 74 835 667.18 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ шаардлага хэвээрээ байгаа.

Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр: 2017.06.07-ны өдөр 251 590 800 төгрөгийн шаардлага нэмэгдүүлсэн, энэ шаардлага хэвээрээ.

Төлөгдөөгүй төлбөр: 2017.06.07-ны өдөр гаргасан шаардлагадаа 571 463 007 төгрөгийн шаардлага гаргасан бөгөөд 2018.01.19-ний өдөр 251 590 800 төгрөг болгож багасгасан.

2016.12.09-ны өдөр Цалингийн өр 52658959 төгрөг, НДШ-ийн алданги 2716 140 төгрөг, цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, НДШ-ийн өр 81 542 735 төгрөг нэхэмжилсэн. 2017.04.20-ны өдөр дээрх шаардлагыг цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, НДШ өр 81 542 735 төгрөг, цалингийн өр 62 658 952 төгрөг нийт 305 093 058 төгрөг болгож багасгасан.

2017.06.07-ны өдөр энэхүү учирсан хохирол нэхэмжлэхээс татгалзсан.

2018.01.19-ний өдөр шаардлагаа тодруулж, цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, НДШ өр 81 542 735 төгрөг, цалингийн өр 62 658 952 төгрөг нийт 305 093 058 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Энэ шаардлага хэвээрээ байгаа.

Шаардлага: алданги 63 821 971 төгрөг, гадна каналын ажлын төлбөр 74 835 667.17 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг, хийж гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй төлбөр 266 368 948 төгрөг, учирсан хохирол 305 093 059 төгрөг, нийт 961 710 084 төгрөгийг нэхэмжлэл байна. /Шүүх хуралдааны тэмдэглэл/

Нэхэмжлэлийн үндэслэл: 2014.05.01-ний өдөр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдсан нэхэмжлэгч талаас нэхэмжлэл явуулсан, хариуцагч нь гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх 480.975.119 төгрөгийг 2014.05.15-ны өдөр дотор багтааж төлөх ёстой байсан. Үүнийг 2014. 06.30-ны өдөр 50.000.000 төгрөг, 2014.08.12-ны өдөр 120.000.00 төгрөг, 2014.12.26-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015.01.13-ны өдөр 70.000.000 төгрөг, 2015.01.30-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015.03. 12-ны өдөр 110.970.119 төгрөг тус тус төлсөн. Гэрээнд зааснаар хариуцагч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувь алданги төлөхөөр зохицуулсан. Хугацаа хэтэрсэний төлбөр 48.312.242 төгрөг нэхэмжилсэн.

2015.08.25-ны өдөр цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг 2014.05.01-нээс 2015.08.01-ний өдөр хүртэл 898.509.814 төгрөг гэж тооцсон байгаа. Гэтэл 2015.08.25-ны өдөр 748.063.937 төгрөгийг шилжүүлсэн. 2 дахь гэрээ байгуулахад 150.445.880 төгрөг үлдсэн бөгөөд гэрээнд зааснаар 0.5 хувиар алданги тооцож, 24 хоногийн хугацаа алдсан бөгөөд 1 805 351 төгрөг нэхэмжилсэн.

2015.08.25-ны өдөр хамтран ажиллах гэрээг, туслан гүйцэтгэх гэрээгээр орлуулсан гэж үзэж байгаа. Хариуцагч тал гэрээнд зааснар гүйцэтгэлийн төлбөрийг сар бүрийн 5-нд төлөх байтал байнга хугацаа хэтэрч төлж байсан. Нийт 12 гүйцэтгэлийн төлбөрөөс 13.704.777 төгрөгийг тооцсон. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн төлбөрийн нэхэмжлэл аваад шилжүүлдэг байсан нь тодорхой байна.

Нийт алдангийг хүснэгтээр тодорхойлсон байдал гэв.

Он сар

Санхүүжилтийн

Нэр

 

Дансаар орж ирсэн дүн

Алданги бодох эхлэх хугацаа

Алданги

бодсон хоног

Алданги

бодох хувь

Алданги

6/30/2014

Урьдчилгаа

480,975,119

50,000,000

5/14/2014

47

0.05

11,302,915

8/12/2014

Урьдчилгаа

430,975,119

120,000,000

6/30/2014

43

0.05

9,265,965

12/26/2014

Урьдчилгаа

310,975,119

30,000,000

8/12/2014

136

0.05

21,146,308

1/13/2015

Урьдчилгаа

280,975,119

70,000,000

12/26/2014

18

0.05

2,528,776

1/30/2015

Урьдчилгаа

210,975,119

100,000,000

1/13/2015

17

0.05

1,793,289

3/12/2015

Урьдчилгаа

110,975,119

110,975,119

1/30/2015

41

0.05

2,274,990

Урьдчилгаа төлбөрийн нийт алданги

48,312,243

 

1-р гүйцэтгэл

898,509,817

 

 

 

 

 

5/5/2015

1-р гүйцэтгэл

 

267,088,818

-

0

-

-

8/25/2015

1-р гүйцэтгэл

748,063,937

150,445,880

8/1/2015

24

0.05

1,805,351

Нэгдүгээр гүйцэтгэлийн 1 алданги

1,805,351

9/21/2015

 

70,950,000

20,000,000

9/5/2015

16

0.1

1,135,200

10/15/2015

2-р гүйцэтгэл

50,950,000

50,950,000

9/21/2015

24

0.1

1,222,800

10/26/2015

3-р гүйцэтгэл

90,634,207

90,634,207

10/5/2015

21

0.1

1,903,318

11/26/2015

4-р гүйцэтгэл

30,848,379

30,848,379

11/5/2015

21

0.1

647,816

12/26/2015

5-р гүйцэтгэл

81,893,000

81,893,000

12/5/2015

21

0.1

1,719,753

2/3/2016

6-р гүйцэтгэл

41,746,000

41,746,000

1/5/2016

29

0.1

1,210,634

2/26/2016

7-р гүйцэтгэл

67,101,000

67,101,000

2/5/2016

21

0.1

1,409,121

3/15/2016

8-р гүйцэтгэл

31,729,000

20,000,000

3/5/2016

10

0.1

200,000

3/28/2016

 

 

11,729,000

11,729,000

3/15/2016

13

0.1

152,477

5/11/2016

9-р гүйцэтгэл

33,013,000

33,013,000

4/5/2016

36

0.1

1,188,468

5/28/2016

10-р гүйцэтгэл

45,086,000

45,086,000

5/5/2016

23

0.1

1,036,978

6/28/2016

11-р гүйцэтгэл

68,944,000

68,944,000

6/5/2016

23

0.1

1,585,712

7/28/2016

12-р гүйцэтгэл

12,700,000

12,700,000

7/5/2016

23

0.1

292,100

Нийт санхүүжилт

1,473,154,403

1,473,154,403

2-12 дугаар гүйцэтгэлийн нийт алданги

13,704,377

Нийталданги

 

 

 

63,821,971

 

Гадна каналын ажлыг 2015.06.01-ний өдөр хүлээлгэж өгсөн боловч төлбөрийг төлөөгүй. Үндсэн төлбөр 55 249 662 төгрөг, 2017.06.07-ны өдөр хүртэл нийт 709 хоногийн алданги 0.5хувиар бодоод 19.586.005 төгрөг болж байна. Хариуцагч тал төлсөн гэж ярьдаг боловч төлсөн тухай баримтгүй байгаа тул нэхэмжилж байна.

Давтан гүйцэтгэсэн ажлын хөлс төлбөрийг шинжээч үнэлж тогтоосон.

Нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй төлбөр 266.368.948 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжлэх үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтээр нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ 2.440.617.500 төгрөг гэж үнэлсэн. Энэ нь 2014.05 сараас 2016.07.24-ний өдөр хүртэл буюу нэхэмжлэгч тал ажлын талбарыг орхин явсан өдөр хүртэл тоо хэмжээ юм. Хариуцагчаас хүлээн авсан нийт төлбөр 1.473.154.493 энэ нь дансны хуулгаар нотлогддог. Зөрүү нь 571.463.006 төгрөг үүнээс манайд учирсан хохирол 305.093.059 төгрөг, үлдэгдэл буюу гүйцэтгэсэн хэдий ч төлбөр аваагүй байгаа ажлын дүн 266.369.947 төгрөг болж байгаа. Үүний үндэслэл нь Иргэний хуулийн 343.1, 355.5 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байгаа. Учирсан хохирол сул зогсолт нь 2014.05.01-нээс 2016.06.30-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс үүссэн 305.093.053 төгрөг болж байгаа. Нотлох баримтаар гаргаж өгсөн баримт нь нотлогдож байх тул нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нэхэмжлэгчийн зүгээс 2018.01.19-ний байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Алданги 48.312.242 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь талуудын хооронд 2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтанд тус шүүхээс томилсон орчуулагчийн орчуулсанаар нэхэмжлэгч маргадаггүй туслан гүйцэтгэгч компаниас нэхэмжлэл болон урьдчилгаа төлбөр бондыг хүлээн авсны тэргүүлэгч компани нь үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг 14 хоног дотор туслан гүйцэтгэгч компани төлөх ёстой гэсэн заалт байдаг. Төслийн удирдлагын хураангуй хэсгийн 18 дугаар зүйл 18В-д банкнаас гаргасан урьдчилсан төлбөрийн баталгааг хүлээн авсанаас хойш 14 хоног дотор урьдчилгаа төлбөрийг төлнө гээд заасан байгаа. Худалдаа хөгжлийн банкны урьдчилгаа төлбөрийг 2014.08.07-нд гаргасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 480.975.119 төгрөгийн баталгаа авах ёстой байдгаас 170.000.000 баталгааг хүлээн авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээний 480.000.000 төгрөг төлж барагдуулсан. 170.000.000 төгрөгийн баталгааг хүлээн аваад 2014.08.12-ны өдөр шилжүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас 48.312.242 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхгүй юм.

1.805.351 төгрөгийн алдангийн тухайд нэхэмжлэгч эхний гэрээний 3 дахь хэсэгт зааснаар ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш захиалагч нь 35 хоног дотор төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлж байгаагүй. Эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хамгийн сүүлд хүлээлгэн өгсөн өдөр 2015.08.01-ний өдрөөс хойш 24 хоног тутамд 0.5 хувь алданги тооцож 1.805.351 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэсэн байдаг. Гэтэл хэрэгт 2015.08.01-ний өдрөөс өмнөх гүйцэтгэлийн төлбөр 150.445.880 төгрөг нэхэмжилсэн гэдэг баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд байгуулсан 2015.08.25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээний удиртгал хэсгийн 3-т талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний ажлын тодорхой хэсгийг ажлын зураг ажлын зааварчилгааны дагуу гүйцэтгэсэн үндсэн туслан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөрөө төлж гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн гээд заасан байдаг. 2014.05.01-ний өдрийн гэрээг 2015.08.25-ны өдрийн гэрээгээр дүгнэсэн бөгөөд энэхүү гэрээгээр алданги дурдаагүй. Тэгэхээр 1.805.351 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм.

13.704.377 төгрөгийн алданги талуудын 2 дахь гэрээтэй холбоотой маргаан гэрээний заалтад гэрээний тусгай нөхцөлийн цахилгааны ерөнхий ажлын 17 дугаар зүйлийн 17.3.1-т туслан гүйцэтгэгч сар бүрийн эхний 7 хоногийн дотор өмнөх сарын гүйцэтгэлийн үнийн дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үндсэн туслан гүйцэтгэгчийн заасан тайлангийн хэлбэрээр 4 хувь үйлдэн, холбогдох нотолгоо баримтын хамт үндсэн туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ гээд заасан байгаа. Гэтэл 4 хувь үйлдсэн үндсэн гэсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Нийт 12 гүйцэтгэлийн алданги нэхээд байгаа яг юу үндэслэж гаргаж ирсэн нь тодорхойгүй байгаа нь 13.704.377 төгрөгийг үндэслэх эрхгүй юм.

Гадна каналын ажилтай холбоотой 2015.05.01-ний өдрөөс 06.01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн эхний гэрээний ажил гэж ярьдаг хариуцагч тал маргадаггүй. Харин төлбөр дээр маргалддаг хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнд 898.509.814 төгрөг нэхэмжлэгчид төлсөн. Туслан гүйцэтгэх гэрээний хавсралт тусгай нөхцлийн 17 дугаар зүйлийн 17.1-т анхны туслан гүйцэтгэх гэрээний ажилд төлөх үнэ гээд 2014.05.01-нээс 2015.08.01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 898.509.814 төгрөг төлнө гээд заасан байна. Үүнийг төлсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2015.08 дугаар сард хариуцагчид хүргүүлсэн албан бичиг гэх зүйлээр манайх аваагүй гээд нэхэмжлээд байдаг. Энэ нь талуудын хооронд байгуулсан 2 дахь гэрээгээр төлсөн байгаа. Гүйцэтгэлийн тооцоон дээрх ажлын хэмжээг шалган үзэхэд 2015.06 сард гадна каналын ажлыг давхардуудан бичсэн болохыг илрүүлсэн, гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэсэн тайлбар бичээд хүлээн авах боломжгүй, давхардсан гэдэг хариу өгсөн байдаг. Талууд эхний гэрээг дүгнэж дуусгавар болгоод дараагийн гэрээг байгуулсан учраас эхний гэрээний дагуу төлбөр нэхэмжлэх эрхгүй байгаа нь нотлогдож байна.

Давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ 251.590.800 төгрөг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулагдсан хавсралт тусгай нөхцөлийн 2.1.3-т зааснаар хавсралт ерөнхий нөхцөлийн 2.1.2, 2.1.4, 2.1.6, 2.12, 2.13.3, 4.2.3, 9 дүгээр зүйл өөрчлөлт хэсгийн 9.2, 14 дүгээр зүйл 14.1.2, зэрэг заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь давтан хийсэн ажлын зардал болох 251.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй юм. Мөн туслан гүйцэтгэх гэрээний хавсралт тусгай нөхцлийн 2.14.2-т давтан хийсэн ажил болон сул зогсолттой холбоотой заалтыг хавсралт тусгай нөхцөлийн 2.13.2-т туслан гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаар туслан гүйцэтгэгч нь үндсэн туслан гүйцэтгэгчээс мэдээлсэн урьдчилан тооцож болох эрсдэл болон туслан гүйцэтгэгч гэрээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэж дуусгахад үйл ажиллагааны зардал, үүрэг хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн заалт байгаа. Эдгээрээс давтан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг өөрсдийн зардлаар засварлах үүрэгтэй.

266.368.948 төгрөг хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр гэж нэхэмжилсэн. Энэ дээр ямар ажил хийж гүйцэтгээд ямар ажил аваагүй вэ гэдэг нь тодорхойгүй энэ баримт хэрэгт авагдаагүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй. Өмнөх шүүх хуралдаанд ярьж байснаар шинжээч нь барилгын яамнаас тусгай зөвшөөрөл авсан, эрчим хүч, барилга байгууламж угсралт засварын ажлын хүрээнд шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрх бүхий этгээд байдаг. Гэтэл бизнес үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэг газар хийсэн нь хууль зөрчиж байна.

Хариуцагч үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчид учирсан 305.000.000 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулсан 2 гэрээнд гэрээний үнийн дүнд зөвхөн угсралтын зардал түүнд хамаарах цалин, холбогдох татвар орно гэсэн заалт байгаа. Мөн төслийн удирдлагын хураангуй хэсгийн 5 дугаар зүйл, 2015.08.25-ны өдрийн гэрээний 17 дугаар зүйлд төлбөр хэсэгт заасан байгаа. Иймд нэхэмжлэгч 305.000.000 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй тэр дундаа хувь хүний орлогын албан татвар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбарууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............. ХХК хариуцагч ............. ХХК-ид холбогдуулан 441 276 992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016.11.04-ний өдөр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн нэхэмжлэлээ 4 удаа шаардлагыг нь тодруулан төрлийн хувьд өөрчлөн, хэмжээний хувьд ихэсгэж, багасгасан байна. Үүнийг тодруулбал:

 

1 дүгээрт: 2016.11.04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ... 2014.05.01-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ, 2015.08.25-ны өдөр байгуулагдсан Туслан гүйцэтгэх гэрээ-ээр хүлээсэн үүргээ захиалагч тал биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүй алданги, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 441 276 992 төгрөг гаргуулах тухай гэж, /1хх1-3/

 

2 дугаарт: 2016.12.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа...

- 480 975 119 төгрөгийн урьдчилгааг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг,

-Хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөр 150 445 880 төгрөгийг хугацаанд төлөөгүй алданги 8 424 969 28 төгрөг,

-2015.08.25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алданги 7 917 128 төгрөг,

-Гадна каналын ажлын төлбөр 55 249 662 төгрөг алданги 7 474 962 төгрөг, нийт 68 813 454 төгрөг,

-Учирсан хохирол болох сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруугаас болсон ажлын доголдлыг засварласны ажлын хөлс 170 891 365 төгрөг,

-Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг,

-Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр 81 542 735 төгрөг,

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн алданги 2 716 140 төгрөг, бүгд нийт 441 276 992 төгрөг гаргуулна гэж,

/2хх119-129/

 

3 дугаарт: 2017.05.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа...

- 480 975 119 төгрөгийн урьдчилгааг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг,

-Хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөр 150 445 880 төгрөгийг хугацаанд төлөөгүй алданги 8 424 969 28 төгрөг гаргуулах шаардлагаа 1 805 351 болгон багасгаж,

-2 гэрээний хугацаанд хугацаанд хожимдуулсан төлбөрийн алданги 7 917 128 төгрөгийг 13 704 377 төгрөг болгож нэмэгдүүлсэн,

-гадна каналын ажлын төлбөр 55 249 662 төгрөг дээр алданги нэмэгдүүлж 17 348 393 төгрөг, 68 813 454 төгрөгийг 72 598 055 төгрөг болгож нэмэгдүүлсэн,

Учирсан хохирол:

-цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг,

-Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр 81 542 735 төгрөг,

-Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг, нийт 441 513 084 гэжээ. /алданги 63821970 төгрөг+каналын төлбөр 72 598 055 төгрөг+учирсан хохирол 305093059 төгрөг, нийт 441 513 084 төгрөг /

/3хх165-174/

 

4 дүгээрт: 2017.06.07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нь...

-480 975 119 төгрөгийн урьдчилгааг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг,

-150 445 880 төгрөгийн төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги 1 805 351 төгрөг,

-2 гэрээний хугацаанд хугацаанд хожимдуулсан төлбөрийн алданги 13 704 377 төгрөг,

-гадна каналын ажлын төлбөр 55 249 662 төгрөг дээр алданги нэмж 72 598 055 төгрөгийг 74 835 667.18 төгрөг болгон нэмэгдүүлсэн,

Учирсан хохирол: /цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр 81 542 735 төгрөг, Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг/-ийг нэхэмжлэхээс татгалзсан байна.

Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хийж гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй төлбөр 571 463 007 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг гэж 441 276 992 төгрөгийг 961 711 445 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

/алданги 63821970 төгрөг+ каналын төлбөр 74835667 төгрөг+571 463 007 төгрөг+ давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг нийт 961 711 445 төгрөг/

 

/4хх57-61/

 

5 дугаарт: 2018.01.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нь:

-480 975 119 төгрөгийн урьдчилгааг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг,

-150 445 880 төгрөгийн төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги 1 805 351 төгрөг,

-2 гэрээний хугацаанд хугацаанд хожимдуулсан төлбөрийн алданги 13 704 377 төгрөг, /63 821 971 төгрөг/

-гадна каналын ажлын төлбөр 55 249 662 төгрөг дээр алданги 19 586 005 төгрөг, нийт 74 835 667.18 төгрөг.

2017.06.07-ны өдөр цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр 81 542 735 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан боловч цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр 81 542 735 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөгийг нэхэмжилж шаардлагаа нэмэгдүүлсэн,

-давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг,

Төлөгдөөгүй төлбөр 571 463 007 төгрөгийг 266 368 948 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн нийт дүн 961 711 445 төгрөгийг 961 710 084 төгрөг болгон багасгасан байна. /алданги 63 821 970 төгрөг+ каналын төлбөр 74 835 667 төгрөг+учирсан хохирол 305 093 059 төгрөг+давтан гүйцэтгэсэн төлбөр 251 590 800 төгрөг+төлөгдөөгүй төлбөр 266 368 948 төгрөг, нийт 961 710 084 төгрөг/

/5хх197-199/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ............. ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэж, багасгасан нь хуулиар олгогдсон эрх гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр 2018.01.19-ний өдөр гаргасан 961 710 084 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

 

............. ХХК нь 2007 онд Барилгын цахилгаан холбоо дохиолол тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулж, 2012.06.20-ны өдөр Эрчим хүчний 03.2.2 заалтын дагуу эрхлэх туслах үйл ажиллагааг шинээр бүртгүүлж, компаний дүрэмд тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлснээр, /1хавтас 4, 2 хавтас 203-206/

.............нь 2013 онд Гадаад худалдаа эрхлэх чиглэлээр, гадаадын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж, 2015.11.19-ний өдрөөс 2017.11.19 өдөр хүртэл, 2019 оны 11 сарын 19 хүртэл хугацааг сунгаж, компаний дүрэмд тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрх зүйн чадамжтай гэж үзнэ. /1 хавтас 243, 2 хавтас 207-220, 5 хавтас 22-23/

 

2014.05. 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г нэхэмжлэгч ............. ХХК нь ажил гүйцэтгэгч талыг хариуцагч .............нь захиалагч талыг төлөөлөн Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын гадна, дотор цахилгаан хангамжийн 6 болон 9 дүгээр багцын ажлыг хийж гүйцэтгэхээр, 2014. 04.30-наас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хугацаатай, гэрээний үнэ 2 404 875 593 төгрөг, ............. ХХК-иас шалтгаалж хугацаа хоцорсон тохиолдолд ажил гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.05 хувь алданги, .............нь төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй ажлын хөлсний дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувь алданги төлөхөөр, гэрээний дагалдах бичиг баримтуудад ажлын цар хүрээ, ажлын ерөнхий нөхцөл, төслийн захиргааны хураангуй, зураг төсөл, техникийн нөхцөлүүд, тендерийн баримт бичгүүд гэсэн дараалалтай байхаар байгуулжээ. /1 хх 7-30/

 

Хамтран ажиллах гэрээний талууд нь 2015.08.25-ны өдөр Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ байгуулан өмнө байгуулсан 2014.05.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг цуцлан, цаашид талуудын хооронд Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын гадна, дотор цахилгаан хангамжийн 6 болон 9 дүгээр багцын ажлыг цаашид хийж гүйцэтгэхээр, тус гэрээ нь туслан гүйцэтгэх гэрээ, хавсралт /тусгай нөхцөл/, туслан гүйцэтгэх гэрээний ажлын хамрах хүрээ, ерөнхий нөхцөл, туслан гүйцэтгэх гэрээний ажлын тоо хэмжээ, ажлын хөтөлбөр, туслан гүйцэтгэх гэрээний ажлын техникийн шаардлага, туслан гүйцэтгэх гэрээний ажлын зураг болон талбайн ЭМААБО-ны журам гэсэн дараалалтай байхаар,

хавсралтын 17.1-т гэрээний нийт үнэ 2 310 358 248 төгрөг, анхны туслан гүйцэтгэх гэрээний ажлын гүйцэтгэлд төлөх үнэ 2014.05.01-нээс 2015.08. 01 хүртэл 898 509 814 төгрөг, энэхүү туслан гүйцэтгэх гэрээний үнэ 1 411 848 434 төгрөг байна гэж заажээ. /1 хх 53-130/

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014.05.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, мөн 2015.08.25-ны өдрийн Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээний агуулгаас дүгнэхэд тухайн гэрээ нь нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх бүхий хоёр талын, хариу төлбөртэй, урт хугацааны хэлцэлд хамаарах бөгөөд шүүхээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Дээрх гэрээний хэрэгжилтийн хугацаанд захиалагч ............. ХХК-иас гүйцэтгэгч ............. ХХК-д гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2015.11.28-ны өдрийн 0216 тоот, 2015.12.08-ны өдрийн 0219 тоотоор мэдэгдэж, 2016.07.05-ны өдрийн 0336 дугаартай тодорхойлолтоор ажлыг зогсоох тухай албан бичиг хүргүүлсэн /хариуцагчаас гаргасан албан бичиг нотлох баримтын 68, 80, 116 дугаар тал /

 

гүйцэтгэгч ............. ХХК нь ажил зогсоох тухай захиалагчийн 0336 дугаартай албан бичигт 2016.07.07-ны өдөр 16/84 дугаартай албан бичгээр хариу хүргүүлж, улмаар 2016.07.18-ны өдрийн 16/85 дугаартай албан бичгээр 2016.07.22-ны өдрөөс ажлаа зогсоосон тухай мэдэгдсэн зэрэг байдлаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан 2015.08.25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээг зохигч талуудын хэн алины санаачлагаар цуцалсан гэж үзэхээр байна. /1 хх 229-233/ .

 

Нэхэмжлэгч талын 2018.01.19-ний өдөр гаргасан, шүүх хуралдаан дээр дэмжсэн шаардлага тус бүрийг тус тусад нь дүгнэж үзээд дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг: Алданги нэхэмжилсэн үндэслэл болон шаардлага.

1.1. Урьдчилгаа төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 4 дэх зааснаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид 2014.05. 01-ний өдөр явуулсан байтал 2014.06.30-нд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн улмаар 2015.03.12 хүртэл 480 975 119 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн. Иймд гэрээний 4 дэх хэсэгт зааснаар хоног тутам 0.05 хувийн алданги тооцож 48 312 242 төгрөгийг шаардсан,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний төслийн захиргааны хураангуй хэсгийн 18а, 18б-д банкаар баталгаажсан урьдчилгаа төлбөрийн батлан даалт гарснаас 14 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан. Гүйцэтгэгч нь банкны баталгаа гаргаагүй боловч 2014. 06. 30-нд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн улмаар Худалдаа хөгжлийн банкнаас 2014. 08. 07-нд 170 000 000 төгрөгийг баталгаа гаргаснаар урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг шилжүүлсэн тул алданги 48 312 242 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2014.05.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний хүрээнд зохицуулагдсан маргаан гэж тодорхойллоо.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэжээ.

 

2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйл төлбөрийн нөхцөл, 4 дүгээр зүйл урьдчилгаа төлбөрийн хэсэгт ...нэхэмжлэх гарын үсэг зурж, гүйцэтгэгч тал урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх илгээсний дараагаар захиалагч тал 14 хоногийн дотор гэрээний нийт дүнгийн 20 хувьтай тэнцэх төлбөрийг урьдчилан гүйцэтгэгч талд төлнө гэж заажээ. /1хх15/

 

Гэрээний энэхүү хэсгийг шүүхээс орчуулуулсан орчуулагч ...туслан гүйцэтгэгч компаниас нэхэмжлэл болон урьдчилгаа төлбөрийн бонд хүлээж авсаны дараа тэргүүлэгч компани нь гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг 14 хоногийн дотор туслан гүйцэтгэгч компанид төлөх ёстой гэж орчуулсан байна. /3хх110/

 

Иймд гэрээний энэхүү хэсгийг хууль сануулан орчуулсан орчуулгыг шүүх үнэлэх нь зүйтэй бөгөөд хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэгч тал буюу ............. ХХК нь урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах үүрэгтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгонд ... гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 480 975 119 төгрөгийн нэхэмжлэхийг гэрээ байгуулсан 2014.05. 01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн гэдэг боловч энэ тухай бичмэл нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, харин гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах үүргээ 2014.08. 07-ны өдөр хэсэгчлэн гүйцэтгэсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2014.08.07-ны өдрийн 463 DBG/14/3864 дугаартай ............." ХХК-ид ............. ХХК-ийн 170 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаажуулалт гаргасан албан бичгээр тогтоогдож байна. /3хх44/

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүн бий болж, захиалагч хүлээн авсаны дараа хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн баталгаажуулалтыг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр хүргүүлсэн талаар нотлох баримтыг ирүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас урьдчилгаа төлбөрийг хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги шаардах үндэслэлгүй байна.

 

1.2.Эхний гэрээний явцад гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг 2015.08.01-ны өдөр төлөөгүй 24 хоногийн алданги 1 805 351 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...эхний гэрээний 3 дахь хэсэгт зааснаар ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш захиалагч нь 35 хоногийн дотор төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж байгаагүй. Эхний гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 150 445 880 төгрөгийг 2015. 08.01-ний өдөр шилжүүлэх байтал 2015. 08. 25-ны өдөр шилжүүлсэн тул 24 хоног тутамд 0.05 хувийн алданги 1 805 351 төгрөг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...туслан гүйцэтгэгч нь эхний гэрээнд зааснаар сар бүрийн 25-ны дотор нэхэмжлэхээ явуулж, захиалагч гэрчилгээ олгох үйлдэл хийснээр төлбөрийг төлөх үүрэг үүснэ, энэ үүргээ биелүүлсэн баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн энэ шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан 2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний хүрээнд зохицуулагдсан маргаан байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2014.05.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний ажлын цар хүрээ хэсгийн 3 төлбөрийн нөхцөлд... Гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын төлбөрийн даалгаврыг сар бүрийн 25-ны дотор илгээнэ. Үндсэн гэрээлэгч тал ажил захиалагч талд 30 хоногийн дотор төлбөрийг шилжүүлж, захиалагч тал ажил гүйцэтгэгч талд 5 хоногийн дотор шилжүүлэг хийнэ гэжээ. /1хх15/

 

Гэрээний дээрх заалтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг талууд гэрээндээ тохиролцон тодорхойлсон гэж үзнэ.

Хариуцагчийн Хаан банкны эзэмшдэг данснаас 2015.08.25-ны өдөр ............. ХХК-ийн дансанд 150 445 880 төгрөг шилжүүлсэн байна. /3хх16 тал/

Харин нэхэмжлэгч тал 2015.08.01-ний өдөр өмнөх сарын ажлын гүйцэтгэл болох 150 445 880 төгрөгийн ажлын төлбөрийн даалгаврыг захиалагч талд хүргүүлсэн тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд хэргийн бусад баримтаар нотлогдохгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2015.08.18-ны өдрийн 15/140 дугаартай бичгээр 150 445 880 төгрөгийн алданги нэхэмжилж хариуцагчид хүргүүлсэн байх боловч талууд 2014. 05.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг 2015.08.25-ны өдөр цуцлан төлбөрийн талаар тохиролцсон болох нь

2015.08.25-ны өдрийн гэрээний удиртгал хэсгийн ...3 дугаарт туслан гүйцэтгэгч нь гэрээний ажлын үлэмж хэсгийг зураг, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж дуусан, ерөнхий туслан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид гаргасан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж тусгагдсан байгаагаар тогтоогдож байгаа ба талууд 2014. 05.01-ний өдрийн гэрээний гүйцэтгэл, төлбөрийн хэмжээг 2015.08.25-ны өдөр дүгнэсэн бөгөөд гүйцэтгэлийн алдангийн талаар тусгаагүй байх тул алданги шаардах эрхгүй юм. /1 хх55, 212/

 

1.3. 2015.08.25-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэх гэрээгээр 2015.09. 21-ний өдрөөс 2016.07.28 хүртэл хугацаанд гүйцэтгэсэн 2 дугаар гүйцэтгэлээс 12 дугаар гүйцэтгэлийн 574 644 586 төгрөгийн ажлын хөлсийг тодорхой үе шаттай хугацаанд төлөөгүй алданги 13 704 377 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч компани 2 дугаар гүйцэтгэлийн төлбөрийн 70 950 000 төгрөгийг 2015.09.21-ний өдөр төлсөн. Энэ төлбөр нь 2015 оны 08 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын хөлс бөгөөд захиалагч тал 2015. 09. 05-нд төлөх үүрэгтэй байсан.

Энэ мэтээр 12 тооны гүйцэтгэлийн ажлын төлбөрийг нэхэмжлэгч компанид сар бүрийн 05-ны дотор төлөх байсан боловч хугацаа хэтрүүлсэн хоног тутамаар алданги тооцох үндэслэлтэй. Иймд гэрээнд зааснаар тухайн дансанд орж ирсэн гүйцэтгэлийн төлбөрийг тухайн өдрийн өмнөх сараас тооцож нийт 13 704 377 төгрөгийг шаардана гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Туслан гүйцэтгэх гэрээний 17 дугаар зүйлд төлбөр төлөх талаар зохицуулсан тул нэхэмжлэх үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэлийн энэ шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2015.08. 25-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдах маргаан байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 17 дугаар зүйлд Төлбөрийн талаар зохицуулсан бөгөөд 17.3.1-т Туслан гүйцэтгэгч сар бүрийн эхний долоо хоногийн дотор өмнөх сарын гүйцэтгэлийнхээ үнийн дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий туслан гүйцэтгэгчийн заасан тайлангийн хэлбэрээр дөрвөн хувь үйлдэн холбогдох нотолгоо баримтын хамт Ерөнхий туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ гэж заажээ. /1хх116/

 

Гэрээний дээрх заалтаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг талууд гэрээндээ тохиролцон тодорхойлсон гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч тал 2015.09.21-ний өдрөөс 2016.07.28-ны өдөр хүртэл хугацааны 2 дугаар гүйцэтгэлээс 12 дугаар гүйцэтгэлийн төлбөрийн даалгаврыг гэрээнд зааснаар сар бүрийн эхний долоо өмнө захиалагчид хүргүүлсэн тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь төлбөрийн даалгаврыг захиалагчид хүргүүлсэн өөрт нь үлдэх хувь байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 17.3.1-т төлбөрийн даалгаврыг гүйцэтгэгч тал 4 хувь үйлдэнэ гэж заасан байгаа нь туслан гүйцэтгэгчийн өөрийн үүргийг тодорхойлсон бөгөөд тэрээр энэхүү үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс судлуулсан 2016.02.26-ны өдрийн 16/26 дугаартай хариуцагчид хүргүүлсэн албан бичигт ................ ХХК нь тухайн нэг сарын 01-нээс 31-ний хооронд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг төсвийн дагуу бодож танай гүйцэтгэл хариуцаж буй инженерүүдээр хянуулж, шалгуулсаны эцэст санхүүжилтийг дараа сарын 26-нд авдаг билээ гэсэн нь гэрээнд зааснаар төлбөрийн даалгаврыг хүргүүлэх үүрэгтэй болох нь тогтоогдож байна. /1хх223/

 

Иймд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасан хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь төлбөрийн даалгаврыг хэрхэн хүргүүлсэн буюу гэрээнд заасан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 13 704 377 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Хоёр. Гадна каналын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 55 249 662 төгрөг, алданги 19 586 005 төгрөг, нийт 74 835 667.18 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...гадна каналын ажлыг гүйцэтгэсэн боловч төлбөрийг төлөөгүй тул нэхэмжилнэ гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...2015 оны 08 сарын 25-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэх гэрээгээр 2014 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн бүх төлбөр тооцоог дуусгасан. Гадна каналын ажлын төлбөр нь өмнөх гэрээгээр гүйцэтгэсэн 898 509 814 төгрөгт багтсан байгаа тул төлөхгүй гэж маргасан.

 

Энэ шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2014.05. 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр зохицуулагдах маргаан гэж үзлээ.

 

2014.05.01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3 төлбөрийн нөхцөлд гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын төлбөрийн даалгаврыг сар бүрийн 25-ны дотор илгээнэ гэж заажээ. /1хх15/

 

Хариуцагч тал 2015.05.01 нээс 2015.06. 01 хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн гадна каналын ажлыг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд 2015. 08.25-ны өдөр өмнөх гэрээг дүгнэхэд төлбөр төлөгдсөн гэх боловч хариуцагч нь тухайн ажлын хөлсийг төлөөгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

-хариуцагч талын 2015.11.20-ны өдрийн 0213 дугаартай албан бичигт ...бид 9 дүгээр хэсгийн 5 дахь гүйцэтгэлийн төлбөрийн 72 933 726.00 төгрөгийн нэхэмжлэлийг 2015.11. 06-ны өдөр ............. ХХК-иас хүлээж авсан.

Гэвч гүйцэтгэлийн тооцоон дээрхи ажлын хэмжээг шалгаж үзэхэд 2015 оны 06 сард гадна сувгийн каналд хийгдсэн гэрлийн хоолой болон кабелийн далд ажлыг давхардуулан бичсэн байхыг олж илрүүлсэн. Иймд бид нэхэмжилсэн гадна сувгийн каналд хийгдсэн 65 912 711 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авч шилжүүлэх боломжгүй болно гэсэн тодорхойлолт /хариуцагчаас гаргасан албан бичгийн хх67/,

үүний дараа ............. ХХК-ийн 2016.01. 25-ны өдрийн 16/19 дугаартай албан бичгээр ...2015 оны 05 дугаар сард гүйцэтгэсэн каналын ажлын төлбөр 68 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн төлбөр дээр нэмж олгоно уу тодорхойлолт зэргээс дүгнэхэд 2014.05.01-ний өдрийн гэрээний гүйцэтгэлийг 2015.08. 25-ны өдөр дүгнэсэн туслан гүйцэтгэх гэрээгээр тогтоосон 898 509 814 төгрөгт гадна каналын ажлын төлбөрийг багтсан гэх хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байна. /1хх220/

Түүнчлэн 2015.08.25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээний удиртгал хэсгийн 2 дугаарт...талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний хэсгийг зураг, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж, ерөнхий туслан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид гаргасан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж тохиролцсон нь байдлаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын төлбөр 55 249 662 төгрөгийг мөн талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн гэрээний 4 дэх хэсэгт зааснаар захиалагчаас төлөөгүй ажлын хөлснөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги 19 586 005 төгрөг, нийт 74 835 667.18 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Гурав: Хийж гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй төлбөр 266 368 948 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...2014.05.01-нээс 2016.07.24 хүртэл ажлын төлбөрт 1 460 454 493 төгрөгийг хүлээж авсан. Шинжээчийн дүгнэлтээр 2 044 617 500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна гэж тогтоосон. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2 044 617 500 төгрөгөөс хүлээн авсан 1 460 454 493 төгрөгийг хасаад 571 462 007 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс цалингийн илүү төлөлт, НДШ өр, цалингийн өр 305 093 059 төгрөг болж байгаа ба үүнийг хасаад 266 368 948 төгрөг төлөгдөөгүй гэж үзэж байна. Мөн шинжээч дүгнэлтэд нэхэмжлэгчийн давтан гүйцэтгэсэн ажлыг Самсунг ХХК-иас гаргасан нотлох баримт, инженерийн улаан дэвтэрт бичигдсэн ажлыг түүвэрлэн 251 590 800 төгрөг гэж үнэлсэн тул нэхэмжлэх үндэслэлтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...шинжээчийг тусгай мэдлэг шаардагдах асуудал дээр томилдог, энэ асуудал дээр шинжээч томилох шаардлагагүй гэж гомдол гаргаж байсан. Шинжээч томилох шаардлагагүй тул энэ дүгнэлтээр тогтоож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талууд 2014.05.01-ний өдрийн гэрээгээр гэрээний үнийг 2 404 875 593 төгрөг гэж тогтоосон бөгөөд тухайн гэрээг талууд 2015.08. 25-ны өдөр дүгнэж нэхэмжлэгч 898 509 814 төгрөгийн ажил гүйцэтгэж, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлсөн,

-2015.08.25-ны өдрийн гэрээгээр гэрээний үнийг 2 310 358 248 гэж тогтоосон бөгөөд энэхүү гэрээгээр 2015.09.21-ний өдрөөс 2016.07.28-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч 574 644 586 төгрөгийн ажил гүйцэтгэж, хариуцагч энэ ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлсөн

талууд 2 гэрээний үргэлжилсэн хугацаанд нийт 1 473 154 403 төгрөгийн үр дүн бүхий ажлыг хүлээн авч, хөлс төлсөн байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй болно. Хүлээн авсан, төлсөн хөлсний талаар зохигч талууд дансны хүснэгтийг нотлох баримтаар гаргасныг маргаж, мэтгэлцээгүй байна. /2хх245-246, 3хх174 /

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, хуулийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж дүгнэх нь зүйтэй бөгөөд ажил гүйцэтгэгч нь хийсэн ажлын үр дүнд бий болсон эд зүйлийг, тодорхой чанарын шаардлагыг хангаж, захиалагчийн өмчлөлд шижлүүлснээр хөлс авах эрх нь үүсэх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр 1 473 154 403 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч хөлс төлсөн гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч шүүхэд гаргасан бичмэл нотлох баримтын хүрээнд өөрийн гүйцэтгэсэн ажлын нийт үнэ мөн давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээнд төлөх үнийг тогтоолгохоор Итгэлт эстимйет ХХК-ийн шинжээчээр томилох хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017. 04.20-ны өдрийн 151/ШЗ2017/01273 тоот захирамжаар Итгэлт эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж, шүүхэд нотлох баримтаар гаргасан инженерийн тэмдэглэл бүхий 5 дэвтэр, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл бүхий 18 улаан дэвтэр, Самсунг Си энд ти ХХК-иас гаргасан 220 хуудас бүхий ажлын гүйцэтгэлийн тайлангаар ............. ХХК-ийн 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд бичиж тэмдэглэсэн ажлын хэмжээнд дүгнэлт гаргахыг даалгажээ. /3хх186-189, 4 хавтас/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасны дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд ийг хэлнэ,

9 дүгээр зүйлийн 9.1-д шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай захирамж гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана,

9.2-д энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуусаны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзэвл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шүүхээс Итгэл Эстимейт ХХК хөрөнгө үнэлгээний захирал Ө.Эрдэнэбаярыг дуудан ирүүлж, хуульд заасан ажиллагаа явуулж, шүүгчийн захирамжийг гардуулан өгсөн. /3хх191/

 

Итгэлт эстимейт ХХК нь 2017 оны 05 сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж, хөрөнгө үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг 251 590 800 төгрөг гэж үнэлж дүгнэлтийг бичгээр /4хх1-31/,

Итгэлт эстимейт ХХК-ийн 9011085084 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх Тусгай зөвшөөрлийн 233/01 тоот гэрчилгээ, дүгнэлт гаргасан Ө.Эрдэнэбаярын Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 071200002 тоот гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /5хх106-110/

 

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлтээс бичгээр татгалзсан. /5хх182, 195/

 

Шүүх хуралдаанаар Итгэлт эстимейт ХХК-ийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэрэг баримтуудыг шинжлэн судлахад Итгэлт эстимейт ХХК нь нэхэмжлэгчийн бичиж тэмдэглэсэн цахилгаан монтаж угсралтын ажлын тэмдэглэл бүхий шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул 2017 оны 05 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонгүй.

Иймд Итгэлт эстимейт ХХК-ийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хийж гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй төлбөр 266 368 948 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дөрөв: Цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр 81 542 735 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг, нийт 305 093 059 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ... хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар, шаардлагатай материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүйгээс 2014.05.01-нээс 2016.07.24 хүртэл учирсан хохирлыг нэхэмжилсэн. Энэ хугацаанд сул зогсолт, захиалагчийн буруугаас нэмэлт засварын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт, энэ хугацаанд хуримтлагдсан ХАОАТ, НДШ, цалингийн өр нийт 305 093 059 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний үнийн дүнд зөвхөн угсралтын зардал түүнд хамаарах цалин холбогдох татвар орно гэж заасан. Туслан гүйцэтгэх гэрээнд татвар, хураамж, шимтгэл багтах бөгөөд татвартай холбоотой гэрээний үнийн дүнд өөрчлөлт орохгүй гэж заасан тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2014 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний хавсралт 1-д ажлын үнийн задаргаа ба хоёр талын хариуцах зардлууд хэсгийн багц 6, багц 9 ажлын хэсгийн тус бүрт

-ажиллагсдын үндсэн цалин, талбайн ИТА-ын үндсэн цалин, ажилчид талбайн ИТА-ын нэмэгдэл цалин 9 хувь, нийт цалин, эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэл гэж тус тус бичиж, үнийн дүнг, /хх110/

төслийн захиргааны хураангуй хэсгийн 5 дугаарт гэрээний нийт дүн 2 404 875 593 төгрөг, /НӨАТ ХАОАТ, тэмдэгтийн хураамж, татварын суутгал, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал болон бусад Монгол улсын хууль журмын дагуу төлөгдөх бүх албан татвар/ гэж тус тус тусгасан байна. /1хх28/

2015 оны 08 сарын 25-ны өдрийн цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээний хавсралт 1, Туслан гүйцэтгэгчийн ажлын хамрах хүрээ 2 дугаар хэсгийн 2.20-д туслан гүйцэтгэгч болон түүний ажилчин, албан хаагчидтай холбоотой даатгалын бүхий л зардлыг туслан гүйцэтгэгч хариуцана /1хх66/,

17 дугаар зүйл Төлбөр хэсгийн 17.1.2-т туслан гүйцэтгэгч нь гэрээний дагуу түүнд төлсөн төлбөрөөс бүх татвар /НӨАТ-аас бусад ашиг орлогын татвар/ шимтгэл, хураамж зэргийг төлөх бөгөөд татвартай холбоотой гэрээний дүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй болно гэж тус тус заасан байна. /1хх115/

Хэрэгт ............. ХХК-ийн ажилчдын 2014 оны 05 сараас 2016 оны 07 сарын хугацааны сар тутмын цагийн бүртгэл, цалингийн тооцооны бүртгэл /6хх53-163/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 06 сарын тайлан, ............. ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 06 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт маягт / НД-8/-ыг /6хх-169-203/

Татварын албаны 26/202/126/03 тоот мэдэгдэх хуудас, Татварын өрийн тооцоолол, Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 614, 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 648 тоот албан шаардлага зэрэг баримтууд ирүүлсэн байна. /5хх35-36, 200-201/

Талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний хэрэгжилтийн хугацаа нь 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хамаарах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нь 1 473 154 403 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүнг хүлээлгэн өгч, хариуцагч нь тухайн ажлыг хүлээн авч хөлс төлсөн байна.

Харин нэхэмжлэгчээс гаргасан 2015 оны 04 сараас 2016 оны 07 сар хүртэл хугацаанд ажилчдад олгосон цалин, түүнд тооцсон нийгмийн даатгалын тайлангийн баримтуудын хугацаа нь дээрх гэрээний хугацаанд төлсөн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг төлсөн баримтуудтай зөрөхгүй байх тул гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хэмжээнд хүлээн авсан хөлснөөс холбогдох татвар хураамж төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Мөн цагийн бүртгэл, цалингийн тооцооны бүртгэлээс үзэхэд хэдэн ажилтанд хэдэн төгрөгийн цалин илүү төлсөн, мөн ямар хугацаанд хэзээ үүссэн цалингийн өрийг нэхэмжилж байгаа нь тодорхой бус бөгөөд энэ талаар нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй байна.

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлагад ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг зөрчин шимтгэлийн өр үүсээд байна. Энэ нь 2016 оны 01 дүгээр сараас, 2016 оны 04 дүгээр сараас хойш төлөөгүй шимтгэлийн дүн гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 сар хүртэл хугацаанд 7-12 дугаар гүйцэтгэлийн хөлсийг хариуцагчаас шилжүүлэн авсан байх боловч энэ хугацааны шимтгэлийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн шаардлагаа мөн нотолсонгүй гэж үзээд учирсан хохирол 305 093 059 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг дүгнээд алданги 63 821 971 төгрөг, ажлын хөлс, алданги 74 835 667.18 төгрөг, ажлын хөлсний төлөгдөөгүй үлдсэн төлбөр 266 368 948 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг, учирсан хохирол 305 093 059 төгрөг нийт 961 710 084 төгрөг гаргуулах шаардлагаас 74 835 667.18 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 886 874 417 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн зардал, тэмдэгтийн хураамж: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 151/ШЗ2017/00465 тоот захирамжаар томилсон орчуулагчийн ажлын хөлс 659 340 төгрөгийг талуудаар тэнцүү хуваан гаргуулж /3 хх72/,

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 532 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож /1хх5, 4 хх62/,

 

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 151/ШЗ2017/3541 тоот захирамж, шүүхийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 151/ШТ2016/00061 тоот тогтоол, шүүгчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2017/00250 тоот захирамжууд нь шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд хэвээр байхыг дурдлаа. /2хх25, 137-138, 186, 3хх232-235/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1-д тус тус зааснаар хариуцагч ............. ХХК-иас 74 835 667.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............. ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 886 874 417 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч ............. ХХК-иас тэмдэгтийн хураамж 532 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............. ХХК-ид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар ............. ХХК-иас 329 670 төгрөг, ............. ХХК-иас 329 670 төгрөг тус тус гаргуулан орчуулагч Г.Үнэнбатад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 151/ШЗ2017/3541 тоот захирамж, шүүхийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 151/ШТ2016/00061 тоот тогтоол, шүүгчийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 151/ШЗ2017/00250 тоот захирамжууд энэ хуулийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН