Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/01073

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/01073

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******/-д холбогдох

Гэм хорын хохирол 937 870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бямбацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Бямбацэцэг нь 2016 оны 07 сарын 29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд наадмын талбай дээр явж байгаад нум сумаар харваж тоглож байсан ******* гэгч залууд духандаа харвуулсан. Тэр дор нь наадмын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн хэсэгт очиж мэдэгдсэн. Ингээд *******гийн хамтаар БОЭТ-ийн хүлээн авах тасагт очиж духандаа оёдол тавиулсан. Тэгээд наадмын талбай дээр буцаж ирсэн. Тэнд байсан цагдаагийн ахмад Батнасан биднийг хоорондоо зохицохыг зөвлөсөн. Ингээд бид маргааш нь буюу 07 дугаар сарын 30-ны өдөр уулзахаар тохиролцож салцгаасан. Гэвч орой нь миний хүзүү толгой маш ихээр өвдөж байсан тул ******* рүү залгаж бариачид очих шаардлагатай байна гэж хэлсэн. Харин ******* одоо очих боломжгүй машины мотор эвдэрсэн тул шаардлагатай байвал Говилийн 100 айлаас ирээд ав гэж хэлээд ирээгүй. 07 дугаар сарын 30-нд дахин боолт хийлгэхээр эмнэлэг рүү явахаасаа өмнө ******* рүү маш олон удаа залгаж, мессеж бичсэн боловч огт холбоо бариагүй учир 07 дугаар сарын 30-нд Орхон аймгийн цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн. С.Бямбацэцэг миний бие 2016 оны 07 сарын 29-өөс одоог хүртэл эмнэлэгээр явж оншлогоо, эмчилгээ хийлгэж байгаа боловч биеийн байдал сайжрахгүй, онош нь гүйцэт тодорхойгүй байгаа тул Улаанбаатар явж ГССҮТ-д үзүүлэн хүзүүний MRI хийлгэх шаардлагтай гэсэн. Одоогийн байдлаар 643 200 төгрөгийн зардал зөвхөн оношлогоо эмчилгээнд зарцуулсан. Энэ хугацаанд ******* огт холбоо барилгүй гэрийн хаягаа худлаа хэлж хүндрэл учруулж алга болсон. Цагдаагийн туслажтайгаар гэрийн хаягийг нь олж, утсаар холбогдсон боловч, би гэрийн хаягаа үнэн хэлэх албагүй гэсэн. *******гийн надад учруулсан хохирол 643 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах зардал, эмчилгээний зардалаа баримтжуулан нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.Бямбацэцэг миний бие 2016.08.17-нд нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Үүнээс хойш Орхон аймгийн БОЭТ-н гэмтэл, мэдрэлийн эмчийн заалтаар 13А маягттай Улаанбаатар хотын ГССҮТ болон 1-р эмнэлэгт очиж үзүүлж MRI шинжилгээ хийлгэсэн. Үүнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардлууд болох замын зардал 100 000 төгрөг, эм тарианы зардал 50 000 төгрөг, соривны тос 14 500 төгрөг, MRI шинжилгээ 95 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 29 170 төгрөг, нотариат 6000 төгрөг нийт 294 670 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь 2016.07.29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд ******* Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбай дээр гэр бүлийнхэнтэйгээ хамт очсон. Тухайн үед нум сумаар харвуулдаг газар очиж 3000 төгрөгөөр нум сум харвахаар болсон. Ажиллуулж байсан хүн нь ганц эмэгтэй хүн байсан. Намайг харвахаас өмнө ажиллуулж байсан эгч ойр орчимд байсан хүмүүсд холдохыг анхааруулж сануулж байсан. Бямбацэцэгийн нөхөр энэ хүртэл харвана ононо гэж юу байхав гээд явсан. Би эхний сумыг харваж, цана нь явж байсан 2 хүний эхнэрийг нь оносон байсныг гэр бүлийн гишүүд болох аав, ээж 2 маань надад хэлсэн. Тэр дор нь гүйж очиход нөхөр нь над руу дайрч давшилан миний биед халдаж өшиглөсөн. Би тэр эгчтэй хамт наадмын талбай дээрх цагдаагийн хэлтэс рүү очиж Батнасан гэдэг хүнд мэдэгдсэн. Батнасан гэх цагдаа надад хэлэхдээ Бямбацэцэгийг эмнэлэг рүү авч яв. Би ажиллууж байгаа газрынх нь бүх юмыг хураагаад байж байя гээд, би Бямбацэцэгийн хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод оёо тавиулсан. 25 000 төгрөг тушаасан. Эмнэлэгээс гараад буцаад наадмын талбайн цагдаагийн хэсэг дээр очиход тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг алдаад явуулсан гэж хариулт өгсөн. Наадмын талбайн комисс руу ярихад зөвшөөрөлгүй ажиллуулж байсан газар байсан. Тэр хавьд нум сум харвуулдаг байсан хүмүүс надад хэлэхдээ: Хэрэв миний үйлчлүүлэгч хүн оносон байсан бол би 100% хариуцлага хүлээх байсан гэж надад хэлсэн. Уг нь бол нум сум харвах газрыг ажиллуулж байгаа хүмүүс 3, 4 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттайгаар ажиллуулдаг юм байна лээ. Харвуулах үйл явцад миний ах болох Энхбат тухайн газрыг ажиллуулдаг хүний утас, дугаар зургийг авсан. Сүүлд өөрийн харваж байхад авахуулсан зургаа харахад үзүүртээ тугалган сум байсан юм байна лээ. Тухайн өдрөө тэр газрын ажиллуулж байсан хүнийг өдөржингөө хайгаад олоогүй учир маргааш нь уулзахаар товлосон. Орой нь машин янзлаад байж байхад над руу ярьсан би боломжгүйгээ хэлсэн. Маргааш өглөө нь Солонгосын элчин сайдаас над руу залгаад би Эрдэнэтээс яаралтай гарсан. Тухайн үед утасны дэлгэц эвдэрсэн байсан учир дуудлага мессеж хүлээж авч чадаагүй. Миний бие аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур төлбөрийн боломжгүй. Тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг олж өгөн, Бямбацэцэгийн гаргасан баримтуудыг шалгаж тогтоосны эцэст төлбөрийг хамтран барагдуулахаар тогтоож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад