Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/01145

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/01145

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-нд холбогдох

*******-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-ийн Төслийн менежментийн хэлтсийн даргын түр үүрэг гүйцэтгэгч Г.Баярмаа, технологийн товчооны тэргүүлэх инженер зохион бүтээгч, бичиг хэргийн ажилтан С.Уранчимэг нар 2018 оны 08 дугаар сарын 27- ны өдөр инженер зохион бүтээгч миний биед шудрага бус хандаж, тэргүүлэх инженерийн гаргасан, илтгэх хуудсыг үндэслэж, хөдөлмөрийн сахилгын, сануулах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Учир нь миний бие хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа болно. тэргүүлэх инженер үүссэн маргаантай асуудалтай холбогдуулж миний биеийг тэнэг дурак, новшоор дуудаж, гарын салаавч гаргаж, миний аманд хийхийг завдсан, доромжилсон. Миний нэр төр, эрх чөлөөнд халдсан, биед гар хүрэхийг завдсан болно. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тэргүүлэх инженер ажил хурааж авч, булааж авч, ажлын байрнаас намайг хөөсөн болно. Сандал ширээ, компьютер техник хэрэгслийг, хүч хэрэглэн булааж авч, ажил тасалснаар тооцно, чи яв гэж ажлын байрнаас хөөсөн болно. Энэ хүн ажлын байрнаас хөөх, эрх бүхий албан тушаалтан биш ба ажлын байрны дарамт шахалт, дарангуйлал, хүчирхийлэл үйлдэж байна. Иймд

1. Ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан, зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, ёс зүйн зөрчил гаргасан, нэр төрд халдсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

2. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Өнөөдөр миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болтол, хэл амаар доромжлуулж, дарамтлуулж, ажлын байрны, албан тушаалын, дарангуйлал хүчирхийлэлд өртөж байна. Дээрхи нэр бүхий хүмүүс нийлж, хуйвалдаж, бүлэглэж, буруу шийдвэр гаргаж, жирийн ажилтан миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироож байна. Иймд миний нэр төр, хөдөлмөрлөх эрх ашиг, хөдөлмөрийн харилцаа, ноцтой зөрчигдсөн тул, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...*******-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогтын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зураг төсөл боловсруулах даалгавар-ын дагуу Баяжуулах үйлдвэрээс Баяжуулах үйлдвэрийн молибдены флотацийн 1-р шугамын флотомашиныг шинэчлэх ажлын зураг гаргах ажпыг хийж гүйцэтгүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төслийн менежментийн хэлтэст өгсөн. Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь дээрх техникийн даалгавар бүхий ажлыг хийж гүйцэтгэхийг Технологийн процессын товчоонд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хувиарлаж, Технологийн процессын товчооны Тэргүүлэх инженер, зохион бүтээгч нь өөрийн ажлын чиг үүргийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Инженер зохион бүтээгч д тус ажлыг тогтоосон хугацаанд /2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл/ хийж гүйцэтгэх үүрэг өгсөн байдаг. Дээрх ажил үүрэг нь нэхэмжлэгч ийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг /Ажлын байрны тодорхойлолт 3.1/ мөн бөгөөд нь захиалагчаас ирүүлсэн техникийн даалгаварт заасан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломж бүрэн байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Удирдлагын зүгээс 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс д дээрх ажлыг хийж гүйцэтгэхээс өөр ажил нэмж өгөөгүй, ажлын явцад анхаарал тавьж туслуулахаар Инженер зохион бүтээгч, П.Уранцэцэг, нарыг оролцуулсан зэрэг арга хэмжээ авч ажилласан. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь дээрх ажлын явц байдал болон Тэргүүлэх инженер Г.Баттулгын өгсөн илтгэх хуудастай танилцаад *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.7.10-т Удирдах ажилтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. *******-ийн Ерөнхий захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/970 тоот Хөдөлмөрийн зарим харилцааны эрх шилжүүлэх тухай тушаалын хавсралт №1-ийн 1.3-т Хөдөлмөрийн сахилгын зөрчил /ажлаас халахаас бусад шийтгэл/-д хуульд заасан арга хэмжээ авах эрхийг уг тушаалын хавсралт №2- ын 11-т Төслийн менежментийн хэлтсийн даргад олгосон байдаг тул Төслийн менежментийн хэлтсийн дарга Д.Баярмаа нь ажилтанд сануулах сахилгын арга хэмжээ авах эрх хэмжээний субъект мөн юм. Мөн *******-ийн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтад Хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулах зөрчлүүдийг нэг бүрчлэн зааж өгсөн байх бөгөөд Инженер зохион бүтээгч ийн гаргасан үйлдэл нь уг зүйл заалтад нэрлэн заасан зөрчил учраас сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ...Ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцсан, зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн, ёс зүйн гаргасан, нэр төрд халдсан... гэх нэхэмжлэлийн шаардлагыг *******-д холбогдуулан гаргасан эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад нэхэмжлэгч энэхүү журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие тус шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Мөн асуудалтай холбоотой 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 тоот ТМХ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Баярмаа нь дахин сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан байна.Уг тушаалд ерөнхий инженер Д.Тамирын тайлбар, тэргүүлэх инженер Г.Баттулгын илтгэх хуудас зэргийг үндэслэн, инженер зохион бүтээгч нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БҮ-ийн НБХ-ийн молибдений флотацийн 1-р шугамыг FLSmidth компаний Wemco Inertgas флотомашинаар солих Т045.18-Х0-2018.02.26 тоот зураг төслийн даалгаврыг өнөөдрийг хүртэл зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харъяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй, 2018 оны 09, 10 дугаар сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан тул үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн байна. Дээрхи тушаалын үндэслэл бүхэлдээ огт ор үндэслэлгүй худал байна. Учир нь миний бие 2 сарын өмнө ажлаа хийж дуусгасан. Дуусгасан ажлыг Г.Батгулга, Д.Тамир, Г.Баярмаа нар өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байгаа болно. Дээрхи зураг төслийн ажил дууссан дуусаагүй талаарх үнэн худал нь мэдэгдэхгүй хөдөлмөрийн маргааныг шалгаж тогтоогоогүй байж, үндэслэлгүй дутуу хагас, нэг талын байр суурь, санал дүгнэлтийг үндэслэж тушаал гаргасан байна. Иймд жирийн ажилтан миний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон, буруутгасан, гүтгэсэн, хэлмэгдүүлсэн, үндэслэлгүй 2 удаагийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, ажил амьдралаар минь тоглож байна. Иймд хариуцагчийн гаргасан үндэслэлгүй тушаалуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч д Баяжуулах үйлдвэрийн молибдены флотацийн 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг" гаргах ажлыг хийж гүйцэтгүүлэх техникийн даалгавар бүхий ажлыг Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь Технологийн процессын товчоонд 2018 оны 02 сарын 19-ний өдөр хувиарлаж, тус товчооны тэргүүлэх инженер нь чиг үүргийн дагуу 2018 оны 03 сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч д 2018 оны 08 сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар дээрх зураг төслийн ажлын явц удаашралтай, захиалагч байгууллагаас удаа дараа ажлыг хугацаанд нь яаралтай гүйцэтгэхийг шаардсан албан бичгүүд ирүүлж байсан тул Төслийн менежментийн хэлтсийн өөр зохион бүтээгчид хувиарлалгүйгээр, Баяжуулах үйлдвэрийн молибдены флотацийн 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг гаргахтай холбоотой мэдээллийг мэдэж байснаар нь инженер зохион бүтээгч д 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл дуусгах хугацаатай үүрэг даалгаврыг дахин өгсөн. Үүнийг нь уг ажлыг 10 сарын 12-ны өдрийн дотор гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн дээрх хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөнөөс хойш чөлөө олгох эрх бүхий албан тушаалтанд хэлэлгүйгээр өөрийн дураар ажлын байраа орхиж, ажлын цаг хангалтгүй байсан. Энэ нь Төслийн менежментийн хэлтсийн гадуур ажлын бүртгэлийн дэвтэрт ийн хийсэн тэмдэглэсэн бичилтүүдээс нотлогдоно. (гарах бүрдээ шууд харьяалан удирдах албан тушаалтнуудад мэдэгдэж зохих зөвшөөрөл аваагүй байдаг) Иймээс *******-ийн Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 тоот тушаалаар ийн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 тоот тушаал нь нэхэмжлэгч ийн 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хийж гүицэтгээгүй ажилд ногдуулсан сахилгын шиитгэлийн арга хэмжээ бөгөөд, дээрх хугацаануудад д Баяжуулах үйлдвэрийн молибдены флотацийн 1-р шугамын флотмашиныг шинэчлэх ажлын зураг гаргах ажлаас өөр үүрэг даалгавар өгөгдөөгүй болно гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь *******-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан *******-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь *******-ийн төслийн менежментийн хэлтсийн технологийн процессын зохион бүтээх товчооны инженер зохион бүтээгчээр 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, түүний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна.

Тэрээр өөрт нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу шүүхэд гаргах эрхтэй.

1-рт: *******-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалын тухайд:

*******-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7.10 дахь заалт, тэргүүлэх мэргэжилтэн Г.Баттулгын илтгэх хуудас, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн д сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байх ба уг арга хэмжээг авах үндэслэлээ ...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр товчооны тэргүүлэх инженер зохион бүтээгчээс өгсөн зургийн даалгаврыг 2018 оны 07 дугаар сарыг 31-нд дуусгах хугацаандаа гүйцэтгээгүй гэж дурьдсан байна.

*******-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженер Д.Эрдэнэцогтын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зураг төсөл боловсруулах даалгавар-ын дагуу Баяжуулах үйлдвэрээс Баяжуулах үйлдвэрийн молибдены флотацийн 1-р шугамын флотомашиныг шинэчлэх ажлын зураг гаргах ажпыг хийж гүйцэтгүүлэхээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төслийн менежментийн хэлтэст даалгавар өгсөн, Төслийн менежментийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярмаа нь дээрх техникийн даалгавар бүхий ажлыг хийж гүйцэтгэхийг Технологийн процессын товчоонд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хувиарлаж, Технологийн процессын товчооны тэргүүлэх инженер, зохион бүтээгч нь өөрийн ажлын чиг үүргийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч д тус ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн талаар талууд маргаагүй бөгөөд дээрхи үйл баримт нь зохигчдын тайлбар, зураг төсөл боловсруулах даалгавар, гэрч Г.Баярмаа,,, нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа.

Тухайн ажлыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хийж гүйцэтгэх хугацаа өгсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч ...зураг олон дахин зурагдаж, өөрчлөгддөг, энэ ажил бол өргөн цар хүрээтэй ажил байсан.Түүнчлэн 2018 оны 07 дугаар сарын 31-нд гүйцэтгэж дуусгах үүрэг надад өгөөгүй, энэ хугацаанд амжих боломжгүй ажил байсан гэж нэхэмжлэгч мэтгэлцэж байгаа.

Хариуцагч тайлбар, татгалзлынхаа үндэслэл болгож шүүхэд тэргүүлэх инженер Г.Баттулгын компьютерийн дэлгэц дээрхи д зураг төслийн ажил хувиарласан гэх хэсгийг компюьтерээс хэвлэж ирүүлсэн. Энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй.

Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.Хариуцагч татгалзлынхаа үндэс болж байгаа дээрхи баримтанд үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй.

Түүнчлэн тушаалд *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7.10 буюу удирдах ажилтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй гэсэн заалтыг баримталсан байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч д тус ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгснөөс хойш дахин хэзээ ажлын явцтай танилцсан, ажлыг явц ямар байгааг хэрхэн хянаж ажилласан, хэзээ, хэзээ ямар үүрэг даалгавар өгсөн, үүнийг нь хэрхэн биелүүлэхгүй зөрчсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэж байгаа боловч энэ баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалын үндэслэл нотлогдоогүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэж *******-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2-рт: *******-ийн төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын тухайд:

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7.3, 8.8.4 дэх заалт, ерөнхий инженер Д.Тамирын тайлбар, тэргүүлэх мэргэжилтэн Г.Баттулгын илтгэх зэргийг тус тус үндэслэн д үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байх ба уг арга хэмжээг авах үндэслэлээ ...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан Баяжуулах Хэсгийн Молибдены флотацийн 1-р шугамыг FLSmidth компанийн Wemco Inetgas флотмашинаар солих Т045.18-ХО-2018.02.26 тоот зургийн даалгаврыг өнөөдрийг хүртэл зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй, 2018 оны 09, 10 дугаар сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж дурьдсан байна.

а/ 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч д Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан Баяжуулах Хэсгийн Молибдены флотацийн 1-р шугамыг FLSmidth компанийн Wemco Inetgas флотмашинаар солих Т045.18-ХО-2018.02.26 тоот зургийн даалгаврыг хүлээлгэн өгснөөс хойш уг зургийн ажлыг зохих ёсоор гүйцэтгэн тэргүүлэх инженер, зохион бүтээгчд 2018 оны 09 дүгээр сарын 18, 2018 оны 09 дүгээр сарын 28, 2018 оны 10 дугаар сарын 16-нд хянуулж, дахин боловсронгуй болгох үүрэг авч дахин, дахин зурж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч, Э.Ганзориг, нарын мэдүүлгээр нотлогдож байгаа.

Зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх явцад зураг төсөлд өөрчлөлт орох, дахин зурах тохиолдол гарч байсан нь дан ганц ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн 2018 оны 08 дугаар сарын 29-нд зургын даалгаврыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр сануулах арга хэмжээ авсанаас хойш 2018 оны 10 дугаар сарын 24 хүртэл өөрөөр хэлбэл дахин зургын даалгаврыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авахдаа энэ хугацаанд ямар үүрэг даалгавар өгсөн болохоо нотлоогүй, тодорхойгүй мөртлөө түүнийг Т045.18-ХО-2018.02.26 тоот зургийн даалгаврын ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж сахилгын арга хэмжээ ногдуулсан нь үндэслэл муутай болжээ.

Технологийн процессын товчооны тэргүүлэх инженер, зохион бүтээгч Г.Баттулгын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ийн ажил гүйцэтгэлийн талаарх илтгэх хуудас хэрэгт авагдсан боловч энэ баримт нь ийг Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан Баяжуулах Хэсгийн Молибдены флотацийн 1-р шугамыг FLSmidth компанийн Wemco Inetgas флотмашинаар солих Т045.18-ХО-2018.02.26 тоот зургийн даалгаврыг 2018 оны 10 дугаар сарын 24 хүртэл зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг биелүүлээгүй гэдгийг нотолсон баримт болж чадахгүй.Дээрхи баримт нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй.

Түүнчлэн тушаалд *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7.3 буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харъяалах албан тушаалтны шаардлагыг эсэргүүцсэн гэсэн заалтыг баримталсан байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр инженер зохион бүтээгч д тус ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгснөөс хойш дахин хэзээ ажлын явцтай танилцсан, ажлыг явц ямар байгааг хэрхэн хянаж ажилласан, хэзээ, хэзээ ямар үүрэг даалгавар өгсөн, үүнийг нь хэрхэн биелүүлэхгүй зөрчсөн, харъяалах албан тушаалтны ямар шаардлагыг хэрхэн эсэргүүцсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, ерөнхий инженер Д.Тамирын тайлбарыг үндэслэж байгаа боловч энэ баримтыг шүүхэд ирүүлээгүй.

б/ д Б/39 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах болсон бас нэг үндэслэл нь 2018 оны 09, 10 дугаар сарын ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн үндэслэл байх бөгөөд 2018 оны 09, 10 дугаар сард ажлын цаг тасалсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч дээрхи үндэслэлүүдийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй.

Дээрхи үндэслэлээр д сахилгын арга хэмжээ авсан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалыг мөн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч *******-иас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан *******-ийн Төслийн менежментийн хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 29-ний өдрийн Б/33, 2018 оны 10 сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч *******-иас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА