Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 223/2018/00018

 

  

“Ц ” ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2018/00390 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Ц ” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ж ” ХХК-нд холбогдох,

“Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 961 711 445 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Ц ” ХХК, гүйцэтгэх захирал Б.Батцог болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батцог, түүний өмгөөлөгч Ш.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан, түүний өмгөөлөгч Э.Одгэрэл, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

            Нэхэмжлэгч “Ц ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Чингис хаан олон улсын нисэх онгоц буудал барих төслийн хүрээнд гадна, дотор цахилгаан хангамжийн 6 болон 9 багцын цахилгаан угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Ж " ХХК ("Захиалагч") нь '"Хамтран ажиллах гэрээ" "Ц " ХХК ("Гүйцэтгэгч")-тай 2014.05.01 өдөр байгуулсан. Гэтэл захиалагчийн зүгээс ажил эхлүүлэхэд шаардлагатай урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй, нөгөөтээгүүр ажлын зургаар хангахгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг гэрээнд заасан хуваарь хэмжээгээр төлөхгүй байх зэрэг ноцтой зөрчлүүдийг байнга үүсгэсээр ирсэн тул уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж үзсэн. Улмаар захиалагчаас дахин өөр гэрээ байгуулж гэрээт ажлыг үргэлжлүүлэх хүсэлтийг бидэнд тавьснаар талууд 2015.08.25-ны өдөр "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.

Харамсалтай нь туслан гүйцэтгэх гэрээний хэрэгжилтийн явцад өмнөх гэрээгээр үүссэн зөрчлүүд засагдах биш улам даамжирсан. Тодруулбал гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хуваарийн дагуу захиалагчийн шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн хэдий ч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөхгүй байх, батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгэхийг шаардах, техникийн зургийг өгөхгүй хүлээлт үүсгэх алдаатай зураг өгөх, зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийлгэхэд хүргэх, нэгэнт хийгдсэн ажлуудыг засварлах шаардлагатай болгох, ажил гүйцэтгэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа, эд материалыг шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ байнга ноцтой зөрчдөг байсан. Уг зөрчлөөс үүдэж гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул 2016.07.18-ны өдөр "2016.07.22-ны өдрөөс гэрээт ажлын гүйцэтгэлийг зогсоож ажлын талбайг орхих" тухай мэдэгдлийг захиалагчид хүргүүлж ажлын талбайг орхиход хүрсэн.

Өнөөдрийн байдлаар захиалагчаас гэрээний дагуу гүйцэтгэгчид төлбөл зохих гүйцэтгэсэн ажлын хөлс, алданги, хохирол 441 276 992 төгрөг байна. Цаашлаад энэ дүн өсөх бөгөөд бид нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлэх болно гэжээ. /1хх1-3/

II.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил 2016.12.09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь  /2 дугаар хавтаст хэргийн 119-129 тал/

2014.05.01 өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 48 312 242 төгрөг,

2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги 8 424 969 28  төгрөг,

2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээгээр гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй төлбөр болон түүний алданги 68 813 454  төгрөг,

2015.08.25 өдөр байгуулсан гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сул зогсолтын улмаас илүү төлсөн цалин болон захиалагчийн буруугаас болсон ажлын доголдлыг засварласны ажлын хөлсөнд 170 891 365  төгрөг,

2015.08.25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид 7 917 128 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959  төгрөг, захиалагч нь 2015.08.25-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор, хугацаанд нь бүрэн гүйцэд биелүүлээгүйн улмаас манай компанид учирсан бодит хохирол болох Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой болсон хуримтлагдсан өр 81 сая төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн алданги 2 716 140 төгрөг тус тус нийт 441 276 992 төгрөгийг "Ж " ХХК-иас гаргуулж өгнө үү.

III. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2017.04.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь /3 дугаар хавтас хэргийн 165-174 тал /

Алдангийн үндэслэл. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015.08.25-ны хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн байна.

1.2. Эхний гэрээний хэрэгжих хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөх байснаас 2015.08.25-ны өдөр төлсөн, 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг захиалагчаас нэхэмжлэх эрх үүссэн.

1.3. Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрт төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн. (хавсралт №1-ээс үзнэ үү)  Дээрх үндэслэлүүдээр эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилж байна.

2. 2015.05.01-ний өдрөөс 2015.06.01-ний өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажил болох гадна каналын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гүйцэтгэлд тооцогдох төлбөрийг 55 249 662 төгрөгөөр баталгаажуулсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Дээрх төлбөрийн алдангид 17 348 393 төгрөг нийт 72 598 055 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсээд байна.

3.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагүйн улмаас учирсан хохирол. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг өөрөө тодорхойлж нэхэмжилж байгаа болно. Энэхүү хохирлыг үнэн бодитойгоор, хөндлөнгийн байр сууринаас илүү тодорхой гаргуулах үүднээс нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээ болон хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ түүний үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байгаа болно. Ийнхүү тусгай мэдлэг бүхий шинжээчээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ, хариуцагчийн буруугаас давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэн зөвөөр тодорхойлуулснаар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нь үнэн бодитоор гарах болно.

Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн манай компанид 2014.05.01-ний өдрөөс 2016.06.30-ны өдрийн хооронд дараах хохирол учраад байна.

Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг. (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №4-өөс үзнэ үү)

Дээрх хугацаанд хуримтлагдсан Хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 81 542 735 (дэлгэрэнгүй тооцоог хавсралт №6-аас үзнэ үү), Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959  төгрөг

Иймд "Ц " ХХК нь "Ж " ХХК-тай 2014.05.01-ний өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ", 2015.08.25-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн дагуу захиалагч болох "Ж " ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна. Нийт 441 276 992  төгрөгийг “Ж ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

IV. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2017.06.07-ны өдөр ихэсгэсэн шаардлагадаа /4 дүгээр хавтас хэргийн 57-61 талд/

"Ц " ХХК учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүй алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 441 276 992 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлүүдээр нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл: Эхний гэрээ байгуулагдсан цагаас эхлэн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ тохиролцсон хугацаанд нь биелүүлж байгаагүй. Мөн туслан гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцагч нь байнга зөрчдөг байсан. Тухайлбал, ажлын зураг батлуулж өгөхгүй хугацаа алдах, гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэг болох шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжөөр хангахгүй байх, шаардлагатай хугацаанд нийлүүлэхгүй байх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хугацаа хожимдуулж шилжүүлэх зэргээр хүлээсэн үүргээ зөрчиж байсан. 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "Ц " ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "Ц " ХХК нь 2014.05 сараас эхлэн 2016.07.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500 төгрөг гэж, гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

Иймд манай компани нь дараах төлбөрүүдийг "Ж " ХХК-иас нэхэмжилж байна.

-Хоёр гэрээний хэрэгжилтийн хугацаанд шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болон гэрээт ажлын хөлсийг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний хохирол гэрээгээр заасан хэмжээгээр алданги:

1.1. Эхний гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 2 404 875 593 төгрөгийн 20 хувьтай тэнцэх 480 975 119 төгрөгийн урьдчилгааг гэрээ байгуулагдаж компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх явуулснаас хойш 14 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан. Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч захиалагч энэхүү үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. 201508.25-ныг хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48 312 242 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн.

1.2.Эхний гэрээний хэрэгжих хугацаанд Гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч нь гэрээнд заасан хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй.

-Эхний гэрээний хэрэгжилтийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр нь 898 509 814  төгрөг юм. Эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг "Туслан гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан өдөр буюу 2015.08.25-ны өдөр компанид шилжүүлсэн. Дээрх үлдэгдэл төлбөрийг 2015.08.01-ний өдрөөс 2015.08.25-ны өдөр хүртэлх 24 хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож нийт 1 805 351 төгрөгийг  нэхэмжлэх эрх үүссэн.

-Хоёр дахь гэрээ буюу туслан гүйцэтгэх гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулж төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0,1 хувиар тооцон нийт 13 704 377 төгрөгийг нэхэмжлэх эрх үүссэн.

Эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө авч чадаагүй багц 9 ажлын хэсэг буюу гадна каналын ажлын төлбөр, түүний алданги:

Энэхүү ажлыг эхний гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгдсэн боловч тус гэрээний хэрэгжилтийн явцад төлөгдсөн төлбөр болох 898 509 814 төгрөгийн төлбөрт багтаагүй нь хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг дүгнэн төлбөрийг шилжүүлэхдээ ашигладаг imterim payment буюу ажлын гүйцэтгэлийн тооцооноос тодорхой харагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тухайн ажлыг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч тухайн ажлын төлбөрийг талуудын хооронд 2014.05.01-ний өдөр байгуулсан гэрээний төлбөрт багтаан тохиролцсон гэж тайлбарлан шилжүүлэхээс татгалздаг. Хэрэв гадна каналын ажлын төлбөр нь дээрх төлбөрт багтсан бол гүйцэтгэлийн тооцооны багц

9.1.4 дэх хэсэгт дурдагдах ёстой бөгөөд үүнийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөр илүү өндөр гарах ёстой. Иймд гадна каналын ажлын төлбөр, түүний төлбөрийг хугацаа хэтрүүлсний алдангийг өнөөдөр хүртэлх хугацаагаар буюу 74 835 667 18  төгрөг,

Нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй төлбөр.

Нэхэмжлэгч нь хоёр гэрээний хэрэгжилтийн гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагчаас шалтгаалах нөхцөл байдал (гэрээгээр хүлээсэн бараа материал, ажлын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй)-ын улмаас ихэнх ажлыг хүлээн аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Самсунг Си Энд Ти ХХК-иас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын ихэнхийг хүлээж аваагүй шалтгаан нь цэвэр хариуцагчийн буруутай үйлдэл (батлагдсан ажлын зургаар нэхэмжлэгчийг хангах, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй)-ээс болсон нь тодорхой харагддаг бөгөөд нэхэмжлэгчийг ажлын талбайг орхин явснаас хойш бүгдийг хүлээлгэн өгсөн байдаг.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр "Ц " ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ болон, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээс үзэхэд "Ц " ХХК нь 2014.05 сараас эхлэн 2016.07.24 өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2 044 617 500  төгрөг гэж, гэрээний хэрэгжилтийн хугацаанд давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 251 590 800 төгрөг гэж тус тус тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1 460 454 493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд авсан байдаг.

Энэхүү дүгнэлтээс үзэхэд нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр 571 463 007 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зургаар, шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байх Самсунг компаниас ирүүлсэн ажил шалгуулах хүсэлтүүдээр нотлогддог боловч шинжээчийн дүгнэлтээр Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ тодорхой болсон холбогдуулан холбогдуулан нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж байгаагүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзаж байгаа болно. Харин хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251 590 800 төгрөгийн ажлын төлбөрийг тус тус нэхэмжлэх эрх Нэхэмжлэгч "Ц " ХХК-д үүсээд байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нэхэмжлэгчээс 2016.1104-ний өдөр гаргасан 441 276 992 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагатай байсан боловч дээрх үндэслэлүүдийн улмаас нэхэмжлэлийн нийт дүн 961 711 445  төгрөг болж нэмэгдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг 520 434 453  төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт 961 711 445 төгрөгийг хариуцагч "Ж " ХХК-иас гаргуулж өгнө үү. 

2017 оны 06 сарын 20-ны өдөр хариуцагч Ж " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбар.  /4 дүгээр хавтаст хэргийн 101-102 тал/

 ... “Ц ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг бүхэлд нь эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Урьдчилгаа төлбөр, эхний гэрээ болон туслан гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүйн алданги 63 821 971 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийн дагуу хариуцагчид гэрээний нийт төлбөрийн 20 хувьтай тэнцэх хэмжээний баталгааг гаргаж өгөх ёстой байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Иймээс тухайн төлбөртөө холбоотой алдангийг нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Гадна каналын ажлын төлбөр болон түүний хугацаа хэтрүүлсний алданги болох 74 835 667 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэхүү төлбөр нь эхний гэрээний төлбөрт багтан нэгэнт төлөгдсөн төлбөр учраас хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 571 463 007 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь энэхүү 571 463 007   төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь ажлын гүйцэтгэлийн төлбөрийг 20 хувиар буюу 496 000 000 төгрөгөөр илүү төлсөн  байдаг бөгөөд үүнтэй холбоотой   нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. Туслан гүйцэтгэх гэрээний 14.1.2-т заасны дагуу туслан гүйцэтгэгч буюу "Ц " ХХК нь ажилд гаргасан алдаа дутагдал эндэгдлийг хариуцан арилгах үүрэг хүлээсэн ба ийнхүү дахин гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор гарсан зардлыг үндсэн туслан гүйцэтгэгч буюу Ж  ХХК-иас нэхэмжлэх эрхгүй гэж гэрээнд заасан. Иймд нэхэмжлэгч нь давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 251 590 800 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

V.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батцог 2018.01.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нь / 5 дугаар хавтаст хэргийн 197-199/

Манай компанийн зүгээс урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэхийг 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2015.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн шилжүүлсэн. Энэхүү урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох эхний гэрээний гол нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алдангийг хэсэгчлэн төлөгдсөн өдөр бүрээс хасаж тооцон нийт 48,312,242 төгрөг,

Эхний гэрээний хэрэгжих хугацаанд гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрийг захиалагч нь гэрээнд заасан эхний гэрээний баримт бичиг “Ажлын цар хүрээ”-ний 3 дахь хэсэгт заасан хугацаа болох ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш 35 хоногийн дотор төлөх үүргээ нэг ч удаа хугацаанд нь биелүүлж байгаагүй. Гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн дүнг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон. Ингэснээр эхний гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150.445.880  төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөх байтал 2015.08.25-ны өдөр шилжүүлсэн. Хугацаа хэтэрсэн 24 хоног тутамд 0.05 хувийн алданги тооцож нийт 1.805.351  төгрөг нэхэмжилнэ.

Хоёр дахь гэрээний явцад мөн хариуцагч нь төлбөрийг хугацаа хожимдуулан төлж байсан бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсний алдангийг тухай бүрд  төлөх байсан дүнгээс гэрээгээр тохиролцсон хувь хэмжээ буюу хоног тутамд 0.1 хувиар тооцон нийт 13.704.377 төгрөг нэхэмжилнэ.

Гадна каналын ажлын үндсэн төлбөр 55.249.662 төгрөг  түүний алданги 2017.06.07-ны өдрийг хүртэлх хугацааны 19.586.005 төгрөг нийт 74,835,667.18 төгрөг нэхэмжилнэ. 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох батлагдсан ажлын зураг,  шаардлагатай бараа материал тоног төхөөрөмжөөр хангах үүргээ хангалттай биелүүлж байгаагүй бөгөөд хариуцагчийн илт буруутай үйлдлүүдийн улмаас давтан гүйцэтгэсэн ажлын нийт тоо хэмжээ болох 251.590.800 төгрөгийн ажлын төлбөрийг нэхэмжлэх эрх үүсээд байна. Иймд давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251,590,800 төгрөг

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “Цогц-Шийдэл” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хэмжээ, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлт гарсан. Ц  ХХК нь 2014.05 сараас 2016.07.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2.044.617,500 төгрөг гэж тогтоосон байдаг.Хариуцагч гэрээний хэрэгжилтийн хугацаанд 1.460.454.493 төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд төлсөн.

2014.05.01-ний өдрөөс 2016.07.24-ний өдрийн хооронд дараах хохирол учраад байна. Сул зогсолт, захиалагчийн буруугаас хийгдсэн нэмэлт засварын ажлын хөлс төлөлтөөс үүссэн цалингийн илүү төлөлт 170.891.365 төгрөг,

Дээрх хугацаанд хуримтлагдсан хүн амын орлогын албан татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өр  81.542.735 төгрөг,

Ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52.658.959 төгрөг, хохирлын нийт үнийн дүн  305.093.059 төгрөг болно.

Нэхэмжлэлййн нийт үнийн дүн 961.710.084 төгрөгийг хариуцагч "Ж ” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл гаргасан хариу тайлбартаа:  ”... нэхэмжлэгч Ц  ХХК-ийн төлөөлөгч Б.Батцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хариуцагч Ж " ХХК-тай байгуулсан 2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015.08.25-ны өдрийн Туслан гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан 441 276 992 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хүсэлтээр шинжээч томилж, нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоосон. Ингээд шүүх хуралдаан дээр  2018.01.19-ний өдөр гаргасан   961 710 084 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дэмжиж оролцож байна.

Миний бие нь 2014 оны 8 сард Ц  ХХК-ийн захиралаар томилогдож, энэ ажилд гар бие оролцох болсон.

Хариуцагч компани нь эхний гэрээгээр хүлээсэн үүрэг болох урьдчилгаа төлбөрийг цаг хугацаанд төлөөгүй, манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг  тогтоосон хугацаанд төлөөгүй тул алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн 2 дахь гэрээ байгуулагдсаны дараа хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги нэхэмжилж байгаа. юм. Эдгээр ажлын төлбөрийг байнга шаардаж байсан тэгэхэд бид мэдэхгүй, дээш нь танилцуулая гэдэг боловч  шийдэхгүй өнөөдрийг хүрч байна. 

Гадна каналын ажлын төлбөрийг эхний гэрээг дүгнэсэн үнийн төлбөрт багтсан гэж байгаа боловч энэ ажлын төлбөр төлөгдөөгүй. 2 талын байгуулсан 2 гэрээгээр Ц  ХХК нь өглөө ажлын талбар дээр ирээд материал тоног төхөөрөмжөө аваад ажлын зургийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй, хариуцагч Ж   ХХК нь батлагдсан ажлын зургаар хангаж, бараа материалыг бэлтгэх үүрэгтэй байгаа. Гэтэл хариуцагч нь гол үүрэг болох батлагдсан ажлын ажлын зургаар хангадаггүй. Зураг шаардахаар эхлээд  танайх хийчих, хийсний дараа батлуулаад өгнө гэх мэтээр ажил гүйцэтгүүлдэг мөн шаардлагатай бараа материалаар хангах үүргээ биелүүлэхгүй олон удаа шаардсанаар  хугацаа алддаг, тоног төхөөрөмжөөр хангаагүйгээс сул зогсолт ихэсгэдэг,  ингээд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлдөггүй зэрэг олон зөрчил гаргасан. Энэ мэт хариуцагч компаний үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 07 сарын 24-ний өдөр манай компани ажлын талбайг орхисон.

Хариуцагч компаний буруутай үйл ажиллагаанаас манай компаний хийж гүйцэтгэсэн ажлыг Самсунг си энд ти ХХК хүлээж аваагүй байдаг, энэ ажлыг бид олон удаа давтан гүйцэтгэсэн хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн 18 улаан дэвтэр, инженерийн 5 дэвтэрт 6 дугаар багцын ажил бичигдсэн бөгөөд эдгээр нотлох баримтаар нийт гүйцэтгэсэн ажлын төлбөрийг мөн нэхэмжилж байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс 2018.01.19-ний байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Алданги 48.312.242 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь талуудын хооронд 2014.05.01 өдрийн хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтад тус шүүхээс томилсон орчуулагчийн орчуулснаар нэхэмжлэгч маргадаггүй туслан гүйцэтгэгч компаниас нэхэмжлэл болон урьдчилгаа төлбөр бондыг хүлээн авсны тэргүүлэгч компани нь  үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөрийг 14 хоног дотор туслан гүйцэтгэгч компани төлөх ёстой гэсэн заалт байдаг. Төслийн удирдлагын хураангуй хэсгийн 18 дугаар зүйл 18В-д банкнаас гаргасан урьдчилсан төлбөрийн баталгааг хүлээн авснаас хойш 14 хоног дотор урьдчилгаа төлбөрийг төлнө гээд заасан байгаа. Худалдаа хөгжлийн банкны урьдчилгаа төлбөрийг 2014.08.07-нд гаргасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 480.975.119 төгрөгийн баталгаа авах ёстой байдгаас 170.000.000 баталгааг хүлээн авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээний  480.000.000 төгрөг төлж барагдуулсан. 170.000.000 төгрөгийн баталгааг хүлээн аваад 2014.08.12-ны өдөр  шилжүүлсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас 48.312.242 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхгүй юм.

1.805.351 төгрөгийн алдангийн тухайд нэхэмжлэгч эхний гэрээний 3 дахь хэсэгт зааснаар ажлын төлбөрийн даалгаврыг илгээснээс хойш захиалагч нь 35 хоног дотор төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлж байгаагүй. Эхний гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хамгийн сүүлд  хүлээлгэн өгсөн өдөр 2015.08.01-ний өдрөөс хойш 24 хоног тутамд 0.5 хувь алданги тооцож 1.805.351 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэсэн байдаг. Гэтэл хэрэгт 2015.08.01-ний өдрөөс өмнөх гүйцэтгэлийн төлбөр 150.445.880 төгрөг нэхэмжилсэн гэдэг баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд байгуулсан 2015.08.25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээний удиртгал хэсгийн 3-т талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний ажлын тодорхой хэсгийг ажлын зураг ажлын зааварчилгааны дагуу гүйцэтгэсэн үндсэн туслан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөрөө төлж гүйцэтгэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн гээд заасан байдаг. 2014.05.01-ний өдрийн гэрээг 2015.08.25-ны өдрийн гэрээгээр дүгнэсэн бөгөөд энэхүү гэрээгээр алданги  дурдаагүй. Тэгэхээр 1.805.351 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм.

13.704.377 төгрөгийн алданги талуудын 2 дахь гэрээтэй холбоотой маргаан гэрээний заалтад гэрээний тусгай нөхцөлийн цахилгааны ерөнхий ажлын 17 дугаар зүйлийн 17.3.1-т  туслан гүйцэтгэгч сар бүрийн  эхний  7 хоногийн дотор өмнөх сарын гүйцэтгэлийн үнийн дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үндсэн туслан гүйцэтгэгчийн заасан тайлангийн хэлбэрээр 4 хувь үйлдэн, холбогдох нотолгоо баримтын хамт үндсэн туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ гээд заасан байгаа. Гэтэл 4 хувь үйлдсэн үндсэн гэсэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Нийт 12 гүйцэтгэлийн алданги нэхээд байгаа яг юу үндэслэж гаргаж ирсэн нь тодорхойгүй байгаа нь 13.704.377 төгрөгийг үндэслэх эрхгүй юм.

Гадна каналын ажилтай холбоотой 2015.05.01-ний өдрөөс 06.01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн эхний гэрээний ажил гэж ярьдаг хариуцагч тал маргадаггүй. Харин төлбөр  дээр маргалддаг хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнд 898.509.814 төгрөг нэхэмжлэгчид төлсөн. Туслан гүйцэтгэх гэрээний хавсралт тусгай нөхцөлийн 17 дугаар зүйлийн 17.1-т анхны туслан гүйцэтгэх гэрээний ажилд төлөх үнэ гээд 2014.05.01-нээс 2015.08.01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 898.509.814 төгрөг төлнө гээд заасан байна. Үүнийг төлсөн гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2015.08 дугаар сард хариуцагчид хүргүүлсэн албан бичиг гэх зүйлээр манайх аваагүй гээд нэхэмжлээд байдаг. Энэ нь талуудын хооронд байгуулсан 2 дахь гэрээгээр төлсөн байгаа. Гүйцэтгэлийн тооцоон дээрх ажлын хэмжээг шалган үзэхэд 2015.06 сард гадна каналын ажлыг давхардуулан бичсэн болохыг илрүүлсэн, гэрээний дагуу төлбөрийг төлсөн гэсэн тайлбар бичээд хүлээн авах боломжгүй, давхардсан  гэдэг хариу өгсөн байдаг. Талууд эхний гэрээг дүгнэж дуусгавар болгоод дараагийн гэрээг байгуулсан учраас эхний гэрээний дагуу төлбөр нэхэмжлэх эрхгүй байгаа нь нотлогдож байна.

Давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ 251.590.800 төгрөг нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулагдсан хавсралт тусгай нөхцөлийн 2.1.3-т зааснаар хавсралт ерөнхий нөхцөлийн 2.1.2, 2.1.4, 2.1.6, 2.12, 2.13.3, 4.2.3, 9 дүгээр зүйл өөрчлөлт хэсгийн 9.2, 14 дүгээр зүйл 14.1.2, зэрэг заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь давтан хийсэн ажлын зардал болох 251.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй юм. Мөн туслан гүйцэтгэх гэрээний хавсралт тусгай нөхцөлийн 2.14.2-т давтан хийсэн ажил болон сул зогсолттой холбоотой заалтыг хавсралт тусгай нөхцөлийн 2.13.2-т туслан гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар туслан гүйцэтгэгч нь үндсэн туслан гүйцэтгэгчээс мэдээлсэн урьдчилан тооцож болох эрсдэл болон туслан гүйцэтгэгч гэрээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэж дуусгахад үйл ажиллагааны зардал, үүрэг хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн заалт байгаа. Эдгээрээс давтан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэх  эрхгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг өөрсдийн зардлаар засварлах үүрэгтэй. 266.368.948 төгрөг хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр гэж нэхэмжилсэн. Энэ дээр ямар ажил хийж гүйцэтгээд ямар ажил аваагүй вэ гэдэг нь тодорхойгүй энэ баримт хэрэгт авагдаагүй байна.  Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөггүй.  Өмнөх шүүх хуралдаанд ярьж байснаар шинжээч нь барилгын яамнаас тусгай зөвшөөрөл авсан, эрчим хүч, барилга байгууламж угсралт засварын ажлын хүрээнд шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрх бүхий этгээд байдаг. Гэтэл бизнес үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэг газар хийсэн нь хууль зөрчиж байна. Хариуцагч үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчид учирсан 305.000.000 төгрөгийн хувьд талуудын хооронд байгуулсан 2 гэрээнд гэрээний үнийн дүнд зөвхөн угсралтын зардал түүнд хамаарах цалин, холбогдох татвар орно гэсэн заалт байгаа. Мөн төслийн удирдлагын хураангуй хэсгийн 5 дугаар зүйл,  2015.08.25-ны өдрийн гэрээний 17 дугаар зүйлд төлбөр хэсэгт заасан байгаа. Иймд нэхэмжлэгч 305.000.000 төгрөг нэхэмжлэх  нь үндэслэлгүй тэр дундаа хувь хүний орлогын албан татвар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Шүүх : Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1-д тус тус зааснаар хариуцагч Ж  ХХК-иас 74 835 667.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц  ХХК-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 886 874 417 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Ж  ХХК-иас тэмдэгтийн хураамж 532 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц  ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар Ж  ХХК-иас 329 670  төгрөг,  Ц  ХХК-иас 329 670 төгрөг тус тус гаргуулан орчуулагч Г.Үнэнбатад олгож,шийдвэрлэжээ. 

            Нэхэмжлэгч “Ц ” ХХК, гүйцэтгэх захирал Б.Батцог давж заалдах гомдолдоо:  “...шүүхийн энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим хэсэг үндэслэл муутай болсон Хууль болон гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд

А. Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу урьдчилгаа төлбөрийн алданги болон ажлын гүйцэтгэлийн төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүйн алдангийн талаар:

а.   Урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алданги

А. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  “...нэхэмжлэхийг гэрээ  байгуулсан 2014.05.01-ний өдөр захиалагчид хүргүүлсэн гэдэг боловч энэ тухай бичмэл нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, ..урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах үүргээ 2014.08.07-ны өдөр хэсэгчлэн гүйцэтгэсэн болох нь ...тогтоогдож байна.

...нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийн баталгаажуулалтыг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2014.05.01-ний өдөр хүргүүлсэн талаар нотлох баримтыг ирүүлээгүй. Энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул ...алданги шаардах үндэслэлгүй байна...” гэж дүгнэж уг дүгнэлтээ Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт үндэслэсэн байна.

Шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бөгөөд талууд маргаагүй үйл баримт болох 2014 оны 6 сарын 30-ны өдөр "Урьдчилгаа" гэх гүйлгээний утга бүхий 50 000 000 /тавин сая/ төгрөгийн гүйлгээг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэнг анхаарч үзээгүй байдаг.

Хэдийгээр талууд гэрээгээр нэхэмжлэгч нь эхний ээлжид урьдчилгаа төлбөрийн баталгааг хариуцагчид бонд хэлбэрээр гаргаж өгөх ба ийнхүү баталгаа гаргаснаар хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхээр үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тохиролцсон.

Гэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс баталгааг гаргаж өгөөгүй байхад урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэж эхлэн нь нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулан авах эрхээсээ сайн дураараа татгалзаж буйгаа өөрийн үйлдлээр илэрхийлж буй хэлбэр гэж үзэхээр байна. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг хариуцагчаас шаардах эрхээсээ огтхон ч татгалзаагүй бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд удаа дараа албан бичгээр шаардаж байсан байдаг.

Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр, тэдгээрт үнэлэлт дүгнэлт  өгөхгүйгээр шийдвэр гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

b. Эхний гэрээний явцад гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл 150 445 880 төгрөгийг 2015.08.01-ний өдөр төлөөгүй 24 хоногийн алданги 1 805 351 төгрөг гаргуулах шаардлага.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч тал 2015.08.01-ний өдөр өмнөх сарын ажлын гүйцэтгэл болох 150 445 880 төгрөгийн ажлын төлбөрийн  даалгаврыг захиалагч талд хүргүүлсэн тухай баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй... нэхэмжлэгч нь 2015.08.18-ны өдрийн 15/140 дугаартай бичгээр 150 445 880 төгрөгийн алданги нэхэмжилж хариуцагчид хүргүүлсэн байх боловч талууд 2014.05.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээг 2015.08.25-ны өдөр цуцлан төлбөрийн талаар тохиролцсон болох нь 2015.08.25-ны өдрийн гэрээний удиртгал хэсгийн ...3 дугаарт... тусгагдсан байгаагаар тогтоогдож байгаа ба талууд 2014.05.01-ний өдрийн гэрээний гүйцэтгэл, төлбөрийн хэмжээг 2015.08.25-ны өдөр дүгнэсэн бөгөөд гүйцэтгэлийн алдангийн талаар дурдаагүй байх тул алданги шаардах эрхгүй юм." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь 2015.08.25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан цахилгааны epөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээний удиртгал хэсэгт "...Талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний ажлын үлэмж хэсгийг зураг, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж дуусан, ерөнхий туслан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид гаргасан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн" гэж заасан мь гэрээний нийт үнийн дүн болох 2.310,358,248 төгрөгөөс гэрээний үргэлжлэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох 898,509,814 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн заалт бөгөөд үүнд алданги төлөгдсөн талаар тусгайлан тодорхойлсон заалт байхгүй.

Нэхэмжлэгч нь уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас энэ хугацаанд удаа дараа шаардаж байсан нь 2015.08.18-ны 15/140 тоот албан бичиг, (1-р xaвmacm хэргийн 212 дахь тал), 2015.08.11-ний өдрийн 15/135 тоот албан бичиг (5-р xaвmacm хэрэгт байх)~ээр тус тус нотлогддог бөгөөд талууд нэхэмжлэхэд тавигдах хэлбэрийн шаардлагыг гэрээгээр тогтоон тодорхойлсон зүйл байдаггүй.

Дээрхээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "нэхэмжлэгч талаас нэхэмжлэх илгээгээгүй тул алданги авах эрхээ алдана" гэх тайлбар нь хариуцагч компанийн төслийн туслах менежер И Жун Ху-ийн "нэхэмжлэгчээс хариуцагчид нэхэмжлэхийг бичгээр илгээдэг байсан"-г нотолсон гэрчийн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 233-237, яг хариулсан нь: 236-р хуудас),  мөн гэрч Номин-Очирын 2018/03/13-ны өдрийн "нэхэмжлэгч нь хариуцагч руу төлбөрийн нэхэмжлэх илгээдэг байсан талаар нотлон мэдүүлсэн" гэрчийн мэдүүлгээр тус тус няцаагддаг.

Гэтэл эдгээр нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, шаардлагатай нотлох баримтуудад үнэлэлт өгөхгүйгээр хууль болон гэрээний холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон  нь хууль зүйн үндэслэлгүй юм.

с. 2015 оны 08 сарын 25-ны өдрийн байгуулсан туслан гүйцэтгэх гэрээгээр 2015 оны 09 сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд гүйцгэсэн 2 дугаар гүйцэтгэлээс 12 дугаар гүйцэтгэлийн 574 644 586 төгрөгийн ажлын хөлсийг тодорхой үе шаттай хугацаанд төлөөгүй алданги 13 704 377 төгрөг гаргуулах шаардлага.

1. Гүйцэтгэгч нь гэрээний дагуу төлбөрийн нэхэмжлэлийг 4 хувь үйлдэх үүргээ

гүйцэтгээгүй нь хариуцагчийг төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй байтал шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэлээ "...нэхэмжлэгч нь төлбөрийн даалгаврыг захиалагчид хүргүүлсэн өөрт нь үлдэх хувь байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 17.3.1-т төлбөрийн даалгаврыг гүйцэтгэгч тал 4 хувь үйлдэнэ гэж заасан ... туслан гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлсон...энэхүү үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар баримт авагдаагүй байна.” Гэж тайлбарласан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

             2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "үүргээ хэрхэн гүйцэтгэсэн нь буюу төлбөрийн нэхэмжлэх илгээх үүргээ гүйцэтгэсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэнг дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна:

• Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн нотлох баримт нь ...гэрчийн мэдүүлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.

Хоёрдугаар хавтаст хэргийн 233-237 дугаар хуудсанд байх хариуцагч компанийн төслийн туслах менежер И Жун Ху-ийн "нэхэмжлэгчээс хариуцагчид нэхэмжлэхийг бичгээр илгээдэг байсан"-г нотолсон гэрчийн мэдүүлэг, мөн тавдугаар хавтаст хэрэгт байх гэрч Номин-Очирын 2018/03/13-ны өдрийн “нэхэмжлэгч нь хариуцагч руу төлбөрийн нэхэмжлэх илгээдэг байсан талаар нотлон мэдүүлэг" гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь төлбөрийн нэхэмжлэх илгээх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг байсан   болох   нь   тогтоогддог.   Гэтэл   дээрх   нотлох   баримтыг  үнэлэхгүйгээр "...төлбөрийн даалгаврыг хэрхэн хүргүүлсэн буюу гэрээнд заасан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 13 704 377 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна..." гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

 

             d. Хийж гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй төлбөр 266 368 948 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг гаргуулах шаардлага.

Шүүхээс "Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, хуулийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байна. Хуулийн энэхүү зохицуулалт болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин гүйцэтгэсэн ажлын үр дүн байн гэж дүгнэх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр 1 473 154 403 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүн хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч хөлс төлсөн гэж үзнэ" гэж дүгнэсэнг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1) Хариуцагч талаас гаргаж өгсөн ажил шалгуулах хүсэлтүүд бүхий бичгийн нотлох баримтад нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажил болон нэхэмжлэгч нь ажлын талбайг орхиж явснаас хойш хариуцагч нь өөр гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэн ажлын үр дүнг хүлээн авсан гэх ажлуудын талаарх дэлгэрэнгүй тэмдэглэгээ бүхий баримтуудаас дараах үйл баримтууд тодорхой харагддаг. Үүнд:

а. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр хүсэлт гаргасан зарим ажлыг хариуцагч нь тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан болон шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй  хэрнээ нэхэмжлэгчийн ажлын талбайг орхин явснаас хойш тэдгээр ажлыг өмнөх алдаа нь арилаагүй, арилсан эсэх нь тодорхойгүй байхад хүлээн авсан болон байдаг.

          b.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нь 2-5 удаа дахин давтан гүйцэтгэсэн хэд хэдэн ажлууд байдаг.

I) а-д заасан тохиолдлын хувьд хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэгчийг ажлын талбайг орхин явснаас хойш тухайн ажилд чанарын өөрчлөлт ороогүй байхад акт үйлдэн хүлээн авсан байдаг. Энэ нь шууд утгаараа нэхэмжлэгчийн ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны явцад энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий тайлбарлаж, шинжлэн судлуулсан нотлох баримтуудад  мөн  адил  энэ  талаар нэг бүрчлэн тайлбарласныг үл хэрэгсэн нэхэмжлэгчийг   ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул хөлс шаарлах эрхгүй гэж үзсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ...тооцоо, тоо бүртгэл, ..зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилдог.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...шүүгчийн 2017.04.20-ны өдрийн 151/Ш32017/01273 тоот захирамжаар “Итгэлт Эстимэйт” ХХК-г шинжээчээр томилж, шүүхэд нотлох баримтаар гаргасан инженерийн тэмдэглэл бүхий 5 дэвтэр, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл бүхий 18 улаан дэвтэр, Самсунг Си энд Ти ХХК-аас гаргасан 220 хуудас бүхий ажлын гүйцэтгэлийн тайлангаар “Ц ” ХХК-н 2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд бичиж тэмдэглэсэн ажлын хэмжээнд дүгнэлт гаргахыг даалгасан" гэжээ.

Үүнээс үзэхэд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд тооцоо, тоо бүртгэлийн тусгай мэдлэг шаардагдсан асуудал гэж дүгнэсэн нь тодорхой харагдаж байна.

Гэтэл шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзэж шинжээчийг томилсон мөртлөө шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй, тэдгээрт үндэслэн шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг "...Шүүх хуралдаанаар “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ зэрэг баримтуудыг шинжлэн судлахад “Итгэлт Эспшмэйт” ХХК нь нэхэмжлэгчийн бичиж тэмдэглэсэн цахилгаан монтаж угсралтын ажлын тэмдэглэл бүхий шуүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт rapгax тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул 2017 оны 05 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонгүй... " гэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагыг xaнгаагүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

2017 оны 05 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 1273 дугаар шүүгчийн захирамжид үндэслэн хийгдсэн бөгөөд тус захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 3-т "...2.1. Нэхэмжлэгч Ц  ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг - "Инженерийн тэмдэглэл бүхий дэвтэр 5. Барилга угсралтын ашиглалтын тэмдэглэл бүхий 18 улаан дэвтэр"-ээр, -Самсунг си энд ти ХХК-аас гаргасан 220 хуудас бүхий ажлын гүйцэтгэлийн тайлангаар тус бүр тогтоох, 2.2. Дээрх баримтуудаар хариуцагч Жэй Ван Эн И Си Эс Монголиа ХХК-ийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тогтоох..." гэж тус тус захирамжилсанд үндэслэн гаргасан дүгнэлт.

Нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээг нэгэнт бий болчихсон ажил хөрөнгө тул хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хөрөнгийн үнэлгээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Тус хуулийн эдгээр заалтуудыг нэгтгэн дүгнэхэд "хөрөнгийн үнэлгээ гэдэг нь тухайн гаргасан төсвийн хүрээнд гүйцэтгэсэн, гүйцэтгэж буй ажлууд хэдий хэр өртгөө бутээгдсэнг тооцон гаргаж буй санхүү тооцооллын ажиллагаа" юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс шинжээчийн  дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ "шинжээч төсөвчин байх ёстой, шинжээч дүгнэлтээ барилгын төсөв хэлбэрээр гаргах ёстой байтал дур мэдэн хөрөнгийн үнэлгээ хийсэн" гэж тайлбарладаг.

Гэтэл Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын хоёр дугаар хавсралтаар батлагдсан "Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн
ерөнхий зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу “барилгын төсөв гэдэг нь тухайн барилгын ажил эхлэхээс өмнө гүйцэтгэх ажлын нийт үнэ, тухайн ажил хэдий хэр өртөгтэйгөөр бүтээгдэхийг ерөнхийлөн тооцож гаргах санхүү, тооцооны ажилтан” юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д тус гус заасны дагуу "шинжээч" нь шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байна.

Тусгай мэдлэг бүхий этгээд гэдэг нь аж axуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйл (Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл)-ийн 15.4 дэх хэсэгт Санхүү, эдийн засгийн чиглэлээр олгогдох тусгай зөвшөөрлийн төрлүүдийг буюу нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх; үнэт цаас үйлдвэрлэх; эд мөнгөний хонжворт сугалаа сугалах; гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх; гаалийн баталгаат бүсад үйл ажиллагаа эрхлэх; хөрөнгийн үнэлгээ хийх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байхыг хамааруулан ойлгоно.

Агуулгын хувьд нийт гүйцэтгэн ажлын хэмжээг тогтооход Санхүү, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий, тухайн салбарын мэргэшсэн этгээд байх нь зайлшгүй. Тэр ч үүднээсээ шүүхээс "...Итгэлт Эстимэйт ХХК-ийн 9011085084 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон "Даатгалын хохирол үнэлэгчийн" үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн 233/01 тоот гэрчилгээ, дүгнэлт гаргасан Ө.Эрдэнэбаярын хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 071200002 тоот гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлэн..." талаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан атлаа “Итгэлт Эстимэйт” ХХК нь нэхэмжлэгчийн бичиж тэмдэглэсэн цахилгаан монтаж угсралтын ажлын тэмдэглэл бүхий шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул 2017 оны 05 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонгүй. Иймд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хийж гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй төлбөр 266 368 948 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхээс шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан шинжээч өөрийн тусгай мэдлэгтэй, дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гэдгээ нотлох баримтуудыг гаргаж өгчхөөд байхад ийнхүү дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Түүнчлэн хэрэв шүүх шинжээчийг тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн гэж үзэхгүй байгаа бол шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгээр хүлээсэн "тодруулах" үүргээ бүрэн биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй болж байна.

Эдгээрээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлтээс бичгээр татгалзсан" тухай дурдсан байх хэдий ч яагаад татгалзах болсон талаар дурдаагүй нь учир дутагдалтай байна гэж үзэж байна.

Дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхээс хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилон хэргийн материалыг хүргүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эдийн засгийн шинжилгээний хэлтэст хөрөнгийн үнэлгээ хийх хүн хүч байхгүй гэдэг үндэслэлээр татгалзсан баримт хавтаст хэрэгт мөн авагдсан байгаа болно.

Иймд шүүхийн шийдвэрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

е. Цалингийн илүү төлөлт 170 891 365 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар төлөгдөх ёстой хуримтлагдсан өр 81 542 735 төгрөг, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр 52 658 959 төгрөг, нийт 305 093 059 төгрөгийг гаргуулахаар шаардлага.

Хоёрдугаар хавтаст хэргийн 246 дугаар хуудсанд авагдсан хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн "Ж  ХХК болон Ц  ХХК-ийн гүйцэтгэлийн төлбөрүүд" нотлох баримтаас харахад “Ц ” ХХК-ийн 6 болон 9 хэсгийн гэрээний үнийн дүн 2,404,875,593 /хоёр тэрбум дөрвөн зуун дөрвөн сая найман зуун далан таван мянга таван зуун ерэн гурав/ төгрөг байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид 1 473 155 403 нэг тэрбум дөрвөн зуун далан гурван сая нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун гурав төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг.

Гэрээний хугацаанд нэхэмжлэгчид олгосон нийт 1,473,155,403 /нэг тэрбум дөрвөн зуун далан гурван сая нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун гурав, төгрөгийн төлбөр нь задаргааны хувьд:

Нийт цалин: 457,833.346 төгрөг: Нийгмийн даатгалын шимтгэл: 50,361,667 төгрөг; -   Нийт цалин. НДШимтгэлийн нийлбэр дүн: 508.195.013 төгрөг болон бусад зардлаас бүрддэг.

Шүүх ч өөрийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дээрх үйл баримтыг дурдсан байна. Шүүхийн шийдвэрийн 20 дугаар хуудас, үндэслэх хэсгийн сүүлийн цогцолбор өгүүлбэрт/

Харин 6 дугаар хавтаст хэргийн 53-163 дугаар талд Ц  ХХК-ийн ажилчдын 2014 оны 05 сараас 2016 оны 07 сарын хугацааны cap тутмын цагийн бүртгэл, цалингийн тооцооны бүртгэлийг гаргаж өгсөн талаар дурдсан /Шүүхийн шийдвэрийн 21 дүгээр хуудас, үндэслэх хэсгийн 2 дахь цогцолбор өгүүлбэр/ хэдий ч энэхүү нотлох баримтаар нэхэмжлэгч нь дээрх хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэх хугацаандаа:

- Нийт цалин: 865.364,331.67 төгрөг;

- Нийгмийн даатгалын шимтгэл: 92,140.693 төгрөг;

- Нийт цалин, НДШимтгэлд: 957,505,024 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдох атал түүнийг харгалзан үзэхгүйгээр "...цагийн бүртгэл, цалингийн тооцооны бүртгэлээс үзэхэд хэдэн ажилтанд хэдэн төгрөгийн цалин илүү төлсөн мөн ямар хугацаанд хэзээ үүссэн, цалингийн өрийг нэхэмжилж байгаа нь тодорхой бус бөгөөд энэ талаар нэхэмжлэгч шаардлагаа нотлоогүй байна..." гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийн дээрх хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрт учирсан хохирлыг нотлох баримтаар дан ганц ажилтны цагийн бүртгэл, цалингийн тооцоогоор бус нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Ц  ХХК-н ажиллаж буй даатгуулагчдын 2014 оны 05 сараас 2016 оны 06 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт маягт зэргийг гаргаж өгсөн бөгөөд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь нийт хэдэн төгрөгийн зардал гаргасан, хариуцагчаас дээрх зардлын хэдэн хувийг төлсөн, одоо нэхэмжлэгч нь нийт хэдэн төгрөгөөр хохирчхоод байгаа зэрэг нь тэдгээрээс тодорхой харагдана,

            Гэтэл шүүхээс тэдгээрт үнэлэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            II. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухай.

Энэхүү хэргийг Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс хэргийг хүлээн авч хуваарилалт хийхдээ тус шүүхийн шүүгч Б.Цолмонгоор хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр хуваарилсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус маргааныг өмнө нь анхан шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр дахин хуваарилсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт "Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. " гэж заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсгийн заалт нь иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар, мөн уг xэргийн шийдвэр хүчингүй болж дахин хянан шийдвэрлэхэд дахин оролцох нь тухайн хэрэг, маргааны талаар тодорхой төсөөлөл итгэл, үнэмшилтэй болж, өөрийн өмнө гаргасан шийдвэрийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хандахаас гадна хэргийн оролцогчдын хардлага гарч болзошгүй байдлыг харгалзан түүнээс сэргийлэх зорилго бүхий хориглосон заалт юм.

Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотойгоор 2017 оны 10 сарын 16-ны шүүгчийг татгалзан гаргах, 2017 оны 10 сарын 18-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдээс татгалзах хүсэлтийг тус тус гаргасан боловч анхан шатны шүүхээс хууль зөрчөөгүй гэж үзэж холбогдох шийдвэрийг гаргасан байдаг.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, түүнд нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан давж заалдах гомдолдоо:  “...шүүхийн ... шийдвэрийн  зарим хэсгийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2016.11.04-ний өдөр хариуцагчид холбогдуулан 441 276 992 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нийт 4 удаа нэхэмжлэлийн шаардлагаа төрлийн хувьд өөрчилж, хэмжээний хувьд ихэсгэж, багасгасан байх бөгөөд үүнээс: 2018.01.19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчаас 961 710 084 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон. Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 886 874 417 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 74 835 667.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү анхан шатны шүүхээс 74 835 667.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй.

Анхан шатны шүүхээс 74 835 667.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлж байсан 2015.11.20-ны өдрийн  0213 дугаартай албан бичиг 1хх 671 болон нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлж байсан 2016.01.25-ны өдрийн 16/19 дугаартай албан бичгийг үндэслэсэн /шийдвэрийн 18-р талд дурдсан/ гэх боловч бодит байдал дээр зөвхөн нэхэмжлэгчийн 2016.01.25-ны өдрийн   16/19 дугаартай албан бичгийг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчид гадна каналын ажлын төлбөрийг төлөөгүй байна гэж дүгнэсэн.

Хариуцагч нь талуудын хооронд 2014.05.0 l-m.i өдөр байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын нийт төлбөр болох 898 509 814 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн байдаг. Үүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан: бөгөөд нэхэмжлэгч энэ тухайд маргадаггүй.

Нэхэмжлэгчийн шаардаад байгаа 74 835 667.18 төгрөгийн үндэслэл болсон гадна каналын ажлыг нэхэмжлэгч нь 2015.05.01-ний өдрөөс 2015.06.01-ний хооронд хийж гүйцэтгэсэн ба энэ нь дээр дурдсан 2014.05.01-ний өдрийн "Хамтран ажиллах гэрээ”-нд хамаарах ажил байсан. Үүнийг талууд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байдаг.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан эхний гэрээ болох 2014.05.01-ны өдрийн "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу хийж гүйцэтгэсэн бүх ажлуудын төлбөр болох 898 509 814 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн байтал нэхэмжлэгч нь гадна каналын ажлын төлбөрийг дахин хариуцагчаас үндэслэлгүйгээр нэхэмжлэн, төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн тул үүнтэй холбогдуулан хариуцагч нь 2015.11.20-ны өдөр  0213 тоот хариу албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байдаг.

Гэтэл шүүх нь тус албан бичиг болон тус албан бичигт "... бид 9-р хэсгийн 5 дахь гүйцэтгэлийн төлбөрийн 72 933 726.00 төгрөгийн нэхэмжлэлийг  2015 оны 11 сарын  06-ны өдөр Ц  ХХК-иас хүлээн авсан. Гэвч гүйцэтгэлийн тооцоон дээрх ажлын хэмжээг шалган үзэхэд 2015 оны 06 сард гадна сувгийн каналд хийгдсэн гэрлийн  хоолой болон кобелийн далд ажлыг давхардуулан бичсэн болохыг илрүүлсэн. Иймд бид нэхэмжилсэн гадна сувгийн каналд хийгдсэн 65 912 711 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авч шилжүүлэх боломжгүй болно" гэж дурдсаныг дүгнэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн; 2016.01.25-ны өдрийн 16/19 дугаартай албан бичиг болон тус албан бичигт "...2015 оны 05 дугаар сард гүйцэтгэсэн каналын ажлын төлбөр 68 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн төлбөр дээр нэмж олгоно уу” гэж дурдсаныг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчид гадна каналын ажлын төлбөрийг төлөөгүй байна гэж дүгнэсэн нь ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн  оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ." гэж заасныг зөрчиж байна.

2. Гэрээний зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2015.08.25-ны өдрийн туслан гүйцэтгэх гэрээний удиртгал хэсгийн 2 дугаарт "... талууд туслан гүйцэтгэгч нь гэрээний хэсгийг зураг, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж, ерөнхий туслан гүйцэтгэгчээс туслан гүйцэтгэгчид гаргасан урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн" гэж тохиролцсон нь байдлаар тогтоогдож байна гэж дүгнэсэн.

            Гэтэл тэрхүү “урьдчилгаа төлбөр” гэдэг нь Талуудын хооронд 2014.05.01-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний Төслийн удирдлагын хураангуй хэсгийн 18а-д заасан агуулга боохыг шүүхээс анхааралгүй орхигдуулан гэрээний заалтыг буруу  тайлбарлан  хэрэглэсэн.  Түүнчлэн   нэхэмжлэгч нь 2015.08.25-ны  өдрийн “Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ"-ний төсөлтэй танилцаж, өөрийн хуулийн компаниар гэрээний төслийг хянуулсны үндсэн дээр дээрх гэрээг байгуулсан байдаг.           

            Ийнхүү анхан шатны шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нь  үнэлэхгүйгээр мөн гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь ИХШХШтХ-ишг 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

            Иймд шүүхийн шийдвэрийн 74 835 667.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагад хамаарах хуулийг хэрэглээгүй  алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд  шийдвэрт зохих өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц  ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...гүйцэтгэгчид учирсан хохирол, хугацаандаа гүйцэтгээгүйн алданги, гүйцэтгэсэн ажлын хөлс 441 276 992 төгрөг гаргуулах”-аар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа  ихэсгэж  “ ...төлбөрийг  хугацаанд төлөөгүй алданги 48 312 242 төгрөг,...төлбөрийг хугацаанд төлөөгүй алданги 1 805 351 төгрөг, 2 дахь гэрээний  төлбөрийг хугацаа хожимдуулсан алданги 13 704 377 төгрөг, гадна каналын ажлын төлбөр,  алданги 74 835 667.18 төгрөг, ...  цалингийн илүү төлөлт, нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар, хуримтлагдсан өр, ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр нийт 305 093 059 төгрөг ,  давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг, төлөгдөөгүй төлбөр  266 368 948 төгрөг  гэж  нийт  ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 961 711 445 төгрөг”  гаргуулахыг хүссэн байна. 

Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... баталгаа гаргах үүргээ биелүүлээгүй .. -гүйцэтгэлийн төлбөр  нэхэмжилсэн гэдэг баримт хэрэгт авагдаагүй... тайлангийн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй ...алданги  нэхэх эрхгүй,  ...талууд эхний гэрээг дүгнэж дуусгавар болгоод дараагийн гэрээг байгуулсан учраас эхний гэрээний дагуу төлбөр нэхэмжлэх эрхгүй..., ...гэрээгээр туслан гүйцэтгэгч нь... ажлыг амжилттай хийж гүйцэтгэж дуусгахад үйл ажиллагааны зардал, үүрэг хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн ... доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлыг өөрсдийн зардлаар засварлах үүрэгтэй... давтан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэх  эрхгүй... ямар ажил хийж гүйцэтгээд ямар ажил аваагүй вэ гэдэг нь тодорхойгүй энэ баримт хэрэгт авагдаагүй байна...   гэрээнд гэрээний үнийн дүнд зөвхөн угсралтын зардал, түүнд хамаарах цалин, холбогдох татвар орно гэсэн заалт байгаа ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гарган маргажээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Төв аймгийн Хөшигийн хөндийд шинэ Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал барих төслийн захиалагч нь МИАТ, Зам тээвэр, барилга хот байгуулалтын хөгжлийн яам, үндсэн гэрээлэгч нь Мицюбиши-Чиёода хамтарсан компани, үндсэн туслан гүйцэтгэгч нь  Самсунг Си энд ти ХХКомпани байх бөгөөд дээрхи төслийн хүрээнд үндсэн туслан гүйцэтгэгч Самсунг Си энд ти ХХКомпани нь "Ж " ХХК-ыг туслан гүйцэтгэгчээр, харин Ж " ХХКомпани нь “Ц " ХХК-ыг   уг төслийн ажлын гадна болон дотор 6, 9-р  багцын цахилгаан сүлжээний хангамжийн   угсралтын ажлыг туслан  гүйцэтгүүлэхээр  тохиролцож 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулжээ.  

 

            Үүнээс үзвэл маргалдагч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаан дээр  үндэслэсэн  Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “ Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно.

 

 Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж зааснаар тухайн төслийн ажлыг гүйцэтгэхэд  захиалагч  нь Самсунг Си энд ти ХХКомпани ерөнхий ажил гүйцэтгэгч нь  "Ж " ХХК болж, харин туслан гүйцэтгэгч Ц  ХХК-ийн хувьд захиалагч нь  Ж " ХХК болсон байна.

Талууд 2014 оны 5 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шинэчилж хийхдээ 2014 оны 05 дугаар сарын 1-нээс 2015 оны 8 дугаар сарын 1-ний хооронд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд 898 509 814 төгрөгийг төлж, үлдсэн 1 411 848 434 төгрөгний ажлыг шинэ гэрээгээр зохицуулахаар тохиролцсон байна. /1-р хх-ийн 55-130, ногоон хавтастай “Ж " ХХК-ны  нотлох баримт гэрээ /

Талууд  2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  “Хамтран ажиллах” гэрээний үнийг 2 404  875 593 төгрөг гэж тогтоосон төлбөрөөс ажлын гүйцэтгэлд 898 509 814 төгрөг төлөгдсөн, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Туслан гүйцэтгэх” гэрээний үнийг 1 411 848 434 төгрөг гэж тогтоосоноос ажлын гүйцэтгэлд 574 644 586 төгрөг төлөгдсөн байна.

Дээрхи 2 гэрээний дагуу төлөгдсөн нийт 1 473 154 400 төгрөг / 898 509 814 + 574 644 586 /, болон туслан гүйцэтгэгч Ц  ХХК ажлын талбарыг орхин явсан  2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүргийн харилцаа цаашид үргэлжлэхгүй дуусгавар болж гэрээ цуцлагдсан  үйл баримтын талаар зохигчид  хэн аль нь маргаагүй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн  2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний дагуу   алданги 48 312 242 төгрөг, гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэлийг хугацаанд төлөөгүй алданги  1 805 351 төгрөг,   цалингийн илүү төлөлт,  нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварт төлөгдөх ёстой, хуримтлагдсан өр  ажил гүйцэтгэх хугацаанд үүссэн цалингийн өр  нийт 305 093 059 төгрөгийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн,  Иргэний хуулийн 232.4, 232.6., 344 дүгээр зүйлийн 344.1-д заалтад  нийцсэн  хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлсэн үндэслэл бүхий байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу төлбөрийн баталгааг  бүрэн гүйцэт гаргаж өгөх үүргээ зөрчсөнөөс  гадна “Ж " ХХК болон    “Ц ” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Цахилгааны ерөнхий ажлын туслан гүйцэтгэх гэрээ”-ний /цаашид Туслан гүйцэтгэх гэрээ гэх/ Удиртгал хэсэгт “...Талууд анхны туслан гүйцэтгэх гэрээг цуцлан, цаашид Талуудын хоорондын харилцааг зохицуулах энэхүү гэрээг байгуулахаар тохиролцсон болно “ гэж  тусгагдсанаас үзвэл эхний  гэрээг талууд харилцан  тохиролцож  цуцалсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  ийнхүү цуцлагдсан гэрээний дагуу эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул   0.5% алданги  тооцож  48 312 242 төгрөг  нэхэмжилж байгаа нь  үндэслэлгүй байна.  

Харин шүүх нэхэмжлэгчийн дорхи  нэхэмжлэлийн шаардлагуудад  хууль зүйн  дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна.  Үүнд:

1. Шүүх нэхэмжлэлийн  2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээтэй холбогдуулан гаргасан алданги 13 704 377 төгрөгийн  талаар   өөрийнх нь ажлын үр дүнг тодорхойлсон, үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэх болон ажлын тайланг шүүхэд нотлох баримтаар  өгөөгүй  гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

 Хэрэгт авагдсан  “Ж " ХХКомпанийн  Хаан банкин дахь депозит дансны хуулгууд /3-р хх-16-28тал/ , хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл  Туслан гүйцэтгэх  гэрээний 17.3 Туслан гүйцэтгэгчийн тайлан гэсэн хэсгийн 17.3.1-д “ Туслан гүйцэтгэгч нь сар бүрийн эхний долоо /7/ хоногийн дотор өмнөх сарын гүйцэтгэлийнхээ үнийн дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Үндсэн туслан гүйцэтгэгчийн заасан /Тайлан/ тайлангийн хэлбэрээр дөрвөн /4/ хувь үйлдэн /холбогдох нотолгоо, баримтын хамт/ Үндсэн туслан гүйцэтгэгчид хүргүүлнэ” гэж,17.3.3-д “ Туслан гүйцэтгэгч нь ...17.3.1-т заасан мэдээллүүдийг багтаасан  сүүлийн тайлангийн мэдэгдлийг ...хүргүүлэх ...”  гэсний дагуу  туслан гүйцэтгэгч  “Ц ” ХХКомпаний гүйцэтгэлийн үнийн дүнгийн талаарх мэдээлэл, тайланг  хүргүүлснийг хүлээн авсны үндсэн дээр  хариуцагч “Ж " ХХКомпани Хаан банкны данснаараа дамжуулан төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн  байна.     

Хариуцагч  “Ж " ХХКомпани нь  Туслан гүйцэтгэх гэрээний 17.5.1-д заасан “ Үндсэн туслан гүйцэтгэгч доор дурдсан заалтуудаас бусад тохиолдолд туслан гүйцэтгэгчийн тайлан дахь гүйцэтгэлийн мөнгөн дүнг багтаасан гэрээний төлбөрийг Захиалагчаас хүлээн авсанаас хойш 28 хоногийн дотор туслан гүйцэтгэгчид төлнө” гэж, Үндсэн туслан гүйцэтгэгчийн үүрэг 2.14-д “ Үндсэн туслан гүйцэтгэгч нь ажил үйлчилгээний төлбөрийг ажлын цар хүрээнд заасан нөхцөлийн дагуу төлнө” гэсэн гэрээний  үүргээ зөрчсөн гэм буруутай байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг  төлсөн боловч хугацаа хэтрүүлж төлсөн байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д заасан “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 222 дугаар зүйлийн 222.1.1.-д заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэх заалтыг зөрчсөн  буруутай  болох нь тогтоогдсон байна. 

 Иймд  нэхэмжлэгч   Ц  ХХК нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалт, Туслан гүйцэтгэх гэрээний ажлын төлбөр гэсэн хэсэгт дэх  “ туслан гүйцэтгэгч нь төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс ...өдрийн 0.1%-ийн алданги шаардах эрхтэй” гэсний дагуу  2015.09.21-ний өдрөөс 2016.07.28 хүртэл хугацаанд гүйцэтгэсэн 2 дугаар гүйцэтгэлээс 12 дугаар гүйцэтгэлийн нийт 574 644 586 төгрөгийн ажлын хөлсийг  төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс тооцож  алданги  13 704 377 төгрөгийг  шаардах эрхтэй байх тул  энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

2. Шүүх   нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын  гадна каналын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 55 249 662 төгрөг, алданги 19 586 005  төгрөг, нийт 74 835 667.18 төгрөг нэхэмжлэснийг алданги 19 586 005  төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.   

Учир нь энэхүү шаардлага нь эхний  буюу 2014 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн гэрээтэй холбоотой маргаан бөгөөд уг гэрээг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгуулагдсанаар гэрээний харилцааг дуусгавар болгож цуцалсан тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой  биелэгдээгүй үүргийн хувьд   гадна каналын ажлыг  хийж гүйцэтгэсэн ажлын хөлс  55 249 662 төгрөгийг шаардах эрхтэй, харин  гэрээний хариуцлага буюу алданги 19 586 005  төгрөгийг  шаардах эрхгүй тул  шүүх алдангийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх   гадна сувгийн каналд хийгдсэн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 55 249 662 төгрөгийн талаар   үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

3.Нэхэмжлэгч нь   давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөгийг   Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэн хариуцагчаас  шаардсан бол хариуцагчаас татгалзлын үндэслэлээ  “ энэ нь  гэрээний үүргийн зөрчилтэй холбоогүй, нэхэмжлэгч компани доголдолтой ажил гүйцэтгэсэн энэхүү  доголдлоо арилгасан, нэхэмжлэгч Туслан гүйцэтгэх гэрээний 14.1.2-д зааснаар ажилдаа гаргасан алдаа доголдлыг  хариуцан арилгах үүрэг хүлээсэн нэхэмжлэх эрхгүй “ хэмээн үзэж үгүйсгэж маргажээ. 

Дээрх маргаан нь 2 гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн маргаан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийг  ажлын үр дүнгийн доголдол гаргасан гэсэн тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлоогүй байна. 

2014 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ-“ний Гурав. Эрх, үүрэг гэсэн хэсгийн 2.“Жэй Вай Эн И Си Эс Монгол" ХХК нь ажлын зураг дээр байнга хяналт тавих бөгөөд гэрэл зургаар баталгаажуулна”, 4. “...компани нь  гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай, чанарын шаардлага хангасан материалаар бүрэн хангах ...” 5....компани  нь батлагдсан техникийн зураг болон холбогдох бичиг баримт зэргүүдээр хангана” гэж,

2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээний Үндсэн туслан гүйцэтгэгчийн үндсэн үүрэг 2.14.2-д “ Үндсэн туслан гүйцэтгэгч нь ажлын зурганд байнга хяналт тавих бөгөөд фото зургаар баталгаажуулна”, 2.14.5-д “ Үндсэн туслан гүйцэтгэгч нь угсралтын ажил гүйцэтгэж байгаа талд батлуулсан техникийн зураг, бусад холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгнө” , 2.14.6-д “ Үндсэн туслан гүйцэтгэгч нь хавсаргасан зургуудад дурдсанаас өөр бусад бүхий л материал, бүтээгдэхүүн ... багаж  хэрэгсэлээр хангана” , 2.14.7-д “ Үндсэн туслан гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлийн хүрээнд заасан хугацаанд зохих шаардлагын дагуу хийгдэж байгаа эсэхэд байнгын хяналт тавина” гэж, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.4-д “ ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчлагагаа өөрчлөх, ажлын чанар , үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авна” гэж  заажээ.

Хариуцагч дээрх 2 гэрээний заалт болон хуулиар хүлээсэн үүргээ  зөрчсөн, нэхэмжлэгчээс үүргийн зөрчлийн талаар мэдэгдэж байсан  болох нь гэрч Н.Номин-Очир / 6-р хх-9-19тал/,  гэрч Г.Ганбаатар /6-р хх-20-34тал/, гэрч Ро Ёон гын /2-р хх-77-94 тал/, гэрч И Жун Ху /2-р хх-233-237 тал/ нарын мэдүүлэг болон Ц  ХХК-ний 2015 оны 6 дугаар сарын 5,  7 дугаар сарын 20,  9 дүгээр сарын 23, 26, 10 дугаар сарын 1, 14,  2016 оны 1 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 25, 26,  5 дугаар сарын 06,  6 дугаар сарын 20, 7 дугаар сарын 7, 18-ны өдрүүдийн албан бичиг, мэдэгдлүүд / 1-р хх-204-233тал/,  болон хариуцагч  “Ж " ХХКомпаний  2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэл, 6 дугаар сарын 28-ын өдрийн албан бичиг / “Ж " ХХКомпаний нотлох баримт  ногоон дэвтрийн 87,114-115 тал/  хэрэгт  авагдсан бусад баримтуудаар   тогтоогдож байх бөгөөд батлагдаагүй техникийн зургаар ажил гүйцэтгүүлэх,  техникийн  алдаатай зураг өгөх, зургийг олон удаа өөрчилснөөр нэг ажлыг олон давтан хийлгэх, нэгэнт хийгдсэн ажлуудыг дахин засварлуулах, шаардлагатай материалаар хангаагүй зэргээр  хариуцагч  гэрээний үүргээ зөрчилтэй  гэм буруутай үйлдлийн улмаас туслан  гүйцэтгэгч “Ц ” ХХК  давтан ажил гүйцэтгэж,  зардал гарч  хохирол учирсан байна.

            Нэхэмжлэгч дээрх хохирлыг Иргэний хуулийн  352 дугаар зүйлийн 352.5.1-д заалт болон  Туслан гүйцэтгэх гэрээний 14.2-д “ ...Үндсэн туслан гүйцэтгэгч ...буруутай үйлдлээс үүдэн тус алдаа, гэмтлийг залруулсан зардлаа Үндсэн туслан гүйцэтгэгчээс төлүүлэх эрхтэй” гэсний дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Итгэлт эстимейт ХХК-ийн 9011085084 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн Зохицуулах хорооноос олгосон “Даатгалын хохирол үнэлэгчийн” үйл ажиллагаа эрхлэх болон  Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүдээс үзвэл  шүүгчийн  захирамжаар шинжээчээр томилогдсон хуулийн этгээдийг дүгнэлт гаргах тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд  биш гэж  үгүйсгэх боломжгүй байна.

Шинжээчийн  дүгнэлт гаргах ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 47.2.-т нийцсэн байна.

 Шинжээч Итгэлт эстимэйт ХХКомпани “давтан гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг тогтоож”  дүгнэлт гаргахдаа хэргийн оролцогчдоос нотлох баримтаар гаргасан ажлын гүйцэтгэлийн анхан шатны баримтууд болох инженерийн тэмдэглэл бүхий 5 дэвтэр, барилга  угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл бүхий 18 улаан дэвтэр, Самсунг Си энд ти ХХК-иас гаргасан 220 хуудас бүхий ажлын гүйцэтгэлийн тайлан,  Ц  ХХК-ийн  2014 оны 05 сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд бичиж тэмдэглэсэн ажлын хэмжээ зэрэгт тулгуурлан  гаргажээ. 

Мөн  шинжээчид шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжтой гэж үзэж, шинжээч Итгэлт эстимейт ХХКомпаний 2017 оны 05 сарын 26-ны өдрийн дүгнэлтээс “. давтан гүйцэтгэсэн ажлын хэмжээг 251 590 800 төгрөг” гэж тогтоосныг үндэслэн , энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-дэх заалт болон Туслан гүйцэтгэх гэрээний үнэ гэсэн хэсгийн 17.1-д гэрээний үнийг тусгаж талууд Туслан гүйцэтгэх гэрээний үнийн талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх тул шинжээчийн дүгнэлтийн ажлын хэмжээг 2 044 617.5 төгрөг гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс төлөгдөөгүй үлдсэн төлбөр гэж нэхэмжилсэн 266 368 948 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй төдийгүй нэхэмжлэгчээс гэрээний үнийн дүнд багтсан ямар ажил гүйцэтгээд төлбөрөө аваагүй болох энэхүү  шаардлагын үндэслэл өөрөө тодорхой бус, ойлгомжгүй байна. 

Шүүх талуудын хооронд үүссэн  маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийг заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Үүрэг гүйцэтгүүлэгчийн хохирол  шаардах  эрх нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг тул шүүх хохирол  шаардах эрхийн талаарх Иргэний хуулийн  холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй  буруу байна. 

Дээрх байдлуудаас үзвэл нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 961 711 445 төгрөг гаргуулах шаардлагаас гадна каналын ажлын төлбөр 55 249 662 төгрөг, 2 дахь гэрээний дагуу хугацаа хожимдуулсан төлбөрийн алданги 13 704 377 төгрөг, давтан гүйцэтгэсэн ажлын төлбөр 251 590 800 төгрөг, нийт 320 544 839 төгрөгийн хангаж, үлдэх 641 166 606 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох заалт хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон  хариуцагчийн  нарын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах боломжтой гэж үзсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн буцаан олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ/2018/00390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7, 352 дугаар зүйлийн 352.5.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж  ХХК-иас  320 544 839 төгрөг /гурван зуун хорин сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин ес/ гаргуулан  нэхэмжлэгч Ц  ХХК-ид олгож, үлдэх 641 166 606 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн  тэмдэгтийн хураамжид төлсөн 5 124 463 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Ж  ХХК-иас тэмдэгтийн хураамж 1 760 674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгч “Ц ХХК 4 592 322 төгрөг, Ж  ХХКомпаний 532 130 төгрөгийг тус тус  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                 ШҮҮГЧИД                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                       Т.ЭНХМАА