| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03603/И |
| Дугаар | 181/ШШ2020/01144 |
| Огноо | 2020-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2020/01144
| 2020 оны04 сарын30 өдөр | 181/ШШ2020/01144 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.г ХХК /-д холбогдох,
Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-нүүдийн дагуу орон сууцнуудыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Б.Бтай байгуулсан гэх 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 19/08/36 дугаар гэрээний дагуу төлөгдсөн 11,445,000 төгрөгийг Б.Бд буцаан төлж шгх хотхоны С блокын 36 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, С блокын 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/189 дүгээр гэрээний дагуу төлөгдсөн 13,450,500 төгрөгийг Б.Бд буцаан төлж, С блокын 189 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн төлөөлөгч Б.х, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, гэрч О.*******, У.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.г ХХК-тай барилгын зургийн ажил гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн юм. Улмаар тус компанийн бариулах орон сууцны хотхоноос өөрийн гүйцэтгэсэн барилгын зураг төслийн ажлын хөлсөө оролцуулан орон сууц худалдан авах зорилгоор орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын хэд хэдэн гэрээг байгуулсан боловч гүйцэтгэгч гэрээнүүдийн үүргийг гүйцэтгээгүйгээс эрх ашиг сонирхол маань зөрчигдсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Миний бие Ш.г ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх, шгх хотхоны Б блокын 14 давхрын 116 тоот, 46,4м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тус гэрээний 1.1, 2.1-д тохиролцож улмаар орон сууцны төлбөрийг гэрээний 3.1-д зааснаар буюу орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,050,000 төгрөгөөр, нийт үнэ нь 48,720,000 төгрөгөөр тохиролцож, гэрээний 3.2-т орон сууцны төлбөр төлөх графикыг тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө 28,720,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг бартераар буюу гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгасан юм. Миний ажиллаж байсан Ньюкон ХХК нь Ш.г ХХК-ийн шгх хотхоны 1, 2-р ээлжийн А, Б блокын барилгын зураг төслийг гэрээгээр гүйцэтгэсэн юм. Ньюкон ХХК, Ш.г ХХК-иуд гүйцэтгэсэн ажлын төлбөр тооцоо 59,805,000 төгрөгөөс миний гүйцэтгэсэн ажлын нэмэгдэл цалинд Ньюкон ХХК-аас өгөх 40,000,000 төгрөгийг Ш.г ХХК хариуцах болж, улмаар энэ цалин хөлснөөс орон сууцны үнэд тооцуулахаар тохиролцсон болно. Иймд дээр дурдсан гэрээний төлбөрт 20,000,000 төгрөгийг өөрийн гүйцэтгэсэн ажлын нэмэгдэл цалингаас тооцсон болно. Миний бие дээрх шгх хотхоны Б блокын 14 давхрын 116 тоот 46,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэг м.кв-ыг нь 1,450,000 төгрөгөөр тооцон нийтдээ 67,280,000 төгрөгөөр Ш.г ХХК-д худалдсан болно. Дээрх орон сууцыг худалдсан даруйдаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ш.г ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх шгх хотхоны С блокын орон сууцнаас 3-ыг худалдан авахаар гэрээ байгуулсан. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/189 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ -ний 2.1-д зааснаар шгх хотхоны С блокын 14 давхар, 189 тоот, 49,16 м.кв талбайтай орон сууцыг, 1 м.кв талбайн үнийг 1,050,000 төгрөгөөр, нийт үнэ нь 51,618,000 төгрөгөөр тохиролцож, гэрээний 3.2-т орон сууцны төлбөр төлөх графикыг тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 13,450,500 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 38,167,500 төгрөгийг өмнө дурдсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу өмчлөлдөө авах орон сууцыг Ш.г ХХК-д худалдсан үнэ 67,280,000 төгрөгөөс тооцохоор гэрээний 3.2-т тохиролцож, дагуу орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болно. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/149 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ -ний 2.1, 3.1-д зааснаар шгх хотхоны С блокын 11 давхар, 149 тоот, 48,4 м.кв талбайтай орон сууцыг, 1 м.кв талбайн үнийг 1,050,000 төгрөгөөр, нийт үнэ нь 50,820,000 төгрөгөөр тохиролцож, гэрээний 3.2-т орон сууцны төлбөр төлөх графикын дагуу гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 21,707,500 төгрөгийг дээр дурдсан Ньюкон ХХК, Ш.г ХХК-иудын гүйцэтгэсэн ажлын тооцооны төлбөрөөс өөрт авах ажлын нэмэлт цалин, мөн түүнчлэн барилгын зургийн макетын ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцуулан төлсөн ба 29,112,500 төгрөгийг өмнө дурдсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ бүхий орон сууцыг Ш.г ХХК-д худалдсан үнэ 67,280,000 төгрөгөөс тус тус тооцохоор гэрээнийхээ 3.2-т тохиролцож, тус орон сууцны төлбөрийн гүйцэтгэлийг бүрэн гүйцэтгэсэн болно. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/36 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ -ний 2.1-д зааснаар шгх хотхоны С блокын 3 давхарт, 36 тоот, 44,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус гэрээний 3.1-д тохиролцсоны дагуу 10,9 м.кв талбайн 1 м.кв-ын үнийг 1,050,000 төгрөгөөр тооцон 11,445,000 төгрөг, 33,34 м.кв талбайн 1 м.кв-ын үнийг 1,500,000 төгрөгөөр тооцон 50,010,000 төгрөг, орон сууцны нийт төлбөр 61,455,000 төгрөгөөр тохиролцож, гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөх графикын дагуу гэрээ байгуулсан өдрөө буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11,445,000 төгрөгийг бэлнээр төлж, 50,010,000 төгрөгийг 2017 онд Ш.г ХХК-ийн шгх хотхоны 3 дугаар ээлжийн С блокын барилгын зургийг Ш.г ХХК-ийн шинээр авсан зургийн тусгай зөвшөөрлийн хүрээнд зурж, төлбөрийг барилгын зургийн жишиг үнийг 50 хувиар бууруулан 80,000,000 төгрөгөөр тохиролцож, тухайн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс төлөхөөр тус тус тохиролцон орон сууцны төлбөрийн гүйцэтгэлийг бүрэн гүйцэтгэсэн болно. Дээр дурдсан гурван гэрээний бусад нөхцөлүүд нь адил бөгөөд гэрээ тус бүрийг байгуулахдаа бид харилцан тохиролцож, гэрээний нөхцөлүүдийг чөлөөтэй, тэгш эрхтэйгээр харилцан тохиролцож байгуулсан болно. Миний бие 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугааруудтай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу нийтдээ 141,8 м.кв талбайтай, 3 орон сууцны үнэд 163,893,000 төгрөгийг гэрээ тус бүрт тохиролцсоны дагуу төлбөрийг бэлэн мөнгөөр, худалдсан орон сууцны үнэд болон өөрийн нэмэлт цалин, гүйцэтгэсэн ажлын хөлсөөр тооцуулах зэргээр бүрэн төлж, үүргээ биелүүлсэн юм. Бидний хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/189, "19/08/149, 19/08/36 дугааруудтай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.1-д зааснаар тус орон сууцны барилгын ажлыг Ш.г ХХК 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тохиролцож байгуулсан бөгөөд Ш.г ХХК шгх хотхоны С блокын орон сууцны барилгын ажлыг улсын комисст 2019 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугааруудтай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 6.2-т: Захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, барилгыг ашиглалтад оруулахыг Улсын комисс зөвшөөрсөн нөхцөлд Захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгнө гэж тохиролцсоны дагуу, мөн түүнчлэн хуулийн хүрээнд тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээнүүдийн дагуу 3 орон сууцаа өмчлөлдөө авахыг хүсэхэд миний өмчлөлд шилжүүлэхээс татгалзсан хариуг Ш.г ХХК-ийн захирал Д.Энхбаяр өгсөн юм. Миний бие аргаа барж Ш.г ХХК-ийн захирал Д.Энхбаяртай удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзаж, захиалсан 3 байраа авахыг сануулж, шаардахад Чиний зурсан зурагт засвар орсон, би нэмэгдэл зардал гаргасан учир байруудыг чинь өгч чадахгүй, байруудын төлбөрт өгсөн бэлэн мөнгөө аваарай, орон сууцны үнэ өссөн, өөр яриа байхгүй гэсэн бол хамгийн сүүлд орон сууц захиалахад бэлнээр төлсөн мөнгийг чинь өгье, өөр зүйл өгөхгүй, аав, ээж чинь бэлэн мөнгө өгч байр орон сууцтай болно гэсэн бол тэднийхээ дансыг өгвөл төлсөн мөнгийг эргүүлээд өгье, харин манай компаниас өөр юм нэхэхгүй гэдэг бичиг хийж өг, тэгвэл төлсөн бэлэн мөнгийг шилжүүлнэ гэсэн тайлбарыг өгсөөр хэдэн сарын хугацаа өнгөрлөө. Ш.г ХХК-ийн захирал Д.Энхбаярын надад хандаж хэлсэн дээрх үгийг зөөлөн хэлбэл шууд гүтгэлэг, хатуугаар хэлбэл луйвар, залилан гэж үзэж болохоор байна. Учир нь миний гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөхгүй, худалдсан орон сууцны төлбөрийг ч тооцохгүйгээр, гэрээний үүргийг зөрчихөө илт мэдэгдэж байна. Миний оюун ухаан, хичээнгүй хөдөлмөр зүтгэлээр Монгол улсын хууль, дүрэм, стандартын дагуу зурагдаж, экспертээр хянагдаж зөвшөөрөгдсөн уг зургийн дагуу шгх хотхоны С блокын барилгын ажлыг гүйцэтгэж, тэр зургийн дагуу барилгыг барьж орон сууцны барилга ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ өссөн тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт орох талаар ч гэрээнд ямар нэгэн тохиролцоо байхгүй юм. Тэр бүү хэл орон сууцны үнийн талаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугааруудтай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3.5-д: орон сууцны нийтэд санал болгох үнэ 1 м.кв нь 950,000 төгрөг бөгөөд захиалагчийн гэрээний 3.2-д заасан хуваариар төлбөрөө хийх саналыг үндэслэн 1 м.кв үнийг 1,050,000 төгрөг болгон хямдруулж байгаа болно гэж тохиролцсон. Улмаар тус гэрээнүүдийн 3.6-д: Гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол захиалагчид үзүүлэх хөнгөлөлт үгүй болж 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон сууцны м.кв-ийн үнийг 1,950,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс бүхэлд нь шаардах эрх Гүйцэтгэгчид үүснэ. гэж тохиролцсон зэргээс үзэхэд захиалагчийн хувьд ямар нэгэн гэрээний үүрэг зөрчсөн үйлдэл байхгүй болохыг харуулж байна. Миний хувьд гэрээний үүргээ Ш.г ХХК биелүүлэх байх гэдэгт итгэж, хэдийгээр миний бие өөрөө эдийн засгийн хувьд хүнд байсаар байсан боловч асуудалд аль болох уян хатан хандаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан. Миний бие гэрээний дагуу бэлнээр төлсөн мөнгөн хөрөнгө нь миний өөрийн эцэг, эхийнх бөгөөд тэднийгээ орон байртай болгоно гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд миний бие цаашид гэрээний үүргийг биелүүлэхийг хүлээх ямар ч боломжгүй байдалд хүрээд байгаа бөгөөд хүчин төгөлдөр гэрээний үүргээ эс биелүүлсэн хариуцагчаас гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн түүнчлэн гэрээнд тохиролцсон 3 орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 30- ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч бэлэн болгох, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 9.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам орон сууцны үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх...-өөр тохиролцсон болно. Үүнээс дүгнэвэл үүргийн гүйцэтгэлийг хангах алдангийг миний бие шаардах эрхтэй юм. Ш.г ХХК нь надтай байгуулсан, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугааруудтай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г ноцтой зөрчиж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл тус гэрээнүүдийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу шүүхэд харьяалагдах маргаан байна. Иймд Ш.г ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/189 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан шгх хотхоны С блокын 14 давхрын, 189 тоот, 49,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ш.г ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/149 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний холбогдох заалтыг үндэслэн шгх хотхоны С блокын 11 давхрын 149 тоот, 48,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ш.г ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19/08/36 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу шгх хотхоны С блокын 3 давхрын 36 тоот, 44,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус Ш.г ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.г ХХК-д ажиллаж байхдаа олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан Б.Б нь 1002 дугаартай реалтор Г.*******тай 19/08/36, 19/08/149, 19/08/189 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2018 оны 08 сарын 10-нд байгуулж, түүний дардсыг даруулсан байна. Өөрөөр хэлбэл Б.Б нь ажилтныхаа хувьд мэдэж байсан мэдээлэл дээрээ тулгуурлан, гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй хуйвалдан, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хууль ёсны ашиг сонирхлын эсрэг гэрээг хууль зөрчин байгуулсан байна. Тэгэхээр түүний шаардлага хуульд болон шударга ёсонд нийцэхгүй юм. Ш.г ХХК-ийн архитекторын хувьд зураг зурсан ажлын хөлсийг авч байсан тул 19/08/36 дугаар гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэхгүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримт дээр захирал Д.Энхбаяр, архитектор Б.Б гэдгийн ард талууд гарын үсэг зурсан байх бөгөөд уг баримт бичиг нь Ш.г ХХК-ийн өмчид хамаарна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна хэмээн заасан тул гүйцэтгэх захирал Д.Энхбаяр Ш.г ХХК-ийг төлөөлдөг. Тэгэхээр бусдын өмнө хариуцлага хүлээхгүй реалтортой давуу байдлаа ашиглан гэрээ байгуулж байгаа Б.Бын үйлдэл нь хуульд нийцэхгүй тул шаардлага нь хууль бус юм. Хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгуулсан уг гэрээнүүдийг ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцсон-оор шгх хотхоны С блокын 36 тоот, С блокын 149 тоот, С блокын 189 тоот орон сууц нь хариуцагчийн өмчлөлд үлдэж, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхээр хамгаалагдана. Иймд хүчин төгөлдөр бус гэрээнүүдийг үндэслэн компаниас эд зүйл шаардах эрх Б.Бд байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээнд заасан нөхцлийн дагуу орон сууцаа гаргуулна хэмээн нэхэмжлэгч шаардаж, хуульд заасны дагуу хариуцагчийг төлөөлөх этгээдтэй уг гэрээг байгуулаагүй тул уг орон сууцыг өгөхгүй хэмээн хариуцагч маргаж байгаа. Иймд маргааны гол үндэслэл болсон гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлага гарсан. Ш.г ХХК-д ажиллаж байхдаа олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан Б.Б нь 1002 дугаартай реалтор Г.*******тай 19/08/36, 19/08/149, 19/08/189 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2018 оны 08 сарын10-нд байгуулсан байх бөгөөд тэдгээрт үндэслэн шүүхэд шаардлага гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Түүнчлэн тэрээр зураг зурсан ажлын хөлсийг Ш.г ХХК-ийн архитекторын хувьд авч байсан тул 19/08/36 дугаар гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэхгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна хэмээн заасан тул Ш.г ХХК-ийг гүйцэтгэх захирал Д.Энхбаяр төлөөлдөг. Тэгэхээр бусдын өмнө хариуцлага хүлээхгүй реалтортой давуу байдлаа ашиглан гэрээ байгуулж байгаа Б.Бын үйлдэл нь хуульд нийцэхгүй тул шаардлага нь хууль бус юм. Хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгуулсан уг гэрээнүүдийг ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлээр дараах асуудлыг шийдвэрлүүлнэ. Б.Бтай байгуулсан гэх 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 19/08/36 дугаар гэрээний 3.2-т заасны дагуу 11,445,000 төгрөг төлөгдсөн байх тул түүнийг эгүүлэн төлж, шгх хотхоны С блокын 36 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/149 дүгээр гэрээний дагуу ямар ч төлбөр төлөгдөөгүй тул шгх хотхоны С блокын 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/189 дүгээр гэрээний 3.2-т заасны дагуу 13,450,500 төгрөг төлөгдсөн байх тул түүнийг эгүүлэн төлж, шгх хотхоны С блокын 189 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх сөрөг шаардлагыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дор дурдсан тайлбар гаргаж байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн 1-т ... хуульд заасны дагуу хариуцагчийг төлөөлөх этгээдтэй уг гэрээг байгуулаагүй тул уг орон сууцыг өгөхгүй хэмээн хариуцагч маргаж байгаа. ... гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлага гарсан. гэжээ. Ш.г ХХК-ийн нэрийн өмнөөс надтай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан, шгх хотхоны төслийн менежер ажилтай Г.******* нь Ш.г ХХК-ийг төлөөлөн тус хотхоны А, В, С блокын бүх орон сууцны захиалагчидтай, надтай байгуулсан гэрээний нэгэн адил, жишгээр гэрээг байгуулсан. шгх хотхоны орон сууцны барилга 15 давхар, давхар бүртээ 13 айл амьдрах зориулалттай, нийт 195 айлын орон сууц юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны төлбөрөө 100 хувь барагдуулсан захиалагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ баталгаажуулсан байгаа гэж бодож байна. Захиалагчид үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, улсын бүртгэлд өмчлөх эрхээ баталгаажуулах асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад хандахад компанийг төлөөлөн харилцдаг ганц албан тушаалтан юм. Г.******* нь Ш.г ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан, компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэдэг нь Г.*******гийн байгуулсан орон сууц захиалгаар бариулах бүх гэрээ, болон түүний үйлдсэн холбогдох бичиг баримтууд Улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж байгаагаар харагдана. Төслийн менежер ажилтай Г.******* нь захирал Д.Энхбаярын тушаалаар ажилд томилогдож, 1002 дугаар бүхий реалтор гэдэг тэмдгийг түүний зөвшөөрлөөр эзэмшиж, Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулснаар, тэр гэрээ хэлцэл нь биелэгдэж, түүнийг нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийн үндэслэх бичиг баримт болгосоор хэдэн жилийн хугацаа өнгөрсөн байтал төлөөлөгч Б.Алтансүх нь Г.*******г компанийг төлөөлөхгүй гэж сөрөг нэхэмжлэлд дурдсаныг эс зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн 2-т: ... Б.Б нь 1002 дугаартай реалтор Г.*******тай 19/08/36, 19/08/149, 19/08/189 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2018 оны 08 сарын 10-нд байгуулсан байх бөгөөд тэдгээрт үндэслэн шүүхэд шаардлага гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Түүнчлэн тэрээр зураг зурсан ажлын хөлсийг Ш.г ХХК-ийн архитекторын хувьд авч байсан тул гэрээний 3.2-т заасан орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэхгүй. гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд шаардлага гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэх, нийцэхгүйг Алтансүх шүүмжилж болохыг ч, иргэн хохирсон эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж болохыг адилхан Монгол улсын Үндсэн хуулинд зааж өгснийг дурдахыг хүсэж байна. Шударга ёс яривал хариуцагч маань л илтэд бодит байдлыг гуйвуулан гүтгэн гүжирдэж ярьж тохирсноосоо буцаж шударга бус үг, үйлдэл гаргаж байгаад харамсаж яваа шүү. Миний бие Ш.г ХХК-ийн архитекторын хувьд авч байсан цалин хөлс гэж байхгүй ээ. Энэ байгууллагын архитектороор томилогдсон тушаал, байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Тохирсон ёсоор зургийн ажлын хөлсний урьдчилгаанд өгсөн мөнгөө миний цалин гэж шүүхэд ойлгуулах гээд байгаа бололтой. Тэгвэл надад цалин өгснийг болон нийгмийн даатгал төлснийг нотлох баримтаа шүүхэд өгвөл яасан юм. Миний бие Д.Энхбаяртай тохиролцон шинэ барилгын нь зургийг жишиг үнээс хямдхан зурж өгөх, зургийнхаа хөлсний зарим хэсгийг бэлнээр урьдчилж авах, зарим хэсгийг орон сууцны үнэд тооцуулж орон сууц авах тухай амаар тохиролцож үүнийгээ баталгаажуулан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г тэр байгууллагын ажлаа явуулдаг зарчим, явж ирсэн тогтсон уламжлалаар нь менежер Г.*******тай байгуулсан. Энэ дагуу шинэ барилгын зургийг нь зурж өгсөн, тохирсон ажлын хөлснийхөө урьдчилгаа бэлэн мөнгийг ч авсан, барилгаа барихад нь үнэ хөлсгүйгээр захиалагчийн хяналт тавьж өгсөн, барилга эхлүүлэх, бариулах үед нэргүй зарц болж цалин хөлсгүйгээр хотын төвөөр унаа хөлсөлж, ихэнхдээ явган нүцгэн явж олон байгууллагын хаалга татаж, олон хүнтэй уулзаж ажлыг нь бүтээхийн төлөө шургаж унатлаа гүйсэн, барилгаа ашиглалтад хүлээлгэн өгөхөд нь комиссын бүрэлдэхүүнд багтаж зургийн зохиогчийн хувьд ашиглалтад хүлээн авах санал өгсөн, эцэст нь зургийн ажлын хөлснийхөө зарим хэсэгт орон сууц өгөх гэрээгээ биелүүлэхийг хэдэн сар царайчлан харж утас цохисон, үүдийг нь сахисан. эцэст нь өгөхгүй гэдэг үг сонсоод шүүхэд хандсан ийм л юм болсон доо. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн 3-т Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна хэмээн заасан тул Ш.г ХХК-ийг гүйцэтгэх захирал Д.Энхбаяр төлөөлдөг. Тэгэхээр бусдын өмнө хариуцлага хүлээхгүй реалтортой давуу байдлаа ашиглан гэрээ байгуулж байгаа Б.Бын үйлдэл нь хуульд нийцэхгүй тул шаардлага нь хууль бус юм. гэжээ. Хуулийн дээрх заалт нь олон үүсгэн байгуулагч-хувь нийлүүлэгчтэй компанийн удирдлагын эрх хэмжээтэй холбогдох бөгөөд Ш.г ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал нь иргэн Б.Энхбаяр юм. Б.Энхбаяр нь өөрийн шийдвэрээр Г.*******г Ш.г ХХК-ийн шгх хотхоны төслийн менежерийн ажилд томилж, 1002 дугаар бүхий реалтор гэдэг тэмдгийг эзэмшүүлж, Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г хийлгүүлсээр, тэр гэрээ хэлцлүүд нь биелэгдсээр, тэр гэрээ хэлцлүүд нь улсын бүртгэлийн байгууллагын үндэслэх баримт бичиг болсоор, орон сууц захиалагчид нь түүнд үндэслэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эзэмшигч болж баталгаажсаар ирсэн зэргээс үзэхэд Г.******* нь Ш.г ХХК-ийг төлөөлж байсан нь нотлогдоно. Б.Энхбаяр нь өөрийн өмнөөс гэрээ байгуулах, компанийг төлөөлөх эрхийг төслийн менежер Г.*******д олгосныг дээрх бодит үйлдлүүд батална. Энэ бол бодит факт. Ийнхүү бодит байдал дээр компанийг төлөөлж орон сууц захиалагчидтай гэрээ байгуулж байсан Г.*******г манай компанийг төлөөлөх эрхгүй гэж шүүхэд маргаснаар дараах гэмт хэргийн сэжиглэлийг төрүүлж байна. Үүнд: Б.*******г Ш.г ХХК-ийн 1002 дугаар бүхий реалтор гэсэн тэмдгийг хулгайлан авч, хуурамч гэрээ хэлцэл хийж мөнгө завшсан залилангийн гэмт хэрэгтэн болгож байгаа юм байна. Тэгэхээр миний гэрээ хийсэн Г.******* нь эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бололтой. Хариуцагч Д.Энхбаяр нь Г.*******д уг тэмдгийг өгч ашиглуулан бусадтай гэрээ хэлцэл хийлгээд дараа нь компанийг төлөөлөхгүй этгээдтэй гэрээ хэлцэл хийсэн гэж зарим орон сууц захиалагчдыг дарамтлан урьдаас төлөвлөн үгсэн хуйвалдаж залилж, дээрэмддэг бүлэг байж магадгүй гэсэн сэжиглэл байна. Дээрх хоёр гэмт хэргийн сэжиглэл үгүйсгэгдвэл иргэн Г.*******г хүнд гэмт хэрэгт гүтгэсэн бас нэг сэжиглэл гарч ирнэ. Намайг гэрээ хийхээс өмнө, хойно олон хүн Г.*******г тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж итгэн олон тооны Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г хийж, тэр нь хэрэгжиж орон сууц захиалагч иргэд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ эзэмшигч болсон болохоор миний хийсэн 19/08/36, 19/08/149, 19/08/189 тоот 3 ширхэг гэрээ нь хуульд нийцсэн, миний шүүхэд гаргасан шаардлага нь хууль ёсных гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн 4-т ... уг гэрээнуүдийг ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-ийг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлээр дараах асуудлыг шийдвэрлүүлнэ" гээд 4.1, 4.2, 4.3, 4.4 бүхий шаардлагуудыг тавьжээ. Хариуцагч Б.Энхбаяр Зураг төслийн ажлын жишиг үнэ /БД-81-16-12/-ээр тооцоход 160,0 сая төгрөгөөр үнэлэгдэх Баянзүрх дүүргийн шгх хотхоны 3-р ээлжийн С блокын барилгын ажлын зураг төслийн хөлсийг минь өгөхгүй гэж үзээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргуулсныг дээр дурдсан холбогдох үндэслэлүүдээр няцааж хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж байна. Иймд 19/08/36, 19/08/149, 19/08/189 тоот орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг тус тус хүчин төгөлдөр болохыг дахин нотолж, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагуудыг хангуулахыг дахин хичээнгүйлэн хүсэж байна. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ш.г ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан шгх хотхоны С блокын 14 давхрын, 189 тоот, 49,16 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, С блокын 11 давхрын 149 тоот, 48,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, С блокын 3 давхрын 36 тоот, 44,24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байх ба нэхэмжлэгчид холбогдуулан Б.Бтай байгуулсан гэх 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 19/08/36 дугаар гэрээний дагуу төлөгдсөн 11,445,000 төгрөгийг Б.Бд буцаан төлж шгх хотхоны С блокын 36 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, С блокын 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/189 дүгээр гэрээний дагуу төлөгдсөн 13,450,500 төгрөгийг Б.Бд буцаан төлж, С блокын 189 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Г.*******г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар шийдвэрлэж, Г.*******д нэхэмжлэлийн хувийг гардуулан танилцуулсан бөгөөд Г.******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцаад холбогдох тайлбарыг шүүхэд гарган өгч, шүүхээс гарах шийдвэр өөрийн эрх, үүрэгт ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*******г оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Б.Б болон Ш.г ХХК нарын хооронд 2017 оны 10 сарын 02-ны өдөр 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ /хх-9-12 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ш.г ХХК-ийн барьж буй шгх хотхоны Б блокын барилгын 14 давхрын 116 тоот 46.4 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийн 1,050,000 төгрөгөөр тооцон нийт 48,720,000 төгрөгөөр Б.Б худалдан авах, 2017 оны 10 сарын 02-ны өдөр 28,720,000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлөх, Ш.г ХХК нь орон сууцыг 2018 оны 07 сарын 31-ний өдөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Бын нэр дээр бүртгүүлэхээр харилцан тохиролцжээ.
Б.Б нь 2017 оны 10 сарын 02-ны өдөр Ш.г ХХК-д дээрх гэрээнд заасан 28,720,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 18/116 дугаартай кассын орлогын ордер нэртэй баримт /хх-23 тал/-аар тогтоогдож байх ба үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс суутгуулан тооцсон гэсэн тайлбарыг гаргасан.
Б.Бын гаргасан 2017 оны 10 сарын 02-ны өдөр байгуулагдсан 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээний дагуу төлөх 20,000,000 төгрөгийн төлбөрийг Ньюкон ХХК болон Ш.г ХХК нар нь Ньюкон ХХК-ийн зүгээс Б.Бд өгөх 40,000,000 төгрөгийг Ш.г ХХК хариуцах болсны дагуу уг төлбөрөөс суутгуулан тооцуулсан гэх тайлбар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ньюкон ХХК-ийн Ш.г ХХК-д хандсан 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 104/18 дугаартай Үний зөрүү төлбөрийг олгох тухай албан бичиг /хх-24 тал/-ээр тогтоогдож байх ба уг албан бичигт Манай компанид ажилладаг байсан Бадарч овогтой Баянзулд ажлын нэмэгдэл цалин болох 40,000,000 төгрөгийг олгохоор болсон билээ. Танай компани нь манай компанийн нэр дээр байсан бартерын 2-р давхрын 39.87 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан борлуулсан бөгөөд доорх үнийн зөрүү төлбөрийг манайд олгож өгнө үү. Үүнийг бодож үзэхэд 39.87 м.кв х 1,500,000 төг=59,805,000 төг. Б.Бд олгох нэмэгдэл цалин 40,000,000 төг. Зөрүү төлбөрийг бодоход: 59,805,000 төг-40,000,000 төг=19,805,000 төг гэсэн, уг албан бичгээр Ньюкон ХХК нь Ш.г ХХК-аас авах 59,805,000 төгрөгөөс өөрийн Б.Бд өгөх 40,000,000 төгрөгийг хасаж тооцуулсан утга илэрхийлэгдсэн, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон Ньюкон ХХК-ийн дээрх албан бичгийг хариуцагч үгүйсгэсэн баримт нотолгоог шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан 2017 оны 10 сарын 02-ны өдөр байгуулагдсан 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс суутгуулан тооцуулсан гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.
Б.Б болон Ш.г ХХК нарын хооронд 2017 оны 10 сарын 02-ны өдөр байгуулагдсан 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээний зүйл болох орон сууцыг Ш.г ХХК нь Б.Баас 67,280,000 төгрөгөөр буцаан худалдан авахаар тохиролцсон гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан ба дээрх тайлбар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 19/08/189 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт дахь Б-125 тоот орон сууцыг худалдсан 67,280,000 төгрөгөөс 38,167,500 төгрөгийг тооцох тухай тохиролцоо, мөн өдрийн 19/08/149 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт дахь Б-125 тоот орон сууцыг худалдсан 67,280,000 төгрөгөөс 29,112,500 төгрөгийг тооцох тухай тохиролцоогоор тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх 2 үнийн дүн нь нийлбэрээрээ 67,280,000 төгрөг болж байна.
Б.Б болон Ш.г ХХК нарын хооронд 2017 оны 10 сарын 02-ны өдөр байгуулагдсан 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээнээс хойш 2018 оны 08 сарын 10-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/08/189 дугаартай гэрээ /хх-13-15 тал/, 19/08/149 дугаартай гэрээ /хх-16-18 тал/, 19/08/36 дугаартай гэрээ /хх-19-21 тал/-нүүд байгуулагдсан байх ба 19/08/189 дугаартай гэрээгээр Б.Б нь Ш.г ХХК-ийн барьж буй шгх хотхоны С блокын 14 давхрын 189 тоот 49.16 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1,050,000 төгрөгөөр буюу нийт 51,618,000 төгрөгөөр худалдан авах, үүнээс 13,450,500 төгрөгийг төлөх, үлдэх 38,167,500 төгрөгийг Б-125 тоот орон сууцыг худалдсан 67,280,000 төгрөгөөс тооцуулах, 19/08/149 дугаартай гэрээгээр Б.Б нь Ш.г ХХК-ийн барьж буй шгх хотхоны С блокын 11 давхрын 149 тоот 48,4 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1,050,000 төгрөгөөр буюу нийт 50,820,000 төгрөгөөр худалдан авах, үүнээс 21,707,500 төгрөгийг Ньюкон ХХК Ч.Ганболдоос авах авлагад тооцуулах, үлдэх 29,112,500 төгрөгийг Б-125 тоот орон сууцыг худалдсан 67,280,000 төгрөгөөс тооцуулах, 19/08/36 дугаартай гэрээгээр Б.Б нь Ш.г ХХК-ийн барьж буй шгх хотхоны С блокын 3 давхрын 36 тоот 44,24 м.кв талбай бүхий орон сууцыг 61,455,000 төгрөгөөр худалдан авах, үүнээс 11,445,000 төгрөгийг төлөх, үлдэх 50,010,000 төгрөгийг тус барилгын ажлын зураг төсөл боловсруулсан төлбөрөөр тооцуулах, Ш.г ХХЗ нь дээрх орон сууцнуудыг 2019 оны 06 сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, Б.Бд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй байх боловч урьдчилан батлагдсан зураг төслийн дагуу баригдаж буй орон сууцны барилгын тодорхой хэсгийг худалдах худалдан авах агуулгатай байх тул худалдах худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан гэж үзэн дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Б.Б нь дээрх 3 гэрээгээр хүлээсэн нийт 163,893,000 төгрөгийн төлбөрийн үүргээс өөрийн зүгээс мөнгөөр төлөхөөр тохиролцсон 24,895,500 /13450500+11445000/ төгрөгийг Ш.г ХХК-д 2018 оны 08 сарын 10-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 1189 дугаартай кассын орлогын ордер нэртэй баримт /хх-23 тал/-аар тогтоогдож байх ба үлдэх 138,997,500 төгрөгийн 67,280,000 төгрөгийг Б-15 тоот орон сууцыг худалдсан төлбөрөөс суутгуулан тооцуулсан, үүнээс үлдэх 71,717,500 төгрөгийн 50,010,000 төгрөгийг тус барилгын ажлын зураг төсөл боловсруулсан төлбөрт тооцуулсан, үүнээс үлдэх 21,707,500 төгрөгийг Ньюкон ХХК Ч.Ганболдоос авах авлагад тооцуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан 19/08/189 19/08/149, 19/08/36 дугаартай гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт дахь талуудын тохиролцоогоор тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл Б.Б нь дээрх 3 гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт буюу Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 8/396 дугаартай албан бичиг /хх-156 тал/-ээр шгх хотхоны С блокын 14 давхрын 189 тоот орон сууц, 11 давхрын 149 тоот орон сууц, 3 давхрын 36 тоот орон сууцнууд нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 55б байрны 36,149,189 тоот гэсэн хаягтай бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа болох нь тогтоогдсон.
Хариуцагч Ш.г ХХК нь дээрх 3 орон сууцны үнийг Б.Баас мөнгөн төлбөрийн хэлбэрээр болон ажил үүрэг гүйцэтгүүлсний төлбөр, бусдаас авах авлага, Б.Бд төлөх төлбөрт тооцох байдлаар бүрэн тооцон авсан атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Быг шгх хотхоны С блокын 14 давхрын 189 тоот орон сууц, 11 давхрын 149 тоот орон сууц, 3 давхрын 36 тоот орон сууцнууд буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 55б байрны 36, 149, 189 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг Б.Бд бүрдүүлж өгөхийг хариуцагч Ш.г ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь Б.Бтай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугаартай гэрээнүүдийг Ш.г ХХК-ийн захирал Б.Энхбаяртай байгуулаагүй, 1002 дугаартай реалтор Г.*******тай байгуулж, түүний дардсыг даруулсан бөгөөд Б.Б нь ажилтныхаа хувьд мэдэж байсан мэдээлэл дээрээ тулгуурлан, гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй хуйвалдан, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хууль ёсны ашиг сонирхлын эсрэг гэрээг хууль зөрчин байгуулсан, тэрээр Ш.г ХХК-ийн архитекторын хувьд зураг зурсан ажлын хөлсөө авч байсан тул орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэхгүй, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна хэмээн заасан тул бусдын өмнө хариуцлага хүлээхгүй реалтортой давуу байдлаа ашиглан хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгуулсан уг гэрээнүүд нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шгх хотхоны С блокын 36, 149, 189 тоот орон сууцнууд нь хариуцагчийн өмчлөлд үлдэх ёстой гэж маргасан.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь заалтад зааснаар гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ш.г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-33 тал/, компанийн дүрэм /хх-119-122 тал/ зэргээр тус компани нь нэг гишүүнтэй, Б.Энхбаяр нь тус компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал болох нь тогтоогдож байна.
Б.Б болон Ш.г ХХК нарын хооронд байгуулагдсан тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугаартай гэрээнүүдэд Ш.г ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхбаяр биш, борлуулалтын менежер Г.******* байх бөгөөд Г.******* нь тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.*******н 2017 оноос оны 05 сараас 2020 оны 01 сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-179 тал/-гаар тогтоогдож байна.
Г.*******д Б.Бтай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугаартай гэрээнүүдийг байгуулах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй боловч Ш.г ХХК-ийн орон сууц захиалагч нартай байгуулсан гэрээнд компанийг төлөөлж борлуулалтын менежер, борлуулалтын албаны дарга албан тушаалтай ажилтнууд гарын үсэг зурж, гэрээг байгуулдаг, орон сууц захиалагч нарт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үед тус компанийн захирлаас улсын бүртгэлийн байгууллагад гэрээтэй хамт итгэмжлэлийг хүргүүлдэг байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан бусад этгээдүүдтэй байгуулсан гэрээ, дагалдах баримтууд /хх-187-192, 196-201 тал/-аар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дахь заалтад Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан ба Ш.г ХХК нь өөрийн борлуулалтын менежер, борлуулалтын албан захирлаар ажиллаж байсан этгээд Г.*******д компанийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг өгч, уг этгээд нь Ш.г ХХК-ийг төлөөлөн Б.Бтай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээг байгуулсан явдалд Б.Быг буруутгах боломжгүй бөгөөд дээрх нөхцөл байдал нь Ш.г ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугаартай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.
Ш.г ХХК нь Б.Быг өөрийн компанийн архитектор байсан мэтээр тайлбарлан, уг тайлбараа хэрэгт нотлох баримтаар авагдсан Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, Барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, Ажил гүйцэтгэсэн акт-ууд, Техникийн хяналтын комисс томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Барилгын зураг төсөл зэрэг баримтууд /хх-73-108 тал/-д Б.Быг тус компанийн архитектор гэж бичсэн байдлаар нотлогдоно гэх боловч уг баримтуудад Б.Быг Ш.г ХХК-ийн архитектор гэж бичсэн нь Ш.г ХХК болон Б.Б нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа байсныг нотлохгүй бөгөөд Б.Бтай байгуулан хөдөлмөрийн гэрээ, түүнд тогтмол цалин хөлс олгож байсан баримт, цалин хөлснөөс хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Хариуцагч нь зургийн ажлын хөлсийг орон сууцны төлбөрт тооцон суутгах тохиролцоог нэхэмжлэгчтэй хийгээгүй, Б.Бд зургийн ажлын төлбөрийг төлж байсан гэж маргасан боловч нэхэмжлэгч нь Ш.г ХХК нь шгх хотхоны барилгаас өөр барилгыг Хан-Уул дүүрэгт мөн барьж байсан, уг барилгын зургийн ажлыг мөн Б.Б гүйцэтгэсэн, хэрэгт өгсөн зургийн ажлын төлбөрийн баримтууд нь уг ажлын хөлс гэж тайлбарласан ба Ш.г ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мөн барилга барьж байсан, уг барилгын зургийн ажлыг Б.Б мөн гүйцэтгэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэргийн 124, 125 дахь талд авагдсан баримтууд дахь Хан-Уул зургийн төлбөр гэсэн бичилтүүдээр тогтоогдож байх тул хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөр төлсөн баримтууд /хх-124-126, 145-149 тал/ нь шгх хотхоны зургийн ажлын төлбөрийн баримтууд гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан Б.Бтай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй 19/08/189, 19/08/149, 19/08/36 дугаартай гэрээнүүдийг Ш.г ХХК-ийн захирал Б.Энхбаяртай байгуулаагүй, 1002 дугаартай реалтор Г.*******тай байгуулж, түүний дардсыг даруулсан бөгөөд Б.Б нь ажилтныхаа хувьд мэдэж байсан мэдээлэл дээрээ тулгуурлан, гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй хуйвалдан, компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хууль ёсны ашиг сонирхлын эсрэг гэрээг хууль зөрчин байгуулсан, тэрээр Ш.г ХХК-ийн архитекторын хувьд зураг зурсан ажлын хөлсөө авч байсан тул орон сууцны төлбөр төлөгдсөн хэмээн үзэхгүй, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна хэмээн заасан тул бусдын өмнө хариуцлага хүлээхгүй реалтортой давуу байдлаа ашиглан хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгуулсан уг гэрээнүүд нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул шгх хотхоны С блокын 36, 149, 189 тоот орон сууцнууд нь хариуцагчийн өмчлөлд үлдэх ёстой гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Ш.г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.Быг шгх хотхоны С блокын 14 давхрын 189 тоот орон сууц, 11 давхрын 149 тоот орон сууц, 3 давхрын 36 тоот орон сууцнууд буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 55б байрны 36, 149, 189 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг Б.Бд бүрдүүлж өгөхийг хариуцагч Ш.г ХХК-д даалгаж, хариуцагч Ш.г ХХК-ийн нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан гаргасан Б.Бтай байгуулсан гэх 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 19/08/36 дугаар гэрээний дагуу төлөгдсөн 11,445,000 төгрөгийг Б.Бд буцаан төлж шгх хотхоны С блокын 36 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, С блокын 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/189 дүгээр гэрээний дагуу төлөгдсөн 13,450,500 төгрөгийг Б.Бд буцаан төлж, С блокын 189 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч Ш.г ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Б.Быг шгх хотхоны С блокын 14 давхрын 189 тоот орон сууц, 11 давхрын 149 тоот орон сууц, 3 давхрын 36 тоот орон сууцнууд буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 55б байрны 36, 149, 189 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг Б.Бд бүрдүүлж өгөхийг хариуцагч Ш.г ХХК-д даалгаж, хариуцагч Ш.г ХХК-ийн нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан гаргасан Б.Бтай байгуулсан гэх 3 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 19/08/36 дугаар гэрээний дагуу төлөгдсөн 11,445,000 төгрөгийг Б.Бд буцаан төлж шгх хотхоны С блокын 36 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, С блокын 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/189 дүгээр гэрээний дагуу төлөгдсөн 13,450,500 төгрөгийг Б.Бд буцаан төлж, С блокын 189 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 2019 оны 12 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 977,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.г ХХК-аас 977,415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 977,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР