Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2021/02157

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сары 12 өдөр

181/ШШ2021/02157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Үзмээ/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК/РД: /-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн бүртгэлд шаардлагатай баримт бичиг, материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Үзмээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Үзмээ миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 44 дүгээр байрны 27 тоот, 2 өрөө орон сууцыг/Үл хөдлөх эд хөрөнгийн УБД:4729 дугаар бүхий гэрчилгээтэй/ буулгаж, дахин барилгажуулахаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г ******* контсракшн ХХК-тай байгуулсан.

Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart C блок, 1 давхрын 121 тоот, 83 м.кв үйлчилгээний талбайг ******* ******* ХХК С.Үзмээд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга 2019 онд ашиглалтанд орсон боловч хариуцагч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй, гэрээнд заасны дагуу санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч талд хандсан боловч 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авлаа.

Дахин төлөвлөлтөнд орсон 14 орон сууцнаас ганцхан нэхэмжлэгч талд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөөлгүй, очиж уулзахаар та 2 давхарт обьект авчих гэдэг, бичгээр хандахад хариуг тогтсон хугацаанд өгдөггүй, одоогийн байдлаар нэхэмжлэгч тал дээрх маргаан бүхий үйлчилгээний төвийг 2019 оны 3 дугаар сард буюу түлхүүр хүлээн авснаас хойш ашиглаж байгаа ба сар бүр ашиглалтын зардлыг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2019/03 дугаар гэрээний дагуу ******* пропертийз ХХК-тай байгуулсан Үйлчилгээний талбайн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлж байгаа болно.

Иймд Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart C блок 1 давхрын 121 тоот, 83 м.кв үйлчилгээний талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.4-т Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.4-т Үйлчилгээний талбайн барилга баригдаж дуууссны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг Б талд саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Иргэн С.Үзмээ нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 44-р байрны 27 тоот, 2 өрөө орон сууцыг /Үл хөдлөх эд хөрөнгийн УБД: 4729 дугаар бүхий гэрчилгээтэй/ буулгаж дахин барилгажуулахаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-гээр High apart C блокод 1 давхрын 121 тоот 83 м.кв үйлчилгээний талбайг авахаар 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн 02/019 дүгээр Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээгээр High apart C блокод 2 давхрын 121Б, 121В тоот 267.68 м.кв үйлчилгээний талбайг авахаар тус тус ******* ******* ХХК-тай гэрээ байгуулсан.

******* ******* ХХК-тай Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барих болсонтой холбогдуулан С.Үзмээ нь

1. Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 44-р байрны 22 тоотын 25 м.кв орон сууцыг өмчлөгч Г.Дэлгэрням, Д.Гүнжидмаа нартай 2012 оны 06-р сарын 09-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан.

2. Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 44-р байрны 30 тоотын 24 м.кв орон сууцыг өмчлөгч У.Лхагвасүрэн, Б.Уртнасан, Г.Наранцэцэг, У.Пүрэвсүрэн нараас 2013 оны 12-р сарын 12-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрэээний дагуу худалдан авсан.

3. Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 44-р байрны 27 тоотын 27 м.кв орон сууцны өмчлөгч Ц.Төмөрбаатар нь С.Үзмээгийн нөхөр ба 2012 оны 12-р сарын 17-ны өдөр нас барж өвлөх эрхийн дагуу С.Үзмээд үлдэж ******* ******* ХХК-д тухайн гэрчилгээ, гэрээг эх хувиар нь хүлээлгэн өгч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээнүүдийг хийсэн юм.

Нийт 160.5 м.кв орон сууцыг ******* ******* ХХК нь иргэн С.Үзмээгээс авч буцаан шинэ байр олгохдоо 166 м.кв-аар тооцохоор талууд тохиролцсон ба Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart C блок 2 давхрын 121Б, 121В тоот 267.68 м.кв үйлчилгээний зориулалттай болон Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart C блок 1 давхрын 121А тоот 83 м.кв үйлчилгээний талбайг ******* ******* ХХК-иас авахаар тус тус гэрээ хийж 2019 оны 09-р сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 8В байрны 121Б, 121В тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204103677 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон.

С.Үзмээ нь авах ёстой 166 м.кв орон сууцны барилгаас маргаан бүхий үйлчилгээний газрын 83 м.кв талбайд тооцуулан үлдсэн 83 м.кв орон сууцны талбайгаа өмнө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан 267.68 м.кв тооцуулах хасуулж 184.68 м.кв үйлчилгээний талбайг м.кв-ын үнийг 3.995.000 төгрөгөөр тооцож ******* ******* ХХК-д нийт 737.796.600 төгрөгийг төлж барагдуулсан ба талууд 2019 оны 12-р сарын 16-ны өдөр тооцоо нийлж өр төлбөр бүрэн барагдсныг баталж тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч байгууллага оны дараа хоёр байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн.

Иргэн Г.Наранцэцэг, Г.Дэлгэрням нартай хийсэн гэрээ болон Г.Наранцэцэг, Г.Дэлгэрням, Ц.Төмөрбаатар нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч талд эх хувиар дахин төлөвлөлт хийх ёстой байгууллагад өгөх ёстой гэсний дагуу бүгдийг нь хүлээлгэн өгсөн боловч мэдэн будилж дээрх үйл байдлыг үгүйсгэж байгаад гомдолтой байна.

Дахин төлөвлөлтөнд орсон 14 орон сууцнаас ганцхан нэхэмжлэгч талд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, очиж уулзахаар та 17 давхарт орон сууц авчих гэж хэлдэг, бичгээр хандахад хариу өгдөггүй, одоогийн байдлаар нэхэмжлэгч тал дээрх маргаан бүхий үйлчилгээний төвийг 2019 оны 3 дугаар сард буюу түлхүүр хүлээн авснаас хойш ашиглаж байгаа ба сар бүр ашиглалтын зардлыг 2019 оны 7-р сарын 23-ны өдрийн 2019/03 дугаар гэрээий дагуу ******* пропертийз ХХК-тай байгуулсан Үйлчилгээний талбайн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлж байгаа болно.

Иймд Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart C блок 1 давхрын 121 тоот, 83 м.кв үйлчилгээний талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2016 оны 10-р сарын 28-ны өдөр 01/126 дугаартай Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.4-т Үйлчилгээний талбайн барилга баригдаж дууссны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг Б талд саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч С.Үзмээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Үзмээгийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор доорх тайлбарыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 6 хороо, High apart С блок 1 давхарын 121 тоот, 83мкв үйлчилгээний талбайг С.Үзмээгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх гэж тодорхойлсныг нэхэмжлэгч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 он/ 4 дүгээр зүйлийн 4.1 -д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь өориии өмчлөлийн хөрөнгө чөлөөтэй эзэмшиж, ашиглан захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу болон Ц.Төмөрбааатарын нэр дээр байсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас хааж шийдвэрлэсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан гэж дурдсаныг доорх байдлаар няцааж байна.

С.Үзмээгийн нөхөр талийгаач Ц.Төмөрбаатар нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барсан ба талийгаачийг нас барснаас хойш С.Үзмээ болон ******* ******* ХХК нь 2013 оны 08 дугаар 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан байна.

Нэхэмжлэгч С.Үзмээ болон ******* ******* ХХК-тай байгуулсан 2013 оны 08 дугаар 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэс даруй 8 жил өнгөрсөн байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 -д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасны дагуу өвлөгч нарын хооронд маргаан гараагүй тул талийгаач Ц.Төмөрбаатарын өөрт ногдох эд хөрөнгө, хуулийн дагуу эхнэр С.Үзмээд шилжсэн ба талийгаач болон өвлөгч нарын тухайд өвлөх эрхтэй эсэх маргаан нь ******* ******* ХХК-д хамааралгүй бөгөөд өв залгамжлалын асуудал нь хуулийн дагуу өвлүүлэгч, өвлөгч нарын эрх зүйн харилцааг зохицуулахаар заасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үндэслэлгүй юм.

******* ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо маргаан бүхий Баянзүрх дүүргийн 6 хороо, High apart С блок 1 давхарын 121 тоот, 83 мкв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэж бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мэтгэлцээний явцад нотлох баримтын хүрээнд нотлох шаардлагатай ба нэхэмжлэгч нь тухайн объектын үнийг бүрэн төлсөний үндсэн дээр гэрээний дагуу ******* ******* ХХК-аас худалдан авсан ба хэрэгт мөнгө төлсөн баримтууд болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн үйл байдлыг гэрчлэх нотлох баримтууд хангалттай авагдсан болно.

Нэхэмжлэгч С.Үзмээ нь ******* констракш ХХК-иас 388.9 m2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар захиалсан, Д.Наранбаатар, дүү С.Батнасан нарт 90м2 талбайг шилжүүлсэн, төлбөр тооцоо дутуу байгаа учраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж хариуцагч тал үзэж байгаа нь доорх байдлаар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч С.Үзмээ нь анх 2013 онд ******* *******ХХК-иас 388.9 m2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар захиалсан нь үнэн бөгөөд өөрийн захиалсан 388.9 m2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 2013 онд Д.Наранбаатарт 50 m2 хэмжээтэй талбайг шилжүүлснээр 338.9 m2 үйлчилгээний талбайтай үлдсэн. Д.Наранбаатар нь ******* ******* ХХК-тай тухайн үед гэрээ байгуулсан боловч хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2015, 2016 онууудад урьдчилж төлсөн байсан мөнгөө буцаан авсан, Д.Наранбаатарын худалдаж авсан гэх Баянзүрх дүүргийн 6 хороо, High apart С блок 2 давхарын 120 тоот үл хөдлөх эд хөрөнгийг ******* констракш ХХК бусдад худалдсан байгаа тул нэхэмжлэгч С.Үзмээд дээрх 50м2 талбайн хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө хамааралгүй юм.

С.Үзмээ нь 338.9 m2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бартер хэлбэрээр буюу тухайн байршилд хуучин байсан /нураагдсан/ 76 m2 хэмжээтэй, 3 айлын үл хөдлөх хөрөнгүүдийг ******* ******* ХХК-ийн шинээр баригдах барилгаас нийт 166 m2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө авахаар талуууд харилцан тохиролцсон ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй төрсөн дүү С.Батнасанд шилжүүлсэн гэх 40м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө нь С.Үзмээгийн захиалсан 166м2 хэмжээтэй үйлчилгээний талбайд багтсан бөгөөд ******* ******* ХХК болон С.Батнасан нар 40м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгдсөн нөхцлөөр гэрээ байгуулсан, С.Батнасангийн зүгээс 40м2 хэмжээтэй үйлчилгээний талбайн үнийг С.Үзмээд төлж маргаангүй болсон.

С.Үзмээгийн анх захиалсан 388.9 m2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгөнөөс Д.Наранбаатарт өгсөн 50 m2 хэмжээтэй үйлчилгээний талбай, бартераар хийгдсэн 166м2 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хасаж тооцвол 172,9 m2 хэмжээтэй үйлчилгээний талбай үлдэх ба энэ 172.9 m2 үл хөдлөх эд хөрөнгийг 1 м2*3.995.000 төгрөгөөр тооцож "******* констракшьг ХХК-д 690.735.500 төгрөгийг төлж барагдуулсан, Баянзүрх дүүргийн 6 хороо, High apart C блок 2 давхарын 1216 тоотын хажуу талд хаалга гаргахгүй тул танайх ав гэж 11.78 м2 хэмжээтэй үйлчилгээний талбайг нэмж С.Үзмээд 11.78м2*3.995.000 төгрөгөөр тооцож, 47.061.100 төгрөгийг хариуцагчид нийт 737.796.600 төгрөг+76 m2 хэмжээтэй, 3 айлын үл хөдлөх эд хөрөнгийг өгснөөр талууд тооцоо нийлж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиалагчтай нийлэх тооцоо гэх баримтаар төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан байгаа тул С.Үзмээ нь хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдэлгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч С.Үзмээгийн өмгөөлөгч Н.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давхардуулахгүйгээр өмгөөлөгчийн хувьд 2 зүйлийг тайлбарлаж хэлье. 1 дүгээрт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт байгаа. Энэ тооцоо нийлсэн актыг хариуцагч тал хийсэн гэж байгаа. Төлбөрөөс төлбөр төлөөгүй, төлбөр тооцоог дуусгаагүй бол мэдээж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй. Төлбөртэй тохиолдолд түлхүүр хүлээж авах эрхгүй гэдгийг үйлчлүүлэгчдээ компанийн зүгээс анхааруулж хэлж байгаа. Энэ анхааруулгыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гол үндэслэл болгож тайлбарлаж байгаа. Үүнийг шүүх анхаарч өгөөч ээ гэж хүсч байна. Энэ акт дээр талууд буюу С.Үзмээ нь төлбөр тооцооны үлдэгдэлгүй болно гээд маш тодорхой дурдсан. Тэгээд жич гээд оны дараа 2 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх болно гэж байгаа. Нэг байрны гэрчилгээ буюу 121Б, 121В тоотын 267.68 метр квадратын гэрчилгээ гарсан. Одоо маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл бол 83 метр квадрат дээр талууд маргаад байгаа. Үүний төлбөрийг сая зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл н.Наранбаатарт хамааралтай 50 метр квадратын төлбөрийн асуудлыг ярьж байх шиг байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэрч шүүхэд мэдүүлэг өгсөн. Яагаад захиалагч буюу ******* ******* ХХК Д.Наранбаатарт буцаагаад мөнгө төлөөд байгаа юм. Энэ асуудлыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарах байх аа гэж үзэж байна. 737,796,600 төгрөгийг хүлээж авсан эсэх дээр талууд маргахгүй байгаа. Эндээс хэчнээн төгрөгийг хэзээ, ямар байдлаар төлөөгүй юм бэ гэдгийг хариуцагч тал нотолж чадахгүй байгаа юм. Ийм учраас энэ байдлыг харгалзан үзээч ээ гэж хүсч байна. Дараагийн асуудал бол талуудын хооронд эрх зүйн ямар гэрээний харилцаа үүссэн юм бэ гэдгийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэх байх. Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар сая Э.Нарангарав төлөөлөгч тодорхой ярьсан. Бид нар гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаад байгаа. Тооцоо нийлсэн, төлбөр бүрэн төлөгдсөн. Худалдан авагчийн талаас бүх баримтыг гаргаад өгсөн. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн С.Үзмээгийн ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн С.Үзмээ нь ******* ******* ХХК-тай 2013 оны 4-р сарын 13-нд Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах 44-р байрны 22, 27, 30 тоот нийт 160.5 м.кв талбайтай 3-н орон сууцыг орон сууцаар солих гэрээ хийсэн. 03/477, 03/608 тоот гэрээнүүдийг хийсэн болно. Дээрх гэрээнүүдийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр гэрээг шинэчилж дээрх 3 орон сууцны талбайг нэгтгэн нийт 267.8 м.кв болгон бартерт тооцож, 48 м.кв талбайг 3,950,000 төгрөгөөр тооцон 189,800,000 төгрөгийг төлсөн, 53.63 м.кв талбайн үнэ төлөгдөөгүй байна.

С.Үзмээгийн тус компанитай байгуулсан эдгээр талбайн өмчлөгч нь Иргэн Г.Наранцэцэг, Г.Дэлгэрням, Ц.Төмөрбаатар нар байсан байна.

Тухайн үед С.Үзмээ нь тус компанитай эдгээр хүмүүсийн нэрийн өмнөөс гэрээг байгуулахдаа ямар нэгэн хуулийн шаардлага хангасан гэрээг байгуулах баримтыг тус компанид гаргаж өгөөгүй зэрэгцээ үлдэгдэл төлбөртэй байсан тул үлдэгдэл талбайн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байсан. Одоо ч эдгээр хүмүүсийн нэр дээр тус орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байна.

С.Үзмээгийн хувьд манай компанитай 2016 онд анх 268.9 метр квадрат талбай захиалаад 2013 оны 606 тоот гэрээг хамгийн анх хийсэн. Энэ гэрээг хийсний дараа н.Нямдэлгэр болон н.Наранцэцэг нарын өмчлөлийн байрыг 60 метр квадратаар тооцоод 2 байрын 120 метр квадрат нэмэгдээд нийт талуудын захиалсан байрны талбай 388.9 метр квадрат болсон. Энэ талбайгаас н.Наранбаатарт шилжүүлсэн 50 метр квадратыг хасчихаар 338 метр квадрат гарч ирж байгаа. Энэ бол маргаангүй тоо юм. Бид нар 2018 онд гэрээ хийхдээ 350-аар хийсэн нь гол алдаа гарч байгаа. Энэ нь хийх ёсгүй гэрээ байсан юм. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр энгийнээр тайлбарлавал С.Үзмээ өнөөдөр манай компаниас 267 метр квадрат талбай аваад явсан байгаа. Тэгэхээр 388.9 метр квадратаас н.Наранбаатарт шилжүүлсэн 50 метр квадратыг хасаад 267 метр квадратыг хасчихаар С.Үзмээгийн шаардах эрхтэй талбай 71 метр квадрат талбай гарч ирж байгаа. Энэ бол маш тодорхой тоо гарч ирсэн. С.Үзмээ 71 метр квадратыг шаардах эрхтэй байтал яагаад 83 метр квадратыг шаардаад байгаа юм. Энэ бол үндэслэлгүй. Энэ 71 гэдэг тоон дотор С.Үзмээгийн бэлнээр төлсөн квадрат болон бартерын 167 метр квадрат талбай бүгд орсон байгаа. Тооцоо нийлсэн 737 сая төгрөгт манай урамшуулал 11.78 метр квадрат орсон. Бодитоор 690 сая төгрөг манай компанид орсон. 11.78 метр квадратын үнийн дүнг нэмэхээр 737 сая төгрөг гарч ирж байгаа. Хэрэгт нотлох баримтаар өгсөн. н.Батнасангийн нэр дээр 11.78 метр квадратыг үндэслэлгүйгээр гэрчилгээ бичээд өгсөн байгаа. Урамшууллын талбай 2 бодогдоод явсан байгаа. Үүнийг бас анхаарч үзээсэй гэж хүсч байна. 11.78 метр квадратыг бид нар өмнө нь тооцоо нийлсэн акт дээр мөнгө хэлбэрээр тооцоод эднийд өгсөн гэж үзэж байгаа. С.Үзмээ үүргийн гүйцэтгэлийн 83 метр квадратыг авах эрхгүй этгээд юм. Гэрээгээр талууд алдаатай тохироод явсан байж болно. Яг бодит байдал дээр хэдэн метр квадратыг шаардах эрхтэй юм бэ гэх хууль үндэслэлтэй дүгнэлтийг хийх байх аа.

Тус компанийн зүгээс 2018 оны 12-р сарын 05-ны өдрийн 02/019 тоот гэрээгээр дээрх 3 орон сууцанд ногдох орон сууцыг талбайгаар солих шаардах эрхгүй этгээдтэй буюу С.Үзмээтэй гэрээ хийжээ. Түүнчлэн С.Үзмээ нь дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Үзмээ нь ******* ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart C блок 1 давхрын 121 тоот, 83 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг, материалыг гаргуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа билээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгч С.Үзмээ нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1. ******* ******* ХХК нь 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-гээр Баянзүрх дүүргийн 6-р хороо, 44-р байрны 27 тоот орон сууцыг бартерт шилжүүлэн авахаар харилцан С.Үзмээтэй харилцан тохиролцсон юм. Гэтэл уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Үзмээ биш байсан гэдгийг сүүлд мэдсэн юм. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийг төрийн эрх бүхий байгууллагаас С.Үзмээг худалдан борлуулах эрхтэй этгээд гэдгийг нотолсон аливаа эрх олгосон баримт бичиг буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байдаггүй.

Монгол улсад мөрдөгдөж байсан 2003 оны 06 сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. гэж заасан. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1-т Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглан захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.

Гэтэл С.Үзмээ нь хууль ёсны дагуу Баянзүрх дүүргийн 6-р хороо, 44-р байрны 27 тоот орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй байж бусдын үл хөдлөх эд хөрөнгө түүний эрхийг өөрийн мэтээр бусдад худалдан борлуулж байгаа нь илт хууль бус үйлдэл юм.

Тодруулж хэлбэл: Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасны зөрчиж манай компанитай хийсэн хэлцэл гэж үзнэ.

С.Үзмээ нь хуулиар тогтоосон хэлбэр буюу тухайн худалдаж байгаа үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олж авахын тулд хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэлийн байгууллагад өв залгамжлах эрхийн гэрчилгээгээ үндэслэл болгож өөрийн өмчлөх эрхтэйг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсныхаа дараа уг гэрээг хийх байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг нарийвчлан судлахад С.Үзмээгийн нөхөр Ц.Төмөрбаатар нь уг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нураахад амьд сэрүүн байсан ба уг хөрөнгийг зарцуулах эрхээ бусдад шилжүүлэн өгсөн зүйл огт байдаггүй, мөн түүнийг нас барсны дараа С.Үзмээ нь тус орон сууцыг өв залгамжилж аваагүй ба эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас талийгаач Ц.Төмөрбаатарын нэр дээр байсан өмчлөх эрхийн бүртгэлийг хааж шийдвэрлэсэн байна.

2016 оны 10 сарын 28-ны өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г үндэслэн байгуулсан ба уг 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. С.Үзмээ нь нэр бүхий орон сууцыг төлөөлөн манай компанитай гэрээ байгуулах эрхтэй этгээд биш юм. Мөн уг гэрээгээр ямар эд хөрөнгийг бартерт төлөх тухай талууд харилцан тохироогүй байдаг.

2. С.Үзмээ нь өөрийн нийт захиалсан 388.9 м.кв талбайг өөрийн найз Д.Наранбаатарт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу манай компаниас С.Үзмээтэй 2016 оны 10 сарын 28-ны өдөр 01/128 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан уг гэрээний 1.5-д зааснаар түүний авах ёстой бартерийн 166 м.кв талбайгаас 40 м.кв талбайг өөрийн төрсөн дүү С.Батнасанд, 50 м.кв талбайг Д.Наранбаатарт шилжүүлснийг хасаж тооцохоор болсон байдаг.

Ийнхүү шилжүүлсэнтэй холбоотойгоор манай компаниас дээрх 50 м.кв талбайд дүйцэхүйц мөнгийг Д.Наранбаатарын дүү болон эхнэрт шилжүүлэн өгсөн.

С.Үзмээ нь Д.Наранбаатарт төлөх ёстой өр төлбөртөө тооцон 50 м.кв талбайд ногдох мөнгөн төлбөрийг шилжүүлүүлсэн ба ийнхүү шилжүүлснээр манай компаниас 50 м.кв талбай шаардах эрхгүй болно.

С.Үзмээ болон манай компанийн хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 02/019 тоот гэрээгээр С.Үзмээд 351.09 м.кв үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү гэрээ хийхэд өмнө нь С.Үзмээгийн хүсэлтээр Д.Наранбаатарт шилжүүлсэн 50 м.кв талбайг хасаж тооцоогүй нь компанийн алдаа болсон байна.

С.Үзмээ нь өнөөдрийн байдлаар 83.41 м.кв талбайг авсан байгаа бөгөөд 185.09 м.кв талбайн үнэ 1 м.кв талбайг 3.995.000 төгрөгөөр бодон нийт 739.434.550 төгрөгийг манай компанид төлсөн. Үлдэх (351.09 м.кв талбай-83.41 м.кв талбай 185.09 м.кв талбай=82.59 м.кв талбай) 83 м.кв талбайг тэрээр нэхэмжилж байгаа боловч иргэн Д.Наранбаатарт шилжүүлсэн 50 м.кв талбайн үнийг хасаж тооцоогүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл С.Үзмээг орон үйлчилгээний талбай шаардлах эрхтэй этгээд гэж үзвэл зөвхөн 32.59 м.кв талбайпп ногдох үнийг шаардлах эрхтэй гэж дүгнэн үзэхээр ба 83 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс С.Үзмээг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Монгол улсын Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 сарын 28-ний өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Монгол улсын Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Монгол улсын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

С.Үзмээ ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 08 сарын 19-ний өдрийн 03/608 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 10 сарын 28-ний өдрийн 01/126 тоот Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь дээрх үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл тул С.Үзмээ нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, High apart C блок 1 давхарын 121 тоот 83 м.кв талбайг эзэмших эрхгүй этгээд юм.

Иймээс Баянзүрх дүүргийн 6-р хороо High apart C блок 1 давхрын 121 тоот 83 м.кв талбайг С.Үзмээгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Л.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын нэхэмжлэлээ дэмжиж байгаа тайлбаруудыг сонслоо. Үндсэндээ 4 үндэслэл ярьж байна. Эхнийх нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын тэр тоот дээр байшинг хуваарилахдаа С.Үзмээ гээд бүртгэсэн байна лээ. Тэгээд ******* пропертизтэй хөрөнгийн менежментийн гэрээ хийсэн байдаг. Тэр огт хамааралгүй. Нэг нь бүртгэсэн бүртгэл яриад нөгөө нь цэвэрлэгээний гэрээ яриад байгаа. Сүүлд н.Төмөрбаатарын үл хөдлөхийн гэрчилгээг устгалд оруулсан баримт байгаа. Тэр хүн 2012 онд нас барсан. 2020 онд устгалд оруулчихаад тэр баримтаа яриад сууж байна. Тийм юм байхгүй. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний үүргийг гүйцэтгүүлэх зүйл байхгүй. Гэрээ анх байгуулахдаа 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Эдний 2 охин гарч ирээд байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-т зааснаар үндэслэлгүйгээр эд юмс олж авах эзэмших гэсэн тийм харилцаа үүсч явж байгаад бид нарт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан хамгаалалт хэрэгтэй болсон.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэсэн тийм хамгаалалтыг бид нар хүсээд байгаа. Эсхүл нэхэмжлэх эрхээ нотолчихоод нэхэмжил. Бид тэрбум гаруй төгрөгийн авлагатай байхад эднийх 737 сая төгрөгийг төлчихөөд бүх юмаа авъя гээд яриад байна. Зөрүүтэй байгаа. 267 метр квадратын үнэ тэрбум гаруй төгрөг байгаа. Тэрийгээ жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг тоог нь зөрүүлж тавьчихаад нэхэмжлээд байх юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. гэв.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөрийн төлж авна гэдэг гэрээг талууд хийсэн. Төлбөр төлж авах ёстой талбайн хэмжээг талуудын ийм үйл баримтаар тогтоогдож байгаа. Саяын нэхэмжлэгч талын 182-ыг бид нар төлсөн, мөнгөөр авах талбай 182 гэж талууд тохиролцсон юм аа гэдэг тайлбар үгүйсгэгдэж байгаа. Яагаад үгүйсгэгдэж байна вэ гэвэл гэрээ болон хавтаст хэрэгт цугларсан үйл баримтуудаас харахаар 215.9 дээр л 1 метр квадратыг 3,995,000 төгрөгөөр тохиролцоно гэдэг талуудын хүсэл зориг нийлээд гарын үсэг зурагдсан гэрээ хавтаст хэрэгт байгаа.

215.9 метр квадрат талбайг 1 дүгээр хүснэгтэд бичээд байгаа. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар худалдаж авч байгаа талбай 215.9 метр квадрат байна. 2018 оны 12 сард тэр нэмэгдээд гэрчилгээ гараад авсан. 267.67 метр квадратыг худалдаж авна гээд 2018 онд талууд тооцоо нийлээд байгаа. Худалдаж авч байгаа талбайг 3,995,000 төгрөгөөр үржүүлэхэд л тэрбум гаруй төгрөг болчихож байгаа. Талуудын тооцоо нийлсэн үйл баримт 2 дугаар хүснэгт дээр 2016 он, 2018 онд төлсөн нийт 184 метр квадратын талбай байгаа. Энэ талбайн мөнгө 737 сая төгрөг болчихоод байна.

Нийт төлсөн мөнгийг 737,796,600 төгрөг гэж үзээд байгаа. 184 метр квадратад тооцогдох мөнгө ийм байна. Худалдаж авсан гээд 215.9 метр квадратаас 184 метр квадратыг хасаад цаана нь дахиад метр квадратын үлдэгдэл гарч байгаа. Захиалагч өглөгтэй тохиолдолд төлбөр тооцоогоо төлж дуусгаснаар түлхүүрийг хүлээж авах боломжтой гээд талууд тохиролцоод гарын үсэг зурсан. Метр квадратын зөрүү төлбөрөө төлсөн юм уу 737,796,600 төгрөгийг төлсөн эсэх дээр маргаагүй. С.Үзмээ нь дээд талбай дээр л үлдэгдэлгүй болно гэж тодорхой тусгаж өгсөн. Талуудын хооронд хамгийн сүүлд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн дагуу хийгдсэн тооцоо нийлсэн гэрээ нь метр квадратын зөрүү байна гэдгийг нотолсон баримт буюу хариуцагч талын татгалзлалын үндэслэл болсон баримт юм.

Тийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бид нар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй байж бүрэн гүйцэд биелүүлсний дараа авах ёстой үүргийг манайхаар гүйцэтгүүлэх гээд өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өөрөө үндэслэлгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 2021 оны байдлаар эднийх гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Тэгэхээр гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь өөрөө гэрээний үүргийн зөрчил болно.

Тийм учраас бид нар гэрээнээсээ татгалзаад, татгалзсантай холбоотойгоор байраа албадан чөлөөлүүлэх буюу Иргэний хуулийн 56.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Гэрээний үүргийн зөрчилтэй гэрээ тул гэрээнээс татгалзсаныг батлаад татгалзсантай холбоотойгоор байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Үзмээ хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхарын 121 тоот, 83 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч ******* ******* ХХК, нэхэмжлэгч С.Үзмээд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхарын 121 тоот, 83 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг С.Үзмээгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч С.Үзмээ нь хариуцагчид төлөх төлбөрийн үлдэгдэлгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Зохигчид 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 03/606 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь 03/606 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Тус 03/606 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-т зааснаар хариуцагч нь 121Б тоот, нийт 268.9/хоёр зуун жаран найм аравны ес/ м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэд нийт 1 074 255 500/нэг тэрбум далан дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг төлөхөөс 26 247 150/хорин зургаан сая хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийн хөнгөлөлт эдэлж, үлдэх төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 03/606 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 03/607 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ/цаашид 03/607 дугаар гэрээ гэх/ болон 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ/цаашид 03/608 дугаар гэрээ гэх/ байгуулсан болох нь 03/607 дугаар гэрээний болон 03/608 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

03/607 дугаар гэрээний 1, 2-ын 2.1, 3-ын 3.2, 3.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 120 тоот 60/жар/ метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд хөрөнгө шилжүүлэн худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь 03/607 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

03/608 дугаар гэрээний 1, 2-ын 2.1, 3-ын 3.2, 3.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 121 тоот 60/жар/ метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд хөрөнгө шилжүүлэн худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь 03/608 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Гэрээ, 03/607 дугаар гэрээ болон 03/608 дугаар гэрээгээр нийт 388.9/268.9+60+60=388.9/ /гурван зуун наян найм аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбар, 03/607 дугаар гэрээ болон 03/608 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 388.9/гурван зуун наян найм аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 1/нэг/ метр квадратыг 3 995 000/гурван сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгөөр үнэлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн 166/нэг зуун жаран зургаа/ метр квадрат талбайн үнэд хуучин орон сууц тооцож өгч, үлдсэн 222.9/388.9-166=222.9/ /хоёр зуун хорин хоёр аравны ес/ метр квадрат талбайн үнэд нийт 890 485 500/найман зуун ерэн сая дөрвөн зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/128 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий болон Гэрээний хуулбар, 03/607 дугаар гэрээ болон 03/608 дугаар гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 222.9/хоёр зуун хорин хоёр аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс 50/тавь/ метр квадрат үл хөдлөх хөрөнгийг худалдан авах эрхээ иргэн Д.Наранбаатарт шилжүүлсэн болох нь Д.Наранбаатарын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх Бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь үлдсэн нийт 172.9/222.9-50=172.9/ /нэг зуун далан хоёр аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгөөс 40/дөч/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг С.Батнасанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хүсэлт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/128 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь С.Батнасанд шилжүүлсэн 40/дөч/ метр квадрат тайлбайн дараа үлдсэн нийт 132.9/нэг зуун гучин хоёр аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө дээр нэмж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 121 тоот 83/наян гурав/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, үнэд хуучин орон сууц шилжүүлэхээр хариуцагчтай 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 215.9 /132.9+83=215.9/ /хоёр зуун арван тав аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон болох нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/128 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбар болон 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захиалагчтай нийлэх тооцоогоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 215.9/хоёр зуун арван тав аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 43/дөчин гурав/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 43/дөчин гурав/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тооцож өгсөн болох нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захиалагчтай нийлэх тооцоогоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь үлдсэн 172.9/215.9-43=172.9/ /нэг зуун далан хоёр аравны ес/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө дээр 11.78/арван нэг зууны далан найм/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэмж худалдаж авсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захиалагчтай нийлэх тооцоогоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нийт 184.68/нэг зуун наян дөрөв зууны жаран найм/ метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 737 796 600/184.68x3995000=737796600/ /долоон зуун гучин долоон сая долоон зуун ерэн зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Захиалагчтай нийлэх тооцоогоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-д заасан үүргээ бүрэн гүйцэтгэж, хариуцагчид 121 тоот 83/наян гурав/ метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байна.

 

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий 4-ийн 4.4-т ... үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг Б талд саадгүй гаргаж өгөх үүрэгтэй. гэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхрын 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхарын 121 тоот, 83 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг С.Үзмээгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 01/126 дугаар гэрээгээр бартерт шилжүүлэн авахаар тохиролцсон Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 44-р байрны 27 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Үзмээ биш байсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч С.Үзмээ, Ц.Төмөрбаатар нар нь 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Ц.Төмөрбаатар нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 44-р байрны 27 тоот орон сууцны өмчлөгч байсан болох нь 1998 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4729 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Ц.Төмөрбаатар нь өвчний улмаас 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь № 0000112738 гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 531 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь 44-р байрны 27 тоотыг өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг уг 27 тоотын өмчлөгч гэж үзэж, 2013 оны 8-р сарын 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан болох нь 2013 оны 8-р сарын 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий болон 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино. гэж заасан.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2013 оны 8-р сарын 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-р шилжүүлэн авсан орон сууцны дугаарлалтад өөрчлөлт орсонтой холбоотой гэрээг шинэчлэх тухай мэдэгдсэн болох нь хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № 1/362 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр № 1/362 албан бичиг хүргүүлсэн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 8-р сарын 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

2013 оны 8-р сарын 19-ний өдрийн 03/608 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 01/126 дугаар Үйлчилгээний талбай захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхрын 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат талбайг шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгчийг 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Үзмээг Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхрын 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ******* ******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг нэхэмжлэгч С.Үзмээд гаргаж өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхрын 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат талбайг нэхэмжлэгч С.Үзмээгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Үзмээг Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхрын 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ******* ******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд шаардлагатай баримт бичиг, материалыг нэхэмжлэгч С.Үзмээд гаргаж өгөхийг даалгасугай.

 

2.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Хай апарт Си блок, 1 дүгээр давхрын 121 тоот, 83/наян гурав/ метр квадрат талбайг нэхэмжлэгч С.Үзмээгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Үзмээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1 820 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Үзмээгээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 66 075 төгрөгийг нэхэмжлэгч С.Үзмээгээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 886 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Үзмээд олгож, хариуцагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 745 675 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ